Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 611

 

 

 

 

 

 

 

 

 

   2019        06           21                                  2019/ШЦТ/611

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

улсын яллагч: П.Бямбасүрэн;

шүүгдэгч: .........., түүний өмгөөлөгч Ч.Атарболд;

шүүгдэгч: .........., түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан;

шүүгдэгч: .........., түүний өмгөөлөгч Д.Тунгалаг;

шүүгдэгч: ............., түүний өмгөөлөгч Ю.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн ......................... нарт холбогдох эрүүгийн 1709025870433 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Налайх дүүрэгт төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Ч.................оотод оршин суух бүртгэлтэй, одоо .................р оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, .................. регистерийн дугаартай, ................;

 

2. Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, ХААН банкинд программист ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт ................... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ................ регистерийн дугаартай, ...............................;

 

3. Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт .................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ........................ регистерийн дугаартай, ..................;

 

4. Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, , “Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн барилгын инженерийн хөтөлбөрийн 2 дугаар түвшинд суралцдаг, ам бүл 1, ..................... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, .................. регистерийн дугаартай, ................р.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

            Яллагдагч А.З нь Г.Э, Э.Б, С.Т нартай бүлэглэн 2017 оны 12 сарын 08-наас 12 сарын 09-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Ай Лофт” нэртэй шөнийн цэнгээний газарт болон гадна хэсэгт нийтийн хэв журмыг зөрчиж Л.Оргил-Эрдэнэ, Б.Бат-Оргил, Б.Мишээл нарын халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин хүч хэрэглэн зодож, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

            яллагдагч Г.Э нь А.З, Э.Б, С.Т нартай бүлэглэн 2017 оны 12 сарын 08-наас 12 сарын 09-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Ай Лофт” нэртэй шөнийн цэнгээний газарт болон гадна хэсэгт нийтийн хэв журмыг зөрчиж Л.Оргил-Эрдэнэ, Б.Бат-Оргил, Б.Мишээл нарын халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин хүч хэрэглэн зодож, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

            яллагдагч Э.Б нь Г.Э, А.З, С.Т нартай бүлэглэн 2017 оны 12 сарын 08-наас 12 сарын 09-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Ай Лофт” нэртэй шөнийн цэнгээний газарт болон гадна хэсэгт нийтийн хэв журмыг зөрчиж Л.Оргил-Эрдэнэ, Б.Бат-Оргил, Б.Мишээл нарын халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин хүч хэрэглэн зодож, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

            яллагдагч С.Т нь Э.Б, Г.Э, А.З нартай бүлэглэн 2017 оны 12 сарын 08-наас 12 сарын 09-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Ай Лофт” нэртэй шөнийн цэнгээний газарт болон гадна хэсэгт нийтийн хэв журмыг зөрчиж Л.Оргил-Эрдэнэ, Б.Бат-Оргил, Б.Мишээл нарын халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин хүч хэрэглэн зодож, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ............ мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ............. мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ................. мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ................ мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

            Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Бат-Оргил /1хх-ийн 11-13/, Б.Оргил-Эрдэнэ /1хх-ийн 15-16/, Б.Мишээл /1хх-ийн 18-19/ нарын мэдүүлэг, гэрч Г.Биндэръяа /1хх-ийн 20/, У.Золзаяа /1хх-ийн 22-23/, Б.Анударь /1хх-ийн 23-24/, Б.Дашдорж /1хх-ийн 33-34/, Б.Өсөхбаяр /1хх-ийн 43-44/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 177, 178  тоот шинжээчийн дүгнэлтүүд /1хх-ийн 46, 53/, .............. яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 77-78/, .............. яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 79/, ............ яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 80/, ................ яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 81/, хохирлын баримтууд /хх-ийн 85-94/, .............. хувийн байдлын талаархи баримт /1хх-ийн 95-100/, .......... хувийн байдлын талаархи баримт /1хх-ийн 101-107/, ................ хувийн байдлын талаархи баримт /1хх-ийн 109-113/, ............... хувийн байдлын талаархи баримт /1хх-ийн 114-118/, хохирогч Б.Мишээл, Л.Оргил-Эрдэнэ нарын хүсэлт /1хх-ийн 144-145/ зэрэг  болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ............................ нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах “Ай Лофт” бааранд болон уг баарны гадна ялимгүй зүйлээр шалтаглаж буюу “Г.Биндэръяатай хамт явж байсан” гэх шалтгаанаар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, иргэн Л.Оргил-Эрдэнэ, Б.Бат-Оргил, Б.Мишээл нарыг бүлэглэн зодож, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

хохирогч Б.Бат-Оргилын /1хх-ийн 11-13/: “...Бааран дотор манай найз Мишээлийг нэг залуу цохиж байхаар нь би салгах гээд очиход нэг залуу ардаас намайг газарт унагаагаад толгой, нуруу ар дагз руу өшиглөж эхэлсэн, намайг унасан байхад нэг биш хэд хэдэн хүн өшиглөсөн байх. Тэгээд хамгаалагч нар намайг босгоод гагасан. Удалгүй 5-6 залуу гарч ирээд “тэнд байна” гэж заагаад над руу дайраад газарт унагааж байгаад нүүр, толгой руу өшиглөөд байсан. Босоод ирэхэд миний хөмсөг задраад цус гоожиж эхэлсэн байсан. Намайг 5-6 хүн зодсон гэж харсан. Хэн хэрхэн намайг цохиж зодож гэмтэл учруулсаныг би мэдэхгүй, газар унагааж байгаад тал талаас зодсон...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Л.Оргил-Эрдэнийн /1хх-ийн 15-16/: “... З гэх танихгүй залуу намайг заамдаж аваад “чи хэн бэ” гээд  Биндэръяа руу “чи хэнтэй яваад байгаа юм бэ” гээд миний зүүн нүд руу гараараа нэг удаа цохисон. Би нүдний шилээ авах гээд тонгойж байхад Мишээл “хөөе болиоч” гэж хэлэхэд З нь Мишээлийг цохих шиг болсон. Шилээ олоод босоод ирэхэд хамгаалагч нар нь З, Б, Э, Т, Дашдорж, Бат-Оргил нарыг баарнаас гаргаж байсан. Араас нь Биндэръяа, Золзаяа, Анударь нар гарсан. “ОО” өрөө ороод гараад ирэхэд Мишээл гадаа гарчихсан байсан. Би араас нь гарахад баарны үүдэн дээр Мишээл, Золзаяа нар зогсож байсан. Замын хажууд Бат-Оргил газар хэвтсэн З толгойн хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөж байсан. Эрдэнэбилэг, Т, Б нар нь бие хэсэг рүү нь өшиглөж байсан. Анударь, Биндэръяа, Дашдорж нар нь З, Э, Т, Б нарыг холдуулж Бат-Оргилыг босгоход нүүр нь хавдсан цус болсон байсан. Дашдорж, Б, Э, Т, З нар яваад өгсөн. Надад гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй…” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Б.Мишээлийн /1хх-ийн 18-19/: “...Бүжгийн талбай дээр бүжиглэж байтал З гэх залуу Оргил-Эрдэнийн нүүр рүү гараараа цохисон, “юу болсон бэ” гээд намайг яваад очтол шар бүдүүн залуу нь миний нүүр рүү нэг удаа цохисон. Дараа нь нэг залуу нь миний толгой руу пивоны шилээр цохисон. Гэхдээ шил нь хагараагүй. Хамгаалагч нар ирээд тэд нарыг баарнаас гаргасан. Гадаа гартал Бат-Оргилыг 2-3 залуу зодож байсан. Тэр залуусыг салгах гэтэл машинаас хэдэн залуус бууж ирээд над руу дайрч сүрдүүлсэн. Тэр дунд З болон намайг бааранд цохидог шар бүдүүн залуу байсан. Бат-Оргилын нүднээс цус гарсан, газар сууж байсан. Бат-Оргил бааранд хүмүүстэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Г.Биндэръяагийн /1хх-ийн 20/: “...Бааранд З гэх залуу надаас “чи хэнтэй яваад байгаа юм бэ” гэснээ Оргил-Эрдэнэ гэх залууг шууд заамдаад цохисон. Гэтэл хажуунаас нь Мишээл “яагаад байгаа юм бэ” гэхэд Зын найзууд болох Б, Эби (бүтэн нэрийг нь мэдэхгүй), Таа гэх найзууд нь зэрэгцэж зогсож байгаад маргаан болонгуут бүгдээрээ Мишээлийг цохиж эхэлсэн. Эби нь Мишээлийг пивоны шилээр толгой руу нь цохисон. Хамгаалагч салгаад бүгдийг нь гадаа гаргасан. Намайг араас нь гарахад баарны гадна хаалганы зүүн талд Б, Эби, З гурав Бат-Оргилыг газарт унагаагаад бүгдээрээ өшиглөөд байсан. Хамгаалагч нар салгасан. Тэгээд хаалганы чанх урд Бат-Оргилыг ахиад газарт унагаагаад З, Б, Эби гурав дахиад Бат-Оргилыг өшиглөөд байсан. Бат-Оргил босоод ирэхэд нүүрнээс нь цус гоожоод нүд нь сонин болсон байсан. Тэгээд Мишээлийг баарнаас гарч ирэхэд Мишээлийг З цохиод авахад Мишээл газарт унаад хамгаалагч нар салгасан. З, Б, Эби, Таа нар явах гэж байгаад Мишээлийг ганцаараа байхыг хараад Б нь машинаасаа бууж ирээд “энэ ганцаараа байгаа юм байна зодчих уу” гээд орилоод байсан. Тэгэхэд Таа, З, Дашдорж, нар бууж ирэхэд би Дашдоржоос “найзуудаа аваад яв” гэхэд Эби машинаасаа бууж ирээд Мишээлийг “хутгалана” гэж хэлээд зодох гээд дайраад байхаар нь би Эбиг салгасан. Бат-Орилын биед Б, Эби, З гурав гэмтэл учруулсан. Дашдорж огт зодоонд оролцоогүй...” гэх мэдүүлгээр,

 

гэрч У.Золзаяагийн /1хх-ийн 22-23/: “...З Анударийг тойроод Биндэръяа дээр очоод Оргил-Эрдэнэ гэдэг залууг заамдаж гараараа зүүн нүд рүү нь цохиход Мишээл хажуу талаас нь Зыг цохих шиг болоход  араас нь Зын найзууд Мишээл, Бат-Оргил хоёр руу дайраад зодож эхэлсэн. Намайг харахад Эби гэх залуу нь Мишээлийг заамдаж цохиж байсан. Тэр үед пивоны шил давхар хагарах чимээ гарсан. Мишээл толгойгоо дараад доош суух гэж байхад нь би ширээ рүү гардаг шат руу татаж гаргасан. Хамгаалагч нар ирээд Бат-Оргилыг З болон найзуудтай нь түлхээд гаргасан. Би Бат-Оргилыг хайж гарахад гадаа баганы хажууд Эби, Б, Таа, З дөрөв Бат-Оргилыг газарт унагаагаад З, Эби хоёр гараараа зодоод, Б, Таа хоёр хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд хамгаалагч ирээд Бат-Оргилыг газраас босгоход Б нь ардаас нь тэвэрч унагаагаад З, Таа, Эби, Б дөрөв Бат-Оргилыг дахин өшиглөж дэвсээд эхэлсэн. Энэ үед хамгаалагч очоод Бат-Оргилыг газраас босгоход нүүр нь битүү цус болсон байдалтай нүүрээ дараад доош тонгойсон байсан. Тэгэхэд Мишээл баарнаас гарч ирээд нөгөө З, Эби, Б, Таа, Дашдорж нар руу орилоод гараад ирэхэд нь би хамгаалагчтай нийлж Мишээлийг баар руу оруулсан. Тэгээд бэлэгнүүд аваад буцаад гараад ирэхэд Мишээлийг газарт унагаагаад Эби, Б, Т, З нар газарт унагаагаад дэвсэж байсан. Мишээлийн бүх бие нь улаан болтлоо зодуулсан байсан…Б цагаан машинаас бууж ирээд Мишээлийг ганцаараа байгааг мэдээд “зодъё” гэж орилсон. Холдуулаад Бийг болиход З, Мишээл хоёр юм ярьж байхад машинаас Эби нь байх “Заа наадхаа шаа” гэж орилоход З нь Мишээлийг цохисон. Бат-Оргил, Мишээл нар хэнийг ч зодоогүй, зодож амжихгүй олон хүнд зэрэг зодуулсан. Бат-Оргилын нүд гадаа хоёр дахь удаагаа зодуулахдаа гэмтсэн. Тэр үед нүүр нь сонин болсон, нүднээс нь цус гараад нээгдэхгүй байсан. Бат-Оргилыг Эби, Б, Т, З нар зодсон. Мишээлийг Эби, Б, Т, З нар зодож байхад Дашдорж ойрхон хараад зогсож байсан. Зодоон юунаас болсныг би сайн ойлгоогүй, бүжгийн талбай дээр маргаан болсон, З болон найзууд нь бүгд согтуу байсан, ухаанаа алдсан юм шиг байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Анударийн /1хх-ийн 23-24/: “...Манай найз Биндэръяатай миний зүс таних З гэдэг залуу тааралдаад юм ярьж байгаад тэр хоёрын хажууд зогсож байсан Оргил-Эрдэнийг З нь нэг удаа цохисон. Гэтэл Мишээл Зын хойноос татаад “болиоч яагаад байгаа юм бэ” гэхэд З эргэж хараад Мишээлийг гараараа цохисон. Тэр үед Бат-Оргил ирээд салгах гэтэл Зын найзууд гээд 5-6 залуу ирээд Мишээл, Бат-Оргил хоёрыг зодож эхэлсэн. Эби гэж дуудаж байсан залуу нь Мишээлийг цохисон байх. Хамгаалагч нар Бат-Оргилыг Зын найзуудын хамт гадаа гаргасан. Дотор Мишээлтэй хамт байж байгаад гарахад Бат-Оргилыг гадаа баарны хаалганы урд талд З болон 2-3 найз нь Бат-Оргилыг газарт унагаасан өшиглөж байсан. Яг гараад ирэхэд З нь Бат-Оргилын нүүр рүү нь өшиглөж байсан. Би Зыг араас нь татаад “болиоч” гэж орилоход болиогүй намайг түлхээд Бат-Оргилыг үргэлжлүүлээд 2-3 удаа өшиглөхөд нь би дахиж татаад болиулахад Бат-Оргилын нүднээс нь цус гарч байсан. Мишээл бааран дотроос гарч ирэхэд Зын найзууд машин дотор сууж байхад хамгийн урд талын хаалганаас Б гэж дуудаж байсан залуу гарч ирээд “ганцаараа байна шүү дээ шаачийлдаа” гэж хэлсэн. Тэгээд З Мишээл дээр ирээд дахин нэг цохисон, “чамайг хутгалана шүү” гээд орилоод байсан. З болон найзууд нь машиндаа суугаад зугтаасан. Бат-Оргил, Мишээл нар зодолдож чадаагүй, зодуулаад байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Дашдоржийн /1хх-ийн 33-34/: “...Бааранд З, Т хоёр “Тэнүүний найз охин нь банди нартай явж байсан” гэсэн яриа гаргасан юм. Одоо зодуулаад нүд нь хавдсан залуу бүжгийн талбай дээр охидуудаа манай найзуудаас холдуулах гээд  голоор нь орж ирсэн. Тэгээд Б одоо нүд нь гэмтсэн гээд байгаа хохирогч залуутай маргалдаад тэр хоёр цохилцож эхэлсэн. Хамгаалагч нар хохирогч залууг Э, Б, Т, З нарын хамт баарнаас гаргасан. Би ариун цэврийн өрөө ороод гараад ирэхэд эсрэг талд явж байсан Мишээлтэй таарахад Мишээл над руу дайраад байсан. Тэгээд баарнаас гарахад гадаа хохирогч газар унасан, нүдээ дарсан байдалтай, нүднээс нь цус гарсан байдалтай байсан. Т, Б, Э нар хохирогч залууг зодоод ухарч байгаа байдалтай байсан. Т нөгөө хохирогч залууг зодох гээд орилоод очиход хоёр охин болиулж байсан. Б бааран дотор гараараа цохиж зодоон эхлүүлээд араас нь Э, Т, З нар шууд тэр залууг цохиж эхэлсэн. Зодоон болж байхад ариун цэврийн өрөөнд би ганцаараа байсан, өөр хэн ч байгаагүй. Эхлээд Б бааран дотор гараараа цохиж зодоон эхлүүлээд араас нь Э, Т, З нар шууд тэр залууг цохиж эхэлсэн. Гадаа Т, Б, Э нар зодоод дууссан байдалтай байсан, угаасаа харваас хүн зодоод дууссан байдалтай аашилж байсан. Тэр залууг хоёр охин газраас босгоод хана налуулаад зогсож байхад нь Т цохих гэж очоод догшин авирлаж байсан. Э бол нэлээд догшин байсан, хүн хутгаар дүрнэ гээд орилж байсан. Б, Т хоёр бол бас зодооныг дэвэргээд догшин авирлаад байсан. Бүжгийн талбай дээр манай найзууд болох З, Б, Э, Т нар нүд нь гэмтсэн байгаа хохирогч залууг нийлээд зодоод эхэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Өсөхбаярын /1хх-ийн 43-44/: "...Манай хяналтын камерийг  шүүж үзэхэд уг хүмүүсийн маргаан зодоон нь хяналтын камерт бичигдээгүй, камергүй газар зодоон болсон байсан…Зодуулсан гэх нүд орчимдоо гэмтэл авсан залуутай маргалдаж байсан залуучууд хоорондоо маргалдаад зууралдаад байхаар нь би болон манай хамгаалагч нар түлхэж хохирогч залуугаас холдуулж байсан...” гэх мэдүүлгээр,

 

........................... нарын буруутай үйлдлийн улмаас Б.Бат-Оргилын  биед “зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын далд хугарал, зүүн салт, зовхинд цус хуралт, өнгөц шарх, зулгаралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №178 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, ................... нар нь Л.Оргил-Эрдэнэ, Б.Бат-Оргил, Б.Мишээл нарыг бүлэглэн зодож байхыг  гэрч, хохирогч  нар харж, уг байдлыг гэрчилж мэдүүлсэн, Б.Бат-Оргил нь .................. нарт зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр Б.Бат-Оргилын эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

            Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “... эр эмийн хардлагаас үүдэн гэмт хэрэг гарсан нь нийтийн хэв журмыг зөрчөөгүй, шүүгдэгч нарын үйлдэлд олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинж байхгүй” гэх зэрэг санал гаргасныг шүүх дараах байдлаар дүгнэлт хийж өмгөөлөгч нарын дүгнэлтэд няцаалт өгсөн болно.

 

Эрх зүйт ёс, ёс суртахууны нийгэмд оршин буй ухамсарт хүн өөрийн үйлдлийг хууль эрх зүй, ёс суртахууны шаардлагад нийцүүлэх үүрэгтэй, тавьсан шаардлага, авсан арга хэмжээ нь хууль ёсны байх учиртай.

 

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч нар “Г.Биндэръяатай хамт явж байсан” гэх ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан, зодоон өдөөж, бусдад хүч хэрэглэн, зодооныг салгах гэсэн хүмүүсийн сануулгыг эс хайхран, өөрсдийн догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж буй нь нийтийн хэв журмыг зөрчих шинжийг бүрэн агуулж байна.

 

            Иймээс өмгөөлөгч нарын гаргасан санал, хүсэлтийг хангах боломжгүй гэж шүүх дүгнэж, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

            Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч ........................ нарын нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч нарт холбогдох “хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар дууссан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг дурьдаж байна.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Л.Оргил-Эрдэнэ, Б.Мишээл нар “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч нарыг тэдэнд төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүх хуралдаан хүртэл баримтаар нотлогдсон хохирогч Б.Бат-Оргилд учирсан хор уршгийн нийт 2.014.000 төгрөгийг шүүгдэгч нар нөхөн төлсөн тул тэднээс нэмж гаргуулах зардалгүй болно.

 

Харин хохирогч Б.Бат-Оргилын цаашид эмчилгээ хийлгэх, эд хөрөнгийн хохирол, сэтгэл санааны хохирол гэх нийт 4.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаархи шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдүүдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор .................. нарыг тус бүрийг 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Гэвч шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан үндэслэлээр хорих ял оногдуулсныг хүн тус бүрийг нэг жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тогтов.

Прокурор шүүгдэгч нарт холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг мөрдөн байцаалтын шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бөгөөд шүүгдэгч нарыг нийлмэл гэмт хэрэг үйлдсэн талаар яллаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан зохицуулалтыг хэрэглэсэн болохыг дурьдаж байна.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Түмчүүд овогт ........................... нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ........... 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ................... 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ................. 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .................. 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан шүүгдэгч .......................... нарт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг хүн тус бүрийг нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасныг журамлан шүүгдэгч ................................... нарт тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасныг журамлан шүүгдэгч ............................. нарт тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

 

5. Шүүгдэгч ........................... нар урьд 140 хоног цагдан хоригдсон бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч .............................нар хохирогч Л.Оргил-Эрдэнэ, Б.Мишээл, Б.Бат-Оргил нарт төлөх төлбөргүйг дурдсугай.

 

7. Хохирогч Б.Бат-Оргилын 4.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаархи шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдүүдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч .......................... нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ