Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 95

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Хохирогч Н.О ,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Гангантөгс,

Шүүгдэгч М.Э , түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазны  дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Э д холбогдох эрүүгийн 1915001230053 дугаартай, 163/2019/0095/э индэкстэй хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Булган аймгийн ... оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт М.Э  ,  

Холбогдогсон хэргийн талаар: Яллагдагч М.Э  нь 2019 оны 03 дүгээр сарын 08-ны орой Булган аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.О ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:  

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э гийн өгсөн: 2019 оны 03 дугаар сарын 08-нд төвөөс гараад харих замдаа Баатарынхаар дайрсан. Тэднийд машинаасаа 1 пиво оруулж ирж уусан. Дараа нь Г  гэж айлд очоод архи уусан. Тэр айлуудад би архи уугаагүй. Манайд ирээд архи уу гэхээр нь би уухгүй гэсэн. Тэгээд авдарнаасаа тамхи авах гээд авдараа ухаж байхад яагаад авдараа ухаад байгаа юм. Хүнд гаргаад өгчих юмтай ч хүн шиг гэсэн. Тэгээд маргалдсан. Тэгсэн өөд болсон аавыг минь янхан байсан, эмээг маань гуйлгачин гэж доромжилсон. Би аав эмээ дээрээ өссөн болохоор их эмзэглэсэн. Аав чинь янхан, чи янхан гээд хэл амаар доромжлоод, элдвээр хэлээд байхаар нь уурандаа хатгасан. Гэм бууруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.О ийн өгсөн: Шүүгдэгч М.Э  төвөөс гараад явж байна гээд 03 дугаар сарын 8-нд манайд ирсэн. Би баярын өдөр болохоор нөхрөөрөө цуйван хийлгэж идээд сууж байсан. Н ахын Б гийнд уугаад гээд орж ирсэн. 1 шил архи гаргаж өгсөн. Э  өдөр шөнөгүй уусан ийм болчихлоо яр шархандаа баригдаад гэж биеэ харуулсан. Өөрөө машинаасааа пиво оруулж ирсэн. Э  хүмүүсээс хов сонсогдох юм гэсэн. Тэгээд айлд очно гээд зургуулаа Д гийн машинтай Ж ийнд очсон. 3 гэр бүлийн 10 гаруй хүн байсан. Э  гаднаас 2 пиво оруулж ирсэн. Ж ийнх 1 архи гаргаад хөзөр тоглосон. Нийт 20-д хүн болоод 0.75-н ерөөл, 2 пиво уугаад С  хоол идмээр байна гэсэн. Э  хоол хийж өгсөнгүй гээд манайд очъё гэсэн. Д гийнд очоод галаа түлээд хоол гал дээр тавиад авдарнаасаа 0.75-н 1 шил соёрхол гаргаж ирээд ууцгаасан. Э г пиво уу гэхэд уугаагүй. Э г авдараа ухахаар нь яагаад авдараа ухаад байгаа юм гэж хэлэхэд уурласан. Тэгээд намайг янхан гээд авдарны дээрээсээ тос авч шидсэн. Тэгээд намайг ална гэхээр нь би янхан дээрээ тулвал чи янхан шүү гэж хэлсэн. Би чам шиг 3-лаа амьдараагүй шүү, чи айлын гал голомт бузарлалаа гэсэн. Тэгээд намайг нөхрийн маань дэргэд элдвээр хэлэхээр нь чи надаас илүү янхан гэж хэлсэн. Тэгээд овоо тайвширч байтал зүүн авдарны урдаас баруун талаар тойрч ирээд араас ирээд тэврээд авсан. Тэгээд нурууруу халуу оргохоор нь гараараа арчаад гараа харсан цус байсан. Тэгсэн намайг үсдээд зодсон. Манай нөхөр ходоод нь муу байсан учир их уугаагүй. Нөхөр маань хатгадаг нь яаж байгаа юм гэхэд чамайг ч гэсэн ална гээд өөдөөс нь заамдаж байгаад галруугаа түлхээд хуруу руу нь хатгасан. Тэр хооронд би гарч зугтсан. Гадаа нимгэн хувцастай байсан даараад орох гээд үүдэн дээр нь явж байхад гэрийнхээ хатавчны зүүн талд хоолойг минь боож багалзуурдсан. Тэгээд болиоч гэхэд улам хумсаа шигтгэж боосон. Унахад үсдэж чирээд гэрээсээ холдуулаад өшиглөөд зодсон. Би үхэж байгаа юм байна л гэж бодсон. Дуугарч чадахгүй байсан. Гүйцээж ална гээд гэртээ ороод хутга авах гэхэд Ж  хориод ноцолдоход Ж ийн гарыг исгэсэн байсан. Би гадаа ухаангүй хэсэг байж байгаад сэргээд гэрт нь орсон. Манай нөхөр явъя гэсэн. Э г цагдаа шүүх гэхгүй гэрт хүргээд өг гэсэн Э  өгөхгүй гэсэн. Гэртээ хүргүүлэх гэж гуйгаад 20-иод минут болсоны дараа Ж ийг хүргэж өг гэсэн. Манай нөхөр, Ч  бид хэд наашаа хөдөлсөн. Гэрээс нь жаахан хөдлөөд аавын гадаа намайг буулгаад өг муу хулгайчийг цагдаа шүүхэд мэдэгдэнэ гэхэд Ж  тэгвэл буу гээд намайг машинаас түлхэж буулгаад, нөхрийг маань арын суудлаас буулгаад хаясан. Тэгээд хөл дээгүүр бараг машин нь гараад явсан. Тэгээд нөхрөөрөө түшүүлээд буцаад Э гийн гэрт нь очсон. Эргээд очиход Б  байхгүй байсан. Д г хүргээд өг гэхэд Э  чи Ж ийг хулгайч гэсэн гээ биз дээ гэсэн. Тэгээд хүргэж өгөхгүй гэсэн. Д гаас нь гуйж байж хүргүүлсэн. Б тай хамт хүргэж өгсөн. Маргааш нь Э г утасдах байх гэж бодоод нөхрөөрөө утасдуулсан. Гүйцээх байсан очихгүй гэсэн. Маргааш нь хүрээд ир гэж зөндөө гуйхад нөхөр нь С  гэдэг хүнтэй хамт ирсэн. Тэр өдөр Э  Ч , Б  нартай Хайрхан сум ороод гүйцээх байсан. Цагдаа шүүхийг аргалаад сурсан юм гэж ярьж байсан гэсэн. Намайг хатгасантай нийт 4 удаа хүн хутгаар хатгасан. Нөхөр нь манай хамаатан учраас нөхрийг нь бодоод цус нь тогтвол эм тариа аваад өг учраа олъё гэсэн. Нөхөр нь би өөрөө хүн хатгачлаа гэж хэлээд 54000 төгрөгөөр эм тариа авсан гэж байсан. Хөдөө ирээд С гийн хүүхдээр тариа хийлгэж цэвэрлүүлсэн. Тэр өдөр унтаж болохгүй байсан. Э  руу залгахад утас нь болохгүй байсан. Нөхрөө энэ хэдийг аваад ир гээд гэр лүү нь явуулахад гэртээ байхгүй байна гэсэн. Д  Э г ирэхгүй байна гээд нөрхийг нь гуйж авчирсан. Өвчин намдаах тариа хийж өгөөд яах уу гэхээр нь эхнэрээрээ зодууллаа гэж хэлсэн. Э  стужин хэрчиж суугаагүй. Шкабан дээр хутга байсан тэрүүгээрээ хатгасан гэсэн. Эмэгтэй хүн байна утсаар ярих байх гэсэн одоо болтол яриагүй. Намайг хэдэн халтар цаасаар хуурна гэж ярьсан гэсэн. Миний хувьд гомдолтой байна. Хөдөлмөрийн бүтээмж муу болсон байна. Нурууны далавч яс цуурсан. Хөх няцарсан. Уруул сэтэрсэн. Санаатайгаар зохион байгуулалттай хийсэн гэж бодож байна. Нөхрийг маань мөн хатгасан. Гэр бүлийг маань санаатайгаар дээрэлхсэн. Их гомдлолтой байна. Би өөрөө гардаж бүх юмаа хийдэг. Төл мал маань хүртэл дутуу авагдсан. Айлд ямаа 5000-р самнах юм уу хөрзөн авдаг байсан. Одоогийн байдлаар эм тариа, шатахууны үнэ, өмгөөлөгчийн хөлсөнд нийт 4528000 төгрөгийг нэхэмжилж байна. Тэр үед зүүж байсан ээмэг, бөгж, нөхрийн дээл, миний дээл байхгүй болсон. Нөхрийг маань хатгасан. Хэрэглэж байсан эд зүйлийнхээ үнийг нэхэмжлэх саналтай байна гэв.

1915001230053 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Н.О ийн өгсөн: “…би орон дээр сууж байсан М.Э  ирээд араас тэврээд авах шиг болсон ар нуруунаас халуун оргиод юм урсаад унахаар нь гараа хийгээд харсан цус байхаар нь намайг хатгачихлаа гээд гараа харуулсан...тэгээд үсдээд орон дээр дарж байгаад зодож нүдээд унахаар нь ноцолдож байгаад салаад зугатаж гэрээс нь гарсан” ...намайг Орхон аймаг явж үзүүлэхэд хадам ээж нь Н  эгч 150000 төгрөг өгсөн. Миний хэвтэж байсан ор хоногийн бодит төлбөр 320000 төгрөгийг төлнө гэсэн ба одоогоор төлсөн эсэх нь бол надад мэдэгдээгүй байна. Хөдөө байхад 50000 төгрөгөөр эм тариа авч хийлгэсэн. Үүнээс илүү ямар нэгэн эмчилгээний зардал өгөөгүй байгаа ...гэрээсээ гараад өнөөдрийг хүртэл өөртөө зарцуулсан зардал маань 2 сая төгрөг дөхсөн байна лээ...яг өнөөдрийн байдлаар гаргаж өгөх баримт байхгүй байна. Би багцаагаар бодоод эмчилгээний зардалд 10 сая төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-11-15 тал/,

Гэрч М.Д гийн өгсөн: “... дахиад тэр 2 барьцалдаж аваад зууралдаад зодолдоод унахаар нь дахиж салгасан. Тэгээд салгаад дууссанаас хойш л О ийг ар нуруу далны орчим, зүүн гарын бугалганы дотор талд хатгуулчихсан байна гэж мэдсэн...тэр 2 л хоорондоо зууралдаж маргалдсанаас өөр хэн нэгэн хүн О ийн биед гар хүрч зодож цохиогүй. Истүжин зүсээд бариад байж байсан хутгатайгаа л түүнтэй ноцолдож байгаад ийм болсон байх” гэх мэдүүлэг /хх-16-17 тал/,

Гэрч Б.Ж ийн өгсөн: Э  эгч, О  2 барьцалдаад зүүн орон дээр ноцолдоод унасан ба Д  ах О  2-ыг салгасан байх... тэгэхэд л О  эгч намайг хутгалчихлаа гээд тэр 2 мөн л бие бие рүүгээ дайраад элдэвээр хэлж хашгиралдаад байсан. Ямар ч байсан ганц нэг удаа цохиж авсан байх... Э  эгч гал өшиглөхөөс өмнө истүжин хэрчээд сууж байсан жижиг цагаан өнгийн иштэй хутгатайгаа гүйж очоод ноцолдсон юм шиг байсан. Салгаснаас хойш тэр истүжин хэрчиж байсан хутга нь зүүн орны ойролцоо газар байхаар нь би аваад шүүгээний тэр рүү шидчихсан гэх мэдүүлэг /хх-18-19 тал/

Гэрч Д.С гийн өгсөн: Э , О  хоёр зүүн талын орон дээр барилцаж аваад ноцолдож байсан ба намайг үнс нурам цэвэрлэж байх хооронд О ийг Э  хутгалсан байсныг би сүүлд нь мэдсэн гэх мэдүүлэг /хх-20-21 тал/

Гэрч З.Ч ын өгсөн: Э , О  нар зүүн талын орон дээр ноцолдоод, Д  бас оччихсон байх шиг байсан. Зуух өшиглөхийн өмнө Э  зуухны ойролцоо истүжин зүсээд сууж байсан ба тэгэхэд хэрэглэж байсан хутгатайгаа л О тэй ноцолдоод унасан юм шиг байгаа юм... тэгээд арай гайгүй тайвширахаар нь Ж оор хүргүүлж харихаар эхнэрээ аваад бид 3 явсан. Бид 3-ыг тэднийхээс явахад Э  нь нөгөөхийгөө дахиж өшиглөж байх шиг байсан гэх мэдүүлэг /хх-22-23 тал/

Гэрч П.Г ын өгсөн: “хэсэг байж байсны дараа М.Э  манай эхнэрийг орон дээр сууж байхад нь урдаас нь тэврээд авсан. Би хоорондоо учраа олж байгаа байх гэж бодсон. Тэгсэн манай эхнэр намайг хутгалчихлаа гээд орилоод нуруу дарсан гараа харуултал гар нь нил цус болсон байсан. Би яаж байгаан бэ ингэж болохгүй гээд салгах гээд очиход М.Э  чамайг ч гэсэн ална шүү гээд намайг гараараа түлхсэн би унахдаа зуухыг нь дайраад унагасан. Тэр хооронд манай эхнэр гараад зугатаасан. М.Э араас нь гарсан... би тэгээд эхнэрээ зугатаачлаа гэж бодоод бас санаа зовоод чагнахад Э  үүдэнд зогсож байх шиг байсан. Би гарах гээд Э гаас бас айгаад гарч чадахгүй байсан. Хэсэг байж байснаа Э орж ирээд муу хүүрийг гүйцээнэ гээд гэрээс хутга аваад гарах гэхэд нь Б ноцолдож хутгыг нь салгасан. Нэлээн байж байгаад гаднаас манай эхнэр цусаа гоожуулсан би үхлээ намайг гэрт хүргээд өг гэж орж ирсэн гэх мэдүүлэг /хх-67-68 тал/

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 92 дугаартай

1. Н.О ийн биед тархи доргилт, баруун дал, зүүн бугалганд хатгагдсан шарх, дээд, доод уруулын дотор салст, зүүн шуунд няцарсан шарх, зүүн, баруун дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хөх, зүүн дал, зүүн өгзөг, зүүн өвдөг, зүүн шуунд цус хуралт, хүзүү цээжинд зулгаралт, дух, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Баруун дал, зүүн бугалганд хатгагдсан шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Дээд, доод уруулын дотор салст, зүүн шуунд няцарсан шарх, зүүн, баруун дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хөх, зүүн дал, зүүн өгзөг, зүүн өвдөг, зүүн шуунд цус хуралт, хүзүү цээжинд зулгаралт, дух, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 26-27 тал/,\

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 92 дугаартай

1. Н.О ийн биед тархи доргилт, баруун дал, зүүн бугалганд хатгагдсан шарх, дээд, доод уруулын дотор салст, зүүн шуунд няцарсан шарх, зүүн, баруун дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хөх, зүүн дал, зүүн өгзөг, зүүн өвдөг, зүүн шуунд цус хуралт, хүзүү цээжинд зулгаралт, дух, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Шинээр гэмтэл тогтоогдсонгүй.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой.

3. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4.  Баруун дал, зүүн бугалганд хатгагдсан шарх, дээд, доод уруулын дотор салст, зүүн шуунд няцарсан шарх, зүүн, баруун дээд, доод зовхи, харын нуруу, зүүн хөх, зүүн дал, зүүн өгзөг, зүүн өвдөг, зүүн шуунд цус хуралт, хүзүү цээжинд зулгаралт, дух, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ гэх дүгнэлт /хх-34-35 тал/,   

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1, 2 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-06 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 56 тал/, өвчний түүх /хх-40-48 тал/, гэрэл зураг /хх-62-64 тал/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.      

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Хэрэгт авагдсан болоон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Э  нь 2019 оны 03 дүгээр сарын 08-ны орой Булган аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.О ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.        

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Н.О , гэрч М.Д , Б.Ж , Д.С , З.Ч , П.Г  нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 92 дугаартай дүгнэлт, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 92 дугаартай дүгнэлтүүд, хохирогч Н.О ийн өвчний түүх, гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.        

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан байх тул нотоолгооны ач холбогдолтой  гэж шүүх дүгнэлээ.     

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд  нотлогдсон, Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, рууль цаазын днд зөвлөх М.Сайнзаяагийн шүүгдэгч М.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.      

Иймд шүүгдэгч М.Э  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Гангантөгс шүүгдэгч М.Э г зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирохгүй эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүндрүүлэх бүрэлдхүүнтэй хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр  байж гэмт хэрэг үйлдсэн гэж маргажээ.

Биеэ хамгаалж чадахгүй байна гэдэг нь өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн ерөнхий хөгжлөөрөө илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй байдаг ба хохирогчийн энэ байдлыг гэмт этгээд ухамсарлаж гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байдаг.

 Дээрхи нөхцөл байдлуудыг дүгнэхэд хохирогч Н.О ийг согтуурсан үедээ биеэ хамгаалж чадахгүй байсан гэх нөхцөл байдал тогтооогдохгүй, энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй байх тул хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг хангах болоомжгүй байна.  

Шүүгдэгч М.Э д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тоогдохгүй байна. 

Шүүгдэгч М.Э  нь гэм буруугийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан эрүүгийн хуульд заасан торгуулийн ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх зүйтэй гэж үзлээ.   

Шүүгдэгч М.Э гийн гэм буруутай үйлдлийн улмаас  хохирогч Н.О ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба эм тариа, шатахууны үнэ, өмгөөлөгчид төлсөн төлбөр нийт 4528000 төгрөг нэхэмжилж үндэслэж буй нотлох баримтыг шүүхэд ирүүлжээ.

 Дээрхи нотлох баримтуудын агуулга болон хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаж үзэхэд эм тарианы Мөнхжин-Уул 2019.04.16-ны өдрийн 18150 төгрөг, 2019.04.15-ны өдрийн 80000 төгрөг,  эм тариа 2019.04.23-ны өдрийн 80000 төгрөг, Булган эм хангамж 2019.03.16 7500 төгрөг, БэршФарм 2019.03.27-ны өдрийн 120 төгрөг, Булган эм хангамж 2019.04.29-ний өдрийн 15030 төгрөг, Булган эм хангамж 2019.04.29-ний өдрийн 2970 төгрөг, Булган эм хангамж 2019.04.29-ний өдрийн 5250 төгрөг, СОБЦ 2019.04.26-ны өдрийн 3225 төгрөг, БэршФарм эмийн сан 2019.04.01-ний өдрийн 2000 төгрөг, БэршФарм эмийн сан 2019.03.27-ны өдрийн 650 төгрөг, БэршФарм эмийн сан 2019.03.27-ны өдрийн 120 төгрөг, БэршФарм эмийн сан 2019.03.27-ны өдрийн 200 төгрөг,   БэршФарм эмийн сан 2019.03.27-ны өдрийн 200 төгрөг нийт 215415 төгрөг, Булган эм хангамж 2019.03.27-ны өдрийн 4240 төгрөг, Булган эм хангамж 04.19-ний өдрийн 13230 төгрөг, Эрдэнэт Лидэр ХХК 2019.04.17-ны өдрийн 3300 төгрөг, Монос 2019.04.13-ны өдрийн 12450 төгрөг, Бамбай Фарма 2019.03.27-ны өдрийн 8500 төгрөг, Мөнхийн тун 2019.04.04-ний өдрийн 3200 төгрөг, Энэрэх заяа 2019.04.07-ны өдрийн 3500 төгрөг, эмийн багваахай 2019.03.22-ны өдрийн 13250 төгрөг, Орхон аймаг БОЭТ 2019.04.19-ний өдрийн 11700 төгрөг,  Мөнхийн тун 2019.03.23-ны өдрийн 1250 төгрөг, Ачлах тун 2019.04.15-ны өдрийн 21100 төгрөг, Медипас эмнэлэг 2019.04.17-ны өдрийн 30000 төгрөг, Ачлах тун 2019.04.25-ны өдрийн 16750 төгрөг, Энэрэх заяа 2019.04.16-ны өдрийн 15500 төгрөг, нүдний шил 2019.04.22-ны өдрийн 73000 төгрөг, нийт 230970 төгрөг, Монос 2019.04.01-ний өдрийн 21900 төгрөг, Эрдэнэт Лидер 2019.04.17-ны өдрийн 40500 төгрөг, Алирс 2019.04.06-ны өдрийн 11500 төгрөг, Монос 2019.04.20 -ны өдрийн 4040 төгрөг, Монос 2019.04.18-ны өдрийн 42500 төгрөг, Монос 2019.03.11-ний өдрийн 13320 төгрөг, Монос 2019.04.09-ний өдрийн 23000 төгрөг, Монос 2019.04.09-ний өдрийн 13919 төгрөг, Булган эм хангамж 2019.03.27-ны өдрийн 3600 төгрөг, Булган эм хангамж 2019.04.29-ний өдрийн 9600 төгрөг, Булган эм хангамж 2019.04.24-ний өдрийн 5626 төгрөг, нийт 189505 төгрөг, эмнэлэгт хэвтэх, үзлэг, шинжилгээ эмчилгээ хийлгэхтэй холбоотой гарсан тээвэр шатахууны зардал МТ 2019.04.27-ний өдрийн 42000 төгрөг, МТ 2019.03.30-ны өдрийн 50000 төгрөг, НИК 2019.04.22-ны өдрийн 40000 төгрөг, redpoint 2019.03.20-ны өдрийн 55000 төгрөг, НИК 2019.04.24-ний өдрийн 90000 төгрөг, Тэс петролиум 2019.04.17-ны өдрийн 20000 төгрөг, Тэс петролиум 2019.04.25-ны өдрийн 20000 төгрөг, Тэс петролиум 2019.04.24-ний өдрийн 20000 төгрөг, 2019.04.11-ний өдрийн 42000 төгрөг, Тэс петролиум 2019.03.28-ны өдрийн 15000 төгрөг, Тэс петролиум 2019.03.27-ны өдрийн 30000 төгрөг, Ник 2019.04.11-ний өдрийн 10000 төгрөг, НИК 2019.03.16-ны өдрийн 80000 төгрөг, Тэс петролиум 2019.04.27-ны өдрийн 20000 төгрөг, Ник 2019.04.19-ний өдрийн 40000 төгрөг, Ник 2019.04.21-ний өдрийн 68600 төгрөг нийт 642600 төгрөг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хот хоорондын зорчих тасалбар 8100 төгрөг, 8100 төгрөг, 18000 төгрөг, 21000 төгрөг бүгд 1333690 төгрөг гаргуулах үндэслэлтэй боловч шүүгдэгч эмчилгээний зардалд төлсөн 80000 төгрөг, 54800 төгрөг нийт 134800 төгрөгийг хасч бүгд 1198890 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох, нэхэмжлэлийн шаардлагаас нэгдсэн эмнэлгийн ор хоногийн 31242 төгрөг төлөгдсөн, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 550000 төгрөгийн мөнгөн шилжүүлэг юунд зарцуулсан баримтгүй, компьютэр томографын  толгойн зураг 150000 төгрөг төлөгдсөн, эрх зүйн туслалцаа авсаны өмгөөлөгчийн төлбөр 850000 төгрөг, цаг хугацааны хувьд хэрэгт хамааралгүй, ачлах тун эмийн сан 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 5400 төгрөг, Булган маргад хүнс 4700 төгрөг, Майл уул 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 20000 төгрөг,  бамба фарма 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 3500 төгрөг, бэрш фарм 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 120 төгрөг нийт 33750 төгрөг, ник 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн бензин 17700 төгрөг, Мөнгөн тун 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 17000 төгрөг нийт 34700 төгрөг бүгд 1649692 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Бүсийн оношлогоо эмчилгээний төв уламжлалт тасагт 10 хоног төлбөртэй хэвтэн эмчлүүлсэн 400000 төгрөг, шатахууны 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 4 дүгээр сарын 22-ны өдрийн 944100 төгрөг, 4 дүгээр сараас 4 дүгээр сарын 28-ны өдрийн 190000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газар батлана” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох,  санхүүжүүлэх журмыг баталсан ба тус журмын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцно” гэж заасан байх тул хохирогчийн өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр хийгдсэн хэлцлийн төлбөр 850000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэж шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус  дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутга, 1 ширхэг гурилын элдүүр мод  зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж  шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Шүүгдэгч Б овогт М.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Э г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э  нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгийн торгуулийг сард 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж,  торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 4 сарын хугацаагаар тогтоосугай.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Э  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.5-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан иштэй 1 ширхэг хутга, 1 ширхэг гурилын элдүүр мод зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч М.Э  нь  цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497  дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч М.Э гаас 1198890 төгрөгийг гаргуулж хохирогч Н.О д олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 1649692 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, “бүсийн оношлогоо эмчилгээний төв” уламжлалтын тасагт хэвтэн эмчлүүлсэн 400000 төгрөг, шатахууны 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 4 дүгээр сарын 22-ны өдрийн 944100 төгрөг, 4 дүгээр сараас 4 дүгээр сарын 28-ны өдрийн 190000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.            

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНДУЛАМ