Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 597

 

 

 

 

 

 

 

 

 

    2019        06          18                                    2019/ШЦТ/597

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Оюунчимэг, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

улсын яллагч: Б.Мөнгөншагай;

иргэдийн төлөөлөгч: Б.Алтанцэцэг;

шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Д.Намсрайжав;

хохирогч: Г.Баярсайхан, Л.Энхтуул, Г.Болортуяа, Ч.Базардагий, Г.Батсайхан, М.Одсүрэн;

хохирогч А.Билгүүний өмгөөлөгч К.Бауиржан;

хохирогч Ч.Базардагий, Г.Батсайхан, Г.Болортуяа, Г.Баярсайхан, М.Одсүрэн, Ч.Очирбат нарын өмгөөлөгч Э.Ганхөлөг; 

хохирогч Л.Энхтуул, Д.Нэргүй нарын өмгөөлөгч Т.Булган;

иргэний хариуцагч: О.Төгсөө, түүний өмгөөлөгч Б.Тунбаяр;

иргэний хариуцагч: Г.Хүрэлсүх, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дашзэвэгийн Эд холбогдох эрүүгийн 2014250000497 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1977 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гео физикч мэргэжилтэй, Аз жаргалын хотхон ХХК-ний захирал ажилтай байсан, ам бүл 4, нөхөр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 45-5 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, ...................... регистерийн дугаартай, Сартуул овогт Дашзэвэгийн Э.

 

Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

 

Яллагдагч Д.Э нь 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 11 дүгээр сарын хооронд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар их дэлүүрийн зүүн талд байрлах “ЮУ БИ” таун хотхоны 37, 38 дугаартай байрнаас 11 ширхэг байрыг түрээслэн авч, улмаар өөрийгөө уг байрнуудыг захиран зарцуулах эрхтэй гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан дээрх байрнуудыг худалдсан үйлдлийг байнга хийж амьдралын эх үүсвэрээ болгосны улмаас иргэн Г.Батсайханд 135.750.000 төгрөг, Л.Энхтуулд 40.700.000 төгрөг, Ч.Базардагийд 53.132.000 төгрөг, Г.Болортуяад 60.500.000 төгрөг, М.Одсүрэнд 70.000.000 төгрөг, Д.Батцэцэгт 27.700.000 төгрөг, Д.Нэргүйд 56.000.000 төгрөг, Ч.Очирбатад 50.500.000 төгрөг, С.Өлзийсайханд 20.000.000 төгрөг, Г.Баярсайханд 36.000.000 төгрөг, А.Билгүүнд 26.000.000 төгрөгийн буюу бусдад нийт 576.282.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ: Мөрдөн байцаах шатанд болон өмнөх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Батсайхан мэдүүлэхдээ: 2012 оны 10 дугаар сарын үед хохирогч Базардагий эгчээр дамжуулан Э гэдэг хүнтэй танилцаад 2013 оны 1 дүгээр сар хүртэл Э гэдэг эмэгтэйд 135.750.000 төгрөг байр авах гээд өгсөн. 135.750.000 төгрөгөө нэхэмжилж байна. Байрныхаа хүмүүстэй тохиролцоод үлдэгдэл мөнгөө өгөөд байраа авах хүсэлттэй байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Базардагий мэдүүлэхдээ: Өмнө нь шүүх хуралдаанд мэдүүлгээ тодорхой өгсөн. Э надаас нийтдээ 53.132.000 төгрөгийг бэлнээр, бэлэн бусаар авсан. Одоо 53.132.000 төгрөгөө нэхэмжилж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Болортуяа мэдүүлэхдээ: Өмнө нь шүүх хуралдаанд мэдүүлгээ тодорхой өгсөн. Эд нийт 60.500.000 төгрөгийг байр авна гэж өгсөн. Одоо “Өндөр-Буянт” ХХК-тай тохиролцож байрандаа ороод үлдэгдэл мөнгийг өгөөд байрныхаа ордер бичгийг авмаар байна. Иргэний хариуцагч нарт маш их гомдолтой байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Одсүрэн мэдүүлэхдээ: Өмнө нь шүүх хуралдаанд мэдүүлгээ тодорхой өгсөн. Эд нөхөр бид хоёр 50.000.000 төгрөг ямарч гэрээгүй өгсөн. Тухайн үед Э нь өөрийгөө Сувдаа гэж танилцуулж байсан. Энэ хэргээс болж миний амьдралд маш их сөрөг үр дагаварууд бий болж байгаа. Их гомдолтой байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Баярсайхан мэдүүлэхдээ: Өмнө нь шүүх хуралдаанд мэдүүлгээ тодорхой өгсөн. 2013 оны 12 сард бартераар хямдхан байр байна гэж Батцэцэгээс сонсоод 2 өрөө байр авахаар Батцэцэгт өгөөд, Батцэцэг цаашаа дамжуулж Эд 36.000.000 төгрөгийг өгсөн. Этай бол би өөрөө уулзаагүй, Батцэцэгээр дамжуулж байрыг авсан. Ер нь бол 36.000.000 төгрөгийг Эд дамжуулан өгсөн. Одоо бол байрныхаа үлдэгдэл төлбөрийг төлөөд байраа авах сонирхолтой байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Энхтуул мэдүүлэхдээ: Өмнө нь шүүх хуралдаанд мэдүүлгээ тодорхой өгсөн. 2013 оны 10 сарын эхээр байр авах гээд явж байгаад ахын найз болох Батсайхан нь байр зарах гэж байгаа гэж сонсогдсон. Ахтайгаа, ахын эхнэртэй бид гурав тэр байрыг нь очиж сонирхсон. Байрыг үзэхэд Э гэдэг хүн байсан. Байрыг үзээд 30.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд түлхүүрээ авсан. Түлхүүрээ авчихсан болохоор энэ хүнд итгэсэн. Дараа нь 10 сарын сүүлээр дүүгийн бие муу Солонгос улс руу явж эмчилгээнд орно гээд 10.000.000 төгрөг нэмж авсан. Тэгээд надаас бас утаснууд авсан байгаа. Одоо бол үлдэгдэл мөнгөө өгөөд байраа авах хүсэлтэй байна гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч О.Төгсөө мэдүүлэхдээ: Намайг иргэний хариуцагчаар татаж байгаад гомдолтой байна. Би өөрийгөө хохирогч гэж үзэж байна. Үл хөдлөх зуучлалын компанитай гэрээ байгуулаад, гэрээний дагуу хүмүүст байраа түрээслүүлсэн. Иргэний нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.  

           

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Н.Хүрэлсүх мэдүүлэхдээ: 2013 оны 5 сараас Э гэдэг хүн надтай утсаар холбогдоод 6 сард байр түрээслэж байсан. Би өөрийгөө иргэний хариуцагч биш, хохирогч гэж үзэж байна. Би хохирогч нартай адилхан зарчмаар хохирсон. Би байраа түрээслээд явсан бол тодорхой хэмжээний ашиг олох ёстой байсан. Мөн зуучлалын байгууллага болохоор зуучлалын хөлсөөр хохирсон. Иргэний нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.

           

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Базардагий /1хх-ийн 100-101/, хохирогч Л.Энхтуул /1хх-ийн 104-104/, хохирогч Г.Батсайхан /1хх-ийн 106-107/, хохирогч Д.Батцэцэг /1хх-ийн 110-111/, хохирогч Г.Болортуяа /1хх-ийн 112-113/, хохирогч Г.Баярсайхан /2хх-ийн 182-183/, хохирогч А.Билгүүн /2хх-ийн 184-185/, хохирогч М.Одсүрэн /1хх-ийн 98-99/, хохирогч Ч.Очирбат /1хх-ийн 102-103/, хохирогч Д.Нэргүй /1хх-ийн 108-109/, хохирогч С.Өлзийсайхан /1хх-ийн 164-165/, гэрч Н.Төмөрхүү /1хх-ийн 214/, гэрч Д.Наранцэцэг /1хх-ийн 216/, гэрч Б.Алтантуяа /3хх-ийн 212-214, гэрч Н.Анхбаяр /4хх-ийн 33/,      гэрч М.Цэцэгдаринаа /4хх-ийн 236/, гэрч Т.Лут-Очир /4хх-ийн 231/ нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Н.Хүрэлсүх /1хх-ийн 116, 249, 2хх-ийн 188, 3хх-ийн 161/, О.Төгсөө /1хх-ийн 114, 3хх-ийн 168/ нарын мэдүүлсэн мэдүүлэг , Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ /1хх-ийн 31-48/, шуурхай зар сонины хуулбар /1хх-ийн 52/, шуурхай зар сонингийн тодорхойлолт /1хх-ийн 53/, ХАС банкны дансны хуулга /1хх-ийн 127/, Төрийн банкны дансны хуулга /1хх-ийн 132/, ХААН банкны дансны хуулга /1хх-ийн 134/, Батсайханаас гаргасан тооцооны гар бичмэл /1хх-ийн 188/, ХААН банк орлого, зарлагын мэдүүлэг /1хх-ийн 189-197/, Улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-ийн 222/, хамтран ажиллах гэрээ /1хх-ийн 223-225/, ханш тооцоолсон баримт /1хх-ийн 226/, түрээсийн төлбөр авсан баримт /1хх-ийн 227/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-ийн 228-238/, орон сууц хөлслөх гэрээ /1хх-ийн 239/, зээлийн гэрээ, ХААН банкны орлогын мэдүүлэг /1хх-ийн 244-247/, ХААН банкны 2014.12.19-ний өдрийн тогтоолын хариу /2хх-ийн 6/, иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-ийн 7-12/, ХААН банкны дансны дэлгэрэнгүй лавлагаа /2хх-ийн 13-174/, хохирлын тооцоо /2хх-ийн 191/, Си Ди-нд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 219/, түрээсийн орон сууцны төлбөр /3хх-ийн 167/, орон сууц хөлслөх гэрээ /3хх-ийн 168-169/, иргэний үнэмлэхний лавлагаа /3хх-ийн 206-207/,  архивын баримтууд, улсын бүртгэлийн 1/1027 тоот албан бичиг /3хх-ийн 245-250/, улсын бүртгэлийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /4хх-ийн 199/, гэрч Т.Лут-Очироор таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /4хх-ийн 227/,...дээрх 11 тооны орон сууцны анхны бөгөөд одоогийн өмчлөгч нь О.Төгсөөгийн нэр дээр бүртгэлтэй байна... гэх тоот /4хх-ийн 1-33/, Улсын бүртгэлийн лавлагаа /4хх-ийн 427/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн  лавлагаа /4хх-ийн 247-248/, эд зүйлийн үнэлгээ /5хх-ийн 1/, жолооны үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 56/, иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 119/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 120/,   Давзэвэг овогтой Эын ялын тооцооны тодорхойлолт /2хх-ийн 243/, шүүх сэтгэц эмгэг судлалын №618 дүгнэлт /1хх-ийн 176/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Э нь 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 11 дүгээр сарын хооронд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар их дэлүүрийн зүүн талд байрлах “ЮУ БИ” таун хотхоны 37, 38 дугаартай байрнаас 11 ширхэг орон сууцыг түрээслэн авч, улмаар өөрийгөө уг байрнуудыг захиран зарцуулах эрхтэй гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, байрны өмчлөгч болгоно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Г.Батсайханаас 135.750.000 төгрөг, Л.Энхтуулаас 40.700.000 төгрөг, Ч.Базардагийгаас 53.132.000 төгрөг, Г.Болортуяагаас 60.500.000 төгрөг, М.Одсүрэнгээс 70.000.000 төгрөг, Д.Батцэцэгээс 27.700.000 төгрөг, Д.Нэргүйгээс 56.000.000 төгрөг, Ч.Очирбатаас 50.500.000 төгрөг, С.Өлзийсайханаас 20.000.000 төгрөг, Г.Баярсайханаас 36.000.000 төгрөг, А.Билгүүнээс 26.000.000 төгрөгийг хуурч авч буюу бусдад нийт 576.282.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

           

хохирогч М.Одсүрэнгийн /1хх-ийн 98-99/: “…2013 оны 09 дүгээр сард эгч Пүрэвсүрэнгийн найз Алтансарнай гэх хүнээр дамжуулж Сувдаа гэх хүнтэй танилцсан.Сувдаа гэх хүний жинхэнэ нэрийг Энхжаргал гэдгийг сүүлд мэдсэн… …”ЮУ БИ”Тауны 38 дугаар байрны 3 давхарт Батсайхан гэдэг хүний байрыг үзүүлээд яг энэ байр шиг байр 9 давхарт байгаа гээд бид хоёрт үзүүлсэн. …бид хоёрт уг байр таалагдсан учраас 132.800.000 төгрөгөөр авахаар болсон чинь Энхжаргал манай хүүхэд гадаадад байдаг сургалтын төлбөр нь нэхэгдээд байна та хоёр надад урьдчилгаа хэдэн төгрөг өгчих гэсэн.Тэгэхээр нь нөхөр бид хоёр 50.000.000 төгрөг ямар гэрээгүй …өгсөн.  …гэрээ хийж баталгаажуулах гэхэд Энхжаргал зугатаад шалтаг хэлээд байдаг байсан. …нэг өдөр Энхжаргал над руу яриад …мөнгө дутаад байна гэхээр нь уурлаад өмнө асуудлаа нотариатаар ороогүй байж дахиж мөнгө нэхээд гэсэн чинь маргааш нь над руу яриад Батсайхан гээд дүүгээ явууллаа,гэрээгээ хийгээд мөнгө өг гэхээр нь 20.000.000 төгрөг өгөөд нийт 70.000.000 төгрөг өгсөн гэсэн гэрээ хийлгэж авсан. …” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Ч.Очирбатын /1хх-ийн 102-103/: “…2013 оны эхээр байр сонирхож байгаад Лхагвасүрэнгээр дамжуулж Нямсүрэн гэдэг хүний утсыг олоод эхнэр маань утсаар ярьсан.Тэгээд Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талын 37 дугаар байрны 10 тоотод …бид хоёрыг очиход Энхжаргал гэдэг хүн байр зарна гээд…  …эхний ээлжинд 55 сая төгрөг өгчих.Манай эгч Солонгос руу эмчилгээнд явах гээд мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд …эхнэр бид хоёр …2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 25.000.000 төгрөг Энхжаргалд бэлэн өгсөн,…цувуулаад Энхжаргалд 50.500.000 төгрөг өгсөн. …” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Д.Нэргүйгийн /1хх-ийн 108-109/: “...2013 оны 10 дугаар сарын эхээр манай дүү Энхтуул байр авах гэж байсан юм. Тэр үед манай нөхөр өөрийн найз Батсайхантай санамсаргүй утсаар ярьж байтал Батсайхан нь хотын төвд хямдхан байр байгаа гэж хэлэхээр нь манай нөхөр бид хоёр дүүгээ дагуулаад очиж үзсэн юм. ...тэгээд Батсайхан гэрт манай дүү мөнгө аваад очсон чинь Э гэх эмэгтэй орж ирээд 30.000.000 төгрөг бэлнээр авсан ба баталгаажуулахгүй юм уу гэхэд эгч нь мэргэжлийн хяналтад ажилладаг төрийн алба хаагч учраас хамаагүй гарын үсэг зурж болохгүй та нар шаардлагатай бол Батсайхантай гэрээ хий гэхээр нь бид нар итгэсэн. ...тэгээд Энхтуул байрныхаа түлхүүрийг авахаар нь нөхөр бид хоёр байраа томсгох санаатай Батсайхантай яриад 15 сая төгрөг аваад очсон чинь Э нь байхгүй Батсайханд үлдээчих гэхээр нь Батсайханд өгөөд байрны түлхүүрээ авсан. ...ингээд Батсайханд цувуулаад 56.000.000 төгрөг өгсөн. ...тэгээд Э гэдэг хүнд залилуулсан гэдгээ мэдсэн. ...гомдолтой байна...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч С.Өлзийсайханы /1хх-ийн 164-165/: “...манай нөхөр Өлзийбат нь Батсайхантай найзууд ...2013 оны 11 дүгээр сарын эхээр Батсайхан манай нөхөр рүү залгаад Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд байр худалдаж авах гэж байсан бөгөөд уг байранд зарах байр байгаа 2 өрөө байр мк нь 2 сая төгрөг гэж байна та хоёр авах уу гэхээр нь нөхөр бид хоёр ярилцаж байгаад авахаар болоод 20 сая төгрөг өгөөд 2013 оны 12 дугаар сард байрандаа нүүж орсон. ...тэгээд байж байтал Батсайхан бид нар руу яриад байр зарсан хүндээ залилуулсан гэж хэлсэн. ...гомдолтой байна...” гэх мэдүүлгээр, 

 

хохирогч Ч.Базардагийгийн /1хх-ийн 100-101, 2хх-ийн 217/: “...Э өөрийгөө Мэргэжлийн хяналтын газарт ахлах байцаагч хийдэг, надад UB таунд м.кв-ыг нь 750.000 төгрөгөөр байр авах боломж байна гэхээр нь ...нийлээд 53.132.0000 төгрөг авчихсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Л.Энхтуулын /1хх-ийн 104-105, 2хх-ийн 211/: “...Э бид нарт “эгч нь Мэргэжлийн хяналтад ажилладаг учраас хамаагүй гар хөлийн үсэг зурж, гэрээ хийж болохгүй, итгэхгүй бол та нар Батсайхантай гэрээ хийчих надтай гэрээ хийснээс ялгаагүй” гэсэн. ...Хамгийн анх түлхүүр авахдаа Эд бэлнээр 30 сая төгрөг өгсөн. ...4 сая төгрөгийн утас өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Л.Энхтуулын Д.Эд өгсөн 4 ширхэг гар утсыг 3.250.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээгээр /5хх-ийн 114/,

 

Д.Эын яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 3-4/: “...гар утаснуудаа нийтэд нь 4 сая төгрөгт тооцож байрны мөнгөнөөс хасна гэсэн үнийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр,  

 

хохирогч Г.Батсайханы /1хх-ийн 106-107, 2хх-ийн 182-183, 218/: “...Э анх өөрийгөө танилцуулахдаа мэргэжлийн хяналтын байцаагч, “Өндөр буянт” ХХК-иас 4 ширхэг байрыг анхны үнээр нь авч байгаа юм гэж байсан. ...гэрээ хийж баталгаажуулъя гэсэн боловч эгч нь ёстой завгүй байгаа учир дараа больё гэж хойшлуулсаар байгаад хугацаа аваад байсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өндөр албан тушаал хашдаг хүн учир гэрээ хийгээд гарын үсэг зурчихвал та нар хэл ам хийгээд намайг ажилгүй болгочихож магад гэх зэргээр аргалаад байсан. ...135.750.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Д.Батцэцэгийн /1хх-ийн 110-111, 2хх-ийн 214/: “...55 сая төгрөгийг Эд өгөөд нотариат орьё гэхэд орой болчихсон байна, Мөн би Мэргэжлийн хяналтын газар ажилладаг учир гэрээ хийхгүй гэсэн. ...27.700.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Г.Болортуяагийн /1хх-ийн 112-113, 2хх-ийн 215/: “...би мэргэжлийн хяналтад ажилладаг учир гэрээ хийхгүй гэсэн. ...нийт 60.500.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч А.Билгүүний /2хх-ийн 184-185/: “...Э гэгч эмэгтэй байр үзүүлчихээд явчихсан. ...26.000.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлгээр,

хохирогч Г.Баярсайханы /2хх-ийн 182-183/: “...2013 оны 12 сард Батцэцэгийн таньдаг хүн хотын төвд хямдхан байр зарж байна гэж сонсоод Батцэцэгтэй хамт очиж үзхэд уг байр нь таалагдсан учир 1м.кв-г нь 2 сая төгрөг байхаар тооцож 38 дугаар байрны 81 тоотыг худалдан авахаар болсон... Батцэцэг цаашаа дамжуулж Эд 36.000.000 төгрөгийг өгсөн...” гэх мэдүүлгээр,  

 

гэрч Н.Төмөрхүүгийн /1хх-ийн 214/: “...миний хувьд Алтанчимэг, Э гэх хүмүүсийг огт танихгүй... манай ХХК нь MVK гэх хятад компаниас арматур төмөр авдаг өөр хувь хүмүүсээс төмөр авдаггүй.Төгсөөгийн нэр дээр шилжүүлж түрээслэх гэж байсан байрыг дундаас нь өөр хүн янз бүрийн зүйл хийсэн байна...” гэх мэдүүлгээр,

           

гэрч Д.Наранцэцэгийн /1хх-ийн 216/: “...Би Алтанцэцэг, Алтанчимэг гэдэг хүмүүсийг огт танихгүй...” гэх мэдүүлгээр,

           

гэрч Б.Алтантуяагийн /3хх-ийн 212-214/: “...Дашзэвгийн Э гэх хүнийг огт танихгүй... би Өндөр Буянт ХХК-д арматур зарж байгаагүй...” гэх мэдүүлгээр,

           

гэрч Н.Анхбаярын /4хх-ийн 33/: “...дээрх 11 тооны байрнууд 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш О.Төгсөө гэх хүний өмчлөлд бүртгэгдсэн ба 2016 оны 11 дүгээр сарын 02-ны байдлаар анхны өмчлөгч О.Төгсөөгийн нэр дээр бүртгэлтэй хэвээрээ байна...” гэх мэдүүлгээр,

           

гэрч М.Цэцэгдаринаагийн /4хх-ийн 236/: “...би Өндөр буянт ХХК-ний нягтлан бодогчоор ажиллаж байна. ...манайх Дэлгэр улаан булаг ХХК-тай хамтран хөрөнгө оруулалт хийж барьж босгосон. Гэрээнд зааснаар барилга баригдаж дууссаны дараа 32 хувийг авах эрхтэй байсан. ...одоо маргаан болоод байгаа 11 байр бол манай компаний өмч юм...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Т.Лут-Очирын /4хх-ийн 231/: “...Дэлгэр улаан булаг ХХК-тай манайх үл хөдлөх хөрөнгө зарж борлуулж өгөхөөр гэрээ хийсэн. Бид зараа тавиад байруудыг зарж эхэлсэн. UB таун хотхоны байрууд байсан. Зарын дагуу Э гэх эмэгтэй ирсэн. Ирэхдээ нэг 50 гаруй насны эмэгтэйтэй /Базардагий байсан/ хамт ирсэн Э “...би зарын дагуу ирлээ, манай хамаатан гадаадаас ирж байгаа. Би 4 байр авах гэсэн юм” гэж хэлсэн байраа ч үзэлгүй 4 байр худалдах худалдан авах гэрээ хийсэн. ...Тэгээд 100 хувь бэлэн төлж авна гээд алга болчихсон...” гэх мэдүүлгээр,

 

иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Н.Хүрэлсүхийн /1хх-ийн 116, 249, 2хх-ийн 188, 3хх-ийн 161/: “...Манай үеэл ах Төгсөө хэдэн орон сууц түрээслэх хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би зөвшөөрч Шуурхай зар сонинд зар өгсөн. Төгсөөгөөс 19 байр хүлээж авсан бөгөөд ...2013 оны 9 сард Жаргал гэж 40 орчим насны эмэгтэй орж ирээд өөрийгөө мэргэжлийн хяналтын газар ажилладаг гэж танилцуулсан. ...Эхлээд 2 ширхэг 2 өрөө байр 800 доллараар түрээслэсэн. ...Эгч нь мэргэжлийн хяналтын газар ажилладаг учир гэрээ байгуулж болохгүй хоёр дүүгийнхээ нэрээр гэрээ хийе гээд Батсайхан, Нямсүрэн гэсэн 2 хүний нотариатаар батлуулсан паспортыг өгсөн. Энэ хоёр хүнээ явуул гэж хэлтэл явуулахгүй байсан. ...энэ маягаар над дээр ирж нийт 11 ширхэг байрны түлхүүр авсан...” гэх мэдүүлгээр,

 

Г.Хүрэлсүхээс хэрэгт гаргаж өгсөн “...Д.Эаас байрны түрээсийн төлбөрт 33.300.000 төгрөгийг авсан...” баримт /1хх-ийн 227/,

“...Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд 2-3 өрөө байр хөлслүүлнэ...” гэх 2013 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн “Шуурхай зар” сонины хуулбар /1хх-ийн 52/, “Шуурхай зар” сонингийн газрын тодорхойлолт /1хх-ийн 53/, Д.Эын дээрх 11 хохирогчид худалдсан гэх 37 дугаар байрны 2 тоот /Ч.Базардагий  амьдарч байгаа/, 15 тоот /Ч.Очирбат амьдарч байгаа/, 51 тоот /Л.Энхтуул амьдарч байгаа/, 71 тоот /С.Өлзийсайхан  амьдарч байгаа/, 9 тоот /А.Билгүүн амьдарч байгаа/, 81 тоот /Г.Баярсайхан  амьдарч байгаа/, 88 тоот / Д.Батцэцэг амьдарч байгаа/, 98 тоот /Г.Батсайхан  амьдарч байгаа/, 120 тоот /М.Одсүрэн амьдарч байгаа/, 153 тоот /Г.Болортуяа  амьдарч байгаа/, 154 тоот /Д.Нэргүй  амьдарч байгаа/ 11 тооны орон сууцны өмчлөгч нь Отгоны Төгсөөгийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй болохыг нотолж буй Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд /1хх-ийн 228-238/,

 

Г.Болотуяагаас  55 сая төгрөгийг өгч байгааг бэхжүүлсэн СиДи-ний бичлэг, уг Си Ди-нд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 219/, “...Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён Хан Намнансүрэнгийн гудамжны 37 дугаар байрны 2, 9, 15, 51, 71, 81, 88, 98, 120, 153, 154 тоот орон сууцнуудын анхны бөгөөд одоогийн өмчлөгчөөр О.Төгсөө /ХКЩ79092410/ бүртгэлтэй байна...” гэсэн Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 1/1027 дугаар албан бичиг, хавсралт /3хх-ийн 245-250, 4хх-ийн 1-32/, улсын бүртгэлийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /4 хх-ийн 199-202/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Энхжаргалыг сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай болохыг Шүүх сэтгэц эмгэг судлалын 618 тоот дүгнэлтээр /1хх-ийн 176/ тогтоосон болно.

 

Д.Э нь өөрийн түрээсэлж авсан орон сууцнуудыг өөрийн өмч мэтээр иргэдэд ташаа ойлголт өгч, төөрөгдүүлэн, хямд үнээр орон сууцтай болох гэсэн  хохирогч нарын хүсэл сонирхлыг ашиглан тэдний онц их хэмжээний мөнгөн хөрөнгүүдийг гаргуулан авч өөртөө захиран зарцуулах боломж олгосон дээрх олон удаагийн үйлдлэл нь хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн бүх шинжийг хангаж байна.

 

Хохирогч нарын өмгөөлөгч нараас “орон сууцны анхны бөгөөд одоогийн өмчлөгчийн талаархи хувийн хэрэгт дахин үзлэг хийлгэх, “Өндөр-Буянт” ХХК түрээсийн төлбөрт мөнгө авч байсан эсэх, Д.Эын хохирогч нараас авсан мөнгөний хэдэн төгрөгийг иргэний хариуцагч нар авсныг нарийвчлан тогтоолгох” зэргээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт гаргасан боловч энэ талаар хэрэгт хангалттай шалгагдсан, дурьдсан асуудлаар эргэлзээ төрүүлэхээр өөр ямар нэгэн баримт сэлт мөрдөн байцаалтаар авагдаагүй тул өмгөөлөгч нарын хүсэлт, гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

 

Ийнхүү шүүгдэгч Д.Эын бусдаас нийт 576.282.000 төгрөгийн эд хөрөнгийг хуурч мэхлэн авсан болох нь мөрдөн байцаалтаар хөдөлбөргүй тогтоогдож шүүгдэгчийн бусдын онц их хэмжээний эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэм буруу шүүх хуралдаанаар нотлогдсон тул шүүгдэгч Д.Эд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн бүрэн үндэстэй байна гэж шүүх дүгнэв.

Д.Эын үйлдсэн гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулан тодорхойлогдож байна.

 

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж хууль үйлчлэх цаг хугацааг тодорхойлсон. Мөн “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, ““Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж хууль буцаан хэрэглэх журмыг хуульчилсан.

 

2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “...байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон...” гэсэн хүндрүүлэх шинжийг тус хуульд шинээр зааж өгсөн бөгөөд Д.Эын дээрх гэмт хэргийг үйлдсэн цаг хугацаа нь 2015 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлээс өмнө буюу 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 12 дугаар сар хүртэлх үйлдэл байх тул прокуророос Д.Эын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилж, яллахаар дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д “…бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол (50.000 нэгж буюу 50.000.000 төгрөг түүнээс дээш хэмжээ) учруулж…” залилах гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд “…хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр” зохицуулсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр залилах” гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах хорих ялаас хөнгөрсөн байх тул шүүх шүүгдэгч Д.Эын үйлдсэн гэмт хэргийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилэхээр тогтов.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан үндэслэл тогтоогдож буй тул Д.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

Нэр бүхий хохирогч нар Д.Эд залилуулсан талаар гомдол гаргаж цагдаагийн байгууллага 2014 оны 03 дугаар сараас эхлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаснаар гэмт хэрэг таслан зогсоогдсон бөгөөд Д.Эын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр түүнийг яллагдагчаар татсан байна.

 

Иймээс шүүх бүрэлдэхүүн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа /5 жил/ дуусаагүй байхад Д.Эд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан гэж үзэж түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан төрөл хэмжээний дотор 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн дээрх нөхцөл байдлыг харгалзан эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Д.Э  нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ба 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял хөнгөрсөн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар Д.Эын 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, Д.Эын ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэх ...-ээр шийдвэрлэж болно...” гэж зааснаар Д.Эын 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр энэ тогтоолоор оногдуулсан ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар нэмж нэгтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй...” гэж заасан заалтад нийцүүлэн Д.Эын биечлэн эдлэх хорих ялыг Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан хорих ялын дээд хэмжээ болох 12 жилийн хугацаагаар тогтоох нь Д.Эын эрх зүйн байдлыг дордуулахгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох хохирогч М.Одсүрэнгийн 70.000.000 төгрөг, хохирогч Ч.Базардагийгийн 53.132.000 төгрөг, хохирогч Ч.Очирбатын 50.500.000 төгрөг, хохирогч Л.Энхтуулын 40.700.000 төгрөг , хохирогч Г.Батсайханы 135.750.000 төгрөг, хохирогч Д.Нэргүйгийн 56.000.000 төгрөг, хохирогч Д.Батцэцэгийн 27.700.000 төгрөг, хохирогч Г.Болортуяагийн 60.500.000 төгрөг, С.Өлзийсайханы 20.000.000 төгрөг, Г.Баярсайханы 36.000.000 төгрөг, А.Билгүүний 26.000.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Д.Эаас гаргуулж  олгох нь зүйтэй. 

 

Орон сууц болон түүний түлхүүрийг эзэмшүүлэх нь өмчлөх эрхийг нотолсон асуудал биш тул хохирогчдыг төөрөгдүүлсэн үйлдэл гэж үзэх боломжгүйгээс гадна нэг бүрийн бус төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө болох мөнгөн хөрөнгийг түрээсийн төлбөрт Д.Э төлсөн байдлыг хохирогчийн хууль бусаар бусдад шилжсэн эд хөрөнгө гэж үзэж буцаан татах, хураан авах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Ийм учраас иргэний эрх зүйн хүрээнд хийсэн хэлцлийн дагуу байр түрээслэгчид байрыг түлхүүрийн хамт хүлээлгэн өгч түрээсийн хөрөнгийг ашиглах боломж олгосон, мөн түрээсийн төлбөрийг хүлээн авсан О.Төгсөө, Н.Хүрэлсүх нарын үйл ажиллагаанд эрүүгийн болон иргэний эрх зүйн хариуцлага хүлээлгэх гэм буруу тогтоогдохгүй байх тул тэднээс гаргуулах төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Харин Д.Эын хохирогч нарт хохирол учруулсан гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрхийг болон хохирогч, иргэний хариуцагч нар нь орон сууцны эзэмшил, өмчлөлийн талаарх маргаанаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хуурцаг /Си Ди/, 1 ширхэг флаш зэргийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Прокуророос Д.Эыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Сартуул овогт Дашзэвэгийн Эыг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын 576.282.000 /таван зуун далан зургаан сая хоёр зуун наян хоёр мянга/ төгрөгийг залилан авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Эыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор Д.Эд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан ялын хэмжээнд нийцүүлэн хасч, Д.Эын эдлэх хорих ялын хэмжээг 5 жил 7 сар 9 хоногийн хорих ял болгон шинэчлэн тогтоосугай.

5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Д.Эд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 7 сар 9 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хорих ялыг нэмж нэгтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Эын нийт эдлэх ялын хэмжээг 12 жилийн /арван хоёр/ хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

6. 2015 оны  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Эд оногдуулсан хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.                                                                                                                      

 

7. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эын 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 1207 хоногийг, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас биечлэн эдэлсэн 4 жил 2 сар 29 хоногийн хорих ялыг тус тус Д.Эын эдлэх ялд оруулан тооцсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хуурцаг /Си Ди/, 1 ширхэг флаш зэргийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

 

9. Иргэний хариуцагч О.Төгсөө, Н.Хүрэлсүх нар бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

 

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хээгт зааснаар шүүгдэгч Д.Эаас нийт 576.282.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч М.Одсүрэнд 70.000.000  төгрөг, хохирогч Ч.Базардагийд 53.132.000 төгрөг, хохирогч Ч.Очирбатад 50.500.000 төгрөг, хохирогч Л.Энхтуулд 40.700.000 төгрөг, хохирогч Г.Батсайханд 135.750.000 төгрөг, хохирогч Д.Нэргүйд 56.000.000 төгрөг, хохирогч Д.Батцэцэгт 27.700.000  төгрөг, хохирогч Г.Болортуяад 60.500.000 төгрөг, хохирогч С.Өлзийсайханд 20.000.000 төгрөг, хохирогч Г.Баярсайханд 36.000.000 төгрөг, хохирогч А.Билгүүнд 26.000.000  төгрөгийг тус тус олгосугай.     

 

11. Хохирогч, иргэний хариуцагч нар орон сууц өмчлөх, эзэмших эрхийн талаарх маргаан болон гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.                                                                                                      

 

12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

13. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

14. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эд урьд авсан урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

           

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                           ШҮҮГЧИД                                          С.ОЮУНЧИМЭГ

 

                                                                                                        Б.ДУЛАМСҮРЭН