Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 54

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

   Нарийн бичгийн дарга: Х.Ууганбат,

   Улсын яллагч: Д.Ганчимэг,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр,

   Шүүгдэгч: Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Өлзийт овогт Должинсүрэнгийн Год холбогдох эрүүгийн 1929000850038 дугаартай  хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

  Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны орой согтуугаар Өмнөговь аймгийн Манлай сумын Өгөөмөр багийн нутаг “Дугуй бууц” гэх газарт иргэн А.Золбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баярмагнай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12-р хуудас/,

Хохирогч А.Золбаярын өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

Гэрч Б.Нансалмаагын өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

Гэрч Г.Бадамсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

Гэрч Ш.Батхөлөгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

Гэрч Ч.Одгэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

Гэрч С.Мөнх-Очирийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

Гэрч Б.Ховор-Эрдэний өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

Гэрч Д.Бямбасүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №3770 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-р хуудас/,

Д.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,

Шүүгдэгч Д.Гын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-р хуудас/,

Шүүгдэгч Д.Гыниргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 53-54-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

  Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

  Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Д.Год холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, ердийн журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

  Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны орой согтуугаар Өмнөговь аймгийн Манлай сумын Өгөөмөр багийн нутаг “Дугуй бууц” гэх газарт иргэн А.Золбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

- Хохирогч А.Золбаярын өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

Гэрч Б.Нансалмаагын өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

Гэрч Б.Г.Бадамсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

Гэрч Ш.Батхөлөгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

Гэрч Ч.Одгэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №3770 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-р хуудас/,

Д.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,

- Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

- Шүүгдэгч Д.Г нь “хохирогч А.Золбаярт 1 600 000 төгрөгийг 2019 оны 08 дүгээр сарын 05-ний өдөр төлөхөө илэрхийлсэн хүсэлт” байх тул түүнийг А.Золбаярт 1 600 000 төгрөгийн хохирол төлбөртэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Д.Год түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд прокурорын санал болгосон 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.

  Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн заазуур 1 ширхэг, хагарч бутарсан сандал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4, 17.5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Их Өлзийт овогт Должинсүрэнгийн Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Год 500 /таван зуу /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Год оногдуулсан 500 /таван зуу /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох  ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.   

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гоос 1 600 000 төгрөг гаргуулан хохирогч А.Золбаярт олгосугай.

5. Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн заазуур 1 ширхэг, хагарч бутарсан сандал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Д.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТТУЛГА