| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 148/2016/0074/Э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2017-03-15 |
| Зүйл хэсэг | 091.2.2, 181.2.1, 181.2.5., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 24
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч,
Ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид Ц.Амаржаргал
Д.Буянжаргал
Оролцогчид:
Прокурор Д.Нямдэлэг
Өмгөөлөгчид М.Гансүх, З.Шүрэнчулуун, Б.Мягмарцэрэн,
А.Отгонбаяр, Р.Атарцэцэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч С.Нолхоосүрэн, шүүгч Б.Нацагдорж нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаартай шүүхийн тогтоол эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халзан овогт Дэчинравдангийн Түдэв, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Намсрайжавын Эрдэнэбаяр, Хариад овогт Санжнамсангийн Энхтайван, Өөлд овогт Нэргүйн Хашчулуун, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Харчин овогт Дашзэвэгийн Галбадрах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Зундуйн Энхтуяа нарт холбогдох 201518000359 дугаартай, 148/2016/0074/Э индекстэй, 5 хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1967 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгонд төрсөн, эрэгтэй, 49 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр болон 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 3 дугаар баг, Дулаанхаан тосгоны 1-14 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Харчин овогт Дашзэвэгийн Галбадрах
/РД:МД-67031679/
2.
2.Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр болон хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 3 дугаар хороо, 20 дугаар байр, 34 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Халзан овогт Дэчинравдангийн Түдэв /РД:МО-79110817/,
3.Монгол Улсын иргэн, 1962 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймаг Шаамар суманд төрсөн, эрэгтэй, 54 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хоёр, эхнэрийн хамт Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 3 дугаар баг, Дулаанхаан тосгон, 2 дугаар хороо, 3 дугаар хэсэг, 48 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд:
-Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 200 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэгт зааснаар 06 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Намсрайжавын Эрдэнэбаяр /РД:МД-62120672/,
4.Монгол Улсын иргэн, 1972 оны 06 дугаар сарын 03-ны Сэлэнгэ аймаг, Шаамар сум, Дулаанхаан тосгонд төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, ээж болон дүү нарын хамт, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 3 дугаар баг, 3 дугаар хэсэг, 04 тоотод оршин суух хаягтай, улсаан авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Хариад овогт Санжнамсангийн Энхтайван /РД:МД-72060378/,
5.Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймаг, Шаамар сум, Дулаанхаан тосгонд төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ”Азза” ХХК-д гүүр гэрээлэгч ажилтай, ам бүл 3, эхнэр болон хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 3 дугаар баг, Дулаанхаан тосгон, хөдөө оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд:
-Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 217 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Өөлд овогт Нэргүйн Хашчулуун /РД:МД-77110571/,
6. Монгол Улсын иргэн, 1966 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг, Шаамар сум, Дулаанхаан тосгонд төрсөн, эмэгтэй, 51 настай, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, “Очиртуяа” ХХК-д эм зүйч ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 3 дугаар баг, Дулаанхаан тосгон 4-н замд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Зундуйн Энхтуяа /РД:МЭ-66030104/.
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Яллагдагч Д.Түдэв нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймаг, шаамар сум, 3 дугаар баг Дулаанхаан тосгоны Хонхор гэх газарт байрлах “тамир Ерөө” гэх хүнсний дэлгүүрийн гадна талд Д.Энхтайваны толгойн тус газар нь мөргөж түүнийг санаатай алсан,
Шүүгдэгч Д.Галбадрах нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймаг, шаамар сум, 3 дугаар баг, Дулаанхаан тосгоны
3.
Хонхор гэх газарт байрлах “Тамир Ерөө” хүнсний дэлгүүрийн гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан,
Яллагдагч Н.Эрдэнэбаяр нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймаг, шаамар сум, 3 дугаар баг, Дулаанхаан тосгоны Хонхор гэх газарт байрлах “Тамир Ерөө” хүнсний дэлгүүрийн гадна талд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин үл ялих зүйлээр шалтаглан Д.Галбадрахыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан, С.Энхтайван, Н.Хашчулуун нартай бүлэглэн танхайрсан,
Яллагдагч С.Энхтайван нь согтуугаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймаг Шаамар сум, 3 дугаар баг Дулаанхаан тосгоны “Хонхор” гэх газарт байрлах, “Тамир Ерөө” хүнсний дэлгүүрийн гадна талд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин үл ялих зүйлээр шалтаглан Н.Эрдэнэбаяр, Н.Хашчулуун нартай бүлэглэн Д.Түдэвийн биед хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,
Яллагдагч Н.Хашчулуун нь согтуугаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймаг Шаамар сум, 3 дугаар баг Дулаанхаан тосгоны “Хонхор” гэх газарт байрлах, “Тамир Ерөө” хүнсний дэлгүүрийн гадна талд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин үл ялих зүйлээр шалтаглан Н.Эрдэнэбаяр, С.Энхтайван нартай бүлэглэн Д.Түдэвийн биед хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,
Яллагдагч З.Энхтуяа нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймаг Шаамар сум, 3 дугаар баг Дулаанхаан тосгоны “Хонхор” гэх газарт байрлах, “Тамир Ерөө” хүнсний дэлгүүрийн гадна талд Д.Энхтайван нь Д.Түдэвт зодуулж нас барсан гэх хэрэгт хуурамч мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Анхан шатны шүүх Д.Түдэв, Д.Галбадрах, Н.Эрдэнэбаяр, С.Энхтайван, Н.Хашчулуун, З.Энхтуяа холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 05 дугаартай шүүхийн тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2, 230.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэжээ.
Улсын яллагч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаартай шүүхийн тогтоол хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:
-Шүүхийн тогтоолд заасан ... талийгаачийн урьд авсан нь хэрхэн яаж үүссэн болох уг гэмтлийн улмаас геметон үүсэж болох эсэхийг түүний маршрутыг нь тогтоох замаар мөрдөн буцаан байцаалтын шатанд дахин шалгуулж тогтоолгох гэсэн заалт нь үндэслэлгүй байна. Учир нь цусан хураа үүсэж болох эсэхийг мэргэжлийн шинжээч томилж дүгнэлт гаргуулсныг тогтоох бөгөөд харин талийгаачийн маршрутыг нь тогтоосноор цусан хураа үүсэж болохыг тогтоох боломжгүй юм. Мөн шинжээчийн 1064 дугаартай... Талийгаачид учирсан гавал тархины гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтэл бөгөөд уг гэмтэл нь үхэлд хүргэсэн гэх дүгнэлт, шинжээч эмч Т.Амартүвшингийн өгсөн ...Талийгаач Д.Энхтайван гавал тархины битүү гэмтэл гавлын дагз ясны хөндлөн болон суман заадасны шугаман хугарал, хатуу хальсны цусан хураа, тархины 2 тал
4.
бөмбөлөгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины суурин эдийн няцралын улмаас нас барсан байна. Дээрх гэмтэл нь мөргөлдсөний улмаас үүсэх боломжтой. Учир нь урдаас хүчтэй мөргөх үед хатуу гадаргатай зүйл дээр ар дагз хэсгээрээ савж унах үед дээрх гэмтэл учирсан байна. Нүүрний урд хэсгээрээ мөргүүлснээс савж унаж уг гэмтэл учирсан байна. Талийгаачийн тархинд учирсан гэмтэл нь өмнөх хариултанд хэлсэн шиг урдаас хүчтэй мөргөх үед хатуу гадарга дээр ар дагз хэсгээрээ савж унах үед үүсэх боломжтой байсан... талийгаач Д.Энхтайваны тархинд учирсан гэмтэл нь тухайн хэрэг болох үед үүссэн гэмтэл байсан. Уг гэмтлийг авсан хүн ямар нэг үйлдэл хийх боломжгүй. Уг гэмтлийг авсан хүн шууд нас барна... гэсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар талийгаач Д.Энхтайван нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр авсан гавал тархины гэмтлийн улмаас нас барсан болох нь тогтоогдсон байхад шүүх урд авсан гэмтлийн улмаас геметон үүсэж болох эсэхийг шалгуулахаар заасан нь үндэслэлгүй, шалгах шаардлагагүй байна.
-Тогтоолын 3 дахь заалтанд шүүх туршилт хийлгэхээр заасан байх бөгөөд энэ ажиллагааг хийсэн байхад дахин хийлгэхээо заасан нь үндэслэлгүй байна. 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын туршилтын ажиллагааг гэрч Г.Наранцэцэг, С.Энхтайван, Д.Одончимэг, Б.Батсуурь, Б.Ерөөлт, Т.Гантулга, Н.Хашчулуун, Б.Бадамцог, Н.Эрдэнэбаяр, Ө.Уламбаяр, Д.Түдэв, Д.Галбадрах нарыг байлцуулан хийсэн бөгөөд туршилт хийсэн тэмдэглэлд хэн хэн хаана байсан, тухайн болсон үйл явдлыг хаанаас, аль байрлалаас хэрхэн харсан, Д.Түдэв, талийгаач Д.Энхтайван нараас хэр зайтай байасн, Д.Түдэв ямар үйлдэл хийсэн, талийгаач Д.Энхтайван ямар үйлдэл хийсэн талаар хангалтай тодруулсан, сэргээн дүрсэлсэн байна. Шүүхийн тогтоолд мэдүүлгийн зөрүүг гаргаагүй гэх боловч тухайн гэрчүүдийн харах өнцөг, харсан байрлал зай болон тухайн болсон үйл явдлыг нэгтгэн дүгнэхэд тэдний боловсрол, эрүүл мэнд гэх мэт нөхцөл байдлаас шалтгаалан тухайн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэх нь харилцан адилгүй байгааг үгүйсгэхгүй боловч энэ нь дахин туршилт хийх үндэслэл биш болохыг анхаарч үзнэ үү.
-Тогтоолын 4 дэх хэсэгт заасан Д.Түдэв нь талийгаачийг мөргөсөн үү, тэр хоёр мөргөлдсөн үү, эсхүл талийгаач Түдэвийг мөргөсөн гэдгийг гэрчүүдээс мэдүүлэг авахдаа тодруулж тогтоох гэсэн заалт мөрдөн байцаалтад хийгдсэн, өөрөөр хэлбэл гэрч Б.Батсуурийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн мэдүүлэг (хх-ийн 3 дугаар хавтас 210 дугаар хуудас) “...Түдэв гэх залуу өөрийнхөө унаж ирсэн машины хажууд зогсож байтал талийгаач өөдөөс нь гараа хагас зангидсан байдалтай гүйж очтол Түдэв гэх залуу өөдөөс нь алхаж ирээд яг духлуу нь мөргөх үед талийгаач яг дагз хэсгээрээ савж унаад босож ирээгүй...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ч.Чинцэцэгийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн мэдүүлэгт “...залуу шонгийн модны цаахна талд машиныхаа ойролцоо зогсож байтал талийгаач тухайн залуугийн өөдөөс зодолдох гээд 2 гараа дээр өргөөд гүйгээд очтол нөгөө залуу шууд толгой луу нь мөргөсөн гэтэл талийгаач хойшоо саваад ард дагзаараа цементен дээр унасан тэр үед яг плитан дээр юм унаж байгаа юм шиг дуу гарсан...”, гэрч Д.Баярмаагийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн мэдүүлэг (хх-ийн 3 дугаар хавтас 214 дүгээр хуудас) “...талийгаач Д.Энхтайван ах нэг танихгүй залуугийн өөдөөс хоёр гараа өргөөд гүйж очтол нөгөө залуу хоёр мөрнөөс нь барьж аваад мөргөсөн гэтэл талийгаач яг дагз хэсгээрээ газар аймар чанга дуутай унасан тэгээд би яанаа гээд түргэн дууд гэж хэлж орилсон...”, гэрч Д.Одончимэгийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн мэдүүлэг (хх-ийн 3 дугаар хавтас 215 дугаар хуудас) “...намайг харахад Түдэв гэх залуу талийгаачийн 2 мөрнөөс барьж аваад өөр рүүгээ татаад мөргөсөн тэр үед талийгаач газарт яг ар дагзаараа саваад унасан юм...”, гэрч
5.
Ө.Уламбаярын 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн мэдүүлэг (хх-ийн 3 дугаар хуудас 216 дугаар хуудас) “...намайг харах үед талийгаач Түдэвийн өөдөөс харсан байсан. Харин Түдэв мөргөх үед талийгаач газар унасан тэрхэн хэсгийг харсан...”, гэрч Б.Ерөөлтийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн мэдүүлэг (хх-ийн 3 дугаар хавтас 217 дугаар хуудас) “...талийгаач Энхтайван, Түдэвийн өөдөөс зодолдох маягтай чиглээд очсон чинь Түдэв талийгаачийн мөрнөөс нь хоёр гараараа татаад мөргөөд унагасан...”, гэрч Т.Гантулгын өгсөн “...Галаа ахтай цуг явж байсан өндөр махлаг ах талийгаач Д.Энхтайван ахыг шууд толгойруу нь мөргөсөн. Талийгаач өөрөө тэр танихгүй ах руу гүйж очсон чинь нөгөө ах мөргөсөн чинь хойшоо саваад унасан. Тэгээд босч ирээгүй...” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Д.Түдэв нь талийгаач Д.Энхтайваныг мөргөж унагасан болох нь хангалтай тогтоогдсон байна.
-Гэрч Г.Наранцэцэгээс тухайн үед болсон явдлыг тодруулж байцаасан бөгөөд түүний мэдүүлгийн дагуу “гөөхийний хар” гэх хочтой Гантулгыг дээрх хэрэгт холбогдуулан сэжигтнээр татан шалгасан боловч гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдоогүй учир түүний үйлдэл холбогдлыг нь прокурорын тогтоолд байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдоос гомдол гаргаагүй байна. Иймд Г.Наранцэцэгийг гэрчээр дахин буцаах үндэслэлгүй байна...” гэв.
Шүүгдэгч Д.Түдэв давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Мөрдөн байцаалт болон Прокурорын шатанд хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Гэрчүүдийг хамт бөөнд нь байлгаж байгаад мэдүүлэг авсан. Мөн мөрдөн байцаагч тулган шаардсан асуулт тавьж байсан.
…Хэргийг мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлтэй.
Миний бие энэ хэргийн улмаас 01 жил 04 сар хоригдсон, хоригдох явцдаа цөсний хагалгаанд орсон, сая өгсөн шинжилгээгээр нойр булчирхайн архаг үрэвсэлтэй гэж гарсан. Байнга хавагнаад, шүд сулраад байгаагаа хэлсэн. Мөн толгой байнга өвдөж, өдөр болгон толгойны эм ууж байна. Иймээс шүүгч нараас намайг батлан даалтад гаргаж өгнө үү гэж хүсч байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлд заасан заалт энэ хэрэгт огт хэрэгжээгүй. Анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоол нь үндэслэлтэй. Мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд нийцүүлж хийгээгүй, хууль зөрчсөн.
…Энэ гэмт хэргийн улмаас Д.Түдэвт хүндэвтэр гэмтэл учисан. Гэтэл энэ гэмтлийг учруулсан хүмүүс нь тодорхойгүй. Шүүгдэгч н.Хашчулуун, н.Энхтайван нарыг энэ гэмт хэрэгт сэжигтнээр татахдаа бусдад хөнгөн гэмтэл учруулсан гэж татсан атлаа прокурор хүнд гэмтэл учруулсан гэж дүгнэсэн гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Шүрэнчулуун давж заалдах шатны шүүх хуралдаанд онлайнаар оролцож гаргасан тайлбартаа:
Миний бие энэ хэрэгт н.Галбадрах болон Д.Түдэв нарын өмгөөлөгчөөр оролцсон. Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2, 80.1.3 дахь хэсгүүдэд заасан заалтууд нотлогдож тогтоогдоогүй. Талийгаач Д.Түдэвийг мөргөсөн, эсвэл өөд өөдөөсөө мөргөлдсөн болон Д.Түдэв талийгаачийг мөргөсөн гэх байдлууд зөрүүтэй, тогтоогдоогүй. Хэрэв талийгаач амь биед аюултайгаар довтолж Д.Түдэвийг мөргөсөн бол энэ нь гэмт хэрэг биш болно. Мөн Д.Түдэвийн гэм буруугийн хэлбэр тодорхойгүй. 5 хүн нийлээд Д.Түдэв, н.Галбадрах
6.
нарыг зодсон бүлэглэл байгаад байдаг. Гэтэл зарим шүүгдэгч нар “...бид нар Түдэвийг зодоогүй, өөр хүмүүс зодсон...” гэж мэдүүлдэг. Энэ нь огт тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд онлайнаар оролцож гаргасан тайлбартаа:
Улсын яллагч яллах талаа барих нь зөв боловч энэ гэмт хэрэгт байгаа зөрүүтэй мэдүүлгүүдийн зөрүүг арилгаагүй.
Гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгаж байж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд зааснаар ял шийтгэл оногдуулах ёстой. Эсвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх ёстой. Хэрэв талийгаач нь Д.Түдэв рүү амь биед аюултайгаар довтолж ирснийг зогсоосон гэж үзвэл энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг байх боломжтой. Иймд шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүгдэгч З.Энхтуяагийн өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон. Өмгөөлөгчийн хувьд тухайн үед мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргаж байсан боловч улсын яллагч хүлээж аваагүй. 3 дугаар хавтаст хэргийн 205, 207 дугаар хуудсанд авагдсан мэдүүлэг дээр гэрч н.Отгонтуяа, н.Байгаль нарын талаар өгсөн мэдүүлэг бий. Гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байсан учир энэ мэдүүлгийн зөрүүг гаргах үүднээс тэдгээрийг нүүрэлдүүлэн байцаах ёстой. Мөрдөн байцаагч н.Сундуйсүрэн энэ хэргийг анхнаасаа мөрдөөгүй. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие энэ хэрэгт С.Энхтайван, н.Хашчулуун нарын өмгөөлөгчөөр оролцож байна. н.Эрдэнэбаяр, н.Хашчулуун С.Энхтайван нарыг бүлэглэн н.Галбадрахыг зодсон гэж мэдүүлдэг. С.Энхтайван, Д.Түдэв хоёр барьцалдсан асуудал бий. Гэхдээ С.Энхтайван, н.Хашчулуун нар бусдыг зодсон хараасан, асуудал огт байхгүй салгах гэж дундуур нь орсон. С.Энхтайван, н.Хашчулуун нарын үйлдсэн гэх гэмт хэрэгт гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байхгүй.
Д.Түдэв Д.Энхтайвантай мөргөлдсөн. Ингээд Энхтайван нас барсан. Энд өөр хүн оролцоогүй. н.Хашчулуун гэмт хэргийг таслан зогсоох гэж байсан, харин бүлэг биш юм. Эрүүгийн хууль зөрчиж байгаа тул С.Энхтайван, н.Хашчулуун нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Тодорхойлох нь:
Сэлэнгэ аймгийн Прокурорын Газраас Д.Түдэв нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймаг, шаамар сум, 3 дугаар баг Дулаанхаан тосгоны Хонхор гэх газарт байрлах “Тамир Ерөө” гэх хүнсний дэлгүүрийн гадна талд Д.Энхтайваны толгойн тус газар нь мөргөж түүнийг санаатай алсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар,
Д.Галбадрах нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 3 дугаар баг, Дулаанхаан тосгоны Хонхор гэх газарт байрлах “Тамир Ерөө” хүнсний дэлгүүрийн гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар,
Н.Эрдэнэбаяр нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймаг, шаамар сум, 3 дугаар баг, Дулаанхаан тосгоны Хонхор гэх газарт байрлах “Тамир Ерөө” хүнсний дэлгүүрийн гадна талд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин үл ялих зүйлээр шалтаглан Д.Галбадрахыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан, С.Энхтайван, Н.Хашчулуун нартай бүлэглэн танхайрсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар,
С.Энхтайван нь согтуугаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймаг Шаамар сум, 3 дугаар баг Дулаанхаан тосгоны “Хонхор” гэх газарт байрлах, “Тамир Ерөө” хүнсний дэлгүүрийн гадна талд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин үл ялих зүйлээр шалтаглан Н.Эрдэнэбаяр, Н.Хашчулуун нартай бүлэглэн Д.Түдэвийн биед хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар,
Н.Хашчулуун нь согтуугаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймаг Шаамар сум, 3 дугаар баг Дулаанхаан тосгоны “Хонхор” гэх газарт байрлах, “Тамир Ерөө” хүнсний дэлгүүрийн гадна талд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин үл ялих зүйлээр шалтаглан Н.Эрдэнэбаяр, С.Энхтайван нартай бүлэглэн Д.Түдэвийн биед хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар,
Яллагдагч З.Энхтуяа нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймаг Шаамар сум, 3 дугаар баг Дулаанхаан тосгоны “Хонхор” гэх газарт байрлах, “Тамир Ерөө” хүнсний дэлгүүрийн гадна талд Д.Энхтайван нь Д.Түдэвт зодуулж нас барсан гэх хэрэгт хуурамч мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Д.Түдэв, Д.Галбадрах, Н.Эрдэнэбаяр, С.Энхтайван, Н.Хашчулуун, З.Энхтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 05 дугаартай шүүхийн тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2, 230.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.
Улсын яллагчийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02 тоот эсэргүүцлийн дагуу давж заалдах шатны шүүхээс Д.Түдэв, Д.Галбадрах, Н.Эрдэнэбаяр, С.Энхтайван, Н.Хашчулуун, З.Энхтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт …хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бол…гэж заасны дагуу доорхи ажиллагаануудыг мөрдөн байцаалтын шатанд зайлшгүй хийх шаардлагатай байна. Үүнд:
Энэ хэргийн гэрч болох Ерөөлт, Б.Батсуурь нар нь шүүгдэгч Н.Эрдэнэбаяр, Н.Хашчулуун нартай садан төрлийн холбоотой болох нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 46 дугаар зүйлийн 46.7 дахь хэсэгт заасан журмын дагуу байцаалт авах нь зүйтэй байна.
Түүнчлэн энэ хэрэгт татагдан шалгагдаж байгаа яллагдагч нарын хэн, хэнийх нь, ямар үйлдлийн улмаас Д.Түдэвийн бие махбодид хүндэвтэр гэмтэл, Д.Галбадрахын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан, С.Энхтайван, Н.Эрдэнэбаяр, Н.Хашчулуун нарын танхайрсан гэх хэрэгт өөр этгээд оролцсон эсэх, тухайн гэмт хэрэг гарах үед хохирогч Д.Энхтайван, шүүгдэгч Д.Түдэв нарын хооронд ямар үйлдэл болсон, тэдний мөргөсөн, мөргөлдсөн талаар өгч байгаа гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах, гэрчүүд гэмт хэрэг гарсан байдлыг ямар орон зайнаас, хэрхэн харах боломжтой байсан зэргийг мөрдөн байцаалтын туршилт хийсэн тэмдэглэлд тулгуурлан мөрдөн байцаалтын бусад ажиллагаагаар нарийвчлан тогтоох нь зүйтэй байна.
Мөн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр С.Энхтайванд …бусадтай бүлэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж яллагдагч Д.Түдэвийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан… гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар /2-р хх-ийн 54-р ху/, Н.Хашчулуунд …бусадтай бүлэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж яллагдагч Д.Түдэвийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан… гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар /2-р хх-ийн 58-р ху/ тус тус ял сонсгон, яллагдагчаар татах тогтоол үйлдэж байцаалт авчээ.
Гэвч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 360 тоот шинжээийн дүгнэлтээр Д.Түдэвийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан болох нь тогтоогдсон боловч тухайн дүгнэлтийг эрх ашиг нь хөндөгдөж буй яллагдагч С.Энхтайван, Н.Хашчулуун нарт албан ёсоор танилцуулалгүй, энэ талаар байцаалт авалгүйгээр хэргийг прокурорт шилжүүлж, прокурор …Д.Түдэвийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан… үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн нь яллагдагч нарын эрх зүйн байдлыг илтэд дордуулсан байна.
Энэ хэргийн хохирогч Д.Энхтайванг газарт унасан байхад нь шүүгдэгч Д.Галбадрах толгой руу удаа дараа өшиглөж байсан талаар гэрч Д.Одончимэг, Д.Баярмаа, Ө.Алтаншагай, Ч.Чинцэцэг нар удаа дараа мэдүүлэг өгч байсан боловч түүний энэ үйлдэлд мөрдөн байцаалтын явцад ямар дүгнэлт өгч, хэрхэн шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй орхигдуулсан байна.
Харин хохирогч Д.Энхтайваны гэмт хэрэг гарахаас өмнө авсан гэмтлийн шалтгааныг тодруулах зорилгоор түүний маршрутыг тогтоох, Наранцэцэг гэгчийг гэрчээр байцаах зэрэг ажиллагаануудыг хийх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Энэ талаар бичсэн эсэргүүцлийг хүлээн авах боломжтой.
Иймд мөрдөн байцаах ажиллагааны явцад гарсан байцаан шийтгэх ажиллагааны зөрчлийг арилгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдлыг нарийвчлан тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Д.Түдэвт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Д.Галбадрах, Н.Хашчулуун, С.Энхтайван, Н.Эрдэнэбаяр, З.Энхтуяа нарт урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурьдсугай
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Д.БУЯНЖАРГАЛ