Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Боорчи,

Улсын яллагч: В.Төгсбаяр,

Шүүгдэгч: А.О/өөрөө өөрийгөө өмгөөлсөн /нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх толгой овогт Батсайханы Мөнхбатад холбогдох 1829002180120 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

  Шүүгдэгч А.О нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын, Жаргалант баг, Хүрэн хад гэх газар нутаглах С.Мөнхбадрахын гэрт түүнтэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдан зодож, улмаар зүүн Y,YI,YII,YIII,IX хавирганы далд зөрүүтэй хугарал буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.О мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй ” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/

Хохирогч С.Мөнхбадрахын өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/

Гэрч С.Мөнхбадрахын өгсөн мэдүүлэг  /хх-ийн 14-р хуудас/

Гэрч А.Оын өгсөн мэдүүлэг  /хх-ийн 15-16-р хуудас/

Гэрч Ж.Цэцэгмаагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/

Гэрч Ж.Батдоржийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

Гэрч Ж.Батжаргалын өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/

Гэрч Л.Мөнхтөрийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/

Гэрч Б.Доржсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 сарын 05-ны өдрийн №212 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-р хуудас/

         Шүүгдэгч А.Отгобаярын хувийн байдлын талаар: 

         Шүүгдэгч А.Оын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-р хуудас/,

Шүүгдэгч А.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, мэдээлэл /хх-ийн 32-34-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

Шүүгдэгч А.О нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын, Жаргалант баг, Хүрэн хад гэх газар нутаглах С.Мөнхбадрахын гэрт түүнтэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдан зодож, улмаар зүүн Y,YI,YII,YIII,IX хавирганы далд зөрүүтэй хугарал буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/, Хохирогч С.Мөнхбадрахын өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/, Гэрч С.Мөнхбадрахын өгсөн мэдүүлэг  /хх-ийн 14-р хуудас/, Гэрч А.Оын өгсөн мэдүүлэг  /хх-ийн 15-16-р хуудас/, Гэрч Ж.Цэцэгмаагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/, Гэрч Ж.Батдоржийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/, Гэрч Ж.Батжаргалын өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/, Гэрч Л.Мөнхтөрийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/, Гэрч Б.Доржсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.   

А.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч С.Мөнхбадрахын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч нь А.Оаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч А.От урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.8, 36,10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ямаан ойдов овогт Аюурзанын Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Оыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.От оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар энэ тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.  

4. Шүүгдэгч А.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.БАТТУЛГА