Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 423

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч С.Оюунчимэг, Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч Ш.Насанжаргал,

Иргэдийн төлөөлөгч Я.Эрдэнэцацралт,

Хохирогч С.Батцэнгэл,  

Шүүгдэгч Б.Б /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-т холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй.эрхэлсэн ажилгүй, ам бүл 1,  1991 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1986 оны Эрүүгийн хуулийн 277 дугаар зүйлийн 1, 278 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар, 1999 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4, 123-ын 1 дүгээр зүйлийн 2, 125 дугаар зүйлийн 2, 127 дугаар зүйлийн 2, 241 дүгээр зүйлд зааснаар нийт 18 жилийн хорих ялаар, 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 11 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Б.Б,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 14-633 тоотод байрлах хохирогч Ц.Отгонбаярын байшингийн цонхоор нэвтэрч 10,000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 180.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүрэг 12-р хороо Хангайн 11 дүгээр гудамжны 450 тоотод оршин суух хохирогч Б.Хулангийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж нэхий дээл, гэрийн хөшиг, пүүз, хивс зэрэг зүйлийг хулгайлж                436.200 төгрөгийн хохирол учруулсан, мөн хашаанд байх хохирогч Н.Ууганбаярын машинаас 51.000 төгрөгийн үнэ бүхий машины хөгжим хулгайлахыг завдсан,

-2017 оны 12 дугаар сарын 17-ноос 24-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 49 дүгээр гудамжны 346 тоотод байрлах хохирогч А.Бурмаагийн байшинд нэвтэрч одон медаль хулгайлж, 1.080.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 12 дугаар сарын 28-ны шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 13 дугаар гудамжны 404 тоотод байрлах хохирогч Б.Эрдэнэчулууны байшингийн цонхоор нэвтэрч 1 ширхэг хөөрөг хулгайлж 120.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 19 дүгээр гудамжны 42 тоотод байрлах хохирогч Ж.Жавзанхорлоогийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн ТСЛ маркийн зурагтыг хулгайлж, 192.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 10 дугаар гудамжны 23 тоотод байрлах хохирогч Ц.Дамдинсүрэнгийн гэрийн цоожийг эвдэн орж, бэлнээр 35.000 төгрөг, 2 ширхэг өвлийн хүрэм, чемодантай хувцас, ДВД тоглуулагч зэрэг эд зүйлийг хулгайлж, 278.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 48 дугаар гудамжны 163 тоотод оршин суух хохирогч Б.Ганчимэгийн гэрийн цоожийг эвдэн орж 32 инчийн зурагт, мах, чихэр, 40 000 төгрөг зэргийг хулгайлж              352.700 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжны 17 тоотод байрлах хохирогч С.Сувдмаагийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн Самсунг маркийн зурагт хулгайлж, 199.600 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 11 дүгээр гудамжны 427 тоотод байрлах хохирогч Ж.Галдүгэрийн өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэж нэвтрэн мөнгөн эдлэл, печень, ундаа, архи зэргийг хулгайлан 215.400 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн 44 дүгээр гудамжны 33 тоотод байрлах хохирогч Д.Энхтөрийн гэрийн хаалганы цоожийг эвдэж нзвтрэн орж 32 инчийн Монел маркийн зурагт, 20 литрийн усны сав зэрэг эд зүйлсийг хулгайлж, 189.600 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 03 дугаар сарын 05-аас 08-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн

09 дүгээр хороо, Нуурын 7 дугаар гудамжны 35 тоотод байрлах хохирсгч Э.Өсөхбаярын монгол гэрийн цоожийг эвдэн орж "Эйч Пи Ай-3" маркийн зөөврийн комьпютер хулгайлж, 270.000 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн 2018 оны 03 дугаар сарын 05-наас 08-ны хооронд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 7 дугаар гудамжны 35 тоотод оршин суух хохирогч С.Батцэнгэлийн монгол гэрийн цоожийг эвдзн орж 42 инчийн "Сони" маркийн зурагтыг хулгайлж, 1.119.920 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Архустайн зуслангийн задгайд байрлах хохирогч О.Сансарын зуслангийн байшинд цонхоор нь нэвтрэн орж цахилгааны утас, аяга тавагны ком, тогоо зэрэг зүйл хулгайлж 237.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 37-84 тоотод байрлах хохирогч Б.Өлзийсайханы байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч 32 инчийн зурагт, 1 ширхэг гар утас, СиДи тоглуулагч зэрэг эд зүйлсийг хулгайлж, 311.400 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурны 7 дугаар гудамжны 52 тоотод байрлах хохирогч Б.Эрдэнэтуяагийн байшингийн цонхоор нэвтэрч 32 инчийн Самсунг маркийн зурагт хулгайлж 299.400 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 14 дүгээр гудамжны 547 тоотод байрлах хохирогч Ц.Амаржаргалын гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн Филипс маркийн зурагт хулгайлж                  405.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн сэлбийн 8-134 тоотод оршин суух хохирогч С.Жаргалсайханы байшинд нэвтэрч Делл маркийн 17 инчийн зөөврийн компьютер, Айфон 4 маркийн гар утас 3 кг үхрийн цул мах зэрэг эд зүйлсийг хулгайлж 420.500 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 8 дугаар гудамжны 148 тоотод байрлах хохирогч Т.Анхбаярын гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтзрч дунд гарын мөнгөн аяга, Скай-ТЮО маркийн гар утас хар өнгийн марк нь тодорхойгүй гар утас, мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн ээмэг зэрэг эд зүйлийг хулгайлж, 242.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 14 дүгээр гудамжны 547 тоотод байрлах хохирогч М.Золзаяагийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч систем хөгжим, хонины мах зэрэг эд зүйлсийг хулгайлж, 136.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чиигзлтэйн 19 дүгээр гудамж 21 тоотод байрлах хохирогч Х.Сарангосгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч зурмал бурхан 1-ийг хулгайлж, 120.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 36-158 тоотод байрлах хохирогч Т.Отгонбатын байшингийн цонхоор нэвтэрч 310.000 төгрөгийн үнэлгээ бүхий телевизор хулгайлахыг завдсан,

- 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "М" баарны орчим хохирогч А.Хосбаярын 56-59 УНӨ улсын дугаартай “Тоёото Хариер” маркийн машины зүүм галын толийг хулгайлж, 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, орон байр агуулах саванд нэвтэрч үйлдэн хохирогч нарт нийт 7.515.720 төгрөгийн хохирол учруулж.хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгож үйлдсэнд холбогджээ.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас

шинжлэн судалсан мөн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 1989 оноос эхлэн хорих газар байсан. Миний эцэг, эх нас барсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хорихоос гараад надад орон гэр байхгүй их хэцүү байсан. Би гэм буруугаа ойлгож байна. Би хулгайн үйлдлүүдээ үнэн зөвөөр өөрөө гаргаж өгсөн. Гэм буруу дээрээ маргаан байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хохирогч С.Батцэнгэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ : “...Тухайн хэрэг болоод жил гаруй болж байна. 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 6-ны өдөр хулгай орсон. Би хөдөө явж байгаад өглөө ирэхэд гэрийн хаалганы цоожыг эвдээд зурагт алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манайх Сонигийн 42 инчийн зурагтыг 1.250.000 төгрөгөөр худалдаж аваад 1 сар гаруй хугацаа өнгөрч байсан. Би хохирлоо барагдуулах хүсэлтэй байна гэв.    гэв.

 

Эрүүгийн 1809004800443 дугаартай хэргээс:

Хохирогч С.Сувдмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2018 оны 02 дугаар сарын 09-ний ...орой 19 цаг 20 минутын үед гэртээ иртэл ...32 инчийн зурагт алдагдсан байсан. Тэгээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 11 дүгээр хуудас/, 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 3-6 дугаар хуудас/,

Дамно ХХК-ийн “2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 199.600 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжны 17 тоотод байрлах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн зурагт хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 245 дугаар хуудас/,

 

Хохирогч Э.Өсөхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 3

дугаар сарын 11-ний өдөр гэрээсээ 12 цаг өнгөрч байхад гарч орой 20 цаг өнгөрч байхад иртэл гэрийн хаалганы цоож эвдэж хулгайч орж "HPI 3" загварын зөөврийн компьютер хулгайд алдагдсан. 2017 оны 03 дугаар сард 350.000 төгрөгөөр худалдаж авч байсан, авсан үнээрээ нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 44-45 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 33-37 дугаар хуудас/,

Дамно ХХК-ийн “2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 270.000 төгрөгөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 47-48 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би 2018 оны 03 дугаар сарын эхээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Баянбүрдийн гэр хороололын зүүн хойд талд байрлах гэр хороололд монгол гэртэй айлын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж нэг ширхэг зөөврийн компьютер авсан. ...Надад мөнгө хэрэг болсон мөн амьдрах газар байхгүй болохоор гэмт хэрэг үйлдсэн. ...Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна...”  гэх мэдүүлэг /1хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

Хохирогч Н.Сарангоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018

оны 05 дугаар сарын 01-ний өглөө ажилдаа явсан. Орой 18 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожийг эвдэн хойморын бурханы авдар дээр байсан зурмал бурханыг жаазыг үлдээгээд аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 80 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 73-75 дугаар хуудас/,

Дамно ХХК-ийн “2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 120.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 91-92 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сарын эхээр Баянбүрдийн тойргийн зүүн хойно гэр хороололоос монгол гэртэй айлын хаалганы цоожийг эвдэн орж зурагт авах гэтэл гадаа хүмүүс дугараад байхаар нь сандраад нэг бурхан аваад гарсан. Уг бурхнаа урт цагаан дээр зарах гэхэд цаасан бурхан байсан болохоор үнэд хүрэхгүй болохоор Нарантуул захын арын хаалган дээр аваачиж 20.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 66-67 дугаар хуудас/,

 

Хохирогч Ц.Амаржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 14 дүгээр гудамжны 547 тоотод байрлах гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгай орж 32 инчийн Филипс маркийн зурагт хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 157-158 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 151-154 дүгээр хуудас/,

Дамно ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 405.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 168-169 дүгээр хуудас/,

Яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2018 оны 04 дүгээр сарын сүүлээр 32-н тойргийн Номин дэлгүүрийн арын гудамжаар явж байгаад нэг хашаа руу орж монгол гэрийн хаалгыг нь эвдэн орж 32 инчийн зурагт авсан. ...зурагтаа явуулын хүнд 70.000 төгрөгөөр зарсан ...мөнгөөрөө архи авч уусан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 145 дугаар хуудас/,

 

 Хохирогч М.Золзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04

дүгээр сарын 23-ны өдөр 19 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалга хагас онгорхой гэрээс систем хөгжим, хөргөгч дотор байсан хонины гуя алдагдсан байсан. ...Манай гэрт 10 хоногийн хугацаатай 2 удаа хулгай орсон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 189-190 дүгээр хуудас/,

Дамно ХХК-ийн “2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 136.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 194-195 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2018 оны 04 дүгээр сарын сүүлээр 32-н тойргийн Номин дэлгүүрийн арын гудамжаар явж байгаад нэг хашаа руу орж монгол гэрийн хаалгыг нь эвдэж ороод мах, хуучин хөгжим хоёр авсан. Махаар нь хоол хийж идсэн харин хөгжмийг нь Нарантуул захын арын хуучин бараа зардаг хүмүүсийн хажууд зогсож байгаад зарсан. Мөнгөөрөө архи уусан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 179 дүгээр хуудас/,

 

Хохирогч Ж.Галдүгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай гэр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 11-247 тоотод байдаг. 2018 оны 02 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн цоож эвдэрч хулгай орсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс вино, печень, рулет, үрэл, орос архи ...бэлэн 18,000 төгрөг зэрэг эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 220-221 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1хх-ийн 211-217 дугаар хуудас/,

Дамно ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 251.400 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 223-224 дүгээр хуудас/,

Яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2018 оны 02 дугаар сарын дундуур 32-н тойргийн зүүн талын далангийн орчим байшингийн хаалганы цоожийг эвдэн орж эмэгтэй хүний мөнгөн эдлэл, архи зэрэг эд зүйл авсан. Би гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 206 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай гэрээс делл маркийн зөөврийн комьютер, гар утас, үхрийн цул мах зэрэг эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг / 3хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 247-250 дугаар хуудас, 3хх-ийн 1 дүгээр хуудас/,

Дамно ХХК-ийн “2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 516.500 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2018 оны 04 дүгээр сарын дундуур 100 айлын баруун талд байрлах гэр хороололын орчмоос урагшаа харсан төмөр хаалгатай айлын хашаагаар орж байшингийн хаалгыг нь эвдэн ороод мах, зөөврийн компьютер авсан. ...надад мөнгө хэрэг болсон болохоор гэмт хэрэг үйлдсэн. Би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 242 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Эрдэнэчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ....гэрт хулгай орж ...хөөрөг алдагдсан. Даалин нь байгаа мөртлөө хөөрөг нь байхгүй байсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 35 дугаар хуудас/,

Дамно ХХК-ийн “2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 120.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

Яллагдагч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2017 оны 12 дугаар сарын сүүлээр Баянбүрдийн замын хажуугийн “М” нэртэй баарны баруун хойд талд байдаг өндөр байшингийн хажууд байх байшингийн цонхоор орж нэг ширхэг хөөрөг авсан. Уг хулгайлж авсан хөөргөө урт цагааны орчим нэг явуулын хүнд 20.000 төгрөгөөр зарсан ...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /3хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

 Хохирогч Б.Эрдэнэтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ....байшингийн урд талын цонхыг түлхэж ороод хүүхдийн өрөөний ширээн дээр байсан 32 инчийн зурагтыг хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 62-63 дугаар хуудас/,

Дамно ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 299.400 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 73-74 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 54-59 дүгээр хуудас/,

Яллагдагч Б.Б- н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ...өвлийн орон сууцны цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч Самсунг брэндийн 32 инчийн зурагт хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...Зурагтнаас өөр эд зүйл аваагүй, явуулын хүнд зарчихсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 49 дүгээр хуудас/,

 

Хохирогч Т.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...орой 18 цаг өнгөрөөгөөд гэртээ иртэл манай гэрийн хаалга цоожгүй байсан. Гэртээ ортол хулгай орсон байхаар нь цагдаа дуудсан. Мөнгөн аяга, гар утас, мөнгөн бөгж зэрэг зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 99-100 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 92-96 дугаар хуудас/,

Дамно ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 242.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 112-113 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сард 32-н тойргийн далан дагаж явж байгаад хашаандаа олон гэртэй айлын хаалганы цоожийг эвдэн орж мөнгө аяга бас бус эд зүйл авсан. ...би нилээн согтуу явсан болохоор мөнгөн аягийг захын арын хаалган дээр хүнд 30.000 төгрөгөөр зарсан. Мөнгөөр нь архи авч уусан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 86-87 дугаар хуудас/,

 

Хохирогч А.Бурмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би СБД-ийн

18 дугаар хороо, Бэлхийн 49 дүгээр гудамжны 346 тоотод байдаг. ... 2017 оны 12 дугаар снрын 24-нд ирэхэд цасан дээр явган хүний мөр байшингийн баруун талаар гарчихсан байсан.Тэгээд байшиндаа дөхөж очиход баруун талын жижиг өрөөний салхивч онгорхой орон дээр толь тавьчихсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Аавын маань одон медалиуд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 135-137 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 140-148 дугаар хуудас/,

Дамно ХХК-ийн “2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 1.080.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 150-151 дүгээр хуудас/,

Яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сард Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 49 дүгээр гудамжны 346 тоотод байх өвлийн орон сууцанд нэвтрэн орж одон медаль хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /3хх-ийн 120 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Батцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Гэрийн цоожтой байсан хаалга эвдэрч зүүн талд байсан 42 инчийн Сони маркийн зурагт алга болсон байсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 178-179 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 172-175 дугаар хуудас/,

Дамно ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн зах зээлийн үнэлгэгээр 1.119.920 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 186-187 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2018 оны 03 дугаар сарын эхээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Баянбүрдийн гэр хорооллын зүүн хойд талд байрлах гэр хороололд монгол гэртэй айлын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж зурагт авсан. Зурагтыг Нарантуул захын арын хаалган дээр үл таних хүнд зарсан. Мөнгөөрөө архи уусан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 165 дугаар хуудас/,

 

Хохирогч А.Хосбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “М” нэртэй баарны зүүн талын машины зогсоолд машинаа байрлуулж орхиод 1 цаг орчим явж байгаад ирэхэд миний эзэмшлийн 56-59 УНӨ улсын дугаартай "Тоёото хариер" маркийн машины зүүн талын толийг нэг эрэгтэй хүн хугалж аваад ойрхон байх засварын газарт зарах гэж байсныг барьсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 65 дугаар хуудас/,

Дамно ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр 360.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 70 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ...Тоёота хариер маркийн автомашины 1 ширхэг толийг хулгайлан авснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 58 дугаар хуудас/,

 

Хохирогч Ц.Дамдинсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө 10 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад орой 22 цагийн орчим иртэл манай гэрийн хаалгыг эвдэж хулгайч орж чемодантай хувцас, ДМД тоглуулагч, бэлэн 35 000 төгрөг зэрэг эд зүйл авсан байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 95-96 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 89-92 дугаар хуудас/,

Дамно ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 216.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 99 дүгээр хуудас/,

Дамно ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний зах зээлийн үнэлгээгээр 27000 төгрөгөөр үнэлэгдэв... гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 103 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Өлзийсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03

дугаар сарын 20-ны 21 цаг 20 миунтын орчим өөрийн төрсөн эх болох Цэндсүрэнгийн Сүхбаатар дүүргийн 18 xороо, Бэлхийн 37-84 тоот гэрт ирэхэд өвлийн сууцны цонх нь онгойсон, хаалга нь нээлттэй, гэрэл асаалттай хулгай орсон байдалтай байсан. Тэгээд цагдаа дуудсан. 32 инчийн самсунг брэндийн зурагт 1 ширхэг, ДВД тоглуулагч 1 ширхэг,  хар өнгийн гар утас 1 ширхэг хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 126-127 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 119-123 дугаар хуудас/,

Дамно ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 330.600 төгрөгөөр үнэлэгдэв... гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 131-132 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн замаар өгсөж яваад нэг ногоон өнгийн төмөр хаалгатай хашаан дотор байсан байшингийн цонхыг түлхэж онгойлгоод 32 инчийн зурагт, 1 ширхэг гар утас, СД тоглуулагч зэрэг эд зүйл авсан. Нарантуул захын арын хаалган дээр зарсан, утсыг нь согтуу явж байгаад хаясан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 112 дугаар хуудас/,

 

 Хохирогч Ц.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр СБД-ийн 12-рхороо Хангайн 14-633 тоотод байх манай өвлийн байшингийн зүүн тал руу харсан вакум цонхыг түлхэж хулгайч орж дунд гарын мөнгөн аяга, бэлэн 10,000 төгрөг зэрэг эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 162-163 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 156-159 дүгээр хуудас/,

Эд зүйлий үнэлгээ /2хх-ийн 164 дүгээр хуудас/,

Яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2017 оны 11 дүгээр сарын эхээр 32-н тойргийн зүүн талд байрлах гэр хороололд явж байгаад нэг хашаа давж ороод мөнгөн аяга мөн 10.000 төгрөг авсан. Авсан аягаа 100 айлд явж байгаад явуулын хүнд 30.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 145 дугаар хуудас/,

 

Хохирогч Т.Отгонбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 09-нд манай дүү ирэхэд манай гэр зүгээр байсан гэсэн. Би 16-ны өдөр гэртээ ирэхэд хулгай орсон байсан. Манай гэрийн зурагтыг цонхны хажууд тавьсан байдалтай байсан. ...цонхоор авч гарах гээд чадаагүй гарсан байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 189-190 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн

185-186, 191-192 дугаар хуудас/,

Дамно ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн зах зээлийн

үнэлгээгээр 310.000 төгрөгөөр үнэлэгдэв... гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 195 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2018 оны 05 дугаар сард Сүхбаатар дүүргийн нутаг Бэлхийн эцсээс наахан талд байдаг цагаан худагаас дээш өгсөөд явж байгаад гүйдэг ногоон хаалгатай хашаанд байсан тоосгоно байшингийн цонхоор нь ороод зурагтыг нь аваад гарах гэтэл багтахгүй байхаар нь зурагтыг нь орхиод унтлагын өрөөний шүүгээнд байсан мөнгөн ээмэг хулгайлан авсан. ...танихгүй эмэгтэй хүнд зараад мөнгөөр нь архи авч уусан. ...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 181 дүгээр хуудас/,

 

Хохирогч Д.Энхтөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 12-ны өглөө эмнэлэг рүү явсан юм. Орой 21 цаг 40 минутын үед гэртээ ирэхэд гэрийн үүдний амбаарын хаалганы цоож эвдэрсэн байсан. Гэртээ ороод хартал хойморт байсан 32 инчийн монел маркийн зурагт алга болсон байсан. Мөн хаалганы хажууд байсан төмөр 20 литрийн усны сав алга болсон байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 227-228 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 220-224 дүгээр хуудас/,

Дамно ХХК-ийн 2018 ны 02 дугаар сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 189.600 төгрөгөөр үнэлэгдэв... гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 237 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 44 дүгээр гудамжны 33 тоотод байх орон сууцанд нэвтрэн орж 32 инчийн зурагт, 20 литрийн төмөр усны сав зэрэг эд зүйл хулгайлсан. ...мөнгө олох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 212 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Ганчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...орой 17 цаг 50 минутын үед гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой байсан. Тэгээд гэртээ ортол авдарт байсан чихэр, шүүгээн дээр байсан зурагт, хөргөгчинд байсан хоолны мах зэргийг хулгайлж авсан байсан...” гэх мэдүүлэг /4хх-ийн 36 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-ийн 25-29 дүгээр хуудас/,

Дамно ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 312.700 төгрөгөөр үнэлэгдэв... гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-ийн 47 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын эхээр Бэлхийн эцсээс хойш явж байгаад нэг цэнхэр өнгийн төмөр хаалгатай банз модоор барьсан хашаатай хашаан дотор нэг монгол гэр байсан. Уг гэрийн хаалгыг хөшиж онгойлгож ороод 32 инчийн зурагт, авдар дотроос чихэр, хөргөгчинд байсан мах авсан. Би хулгай хийсэндээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /4хх-ийн 16 дугаар хуудас/,

 

Хохирогч Н.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... гэрээс хар өнгөтэй булган шуба, гэрийн хөшиг алдагдсан...” гэх мэдүүлэг /4хх-ийн 75 дугаар хуудас/,

Дамно ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 51.000 төгрөгөөр үнэлэгдэв...гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх-ийн 27 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Хулангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гэрээс эмэгтэй хүний бор өнгийн урт нэхий дээл, гэрийн хөшиг, хивс, аддидас пүүз алдагдсан..." гэх мэдүүлэг /4хх-ийн 89 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-ийн 66-71 дүгээр хуудас/,

Дамно ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 348.200 төгрөгөөр үнэлэгдэв...гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-ийн 85 дугаар хуудас/,

Дамно ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 88.000 төгрөгөөр үнэлэгдэв...гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх-ийн 23 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2017 оны 12 дугаар сарын 01-ний үүрээр ...32 тойргийн орчим явж байгаад муу байшин, нэг гэрэлгүй монгол гэр байсан. ...хашааг давж ороод гэрийн хаалганы цоожийг эвдэж ороод ...авдарнаас нь эмэгтэй хүний нэхий дээл, нэг пүүз, хивс зэргийг авсан. ...хашаанд байсан машины цонхийг хагалаад машины хөгжимийг авсан. Тэгээд наарнтуул зах дээр эд зүйлийг зарсан...” гэх мэдүүлэг /4хх-ийн 59 дүгээр хуудас/,

 

Хохирогч О.Сансарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх СБД-ийн 15 дугаар хороо Архустайн ангийн задгай тоотод зуслангийн байшинтай юм. ...2018 оны 03 сарын 16-ны өдөр14 цагийн үед зуслангийнхаа байшинд очтол байшингийн хойд талын цонх хагарчихсан байсан. Гэрээс цахилгааны утас, гал тогооны аяга, таваг, халбага сэрээ, тогоо зэрэг зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /4хх-ийн 109-110 дугаар хуудас/,

Дамно ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 237.000 төгрөгөөр үнэлэгдэв... гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-ийн 118 дугаарр хуудас/,

Дамно ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 60.000 төгрөгөөр үнэлэгдэв... гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-ийн 122 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэг байшинд орж нэг жижиг ороосон цахилгааны утас, гал тогооны хэрэгсэл халбага, шанага зэрэг эд зүйл авсан. Уг эд зүйлээ 7 буудлын орчим явуулын хүнд цахилгааны утсыг 20.000 төгрөгөөр зарсан, бусад эд зүйлийг дэмий тэнэдэг хүмүүст өгсөн...” гэх мэдүүлэг /4хх-ийн 96 дугаар хуудас/,

 

Хохирогч Ж.Жавзанхорлоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 11-ний 13 цагийн үед гэрээсээ гарсан бөгөөд 12-ны 01 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн цоож авцан хулгай орж 32 инчийн зурагт алдагдсан байсан. Манай гэрт өмнө  нь хулгай орж байгаагүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 29 дүгээр хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 22-25 дугаар хуудас/,

Дамно ХХК-ийн “2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр 192.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 36 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 19-42 тоотод байрлах байрдан нэвтэрч 32 инчийн ТСЛ маркийн зурагт хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Хохирогч А.Цолмонгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр манай гэр эзэнгүй байсан. Манай гэрийн хаалгыг хөшиж онгойлгон хулгай орж 32 инчийн Тошиба загварын зурагт, цайвар цагаан өнгөтэй даалимбатай хөөрөг зэрэг эд зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 119-120 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэгдлэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 112-115 дугаар хуудас/,

Дамно ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 366600 төгрөгөөр үнэлэгдэв... гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 129 дүгээр хуудас/,

 

Шинжээч М.Түмэннастын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №03/129 дүгнэлт, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №03/223 дүгнэлт, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 03/211 дүгээр дүгнэлт, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №03/211 дүгнэлт /2хх-ийн 39-41 дүгээр хуудас/,  

Шинжээч Э.Туулын 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №03/292 дүгнэлт /1хх-ийн 132-136 дугаар хуудас/, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №03/084 дүгнэлт /4хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

Шинжээч Т.Оюунжаргалын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №3356 дүгнэлт /1хх-ийн 162-164 дүгээр хуудас/, 2018 оны 06 дугаар сарын 18-ны №4128 дүгнэлт /2хх-ийн 136-137 дугаар хуудас/,

Шинжээч х/ч А.Азжаргалын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №1743 дүгнэлт /1хх-ийн 230-233 дугаар хуудас/, 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №2020 дүгнэлт,

Шинжээч Э.Нарантунгалагийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №2499 дүгнэлт /3хх-ийн 68-71 дүгээр хуудас/, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №13 дүгнэлт /4хх-ийн 80-82 дугаар хуудас/,

Шинжээч Б.Мөнгөнсүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №03/205 дугаар дүгнэлт /3хх-ийн 107-110 дугаар хуудас/,

 Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /3хх-ийн 241-249 дүгээр хуудас/,

Шинжээч Б.Түвшинбаатарын 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №03/457 дүгнэлт /2хх-ийн 169-170 дугаар хуудас/,

Шинжээч В.Мөнхжаргалын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03/273 дүгнэлт /2хх-ийн 199-202 дугаар хуудас/,

Хохирлын тооцоо /3хх-ийн 250 дугаар хуудас/, /4хх-ийн 126-127 дугаар хуудас/, /4хх-ийн 196-202 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Эрүүгийн  1809004800443 дугаартай хэргийн шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Иргэний үнэмлэхний лавлагаа /3хх-ийн 204 дүгээр хуудас/, ял шалгах хуудас /3хх-ийн 206 дугаар хуудас/, шийтгэх тогтоолуудын хуулбар /3хх-ийн 207-227 дугаар хуудас/, арилжааны банкнуудад данс эзэмшдэг эсэх талаарх лавлагаа /3хх-ийн 229-230/, эд хөрөнгийн лавлагаа /3хх-ийн 231-234 дүгээр хуудас/, эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд /4хх-ийн 223-233 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэлээ.

              Шүүгдэгч Б.Бнь:

   -2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 14-633 тоотод байрлах хохирогч Ц.Отгонбаярын байшингийн цонхоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 10,000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг ззрэг эд зүйлсийг хулгайлж 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Отгонбаярын “...2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр СБД-ийн 12-рхороо Хангайн 14-633 тоотод байх манай өвлийн байшингийн зүүн тал руу харсан вакум цонхыг түлхэж хулгайч орж дунд гарын мөнгөн аяга, бэлэн 10,000 төгрөг зэрэг эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, яллагдагч Б.Б “...би 2017 оны 11 дүгээр сарын эхээр 32-н тойргийн зүүн талд байрлах гэр хороололд явж байгаад нэг хашаа давж ороод мөнгөн аяга мөн 10.000 төгрөг авсан. Авсан аягаа 100 айлд явж байгаад явуулын хүнд 30.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

 

 -2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүрэг 12-р хороо Хангайн 11 дүгээр гудамжны 450 тоотод оршин суух хохирогч Б.Хулангийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж нэхий дээл, гэрийн хөшиг, пүүз, хивс зэрэг зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 436.200 төгрөгийн хохирол учруулсан, мөн хашаанд байх хохирогч Н.Ууганбаярын машинаас 51.000 төгрөгийн үнэ бүхий машины хөгжим хулгайлахыг завдсан болох нь хохирогч Б.Хулангийн “...гэрээс эмэгтэй хүний бор өнгийн урт нэхий дээл, гэрийн хөшиг, хивс, addidas пүүз алдагдсан..." гэх мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, яллагдагч Б.Б мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

-2017 оны 12 дугаар сарын 17-ноос 24-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 49 дүгээр гудамжны 346 тоотод байрлах хохирогч А.Бурмаагийн байшинд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар одон медаль хулгайлж, 1.080.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч А.Бурмаагийн “...Би СБД-ийн 18 дугаар хороо, Бэлхийн 49 дүгээр гудамжны 346 тоотод байдаг. ... 2017 оны 12 дугаар снрын 24-нд ирэхэд цасан дээр явган хүний мөр байшингийн баруун талаар гарчихсан байсан.Тэгээд байшиндаа дөхөж очиход баруун талын жижиг өрөөний салхивч онгорхой орон дээр толь тавьчихсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Аавын маань одон медалиуд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  хөрөнгийн үнэлгээний тайлан, яллагдагч Б.Б “...2017 оны 12 дугаар сард Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 49 дүгээр гудамжны 346 тоотод байх өвлийн орон сууцанд нэвтрэн орж одон медаль хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

-2017 оны 12 дугаар сарын 28-ны шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 13 дугаар гудамжны 404 тоотод байрлах хохирогч Б.Эрдэнэчулууны байшингийн цонхоор нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 1 ширхэг хөөрөг хулгайлж 120.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Эрдэнэчулууны “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ....гэрт хулгай орж ...хөөрөг алдагдсан. Даалин нь байгаа мөртлөө хөөрөг нь байхгүй байсан...” гэх мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, яллагдагч Б.Б “...би 2017 оны 12 дугаар сарын сүүлээр Баянбүрдийн замын хажуугийн “М” нэртэй баарны баруун хойд талд байдаг өндөр байшингийн хажууд байх байшингийн цонхоор орж нэг ширхэг хөөрөг авсан. Уг хулгайлж авсан хөөргөө урт цагааны орчим нэг явуулын хүнд 20.000 төгрөгөөр зарсан ...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

-2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 19 дүгээр гудамжны 42 тоотод байрлах хохирогч Ж.Жавзанхорлоогийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар 32 инчийн ТСL маркийн зурагтыг хулгайлж, 192.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ж.Жавзанхорлоогийн “...Би 2018 оны 01 дүгээр сарын 11-ний 13 цагийн үед гэрээсээ гарсан бөгөөд 12-ны 01 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн цоож авцан хулгай орж 32 инчийн зурагт алдагдсан байсан. Манай гэрт өмнө  нь хулгай орж байгаагүй...” гэх мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  хөрөнгийн үнэлгээний тайлан, яллагдагч Б.Б “...2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 19-42 тоотод байрлах байранд нэвтэрч 32 инчийн ТСL маркийн зурагт хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

-2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 10 дугаар гудамжны 23 тоотод байрлах хохирогч Ц.Дамдинсүрэнгийн гэрийн цоожийг эвдэн орж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бэлнээр 35.000 төгрөг, 2 ширхэг өвлийн хүрэм, чемодантай хувцас, DVD тоглуулагч зэрэг эд зүйлийг хулгайлж, 278.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Дамдинсүрэнгийн “...Би 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө 10 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад орой 22 цагийн орчим иртэл манай гэрийн хаалгыг эвдэж хулгайч орж чемодантай хувцас, DVD тоглуулагч, бэлэн 35 000 төгрөг зэрэг эд зүйл авсан байсан...” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр тогтоогдож байна.

-2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 48 дугаар гудамжны 163 тоотод оршин суух хохирогч Б.Ганчимэгийн гэрийн цоожийг эвдэн орж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 32 инчийн зурагт, мах, чихэр, 40 000 төгрөг зэргийг хулгайлж 352.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Ганчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...орой 17 цаг 50 минутын үед гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой байсан. Тэгээд гэртээ ортол авдарт байсан чихэр, шүүгээн дээр байсан зурагт, хөргөгчинд байсан хоолны мах зэргийг хулгайлж авсан байсан...” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан, яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 02 дугаар сарын эхээр Бэлхийн эцсээс хойш явж байгаад нэг цэнхэр өнгийн төмөр хаалгатай банз модоор барьсан хашаатай хашаан дотор нэг монгол гэр байсан. Уг гэрийн хаалгыг хөшиж онгойлгож ороод 32 инчийн зурагт, авдар дотроос чихэр, хөргөгчинд байсан мах авсан. Би хулгай хийсэндээ харамсаж байна...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

-2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжны 17 тоотод байрлах хохирогч С.Сувдмаагийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 32 инчийн Самсунг маркийн зурагт хулгайлж, 199.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч С.Сувдмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би 2018 оны 02 дугаар сарын 09-ний ...орой 19 цаг 20 минутын үед гэртээ иртэл ...32 инчийн зурагт алдагдсан байсан. Тэгээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан, яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжны 17 тоотод байрлах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн зурагт хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

-2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 11 дүгээр гудамжны 427 тоотод байрлах хохирогч Ж.Галдүгэрийн өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэж нэвтрэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар мөнгөн эдлэл, печень, ундаа, архи зэргийг хулгайлан 215.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ж.Галдүгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай гэр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 11-247 тоотод байдаг. 2018 оны 02 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн цоож эвдэрч хулгай орсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс вино, печень, рулет, үрэл, орос архи ...бэлэн 18,000 төгрөг зэрэг эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан, яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би 2018 оны 02 дугаар сарын дундуур 32-н тойргийн зүүн талын далангийн орчим байшингийн хаалганы цоожийг эвдэн орж эмэгтэй хүний мөнгөн эдлэл, архи зэрэг эд зүйл авсан. Би гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

-2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн 44 дүгээр гудамжны 33 тоотод байрлах хохирогч Д.Энхтөрийн гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн орж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 32 инчийн Монел маркийн зурагт, 20 литрийн усны сав зэрэг эд зүйлсийг хулгайлж, 189.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Энхтөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 12-ны өглөө эмнэлэг рүү явсан юм. Орой 21 цаг 40 минутын үед гэртээ ирэхэд гэрийн үүдний амбаарын хаалганы цоож эвдэрсэн байсан. Гэртээ ороод хартал хойморт байсан 32 инчийн монел маркийн зурагт алга болсон байсан. Мөн хаалганы хажууд байсан төмөр 20 литрийн усны сав алга болсон байсан...” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан, яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 44 дүгээр гудамжны 33 тоотод байх орон сууцанд нэвтрэн орж 32 инчийн зурагт, 20 литрийн төмөр усны сав зэрэг эд зүйл хулгайлсан. ...мөнгө олох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

-2018 оны 03 дугаар сарын 05-аас 08-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хороо, Нуурын 7 дугаар гудамжны 35 тоотод байрлах хохирсгч Э.Өсөхбаярын монгол гэрийн цоожийг эвдэн орж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар "HP i3" маркийн зөөврийн комьпютер хулгайлж, 270.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Э.Өсөхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гэрээсээ 12 цаг өнгөрч байхад гарч орой 20 цаг өнгөрч байхад иртэл гэрийн хаалганы цоож эвдэж хулгайч орж "HPI 3" загварын зөөврийн компьютер хулгайд алдагдсан. 2017 оны 03 дугаар сард 350.000 төгрөгөөр худалдаж авч байсан, авсан үнээрээ нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан, яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би 2018 оны 03 дугаар сарын эхээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Баянбүрдийн гэр хороололын зүүн хойд талд байрлах гэр хороололд монгол гэртэй айлын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж нэг ширхэг зөөврийн компьютер авсан. ...Надад мөнгө хэрэг болсон мөн амьдрах газар байхгүй болохоор гэмт хэрэг үйлдсэн. ...Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна...”  гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна

- 2018 оны 03 дугаар сарын 05-наас 08-ны хооронд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 7 дугаар гудамжны 35 тоотод оршин суух хохирогч С.Батцэнгэлийн монгол гэрийн цоожийг эвдэн орж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 42 инчийн "Sony" маркийн зурагтыг хулгайлж, 1.119.920 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч С.Батцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Гэрийн цоожтой байсан хаалга эвдэрч зүүн талд байсан 42 инчийн Сони маркийн зурагт алга болсон байсан...” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан, яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би 2018 оны 03 дугаар сарын эхээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Баянбүрдийн гэр хороололын зүүн хойд талд байрлах гэр хороололд монгол гэртэй айлын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж зурагт авсан. Зурагтыг Нарантуул захын арын хаалган дээр үл таних хүнд зарсан. Мөнгөөрөө архи уусан...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

-2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Архустайн зуслангийн задгайд байрлах хохирогч О.Сансарын зуслангийн байшинд цонхоор нь нэвтрэн орж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар цахилгааны утас, аяга тавагны ком, тогоо зэрэг зүйл хулгайлж 237.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч О.Сансарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манайх СБД-ийн 15 дугаар хороо Архустайн ангийн задгай тоотод зуслангийн байшинтай юм. ...2018 оны 03 сарын 16-ны өдөр14 цагийн үед зуслангийнхаа байшинд очтол байшингийн хойд талын цонх хагарчихсан байсан. Гэрээс цахилгааны утас, гал тогооны аяга, таваг, халбага сэрээ, тогоо зэрэг зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, яллагдагач Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэг байшинд орж нэг жижиг ороосон цахилгааны утас, гал тогооны хэрэгсэл халбага, шанага зэрэг эд зүйл авсан. Уг эд зүйлээ 7 буудлын орчим явуулын хүнд цахилгааны утсыг 20.000 төгрөгөөр зарсан, бусад эд зүйлийг дэмий тэнэдэг хүмүүст өгсөн...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

-2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 37-84 тоотод байрлах хохирогч Б.Өлзийсайханы байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 32 инчийн зурагт, 1 ширхэг гар утас, CD тоглуулагч зэрэг эд зүйлсийг хулгайлж, 311.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Өлзийсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 03 дугаар сарын 20-ны 21 цаг 20 миунтын орчим өөрийн төрсөн эх болох Цэндсүрэнгийн Сүхбаатар дүүргийн 18 xороо, Бэлхийн 37-84 тоот гэрт ирэхэд өвлийн сууцны цонх нь онгойсон, хаалга нь нээлттэй, гэрэл асаалттай хулгай орсон байдалтай байсан. Тэгээд цагдаа дуудсан. 32 инчийн самсунг брэндийн зурагт 1 ширхэг, DVD тоглуулагч 1 ширхэг,  хар өнгийн гар утас 1 ширхэг хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан, яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн замаар өгсөж яваад нэг ногоон өнгийн төмөр хаалгатай хашаан дотор байсан байшингийн цонхыг түлхэж онгойлгоод 32 инчийн зурагт, 1 ширхэг гар утас, СD тоглуулагч зэрэг эд зүйл авсан. Нарантуул захын арын хаалган дээр зарсан, утсыг нь согтуу явж байгаад хаясан...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

-2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурны 7 дугаар гудамжны 52 тоотод байрлах хохирогч Б.Эрдэнэтуяагийн байшингийн цонхоор нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 32 инчийн Самсунг маркийн зурагт хулгайлж 299.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Эрдэнэтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ....байшингийн урд талын цонхыг түлхэж ороод хүүхдийн өрөөний ширээн дээр байсан 32 инчийн зурагтыг хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ...өвлийн орон сууцны цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч Самсунг брэндийн 32 инчийн зурагт хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...Зурагтнаас өөр эд зүйл аваагүй, явуулын хүнд зарчихсан...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

-2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 14 дүгээр гудамжны 547 тоотод байрлах хохирогч Ц.Амаржаргалын гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 32 инчийн Филипс маркийн зурагт хулгайлж 405.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Амаржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 14 дүгээр гудамжны 547 тоотод байрлах гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгай орж 32 инчийн Филипс маркийн зурагт хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан, яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би 2018 оны 04 дүгээр сарын сүүлээр 32-н тойргийн Номин дэлгүүрийн арын гудамжаар явж байгаад нэг хашаа руу орж монгол гэрийн хаалгыг нь эвдэн орж 32 инчийн зурагт авсан. ...зурагтаа явуулын хүнд 70.000 төгрөгөөр зарсан ...мөнгөөрөө архи авч уусан...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

-2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн сэлбийн 8-134 тоотод оршин суух хохирогч С.Жаргалсайханы байшинд нэвтэрч Делл маркийн 17 инчийн зөөврийн компьютер, Ай-Фөүн 4 маркийн гар утас 3 кг үхрийн цул мах зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 420.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч С.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай гэрээс делл маркийн зөөврийн комьютер, гар утас, үхрийн цул мах зэрэг эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн, хөрөнгийн үнэлгээний тайлан, яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би 2018 оны 04 дүгээр сарын дундуур 100 айлын баруун талд байрлах гэр хороололын орчмоос урагшаа харсан төмөр хаалгатай айлын хашаагаар орж байшингийн хаалгыг нь эвдэн ороод мах, зөөврийн компьютер авсан. ...надад мөнгө хэрэг болсон болохоор гэмт хэрэг үйлдсэн. Би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

-2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 8 дугаар гудамжны 148 тоотод байрлах хохирогч Т.Анхбаярын гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтзрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар дунд гарын мөнгөн аяга, Скай маркийн гар утас хар өнгийн марк нь тодорхойгүй гар утас, мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн ээмэг зэрэг эд зүйлийг хулгайлж, 242.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Т.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...орой 18 цаг өнгөрөөгөөд гэртээ иртэл манай гэрийн хаалга цоожгүй байсан. Гэртээ ортол хулгай орсон байхаар нь цагдаа дуудсан. Мөнгөн аяга, гар утас, мөнгөн бөгж зэрэг зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан, яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 04 дүгээр сард 32-н тойргийн далан дагаж явж байгаад хашаандаа олон гэртэй айлын хаалганы цоожийг эвдэн орж мөнгө аяга бас бус эд зүйл авсан. ...би нилээн согтуу явсан болохоор мөнгөн аягийг захын арын хаалган дээр хүнд 30.000 төгрөгөөр зарсан. Мөнгөөр нь архи авч уусан...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

-2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 14 дүгээр гудамжны 547 тоотод байрлах хохирогч М.Золзаяагийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар систем хөгжим, хонины мах зэрэг эд зүйлсийг хулгайлж, 136.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч М.Золзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 19 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалга хагас онгорхой гэрээс систем хөгжим, хөргөгч дотор байсан хонины гуя алдагдсан байсан. ...Манай гэрт 10 хоногийн хугацаатай 2 удаа хулгай орсон...” гэх мэдүүлэг,  хөрөнгийн үнэлгээний тайлан, яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би 2018 оны 04 дүгээр сарын сүүлээр 32-н тойргийн Номин дэлгүүрийн арын гудамжаар явж байгаад нэг хашаа руу орж монгол гэрийн хаалгыг нь эвдэж ороод мах, хуучин хөгжим хоёр авсан. Махаар нь хоол хийж идсэн харин хөгжмийг нь Нарантуул захын арын хуучин бараа зардаг хүмүүсийн хажууд зогсож байгаад зарсан. Мөнгөөрөө архи уусан...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

-2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо,

Чиигэлтэйн 19 дүгээр гудамж 21 тоотод байрлах хохирогч Н.Сарангоогийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууь бусаар зурмал бурхан 1-ийг хулгайлж, 120.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Н.Сарангоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2018 оны 05 дугаар сарын 01-ний өглөө ажилдаа явсан. Орой 18 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожийг эвдэн хойморын бурханы авдар дээр байсан зурмал бурханыг жаазыг үлдээгээд аваад явсан байсан...” гэх мэдүүлэг,  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан, яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2018 оны 05 дугаар сарын эхээр Баянбүрдийн тойргийн зүүн хойно гэр хороололоос монгол гэртэй айлын хаалганы цоожийг эвдэн орж зурагт авах гэтэл гадаа хүмүүс дугараад байхаар нь сандраад нэг бурхан аваад гарсан. Уг бурхнаа урт цагаан дээр зарах гэхэд цаасан бурхан байсан болохоор үнэд хүрэхгүй болохоор Нарантуул захын арын хаалган дээр аваачиж 20.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

-2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 36-158 тоотод байрлах хохирогч Т.Отгонбатын байшингийн цонхоор нэвтэрч 310.000 төгрөгийн үнэлгээ бүхий телевизор хулгайлахыг завдсан болох нь хохирогч Т.Отгонбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 05 дугаар сарын 09-нд манай дүү ирэхэд манай гэр зүгээр байсан гэсэн. Би 16-ны өдөр гэртээ ирэхэд хулгай орсон байсан. Манай гэрийн зурагтыг цонхны хажууд тавьсан байдалтай байсан. ...цонхоор авч гарах гээд чадаагүй гарсан байсан...” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан, яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би 2018 оны 05 дугаар сард Сүхбаатар дүүргийн нутаг Бэлхийн эцсээс наахан талд байдаг цагаан худагаас дээш өгсөөд явж байгаад гүйдэг ногоон хаалгатай хашаанд байсан тоосгоно байшингийн цонхоор нь ороод зурагтыг нь аваад гарах гэтэл багтахгүй байхаар нь зурагтыг нь орхиод унтлагын өрөөний шүүгээнд байсан мөнгөн ээмэг хулгайлан авсан. ...танихгүй эмэгтэй хүнд зараад мөнгөөр нь архи авч уусан. ...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

        -2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хохирогч А.Цолмонгийн гэрийн хаалгыг хөшиж онгойлгон хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 32 инчийн Тошиба загварын зурагт, цайвар цагаан өнгөтэй даалимбатай хөөрөг зэрэг эд зүйлс хулгайлж 366.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч А.Цолмонгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр манай гэр эзэнгүй байсан. Манай гэрийн хаалгыг хөшиж онгойлгон хулгай орж 32 инчийн Тошиба загварын зурагт, цайвар цагаан өнгөтэй даалимбатай хөөрөг зэрэг эд зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэгдлэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан,  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэгдлэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогдоогдож байна.

- 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "М" баарны орчим хохирогч А.Хосбаярын 56-59 УНӨ улсын дугаартай “Тоёото Хариер” маркийн машины зүүн галын толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 350,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч А.Хосбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “М” нэртэй баарны зүүн талын машины зогсоолд машинаа байрлуулж орхиод 1 цаг орчим явж байгаад ирэхэд миний эзэмшлийн 56-59 УНӨ улсын дугаартай "Тоёото хариер" маркийн машины зүүн талын толийг нэг эрэгтэй хүн хугалж аваад ойрхон байх засварын газарт зарах гэж байсныг барьсан...” гэх мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ...Тоёота хариер марркийн автомашины 1 ширхэг толийг хулгайлан авснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.  

Шүүгдэгч Б.Бүйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, хохирогч нар эд хөрөнгөө алдсан, зарим эд зүйлийг шүүгдэгчээс хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийг хууль бусаар авсан дүрс бичлэг нь эд мөрийн баримтаар тооцогдсон хяналтын камерын бичлэг, хэргийн газрын үзлэг тэмдэглэл, эд хөрөнгийн үнэлгээ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Б.Бнь нийт 22 удаагийн үйлдлээр бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн, хулгайлах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон үйлдэл хоорондын үргэлжлэл нь байнга үйлдсэн гэх давтамжийг илэрхийлж байх ба  хулгайн гэмт хэргийн эд зүйлийг бусдад зарж борлуулан өөрийн хэрэгцээ шаардлагаа хангаж байсан нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Бөөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Б үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шүүх шүүгдэгч Б.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 5 жил хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс Шүүгчийн захирамжаар цагдан хоригдсоноос хойш шүүх хуралдаан хүртэл нийт 350 хоног урьдчилан цагдан хоригдсон байх тул ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас нийт 7.938.320 төгрөгийн хохирол учирсанаас хохирогч Н.Ууганбаярын 51.000 төгрөгийн үнэ бүхийн машины хөгжимыг биет байдлаар хүлээлгэн өгсөн, хохирогч Т.Отгонбатын 310.000 төгрөгийн үнэ бүхий телевизорийг хулгайлахыг завдсан, хохирогч А.Хосбаярын 360.000 төгрөгийн үнэлгээ бүхий машины толийг буцаан хүлээлгэн өгсөн байх тул хохирлоос 721.000 төгрөгийг төлөгдсөн тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас 7.217.320 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Жавзанхорлоод 192.000 төгрөг, хохирогч Ц.Дамдинсүрэнд 278.000 төгрөг, хохирогч Б.Өлзийсайханд 311.400 төгрөг, хохирогч Ц.Отгонбаярт 170.000 төгрөг, хохирогч Д.Энхтөрд  189.600 төгрөг, хохирогч С.Сувдмаад 199.600 төгрөг, хохирогч Э.Өсөхбаярт 270.000 төгрөг, хохирогч Н.Сарангоод 120.000 төгрөг, хохирогч Ц.Амаржаргалд 405.000 төгрөг, хохирогч М.Золзаяад 136.000 төгрөг, хохирогч Ж.Галдүгэрт 251.400 төгрөг, хохирогч С.Жаргалсайханд 420.500 төгрөг, хохирогч Б.Эрдэнэчулуунд 120.000 төгрөг, хохирогч Г.Эрдэнэтуяад 299.400 өгрөг, хохирогч Т.Анхбаярт 242.000 төгрөг, хохирогч А.Бурмаад 1.080.000 төгрөг, хохирогч С.Батцэнгэлд 1.119.920 төгрөг, хохирогч Б.Ганчимэгт 312.700 төгрөг, хохирогч Б.Хуланд 436.200 төгрөг, хохирогч О.Сансарт 297.000, хохирогч А.Цолмонд 366.600 төгрөг тус тус олгох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.          

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

   

  1.Б.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон 350 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

  5. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-аас 7.217.320 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Жавзанхорлоо /РД:УС67070107/-д 192.000 төгрөг, хохирогч Ц.Дамдинсүрэн /РД:УШ92072191/-д 278.000 төгрөг, хохирогч Б.Өлзийсайхан /РД:ЧО83040612/-д 311.400 төгрөг, хохирогч Ц.Отгонбаяр /РД:ХК83012813/-т 170.000 төгрөг, хохирогч Д.Энхтөр /РД:ХМ56060170/-д 189.600 төгрөг, хохирогч С.Сувдмаа /РД:ХЕ71121403/-д 199.600 төгрөг, хохирогч Э.Өсөхбаяр /РД:ЖЯ92021051/-т  270.000 төгрөг, хохирогч Н.Сарангоо /РД:АИ63061401/-д 120.000 төгрөг, хохирогч Ц.Амаржаргал /РД:ДБ78080114/-д 405.000 төгрөг, хохирогч М.Золзаяа /РД:ОМ87091800/-д 136.000 төгрөг, хохирогч Ж.Галдүгэр /РД:ХЕ61030612/-т 251.400 төгрөг, хохирогч С.Жаргалсайхан /РД:ХК81081108/-д 420.500 төгрөг, хохирогч Б.Эрдэнэчулуун /РД:ЕЙ92092037/-д 120.000 төгрөг, хохирогч Г.Эрдэнэтуяа /РД:ЛЛ74041463/-д 299.400 өгрөг, хохирогч Т.Анхбаяр /РД:ЕЭ87011570/-т 242.000 төгрөг, хохирогч А.Бурмаа /РД:ХЖ60122502/-д 1.080.000 төгрөг, хохирогч С.Батцэнгэл /РД:ВШ65071277/-д 1.119.920 төгрөг, хохирогч Б.Ганчимэг /РД:ДЭ83103001/-т 312.700 төгрөг, хохирогч Б.Хулан /РД:ХИ69040763/-д 436.200 төгрөг, хохирогч О.Сансар /РД:УУ76022613/-т 297.000, хохирогч А.Цолмон /РД:ВЮ84121076/-д 366.600 төгрөг тус тус олгосугай.

            7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.  

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                     

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           З.ТӨМӨРХҮҮ

                                     ШҮҮГЧ                           С.ОЮУНЧИМЭГ

                                                                                 Л.ОДОНЧИМЭГ