Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/00219

 

 

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2024/04419 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ББСБ ХХК, *******, ******* нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 6,207,651,953.03 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг батлан даалт, барьцаагаар хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч ******* ББСБ ХХК, ******* нарын өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Зээлдэгч ******* ББСБ ХХК нь ******* ХК-тай 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 12/16-23 тоот, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 12/16-23-1 тоот зээлийн шугамын гэрээг байгуулан, 2,000,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй, мөн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 12/17-11 тоот эргэлтийн хөрөнгө оруулалтын зээлийн гэрээг байгуулан, 1,000,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэй тус тус зээлдүүлсэн.

Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээнүүдийн 2 дугаар зүйлийн 2.2.1, хавсралт 1-ийн дагуу зээлийг сар бүрийн тогтсон өдөр хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй. Банкны зүгээс удаа дараа уулзалт хийсэн, зээл төлөх талаар мэдэгдэл гардуулсан боловч хугацаандаа зээлээ төлөөгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон.

1.2.Нэхэмжлэгч нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн шугамын гэрээний хугацаа хэтэрсэн хоног 354, үндсэн зээлийн үлдэгдэл 1,997,992,573.86 төгрөг, хуримтлагдсан үндсэн хүү 449,193,035.19 төгрөг, коммитмент хүү 820,424.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,078,543.30 төгрөг, нийт 2,499,084,577.04 төгрөг, эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хоног 211, үндсэн зээлийн үлдэгдэл 460,000,000 төгрөг, хуримтлагдсан үндсэн хүү 69,534,607.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,402,038.36 төгрөг, нийт 534,936,645.68 төгрөг, нийт 3,034,021,222.72 төгрөгийг шаардсан.

Мөн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн батлан даалтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.2-т заасан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхүүд, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12/17-13 тоот батлан даалтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.2-т заасан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхүүд; 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 12/16-24 тоот барьцааны гэрээ, 11-6487 тоот барьцаалбар, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 11-672581 тоот барьцаалбарын дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү- дугaapтай, 0004089 тоот гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж , Г/1 тоот хаягт байрлах, авто аж ахуйн зориулалттай цогцолбор барилга, , нэгж талбарын дугаартай, 000548720 тоот гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, үйлчилгээний орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар; 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12/17-12 тоот барьцааны гэрээ, 11-852341 тоот барьцаалбарын дагуу эрхийн улсын бүртгэлийн дугaapтай, тоот гэрчилгээтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан ар Зайсан гудамж, , хаягт байрлах, хувийн сууц, дулаан авто зогсоол /гараж/-ын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж байна.

1.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүнд 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 119,701,911.6 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 1,769,984,787.51 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 1,283,944,031.5 төгрөг нэмж гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн үнийн дүнг нийт 6,207,651,953.03 төгрөг болгож өөрчилсөн.

Иймд зээлдэгчээс зээлийн гэрээний үүрэгт 6,207,651,953.03 төгрөгийг гаргуулж, батлан даалт, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч ******* ББСБ ХХК, *******, ******* нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1.******* ББСБ ХХК нь бусдад дамжуулан зээл олгох зорилгоор *******тай 2016 оны 03 дугаар сард 12/16-23 тоот, 2017 оны 01 дүгээр сард 12/17-11 тоот зээлийн гэрээг тус тус байгуулсан болно.

Сүүлийн 2 жилд санхүүгийн хямралаас шалтгаалан зээлдэгч барилга, автозам засвар, газар тариалан эрхлэгч болон нүүрс экспортлогч, худалдаачдын ажил бизнес доголдон, зээл, зээлийн хүүгээ төлж чадахгүй байсан. Үүний улмаас ******* ББСБ ХХК нь *******инд төлөх мөнгөө төлж чадахгүйд хүрч санхүүгийн хүнд байдалд орсон, энэ талаар холбогдох хүмүүст байнга танилцуулж байсан, мөн талууд зээлийн өр төлбөрийг барагдуулах ямар боломж, бололцоо байхыг олон янзаар хэлэлцэж байсан. 2018 оны 10 дугаар сарын эхээр *******ны захирал , зээлийн хэлтсийн захирал нарын хийсэн албан уулзалтаар манай зээлийг төлөхөд туслаж, зээл авах нөхцөл шаардлагыг хангах өөр зээлдэгч олоод ирвэл бодитой дэмжиж, зээл олгож болох талаар илэрхийлсэн ба энэ саналыг манайх боломжтой гэж үзээд барилгын үйл ажиллагаа эрхэлдэг ХХК-ийг олсон. Энэ үед ХХК нь 16 давхар, 4 блок орон сууцны хотхон барьж байсан ба ажлаа бүрэн дуусгахад мөнгөн хөрөнгө дутаад банкинд зээлийн хүсэлтээ өгч судлуулж байсан болно.

Манайхаас ХХК-ийн захирал д ХХК банкнаас зээлийн хүсэлтээ буцаагаад татах, *******наас танайд шаардлагатай байгаа 5 тэрбум төгрөгийн зээлийг гаргуулж өгөх боломжтой, харин танай компани банкнаас зээл аваад манайхаас Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж хотхон дахь 436 м.кв талбайтай хаусыг худалдаж авч 3 тэрбум төгрөг төлөх, манайх үл хөдлөх эд хөрөнгө худалдсан 3 тэрбум төгрөгөөрөө банкны бүх өр зээлээ төлж дуусгана гэсэн саналыг тавихад тухайн компанийн удирдлага зөвшөөрсөн юм.

*******ны Зээлийн ерөнхий хорооны 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрээр ХХК-д 4,000,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай 20.4 хувийн хүүтэй олгох, *******инд барьцаанд байгаа, ******* ББСБ ХХК-ийн хувьцаа зэмшигч *******гийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж , Г/1 тоот хаягт байрлах, авто аж ахуйн зориулалттай, 3,378.5 м.кв талбайтай цогцолбор барилга, мөн хаягт байрлах 10106 м.кв талбайтай газрыг барьцаалах нөхцлөөр зээл олгохоор шийдвэрлэсэн болно.

Үүний дагуу ХХК нь *******тай 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 4,000,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, ******* ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч *******гийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ, ******* ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч *******, гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч ******* нартай батлан даалтын гэрээг тус тус байгуулж, нотариат Ц.Сэрмядаг /119 дугаартай/-аар батлуулсан бөгөөд талуудаар дээрх гэрээнүүдэд гарын үсэг зуруулж тамга даруулаад, *******ны гүйцэтгэх захирлаар зээл олгох шилжүүлэг дээр гарын үсэг зуруулаад гэрээнүүдийг буцааж өгнө гэж авч үлдсэн байна.

Гэвч уг нотариатаар батлуулсан гэрээнүүдийг ******* байгуулаагүй, батлуулж байгаагүй, нотариат гэрээ батлаагүй, нотариатын дэвтэрт байхгүй гэж шүүхэд худал тайлбар өгч, үзлэг хийлгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т заасныг зөрчиж байна. ******* ББСБ ХХК, ХХК-иас Монголын нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор ХХК-д 4,000,000,000 төгрөг олгох зээлийн гэрээ, батлан даалтын гэрээг хийсэн болох нь тогтоогдож байна.

Мөн ХХК-д 4,000,000,000 төгрөг олгох шийдвэр *******наас гарсан тул 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ******* ББСБ ХХК, түүний хувьцаа эзэмшигч ******* болон ХХК, түүний хувьцаа эзэмшигч нарын хооронд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн ар Зайсан гудамж, ны од байрлах, 436.38 м.кв талбайтай амины орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.

*******ны Зээлийн ерөнхий хороо ХХК-д 4,000,000,000 төгрөгийн зээл олгохоос хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзсан, хууль бус үйлдэл болсон. ******* болон ХХК-ийн хооронд байгуулсан 4,000,000,000 төгрөгийн зээл олгох гэрээ, хэлцэл нь гуравдагч этгээд ******* ББСБ ХХК-д ашигтай гэрээ бөгөөд уг зээлийн гэрээ, зээл олгох шийдвэрээр ******* зээл олгох, ******* ББСБ ХХК-ийн зээлийг хаах үүрэг хүлээсэн боловч дээрх үүргээ гүйцэтгээгүй учир ******* ББСБ ХХК-аас уг үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардаж байсан болно. ХХК болон ******* нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээнд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан, мөн зээл олгох Зээлийн хорооны шийдвэр гарсан нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээ байгуулагдсан болно. Уг гэрээнээс аль нэг тал нь татгалзаагүй, цуцлаагүй, уг гэрээ нь гуравдагч этгээд ******* ББСБ ХХК-д ашигтай гэрээ байгуулагдсан боловч ******* үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн, 4,000,000,000 төгрөгөө олгоогүй одоог хүрсэн нь ******* ББСБ ХХК-ийн авсан зээлүүдийн болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжийг хаасан бодит нөхцөл байдал үүсгэсэн байна. Хэрэв тохиролцсоны дагуу ******* нь ХХК-д 4,000,000,000 төгрөгийн зээлээ олгосон бол 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргасан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр үүсэхгүй байх байсан.

2.2.*******наас 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 12/16-23 дугаар зээлийн шугамын гэрээ, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 12/16-23-1 дугаар зээлийн шугамын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12/17-11 дугаар зээлийн гэрээний шимтгэл гэж ******* ББСБ ХХК-ийн зээлийн данснаас 30,000,000 төгрөгийг суутган авсан үндэслэлгүй юм. Тухайн 30,000,000 төгрөгийг юунд зарцуулсан, ямар үндэслэлээр суутган авсан нь тодорхойгүй.

2.3.Мөн хариуцагч *******, ******* нар нь *******тай байгуулсан дээрх зээлийн гэрээнүүдийн зээлдэгч биш бөгөөд уг зээлийн гэрээнүүдийг болон барьцааны гэрээнүүдийг ******* ХК болон ******* ББСБ ХХК-ийн хооронд байгуулсан. Уг зээлийн гэрээний дагуу *******наас олгосон зээлийг ******* ББСБ ХХК авч, зээлийг өөрийн үйл ажиллагаандаа зарцуулсан тул *******, ******* нар нь хувь хүнийхээ хувиар зээлдэгч болоогүй тул гэрээний төлбөрийг төлөх үүрэг үүсэхгүй юм.

Иймд Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1, 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.1, 224.2.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас дээрх зээлийн гэрээний дагуу 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш хуримтлуулсан хүү, нэмэгдүүлсэн хүү 3,1,813,698 төгрөгийг, мөн *******наас ******* ББСБ ХХК-ийн зээлийн данснаас шимтгэл гэж суутгасан 30,000,000 төгрөгийг, мөн хариуцагч *******, ******* нараас зээлийн төлбөр 6,207,651,953 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.4.Зээлийн гэрээнүүд Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, 14.5 дахь хэсэгт зааснаар өөрийн хөрөнгийн өөрчлөлтийн талаар Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэж зөвшөөрөл аваагүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 00/ХТ2021/01300 дугаар тогтоолд зээлийн зориулалт буюу банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах эх үүсвэрийг банкны зээл олгох, авах хэлбэрээр бүрдүүлж байгаа эсэх, энэ нь холбогдох хууль тогтоомжийн зохицуулалтанд хэрхэн нийцэж байгаа талаар дүгнэлт хийх хэрэгтэй гэж шийдвэрлэсэн.

2.5.Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд байрлах хаусын барьцааг улсын бүртгэлд бүртгэсэн баримт байхгүй учир барьцаа хөрөнгөөр хангах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ББСБ ХХК, *******, ******* нараас 6,207,651,953.03 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, ******* ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Y- улсын бүртгэлийн дугаар, 0004089 тоот гэрчилгээтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж , Г/1 тоот хаягт байрлалтай, 3,378.5 м.кв талбайтай, авто аж ахуйн зориулалттай цогцолбор барилга, , нэгж талбарын дугаар, 000548720 тоот гэрчилгээтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай, 10,106 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, ******* ББСБ ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагааны орлого, ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах бүх төрлийн авлага, бараа материал, түүхий эд, ******* дахь болон бусад арилжааны банкууд дахь харилцах, хадгаламжийн дансын бүх төрлийн орлого, үлдэгдэл зэргийн үнийн дүнгээс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 31,740,1.14 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч нараас тэмдэгтийн хураамж 31,6,410 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч нарын өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1.Шүүх шийдвэр гаргахдаа хариуцагч, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, мөн Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 001/XT2021/01300 дугаар тогтоолд заасны дагуу эрх зүйн дүгнэлт өгөөгүй, маргаан бүхий гэрээнүүдийн хүчин төгөлдөр эсэхэд хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэрэг маргааныг шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.1-д Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу хүчин төгөлдөр гэрээнүүд гэж үзлээ, 9.2-т ...талууд зээлийн гэрээ болон нэмэлт гэрээ, барьцааны гэрээг тус тус бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх хөрөнгийн барьцааг улсын бүртгэлд бүртгүүлснээр зээлийн болон барьцааны гэрээ хуулийн хүчин төгөлдөр болжээ... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. ******* нь зээл олгохдоо Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 12 дугаар зүйлийн 12.1.5-т заасныг зөрчиж зээл олгосон, мөн хуулийн шаардлага, хориглох зүйлийг зөрчиж ******* ББСБ ХХК нь зээл авсан тул ******* ХХК болон ******* ББСБ ХХK нарын байгуулсан 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 12/16-23 дугаар зээлийн шугамын гэрээ, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 12/16-23-1 дугаар зээлийн шугамын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12/17-11 дугаар зээлийн гэрээ, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 12/16-24 дугаар барьцааны гэрээ, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 12/16-38 дугаар барьцааны гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12/17-12 дугаар барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

******* ББСБ ХХК-ийн өөрийн хөрөнгийн хэмжээ буюу дүрмийн сан 1,184,000,000 төгрөг бөгөөд *******наас зээл олгохдоо ******* ББСБ ХХК-ийн дүрмийн сангаас илүү хэмжээний зээл олгосон байна. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 001/XT2021/01300 дугаар тогтоолын хянавал хэсэгт ...түүнчлэн нэхэмжлэлийн үндэслэл болж буй зээлийн гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй боловч шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй, ...шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулж, зээлийн зориулалт буюу банк бус санхүүгийн ажиллагаа явуулах эх үүсвэрийг банкнаас зээл олгох, авах хэлбэрээр бүрдүүлж байгаа эсэх нь холбогдох хууль тогтоомжийн зохицуулалтад хэрхэн нийцэж байгаа талаар дүгнэлт хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино... гэж тайлбарласны дагуу зээлийн болон барьцааны гэрээнүүдийг байгуулахдаа хүчин төгөлдөр гэрээ байгуулсан эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагчийн гаргасан татгалзлын үндэслэлийг дүгнээгүй шийдвэрлэсэн.

4.2.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.3-т Нэхэмжлэгч нотлох баримтаар гаргаж өгсөн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн баримтуудыг хариуцагч нар ямар нэгэн байдлаар үгүйсгээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ба хариуцагч нарын зүгээс *******наас гаргаж өгсөн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн тооцооллын баримтуудыг хүлээн зөвшөөрөхгүй, уг тооцооллын дагуу төлөх нь үндэслэлгүй талаар хариу тайлбараар болон шүүх хуралдаан дээр илэрхийлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээл 2,667,177,889 төгрөг гэж, хариуцагч нар 2,457,992,573 төгрөг гэж шүүхэд тайлбараа өгсөн.

4.3.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.7, 9.8, 9.9 болон 11 дүгээр зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. ******* ББСБ ХХК-д *******наас тавьсан саналын дагуу ХХК 5,000,000,000 төгрөгийн зээл авах хүсэлтээ өгсөн. Уг зээл олгогдвол ******* ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч *******гийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, ны од байрлах хувийн орон сууцыг 3,000,000,000 төгрөгөөр тооцон ХХК-д худалдах, худалдан авах гэрээ байгуулан, өмчлөлд шилжүүлэн өгч, зээлийн барьцааг уг сууцаар хангуулан, үлдэх 2,000,000,000 төгрөгийг ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулахаар харилцан тохиролцсон. Үүний дагуу 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Банкны зээлийн төлбөр барагдуулж, хувийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан.

*******ны Зээлийн ерөнхий хорооны 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрээр ХХК-д 4,000,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 20.4 хувийн хүүтэй олгох, ******* ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч *******гийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж , Г/1 тоот хаягт байрлах авто аж ахуйн цогцолбор барилга, мөн хаягт байрлах 10106 м.кв талбайтай газрыг барьцаалах нөхцөлөөр зээл олгохоор шийдвэрлэсэн тул нотариат Ц.Сэржмядагаар зээлийн гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ хийсэн бөгөөд мөнгөн шилжүүлэг хийхээр авч үлдсэн.

Гэтэл *******ны Зээлийн ерөнхий хороо зээл олгохоос хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзсан. Шүүхэд *******наас шүүхийн журмаар ирүүлсэн Зээлийн ерөнхий хорооны 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэр нь ямар нэгэн хурлын тэмдэглэлгүй, гишүүдийн ирц хангаагүй, гарын үсэггүй, дүр үзүүлсэн шийдвэр ирүүлсэн.

ХХК болон *******ны байгуулсан зээл олгох гэрээ гуравдагч этгээд болох ******* ББСБ ХХК-д ашигтай гэрээ бөгөөд гэрээ Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар байгуулагдсан, гэрээнээс аль нэг татгалзаагүй, цуцлаагүй, ******* үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлжээ, 4,000,000,000 төгрөгөө олгосон бол 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр үүсэхгүй байсан. Хариуцагчийн зүгээс шүүхэд зээлийн болон барьцааны гэрээ, батлан даалтын гэрээг *******инд үзлэг хийлгэж гаргуулах хүсэлт гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй юм.

Шүүхийн журмаар гаргуулсан нотлох баримт болох *******ны 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн хорооны хурлын тэмдэглэл дээр ХХК-д зээл олгож, ******* ББСБ ХХК-ийн зээлийг хаах, хувьцаа эзэмшигч *******гийн хөрөнгийг барьцаалах талаар гуравдагч этгээдэд ашигтай гэрээ байгуулах талаар дэлгэрэнгүй дурьдсан ба мөн өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ байгуулахдаа гуравдагч этгээдэд ашигтай гэрээ байгуулсан. Мөн хариуцагч нарын зүгээс *******наас ХХК-д 4,000,000,000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн шийдвэр, хурлын тэмдэглэл, Монголын нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн шийдвэр, гэрч , нарын мэдүүлэг зэргээр ******* ХХК-д зээл олгож, ******* ББСБ ХХК-ийн зээлийг төлөхөөр тохиролцон зээлийн болон барьцааны гэрээ, батлан даалтын гэрээг тус тус байгуулсан болохыг нотолсон. Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1, 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.1, 224.2.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөс татгалзсан болно.

4.4.Мөн дээрх зээлийн гэрээний дагуу олгосон зээлээс шимтгэл гэж суутгасан 30,000,000 төгрөгийг юунд зарцуулсан, ямар үндэслэлээр авсан нь тодорхойгүй үндэслэлээр эс зөвшөөрч, үндсэн зээлээс 30,000,000 төгрөгийг төлөхөөс татгалзсан байтал шүүхээс үүнд дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, тэдгээрийн гаргаж өгсөн нотлох баримт дээр үндэслэн хэргийг тал бүрээс нь хэт нэг талыг баримтлахгүйгээр шийдвэрлэх хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр болсон.

4.5.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10.3-т Нэхэмжлэгч гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн, харин хариуцагч ******* ББСБ ХХК, гүйцэтгэх захирал *******, ******* нар мөнгийг гэрээнд тохирсон хугацаанд зээлдүүлэгчид буцаан төлөөгүйгээс маргаан үүссэн байна гэсэн.

*******, ******* нар энэ хэрэгт хариуцагч биш бөгөөд ******* нь хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал, ******* нь хувьцаа эзэмшигч бөгөөд гэрээнд гарын үсэг зурж банкны шаардлагыг биелүүлсэн болохоос хувь хүн, иргэний хувиар зээл аваагүй. Барьцаа хөрөнгө нь *******гийн өмчлөлийн хөрөнгө болохоос компанийн хөрөнгө биш.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10.4-т Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч тус бүрээр тодорхойлоогүй, мөн *******наас ******* ББСБ ХХК зээл авсан байхад *******, ******* нарт хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 3,749,659,380 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1.Давж заалдах гомдолд банк бус санхүүгийн байгууллагад зээл олгож болох эсэх асуудлын талаар дурдсан. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд банкнаас зээл авч болохгүй гэсэн зохицуулалт байхгүй. Мөн Банкны тухай хууль болон ******* ХК-ийн холбогдох дотоод журмаараа банк бус санхүүгийн байгууллагад зээл олгохыг хориглосон хэм хэмжээ байхгүй. Банк бус санхүүгийн байгууллага нь мөнгө зээлдүүлээд үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч ашгийн төлөө хуулийн этгээд юм. Тодорхой хөрөнгийг бусдаас авч, бусдад зээл олгож, түүнээсээ хүү авч ашиг олдог.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д заасныг үндэслээгүй гэх агуулгыг гомдолд дурдсан. Хэрэв банкнаас зээл авсан бол тухайн зээлийн эх үүсвэрийг тайлагнах үүрэг нь банк бус санхүүгийн байгууллагад байдаг болохоос ******* ХК өмнөөс нь тайлагнахгүй буюу энэ үүргийг банк бус санхүүгийн байгууллага хэрэгжүүлнэ. Мөн хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөл аваагүй гэх агуулгыг гомдолд дурдсан боловч зээлийн гэрээнд хоёр хувьцаа эзэмшигч хоёулаа гарын үсэг зурсан. Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд зээл авч, ашигласан гэдгийг хариуцагч нарын хэн аль нь хүлээн зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй. Дээр нь 2019 онд гарсан шүүхийн шийдвэр буюу 3,100,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн, үүнээс хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан.

5.2. ХХК-ийн гэрээний асуудлын талаар гомдолд дурдсан боловч ******* ХК, ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдаагүй, энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан. Учир нь нэг тал нь гарын үсэг зурсан боловч ******* ХК-иас баталгаажуулаагүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцохоор зохицуулсан. Энэ агуулгаар ХХК-д зээл олгоогүй, гэрээ байгуулагдаагүй. Өнөөдрийн шүүх хуралдаан ХХК-тай огт хамааралгүй бөгөөд хариуцагчаар ******* ББСБ ХХК оролцсон. ******* ХК-аас ******* ББСБ ХХК-д нийт 3,000,000,000 төгрөгийн зээл олгосон ба тухайн зээлийн холбогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсан учраас бусад маргааны асуудал нь тусдаа асуудал болно.

5.3.Мөн 30,000,000 төгрөгийн шимтгэл авсан гэж тайлбарласан байна. ******* ХК-иас 30,000,000 төгрөгийн шимтгэл авах боломжгүй. Дээд тал нь 3,000,000 төгрөгийн шимтгэл авдаг бөгөөд үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасан. Зээлийн санхүүжилтийг тус тусад нь зориулалтаар нь шилжүүлснээс үзэхэд 30,000,000 төгрөгийг дутуу шилжүүлсэн мэт харагдаж байгаа боловч ******* ХК-иас зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчийн дансанд бүрэн шилжүүлсэн нь дансны хуулгаар харагдана.

5.4.Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дараалал зөрчсөн гэж гомдолд дурдсан. Гэрээний хугацаа буюу зээлийн гэрээ дуусаагүй байх хугацаанд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг ярих боломжгүй. Үүнд зээлийн гэрээний хугацаа дууссан буюу түүнээс хойшхи төлөлт нь үндсэн төлөлтөөс хасагдана гэх агуулга бүхий тайлбар нь Улсын дээд шүүхээс гарсан учраас дээрх хуулийн зохицуулалтыг барих боломжгүй.

5.5.*******, ******* нарыг хариуцагч биш гэж гомдолд дурдсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлд батлан даалтын гэрээ авагдсан. Уг гэрээний үүрэгт *******, ******* нар иргэний хувиар оролцсон. Энэ хүрээнд ******* ХК нь батлан даалтын гэрээний үүрэг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ******* ББСБ ХХК, *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,207,651,953.03 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг батлан даалт, барьцаагаар хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.******* ХК нь ******* ББСБ ХХК-тай 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 12/16-23 тоот зээлийн шугамын гэрээ байгуулж, 1,000,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, мөн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 12/17-11 тоот зээлийн гэрээ байгуулж, 1,000,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч ******* ББСБ ХХК нь хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Түүнчлэн талууд зээлийн шугамын гэрээнд 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн нэмэлтг гэрээгээр өөрчлөлт оруулж, зээлийн шугамын эрхийг 2,000,000,000 төгрөг болгон нэмэгдүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн баталгаажуулжээ.

3.1.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн.

3.2.Хариуцагч нар нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн, 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар дүрмийн сангийн өөрчлөлтийн талаар Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэж зөвшөөрөл аваагүй, дүрмийн сангаас илүү хэмжээгээр зээл олгосон үндэслэлээр дээрх зээлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргажээ.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт Тухайн банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, бусад ажилтан болон Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, баталгааны дээд хэмжээ нь банк бус санхүүгийн байгууллагын өөрийн хөрөнгийн 10 хувиас, тэдгээрийн нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 25 хувиас тус тус хэтэрч болохгүй... гэж заасан нь банк бус санхүүгийн байгууллагаас зээлдэгчид зээл олгоход тавигдах шаардлага бөгөөд талуудын байгуулсан зээлийн гэрээний харилцаанд хамааралгүй. Мөн банк бус санхүүгийн байгууллага банкнаас зээл авах нь уг байгууллагын дүрмийн сангийн хэмжээнд өөрчлөлт оруулахтай холбоогүй тул зээлийн талаар Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэж зөвшөөрөл авах үндэслэлгүй, өөрөөр хэлбэл дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийн зохицуулалт талуудын байгуулсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.

Нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдүүд бөгөөд банк нь эргэлтийн хөрөнгийн зориулалтаар банк бус санхүүгийн байгууллагад зээл олгох, банк бус санхүүгийн байгууллага нь банкнаас зээл авахыг Банкны тухай хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулиар тус тус хориглоогүй. Банк бус санхүүгийн байгууллага зээл авсан нөхцөл байдал нь Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон өөрийн хөрөнгийн хүрэлцээ, зохистой харьцааны шаардлагыг хангах эсэхтэй холбоотой асуудал бөгөөд тус маргаанд хамааралгүй болно.

Иймд талуудын байгуулсан дээрх 2 зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэх үндэслэлтэй ба энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

3.3.Түүнчлэн хүүний талаарх талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт нийцжээ. Анхан шатны шүүх зээлийн шугамын гэрээнд заасан нөөцлөн баталгаажуулсны хүүг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасанд нийцсэн гэж дүгнэсэн ба энэ талаар зохигч маргаагүй.

 

4.Нэхэмжлэгч нь 12/16-23 тоот зээлийн шугамын гэрээний дагуу зээлийн шугамын эрхийн хэмжээнд өмнөх зээл төлөгдсөнөөр дахин зээл олгох замаар нийт 4,635,170,000 төгрөг, 12/17-11 тоот зээлийн гэрээний дагуу 1,000,000,000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс мөн 07 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд хэсэгчлэн олгожээ.

 

4.1.12/16-23 тоот зээлийн шугамын гэрээний 2.1.10, 12/17-11 тоот зээлийн гэрээний 2.1.7-д зээлийн судалгаа, шинжилгээ, хяналтын зардалд зориулан зээлийн дүнгийн 1 хувиар тооцож шимтгэл авахаар заасан ба уг тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцсэн. Хариуцагч нар нь зээлийн шимтгэлд 30,000,000 төгрөг төлүүлсэн гэж маргасан хэдий ч хариуцагч ******* ББСБ ХХК-ийн депозит дансны хуулгаас үзвэл, шимтгэлд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 900,000 төгрөг, мөн оны 03 дугаар сарын 13-ны өдөр 480,000 төгрөг тус тус төлсөн, өөрөөр хэлбэл шимтгэлд 30,000,000 төгрөг төлүүлсэн гэх хариуцагчийн татгалзал баримтаар тогтоогдоогүй байна.

 

4.2.Мөн нэхэмжлэгч нь хариуцагч ******* ББСБ ХХК-ийг 12/16-23 тоот зээлийн шугамын гэрээний үүрэгт зээл 2,637,177,4.14 төгрөг, хүү 736,157,975.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,022,466.38 төгрөг, 12/17-11 тоот зээлийн гэрээний үүрэгт зээл 540,000,000 төгрөг, хүү 214,411,274. төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,372,822.39 төгрөг тус тус төлсөн гэсэн тооцоо гаргаж, зээлийн дансны хуулгууд, зээл, хүүний тооцооны хуудас баримтууд ирүүлснийг хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар үгүйсгээгүй. Мөн хариуцагчийн давж заалдах гомдолд дурдагдсан Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллыг баримтлах эсэх талаар талууд анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй тул уг асуудлаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхгүй.

 

4.3.Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ББСБ ХХК-аас 12/16-23 тоот зээлийн шугамын гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 1,997,992,573.86 төгрөг, хүү 2,602,295,517.1 төгрөг, нөөцлөн баталгаажуулсны хүү 820,424.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 453,699,037.4 төгрөг, нийт 5,054,807,552.9 төгрөг; 12/17-11 тоот зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 460,000,000 төгрөг, хүү 588,768,959.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 104,075,440.6 төгрөг, нийт 1,152,844,400.4 төгрөг тус тус гаргуулахаар шаарджээ.

12/16-23 тоот зээлийн шугамын гэрээний 2.1.7, 12/17-11 тоот зээлийн гэрээний 2.1.5-д Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20 (хорин) хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно, мөн 2 гэрээний 2.2.4-т Гэрээний хугацаа дуусгавар болж, Зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан зээлийн хугацаа дууссан нь үүргээ хугацаанд нь биелүүлээгүй Зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж тус тус заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

12/16-23 тоот зээлийн шугамын гэрээгээр зээлийг хугацааны эцэст төлөх, 12/17-11 тоот зээлийн гэрээгээр зээлийг тогтоосон хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүрэг хүлээсэн ба нэхэмжлэгчийн гаргасан зээл, хүүний тооцооны хуудсаас үзвэл 12/16-23 тоот зээлийн шугамын гэрээний хугацаа дууссан үеэс буюу 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс, 12/17-11 тоот зээлийн гэрээнд заасан зээл төлөх хуваарийг зөрчсөн үеэс тус тус нэмэгдүүлсэн хүүг тооцсон нь дээрх хуулийн зохицуулалтад нийцжээ.

 

5.Иймээс нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ******* ББСБ ХХК-аас 12/16-23 тоот зээлийн шугамын гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 1,997,992,573.86 төгрөг, хүү 2,602,295,517.1 төгрөг, нөөцлөн баталгаажуулсны хүү 820,424.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 453,699,037.4 төгрөг, нийт 5,054,807,552.9 төгрөг; 12/17-11 тоот зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 460,000,000 төгрөг, хүү 588,768,959.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 104,075,440.6 төгрөг, нийт 1,152,844,400.4 төгрөг, бүгд 6,207,651,953.03 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Харин шүүх нэхэмжлэгч нь хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэг шаардаагүй байхад тэдэнд зээлийн гэрээний үүргийг хариуцуулсан нь үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж залруулна.

 

6.******* ХК-ийн Зээлийн ерөнхий хорооны 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрээр ХХК-д 4,000,000,000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн, үүний дагуу ******* ХК болон ХХК-ийн хооронд хийгдэх холбогдох гэрээнд ХХК-ийн эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь талуудын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдож байна.

Гэвч Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэх бөгөөд тухайн гэрээнд ******* ХК-ийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зураагүй нөхцөлд гэрээг хийгдсэн гэж дүгнэх үндэслэлгүй, эрх зүйн аливаа үр дагавар үүсгэхгүй юм. Мөн нотариатчаас гэрээ гэрчлэх үйлдэл хийхэд ******* ХК-ийн зохих этгээд гарын үсэг зураагүй тул уг асуудал маргаанд ач холбогдолгүй. Иймээс нэхэмжлэгчийг ХХК-д 4,000,000,000 төгрөгийн зээл олгох үүргээ биелүүлээгүй учир 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэсэн хариуцагчийн татгалзал, мөн энэ агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

7.Нэхэмжлэгч болон хариуцагч *******, ******* ББСБ ХХК нар 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 12/16-23 тоот зээлийн шугамын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр 12/16-24 тоот барьцааны гэрээг, түүнчлэн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12/17-11 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр 12/17-12 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж дор дурдсан хөрөнгийг барьцаалахаар харилцан тохиролцжээ. Үүнд:

- Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж , Г/1 тоот хаягт байрлах, 3378.5 м.кв талбайтай, авто аж ахуйн зориулалттай цогцолбор барилга,

- Баянзүрх дүүрэг, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, үйлчилгээ орон сууцны зориулалттай, 10106 м.кв талбайтай газар эзэмших эрх,

- Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж ны хаягт байршилтай, 436,38 м.кв талбайтай, хувийн сууц, гарааш,

- ******* ББСБ ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагааны орлого, ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах бүх төрлийн авлага, бараа материал түүхий эд, ******* ХК дахь болон бусад арилжааны банкууд дахь харилцах, хадгаламжийн дансын бүх төрлийн орлого, үлдэгдэл.

Анхан шатны шүүх барьцааны гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр болохыг зөв дүгнэжээ.

Хариуцагч нь Хан-Уул дүүрэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэж маргаж байх хэдий ч 11-852341 тоот барьцаалбар үйлдэгдэж, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр улсын бүртгэгч Н.Батсүх бүртгэсэн байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүх барьцааны гэрээнүүд байгуулагдсан, хүчин төгөлдөр, мөн нэхэмжлэгч барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй талаар зөв дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул давж заалдах заалдах шатны шүүх гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүргийн хүрээнд уг алдааг залруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

8.Нэхэмжлэгч нь хариуцагч *******, ******* нараас батлан даалтын гэрээний үүрэг шаардсан.

8.1.Талуудын хооронд 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 12/16-23 тоот зээлийн шугамын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр 12/16-2 батлан даалтын гэрээ, түүнчлэн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12/17-11 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр 12/17-13 тоот батлан даалтын гэрээ тус тус байгуулагдсан ба Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ гэж заасантай нийцжээ.

8.2.Батлан даалтын гэрээгээр батлан даагчийн хүлээсэн үүрэг нь үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэгт хамаарах бөгөөд батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээхийг Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасан. Харин үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй байхаар Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт зохицуулсан байна.

Дээрх батлан даалтын гэрээнд батлан даагч нар нь үүрэг гүйцэтгэгчтэй хамтран үүрэг хүлээх бус нөхөх хариуцлага хүлээх агуулга тусгагджээ.

8.3.Хэргийн баримтаар зээлдэгч ******* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүргээс хүү, нэмэгдүүлсэн хүүний зарим хэсгээс татгалзаж бусад хэсгийг маргаагүй, мөн нэхэмжлэгчийн гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн тул батлан даалтын гэрээний дагуу нөхөх хариуцлага хүлээх нөхцөл бүрдээгүй буюу гэрээний дагуу батлан даагч *******, ******* нараас шаардах эрх үүсээгүй гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх батлан даалтын гэрээний талаар дүгнэсэн боловч батлан даагч хариуцлага хүлээх үндэслэл бүрдсэн эсэх талаар хуульд нийцсэн эрх зүйн дүгнэлт өгөөгүйг дээрх байдлаар нэмж дүгнэж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт энэ талаар тусгаагүй алдааг залруулна. Мөн барьцаа хөрөнгийн өмчлөгчийн мэдээллийг тогтоох хэсэгт тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасанд нийцээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

9.Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2024/04419 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ББСБ ХХК-аас 6,207,651,953.03 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож, хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан батлан даалтын гэрээний үүрэгт 6,207,651,953.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтад ...биелүүлээгүй тохиолдолд... гэсний дараа хариуцагч *******гийн өмчлөл, эзэмшлийн гэж, б дэд заалтын дараа в дэд заалт улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Ар зайсан гудамж, , хаягт байрлах, 436.38 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, гэж нэмж, в гэсэн дугаарлалтыг г гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,907,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.ЗОЛЗАЯА