| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0101/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/127 |
| Огноо | 2019-05-14 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2019/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж
Улсын яллагч: Э.Б
Хохирогч: Р.Д
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: С.П, Г.Э
Шүүгдэгч: А.Х, А.Днарыг оролцуулан
Гэрч Б.Б, Б.О, Д.О, Л.Б, Д.А нарыг байлцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн А Х, Б овгийн А Д нарт холбогдох 1812001720330 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: , Х овгийн А Х /РД: /
Шүүгдэгч: Бовгийн А Д /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч А.Х, А.Днар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сард Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг дэвсгэр, Цагаан улиас гэх газраас иргэн Р.Д эзэмшлийн 2 тооны үхрийг бүлэглэн хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед:
Хохирогч Р.Д: ...2018 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр 2 үхэрээ үхчихсэн юм байх гэж бодоод санаанд ороогүй, хулгайч авчихсан байна гэж мэдээгүй өнгөрсөн. Тэгээд сүүлд нь хэсгийн төлөөлөгч аймагт хоёр үхрийн толгой байна, та аймаг орж тэр үхрийн толгойг үз гэж хэлсэн. Би аймаг орж үзэхэд манай алдсан нэг бяруу, нэг гунжин үхрийн толгой нь мөн байсан...гэжээ.
Шүүгдэгч А.Д: Би А.Х ахыг гуйгаад хоёр үхэр Архангай аймагт оруулж ирж зараад малын тэжээл аваад явсан гэжээ.
Шүүгдэгч А.Х: А.Д намайг хоёр үхэр Архангай аймаг оруулаад өгөөч гээд гуйгаад байхаар нь Архангай аймаг оруулж өгсөн...гэжээ.
Эрүүгийн 1812001720330 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Р.Д өгсөн:...2018 оны 01 дүгээр сарын эхээр Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг Цагаан улиас гэх газраас шөнийн цагаар үхэр дотроосоо хар хүрэн зүсмийн эвэртэй монголын бяруу, улаан хүрэн зүсмийн эвэртэй монголын шүдлэн насны гунжин үнээ хулгайд алдсан. Манай банди тухайн үед хэлэхдээ “манай үхэр А Хын ээжийнх нь гэрийн урд руу орохоор нь хураах гээд наашлуулсан байсан” тухай яриад байсан. Маргааш нь тоолж үзэхэд 2 тооны үхэр дутаад байсан. Ямар үхэр дутсан талаар нь зүсээр бүртгэж үзэхэд дээрх хоёр үхэр алга болсон байсан. Хулгайд алдсан, үхчихсэн үгүйг нь мэдэхгүй өнгөрсөн. Уг нь бол үхэхээргүй үхэрүүд байсан. Тэгтэл саяхан манай сумын хэсгийн төлөөлөгч надаас танайх 2018 оны эхээр 2 тооны бага насны үхэр алдсан уу гэж асуусан. Би алдсан талаараа хэлсэн. Аймгийн төвд хоёр үхрийн толгой байна. Та очоод үз гэхээр нь би өөрөө аймаг руу ирж үзсэн.Тэр үхрийн толгой манай үхрийн толгойнууд мөн байсан. 2017 оны хавар эврийг нь улаан өнгийн будгаар будсан. Намар нь эврийг нь бага зэрэг цэнхэр өнгийн будгаар, улаан будгаар тэр чигээр нь будсан байсан. Цэнхэр будгаар бол бага будсан. Буруу талын чих урдаасаа ухам имтэй. Зарим үхэр нь хоёр чих имтэй байж магадгүй. Би шүдлэн насны гунжин үнээгээ 500.000 төгрөгөөр, бяруугаа 300.000 төгрөгөөр үнэлнэ. Би алдсан үхрийнхээ хохирлыг авмаар байна. Хуулийн дагуу шийдүүлмээр байна... би нутгийн Дг танина, нэг багт нутагладаг. Өнгөрсөн жил Дгийн гэрээс 10-аад км хол зайтай өвөлжсөн энэ хүн манай гэрээр орж гардаггүй нутгийн хүн гэдгээр нь танина. Дгийн ээж А гэр 5 км орчим зайтай нутагладаг. Миний алдсан Улаан хүрэн зүсмийн үнээ хар зүсмийн бяруу хоёулаа миний эзэмшлийн үхрүүд байгаа юм. Би малын А дансандаа бүртгүүлсэн байсан. 2017 оны мал тооллогоор дээрх хоёр айлын малтай урьд нь хэзээ ч бэлчээрт нийлж байгаагүй хол зайтай бэлчдэг. А малтай 5 км Дгийн малтай 10 орчим км зайтай бэлчдэг. Дээрх хүмүүсээс алдсан хоёр үхрээ сураглаж асуугаагүй. Д А мал бэлчдэг газар руу манай мал бэлчдэггүй. Миний алдсан хоёр тооны үхрийн эвэр нь улаан өнгийн будагтай, хуучин цайвар цэнхэр өнгийн будагтай байсан...Д надтай хэсгийн төлөөлөгчийн байрны гадаа уулзаад хохирлоо төлнө гэж ярьсан. Гэхдээ одоо болтол төлөхгүй байна. Миний үхэр мөн байсан, би өөрөө үхрийнхээ толгойг хараад танисан, би худлаа яриагүй. Тэгээд ч Д өвөл мал турчихсан байхад өөрийнхөө үхрийг зарна гэж байхгүй, хөдөөний хүмүүс чинь үхэр тарган байхад 11 дүгээр сард үхэр мал тураагүй, тарган байхад нь зардаг гэдгийг хүн болгон мэднэ. Манай үхрийг хулгайлж зарсан нь тодорхой хэрэг байгаа юм. Тэгээд ч туранхай бяруугаа зардаг хөдөөний малчин гэж байхгүй байх хулгайлж авсан болохоор бяруу байсан ч хамаагүй зарж байгаа юм. Тэгээд бяруунаас мах гэх юм гарахгүй гэдгийг хөдөөний хүн ойлгох байх. Тэр үед цас их орчихсон байсан. Захын ченжүүд туранхай байсан ч хамаагүй авсан байх. Гэхдээ туранхай махыг цааш нь захын лангуунаас хүн худалдаж авахгүй байх гэж бодож байна. Манайх 2017 оны 12 дугаар сард мал тооллогоор 78 тооны үхэр тоолуулсан. Тэгээд өвөл зарим нь үхэж, заримыг нь алдсан үгүй нь мэдэгдэхгүй алга болж цөөрсөөр 12 тооны том нас гүйцсэн үхэр үлдсэн. Би өөрөө хөгшин хүн учраас манай хүү Э ганцаараа хариулж байсан юм. Цас ихтэй малын өвс муутай зудны хажуугаар манай үхрээс Д, Х хоёр хулгайлсан байх гэж бодож байна. Энэ хоёр залуу чинь эгч, дүүсийн хүүхдүүд байгаа юм. Би 13 настайгаасаа мал малласан. Би 76 настай бараг 60 гаран жил мал маллан амьдарч байна. Нэгдлийн үед сайн малчин, саальчин гээд улс төрөөс олон удаа шагнагдаж байсан. Би Өгийнуур сумаасаа 1967 онд Тэргүүний саальчин гэж улсын хэмжээнд шалгарч Орос улсад аялалаар 45 хоног хүртэл явж байсан хүн байгаа юм. Би өөрийнхөө үхрийг танихгүй байна гэж байхгүй. Миний авсан гавьяа шагналыг сумын иргэд мэднэ. Багийн дарга З миний ээжийн эгчийн хүүхэд байгаа юм. Бид нар хоорондоо төрөл садны холбоотой. Манай үхрийн толгойг улаан будагтай гэдгийг манай багийн дарга З мэдэж магадгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 хуу, 21-23 хуу, 24-26 хуу/
Гэрч Б.Бгийн өгсөн....2018 оны 01 дүгээр сарын 20-ны орчимд намайг гэртээ харих гэж байхад миний гар утас руу танихгүй дугаараас үхэр зармаар байна гэж хэлсэн. Тэгээд хаана байгаа талаар асуухад Бортолгойд байна гэж хэлсэн. Намайг таксигаар очиход гудамжинд жижиг суудлын машин байсан. Тэгээд утсаар ярьсан залуутай уулзахад машиныхаа араас 2 тооны үхрийн мах үзүүлсэн. Толгой нь хаана байгаа талаар асуухад машин дотор нь байсан. Үхрийн толгой, гарал үүслийн бичгийг нь асуухад багийн дарга байгаагүй болохоор өөрөө ачаад ирлээ гэж хэлсэн. Би өөрийнх нь нэр хаяг, машиных нь дугаар зэргийг бичиж аваад хоёр үхрийн толгойг нь авсан. Тэгээд Хасу худалдааны төвийн хүнсний захад оруулж зарахад цагдаа шалгахаар нь үнэнгээ хэлсэн. Надад тэр мах зарсан залуу хулгайн мах зарах гэж байгаа талаар хэлээгүй. Хоёр үхрийнх нь эврийг улаан будгаар будсан, будаг нь халцарсан, арилсан байдалтай байсан. Хоёр тооны үхрийн зүс нь хар хүрэн гэмээр зүстэй байсан. Нэг нь шүдлэн, нэг нь бяруу байсан. Үхрийн махны жижиг нь 60 кг, нөгөө нь 90 кг болсон...хоёр тооны үхрийн махыг худалдаж авахад надад мах зарсан залуу өөрийгөө Х гэж бичүүлсэн, удахгүй 2 тооны адууны махтай орж ирэхээрээ таньтай утсаар ярьж махаа зарна гэж хэлсэн. Би тухайн үед мах худалдаж авахдаа хамт ажилладаг ченж Отэй хамт явж байсан. Хоёр тооны үхрийн эвэрүүдийг бүгдийг нь бүтнээр нь будаж байсан бололтой, будаг нь хуучраад арилчихсан байсан. Намайг 2018 оны 05 дугаар сарын дундуур цагдаагийн газарт ирж худалдаж авсан махаа шалгуулах санаатай Чийн өрөөний хаалгыг онгойлгоход А-гийн Х гэж нэрээ хэлээд надад 2 тооны үхрийн мах зарсан залуу ирчихсэн, өмгөөлөгч Э хамт мэдүүлэг өгч байсан. Би энэ залууг хараад шууд танисан. Өмгөөлөгч Э хамт мэдүүлэг өгч байсан залуу бол надад мах зараад, зарсан махныхаа мөнгийг тоолж аваад дараа ирэхдээ 2 тооны адууны махтай ирж өгнө, намайг Х гэдэг гэж хэлээд байсан залуу мөн байсан. Тэр үед надад мах зарсан залуутай хамт нэг залуу, нэг хүүхэн хоёр хамт явж байсан. Тэд нар хамт яваа бололтой хувцас хунартай байсан. Өмгөөлөгч Э хамт мэдүүлэг өгөөд сууж байсан залуу өөрийгөө Х гэж хэлэхээр нь би уранхай цаасан дээр бичиж авсан. Мөн аймгийн төвд байдаг Б гэх зүс таних залуу хамт зогсож байсан. Тухайн үед өөр хүн байгаагүй...махаа хиллэж үзэхэд жижиг үхэр нь 60 кг, нөгөө үхэр нь 90 кг болсон. Туранхай мах байна гэдгийг хэлээд үнийг нь буулгах талаар би ярьсан. Тэгээд дундажаар бодож авахаар болоод нийтэд нь 500.000 төгрөгийг би өөрөө өгсөн. О бид хоёр үхрийнхээ махыг ачаад буцсан. Маргааш нь махаа зарах гээд гэгээтэй сайн харсан чинь их туранхай үхрүүд байсныг мэдээгүй авчихлаа гэдгийг ойлгосон. Захад оруулаад бөөний Д-т үзүүлсэн чинь худалдаж авахгүй, туранхай гээд бид хоёрын худалдаж авсан ханшнаас хямдхан авах юм ярьсан. Тэгэхээр лангууны ченжүүдэд үзүүлэхэд худалдаж авахгүй гэж хэлсэн. Бүгд л авахгүй, О бид хоёрыг шулаад зарахгүй бол зарагдахгүй гэж хэлсэн. О бид хоёр махыг нь шулаад зарсан. Махаа зарахад худалдаж авсан үнээ бараг барихгүй шахуу болсон санагдаж байна. Худалдаж авахдаа шүдлэн насны үхрийн махыг арай гайгүй үнээр, бярууны махыг бага үнээр нийлээд нэг кг махыг нь 3000 төгрөг гэж бодоод нийтэд нь 500.000 төгрөг өгсөн. Худалдаж авахад шөнө байсан. Тэгээд ч тэр мах зарсан хүмүүс нь тарган мах гэж худлаа яриад байсан. Хоёр үхрийнхээ махыг шулж зарсан. Нас нийлсэн монголын үхрийн мах байгаагүй, шүдлэн насны үхрийн мах байсан. Нөгөөх нь бярууны мах байсныг маргааш нь хараад мэдсэн. Тухайн үедээ мах зарсан Х нь жижиг үхрийн мах байгаа юм гэдгийг хэлж байсан. Би өөрөө олон жил махны худалдаа эрхэлж байгаа болохоор сайн мэддэг. Маргааш нь гэгээтэй үед шууд хараад бярууны мах, шүдлэн насны үхрийн мах байна гэдгийг мэдсэн. Мөн худалдаж авсан жин нь хүртэл тодорхой байсан. Нас нийлсэн монголын үнээний мах бол 120 кг дээш байх ёстой. Сарлагийн нас нийлсэн үнээний мах бол дундажаас 100 кг дээш байдаг. Тухайн үед махныхаа жинг үзээд бяруу, шүдлэн хоёр байна гэдгийг Хт хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу, 33-35 хуу, 37-39 хуу/
Гэрч Б.Оийн өгсөн: ... 2018 оны 01 дүгээр сард өдрийг хэдний өдөр байсан талаар санахгүй байна. Оройн цагаар харанхуй болчихсон байхад Б над руу утсаар яриад хоёулаа мах аваатахъя гэж хэлсэн. Тэгэхээр нь хамт явсан. Таксигаар Бор толгойн гэр хороололд очоод айлын хашааны гадаа суудлын машинд явж байсан хүмүүстэй уулзсан. Би эдгээр хүмүүсийг танихгүй юм билээ. Тэгээд худалдаж авахаар ярьсан хоёр тооны үхрээ үзэхэд бяруу, шүдлэн насны үхрийн мах байсан. Бяруу нь их жижиг туранхай байсан. Нөгөөх нь бяруугаа бодвол арай гайгүй мах байсан. Гэхдээ бас туранхай мах байсан. Бид хоёр толгой, гарал үүслийн бичиг байгаа юу гэж асуухад багийн дарга байхгүй, бичгээ хийлгэж чадаагүй гэхээр гэрийн хаягаа хэлчих гэж хэлсэн. Тэр үед Б тэмдэглэлийн дэвтэрнээсээ урж байгаад овог, нэр, машины дугаар, гар утасны дугаарыг нь бичиж авсан. Махаа хиллэж үзэхэд жижиг үхэр нь 60 кг, нөгөө үхэр нь 90 кг орчим болсон. Туранхай мах байна гээд үнийг нь буулгаж байгаад 500.000 орчим төгрөг өгсөн. Маргааш нь махаа зарах гээд өглөө гэгээтэйд сайн харсан чинь их туранхай үхрүүд байсан. Шөнийн цагаар гайгүй өөхтэй юм шиг харагдаад байсан чинь өөх байхгүй их туранхай хар мах байсан. Захад оруулаад бөөний Х, Д, З нарт үзүүлсэн чинь худалдаж авахгүй, туранхай гээд бид хоёрын худалдаж авсан ханшнаас хямдхан авбал авна, гэхдээ авмааргүй байна гэж хэлсэн. Тэгэхээр лангууны ченжүүдэд үзүүлсэн. Тэр үед бүгд авахгүй, наадах махаа шулаад зарахгүй бол зарагдахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь Б бид хоёр махыг нь шулаад яснаас нь салгаж байгаад зарсан. Буцаагаад худалдаж авсан үнээ арай хийж нэг юм бариулж алдагдалгүй болсон. Худалдаж авахдаа шүдлэн насны үхрийн махыг арай гайгүй үнээр, бяруу нь бага үнээр нийлээд нэг кг махыг нь 3000 төгрөг гаргаад худалдаж авсан санагдаж байна. Худалдаж авахад шөнө байсан. Тэгээд ч тэр зарсан хүмүүс нь таргандуу мах гэж яриад байсан. Зах руу махаа оруулахдаа хоёр үхрийн толгойг хамт оруулсан. Мөнгийг нь Б тэр үед байсан жолооч нь гэх жижиг биетэй шар царайтай залууд тоолж өгсөн. Махны эзэн нь хажууд нь зогсож байсан эрэгтэй, эмэгтэй хоёр залуугийнх юм шиг бололтой мөнгөний хэрэг болоод зарж байгаа гэсэн утгатай юм яриад байсан. Тэгсэн хэрнээ жолооч нь мөнгийг нь аваад тоолоод байсан. Тэгээд Б бид явсан. Махны эзэн хэн нь байсан талаар мэдэхгүй байна. Мах худалдаж аваад овог, нэрийг нь Б цаасан дээр бичиж авсан. Хэн нь өөрийнхөө овог, нэрийг хэлсэн талаар мэдэхгүй байна. Одоо сайн санахгүй байна. Гэхдээ хар бараандуу зүсмийн үхрийн толгой байсан. Хоёр эвэртээ улаан өнгийн бүдэгхэн арилсан будагтай байсан. Хоёр үхэр нь хоёулаа нэг айлынх бололтой эвэртээ будагтай байсан. Дараа нь Б цагдаагаас хоёр үхрийн толгойг аваад явчихсан гэж хэлсэн. Мал, мах байгаа худалдаж авах уу, хэд хоногоос ирж мах зарна. Манай тэнд зуд болж магадгүй, малаа хүмүүс их нядлаж байгаа талаар ярьсан. Нас нийлсэн монголын үхрийн мах бол биш, шүдпэн насны үхрийн мах байсан, хараад шууд мэдсэн. Тэгээд ч бярууныхаа махнаас арай жоохон том, жин багатай, ясны хэмжээ жижиг байсан. Би өөрөө 20 гаруй жил махны худалдаа эрхэлж байгаа болохоор энэ талаар шууд хараад мэднэ. Тэгээд Б бид хоёр хоорондоо шүдлэн насны үхэр байна гэж ярьж байсан. Өгийнуур сумаас ирсэн гэж хэлсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 40-43 хуу/
Гэрч Д.Эн өгсөн... Миний төрсөн ээж Д Тоглох багийн Цантын булан гэх газрын бэлчээрээсээ 2018 оны 01 дүгээр сарын эхээр 2 тооны үхрээ хулгайд алдсан. Уг хоёр үхэр нэг нь охин, хар бяруу, хоёр эвэртээ хуучин улаан өнгийн будгаар будсан тэмдэгтэй, хүрэн халтар шүдлэн насны охин гунжин үхэр уг үхэр нэг эвэр дээрээ улаан будгаар будсан тэмдэгтэй нэг эвэртээ тэмдэггүй байсан. Алдсан хоёр үхэр маань зөв талын чихний араасаа бага зэргийн ухам имтэй, уг хоёр үхэр 2018 оны 01 дүгээр сард тарга хүчээр сайн, тарган байсан. Миний бие ээжийнхээ алдсан гэх хоёр үхрийг бэлчдэг газруудаар нь хайгаад олоогүй. Ээж бид хоёр эхэндээ уг хоёр үхрээ хулгайч авна гэж бодоогүй голын ус руу ороод үхчихсэн байх гэж бодож байсан учраас хайж байгаад хайхаа больсон. 2018 оны 03 дугаар сарын дундуур Архангай аймагт сэжигтэй үхрийн толгой байгаа талаар ээж Д маань сумын хэсгийн төлөөлөгчөөс сонсоод Архангай аймаг орж малын ахлах төлөөлөгч хошууч Ч уулзаж хоёр үхрийн хураасан толгойг ээжид үзүүлсэн. Ээжийн үзсэн хоёр үхрийн толгой манай ээжийн алдсан хоёр үхрийн толгой мөн байсан гэж ээж Д маань надад хэлсэн. Ээж аймагт цагдаагийн хошууч Чид мэдүүлэг өгөхдөө энэ талаараа хэлсэн байсан. Улаанбаатар хотоос манай гэрийн ойролцоо байдаг айлуудаар хүн ирээгүй. А Хыг танина, төрөл садангийн холбоо байхгүй. Уг хүн 2017 оноос хойш Улаанбаатар хотод байгаа малын хулгай хэргээр ял эдлээд суллагдсан одоо Улаанбаатар хотод Б-ийн машин засварт ажилладаг талаар хүнээс сонсож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 хуу/
Гэрч С.Мн өгсөн:...Миний амьдардаг Өгийнуур сумын Тоглох багийн Цантын булан гэх газраас өндөр настан Д гуай 2018 оны 01 дүгээр сарын орчим өвлийн ид хүйтнээр 2 тооны үхрээ алдсан. Тухайн үед өндөр настан Д гуайн төрсөн хүү Э манай үхэр бэлчдэг газруудаар эрж хайсан Э Д нар 2 тооны үхрээ ус уух гэж байгаад Тамирын голын мөсөнд цөмөрч унаад үхчихлээ эрээд хайгаад олдохгүйн гэж байсан.Тэгээд намайг 2018 оны 04 дүгээр сарын эхээр Д гуайн гэрт очиход нөгөө миний өвөл хайгаад олдохгүй байсан 2 үхрийг маань хулгайч авсан байна. Архангай аймаг оруулж зарсан байна гэж надтай хуучилсан надад өөр мэдэх зүйл байхгүй. 2018 оны 01 дүгээр сарын үед хар бяруу эвэр нь улаан будагтай эврийн будаг нь гандсан нөгөө хүрэн халтар охин шүдлэн үхэр эдгээр 2 үхэр хоёулаа тарга хүч сайтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 хуу/
Гэрч Д.О өгсөн:...Дгийнх 20 орчим тооны үхэртэй би яг хэдэн үхэртэй талаар сайн мэдэхгүй. Би үхрийнх нь тоог багацаа л мэдэхээс яг хэдэн тооны үнээтэй талаар мэдэхгүй. Тухайн үхрүүд нь бараан зүсмийн үхрүүдтэй содон гээд байх үхэр байхгүй. 2018 оны 01 дүгээр сарын эхээр Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг Дгийнх өвөлжөөндөө гэрийнхээ гадна хүрэн зүсмийн үнээ, хар зүсмийн бярууг нядалсан. Д намайг манай гэрт очиж үхэр нядалцаад өгөөч гээд намайг авч явсан. Тухайн үхрүүдийг нядалхад Б, А, М, Дгийн эхнэр нь хамт байсан. Хүрэн үнээ, хар бяруу хоёрыг нядалсан. Д чихэндээ бахим имтэй гэж байсан. Би яг хаана нь имтэй байсан талаар мэдэхгүй. Дгийн өөрийнх нь хоёр тооны үхэр байсан. Д, манайх саахалт айлууд байдаг болохоор би мэднэ..гэх мэдүүлэг /хх-ийн 57-59 хуу/
Гэрч Д.А өгсөн:... Дгийнх 10-аад тооны үхэртэй Дгийнх голдуу хар зүсмийн 6 үхэртэй, улаан халзан зүсмийн 2 үхэртэй, улаан цоохор зүсмийн 2 бяруу хүрэн эрээн судалтай үнээ нэг улаан халзан тугал нэг улаан халзан гунжтай. 2018 оны 01 дүгээр сарын эхээр Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг Хар модон тохой гэх газар манай гэрийн гадаа өвөлжөөн дотор Д улаан хүрэн зүсмийн үнээ, хар зүсмийн бярууг нядалсан, нядалсан улаан зүсмийн үнээ хоёр чих хоёулаа араасаа догол имтэй хар зүсмийн бяруу мөн ижил имтэй. Дээрх нядалсан 2 үхрийг О, Б, М, Дгийн эхнэр Цэцэгмаа миний бие хамт гаргалцаж эмэгтэйчүүд нь гэдсийн арилгасан. Д 2 үхрээ нядалж дуусаад Хыг ээжийнхэн гэрээс дуудаж ирсэн. Тэгээд Хын хөх өнгийн суудлын жижиг тэрэгний багажанд Д нядалсан 2 үхрийнхээ мах толгой ширийг ачаад Архангай аймаг явсан. Д өдрийн 12 цагийн багцаа манай гэрийн гадаа 2 үхэр нядалсан мал мах борлуулах гарал үүсэл аваагүй явсан. Д гарал үүслийн бичиг аваагүй явсан байсан. Яагаад аваагүйг би мэдэхгүй. Дгийн гэр манай гэрээс ойролцоогоор 10-аад км зайтай байсан. Дгийн үхрүүд манай гэрийн гадаа тухайн үед байсан. Улаан хүрэн үнээний буруу талын эвэрийн гол хэсгийг хүрэн будгаар будсан хар зүсмийн бяруу мөн адил будагтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 60-62 хуу/
Гэрч Л.Б өгсөн:... Манай гэрийн гадаа хамтран амьдарч А хүү Д өөрийнхөө хоёр тооны үхрийг 2018 оны 01 дүгээр сарын эхээр нядалсан. Үхэр нядлахад Д, Х, О бид нар байсан. Тэгээд Хын машинаар аймгийн төв оруулж зарахаар ачаад явсан. Хоёр үхрийнх нь зүс хүрэн зүсмийн үнээ, хар зүсмийн бяруу байсан. Бяруу нь эр бяруу байсан. Үнээ нь насаар хязаалан насны 2 удаа тугалж байгаа үхэр байсан. Энэ хоёр тооны үхэр Дгийн өөрийнх нь үхэр. Энэ хоёр үхэр манай гадаа байсан бөгөөд содон гэх шинж тэмдэггүй үхэр байсан. Зөв талын чих хулгар, буруу талын чих бахим имтэй, хоёулаа ижил имтэй байсан. Хоёр тооны үхрийн эвэр нь хоёулаа улаан шаргал өнгийн будагтай байсан. Д өөрөө будсан. Өөрийнх нь тугал үхэр байсан. Үнээ нь одоо 5 настай үхэр сүүлгүй болчихсон байсан монголын үнээнээс гарсан. Уг нядалсан бярууны эх сүүлгүй байсан үхрийг 2017 оны намар найранд хэрэглэх гээд нядалсан юм. Бяруу нь бол нэг ёсондоо 2018 онд ногоо идээд шүдлэн насны үхэр болох гэж байсан мал байгаа юм. Үнээ нь насаар хөгшин, сувай үнээ байсан. О гэх эрэгтэй манайхтай ойрхон байдаг болохоороо үхэр нядлахад байсан. 5 настай үхэр байсан, хөгшин үхэр байсан гэж мэдүүлсэн нь би асуултаа андуурсан байна. Бярууны эх бол хөгшин үнээ байсан болохоор 2017 оны намар нядалсан. Харин 2018 оны 01 дүгээр сард нядалсан үнээ бол насаар залуу настай сувай үнээ байсан.. гэх мэдүүлэг /хх-ийн 63-65 хуу/
Гэрч Д.З өгсөн:..багийн иргэд мал мах тээвэрлэх үед хуулийн дагуу надаас гарал үүслийн бичиг авч явдаг. Тэгэхгүй бол замын пост цагдаа нар явуулдаггүй, 150.000 төгрөгөөр торгоно гэдгийг мэднэ. Д, Х нар надаас гарал үүслийн бичиг авч байгаагүй. Харин идэшний үеэр Х Улаанбаатар хот руу идэшээ авах гэж байгаа гээд гарал үүслийн бичиг авч байсан. 2018 оны 01 дүгээр сард надаас гарал үүслийн бичиг авах талаар утсаар ч яриагүй. Манай багийн иргэд миний гар утас, гэрийн утасыг бүгд мэднэ. Д гэх хүн 2 тооны үхэр хулгайд алдсан талаараа ярьж байсан. Бат-Амгалан гэх хүн надаас гарал үүслийн бичиг авъя гэж яриагүй. Би гэрээсээ гараагүй, Бат-Амгалан намайг сураглаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 66-68 хуу/
Гэрч Д.Б өгсөн:.. Манайх 2018 оны 01 дүгээр сард Өгийнуур сумын Тоглох багийн нутаг Дов дэрс гэх газар ганц гэрээрээ өвөлжсөн. 2018 оны 01 дүгээр сард надаас утсаар багийн засаг дарга З гэртээ байгаа талаар асуугаагүй Улаанбаатар хотод миний бие 20 гаруй хоноод ирсэн. З манай Г хамаатан төрөл садан байгаа юм. З утасны дугаарыг мэднэ. Түүний утасны дугаар 98197834 энэ мөн. 2018 оны 01 дүгээр сард миний бие байгаагүй учир ямар мал нядалсан талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 69-71 хуу/
Гэрч Д.Ц өгсөн:.. Манайх өөрийн эзэмшлийн Хар хүрэн зүсмийн үнээ нядалж төхөөрсөн им нь буруу чих нь бахим имтэй зөв чих нь үзүүрээсээ нь тайрсан хулгар чихтэй, хар зүсмийн эр бяруу им нь ижил. Өөрийн гэрийн гадаа дээрх 2 үхрийг нядлаагүй хадам ээж А гэрийн гадаа нядалсан үхэр маань хадам ээжийн гадаа бэлчиж байсан. Нядалхад Б, Д, О буюу О нар байсан. Үхрийн гэдсийг М А миний бие гурвуулаа арилгасан. Гэдсээ өөрсдөө идсэн. Манай нөхөр Д, Х бид гурав Хн цагаан өнгийн жижиг машинтай орой бүрэнхий болж байхад Архангай аймаг явж тэр оройдоо махны ченжид өгсөн уг ченжийг Б ах дуудаж гэртээ авчирч бидний ачиж ирсэн 2 үхрийн махыг өгсөн нийтдээ 2 үхрийн махаа 800.000 төгрөгөөр өгсөн. З-аас гарал үүслийн бичиг аваагүй явсан үнэн цаг орой болсон байсан. 19 цагийн багцаа Архангай аймаг явсан..гэх мэдүүлэг /хх-ийн 72-74 хуу/
Гэрч А.Хын өгсөн:... 2018 оны 01 дүгээр сарын эхээр Би Улаанбаатар хотоос Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутагт ээжийндээ ирсэн байсан. Намайг манай төрлийн М гэж залуу машинтайгаа Архангай аймгийн төв яваад өгөөч, мах ачиж зараад тэжээл авмаар байна гэж гуйсан. Тэгэхээр нь би үгүй гэж хэлсэн. Намайг хоёроос 3 удаа гуйгаад байхаар нь явахаар болоод М гэрийн гадаа орой харанхуй болохоос өмнө нь очсон. Намайг очиход гэрийнхээ гадаа хоёр үхэр нядлаад махыг нь даавуунд боогоод тавьчихсан байсан. Би махыг нь машиныхаа ард ачсан. Өглөө ирж мах ачаад аймаг ороод зараад өгөөч гэж гуйхад нь би гарал үүслийн бичгээ аваарай гэж хэлээд өөрийнхөө машины бичиг баримтыг жолооны үнэмлэхтэй нь хамт Мд өөрт нь өгөөд явуулсан. Тэгээд гэрийнх нь гаднаас махаа ачих гэтэл гарал үүслийн бичгээ багийн даргаас аваагүй гэж хэлсэн. Надад М одоо харанхуй болчихлоо, оройтчихлоо гэж хэлээд махаа ачсан. Аймгийн төв явах гэж явсаар байгаад орой 21 цагийн үед аймгийн төвд орж ирсэн. Махаа бор толгойд очоод утсаар ченж руу яриад Баяраа гэж айлын гадаа машинтайгаа зогсож байгаад ченжид зарсан. Би мах зарахад нь машиныхаа хажууд зогсож байсан. М өөрөө ченжид махаа өгөөд жинлүүлээд зарсан. Нийт хэдэн кг болсон талаар мэдэхгүй байна. Надад хэдэн төгрөг болсон талаараа хэлээгүй. Архангай аймгийн төвд Баяраагийд орж хоноод өглөө нь зах дээрээс малын тэжээл аваад буцсан. Надад бензины мөнгө 50.000 төгрөг өгсөн. Өөр мөнгө төгрөг өгөөгүй. Би махыг нь ачаад аймгийн төв явах замдаа машиныхаа хойд урд гүперийг эвдчихсэн. М одоо болтол төлж өгөөгүй байгаа. Саяхан цагдаад баригдаад М рүү утсаар ярьж миний машин дээр юу ачсан юм бэ, хулгайн мах байсан биш үү гэж асуусан. Тэгтэл өөрийнхөө малын махыг ачсан талаар ярьсан. М өөрийнхөөсөө сувай үнээ, бяруу хоёр нядалсан гэдгийг хэлсэн. Мтэй утсаар яриад би цагдаад баригдаад аймгийн төвд ирчихлээ гэж хэлэхэд манай үхэр мөн, зөв талынхаа эвэр дээр хүрэн будагтай байсан гэдгийг хэлсэн. Би тухайн үедээ анзаарч хараагүй. Би өөрийнхөө нэр: хаягийг хэлээгүй. Яагаад миний нэрээр зарагдсан талаар мэдэхгүй байна. Миний нэрийг үхрийн мах зарахдаа М хэлсэн байх гэж бодож байна. Тухайн үед үхрийн мах зарахад М эхнэрийн хамт байсан. Баяраа бид нар хажууд нь байсан. Өөр хүн байгаагүй. Би бол өөрийнхөө нэрийг Х гэж мах авсан ченжид хэлээгүй. Ченж хүүхэнтэй М ярьж махаа зарсан нь үнэн. М ээжийнх нь гэрийн гаднаас ачсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 хуу/
Гэрч А.Дгийн өгсөн:... 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Тоглох багт байх өөрийн төрсөн ээж А гадаа хоёр үхэр нядалсан зүс нь хүрэн үнээ хар бяруу им нь зөв талын чих үзүүрээс хайчлаад авсан имтэй буруу галын чих нь урдаасаа бахим имтэй эдгээр хоёр үхэр хоёулаа эвэртээ Хүрэн бор будагтай байсан. Эдгээр хоёр үхрийг Б, О ахтай бид гурав нядалсан. Тухайн үед манай үхрүүд төрсөн ээж А гэрийн ойролцоо Тамирын бургасанд байсан. Манай ууланд өвөлжиж байсан. Тэнд малын хэвтэр байхгүй тул үхрүүд маань Тамирын бургасанд өвөлжсөн. Нядалсан хоёр тооны үхрээ Х ахын эзэмшлийн хар өнгийн суудлын жижиг тэргээр тээвэрлэж Архангай аймагт Хүнсний зах дээр махны ченжид өгсөн. Хүрэн үнээгээ 500.000 төгрөгөөр, бяруугаа 150.000 төгрөгөөр зарсан. Сувай хүрэн үнээ маань тарган байсан. Бяруу эр, уг бяруу туранхайвтар байсан. Гарал үүслийн бичиг аваагүй явсан. Багийн дарга З гэртээ байгаагүй Улаанбаатар хот явсан гэж утсаар багийн дарга З-ын гэрийн хажууд хамт өвөлждөг Б надад хэлсэн. Хар бяруу туранхай байсан. Надад мөнгөний хэрэг гараад нядалсан хавар цаг хэцүү өвс тэжээл муутай байсан болохоор үхэж үрэгдэн гээд нядалсан юм. 2017 оны мал тооллогод 10 үхэр тоолуулсан одоо манайд 7-үхэр байгаа бүх үхэр маань эвэртээ хүрэн бор будагтай өнгөрсөн намар би өөрөө үхзрнүүдийнхээ эвэрийг булсан...гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 хуу/
А.Дгийн яллагдагчаар өгсөн:...би хулгай хийгээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 106-108 хуу/
А.Хын яллагдагчаар өгсөн:...би гэмт хэрэг үйлдээгүй. Миний хийсэн гэх үйлдэл тогтоолтой тохирохгүй байна. Би өмнө нь гэрчийн мэдүүлэг өгч байсан. Энэ хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 93-95 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-15 хуу, 80 хуу/
Илтгэх хуудас /хх-ийн 28 хуу/
Гэрч Бгийн гаргаж өгсөн баримт /хх-ийн 36 хуу/
Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2017 оны тооллого /хх-ийн 98-99 хуу, 114-115 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100 хуу, 109 хуу/
А.Дгийн 2016 оны, 2017 оны жилийн эцсийн мал тооллого /хх-ийн 112-113 хуу/
Өгийнуур сумын засаг даргын тамгын газрын тодорхойлолт /хх-ийн 119-120 хуу/
Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 121-125 хуу/
А.Хын хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан талаарх баримт /хх-ийн 126-129 хуу/
А.Дгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 138 хуу/
А.Хын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 139 хуу/
Оролцогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 130-132 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч А.Д, А.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Днь 2018 оны 01 дүгээр сард Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох нутаг дэвсгэр, Цагаан улиас гэх газраас иргэн Р.Д эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлсан нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч А.Днь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Р.Д “...2018 оны 01 дүгээр сарын эхээр Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг Цагаан улиас гэх газраас шөнийн цагаар үхэр дотроосоо хар хүрэн зүсмийн эвэртэй монголын бяруу, улаан хүрэн зүсмийн эвэртэй монголын шүдлэн насны гунжин үнээ хулгайд алдсан... Тэгтэл саяхан манай сумын хэсгийн төлөөлөгч надаас танайх 2018 оны эхээр 2 тооны бага насны үхэр алдсан уу гэж асуусан. Би алдсан талаараа хэлсэн. Аймгийн төвд хоёр үхрийн толгой байна. Та очоод үз гэхээр нь би өөрөө аймаг руу ирж үзсэн.Тэр үхрийн толгой манай үхрийн толгойнууд мөн байсан. 2017 оны хавар эврийг нь улаан өнгийн будгаар будсан.. А малтай 5 км Дгийн малтай 10 орчим км зайтай бэлчдэг. Дээрх хүмүүсээс алдсан хоёр үхрээ сураглаж асуугаагүй. Д А мал бэлчдэг газар руу манай мал бэлчдэггүй. Миний алдсан хоёр тооны үхрийн эвэр нь улаан өнгийн будагтай, хуучин цайвар цэнхэр өнгийн будагтай байсан...Д надтай хэсгийн төлөөлөгчийн байрны гадаа уулзаад хохирлоо төлнө гэж ярьсан. Гэхдээ одоо болтол төлөхгүй байна. Миний үхэр мөн байсан, би өөрөө үхрийнхээ толгойг хараад танисан, би худлаа яриагүй. Тэгээд ч Д өвөл мал турчихсан байхад өөрийнхөө үхрийг зарна гэж байхгүй, хөдөөний хүмүүс чинь үхэр тарган байхад 11 дүгээр сард үхэр мал тураагүй, тарган байхад нь зардаг гэдгийг хүн болгон мэднэ. Манай үхрийг хулгайлж зарсан нь тодорхой хэрэг байгаа юм...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Э өгсөн... Миний төрсөн ээж Д Тоглох багийн Цантын булан гэх газрын бэлчээрээсээ 2018 оны 01 дүгээр сарын эхээр 2 тооны үхрээ хулгайд алдсан. Уг хоёр үхэр нэг нь охин, хар бяруу, хоёр эвэртээ хуучин улаан өнгийн будгаар будсан тэмдэгтэй, хүрэн халтар шүдлэн насны охин гунжин үхэр уг үхэр нэг эвэр дээрээ улаан будгаар будсан тэмдэгтэй нэг эвэртээ тэмдэггүй байсан. Алдсан хоёр үхэр маань зөв талын чихний араасаа бага зэргийн ухам имтэй, уг хоёр үхэр 2018 оны 01 дүгээр сард тарга хүчээр сайн, тарган байсан. 2018 оны 03 дугаар сарын дундуур Архангай аймагт сэжигтэй үхрийн толгой байгаа талаар ээж Д маань сумын хэсгийн төлөөлөгчөөс сонсоод Архангай аймаг орж малын ахлах төлөөлөгч хошууч Ч уулзаж хоёр үхрийн хураасан толгойг ээжид үзүүлсэн. Ээжийн үзсэн хоёр үхрийн толгой манай ээжийн алдсан хоёр үхрийн толгой мөн байсан гэж ээж Д надад хэлсэн...гэх мэдүүлэг,
Гэрч Д.А өгсөн:... “..Дгийнх 10-аад тооны үхэртэй Дгийнх голдуу хар зүсмийн 6 үхэртэй, улаан халзан зүсмийн 2 үхэртэй, улаан цоохор зүсмийн 2 бяруу хүрэн эрээн судалтай үнээ нэг улаан халзан тугал нэг улаан халзан гунжтай. 2018 оны 01 дүгээр сарын эхээр Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг Хар модон тохой гэх газар манай гэрийн гадаа өвөлжөөн дотор Д улаан хүрэн зүсмийн үнээ, хар зүсмийн бярууг нядалсан, нядалсан улаан зүсмийн үнээ хоёр чих хоёулаа араасаа догол имтэй хар зүсмийн бяруу мөн ижил имтэй...”гэх мэдүүлэг,
Гэрч А.Хын өгсөн:... 2018 оны 01 дүгээр сарын эхээр Би Улаанбаатар хотоос Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутагт ээжийндээ ирсэн байсан. Намайг манай төрлийн М гэж залуу машинтайгаа Архангай аймгийн төв яваад өгөөч, мах ачиж зараад тэжээл авмаар байна гэж гуйсан. Тэгэхээр нь би үгүй гэж хэлсэн. Намайг хоёроос 3 удаа гуйгаад байхаар нь явахаар болоод М гэрийн гадаа орой харанхуй болохоос өмнө нь очсон. Намайг очиход гэрийнхээ гадаа хоёр үхэр нядлаад махыг нь даавуунд боогоод тавьчихсан байсан. Би махыг нь машиныхаа ард ачсан. Өглөө ирж мах ачаад аймаг ороод зараад өгөөч гэж гуйхад нь би гарал үүслийн бичгээ аваарай гэж хэлээд өөрийнхөө машины бичиг баримтыг жолооны үнэмлэхтэй нь хамт Мд өөрт нь өгөөд явуулсан. Тэгээд гэрийнх нь гаднаас махаа ачих гэтэл гарал үүслийн бичгээ багийн даргаас аваагүй гэж хэлсэн. Надад М одоо харанхуй болчихлоо, оройтчихлоо гэж хэлээд махаа ачсан. Аймгийн төв явах гэж явсаар байгаад орой 21 цагийн үед аймгийн төвд орж ирсэн. Махаа бор толгойд очоод ченж руу яриад Баяраа гэж айлын гадаа машинтайгаа зогсож байгаад ченжид зарсан”...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, шүүгдэгч А.Дгийн ...би өөрийнхөө үхрийг нядалж тэжээл авсан хулгай хийгээгүй...гэх мэдүүлэг, түүний өмгөөлөгч С.Пн ...А.Днь хохирогч Р.Д 2 тооны үхрийг хулгайлсан гэх үйлдэл нь тогтоогдохгүй байгаа тул цагаатгаж өгнө үү гэх санал зэрэг нь няцаагдаж байх тул шүүгдэгч А.Дг 2018 оны 01дүгээр сард Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох нутаг дэвсгэр, Цагаан улиас гэх газраас иргэн Р.Д эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Харин Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Хыг 2018 оны 01 дүгээр сард хохирогч Р.Д 2 /хоёр/ тооны үхрийг А.Дтэй бүлэглэн хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч А.Хын мөрдөн байцаалтын ажилллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “... Намайг манай төрлийн М гэж залуу машинтайгаа Архангай аймгийн төв яваад өгөөч, мах ачиж зараад тэжээл авмаар байна гэж гуйсан. Тэгэхээр нь би үгүй гэж хэлсэн. Намайг хоёроос 3 удаа гуйгаад байхаар нь явахаар болоод М гэрийн гадаа орой харанхуй болохоос өмнө нь очсон. Намайг очиход гэрийнхээ гадаа хоёр үхэр нядлаад махыг нь даавуунд боогоод тавьчихсан байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч А.Дгийн мөрдөн байцаалтын ажиллагааны үед гэрчээр өгсөн”...нядалсан хоёр тооны үхрээ А.Х ахын эзэмшлийн хар өнгийн суудлын жижиг тэргээр тээвэрлэж Архангай аймагт хүнсний зах дээр махны ченжид өгсөн...”гэх мэдүүлэг, гэрч Д.А”... Д 2 үхрээ нядалж дуусаад Хыг ээжийнх нь гэрээс дуудаж ирсэн. Тэгээд Хын хөх өнгийн суудлын жижиг тэрэгний багажанд Д нядалсан 2 үхрийнхээ мах толгой ширийг ачаад Архангай аймаг явсан...”гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж, шүүгдэгч А.Х нь дээрх гэмт хэргийг бүлэглэж оролцсон гэм буруутайд эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ”эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг баримтлан шүүгдэгч А.Хт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, А.Хыг цагаатгах үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч А.Днь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Д, А.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, хохирогч Р.Д-д гэмт хэргийн улмаас 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирснаас 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч А.Дтөлсөн хохирогч авсан гэдгийг хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул үлдэгдэл 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч А.Дгөөс гаргуулан хохирогч Р.Дид олгуулж, шүүгдэгч А.Х нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн А Хын үйлдлийг хэрэгсэхгүй болгож, А.Хыг цагаатгасугай.
2. Шүүгдэгч Бовгийн А Дг бусдын малыг хулгайлсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дг 700 /долоон зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дг өдөрт 4 цагаас дээшгүй цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Днь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дгөөс 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн Цагаан улиас гэх газар оршин суух, Т овгийн Р Д /РД:/-д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д, А.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Х нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д, А.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ