| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 183/2022/01546/И |
| Дугаар | 210/МА2024/02182 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2024/02182
2024 12 16 210/МА2024/02182
*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/03684 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******, *******
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* хэсэг, ******* хотхоны амины орон сууц ******* тоот хаягт байрлах, 770 м.кв талбайтай газар болон улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, 726,71 м.кв талбайтай 16 өрөө, 5 давхар амины орон сууцыг хариуцагчаас гаргуулж, өмчлөх эрхийг *******д шилжүүлэхийг даалгах,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүрэг, ******* хороо, *******гийн тойруу гудамж, хотхоны амины орон сууцны ******* дугаар байрны 1 дүгээр давхарыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Янжинхорлоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Намсрайжав, хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхбилгүүн, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байрлалтай, 325.6 м.кв талбайтай Аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болж, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Тухайн хөрөнгийг засаж сэлбэж тохижуулах зорилгоор 2018 оны 0******* сарын 26-ны өдөр -тай зээлийн гэрээ байгуулж, 327,000,000 төгрөг авч, мөн өдрөө барьцааны гэрээ байгуулсан. Уг зээлийг төлж чадаагүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2019/01225 дугаар захирамжаар *******-ийн нэхэмжилсэн 327,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулахаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулан хэргийг хэрэгсэхгүй болгосон.
1.2 Дээрх шүүгчийн захирамжаар тохиролцсон төлбөрийг төлөөгүй учир ******* нь Хан-Уул дүүрэг, ******* хороо, *******гийн аманд байрлах хотхоны 4 давхар Амины орон сууцны өмлөх эрхийн гэрчилгээг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн газарт очиж *******-ийн нэр дээр шилжүүлэн авсан.
1.3 Зээлээ төлж өөрийн өмчлөх эрхийг олж авахын тулд *******тай харилцан тохиролцож *******-аас авсан зээлийг ******* төлөх, ын төлсөн 327,000,000 төгрөгт би 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс сарын 3 хувийн хүү тооцож өгөхөөр тохиролцон, 2020 оны 0******* сарын 15-ны өдөр ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө шилжсэн. Бид тус амины орон сууц нь тусгай орц гарцтай тул давхар бүрээр нь улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж зарим хэсгийг нь зарж борлуулан ын зээлийг төлөх талаар тохиролцсон. Гэвч ******* нь амины орон сууцыг өөрийн нэр дээр авсны дараа зангаа хувирган тухайн амины орон сууцыг өөрийн өмч мэтээр бусдад ярьж, миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө буюу амины орон сууцнаас намайг хөөх, хямдхан зарахыг шаардаж 2,3 давхруудад өөрөө болон өөрийнхөө хамаатнуудтайгаа амьдарч байгаа болно.
Ийнхүү *******тай тохиролцож *******-д төлөх ёстой зээлийг төлж барагдуулсан бөгөөд бидний дунд зээлийн харилцаа үүссэн. Энэхүү зорилгыг аль аль нь мэдэж байсан бөгөөд бидний тохиролцоо буюу энэхүү үйлдэл нь анхнаасаа хууль зөрчсөн үйлдэл бөгөөд миний бие хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрх үүссэн. Дээр дурдсан ******* бид хоёрын тохиролцоо нь өөр хэлцлийг буюу бидний дунд үүссэн зээлийн харилцааг халхавчлах зорилгоор хийсэн уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.
1.4 Иймд Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* хэсэг, ******* хотхоны амины орон сууц ******* тоот хаягт байрлах, 770 м.кв талбайтай газар болон улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, 726,71 м.кв талбайтай 16 өрөө, 5 давхар амины орон сууцыг ******* нь хууль бусаар өмчилж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул уг үл хөдлөх эд хөрөнгийг түүнээс гаргуулж, өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгч *******д шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******-ийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* нь *******-аас зээл авч, авсан зээлээ төлөөгүйн улмаас үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах эвлэрлийн гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 27-ны өдрийн № 183/ШШ2019/01225 дугаар шүүгчийн захирамжаар баталгаажуулсан. Гэтэл тухайн төлбөрийг сайн дураараа биелүүлээгүйн улмаас хариуцагч нарын эвлэрсэн эвлэрлийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ ******* нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. ******* үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрсний дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллагаас манай байгууллагын нэр дээр үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлж, 2019 онд гэрчилгээ олгосон. Үүнд хууль зөрчсөн, дарамталж шахсан зүйл огт байгаагүй.
2.2 Ингээд ******* өмч хөрөнгөө арилжааны гэрээ байгуулж д худалдсан. Нэхэмжлэгч хүсэлт гаргаж мөнгө төлөхөөс татгалзаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч ын тайлбар, татгалзлын агуулга:
3.1 Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг ******* хороо, зайсангийн тойруу, хотхоны амины тоот хаягт байлгах үл хөдлөх хөрөнгөө *******-ийн барьцаанд 327,000,000 төгрөгийн өр төлбөрт алдсан тул д дээрх орон сууцыг худалдаж авах санал тавьсан. Улмаар ******* *******-тай 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 584 дугаартай арилжааны гэрээг байгуулж, гэрээгээр , *******-д өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг тухайн үеийн ханшаар буюу 199,108,000 төгрөгт, өөрийн өмчлөлийн 2011 онд үйлдвэрлэгдэж 2020 онд импортлохдоо орж ирсэн цайвар цэнхэр өнгөтэй RX 350 маркийн суудлын автомашиныг тухайн үеийн ханшаар буюу 47,000,000 төгрөгт, мөн хар өнгөтэй 200 маркийн суудлын автомашиныг 80,892,000 төгрөгт тооцож тус тус *******-д шилжүүлсэн. ******* болон нарын хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй, хэлцэл нь хүчин төгөлдөр болоогүй бөгөөд би *******-тай гэрээ байгуулсан.
3.2 *******, нарын хооронд байгуулагдсан энэхүү арилжааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ бөгөөд Э.Баттулгын хувьд шударгаар өмч хөрөнгийг олж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:
4.1 Нэхэмжлэгч *******ы одоог хүртэл уг орон сууцанд амьдарч байгаа, нэг давхарт нь хариуцагч ын хувьд гэр бүл нүүж орсон. ын хувьд өөрийн нэг үл хөдлөх хөрөнгө 2 автомашиныг шилжүүлээд арилжааны гэрээгээр шударгаар олж авсан учраас *******ыг энэхүү хаягт байрлах барилгын нэгдүгээр давхрын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:
5.1 Нэхэмжлэгч ******* орон сууцны өмчлөгч гэж үзэж байгаа учраас орон сууцыг албадан чөлөөлүүлэх үндэслэл байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
6.1 Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 10******* зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ы хариуцагч д холбогдуулан гаргасан амины орон сууцыг хууль бусаар өмчилж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулж, өмчлөх эрхийг нэхэмжлэгч *******д шилжүүлэн өгөхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 10******* зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Хан-уул дүүрэг, ******* хороо, *******гийн аманд байрлах хотхоны 4 давхар амины орон сууцны 1 дүгээр давхрыг нэхэмжлэгч *******ы хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10******* зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хариуцагч ******* -нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,889,775.28 төгрөг, хариуцагч ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******аас 70,200 төгрөгийг гаргуулж, хариуцагч *******д олгож шийдвэрлэсэн.
7. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:
7.1 Шүүх маргааны үйл баримтад бодитой дүгнэлт хийж, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, мөн Иргэний хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хэргийн 1 дүгээр хавтасны 35 дугаар хуудсанд *******, ******* нарын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн тооцоо нийлж гарын үсэг зурсан гар бичмэл авагдсан. Уг баримтын 1 дүгээр зүйлд ББСБ дарсан 330,000,000 (2020.05.01-ний өдрөөс сарын 3%-ийн хүү тооцно) гэж бичсэн. Энэ нь ******* нь миний *******-д төлөх 327,000,000 төгрөгийн өрийг хааж өгснийхөө төлбөрийг надаас хүүтэйгээр буцаан авч, улмаар тус *******-ийн барьцаанаас суллуулсан миний орон сууцыг надад буцаан өгөхийг нотолж байна. Мөн *******ас надад ирүүлсэн цахим шуудангууд хэрэгт авагдсан бөгөөд уг баримтуудыг хариуцагч үгүйсгээгүй. Тухайн үл хөдлөх хөрөнгийг бусдад зарж, худалдах замаар олсон мөнгөнөөс ******* *******-д *******ы өмнөөс төлсөн төлбөрөө хүүтэйгээр эргүүлэн авах тухай тохиролцоо байсан болохоос бус барилгыг *******д бүрмөсөн өгөх тохиролцоо байгаагүйг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариултаараа давхар нотолсон юм.
7.2 ******* нь *******ыг *******-аас зээлтэй, түүнийгээ төлж чадахгүй, үл хөдлөх хөрөнгө тухайн зээлийн барьцаанд байгаа гэдгийг мэдэж байсан бөгөөд би түүнд миний өрийг төлөөд, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлээд өгвөл орон сууцыг зараад чиний өрийг төлөх, эсхүл чи барилгын аль нэг давхрыг нь авсан ч болох юм гэсэн саналыг тэр зөвшөөрч, улмаар би түүнийг *******-тай уулзуулсан. Үүнийг өөрсдөө ч хүлээн зөвшөөрч байгаа. Иймд бид шүүхэд Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг дурдаж мэтгэлцсэн. Учир нь, тухайн зүйлд эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. ******* тухайн орон сууцны барилгыг шударгаар олж аваагүй, ******* орон сууцны шударга эзэмшигч байгаагүй учир би түүнээс Иргэний хуулийн 10******* зүйлийг баримтлан орон сууцыг нэхэмжилсэн.
7.3 Мөн бид шүүхэд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт заасныг үндэслэл болгон мэтгэлцсэн. Гэтэл шүүх хуулийн дурдсан заалтуудыг хэрэглээгүй үндэслэлээ тайлбарлахгүйгээр зөвхөн дурдаад өнгөрсөн, хариуцагч шударга эзэмшигч биш гэдгийг нотлох баримт байсаар байтал Иргэний хуулийн 10******* зүйлийг хэрэглэх үндэслэлгүй гэж үзсэн болон ******* илт үндэслэлгүй хөрөнгөжсөн нөхцөл байдлыг эс хэрэглэсэн шийдвэр гаргасан учир бид шүүхийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа юм.
7.4 *******-ийн нэхэмжлэлийг эвлэрлийн гэрээгээр зохицуулсан, шийдвэр гүйцэтгэл дээр барилгын үнийн талаар маргаагүй зэрэг нь иргэний хариуцлагын үүднээс буюу зээл авсан бол төлөх ёстой гэдэг ёс суртахууны ухамсрын үүднээс гарсан үйл хөдлөл болохоос бус тэрхүү үнэтэй орон сууцны барилгаа 327,000,000 төгрөгийн төлбөрт зүгээр л бүрмөсөн өгчихсөн хэрэг огт биш юм. Мөн арилжааны гэрээгээр *******д шилжүүлэхдээ надаас авах ёстой өр төлбөрт тооцсон, түүнээс илүү төлбөр шаардаагүй зэрэг нь тухайн байгууллага шударга ажиллаж байсны нотолгоо тул би *******-ийг хариуцагчаар татах шаардлагагүй гэж үзсэн.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
8.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын дурдаж байгаачлан талууд эвлэрлийн гэрээ байгуулсан ба үүнийг Баянгол дүүргийн шүүх баталгаажуулсан бөгөөд ******* нь өөрийн биеэр уг үл хөдлөх эд хөрөнгийг *******-ийн нэр дээр шилжүүлье гэх хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өгч *******-ийн нэр дээр шилжүүлсний үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хаагдсан. Ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хаагдсаны дараа *******-аас ******* нь өөрийн орон сууцыг 2 автомашины хамт арилжааны гэрээгээр шилжүүлж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлдөө авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тодорхой нотлогдоно.
8.2 Арилжааны гэрээний дагуу ******* нь үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авсан бөгөөд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх ямар нэгэн зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******д холбогдуулан Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* хэсэг, ******* хотхоны амины орон сууц ******* тоот хаягт байрлах, 770 м.кв талбайтай газар болон улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, 726,71 м.кв талбайтай 16 өрөө, 5 давхар амины орон сууцыг гаргуулж, өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгч *******д шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.
2.1 Хариуцагч ******* Хан-Уул дүүрэг, ******* хороо, *******гийн тойруу гудамж, хотхоны амины орон сууцны ******* байрны 1 дүгээр давхарыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр сөрөг шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрсөн.
3. Хариуцагч *******, *******д холбогдох нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй иргэний хэргийг анхан шатны шүүх 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж 183/ШШ2024/03684 дугаар шийдвэрийг гаргажээ.
3.1 3 дугаар хавтаст хэргийн 92-98 дугаар талд дээрх шүүхийн шийдвэр бичгийн хэлбэрээр авагдсан байна. Уг хуудаст дугаарлалтын алдаа гараагүй.
4. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт Шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ гэж, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг заана гэж заасан байх шаардлагад нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, шийдвэрт хариуцагчийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэл тусгалгүй орхигдуулсан, шүүхийн шийдвэр бүрэн авагдаагүй гэж үзэхээр байна.
4.1 Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөх, эсхүл шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, эсхүл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана. Өөрөөр хэлбэл, мөн хуулийн 16******* зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах бөгөөд үүнд шийдвэр нэгэн адил хамаарна. Гэтэл хэрэгт шүүхийн шийдвэр бүрэн авагдаагүй тохиолдолд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт эрх зүйн болон үйл баримтын бүрэн дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал бий болжээ.
Иймд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд үйл баримтын болон эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/03684 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,889,780 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
М.БАЯСГАЛАН