| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 101/2020/00729/И |
| Дугаар | 210/МА2025/00089 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/00089
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1******* сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/0517 шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******, ******* нарт холбогдох,
Баянзүрх дүүргийн хороо, Монос ******* гудамж, ******* тоот хаягт орших ******* нэгж талбарын дугаартай, ******* тоот бүртгэлийн дугаартай, 480 м.кв талбайтай газарт баригдсан 105 м.кв талбайтай байшин, 27 м.кв талбайтай байшингийн залгаа өргөтгөл, 17 м.кв талбайтай авто гарааш, 9 м.кв талбайтай нүхэн жорлон зэргийг нурааж, газар чөлөөлөхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагч нар болон гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч ******* болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Миний бие Баянзүрх дүүргийн хороо, Монос ******* гудамж, ******* тоот хаягт орших ******* нэгж талбарын дугаартай, ******* тоот бүртгэлийн дугаартай, 480 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч. Гэтэл миний өмчлөлийн газар дээр *******, ******* нар нь надаас зөвшөөрөл авалгүйгээр хил давуулан /газрын бүх хэсэгт/ 2 давхар байшин барьж, өөрсдөө оршин сууж байна. *******, ******* нар нь өөрсдийн хууль зөрчсөн, буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрдөг ч энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр ямар нэг хариу өгөлгүй хугацаа авч намайг хохироосоор байна. *******, ******* нарын дээрх үйлдлийг миний эд хөрөнгө өмчлөх эрхэд бүдүүлгээр халдсан, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд минь саад учруулсан үйлдэл гэж үзэж байна.
Шинжээчийн дүгнэлтээр ******* миний өмчлөлд бүртгэлтэй газар дээр *******, нь надаас зөвшөөрөл авалгүйгээр 105 м.кв суурь талбай байшин, мөн 27 м.кв талбайтай байшингийн залгаа өргөтгөл, 17 м.кв талбайтай авто гарааш, 9 м.кв талбайтай нүхэн жорлон зэргийг барьсан болох нь тогтоогдлоо.
2010 онд байшингаа барьсан гэдэг нь худлаа. 2012 онд газар эзэмших эрхээ шилжүүлж авахад хоосон газар байсан. Энэ талаар ******* анх мэдүүлсэн байдаг. 2012 онд газар эзэмших эрх авахаар очиж үзэхэд хоосон байсан. Баримт үйлдээгүй очиж харсан.
Иймд ******* миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн хороо, Монос ******* гудамж, ******* тоот хаягт орших ******* нэгж талбарын дугаартай, ******* тоот бүртгэлийн дугаартай, 480 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар дээр миний зөвшөөрөлгүйгээр барьсан 105 м.кв суурь талбай байшин, мөн 27 м.кв талбайтай байшингийн залгаа өргөтгөл, 17 м.кв талбайтай авто гарааш, 9 м.кв талбайтай нүхэн жорлон зэргийг нурааж, газар чөлөөлөхийг *******, нарт даалгаж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломж нөхцөлөөр хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын тайлбарын агуулга:
Миний бие Баянзүрх дүүргийн хороо Моносын , ******* тоотод /нийт 960м.кв/ 2000 оноос өөрийн аав , ээж , төрсөн ах , төрсөн ах нарын хамт ам бүл 5 амьдарч эхэлсэн. Одоогоор би нөхөр ******* 4 хүүхэд, ах нарын хамтаар өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болно. Уг газрыг аав ээж хоёр маань 2 ахын нэр дээр бүртгүүлж тус бүр 480 м.кв газар эзэмших гэрчилгээ гаргуулсан.
Миний том ах нь БНХАУ-ын 100%-ийн хөрөнгө оруулалттай *******-д ажиллаж байхдаа компанидаа өртэй байсан ба 6,000,000 орчим төгрөгийн өрийн барьцаанд ах ийн нэр дээр байсан газар эзэмших гэрчилгээг *******-д барьцаанд тавих санал гаргасан. Тухайн үед ******* нь тус компанид нягтлан бодогчийн ажилтай байсан ба тус компани *******ийн нэр дээр шилжүүлж өрөө төлөхөөр буцааж шилжүүлэх нөхцөлтэйгөөр 2012 онд шилжүүлсэн.
Ах нь тухайн компанид 6,000,000 гаруй төгрөгийн өртэй байсныгаа төлсөн гэж хэлж байсан. Уг ******* татан буугдсан гэх ба одоо ******* нь өөрийн газар мэтээр бидний газар эзэмших эрхэд бүдүүлгээр халдаж шунахайн сэдлээр өөртөө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан ба биднээс 25,000,000 төгрөг нэхэж дарамтлах болсон.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 0 сарын 09-ний өдрийн №199 дугаартай шийтгэх тогтоолоор нь *******-ийн охин компани болох -д нягтлангаар ажиллаж байхдаа 11,499,850 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан хэрэгт шийтгүүлсэн байдаг. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт нь хохирлоо хашаа байшин барьцаанд тавьж зээл аваад төлсөн талаар дурдсан байна. Өөрөөр хэлбэл, компанид үүссэн өрийн төлбөрт газар эзэмших эрхээ түр шилжүүлсэн болох нь нотлогдож байна. Газрын гэрчилгээг компанийн нэр дээр бус нягтлан бодогч *******ийн нэр дээр түр шилжүүлсэн нь 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-гээр тогтоогддог ба нэхэмжлэгч ******* нь уг газар эзэмших гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан байна.
Нэхэмжлэгч нь уг хашааны газрыг 2014 оноос өмчилж байна гэх ба, 40а, ******* тоотыг манайх эзэмшиж байхдаа 2010 онд байшин барьсан. Энэ талаарх баримт надад байгаа, 2012 оны 12 сард анх нүүж орсон. Энэ талаарх баримтыг хэрэгт өгөөгүй. Иймд манай байшинг нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй барьсан гэдэг нь үндэслэлгүй.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг тодруулснаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь тогтоогдох тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Гуравдагч этгээд ийн тайлбарын агуулга:
Байшин нураагдвал би очих газаргүй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, хороо, Монос ******* гудамж, ******* хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, 480 м.кв талбайтай газар дээр байрлаж буй хариуцагч нарын барьсан 105 м.кв талбайтай байшин, 27 м.кв талбайтай уг байшингийн өргөтгөл, 17 м.кв талбайтай гарааш, 9 м.кв талбайтай нүхэн жорлонг тус тус нурааж, тухайн газрыг чөлөөлөхийг хариуцагч *******, ******* нарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,260,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
5. Хариуцагч нар болон гуравдагч этгээд нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
5.2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчид өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон, дээрх баримттай талууд маргаагүй гэжээ. Өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан нь үндэслэлгүй талаар ******* миний бие болоод гуравдагч этгээдээр оролцсон бид маргаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбарласаар байхад үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Нэхэмжлэгч нь ах ыг компанидаа учруулсан хохирлын барьцаанд түр шилжүүлсэн тайлбарыг зөвшөөрсөн, үгүйсгэж маргаагүй гэж зөв дүгнэлт хийсэн атлаа шийтгэх тогтоолд дурдсан хохирлыг төлсөн гэж дүгнэснийг буруу тайлбарласан. Өөрөөр хэлбэл, тус газрын гэрчилгээг шилжүүлснээр төлбөрийг төлсөн юм биш, харин төлбөрөө төлж дуусах хүртлээ газрын эрхийг барьцаа болгон түр шилжүүлсэн байхад буруу тайлбарласан. Шүүх ийг ах ынхаа өр төлбөрт шилжүүлсэн байна гэсэн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
******* миний бие болон ах нь тус шүүхэд удаа дараа газар эзэмших болон өмчлөх эрхтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хүлээж авахгүй татгалзсаар байсан. Нэхэмжлэгч нь анхнаасаа бидний газрыг хууль бусаар эзэмшиж, бидэнд мэдэгдэлгүйгээр өмчлөх эрх гаргуулж авсан байгаа нь хууль бус гэж бид маргаж байхад шүүх маргаагүй гэж байгааг ойлгохгүй байна,
Шүүх нотлох баримтуудад бодитой дүгнэлт хийж чадаагүй, хууль бус аргаар өмчлөх эрх гаргуулж аваад бидний өмч хөрөнгийг өөрийнх мэтээр аашилж байгаа явдлыг хөхүүлэн дэмжиж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүний өмчийг шууд утгаараа дээрэмдэн авч байгааг мэдсээр байж шүүх хууль бус шийдвэр гаргаж байгаа нь илт хууль бус байна.
5.3. Шүүх өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцаж шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх боломж олголгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийн талаар мэтгэлцэх, тайлбар гаргах боломжийг хааж, хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн, шүүхийн шийдвэртээ нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг дурдаагүй, аль баримт нь үндэслэлтэй, аль нь алинаараа ямар үндэслэлээр няцаагдаж байгаа талаараа огт дүгнэлт өгөөгүй буюу шүүхийн шийдвэртээ тодорхой тусгаагүй, бодит нөхцөл байдлын эсрэг үндэслэлгүй дүгнэлт хийж хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Маргааны хэмжээ, хязгаар, хүрээ нь хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх маргаан. Хариуцагч 2012 онд болсон, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үйл баримтыг ярьж өмчлөлийн маргаан мэтээр шүүхэд тайлбарлаж байгааг нэхэмжлэгч талын зүгээс хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. нь ахынхаа эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор тухайн үед *******т буюу хохирол учруулсан компанийн нэр заасан этгээдэд газар эзэмших эрхийг шилжүүлсэн бөгөөд тухайн ажиллаж байсан компани нь гадаадын хөрөнгө оруулалттай компани учраас газрыг өмчлөх, эзэмших боломжгүй учир компанийн ерөнхий нягтлан бодогчоор нэр заалгаж *******т газрын эзэмших эрхийг шилжүүлсэн. Гэтэл үүнийг тухайн компани өмчлөх ёстой байсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 21******* зүйлийн 211.2 дахь хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж заасан тул тухайн компанийн нэр заасан этгээд буюу нягтланд нь өмчлөх эрхийг нь шилжүүлсэн.
Түүнчлэн, зэргэлдээ оршиж байгаа хариуцагч ******* нь мөн 2014 онд уг хөрөнгийг өмчилсөн бөгөөд тухайн хүн эзэмшиж байгаа газраа өмчлөхөд ямар нэгэн байдлаар ийн оролцоо байхгүй буюу ийн энэ хөрөнгөтэй холбоотой эрх үүрэг 2012 онд эрүүгийн шийтгэх тогтоолоос өмнө дуусгавар болсон. Гэтэл өөрөө хүсэл зоригийн илэрхийллээ ийнхүү гаргасан атлаа хожим хойно 2024 онд өмчлөлийн маргаан мэтээр тайлбарлаж, дүр үзүүлсэн хэлцэл гэж ярьж байна. Гэтэл өнөөдрийн байдлаар ямар нэгэн хэлцэл хүчин төгөлдөр болоогүй буюу дүр үзүүлсэн хэлцэл хийгдсэн гэж тогтоогдсон зүйл байхгүй. Тухайн газар дээр баригдсан барилга байгууламжийг нэг бүрчлэн дурдаж барилга, өргөтгөл, нүхэн жорлон, гарааш бүгдийг нь чөлөөлүүлэхээр шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Мөн тухайн үед өөрсдөө хүсэлтээ гаргаагүй байж одоо ингэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн хороо, Монос ******* гудамж, ******* тоот хаягт орших ******* нэгж талбарын дугаартай, ******* тоот бүртгэлийн дугаартай, 480 м.кв талбайтай газарт баригдсан 105 м.кв талбайтай байшин, 27 м.кв талбайтай байшингийн залгаа өргөтгөл, 17 м.кв талбайтай авто гарааш, 9 м.кв талбайтай нүхэн жорлон зэргийг нурааж, газар чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай шаардлагыг хангаагүй байна.
3. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн 192 дугаар захирамжаар Баянзүрх дүүрэг, хороо, Монос ******* гудамж, ******* хаягт байрлах 480 м.кв талбайтай газрыг эзэмших эрх ид олгогдсон байна. /1хх134-135/
3.2. нь 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр дээрх газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч *******т шилжүүлж, нэхэмжлэгч нь тухайн газрын эзэмшигчээр бүртгэгдсэн болох нь уг гэрээ, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 0 сарын 08-ны өдрийн А/16 захирамж, түүний хавсралт болон газар эзэмших эрхийн 0393313 дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /2хх67-74/
3.3. Түүнчлэн, ******* нь 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр уг газрыг өмчлөх тухай хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/59 дүгээр захирамжаар түүнд өмчлүүлэх тухай шийдвэр гарч, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000265280 дугаартай гэрчилгээ олгосон байна. /1хх87, 88, 90, 93/
3.4. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр *******, ******* нарын барьсан 105 м.кв талбайгаар байшингийн залгаа өргөтгөл 27 м.кв талбайгаар, гарааш 17 м.кв талбайгаар, нүхэн жорлон бүхэлдээ буюу 9 м.кв талбайгаар, хогийн цэг 8 м.кв талбайгаар тус тус давхцалтай гэж хөрш залгаа газрын хил хязгаарыг давж барилга, байгууламж баригдсан байгаа болох нь тогтоогджээ. /2хх86-92/
4. Маргаан бүхий газрын эрхийг шилжүүлэн авсан үндэслэлийн талаар талууд маргаж байх боловч тухайн газрыг захиран зарцуулах эрх бүхий этгээд болох гуравдагч этгээд оос нэхэмжлэгч *******т 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэрээн дээр гуравдагч этгээд гарын үсгээ зурсан талаар маргаагүй.
4.1. Гуравдагч этгээд ийн ах гэх нь ажиллаж байсан -ийн охин компани болох -ийн өр төлбөртэй болсны улмаас дүү ийн нэр дээрх газрын эрхийг компанидаа түр шилжүүлсэн гэж тайлбарласан ба газрыг буцаан шилжүүлэхээр тохиролцсон байсан, өр төлбөрөө төлж дууссан гэх үндэслэлээ хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.
4.2. Хэрэгт нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 0 сарын 09-ний өдрийн 199 дугаар шийтгэх тогтоолоор ыг *******-ийн охин компани болох -ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 11,499,850 төгрөгийг завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгүүлсэн үйл баримт тогтоогдсон байна./2хх167-168/ Мөн өдрийн шүүх хуралдаан дээр шүүгдэгч ...учруулсан хохирлоо хашаа байшингаа барьцаанд тавьж зээл аваад төлж барагдуулсан гэж мэдүүлсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна./2хх169-171/
4.3. Хэрэгт авагдсан -ийн албан бичгээс үзэхэд тус компанийн ерөнхий нягтлан бодогч *******т...2013 оныг дуусталх цалингийн өр болох 17,250,000 төгрөгийн өрөнд Баянзүрх дүүргийн хороо, Монос ******* гудамж ******* тоот хаягт байршилтай ******* нэгж талбарын дугаартай, ******* дугаарт бүртгэлтэй 480 м.кв газрыг тооцон өгсөн болно гэжээ./2хх21-22/
Иймд нэхэмжлэгч *******ийн маргаан бүхий газрын эзэмшигч улмаар өмчлөгч болсон үйл баримтууд нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдсон гэж үзнэ.
5. Нэхэмжлэгч талаас тухайн газрын эрхийг шилжүүлж авах үед буюу 2012 онд барилга байшин зэрэг зүйл баригдаагүй хоосон газар байсан, намайг газрын эрхийг шилжүүлж авснаас хойш барилга байшин баригдсан, би буулга гэж шаардлага тавихад биелүүлээгүй гэж, харин хариуцагч талаас уг газар дээр баригдсан байшин зэргийг 2010 онд баригдсан гэж маргаж байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч *******ийг дээрх газрын эзэмших эрхийг шилжүүлэн авахаас өмнө хариуцагч *******, ******* нар өөрсдийн хамаарал бүхий этгээд болох ийг тухайн газрыг эзэмшиж байх үед маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг барьсан гэж тайлбарласан.
5.1. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь нотлох үүргийн хуваарилалтын дагуу ямар нэгэн объект баригдаагүй хоосон газрын эрхийг шилжүүлж авсан гэдгийг нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч талаас энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
5.2. 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан дээр маргаан бүхий газарт байшин баригдсан байгааг нэхэмжлэгч нь 2013 онд мэдсэн гэсэн бол хариуцагч ******* нь 2012 оны 10 дугаар сард байшин баригдаж дууссан байсан, нэхэмжлэгч нь 2014, 2015 оны үед бидэнтэй холбогдсон гэж тус тус тайлбарласан байна./1хх44-47/
5.3. Түүнчлэн, 2012 онд тухайн газар дээр байшин баригдсан байсан гэх хариуцагчийн тайлбар нь дээр дурдсан /4.2-т/ эрүүгийн шүүх хуралдаан дээр шүүгдэгч ын хашаа байшингаа барьцаалж зээл авсан гэж мэдүүлсэн шүүх хуралдааны тэмдэглэлээр мөн тогтоогдож байна./2хх169/
6. Дээрх баримтуудаас үзвэл талуудын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн 13 зүйлийн 135.1 дэх хэсэгт зааснаар хөршийн эрхтэй холбоотой харилцаа үүссэн гэж дүгнэв. Учир нь, зохигч нарын эзэмшил, өмчлөлийн газар нь хөрш залгаа бөгөөд нэхэмжлэгч нь уг газрын эрхийг шилжүүлж авах үед маргаж буй байшин баригдаж эхэлсэн байсан болох нь тогтоогдож байх ба уг байшинг баригдаж дуусахаас өмнө газрыг чөлөөлүүлэх тухай шаардлага гаргаж байсан талаар нэхэмжлэгч талаас нотлох баримтгүй байна.
7. Иймд Иргэний хуулийн 13 зүйлийн 135.4 дэх хэсэгт Энэ хуулийн 135.3-т заасан барилга, байгууламж нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан боловч нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах буюу зайлуулахыг шаардах эрхтэй гэж заасан байх ба нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлсэн талаар нотлох баримтгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг хариуцагч нар хожим хөршийн хил хязгаар зөрчиж барьсан, тийнхүү барьж байх үед үл зөвшөөрч татгалзаж байсан гэдгээ баримтаар нотлоогүй тул мөн хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт Газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй гэж зааснаар хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
8. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1******* сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/0517 шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 13 зүйлийн 135.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нарт холбогдох, Баянзүрх дүүргийн хороо, Монос ******* гудамж, ******* тоот хаягт орших ******* нэгж талбарын дугаартай, ******* тоот бүртгэлийн дугаартай, 480 м.кв талбайтай газарт баригдсан 105 м.кв талбайтай байшин, 27 м.кв талбайтай байшингийн залгаа өргөтгөл, 17 м.кв талбайтай авто гарааш, 9 м.кв талбайтай нүхэн жорлон зэргийг нурааж, газар чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 1,260,550 төгрөг, гуравдагч этгээдээс төлсөн 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Ц.АЛТАНЦЭЦЭГ