Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 902

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Амуундарь,                            

Улсын яллагч И.Ариунсанаа,

Насанд хүрээгүй хохирогч Ц.Энхнайрамдал, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Оюун,

Өсвөр насны шүүгдэгч Д.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Дээшээ, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н-д холбогдох эрүүгийн 1906 02238 0927 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Д.Н, 2001 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай эрэгтэй, Баянзүрх дүүргийн 44 дүгээр дунд сургуулийн 12а ангийн сурагч, ам бүл 4, эцэг эх дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Цэргийн Их сургуулийн гудамжны 01-21 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, 

Өсвөр насны шүүгдэгч Д.Н нь 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 17 дугаар байрны орчимд насанд хүрээгүй хохирогч Ц.Энхнайрамдалыг үл ярих зүйлээр шалтаглан нүүр рүү нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, толгойгоор нь мөргүүлэх, хоолойг нь багалзуурдах зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Өсвөр насны шүүгдэгч Д.Н шүүх хуралдаанд: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Н манай том хүү. 12 дугаар ангид сурдаг. Эцэг эхийн зүгээс хараа хяналт сайн тавьдаг гэж бодож байна. Гэрээсээ гардаггүй. Болсон хэрэгт гэм буруутай гэж бодож байгаа. Болсон явдлын хувьд намайг гэртээ ирэхэд 21 цагийн үед чатаар ийм зүйл болсон мөнгө өг. Хэрэв тохирохгүй бол асуудал үүснэ гэж хэлсэн. Би юу болсныг ойлгоогүй шууд цагдаа дээр яваад очиход хохирогчийн аав байсан. Тэр хүн тохиролцох уу? гэж байсан. Би яагаад цагдаад хандсан бэ? гэхээр энэ хүүхэд өөр хэрэгт орсон байх вий гэж бодсон. Хүүхдүүдийн өгсөн мэдүүлгүүдийг харахаар хэтрүүлэгтэй зүйлүүд байна. Хүүхдийнхээ хийсэн үйлдлийг буруу гэж үзэж байна. Энэ хэрэг маргаан гарснаас хойш буюу 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш хохирогчийн талаар сонсоход найзуудтайгаа нийлж 12 дугаар ангийн хүүхдийг зодсон асуудал гарсан байгаа. Маргаан гарч байх үед хохирогч “араа харж яваарай” гэж хэлсэн байсан. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэж зөвшөөрч байна...” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Ц.Энхнайрамдал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэрт ажил явдал болоод хүмүүс ирсэн байсан. Би дэлгүүр рүү ундаанд явсан. Тэгээд 17 дугаар байрны нарийн замаар гарах гэтэл шахагдаад Н-тэй мөрөөр шүргэлцсэн. Тэгээд намайг хоёр удаа түлхэж, алгадаад цаашаа явсан. Надад сэтгэл санааны хохирол учирсан. Тухайн үедээ хамар руу цохисон тул их өвдсөн. Хамраа эмчлүүлж байхдаа их өвдөж байсанн тул гомдолтой байна, эмчилгээ хийлгэсэн” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Энхнайрамдал миний бага хүү. 11 дүгээр ангид сурдаг. Би хүүхэдтэйгээ ярилцдаг. Хэрэг гарах үед манайх ажил явдал гарсан байсан тул тухайн үед цагдаагийн газар очиж чадаагүй. Хамранд нь эмчилгээ хийлгэсэн. Хохирол төлбөрөө аваагүй. Би өөрийн хүүхдээ хүмүүжлийн доголдолтой гэж үзэхгүй байна. Би хоёр хүүтэй. Эрэгтэй хүүхдүүд нэгнийгээ янз бүрээр хэлж харагддаг. Тухайн үед нь хэлээд болиулдаг. Өөр хэлэх зүйлгүй” гэв.

            Насанд хүрээгүй хохирогч  Ц.Энхнайрамдал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2019 оны 3 дугаар сарын 17 цагийн үед дэлгүүрээс ундаа аваад ир гэсэн. Манай гэрт ажил явдал тохиолдсон байсан....гэр рүүгээ явах үед манай сургуулийн дээд ангийн хүүхэд Н "...Чи яаж яваад байгаа юм бэ" гээд заамдаад. Тэгсэнээ намайг хажуу талд байсан төмөр өргөстэй хашаа руу хоёр удаа түлхсэн. Би арай гэж гараараа тулж тогтсон. Тэгээд миний нүүр рүү нэг удаа духаа мөргөж алгадаад тэгээд шанаанд хэд хэдэн удаа цохисон. Тэгээд намайг байшингийн булан руу чирч яваад хананд шахаад толгойгоор хана мөргүүлж, зүүн гараараа заамдаад баруун гараараа зүүн шанаанд олон удаа цохисон. Дахиж цаашаа намайг чирч хүнд харагдахааргүй газарт аваачсан. Тэгээд дахин хана мөргүүлээд хоолой багалзуурдсан. Миний хувцаснаас доош татаж тонгойлгож байгаад нүүр рүү олон удаа өвдөгөөрөө цохисон. Тэгээд жоохон зай авсанаа миний хамар руу гутлын хоншоороор өшиглөсөн. Тэгсэн ээ "та нар давраад байгаарай тэмпэндээ» байгаарай, том болоод байгаа шүү" гэсэн. Энэ үед нагац эгч Баярмаа, Оюунбаяр нар гарч ирээд салгасан.... Нарийхан зам байсан. Зөрж өнгөрөхдөө мөрөөрөө шүргэсэн юм, Тэрнээс болж намайг зодсон..." гэх мэдүүлэг /хх 11/,

Гэрч Б.Баярмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Тухайн өдөр Энхнайрамдалыг ундаанд яваад ир гэж түүний ээжийн дүү Оюумаа гаргасан. Жоохон байж байгаад эгч Оюунбаяртай хамт дэлгүүр гарахаар гадагшаа гарсан... Гэтэл сонсоогүй бололтой нөгөө хүүхдээ зодоод байсан. Тэгэхээр нь бид хоёр яваад очсон Энхнайрамдал нэг том биетэй хүүхдэд зодуулж байсан. Оюунбаяр эгч тэр том биетэй хүүхдийг хориглосон. Тэр хүүхэд нь " их том болжээ, чи сургууль дээр амьтан байдаг биз дээ" гэж хэлж байсан..."  гэх мэдүүлэг /хх 16/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4077 дугаартай дүгнэлт:

1. Ц.Энхнайрамдалын биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, баруун эгмэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохой зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна"

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 21/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-45/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-46/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Өсвөр насны шүүгдэгч Д.Н нь 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 17 дугаар байрны орчимд насанд хүрээгүй хохирогч Ц.Энхнайрамдалыг үл ярих зүйлээр шалтаглан нүүр рүү нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, толгойгоор нь мөргүүлэх, хоолойг нь багалзуурдах зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

            Хохирогч  Ц.Энхнайрамдалын: "...2019 оны 3 дугаар сарын 17 цагийн үед манай эгч Оюун дэлгүүрээс ундаа аваад ир гэсэн. Манай гэрт ажил явдал тохиолдсон байсан....гэр рүүгээ явах үед манай сургуулийн дээд ангийн хүүхэд Н "...Чи яаж яваад байгаа юм бэ" гээд заамдаад. тэгсэн ээ намайг хажуу талд байсан төмөр өргөстэй хашаа руу хоёр удаа түлхсэн. Би арай гэж гараараа тулж тогтсон. Тэгээд миний нүүр рүү нэг удаа духаа мөргөж алгадаад тэгээд шанаанд хэд хэдэн удаа цохисон. Тэгээд намайг байшингийн булан руу чирч яваад хананд шахаад толгойгоор хана мөргүүлж, зүүн гараараа заамдаад баруун гараараа зүүн шанаанд олон удаа цохисон...” гэсэн мэдүүлэг,

            Гэрч Б.Баярмаагийн: "...Тухайн өдөр Энхнайрамдалыг ундаанд яваад ир гэж түүний ээжийн дүү Оюумаа гаргасан. Жоохон байж байгаад эгч Оюунбаяртай хамт дэлгүүр гарахаар гадагшаа гарсан... Гэтэл сонсоогүй бололтой нөгөө хүүхдээ зодоод байсан. Тэгэхээр нь бид хоёр яваад очсон Энхнайрамдал нэг том биетэй хүүхдэд зодуулж байсан. Оюунбаяр эгч тэр том биетэй хүүхдийг хориглосон. Тэр хүүхэд нь " их том болжээ, чи сургууль дээр амьтан байдаг биз дээ" гэж хэлж байсан..." гэсэн мэдүүлэг, өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос өсвөр насны шүүгдэгч Д.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Д.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюун болон насанд хүрээгүй хохирогч нар нь хамрын хугарал болон эмчилгээнд зарцуулсан хохирол төлбөр нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт бүхий зардал болох 127.601 төгрөгийг өсвөр насны шүүгдэгч Д.Н-ээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Н-ийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Н-ээс нийт 127.601 /нэг зуун хорин долоон мянга зургаан зуун нэг/ төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Ц.Энхнайрамдалд олгосугай.

7. Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээд, түүний хууль ёсны төлөөлөгчөөс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР

Харин насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюун болон насанд хүрээгүй хохирогч нар нь өөрт учирсан гэм хорын хохирол болон эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээд болон түүний хууль ёсны төлөөлөгч нараас Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Өсвөр насны шүүгдэгч Д.Ням-Энх нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын сайн дураар нөхөн төлөөгүй болно.

            Шүүх өвсөр насны шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг харгалзан түүнд хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно.