Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 0324

 

     

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 22 өдөр

     Дугаар 182/ШШ2016/00324

Улаанбаатар хот

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энгельс гудамж, Энг 8 дугаар байрны 78 тоотод оршин суух, 39 настай, эмэгтэй, Хулгар овгийн Цэрэнбазарын Норовсүрэн /РД:ШЕ77021161/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Чингэлтэйн 1 дүгээр гудамжны 24 оршин суух, 30 настай, эрэгтэй, Боржигон овгийн Батбаатарын Мөнхбаатар /РД:ХО86091415/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэг болох 2 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Норовсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Ц.Норовсүрэн миний бие Б.Мөнхбаатартай 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 3 500 000 төгрөгийг сарын 8 хүүтэй, хоёр сарын хугацаатай зээлдүүлсэн.

Бид зээлийн гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн. Зээлийн гэрээнд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож төлөхөөр тохиролцсон. Гэрээний хугацаа дууссан боловч Б.Мөнхбаатар нь зээлийн төлбөрөөс төлөхгүй сураггүй алга болсон. 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Б.Мөнхбаатар нь 4 400 000 төгрөг төлж барагдуулах тухай баталгаа гаргаж өгсөн.

Б.Мөнхбаатар нь 2015 оны 11 дүгээр сард 500 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сард 1 500 000 төгрөгийг тус тус төлсөн. Одоо үлдэгдэл 2 400 000 төгрөгийг төлж барагдуулахгүй байна. Иймд Б.Мөнхбаатараас үлдэгдэл 2 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Мөнхбаатар хариу тайлбартаа: Ц.Норовсүрэнгийн нэхэмжилж байгаа 2 400 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Ц.Норовсүрэн нь хариуцагч Б.Мөнхбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 2 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Норовсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага болох 2 400 000 төгрөгийг хариуцагч Б.Мөнхбаатар нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа нь түүний тайлбараар тогтоогдож байна. /х.х-ийн 11 тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.

 

Иймд хариуцагч Б.Мөнхбаатарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг удирдлага болгон

 

                                                                                                       ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Норовсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага болох 2 400 000 /хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч Б.Мөнхбаатарын зөвшөөрөлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Норовсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 350 төгрөгөөс 50 хувь болох 26 675 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж,  улсын төсвийн данснаас 26 675 төгрөг, хариуцагч Б.Мөнхбаатар 26 675 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Норовсүрэнд олгосугай.

  

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                              ШҮҮГЧ                                 Ж.ЦЭНГЭЛ