Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 208/МА2024/00068

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 150/ШШ2024/00147 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******

Хариуцагч ******* ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: ******* ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй худалдааны төвийн дуусаагүй барилгаас 283,541,612 төгрөгийн хөрөнгө өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох,

-Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг, хүнсний захын өмнө байрлалтай "*******" ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 49 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг, "Хүлэг" худалдааны төвийн урд далай ээж захын ар гудамж 0 тоот хаягтай "*******" ХХК-ийн нэр дээр Улсын Бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 128 мкв ф100 диаметртэй м.кв талбайтай дулаан дамжуулах сүлжээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох,

-Орхон аймаг сум, Уурхайчин баг, хүнсний захын урд байрлалтай, ******* ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* дугаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй 49 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн байрлаж байсан нэгж талбарын дугаарт ******* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 3000 мкв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох,

2006 оны 12 сарын 20-ны өдөр болон 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн улсын бүртгэлд бүртгүүлсэн ******* ХХК-ийн дүрмийг хүчингүй болгуулах 

"*******" ХХК-ийн хувьцаагаар үнэлэгдэх хөрөнгө нь 5,500,000 төгрег болохыг тогтоолгох тухай үндсэн шаардлагатай,

Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг, "Хүлэг" худалдааны төвийн урд далай ээж захын ар гудамж 0 тоот хаягтай "*******" ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 128мкв ф100 диаметртэй м.кв талбайтай дулаан дамжуулах сүлжээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг,

-Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг, хүнсний захын өмнө байрлалтай "*******" ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 49 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг

- Газар эзэмших эрхийн дугаарын гэрчилгээг эх хувиар нь гаргуулж "*******" ХХК-д хүлээлгэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай

Хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч Б.Тогоодулам, Б.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

... Нэхэмжлэлийн шаардлага нь ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ дээр байгаа худалдааны төвийн дуусаагүй барилгаас би 283,000,000 сая төгрөгийг өөрийн эзэмшилд ирэх ёстой гэж үзэж байгаа. Анх 5,500,000 мянган төгрөгийн хувьцаатай компани байгуулсан. Дээр нь 288,000,000 төгрөгийн дуусаагүй барилга гэхлээр бид нар гурвуулаа гарын үсэг зураад, өөр өөрсдийнхөө хувь хэмжээг тодорхойлоод мөнхийн ус уучихсан юм шиг 44,44 гэсэн анхны 5,500,000 төгрөгийн хувьцаагаар өдий болтол явна гэж байхгүй. Бүх ХК-иуд өнөөдөр хөрөнгийн биржээр арилжигдаад хүний өөрийн эзэмшиж байгаа хувь хэмжээ дээш, доошоо болж байгаа жаягаар өөрийнхөө оруулсан хөрөнгийн хувь хэмжээг 283,000,000 төгрөг гэж үзэж байгаа.

Хоёрдугаар шаардлага нь 49 м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг би өөрийн хүч хөдөлмөрөөр, өөрийнхөө хөрөнгөөр авсан. Энийг нотлоод өгөөч гэсэн хүсэлттэй байгаа. Миний энэ авсан юмнуудыг нотлох баримтуудыг нь гаргаж өгөөд байхад нотлоод өгөөч гэж шүүхэд хандаж 5 жил явлаа. Хүмүүсийн Хаан банканд хэдэн төгрөг тушаачихсан гэж яриад байгаа нь ямар ч үндэслэлгүй миний дансанд хийсэн мөнгийг Хаан банкны дансанд тушаасан мөнгө болгож яриад байдаг. Энэ асуудлуудыг дэс дараагаар нь шийдээд явчихмаар байна.

Гуравдугаарт 128 метр 100-гийн трубатай үл хөдлөх хөрөнгийг би өөрөө өөрийнхөө өмчөөр өөрөө хийсэн юм гэдэг нотлох баримтуудаа бүгдийг нь шүүхэд гаргаж өгсөн. Энэ бол ******* компанийг байгуулагдах 2002 оноос өмнөх гэрээ хэлцлийн дагуу бий болсон миний өмч хөрөнгө юм гэдэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаад өгчихсөн байдаг. Ингээд 1998 онд гэрээ байгуулаад тэр улсуудаас авсан гэрээ фактыг нь шүүхэд гаргаж өгсөн.

Дөрөвдүгээрт газар эзэмших 3000 м2 газрыг яагаад би өөрийн болгох гээд байна вэ гэхлээр би гэдэг хүнээс өөрийнхөө нэр дээр Хаан банкнаас 30 сая төгрөг аваад энэ 49м2 талбайтай цагаан идээний павильон гэдэг ганцхан барилгыг авч байсан Хаан банкнаас 30 сая төгрөгийг зээлж авч ******* ХХК дээр биш хувь хүнийхээ гэдэг нэр дээр зээлээд би 74 сая төгрөг болгож төлсөн баримт нь хэрэгт хавсрагдсан байгаа. Тэгээд одоо энэнтэй маргах юм юу байна гэдгийг бас шүүхээр тогтоолгохыг хүсэж байна.

Тавдугаарт ******* Од ХХК-ийн дүрмийг хүчингүй болгож өгөөч гэж байгаа. Яагаад гэхээр өнөөдөр байдлаар ХК байсан бол хүн бүр өөрийнхөө оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувь хувиа хүртээд явах ёстой. 2002 оны Компанийн дүрмийг өнөөдөр хариуцагч тал өдий болтол хэрэглээд явж байна. 2002 оны 5 сарын 24-нд байгуулагдсан ******* гэдэг компанийн 5.5 төгрөгийн хувийг хамаа алга. Би эд нарт ингээд бүгдийг нь ав харин 288 сая төгрөгийнхөө хувийг л авъя гэхлээр эд нар хуралдаж ч чаддаггүй. Янз бүрийн худлаа гүтгэлэг зохиогоод цагдаа, шүүх сэргийлэхээр байнга яваад энэ асуудлыг шийдвэрлүүлэх асуудлыг их муухайгаар тавьж байгаа. Ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг хүртэл гэрчээр оруулж байцааж байгаа. Намайг үгээгүй ядуу юм шиг яриулж байгаа. Би тухайн үедээ ямар байсан, ямар ямар нотолгоотой, юу юу эзэмшиж байсныг нотлоход энэ хүмүүс нь амьд сэрүүн баримт бичиг нь байгаа учраас би энийг хүлээн зөвшөөрөхгүй гэж бодож байгаа.

Иймэрхүү шаардлагуудыг тавиад 49м2 талбайтай үйлчилгээний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг би эзэмшиж байсан чинь одоо минийх ээ гэж байгаа юм. Шүүхээр анхны хуралдаанаараа л тодорхойлчих юм байгаа. Би Хаан банкнаас зээл авсан факт нь бүгдээрээ байна. аас 49м2 талбайтай цагаан идээний павильоныг газрын хамт хүлээж авав, , ын гэсэн гэрээ хүртэл байгаа. ******* Од гэдэг компани дээр авчихсан байна лээ. Одоо би энийгээ гэж нэр дээр болгомоор байна гэж бүр маргаагүй шүү дээ. Би тэгж маргаагүй. Миний нэртэй юмыг миний хувьцаа болгоод, өнөөдөр хувьцаагаа оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр эзэмшье гэдэг асуудлыг би 2006 онд тавьсан байгаа. Хавтаст хэрэгт байгаа. 2019 онд удаа дараа тавьж байсан байна. Эд нар ерөөсөө өндөр хувь авчихсан, би бараг Багануурын компанийг хулгай хийгээд нааш нь авчраад барьчихна гэдэг хүмүүс. Сүүлдээ 2019 онд зарим гишүүд нь гарч ирсэн шүү дээ. Ийм булхайтай юм яваад байна аа, шүүгч ээ. Үүнийг шүүх бүрэлдэхүүн нухацтай авч хэлэлцээд нотлох баримтуудыг гаргаж өгсөн байхад энэ дээр үндэслээд зохих хувь хэмжээнүүдийг нь тодорхойлоод өгөөч л гэж би шүүхээс хүсээд байгаа юм. Эд нар нь шүүх цагдаагаар миний хөрөнгийг идсэн ч гэх шиг, оруулсан хөрөнгийн хэмжээ гаргаж өгсөн баримтуудаар бүгд байгаа шүү дээ. хэдийг гаргаж өгсөн, хэдийг буцааж авсан гээд бүх баримтууд нь байгаа. гийн гарын үсэгтэй баримтууд, миний оруулсан хөрөнгө хэд байгаа зэрэг нь бүгд дурайтал бичээтэй байна. Чи Хаан банкнаас авснаа тодорхойл гэхэд нь бүх гэрээгээ төлсөн баримттайгаа, аас худалдаж авсан гэрээ хэлцэл, ын эрийг дарсан баримт зэрэг бүгд байгаа. Бүх юмны үндэслэлийг нь нотлох баримт дээр тулгуурлан шүүх асуудлыг шийдэх ёстой гэхлээр нь надад бүх нотолгоо баримт байгаа учраас би ингэж бардам хэлнэ. Түүнээс эд нар шиг Хаан банкны төлбөрийн тэдэн хувийг би хийчихсэн гээд нотлох баримт байхгүй юмыг ярихгүй. Шүүх тэрийг үнэмшээд нотлох баримт кавитанцаа аваад ир гэхэд байхгүй байна. Асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй гэрчүүд их байна. Энэбиш гэдэг нэг ангийн маань хүн орж ирээд л гийн кран биш гэж хэлснийхээ төлөө хэд төгрөг авах вэ гэхэд нөгөө хүн нь "өө энэ чинь түрээсийн кран байсан" гээд л гэрчилдэг. Хэрэгт Авто тээврийн үндэсний төвийн нэртэй бичгээ хийчихсэн энэ нь краныг эзэмшигч нь овогтой ийм регистртэй хүн эзэмшдэг гээд л байж байна шүү дээ. Тэгээд ингээд нотлоод байхад чинь нотолгоогүй гээд байна гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа:

...Энэ асуудал 5 жил гаруй явж байгаа. Бид бүхэн бүгдийг нь хэлээд гаргачихсан нэмж хэлээд байх шаардлагагүй гэж үзэж байна. Одоо болтол үхсэн хүн юм хэлэхгүй гэдэг шиг хачирхалтай байдаг. Бүх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Одоо болтол энэ хувьцаа эзэмшигч маань ноогдол ашгаа аваад л явж байгаа. Тэр үйл ажиллагаа явдгаараа явагдаж байгаа. 288,000,000 төгрөгийн 288,000,000 төгрөгийг нь 283 саяыг нь би оруулсан гээд байгаа юм. Яг энэ 283 сая төгрөгийг оруулсан гэдэг өөрийнх нь нотлох баримт гэж энд байхгүй. Тэр гээд манайд нягтлан байсан хүн нотлох баримтаар захирлын оруулсан хөрөнгө хэдэн сая төгрөг гэж нотлох юугаар гаргаж өгсөн байдаг. 49м2 павильоныг газартай хамт анх худалдаж авсан гээд байдаг. Энэ асуудал бол өмнө нь газрын маргааны асуудалтай шүүх хурал дээр явагдчихсан. Шүүхээр энэ асуудал шийдэгдчихсэн. Дулааны шугамын асуудлыг бараг ашиглалтад орохоос өмнө нь хийгдчихсэн юм яриад байх юм. Энэ асуудал 2002 онд анх эхлээд 2004 онд ашиглалтад орсон энэ үед л хийгдсэн ажил болоод явж байгаа шүү дээ. Тэгэхэд бараг 2002 оноос өмнө хийгдсэн гэж захирал ярьж байх шиг байна. Газрын 3,000 м2 газрын асуудал тэртээ тэргүй шүүх хурал нь урьд нь болоод явагдчихсан. Газартай холбоотой асуудлаар тэр банканд мөнгө төлсөн нотлох баримтууд нь бүгдээрээ Хаан банкны баримт дээр компаниас төлөгдөөд явсан нь харагддаг. Компани энэ мөнгө төгрөгийг төлсөн. Тэгээд ч тэр үед банк газрыг барьцаанд авдаггүй байсан. 5,5 сая төгрөг байсан гэдэг дүн дээр маргаад байх шиг байна. 2017 он хүртэл захирал компанид гүйцэтгэх захирлаараа ажиллаж байсан. Тэгэхэд энэ асуудлаа яриагүй өнөөдрийг хүрсэн. Яг анх үүсгэн байгуулсан гэдэг хүнийг байхад юу ч яриагүй байсан мөртөө одоо ийм юм яригдаж байна гэдэг нь үхсэн хүн юм хэлэхгүй ээ гэж байгаатай агаар нэг л юм яриад яваад байна гэж миний зүгээс үзэж байгаа. Тэгээд 2006, 2016 оны компанийн дүрмүүдийг хүчингүй болгуулах гэсэн байгаа юм. Энэ 2006, 2016 онуудад захирал яг өөрийн биеэр гүйцэтгэх захирлаа хийгээд өөрөө очиж дүрмээ бүртгүүлж байсан ийм л хүн байгаа шүү дээ. Энэ үедээ дүрмээ хүчингүй болгоно, энэ дээр ийм байна гэдгийг асуудлаа яриад явж байх ёстой байсан байх. Одоо энэ үед хүчингүй болгоё гээд явж байгаа нь ёс зүйгүй асуудал байна уу л гэж хараад байна..." гэжээ.

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 147 дугаартай шийдвэрээр:

 Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 62 дугаар зүйлийн 62.1 дэх зааснаар хэрэгсэхгүй болгож, *******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг, "Хүлэг" худалдааны төвийн урд Далай ээж захын ар гудамж 0 тоот хаягт байрлах, 128 м2 ф100 диаметртэй м2 талбайтай дулаан дамжуулах сүлжээний зориулалтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ,

 -Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг, хүнсний захын өмнө байрлалтай, үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээг тус тус "*******" ХХК-д хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгч *******д даалгаж,

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,321,358.6 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гаас 70,200 төгрөгийг гаргуулж "*******" ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа давж заалдах гомдолдоо:

Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Б.Энхзаяа миний үйлчлүүлэгч *******гийн нэхэмжлэлтэй "*******" ХХК-д холбогдох иргэний хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа нь Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 208/МА2022/00034 дүгээр магадлалд дурдсан алдаагаа урьд (2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 110 дугаар шийдвэр)-ын адил дахин давтан 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 147 дугаар шийдвэр гаргахдаа:

 1. *******гийн 6 нэхэмжлэлийн шаардлага бүрт бүрэн дүгнэлт хийгээгүй,

2. нэхэмжлэлийн шаардлагуудаа нэг бүрчлэн тодруулах, шаардлага бүрийн үйл баримтуудыг тогтоолгох гэж нэхэмжлэгчийн зүгээс гаргасан хүсэлтүүдийн нэгийг ч хангаагүй,

3. Талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд, эзэмшил газрууд чухам хэний эзэмшил, өмч болохыг хэрхэн тодорхойлж байгаа хууль зүйн үндэслэлээ зааж чадаагүй, зөвхөн "боловч" гэсэн үгээр халхавчилж асуудлыг шийдвэрлэсэн нь түүний шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцүүгүй гэж үзэж байгаа тул энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

 Анхан шатны шүүхийн шүүгчийн "компанийн нэг хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч" гэж нэрлэж заагаагүйгээр барахгүй үнэлээгүй "******* нь 2004 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хаан банкнаас авсан 30 сая төгрөгийн зээл авч дээрх газар болон обьектын үнийг төлсөн..." гэсэн гайхалтай "боловч"-ийн нөгөө талд шүүгчийн үнэлсэн Б. ("компанийн үүсгэн байгуулагч" гэж онцгойлон нэрлэсэн) төлсөн гэх "газрын үнийн тодорхой хувийг" (3,000,000+4,500,000) нотлох баримт гэж үзэж байгаа юм бол тухайн газрын "нөгөө тодорхой хувь"-ийг нь хэн, хэзээ, хэрхэн төлсөн гэдэг нь шүүхийн шийдвэрээс харагдахгүй байгаа нь уг шийдвэр хэр үндэслэл бүхий болсонд дүгнэлт хийж үзэхийг шаардаж байна.

Мөн 27,734,000 төгрөгийг Б.гаас авч Хаан банкны зээлийг хаасан талаарх нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа "боловч"-ийн нэг зээлийн бүртгэлийн карт, "2004 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ Ч., ******* нарын хооронд байгуулагдсан байгаа..." бас нэгэн "боловч"-ийн өмчлөгч нь нэхэмжлэгч болох нь тогтоогдохгүй байгаа 49м2 үл хөдлөх хөрөнгө шүүгчийн зүгээс "*******" ХХК-ийн өмч" гэж үзсэн тухайн хөрөнгө тус компанийн бусад хөрөнгөтэй хэрхэн яаж уялдаж компанийн "хувьцаагаар үнэлэгдэх хөрөнгө" болсон нь ямар ч нотлох баримтаар харагдахгүйг шүүхийн шийдвэрийг уншиж үзсэн хуульч бүү хэл дугаар хорооны иргэн, нэр бүхий багийн малчин ч ойлгоно.

 Анхан шатны шүүхийн шүүгчийн хамгийн сонин "боловч" бол хувь иргэн *******гийн 2000 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тай лотки, таг худалдах худалдан авах гэрээ, 2002 оны 03 дугаар сарын 02-ны өдөр бэлдэц худалдах худалдан авах гэрээ байгуулж байсныг мөн байгуулагдахдаа 5,5 саяхан төгрөгөөр үнэлэгдэх эд зүйлстэй байсан, хөрөнгө нь нэмэгдсэнээ нотолсон баримт хариуцагч талаас гаргаж өгөөгүй, эсхүл гүйцэтгэх захирлын эрхээ ашиглаж хувь нэрээр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан эсэх талаар ямар нэгэн маргаан гарч байсан болон өнөөдөр ч энэ талаар сөрөг нэхэмжлэл, тайлбар 4 шүүхэд гаргаагүй байхад *******гийн 2002 оны 07 дугаар сарын 10-ны өдөр "" ХХК-ийн захирал хтэй 100 ширхэг хучилтын хавтан худалдах худалдан авах гэрээ байгуулж байсныг тус тус 2002 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан "******* Од" ХХК-ийн "... итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* байсан тул түүнийг хувь иргэний зүгээс гэрээ хэлцлүүдийг байгуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй." гэж дүгнэн "Орхон аймаг, Баян-Өндөр сум, 3-р баг, Уурхайчин хүлэг худалдааны төвийн урд далай ээж захын ар гудамж, 0 тоот хаягтай "******* од" ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, 128 м.кв $100 диаметртэй м.кв талбайтай, дулаан дамжуулах сүлжээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг ******* өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох" нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь яавч хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэр юм. Шүүгч Г.Алгирмаа нь компанийн хувьцаа эзэмшигчдийн өөр хоорондын эрх мэдэл, хувьцааны эзэмшлийн хувь хэмжээний маргаан биш нэг хувьцаа эзэмшигчийнх нь хөрөнгө өмчлөх, эзэмших эрх компанийн хөрөнгөтэй холилдсон өмчийн маргаан шийдвэрлэж байгаагаа ойлгоогүй юм байна гэсэн дүгнэлтийг хуульчийн хувьд хүрснийг түүний өөрийнхөө шийдвэрт дурдсан Компанийн тухай хуулийн 16, 17, 59, 61, 62 дугаар зүйлүүдийг бүгдийг нь зөрчиж хөрөнгөтэй болсон эрх зүйн баримт бичгүүдээ хариуцагч компани өөр бусад нотлох баримтаар давхар нотолж, үгүй ядаж тэр их хөрөнгийнхөө тэр их өндөр хувийн хувьцааг эзэмшигчдийнхээ тухайн эрх олж авсан санхүүгийн баримтыг шүүхэд гарган өгч хэрэгт хавсаргуулаагүй байхад, холилдсон өмчийн маргаан бүхий тухайн үеийн хөрөнгө (288,5 сая төгрөгөөр үнэлэгдсэн дуусаагүй барилга) Өнөөдөр улсын комисс хүлээгээд авчихсан иж бүрэн үйлчилгээ үзүүлж байгаа "дууссан барилга" хоёрын хоорондын ялгаанд ч дүгнэлт хийхгүйгээр барахгүй нэхэмжлэгчийн зүгээс гаргасан эдгээрийг нь тодорхойлох нотлох баримтыг хариуцагчаас шаардсан, үнэлгээг тогтоолгох хүсэлтүүдийг ч хүлээж аваагүй зэрэг нь харуулж байна.

 Шүүгч шийдвэртээ дурдсан Компанийн тухай хуулийн 16, 17, 59, 61, 62 дугаар зүйлүүд болон хэрэгт цугларсан нотлох баримтуудын хоорондын уялдаа холбооны хууль зүйн үндэслэлийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 110 дугаар шийдвэрт давж заалдах гомдол гаргахдаа миний үйлчлүүлэгч нэхэмжлэгч ******* хангалттай тайлбарлаж, тус шийдвэрийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 208/MA2022/00034 дүгээр магадлалд ч тодорхой дүгнэсэн болохоор би өнөөдөр илүү ихийг нурших нь илүүц гэж үзэж байна.

 Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийн "Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй" гэсэн заалтыг зөрчиж гаргасан 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 147 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна." гэсэн шаардлагыг хангаагүй тул Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 147 дугаар шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө γγ гэв.

 Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг би өмнөх шүүхийн шийдвэрийг үг үсэггүй буцааж бичсэн шийдвэр байгаа. Харьцуулж харахад энэ хүн шүүгчээр ажиллахдаа дээд шатныхаа шүүхийн шийдвэрийг үл тоомсорлож өөрийнхөө гаргасан анхан шатны баримтыг хоёр дахь шатандаа хуулаад биччихдэг шүүгч байдаг уу?. Давж заалдах шатны шүүхээс магадлал гарсан байхад үл ойшоож зөвхөн ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан. Сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа хүмүүсийн нотлох баримтыг ойшоож үзээгүй. Би гэрч оруулж, үнэлгээ хийлгэх удаа дараагийн саналуудыг авч хэлэлцэх боломжгүй гэж захирамж гаргаж хурал хийлгэдэг. Хариуцагч талаас гэрч орж ирээд намайг гүтгэдэг. Удаа дараагийн энэ үйлдлийг энгийн хүний нүдээр харахад ойлгохгүй байна ... гэв.

 Хариуцагчийн өмгөөлөгч Б.Тогоодулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 147 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь дэмжиж байна. Үүнээс өөрөөр шийдвэрлэх ямар хууль зүйн, эрх зүйн орчин байсан талаар нэхэмжлэгч талаас гомдолдоо дурдаагүй. Нэхэмжлэлийн шаардлага хийгээд түүний шүүхийн шийдвэрийг авч үзвэл дугаар бүхий 4 үл хөдлөх эд хөрөнгө, түүний газар, нэмээд 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* ХХК-ийн дүрмүүд, мөн 7 дахь нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангасан байдаг. Уг нэхэмжлэлийн шаардлагууд дээр нь шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлтүүд нь үндэслэл бүхий байсан гэдгийг хэлмээр байна.

Үл хөдлөх хөрөнгө хийгээд газартай холбоотой нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргахдаа дан ганц худалдах худалдан авах гэрээг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу гүйцэтгэх захирал байгуулсан үйл баримтаар тухайн хөрөнгийн өмчлөгч юм гэж дүгнэлт хийх хууль зүйн дүгнэлт байхгүй гэв.

 Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 137 дугаартай шүүхийн шийдвэр нь хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримт болоод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан шийдвэр болсон учраас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмгөөлөгч нарынхаа ярьсан зүйлстэй санал нэг байна. Хувьцаа эзэмшигч ******* гуай анхнаасаа худлаа зүйл бүрдүүлж дүрдээ ороод яваад байна. агснаас хойш ийм асуудлыг босгоод, энэ санаандаа өөрөө ороогдоод 5 жил явж байгаа нь харамсалтай байна гэв.

 ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******гийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, зохигчдын хооронд үүссэн үйл баримтыг тогтоогоогүй боловч маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

Хэдийгээр шүүх талуудын маргааны үйл баримтыг тогтоогоогүй боловч нэхэмжлэлийн шаардлага бүрт үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдоос ирүүлсэн нотлох баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтуудад зохих дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой гэж үзсэн ба ингэж дүгнэснээр шийдвэрийн тогтоох хэсгийн заалтуудад өөрчлөлт орохгүй болно.

3.Нэхэмжлэгч ******* нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ******* ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй худалдааны төвийн дуусаагүй барилгаас 283,541,612 төгрөгийн хөрөнгө өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагч ******* ХХК нь

-а.Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг, Хүлэг худалдааны төвийн урд Далай ээж захын ар гудамж 0 тоот хаягтай ******* ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 128мкв ф100 диаметртэй м.кв талбайтай дулаан дамжуулах сүлжээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг,

-б.Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг, хүнсний захын өмнө байрлалтай ******* ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 49 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг,

-в.Газар эзэмших эрхийн дугаарын гэрчилгээг эх хувиар нь гаргуулж ******* ХХК-д хүлээлгэн өгөхийг даалгах тухай сөрөг шаардлага гаргажээ.

 3.Дээрхи сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарсантай холбогдуулан нэхэмжлэгч ******* нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр

-Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг, хүнсний захын өмнө байрлалтай ******* ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 49 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг, Хүлэг худалдааны төвийн урд далай ээж захын ар гудамж 0 тоот хаягтай ******* ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 128мкв ф100 диаметртэй м.кв талбайтай дулаан дамжуулах сүлжээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг,

-Орхон аймаг Баян-Өндөр сум, Уурхайчин баг, Хүнсний захын урд байрлалтай, ******* ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 49 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн байрлаж байсан нэгж талбарын дугаарт ******* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 3000 мкв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох тухай нэмэгдүүлсэн шаардлагуудыг,

түүнчлэн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр - 2006 оны 12 сарын 20-ны өдөр болон 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн улсын бүртгэлд бүртгүүлсэн ******* ХХК-ийн дүрмийг хүчингүй болгуулах,

-******* ХХК-ийн хувьцаагаар үнэлэгдэх хөрөнгө нь 5,500,000 төгрөг болохыг тогтоолгох тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа дахин нэмэгдүүлжээ.

 4.Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 62 дугаар зүйлийн 62.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг шаардлагыг хангаж,

-Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг, Хүлэг худалдааны төвийн урд далай ээж захын ар гудамж 0 тоот хаягт байрлах, 128 м2 ф100 диаметртэй м2 талбайтай дулаан дамжуулах сүлжээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн дугаартай гэрчилгээ,

-Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг, хүнсний захын өмнө байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус ******* ХХК-д хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгч *******д даалгаж шийдвэрлэсэн байна.

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ...анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Өмнөх давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж гаргасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.. гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж маргажээ.

6.Хэргийг судлан үзвэл:

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэн үзэхэд иргэн Ц., *******, Д. нар хамтран 2002 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж ******* ХХК-ийг үүсгэн байгуулж, компаний дүрмээ баталж, компаний дүрмийн сан нь 5.500.000 төгрөг байхаар, хувь нийлүүлэгчид буюу Ц. 45 хувийг, ******* 10 хувийг, Д. 45 хувийг эзэмшихээр тус тус тогтсон байна.

******* ХХК-ийг 2006 оны 12 дугаар сраын 20-ны өдөр улсын бүртгэлд ******* болгон өөрчлөн бүртгүүлсэн байх ба 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ******* ХХК-ий дүрмийг дахин баталж, хувь нийлүүлэгч хувьцаа эзэмшигчээр Д.ийн оронд Д.Дампэлжээ орж ирсэн ба тэдний эзэмших хувьцааны дүн өөрчлөгдөж Ц. 44%, ******* 12%, Д. 44% -ийг тус тус эзэмшихээр болсон байна.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг хүнсний захын урд талд байрлах 37044 м кв 288.491.612 төгрөгийн үнэ бүхий хүнсний захын дуусаагүй барилгын хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлийн 20/625, улсын бүртгэлийн регистр 2668009 дугаартай 3 хүний гишүүнтэй ******* ХХК болохыг бүртгэж ******* тоот гэрчилгээг 2003 оны 08 дугаар сарын11-ний өдөр олгосон байна.

Тус компаний үүсгэн байгуулагч Ц. нас барснаар тус компаний үүсгэн байгуулагч нар 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж түүний эзэмшиж байсан хувьцааны эрхийг гэр бүлийн хүн болох *******т шилжүүлэхээр зөвшөөрч компаний дүрэмдээ өөрчлөлт оруулахаар тогтсон ба 01 тоот тогтоол гаргаж *******ийг эзэмшигчээр бүртгэж улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр компаний дүрмийг шинэчлэн баталжээ.

Дээрх хугацаанд ******* тус компаний гүйцэтгэх удирдлагаар 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж, уг компанийг төлөөлөн бүхий л үйл ажиллагааг биечлэн явуулж байсан байдал нь түүний шүүхэд гаргаж ирүүлсэн бичгийн баримтуудаар нотлогдсон ба дээрх компаний хувь нийлүүлэгч Д., ******* нар нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын шүүхэд Улсын бүртгэлийн 20110066111 дугаартай регистрийн 2668009 дугаартай ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдгийг *******гаас албадан гаргуулж, *******, Д. нарт олгуулж, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг *******т хүлээлгэн өгөхийг *******д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж анхан, давах, хяналтын шатны шүүхээр хэлэлцэн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 00404 тоот тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ханган шийдвэрлэгдсэн байна.

Нэхэмжлэгч ******* 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан ба анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага тус бүрт хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй, түүнийг үгүйсгэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно.

Нэхэмжлэгч *******гийн *******ХХК-ний баригдаж дуусаагүй 288.491.612 төгрөгийн үнэлгээ бүхий худалдааны төвийн барилгаас 283.541.612 төгрөгний хөрөнгө өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, 49 мкв үйлчилгээний зориулалттай, 128мкв ф100 диаметртэй м.кв талбайтай дулаан дамжуулах сүлжээний зориулалттай, 3000 мкв газрыг тус тус эзэмших эрхтэй болохыг тогтоолгох тухай шаардлагуудыг, түүнчлэн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр - 2006 оны 12 сарын 20-ны өдөр болон 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн улсын бүртгэлд бүртгүүлсэн ******* ХХК-ийн дүрмийг хүчингүй болгуулах, ******* ХХК-ийн хувьцаагаар үнэлэгдэх хөрөнгө нь 5,500,000 төгрөг болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагууд нь 2002 онд 3 гишүүнтэйгээр байгуулагдсан ******* ХХК-ий дүрэмд заагдснаар бүх гишүүдийн хуралдаанаар шийдвэрлэх асуудлууд бөгөөд шүүх хөндлөнгөөс оролцож тухайн компаний хөрөнгийн хувь хэмжээг тогтоох, хэн нэгэн хувьцаа эзэмшигчид эзэмших хөрөнгийн хэмжээг тогтоох, компаний дүрмийг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй байна энэ талаар хийсан анхан шатны дүгнэлт нь хууль зөрчөөгүй байна.

Харин хариуцагч нараас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага шүүхээр шийдвэрлэгдсэн асуудал бөгөөд тухайн нэхэмжлэлийн шаардлагаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг шаардлагаасаа татгалзсан болохыг дурьдаж шийдвэрлэсэн болохыг дурьдав.

7.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүх мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг. Энэхүү зарчим нь нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотлох, түүний татгалзлыг үгүйсгэх, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах түүнийгээ нотлох журмаар хэрэгждэг тул шүүх хуралдаанаар тухайн хэрэгт талуудаас ирүүлсэн нотлох баримтыг нотолгооны шинж зориулалтаар мөн эрх зүйн талаас нь дүгнэж зохигчдын тэгш эрхийн зарчмыг хангаж хэргийг шийдвэрлэдэг.

8.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, өмнөх шүүхийн шийдвэрийг хуулбарлан бичсэн, өмнөх давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлээгүй, нотлох баримтуудад хууль ёсны дагуу үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн учраас шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэх гомдол нь хууль зүйн үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтуудыг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй боловч нэхэмжлэлийн шаардлага бүрт эрх зүйн зохих дүгнэлтийг хийж холбогдох Компаний болон Иргэний хуулийн зохих зүйл заалтуудыг нэг мөр зөв ойлгож тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан, давж заалдах шатны шүүхийн өмнөх магадлалд дурьдсан нэхэмжлэлийн шаардлага бүрийг тодруулж, эрх зүйн дүгнэлтийг хийсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

9.Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 150/ШШ2024/00147 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 2.461.759 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

  

 

ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН

 ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН

Б.ЭРДЭНЭХИШИГ