Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1063

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: С.Нямсүрэн

улсын яллагч: Э.Ундраххэрлэн

шүүгдэгчийн  өмгөөлөгч: С.Энх-Эрдэнэ

шүүгдэгч: М.Г  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт М Г холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1903003920235 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 19-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт М Г, 19 оны 9 дүгээр  сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам  бүл 6, эцэг, эх, дүү,  эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх  дүүргийн 23 дугаар  хороо  хэсэг  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          М.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 15 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэр  хэсэг тоот айлын хашаанд Хьюндэй Соната 5 маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д заасан “бусдад саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах хөдөлгөөн хийхийг зөвшөөрнө, шаардалгатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 1 нас 8 сартай М.М мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Мэдүүлэг өгөхгүй, Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

         Шүүгдэгч  М.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр би гэрээсээ усанд явах гээд машинтайгаа гарч байхдаа эгчийнхээ хүүхдийг ухарч мөргөөд амь насыг нь хохироосон. Тухайн үед дүү маань ухаангүй байсан. Тэр үед зүрх нь цохилж байсан. Би өөрийнхөө машинаар авч гараад явж байгаад хашааныхаа ойролцоо газ нь дуусаад зогссон. Тэр үед би ч зогссон манай найз Б өөрийнхөө машинтай гарч ирсэн. Тэгээд машинд нь суугаад манай эхнэр бид хоёр найзын хамт Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр ирсэн. Эмнэлгийн хүлээн авах тасаг руу авч ороод эмчид үзүүлсэн ба эмч анхны тусламж үзүүлэх тариа хийсэн. Тэгээд дүү чинь нас барсан байна гэсэн. Эмч тэндээсээ цагдаад мэдэгдсэн. Цагдаа ирээд намайг хэрэг болсон газар луу авч явсан. Намайг толиндоо харахад юу ч харагдаагүй юм. Гэтэл талийгаачийн ах 4 настай М хаалгаар харчихаад дүү мөргөчихлөө гэж хэлэхэд манай эхнэр Уранчимэг гүйж гарч ирээд хүүхдийг авсан. Тэгээд шууд эмнэлэг явсан юм гэжээ. /хх-ийн 59/ 

         Хохирогч Э.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: М.М 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн юм. М.М гэртээ байдаг байсан. Тухайн ослын талаар надад мэдэх зүйл байхгүй. Сүүлд нь би сонссон. Оршуулгын зардалд нийт 3.0 сая төгрөг зарцуулсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.  /хх-н 21-24/ 

          Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/ хх-н 3-11, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 12-14/

          Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол,хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-н 15-16/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 17/

          Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 18/ М.Г 1076961 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг, 00800076 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг авсан байна.

         Яаралтай тусламжийн үйлчилгээний хуудас /хх-н 20/ 

         Хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар /хх-н 26/, нас барсаны гэрчилгээ

/хх-н 27/

          Оршуулгын зардлын талаарх баримтууд /хх-н 28-43/      

          Гэрч Б.У  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй гэжээ. /хх-н 44-45/

          Гэрч Л.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Намайг ажил дээр ээлжинд гарч байхад дөнгөж сая машинд мөргүүлчихлээ гэж ой 8 сартай хүүхдийг авч орж ирсэн. Тэгээд яаралтай тусламжийн өрөөнд авч орж ирээд үзлэг хийхэд амьсгал зүрхгүй, сэхээн амьдруулалт хийсэн.  Дараа нь сэхээний эмч ирээд үргэлжлүүлээд хоёулаа сэхээн амьдруулалт хийж булчинд адерналин хийж сэхээн амьдруулалт үргэлжлүүлэхэд амьсгал зүрх орж ирээгүй тул сэхээн амьдруулалтыг зогсоож ар гэрт нь хэлсэн. Нэгдүгээр нэрийн эмч дуудаж болсон явдлыг тайлбарлаж би өөрөө  цагдаад дуудлага өгсөн. Тухайн хүүхдийг хүлээн авахад амьсгал хураачихсан байсан. Гэр бүл нь дөнгөж сая мөргүүлсэн гэхээр нь сэхээн амьдруулалт хийсэн юм гэжээ. /хх-н 47-48/

          Гэрч М.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Зам тээврийн ослын талаар мэлэхгүй. Харин манай дүү Г М машинд дайруулчихлаа гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг рүү явж байна та хүрээд ир гэж хэлсэн. Би Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр ирэхэд амьсгал хураасан байсан. Нөхөр бид хоёр ажил ихтэй байсан болохоор 10 хоног 3 хүүхдээ харуулахаар Г аваачсан байсан юм. Надад гомдол санал байхгүй гэжээ.  /хх-н 49-50/

          Гэрч Г.Батсүх мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би гэрээсээ гараад Г найзтай дэнж дээр уулзсан. Тэндээсээ хоёулаа Г дээр очихоор явсан. Гудамжинд Г тааралдсан. Тэгэхэд би дүүгээ мөргөчих шиг боллоо машины газ дуусчихлаа гэж хэлсэн. Тэгээд миний машинаар явсан. Би машин барьж явж байсан. Хойно сууж байсан хүмүүс уйлаад л байсан гэжээ.  /хх-н 52/              

          Шинжээч томилж,шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 60/

          Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 991 тоот шинжээчийн дүгнэлт:

          1.Талийгаач М.М цогцост гавлын суурь ясны цөмөрсөн хугарал, хоёр талын чамархай дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, ховдлуудын цус харвалт, бага тархины няцрал, хуйхны дотор гадаргуу, зүүн чамархайн булчинд цус хуралт, зүүн уушигны доод дэлбэнд цус хуралт, зүүн хацар, дух, хуйх, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

          3.Талийгаач гавлын суурь ясны цөмөрсөн хугарал, хоёр талын чамархай дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, ховдлуудын цус харвалт, бага тархины няцрал гэмтлийн улмаас нас баржээ.

          4.Үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй.

           5.В/III/ бүлгийн цустай байна гэжээ.  /хх-н 61-65/

          Шинжээч томилж,шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 67/

          Атотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төв 22032 дугаартай шинжээчийн дүгнэлт:           

           1.Уг тээврийн хэрэгсэлийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хайзайлтын хэмжээ -18.5 мм авто тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байна. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,3 кН, баруун талдаа 2.0 кН, зөрүү нь 13,04% /стандарт -20%/, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.2 кН, баруун талдаа 1.4 кН, зөрүү нь 14,29% /стандарт-30%/ автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 17500 сd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 21200 сd, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 0 сd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 0 сd /стандарт 10000-22500 сd/ байна.  Авто тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байна.

          2.Дээрх автомашины ерөнхий байдал өнгө үзэмж муу, ухрах арааны гэрэл асахгүй, зүүн гар талын тоормосны гэрэл асахгүй, ойрын гэрлүүд асахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан байна.

3.Уг автомашины дээрх эвдрэл гэмтэл нь ослын өмнө ашиглалтын үед үүссэн гэмтэл.

4.Автомашины ерөнхий байдал өнгө үзэмж муу, ухрах арааны гэрэл асахгүй, зүүн гар талын тоормосны гэрэл асахгүй, ойрын гэрлүүд асахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлагыг хангахгүй байгаа ч тухайн осолд ямар байдлаар нөлөөлсөнийг тогтоох боломжгүй байна.

5.Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулагтай, АВS тоормосны системтэй, Уг авто тээврийн хэрэгсэлийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,3 кН, баруун талдаа 2,0 кН, зөрүү нь 13,04% /стандарт -20%/, хойд дугуйны тоормосны хүч зүүн талдаа 1.2 кН, баруун талдаа 1.4 кН, зөрүү нь 14,29% /стандарт -30%/ авто тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон.

6.Тоормосны систем нь шингэн дамжуулагатай, АВS тоормосны системтэй үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэх  үед  тухайн замын гадаргуугын байдал, автомашины хурд  зэргээс хамаарч тоормосны мөрүүсэх боломжтой гэжээ. /хх-н 69-75/

          2019.5.14-ний өдрийн 208 дугаартай мөрдөгчийн магадлагаа:

          1. Х.Соната-5 маркийн 83-42 УНД улсын дугаартай автомашиныг жолоодож явсан М Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 “бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө, шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

         2. Явган зоричигч 1 нас 6 сартай эрэгтэй Мөнх-Эрдэнийн М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна  гэжээ. /хх-н 76/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл: /хх-н 77-78/

          М.Г иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 91/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 95 /, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 89,94/

          М.Г хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 79-80/

          М.Г Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 81/, прокурорын тогтоол /хх-н 82-84/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 86-87/ зэрэг болно.

          М.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 15 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр  хэсэг  тоот айлын хашаанд Хьюндэй Соната 5 маркийн 83-42 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д заасан “бусдад саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах хөдөлгөөн хийхийг зөвшөөрнө, шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хойшоо ухрах хөдөлгөөн хийх үедээ  явган зорчигч 1 нас 8 сартай М.М мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:  

         Хохирогч Э.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... М.М 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн юм. М.М гэртээ байдаг байсан. Тухайн ослын талаар надад мэдэх зүйл байхгүй. Сүүлд нь би сонссон. Оршуулгын зардалд нийт 3.0 сая төгрөг зарцуулсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг   /хх-н 21-24/ 

          Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 991 тоот шинжээчийн дүгнэлтээр Талийгаач М.М цогцост гавлын суурь ясны цөмөрсөн хугарал, хоёр талын чамархай дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, ховдлуудын цус харвалт, бага тархины няцрал, хуйхны дотор гадаргуу, зүүн чамархайн булчинд цус хуралт, зүүн уушигны доод дэлбэнд цус хуралт, зүүн хацар, дух, хуйх, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.   Талийгаач гавлын суурь ясны цөмөрсөн хугарал, хоёр талын чамархай дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, ховдлуудын цус харвалт, бага тархины няцрал гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоосон байна.

          Гэрч Л.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Намайг ажил дээр ээлжинд гарч байхад дөнгөж сая машинд мөргүүлчихлээ гэж ой 8 сартай хүүхдийг авч орж ирсэн. Тэгээд яаралтай тусламжийн өрөөнд авч орж ирээд үзлэг хийхэд амьсгал зүрхгүй, сэхээн амьдруулалт хийсэн.  Дараа нь сэхээний эмч ирээд үргэлжлүүлээд хоёулаа сэхээн амьдруулалт хийж булчинд адерналин хийж сэхээн амьдруулалт үргэлжлүүлэхэд амьсгал зүрх орж ирээгүй тул сэхээн амьдруулалтыг зогсоож ар гэрт нь хэлсэн. Нэгдүгээр нэрийн эмч дуудаж болсон явдлыг тайлбарлаж би өөрөө  цагдаад дуудлага өгсөн. Тухайн хүүхдийг хүлээн авахад амьсгал хураачихсан байсан. Гэр бүл нь дөнгөж сая мөргүүлсэн гэхээр нь сэхээн амьдруулалт хийсэн юм гэсэн мэдүүлэг  /хх-н 47-48/

          Гэрч М.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Зам тээврийн ослын талаар мэлэхгүй. Харин манай дүү Г М машинд дайруулчихлаа гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг рүү явж байна та хүрээд ир гэж хэлсэн. Би Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр ирэхэд амьсгал хураасан байсан. Нөхөр бид хоёр ажил ихтэй байсан болохоор 10 хоног 3 хүүхдээ харуулахаар Г аваачсан байсан юм. Надад гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг  /хх-н 49-50/

          Шүүгдэгч  М.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... би гэрээсээ усанд явах гээд машинтайгаа гарч байхдаа эгчийнхээ хүүхдийг ухарч мөргөөд амь насыг нь хохироосон. Тухайн үед дүү маань ухаангүй байсан. Тэр үед зүрх нь цохилж байсан. Би өөрийнхөө машинаар авч гараад явж байгаад хашааныхаа ойролцоо газ нь дуусаад зогссон. Тэр үед би ч зогссон манай найз Батсүх өөрийнхөө машинтай гарч ирсэн. Тэгээд машинд нь суугаад манай эхнэр бид хоёр найзын хамт Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр ирсэн. Эмнэлгийн хүлээн авах тасаг руу авч ороод эмчид үзүүлсэн ба эмч анхны тусламж үзүүлэх тариа хийсэн. Тэгээд дүү чинь нас барсан байна гэсэн. Талийгаачийн ах 4 настай М хаалгаар харчихаад дүү мөргөчихлөө гэж хэлэхэд манай эхнэр У гүйж гарч ирээд хүүхдийг авсан. Тэгээд шууд эмнэлэг явсан юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 59/  зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          М.Г холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн  3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

        М.Г нь оршуулгын зардлыг төлсөн, хохирогч нар нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.          

        М.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.           

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, оршуулгын зардлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт М Г   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны  хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний амь нас хохироосон гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 3 дахь хэсэгт     зааснаар М.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар  М.Г оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Г оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдлэж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. М.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Г  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 7. М.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангилалын 1076961 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан лицензийн төвд хүргүүлсүгэй.

 8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, М.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

 9. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол          М.Г  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                     ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН