Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 425

   2019        05         22                                   2019/ШЦТ/425

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Г.Баярмаа,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Б.БЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Н.Ннарт холбогдох эрүүгийн 1804000300021 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Боржигон овгийн Б.Б 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо, 5 шар, 11-05 тоотод оршин суух,

 урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж цагдан хоригдсон 205 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 204 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 2687 дугаар тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жил 19 хоногийн хорих ялаас өршөөн хасаж, суллагдсан,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 843 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.2, 261 дүгээр зүйлийн 261.1, 145 дугаар зүйлийн 145.4, 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсгүүдэд зааснаар 200.000 төгрөгөөр эд хөрөнгө хурааж, 10 жил 1 capын хугацаагаар хорих ял шийтгүүлж,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дүгээр  захирамжаар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 843 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлж биечлэн эдлэх ялыг 4 жил 10 сар 11 хоногоор тогтоосон, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 56 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 3 жил 2 сарын хорих ялаас хугацааны өмнө суллагдсан, регистрийн дугаар ЖЮ.

2. Боржигон овгийн Нансалмаагийн Нандин-Эрдэнэ, 1986 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой,  ам бүл 5, ах, бэр эгч, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 69-1 тоотод оршин суух хаягтай, одоогоор Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд түр оршин суудаг гэх,

урьд Дархан-Уул аймгийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтаан 2 жилийн хорих ялаар шийтгэсэн, 2003 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 91 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 cap 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 464 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 6 cap баривчлах ялаар шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 cap хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 193 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 377 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгүүдэд зааснаар 7 жил 8 cap хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 127 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар Эрүүгийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсгүүдэд зааснаар оногдуулсан ялаас 2 жилийг хасаж тус тус шийдвэрлэсэн, регистрийн дугаар ТБ.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Б нь ганцаараа:

2017 оны 09 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 42 дугаар байрны подвольд хохирогч Б.Сарантуяагийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай хувцас захиалгын газрын хаалганы цоожийг эвдэн, монгол дээлийн хурган дотор 1 ширхэг 300.000 төгрөг, хурган дотортой дээл 1 ширхэг 700.000 төгрөг, эрэгтэй хүний хантааз 2 ширхэг 300.000 төгрөг, биеийн тамирын өмд 3 ширхэг 60.000 төгрөг, эмэгтэй жинсэн өмд 1 ширхэг 20 000 төгрөг, эмэгтэй хүний улбар шар өнгийн даавуун өмд 1 ширхэг 30 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.410.000 төгрөгийн хохирол,

2017 оны 09 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрын подвольд хохирогч Б.Батням, С.Хишигбаяр нарын үйл ажиллагаа явуулах зориулалттай оёдлын газрын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, хохирогч С.Хишигбаярын эмэгтэй хүний драпан пальто 6 ширхэг 540.000 төгрөг, эмэгтэй хүний өвлийн куртик 7 ширхэг 630.000 төгрөг, Хятад улсад үйлдвэрлэсэн эсгүүрийн машин 1 ширхэг 25.000 төгрөг, хаалганы цоож 1 ширхэг 10.000 төгрөг, хохирогч Б.Батнямын Ай фоне-4 гар утас 100.000 төрөг, мөнгөн ээмэг, бөгж 25.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.330.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 70 дугаар байрны подвольд хохирогч Д.Оюунчулууны байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай гэрэл зургийн студид нэвтэрч Никон маркийн гэрэл зургийн аппарат 1 ширхэг 1.200.000 төгрөг, Сони маркийн гэрэл зургийн аппарат 1 ширхэг 250.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан.

2017 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны подвольд хохирогч Т.Хишигмаагийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай алт, мөнгөний дархны газарт нэвтэрч мөнгөн аяга 17 ширхэг 2.210.000 төгрөг, мөнгөн аяганы ёроол 39 ширхэг 2.145.000 төгрөг, бор хүрэн өнгийн алтан нуухтай манан хөөрөг 1 ширхгийг 1.300.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 5.655.000 төгрөгийн хохирол учруулсан.

2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 8-503 тоот хохирогч А.Мянганбаярын байнга амьдрах зориулалттай байшинд цонхоор нь нэвтэрч, 32 инчийн зурагт 1 ширхэг 611.000 төгрөг, цахилгаан дрилл 1 ширхэг 55.000 төгрөг, цохилттой дрилл 1 ширхэг 65.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 731.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 27-30-ны хооронд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн 13-2 тоот хохирогч Ц.Ариунжаргалын байнга амьдрах зориулалттай байшингийн вакум цонхыг хагалан нэвтэрч, орчин үеийн домбо 2 ширхэг 600.000 төгрөг, хуучны домбо 2 ширхэг 1.600.000 төгрөг, Ноён сэврээ хийцийн их гарын мөнгөн аяга 4 ширхэг 10.000.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг 600.000 төгрөг, малгайн мөнгөн тоноглол 1 ширхэг 600.000 төгрөг, ширэн оруулгатай дээлийн мөнгөн бүс 1 ширхэг 180.000 төгрөг, жижиг төмөр сейф 1 ширхэг 108.000 төгрөг, Лойд брэндийн бугуйн цаг 1 ширхэг 96.000 төгрөг, Ролекс брэндийн бугуйн цаг 1 ширхэг 22.500.000 төгрөг, Зегна брэндийн арьсан цүнх 1 ширхэг 720.000 төгрөг, Лексус 570, Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслүүдийн түлхүүр тус бүр 1 ширхэг 800.000 төгрөг нийт 1.600.000 төгрөг, брэндийн хувцаснууд 10.600.000 төгрөг, 200 доллар буюу 478.554 төгрөг, вакум цонх 1 ширхэг 31200 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 49.713.754 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 13 дугаар байрны өргөтгөлд хохирогч А.Гансэлэмийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай “Оргинал” пүүзний засвар, худалдааны газрын цонхоор нь нэвтэрч 12 хос пүүз, гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.980.000 төгрөгийн хохирол учруулсан;

Шүүгдэгч Б.Б нь нартай бүлэглэн:

2018 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө 22 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо 24 дүгээр байрны 17 тоотод байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай “Нэмүүн Сант-Асар” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газрын байранд нэвтэрч гар утас 12 ширхэг 2.990.000 төгрөг, Никон Д90 мэргэжлийн гэрэл зургийн аппарат 1 ширхэг 1.260.000 төгрөг, монетон ээмэг өрөөсөн 2 ширхэг 119.000 төгрөг, монетон кулон 2 ширхэг 273.000 төгрөг, монетон бөгж 4 ширхэг 308.000 төгрөг, монетон гинж, кулон 1 хос 182.000 төгрөг, мөнгөн гинж 1 ширхэг 74.400 төгрөг, мөнгөн аяга 25 ширхэг 5.891.600 төгрөг, мөнгөн бугуйвч 1 ширхэг 39.450 төгрөг, мөнгөн бүс 1 ширхэг 436.000 төгрөг, зөөврийн компьютерын цүнх 2 ширхэг 36.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 11.609.450 төгрөгийн хохирол учруулсан.

2018 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө Замын-Үүд сумын 1 дүгээр баг 141 дүгээр байрны 02 тоот хохирогч Б.Баярцогтын байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч НР брэндийн зөөврийн компьютер 1 ширхэг 400.000 төгрөг, Нike брэндийн Zеbra эртэй пүүз 1 хос 80.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум 3-р баг Мааньзавын 103 дугаар байрны подвольд хохирогч Ц.Эрдэнэбаатарын байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай Алт мөнгөний дархны хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 10 ширхэг хөөрөг 6.050.000 төгрөг, 3 ширхэг мөнгөн аяга 970.000 төгрөг, 3 ширхэг үндсэн тагш 310.000 төгрөг, 8 лан аяганы мөнгө 440.000 төгрөг, 7 лан хар мөнгө 350.000 төгрөг, 5 грамм цэвэр алт 500.000 төгрөг, 3 ширхэг мөнгөн бугуйвч 150.000 төгрөг, 5 ширхэг мөнгөн гинж 300.000 төгрөг, 29 ширхэг бөгж 870.000 төгрөг, 6 ширхэг эрэгтэй бөгж 270.000 төгрөг, 8 ширхэг мөнгөн зүүлт 160.000 төгрөг, 7 ширхэг мөнгөн бөгж 84.000 төгрөг, 52 ширхэг мөнгөн бөгж 624.000 төгрөг, 32 ширхэг мөнгөн хослол 1.120.000 төгрөг, 12 ширхэг мөнгөн ээмэг 120.000 төгрөг, 48 ширхэг тогтоогч суурь 240.000 төгрөг, төмөр сейф 1 ширхэг 250.000 төгрөг, монетон бугуйвч 1 ширхэг 500.000 төгрөг, сийлбэртэй мэлхий 1 ширхэг 50.000 төгрөг, 700 грамм мөнгө 700.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 14.058.000 төгрөгийн хохирол учруулсан;

Шүүгдэгч Б.Б, Н.Н нар бүлэглэн 7 удаагийн үйлдлээр:            2018 оны 04 дүгээр сарын 30-наас 2018 оны 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, Хуучин хорооллын 22 дугаар байрны подвольд хохирогч Т.Болдын байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай “Загвар гоёл” алт мөнгөний газрын хаалгыг эвдэн нэвтэрч 4 лан мөнгө 220.000 төгрөг, даваа толгойтой, мөнгөн нуухтай манан хөөрөг 60.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 280.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 30-наас 2018 оны 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 20/4 байрны “Ихэр могой” худалдааны төвийн дунд байрлах вагончикт хохирогч Л.Баасанхүүгийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай алт мөнгөний дархан, гутал засварын газрын байранд хаалгыг нь эвдэн нэвтэрч эмээлийн мөнгөн даруулга 4 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, бугуйвч зэрэг 360.000 төгрөг, чонын мөнгөлсөн соёо 1 ширхэг 120.000 төгрөг, чонын мөнгөлөөгүй соёо 1 ширхэг 50.000 төгрөг, чонын мөнгөлсөн шагай 1 ширхэг 120.000 төгрөг, чонын мөнгөлөөгүй шагай 1 ширхэг 50000 төгрөг, байгалийн гаралтай хос ээмэг, сувдан бугуйвч, хүзүүний зүүлтийн хослол 900.000 төгрөг, бөгж сунгах зориулалттай төмөр 1 ширхэг 40.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.640.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 30-наас 2018 оны 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө 04 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 17 дугаар баг, 15 дугаар байранд хохирогч Г.Соёлмаагийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай “Хүрд Сүт” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт хаалгыг нь эвдэн нэвтэрч 67 ширхэг гар утас, Асер Айе-7 маркийн зөөврийн компьютер 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 10.523.000 төгрөгийн хохирол,

Мөн хохирогч Д.Ням-Эрдэнийн байнга ажиллагаа явуулах зориулалттай цахим тоглоомын газрын хаалгыг эвдэн нэвтэрч төмөр бэлэн 110.000 төгрөг, 250 гегебайтын багтаамжтай зөөврийн хард 1 ширхэг150.000 төгрөг, зөөврийн компьютерын хар өнгийн цүнх 1 ширхэг 50.000 төгрөг, төмөр сейф болон модон хаалганы цоожны гол 2 ширхэг цоож 10.000 төгрөг, зүүдэг том цоож 40000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 360.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

2018 оны 05 дугаар сарын 17-ны шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн 3 дугаар хэсгийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Амарсанаагийн байнга, үйл ажиллагаа явуулдаг “Хорго” барааны дэлгүүрийн хаалгыг эвдэн нэвтэрч, жижиг сейф 1 ширхэг 200.000 төгрөг, гэрэл зургийн аппарат 1 ширхэг 10.000 төгрөг, товчлууртай гар утас 1 ширхэг 10.000 төгрөг, түрийвч 2 ширхэг 20.000 төгрөг, Самсунг маркийн дэлгэдэг гар утас 2 ширхэг 40.000 төгрөг, Айфоне-3 маркийн гар утас 1 ширхэг 20.000 төгрөг, хаалганы цоож 1 ширхэг 20.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 05 дугаар сарын 17-ны шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Шүрэнхүүгийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай “Дэгжин” барааны дэлгүүрийн цонхоор нэвтэрч жинсэн өмд 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 110.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 05 дугаар сарын 17-ны шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Я.Сээсрэгжавын байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай “Гурванбулаг” хүнс, барааны дэлгүүрийн хаалгыг эвдэн нэвтэрч, кассын процессор 1 ширхэг 1.600.000 төгрөг, Самсунг Жи-2 маркийн гар утас 1 ширхэг 350.000 төгрөг, Кока кола ундаа 1 ширхэг 2500 төгрөг, бэлэн 200.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2.152.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 05 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд хохирогч С.Соёлбадрах, Ц.Буянхүү нарын байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай "Жаргалан" дэлгүүрт нэвтэрч 3 ширхэг эрэгтэй монетон гинж 1.522.200 төгрөг, эрэгтэй монетон бөгж 2 ширхэг 799.800 төгрөг, эмэгтэй монетон бөгж 9 ширхэг 2.145.700 төгрөг, унждаг хар шигтгээтэй ээмэг, бөгж, кулоны хослол 952,880 төгрөг, монетон ээмэг 10 ширхэг 3.178.560 төгрөг, 11 ширхэг мөнгөн аяга 1.726.000 төгрөг, зэс аяга 2 ширхэг 50.000 төгрөг, мөнгөн бугуйвч 10 ширхэг 200.000 төгрөг, эрэгтэй хүний 8 ширхэг мөнгөн кулон 144.000 төгрөг, мөнгөн хослол 2.430.000 төгрөг, даваа толгойтой дунд гарын манан хөөрөг 1 ширхэг 300.000 төгрөг, даваа толгойтой дунд гарын цагаан хаш хөөрөг 2 ширхэг 1.200.000 төгрөг, даваа толгойтой Чүнчүгноров хөөрөг 1 ширхэг 1.200.000 төгрөг, даваа толгойтой бага гарын манан хөөрөг 6 ширхэг 900.000 төгрөг, эрэгтэй 8 ширхэг мөнгөн гинж 690.000 төгрөг, 10 хос мөнгөн бөгж 350.000 төгрөг, 1 ширхэг сурагч цүнх 50.000 төгрөг, хяналтын камерын бичигч төхөөрөмж 1 ширхэг 177.000 төгрөг үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 18.016.140 төгрөгийн хохирол учруулсан ба бусдад их хэмжээний буюу нийт 111.894.844 төгрөгийн хохирол учруулсан;

Шүүгдэгч Н.Н нь ганцаараа 2 удаагийн үйлдлээр:

2017 оны 08 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны 4 дүгээр орцны подвольд хохирогч Ш.Эрдэнэсувдын байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай хувцас захиалга, гоо сайхны салонд нэвтэрч гелэн лак 50 ширхэг 375.000 төгрөг, хумсны суурь лак 3 ширхэг 24.000 төгрөг, хатаагч аппарат 1 ширхэг 32.000 төгрөг, хумсны топ бэхжүүлэг лак 3 ширхэг 24.000 төгрөг, лак арилгагч 1 ширхэг 7500, хумсны топ 3 ширхэг 22.500, хумсны саа 3 ширхэг 24.000 төгрөг, ДВД тоглуулагч 90.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 599.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 хорооны 38 дугаар байрны 1 дүгээр орцны 00 тоотод хохирогч Н.Санчингарав, Б.Ундрах нарын байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай мужааны цехийн хаалгыг эвдэн нэвтэрч хохирогч Н.Санчингаравын Кен брэндийн түрдэг хөрөө 1 ширхэг 78.000 төгрөг, Лейяа брэндийн батарейтай дрилл 1 ширхэг 52.000 төгрөг, Кен брэндийн таслагч 1 ширхэг 48.000, уран хөрөө 1 ширхэг 112.000 төгрөг, шинэ далд цоож 1 ширхэг 6.000 төгрөг буюу 296.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Ундрахын Сийлбэрийн машин 2 ширхэг 478.000 төгрөг, дрилл 1 ширхэг 42.000 төгрөг, тастагч 1 ширхэг 54.000 төгрөг, хуучин Солонгос цоож 4200 төгрөг буюу 578.200 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар тус тус авч, 874.200 төгрөгийн хохирол учруулсан ба бусдад нийт 34.874.840 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.          

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үйлдсэн гэх Шүрэнхүү, Сийсрэгжав, Амарсанаа нарт учруулсан хохирлыг би учруулаагүй. Энэ талаар холбогдох нотлох баримтуудыг сайтар хянаж өгөхийг хүсэж байна. Гэхдээ миний хувьд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байна...” гэв.

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирол төлбөрийг төлнө...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

“Нэмүүн сант асар” ХХК-ны байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан хэргийн талаар:

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх  7-13/

Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Амазон” барьцаалан зээлдүүлэх газраас “циркон шигтгээтэй монетон хүзүүний гинж, кулон /3,6 грамм/, цулгуй монетон бөгж /1,4 грамм/” эд зүйл хураан авсан тэмдэглэл болон барьцаат зээлийн үйлчилгээний гэрээ /1-хх 44-45/.

            Баярсайханы Бат-Эрдэнээс 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Никон маркийн мэргэжлийн гэрэл зургийн аппарат, айпле брэндийн айпод” хураан авсан тэмдэглэл /1-р хх  48/.

            Бат-Эрдэнийн Отгонтөгсөд зарагдсан “хүрэн өнгийн модон тагш, 98 грамм мөнгө” зэргийг хураан авсан тэмдэглэл /1-р хх  51-55/

            Хохирогч Д.Одгэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би “Нэмүүн сант асар" ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газарт 2017 оны 12 дугаар сарын сүүлээр эрэгтэй хүний мөнгөн бүсээ 70.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд 1 дүгээр сарын сүүлээр бүсээ авах гээд очтол тухайн газар хулгай орсон тул миний бүс алга болсон байсан. Эд зүйлээ нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /1-р хх  58 /

- Сэлэнгэ эстимэйт хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээний 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 124 дугаартай “1 ширхэг хөөрөг, мөнгөн чимэгтэй эрэгтэй бүс 436.000 төгрөг” гэх тайлан /1-р хх  62 /.

Хохирогч Ш.Лхагвасүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би “Нэмүүн сант асар” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газарт 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийн 3 ширхэг мөнгөн аягыг 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...тухай бүрд нь сунгалт хийгээд явдаг байсан цагаан сарын өмнөхөн аяга авах гээд очтол тухайн ломбардад хулгай орж аяганууд маань алга болсон гэж хэлсэн. 1 аяган дээр нь БНДС ТӨХК гэсэн бичигтэй байсан. Алдагдсан аягануудаа нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /1-р хх  65/

- Сэлэнгээстимэйт хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээний 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 111 дугаартай “...3 ширхэг мөнгөн аяга, нийт 400.000 төгрөг...” гэх тайлан /1-р хх  68 /

Хохирогч М.Балжинням нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би "Нэмүүн сант асар” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газарт 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 01 дүгээс сарын 11-ний өдөр хүртэл хугацаагаар өөрийн 1 ширхэг их гарын мөнгөн аяга 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл сунгалт хийлгэсэн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр би мөнгөн аягаа авахаар очтол уг ломбардад хулгай орсон гэж ярьж байсан ба миний мөнгөн аяга алга болсон байсан. Алдагдсан мөнгөн аягыг 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Багануур ХК-ны хамт олноос дурсгасан. Хажуу талд нь Багануур ХК-ны хөдөлмөрийн хүндэт медальтанд дурсгав гэсэн бичигтэй. Дотор талынхаа ёроол хэсэгт эв нэгдлийн хос загасны дүрстэй, гадна талын ёроолын хэсэгт очир бүхий дүрстэй байсан. Эд зүйлээ нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /1-р хх  71/

- Сэлэнгээстимэйт хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээний 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 110 дугаартай “...1 ширхэг мөнгөн аяга 310.000 төгрөг...” гэх тайлан /1-р хх  74/

Хохирогч Б.Даш нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би “Нэмүүн сант асар” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газарт 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өөрийн Никон маркийн бүтэн мэргэжлийн аппарат 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр аппаратаа авах гээд очтол уг ломбардад хулгай ороод миний гэрэл зургийн аппарат алга болсон байсан. Энэ хураагдсан гэрэл зургийн аппарат миний аппарат мөн байна. Дурангийнх нь түгжээнүүдийг эвдсэн байна...” гэх мэдүүлэг /1-р хх  77/

Сэлэнгээстимэйт хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээний 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 109 дугаартай “...Никон Д90 мэргэжлийн гэрэл зургийн аппарат 1.260.000 төгрөг...” гэх тайлан /1-р хх  80/

Хохирогч Ж.Энхжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр би өөрийн их гарын мөнгөн аягыг “Нэмүүн сант асар” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газарт 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан. 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр аяга авахаар ломбард руу очиход хулгай ороод алга болсон гэсэн. Аяганы хажуу талд нь 2017 оны тэргүүн гэх бичиг байсан. Аяганы үнийг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /1-р хх  83 /

Сэлэнгээстимэйт хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээний 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 60 дугаартай “...шинэ үеийн 1 ширхэг мөнгөн аяга 342.000 төгрөг...” гэх тайлан /1-р хх  86/

Хохирогч Ч.Жамъянсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би “Нэмүүн сант асар” барьцаалан зээлдүүлэх газарт 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өөрийн 1 ширхэг мөнгөн аягийг 40 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд би цагаан сарын өмнө аяга авах гээд очтол уг ломбарданд хулгай орж аяга маань алга болсон гэж хэлсэн. Миний аяга 13.5 см диаметртэй шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга байсан. Ломбардын эзэнтэй тохиролцоод оронд нь адил хэмжээний аяга авчихсан тул нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг/1-р хх 97 /

Дамно ХХК хөрөнгийн үнэлгээний  2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 18-180 дугаартай “...шинэ цагийн 1 ширхэг мөнгөн аяга 164.600 төгрөг...” гэх тайлан /1-р хх 99-100 /.

Хохирогч Д.Дэлгэрмаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би “Нэмүүн сант асар” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газарт 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 2 ширхэг мөнгөн аягийг 140.000 төгрөгийн барьцаанд тавьсан. 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр очтол уг ломбардад хулгай орж, аяганууд маань аяга болсон байсан. Том мөнгөн аяга нь тойрог дээрээ “Дүүгээс" нь дурсгав гэсэн бичигтэй, нөгөө аяга нь бичиг байхгүй мөнгө ихтэй аяга байсан. Алдагдсан аягануудаа нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг/1-р хх 104/

Сэлэнгээстимэйт хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээний  2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 122 дугаартай “... шинэ үеийн их гарын, дунд гарын тус бүр 1 ширхэг мөнгөн аяга 290.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /1-р хх 106/

Хохирогч Н Ичинхорлоо нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би “Нэмүүн сант асар” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газарт 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өөрийн 1 ширхэг 21.5 см диаметртэй мөнгө аяга 1 ширхгийг 250.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгэхэд тэр ломбардын хүн надад ломбардад нь хулгай орсон гэж ерөөсөө хэлээгүй. Миний аяга хуучин цагийн их гарын мөнгөн аяга байсан. Содон шинж гэвэл ёроолын гадна хэсэгтээ хятад ханзтай байсан. Би аяга нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /1-р хх 109 /

Дамно ХХК хөрөнгийн үнэлгээний 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 18-138 дугаартай “...хуучин цагийн 1 ширхэг их гарын мөнгөн аяга 1.500.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /1-р хх 114-1150/

Хохирогч Ж.Ургаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би “Нэмүүн сант асар” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газарт 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 14.5 см, 13 см, 12 см диаметртэй 3 ширхэг мөнгөн аяга нийлээд 120.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд би нэг удаа сунгалт хийгээд 2018 оны 02 дугаар сарын эхээр аягануудаа авах гэж очсон чинь ломбардад нь хулгай орж, миний мөнгөн аяганууд алга болсон байсан, дунд гарын мөнгө аяга нь 2015 онд хүүхдүүд надад дурсгаж байсан. Аяга нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг/1-р хх 119 /

Сэлэнгээстимэйт хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээний 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 127 дугаартай “...шинэ үеийн 3 ширхэг мөнгөн аяга нийт 440.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /1-р хх 122/

Хохирогч Б.Батцэнгэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би “Нэмүүн сант асар” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газарт 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өөрийн 925 сорьцтой 16 см диаметртэй 1 ширхэг мөнгөн аяга, 15см диаметртэй 1 ширхэг, 14см диаметртэй 1 ширхэг, 13 см диаметртэй 4 ширхэг, 12 см диаметртэй 2 ширхэг нийт 9 ширхэг шинэ цагийн мөнгөн аяганууд нийлүүлээд 580.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Цагаан сарын өмнө аягануудаа авах гээд очтол ломбардад хулгай орж манай аяганууд алга болсон байна гэж хэлсэн. Аягануудаа нөхөн төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх 125 /

Сэлэнгээстимэйт хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээний 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 153 дугаартай “...шинэ үеийн нийт 9 ширхэг мөнгөн аяга 1.680.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /1-р хх 128 /.

Хохирогч З.Оюун-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр би ломбардаасаа 18 цаг 45 минутын үед хаалга үүдээ цоожлоод гарсан. Би хамгийн сүүлд хаалга үүдээ бүгдийг нь цоожилсон. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө ломбард дээрээ иртэл хаалга, үүд онгорхой хулгай орсон байсан. Би цагдаа нарыг ирсний дараа эд зүйлээ зээлийн гэрээтэй тулгалт хийгээд үзтэл 12 ширхэг гар утас, 1 ширхэг зургийн аппарат, монетон ээмэг 2 ширхэг, монетон кулон 3 ширхэг, монетон бөгж 4 ширхэг, монетон гинж 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, мөнгөн аяга 25 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн халбага 1 ширхэг зэрэг эд зүйл   хулгайд          алдсан           байна...”, “...манай байгууллагад барьцаанд хадгалуулж байсан 22 ширхэг мөнгөн аяга, эрэгтэй хүний том бүс 1 ширхэг, Никон маркийн гэрэл зургийн аппарат 1 ширхэг, зөөврийн компьютерын хар өнгийн даавуун цүнх 2 ширхэг зэрэг алга болсон. Мөн миний өөрийн эзэмшлийн бусдад зарах гэж байсан айфоне 4 эс маркийн цагаан өнгийн гар утас 1, Самсунг А-7 маркийн мөнгөлөг өнгийн гар утас 1, Самсунг Жи-7 маркийн мөнгөлөг өнгийн гар утас 1 ширхэг, ЛЖ Х320 маркийн хар өнгийн гар утас 1, Самсунг гранд маркийн цагаан болон хар бараан өнгийн утас 2, Самсунг Си-3 маркийн Солонгос улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн гар утас 1, Самсунг Си-3 евро хар хөх өнгийн утас 1, Самсунг Нөүт 4 маркийн хар бараан өнгийн гар утас 1, Самсунг доус vac хар бараан өнгийн 1, Айпад 3 маркийн хар өнгийн гар утас 1, 15.5 см диаметртэй ногоон тагштай мөнгөн аяга 1, орчин цагийн мөнгөн аяга 1, модон тагштай хуучны гар хийцийн мөнгөн аяга 1, эмэгтэй хүний 26 граммтай мөнгөн бугуйвч 1, эрэгтэй хүний 49.6 грамм мөнгөн гинж 1, эмэгтэй хүний монетон бөгж 4, эмэгтэй хүний 2.6 грамм монетон ээмэг 1 хос, эмэгтэй хүний монетон өрөөсөн ээмэг 2, эмэгтэй хүний 2.6 грамм монетон гинж, кулоны хамт 1, монетон кулон 2 ширхэг зэрэг эд зүйл алдсан...”/1-р хх 90-91 /

Сэлэнэгэстимэйт ХХК үнэлгээний 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 59 дугаартай “...Нэмүүн сант асар” ХХК-аас газраас гар утас 12 ширхэг 3.026.000төгрөг, монетон ээмэг өрөөсөн 2 ширхэг 119.000 төгрөг, монетон кулон 2 ширхэг 273.000 төгрөг, монетон бөгж 4 ширхэг 308.000 төгрөг, монетон гинж, кулоны 1 хос 182.000 төгрөг, мөнгөн гинж 1 ширхэг 74.400 төгрөг, мөнгөн аяга 25 ширхэг 5.891.600 төгрөг, мөнгөн бугуйвч 1 ширхэг 39.450 төгрөг , зөөврийн компьютерын цүнх 2 ширхэг 36.000 төгрөгийн эд зүйлс нийт 4.803.850 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /1-р хх 94/

Дамно ХХК үнэлгээний 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 18-181 дугаартай “...5 лан мөнгө орсон хуучин цагийн мөнгөн аяга1 ширхэг 420.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх-9 , 195-196  /.

Гэрч Г.Баасанхүү нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос би өөрийн 05-26 УБГ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслээр найз Бат-Эрдэнийн хамт фэйсбүүк хаягаар Багануур дүүрэг орох 3 зорчигч аваад Багануур дүүрэгт 14 цагийн үед ирсэн. Би Багануур дүүрэгт ирээд хотоос авч ирсэн 3 хүнээ буулгачхаад байж байтал Бат- Эрдэнэ, Луужин руу залгаад түүнийг дуудаад бид гурав Багануур дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны машины зогсоолд машиндаа уулзаад байж байтал Бат- Эрдэнэ дэлгүүр ороод тамхи аваад ирье гэж хэлээд машинаас 21 цагийн үед үүрдэг цүнхээ аваад машинаас буугаад явсан. Тэгснээ багцаагаар 10 минутын дараа өөрийнхөө үүрдэг цүнхтэй машинд орж ирээд жоохон юм ярьж байгаад Бат- Эрдэнэ цаг оройтлоо хот явъя гэж хэлсэн. Тухайн үед Луужин машинаас буугаад үлдсэн. Маргааш өглөө нь би гэртээ байж байхад Бат-Эрдэнэ над руу залгаад Бат- эрдэнэ бид хоёр уулзахад Бат-Эрдэнэ өчигдөр Багануур явж өгсөнд баярлалаа гэж хэлээд надад 40.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг/1-р хх 140-141/

Гэрч Д.Лувсанжамц нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Багануурт байж байтал Бат-Эрдэнэ над руу Юнителийн нэг дугаараас залгаад Баасанхүү бид хоёр Багануур орж ирсэн уулзъя, Хэрлэн худалдааны төвийн урд зогсоол дээр найз Батзоригийг дагуулж ирээд зогсож байтал тэр хоёр 05-26 УБГ улсын дугаартай саарал өнгийн Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Би уг машинд суугаад ойр зуур юм яриад байж байтал Баасанхүү надаас гар утас тавьдаг барьцаалан зээлдүүлэх газар байна уу гэхээр нь би 24 дүгээр байрны хойд талын орцонд байдаг ломбардад дагуулж очоод зааж өгөхөд Бат-Эрдэнэ, Баасанхүү хоёр бичиг баримтгүй ирсэн байна. Чи бичиг баримтаараа тавиад өгчих гээд намайг Бат-Эрдэнэтэй хамт оруулсан. Би уг барьцаалан зээлдүүлэх газарт 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 17 цагийн орчим Самсунг Жи-5 маркийн гар утас төгрөгийн барьцаанд тавьсан. 24 дүгээр байрны гадаа очоод зогссон бөгөөд машинд юм яриад сууж байсан чинь орой 21 цагийн үед Бат-Эрдэнэ юу ч хэлэлгүй ганцаараа машинаас буугаад явсан. Тэгээд гар утас тавьсан ломбардтай орц руу орсон. Удалгүй араас нь Баасанхүү ороод тэр хоёр буцаж гарч ирэхдээ хар өнгийн цүнхтэй юм, цэнхэр өнгийн тортой зүйл барьж гарч ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 144-145 /

“...Бат-Эрдэнэ, Баасанхүү нар Багануураас 2018 оны 01 дүгээр сарын 24-ний орой явсныхаа дараа оны 01 дүгээр сарын 26-ны өдөр намайг Улаанбаатар хотод хүрээд ирээч буудалд архи ууж байна гэхээр нь би таксинд суугаад Улаанбаатар хот явсан. Намайг хотод ирэхэд Амгалангийн тэнд байдаг Оргил худалдааны төвийн үүдэнд байж бай гэсэн Бат-Эрдэнэ, Баасанхүү хоёр 05-26 УБГ улсын дугаартай Соната-6 машинтай ирсэн. Бид хамтдаа Налайхын чиглэлд явсан. Явах замдаа Бат- Эрдэнэ надад монетон хүзүүний гинж, кулон, бөгж зэрэг зүйлс өгөөд бичиг баримт байхгүй байна. Чи бичиг баримтаараа ломбардад тавиад өгчих гэхээр нь би Налайх дүүрэгт Амазон ломбардад уг эд зүйлсийг 210.000 төгрөгт тавьсан...” гэх мэдүүлэг/1-р хх 155/

Гэрч М.Мөнхцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Барьцаат зээлийн гэрээг шүүж үзэхэд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Даваа овогтой Лувсанжамц /УЮ88122510/ гэх хүн үйлчлүүлсэн байх ба Циркон шигтгээтэй монетон гинж, кулон /3,6 грамм, шигтгээгүй/ цулгуй монетон бөгж 11.4 грамм зэргийг 240.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байна. Уг зээлийг Нямгэрэл гэж манай зээлийн эдийн засагч өгсөн байна...” гэх мэдүүлэг/1-р хх 146-147/

Хохирогч Т.Тогообаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2018 оны өвөл хажуу талд нь “төгсөлтийн баяр зориулж дурсгав” Багш Д.Уранчимэгт гэсэн бичигтэй дунд гарын мөнгөн аяга Багануур дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Нэмүүн сант асар” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан. Хулгай орж аягыг чинь алдчихсан гэж хэлсэн. Ломбардын эзэнтэй тохиролцоод оронд нь өөрийнхөө аягатай адилхан аяга авахаар тохиролцсон байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх 131-132/

Сэлэнгээстимэйт хөрөнгийн үнэлгээний компанийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 246 дугаартай дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг 220.000 төгрөг...” гэх тайлан /1-р хх 134/          

Иргэний нэхэмжлэгч Ч.Хулан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр УЮ88122510 гэсэн регистрийн дугаартай Даваагийн Лувсанжамц гэдэг хүн эмэгтэй хүний 3.6 граммтай монетон шинж, кулоны хос, 1.4 граммтай монетон бөгж зэргийг 240.000 төгрөгийн барьцаанд тавиад явсан. Манай байгууллагын ажилтан Нямгэрэл тухайн үед хулгайн эд зүйл гэж мэдээгүй өөрийнхөө бичиг баримтаар тавьж байсан болохоор итгээд авсан гэж байсан. ...манай компани 240.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байна...” гэх мэдүүлэг/1-р хх 138-139/

Иргэний нэхэмжлэгч Б.Үнэн-Очир нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...УБТ” ХХК-ний эзэмшлийн 05-26 УБГ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг 9.500.000 төгрөгөөр үнэлсэн байна. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийн холбогдогчоос энэ нэхэмжлэлийн хүрээнд асуудлыг шийдвэрлэхэд татгалзах санал хүсэлт байхгүй байна...” гэх мэдүүлэг/11-р хх 233-235/

Тод Үнэлгээ ХХК-ны 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 5/056 дугаартай 05-26 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 9.500.000 төгрөг гэх үнэлгээний тайлан /11-р хх 239-240/

Иргэний хариуцагч З.Оюун-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Ургаа, Мэлинишийн Балжинням, Дүгэрийн Одгэрэл, Батцэнгэлийн Даш, Жанжаахүүгийн Энхжаргал, Чимэддоржийн Жамъянсүрэн, Тогоонтөмөрийн Тогообаатар нарын 7 хүний хохирлыг барагдуулсан. Бусад хохирогч болох Н.Ичинхорлоо гуайн аяганы тагшийг 98 гр мөнгөний хамт хүлээлгэн өгсөн, Би үүнийг хийлгэж хохиролгүй болгосон байна. Хохирогч Батцэцэг гэдэг хүнд 6 мөнгөн аяга түр хэрэглүүлэхээр өгөөд буцааж авсан. Хохирогч Дэлгэрмаагийн нэхэмжилсэн 2 мөнгөн аяганы хувь адил аяга өгье гэсэн боловч заавал мөнгийг нь авна, ломбардаас барьцааны 140.000 төгрөгийг төлөхгүй гээд тохиролцохгүй байгаа, Ш.Лхагвасүрэнгийн хувьд адил мөнгөн аяга өгье гэж хэлсэн. Ер нь адил мөнгөн аягаар хохирлыг төлөх боломжтой...” гэх мэдүүлэг/12-р хх 19-21/

Гэрч Г.Баасанхүү нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Бат-Эрдэнийн хулгай хийснийг огт мэдээгүй. Сүүлд цагдаад баригдсаны дараа хулгай хийснийг нь мэдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 228  /

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...ломбардаас хулгай хийхэд Баасанхүүгийн машинд дайгдаж ирсэн. Хулгай хийхдээ ганцаараа дотогш орж эд зүйл авсан, тухайн үед Баасанхүү намайг хулгай хийснийг  мэдээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх 229/

Хохирогч М.Тогообаатар, Б.Даш, Д.Одгэрэл, Ж.Энхжаргал, М.Балжинням нараас хохиролгүй болсон тухай хүсэлт /хх-2 115-120/

Дорноговь аймгийн Сайншанд сум, 3 дугаар баг, Мааньзавын 103 дугаар байрны подвольд үйл ажиллагаа явуулдаг Ц.Эрдэнэбаатарын алт, мөнгөний дархны газар 2018 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө хулгай орсон хэргийн талаар

Хэргийн газар үзлэг хийсэн, тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 2-167-170 /

Эд мөрийн баримт 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Цэрэнготовын Ууганбаяраас ...цагаан өнгийн шүрэн хөөрөг хосоороо 2 ширхэг, даваа толгойтой жижиг гартааман хөөрөг 1 ширхэг, эмэгтэй нарийхан хөөрөг 1 ширхэг, Хятад хөөрөг 4 ширхэг, цагаан шүрэн хөөргөний бэлдэц 1 ширхэг... хураан авсан тэмдэглэл /хх 2-189/

Эд мөрийн баримт 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Л.Отгонтөгсөөс ...5-н хэмжээтэй хүрэн өнгийн үндсэн тагш 1 ширхэг, 3-ын хэмжээтэй үндсэн тагш 1 ширхэг... хураан авсан тэмдэглэл /хх-2-188/

Эд зүйл Ц.Эрдэнэбаатарт 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 9 ширхэг хөөрөг, 2 ширхэг үндсэн тагш, 1 ширхэг мөнгөн бөгж ... хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх9 201-207/

Эд зүйл Ц.Эрдэнэбаатарт 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ...1 ширхэг хүрэн өнгийн толгойгүй манан хөөрөг... хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-2 90/

Хохирогч Ц.Эрдэнэбаатарын “...Би 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө өөрийн ажлын байрандаа иртэл манай ажлын байрны гадаа үүдээ нээх гээд цоож руу нь түлхүүрээ хийтэл гол нь байхгүй сул, онгорхой байсан. Дотогш ортол хаалга онгорхой байсан, ороод гэрлээ асаагаад хартал лангуу хоосон наашаа татагдсан байдалтай. Араар нь ороод хартал төмөр сейф байхгүй байсан. Ажлын ширээн дээр  мөнгөн эдлэлүүдийг хоослоод тавьчихсан байсан. Би 2018 оны 01 дүгээр сарын 26-ны орой ажил дээрээ 21 цаг өнгөртөл ажиллаж байгаад гэрлээ унтраагаад, байраа цоожлоод гарсан. Манай ажлын байранд байсан төмөр сейфэн дотор байсан алтан нуухтай мөнгөн хаж, халбагатай цагаан шүрэн хөөрөг 2 ширхэг, алтан нуухтай, мөнгөн халбага, хажтай, даваа толгойтой манан хөөрөг 1, их гарын болор хөөрөг, даваа толгойтой их гарын манан хөөрөг, даваа толгойтой дунд гарын манан хөөрөг, шүрэн толгойтой эмэгтэй хүний хуучны гартааман хөөрөг, хуучны хятад хөөрөг, эмэгтэй хүний гонзгой хэлбэртэй манан хөөрөг, цагаан саарал өнгөтэй дунд гарын хөөрөг тус бүр нэг, 2.5 лан мөнгө орсон үндсэн тагштай мөнгөн аяга, 6 лангийн орцтой үндсэн тагштай аяга /дутуу хийгдсэн/ 2 ширхэг, жижиг сэржимний аяга, 5 грамм цэвэр алт, 3 ширхэг мөнгөн бугуйвч, 2 ширхэг эрэгтэй хүний мөнгөн бугуйвч, цул цутгасан мөнгө 500 грамм, нарийн цутгасан мөнгө 200 грамм, 5 ширхэг эрэгтэй мөнгөн гинж, эрэгтэй бөгж 29 ширхэг, эрэгтэй цул мөнгөн бөгж 6 ширхэг, эрэгтэй хүзүүний мөнгөн зүүлт 8 ширхэг, эмэгтэй мөнгөн бөгж нарийн 7 ширхэг, эмэгтэй өргөн шигтгээтэй мөнгөн бөгж 52 ширхэг, эмэгтэй ээмэг, бөгжний мөнгөн хослол 32 ширхэг, хүүхдийн мөнгөн ээмэг 12 ширхэг ээмэг, бөгжний тогтоогч суурь 48 ширхэг алдсан ..." гэх мэдүүлэг /хх 2 193-196 /

“...Би нийт 11 ширхэг хөөрөг болон хөөргөний бэлдэц алдаад 10 ширхгийг нь хүлээн авсан. Одоо хуучны хятад хөөрөг олдоогүй. Мөнгөн аяганы мөнгийг нь хуулаад тагшийг нь хураалгасан байсныг хүлээж авсан. Улаанбаатар талаасаа 285 км гэж бичсэн тэмдэгтийн орчим ус зайлуулах хоолой дотор сейфийг цөмөлж эвдэх үед 2 ширхэг үндсэн тагшийг хаглаад хэрэггүй болохоор нь орхисон байсан. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг/хх-9, 176-177 /

Ашид Билгүүн ХХК-ны 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ДГО-766 тоот“...Ц.Эрдэнэбаатарын уран дархны газраас алдсан хөөрөг, мөнгөн эдлэл зэрэг эд зүйлс нийт 14.008.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх2 200-201/.

Тод үнэлгээ ХХК-ны 2018 оны 12/164 тоот“...мана чулуун хөөргөний бэлдэц 1 ширхэг 50.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх9 179 /.

Иргэний нэхэмжлэгч Ц.Ууганбаярын “...2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Энхбаярын засмал дагуу байдаг газар хувиараа хөөрөг хийдэг газраа байж байхад өмнө нь Лодойн Жагаа гэх залуутай нэг удаа хамт орж ирж байсан залуу хүрч ирээд хэдэн хөөрөг харуулаад Лодойн Жагаа ах ухсан юм. Та хямдхан авчих, мөнгөний хэрэг болоод байна гэж гуйгаад байхад нь хэдээр өгөх юм бэ гэхэд бүгдийг нь базаад 500.000 төгрөгөөр өгнө гээд гуйгаад байраа нь тухайн үед мөнгөгүй байсан болохоор эхнэрээсээ 150.000 төгрөг авч өгөөд, үлдэгдэл мөнгийг нь дараа өгөхөөр түүний авч ирсэн цагаан шүрэн хөөрөг хосоороо, даваа толгойтой жижиг гартааман хөөрөг 1 ширхэг, эмэгтэй нарийн хөөрөг 1 ширхэг, хятад хөөрөг 4 ширхэг, цагаан шүрэн хөөргөний бэлдэц 1 ширхэг зэрэг зүйлүүдийг авсан. Би надад хөөрөг зарсан хүнийг хэн гэдэг талаар асууж сураглаж Лодойн Жагаагаас асуухад Баярсайханы Бат-Эрдэнэ гэж байсан...” гэх мэдүүлэг /хх2 205-206 /

Иргэний нэхэмжлэгч Л.Отгонтөгсийн “...2018 оны 01 дүгээр сарын сүүлээр дээрх залуу манай ажил дээр ирээд 3 модон тагш байна худалдаж авах уу гэхээр нь хэдээр зарах юм гэсэн чинь нэгийг нь 20.000 төгрөгөөр бодож өгнө гэж хэлэхээр нь би ярьж байгаад 2 ширхгийг нь 10.000 төгрөгөөр, томыг нь 20.000 төгрөгөөр худалдаж авсан. 3 ширхэг тагшны 40.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх2-208-209 /.

Гэрч Д.Итгэлбатын “...30 гаран насны залуу орж ирээд алт авах уу гэхээр нь алт авна гээд тэр залуугийн авч ирсэн алтыг граммлаж үзэхэд 2.6 грамм болж байхаар нь 1 граммыг 85.000 төгрөгөөр бодож нийт 220.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд тэр залуу гарахынхаа өмнө цагаан мөнгө худалдаж авах уу гэхээр нь бид нар цагаан мөнгийг 1 граммыг нь 1000 төгрөгөөр авна гэхэд тэр залуу нэг хүн рүү яриад л хаана байна гэж асуугаад гадагшаа гарсан чинь Фрэш төвийн зогсоол дээр зогсож байсан Соната-6 маркийн машин дээр очоод арын хаалгаар суусан уг авто машины арын суудал дээр цагаан саарал өнгийн торонд хийсэн 2 ширхэг үндсэн тагш, манлайг нь босгосон дутуу хийсэн мөнгөн аяга 1 ширхэг, бурхны жижиг мөнгөн гуу, ганц нэг газраа шаргал өнгийн түрхэцтэй, бусад нь мөнгөн ээмэг, бөгж болон 2 ширхэг цул мөнгө байхаар нь би ийм юм авахгүй гэж хэлээд машинаас нь буусан тэр хоёр залуу шууд машинтайгаа хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг/хх2 216-217/.

Э.Гэрч Ч.Батцэцэгийн “...Луужиг, Бат-Эрдэнэ хоёр айлуудаар явлаа гээд гарч яваад 10-20 минутын дараа орж ирж байсан. 00 цаг 20 минутын орчим бүгдээрээ буудлаас гарцгаагаад Бааска машиндаа сууж үлдээд Луужиг, Бат-Эрдэнэ, Болороо бид 4 ногоон орон сууцны гадаа очсон. Тэр байрны нэг давхрын айлын вакум цонхоор Луужиг, Бат-Эрдэнэ хоёр ороод гарч ирэхдээ Луужиг өвөртөө хар өнгийн зөөврийн компьютер цэнэглэгчтэй нь, Бат-Эрдэнэ ах өвөртөө пүүз хийсэн гарч ирсэн. Бид дөрөв буудал руу алхаж байтал Бааска ирж авсан. Бааска машинаасаа буухаар нь би араас нь буусан чинь орон сууцны подволоос нэг их хүнд бололтой төмөр сейф Бааска, Бат-Эрдэнэ, Луужиг нар өргөж гаргаж ирээд машиныхаа хойд талын багажийн саванд хийчхээд бүгдээрээ машиндаа суугаад Улаанбаатар хот руу явна гээд Сайншанд сумаас гарсан. Тэгээд би замдаа халуураад байсан болохоор унтчихсан байсан. Замдаа явж байгаад машин зогсохоор нь буугаад бие засаж байсан чинь Бааска, Луужиг, Бат-Эрдэнэ нар машинаас буугаад багажны савнаас төмөр сейфийг буулгаж замын ус зайлуулах хоолой руу оруулж байсныг би харсан. Луужиг нь машинд орж ирэхдээ улаан том тортой юм авч орж ирээд явцгаасан...” гэх мэдүүлэг/хх2 220-221/

Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...Замын-Үүдээс Улаанбаатар буцаж явах замдаа Сайншанд сумын төвөөр засмал замаар явж байсан чинь засмал замын хойд талд байсан 5-н давхар байрны ханан дээр алт, мөнгөний дархан гэсэн хаягтай газар байхаар нь сонгоод хулгай хийхээр орсон. Подвольд ороод бүргэд хаалганы голыг хугалж ороход оёдол, алт, мөнгөний дархан гэсэн хоёр хаалга байсан. Алт, мөнгөний дархан гэсэн хаалга далд цоожтой байхаар нь хөлөөрөө жийж онгойлгож ороод лангуун дотор байсан мөнгөн ээмэг, бөгжнүүдийг цаасан шар уутанд хийгээд, жижиг төмөр сейфийг түрж гаргаад Баасанхүүгийн машины багаажин дотор өргөж хийгээд Улаанбаатар хот руу гарч явж байгаад Говьсүмбэр аймгаас урагшаа 30-40 км-т байх засъя гэж хэлээд машинаас буугаад сейфийг аваад замын хажуу тал руу унагаад ус зайлуулах хоолой руу хийж байгаад уг сейфийн арын хэсгийг чулуугаар цөм цохиж онгойлгоод дотроос нь 10 ширхэг хөөрөг, 2 ширхэг цул мөнгө, 1 ширхэг мөнгөн аяга, 2 модон аяганы тагш аваад сейфийг тэнд нь хаяад Улаанбаатар хот орсон...” гэх мэдүүлэг /хх2 218-219/

Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “...Би Сайншандад очоод бууж хүнтэй уулзчихаад ирье гэж Баасанхүүд хэлээд машинаас буугаад нэг байрны подвольд байх алт, мөнгөний дархны газрын бүргэд хаалганы цоожийг эвдэж ороод лангуун дотор байсан ойролцоогоор 30 гаран ширхэг мөнгөн ээмэг. бөгж, гинж зэрэг зүйлс болон лангуун доор байсан саарал өнгийн төмөр сейфийг аваад гарсан. Би уг сейфийг байшингийн нөгөө талд зогсож байсан Баасанхүүгийн машины багаж руу хийсэн. Сейфээ буулгаад арыг нь цөмлөж эвдээд дотор нь байсан 10 ширхэг хөөрөг, 1 ширхэг мөнгөн аяга, 300 грамм мөнгө. 5 грамм алт зэргийг аваад сейфийг тэндээ замын хажуу тал руу хаясан...” гэх мэдүүлэг /хх-2-231-232 /

Замын-Үүд сум 1 дүгээр баг, 141 дүгээр байрны 02 тоотод оршин суух Баярцогтын гэрт хулгай орсон талаар:182000290023

Хэргийн үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх4 179 /

2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлт  “...хохирогч Б.Баярцогтын гэрээс алдагдсан HP брэндийн зөөврийн компьютер 1 ширхэг 400.000 төгрөг, Hike брэндийн Zebra нэртэй пүүз 1 xoc 80.000 төгрөг гэх эд зүйлийн үнэлгээ ...480.000 төгрөг...” гэх дүгнэлт /хх4 188/

Хохирогч Б.Баярцогтын “...2018 оны 02 дугаар сарын 28-ны өглөө гэртээ ирэхэд манай гэрт хулгай орсон байсан. Хулгай орсон өдөр манай гэрээс 1 ширхэг HP брэндийн 1000 маркийн 2013-2014 оны үед 1.000.000 төгрөгөөр худалдан авч байсан зөөврийн компьютер, Найека брэндийн Зебра нэртэй хар саарал, улаан өнгөөр алагласан 2016 онд 300.000 төгрөгөөр Гранд плазагаас худалдаж авсан пүүз зэрэг эд зүйлс алдагдсан... гэх мэдүүлэг /хх-4 182-183/

Б.Б"... Би найз Баасанхүү, Лувсанжамц нарын хамтаар 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 11 цагийн орчим 05-26 УБГ улсын дугаартай Соната-6 маркийн автомашинтай Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу явсан. 2 эмэгтэй хүн хамт авч явсан. Замын- Үүд суманд ирээд дээрх хоёр эмэгтэйн хамт Замын-үүд суманд байрлах буудалд орсон. Орой 01 цагийн орчим бид нар буудлаас гарч Улаанбаатар хот явах гэсэн боловч Баасанхүүд Лувсанжамц бид хоёр бензиний мөнгө байхгүй энд нэг айл байна хэдүүлээ орчих уу гээд Замын-Үүд сумын төмөр замын вокзалын ертөнцийн зүгээр баруун урд талд байрлах 5 давхар тоосгон байшингийн 1 давхрын гэрэлгүй вакум цонхыг заахаар нь Лувсанжамц бид хоёр зөвшөөрөөд Баасанхүүг машинд нь үлдээгээд Лувсанжамц бид хоёр тэр айл руу орсон.Том өрөөний ширээн дээр дэлгэсэн зөөврийн компьютер байхаар нь тэрийг би авч, харин Лувсанжамц үүдний ойролцоо байх гутлын тавиур дээр байсан улаан хар цагаан өнгө хосолсон гранет нэртэй эрэгтэй пүүз аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-4 229-230/

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 42 дугаар байрны оёдлын цехэд хулгай орсон хэргийн талаар: 1711006570520

            Чингэлтэй дүүргийн үнэлгээ тогтоох комиссын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ: “...Монгол дээлийн хурган дотор 300.000 төгрөг, хурган дотортой дээл төгрөг, эрэгтэй хантааз 2 ширхэг 300.000 төгрөг, биеийн тамирын өмд 20000 төгрөг, эрэгтэй биеийн тамирын өмд 20000 төгрөг, эмэгтэй жинсэн өмд 1 ширхэг 20000 төгрөг, эмэгтэй хүний улбар шар өнгийн даавуун өмд 30000 төгрөг, эрэгтэй хүний биеийн тамирын өмд 20000 төгрөг буюу нийт 1.410.000 төгрөг...” гэх үнэлгээ /хх2 35-36/

Хохирогч Б.Сарантуяагийн “...2017 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө 09 цаг өнгөрч байхад ажил дээрээ ирсэн чинь хаалга нь онгорхой ус алдсан байдалтай байсан. Тэгээд хувцас захиалгын газрын усыг орой болтол шавхаж дуусаад дотор байгаа эд зүйлээ бүртгэж үзэхэд захиалагч нарын хувцас алга болсон байсан. Хурган дотортой эмэгтэй хүний улаан хүрэн өнгийн торгон дээл, хурганы арьсаар эсгэж оёсон хурган дотор, эрэгтэй хүний үйтэн хуаран материалаар хийсэн хантааз 2 ширхэг алдсан. Биеийн тамирын саарал өмд, хар хөх өнгийн эрэгтэй хүний өмд 1, эмэгтэй хүний жинсэн өмд 1, эмэгтэй хүний улбар шар өнгийн өмд 1, эрэгтэй хүний биеийн тамирын өмд 1 ширхэг зэрэг эд зүйл алдсан. Дээрх алдсан эд зүйлс миний өөрийн мөнгөөр худалдаж авсан хувцаснууд байсан...” гэх мэдүүлэг/хх-3 33-35 /

Хохирогчийн хууль ёсны төлөөлөг С.Баасандашийн “...Манай ээжийг Баасанхүүгийн Сарантуяа гэдэг. 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өвчнөөр нас барсан. Манай ээж хувиараа хувцас захиалгын газар ажиллуулж байсан. 2017 оны 09 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө хулгай орж эд зүйл алдсан... гэх мэдүүлэг /1-р хх 2-4 /

Гэрч Б.Оюунчимэгийн “...Хурган дотортой эмэгтэй хүний дээл 1 ширхэг, хурган дотор 1 ширхэг,'эрэгтэй хүний хантааз 2 ширхэг, биеийн тамирын хар хөх өнгийн 2 ширхэг эрэгтэй өмд, саарал өнгийн эрэгтэй биеийн тамирын өмд 1 ширхэг, эмэгтэй хүний 1 ширхэг жинсэн өмд алдсан...” гэх мэдүүлэг /хх-3-42-43 /

Гэрч Ч.Чулуунцэцэгийн “...хурган дотортой эмэгтэй хүрэн дээл 1, хурган дотор 1, эрэгтэй хүний хантааз 2 ширхэг, биеийн тамирын хар хөх өнгийн өмд 2 ширхэг, саарал өнгийн биеийн тамирын өмд , эмэгтэй хүний жинсэн өмд 1 ширхэг алдсан...” гэх мэдүүлэг/хх-3-44-45 /

Шүүгдэгч Б.Бмөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...2017 оны 09 дүгээр сарын дундуур шөнө явж байгаад Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байр гэсэн бичигтэй байрны подволийн хаалганы цоожийг эвдэж ороод хурган дотортой дээл, эрэгтэй хүний хантааз, 2-3 ширхэг бэлтгэлийн өмд авсан...” /хх-3-48-49/ “...шуудайн дотор байгаа эд зүйлээ үзэхэд хурган дотортой дээл 2 ширхэг, Монгол хантааз 2 ширхэг, эрэгтэй хүний 3 өмд зэрэг эд зүйл байсан...” гэх мэдүүлэг /хх-3 50-51/

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 31 дугаар байрны орсон хэргийн талаар:1711006730539

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х-3 104-106/           Тод үнэлгээ ХХК-ны 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2/105 дугаартай үнэлгээний тайланд “...эмэгтэй хүний драпан пальто 6 ширхэг 540.000 төгрөг, эмэгтэй хүний өвлийн куртик 7 ширхэг 630.000 төгрөг хятад улсад үйлдвэрлэсэн эсгүүрийн машин 1 ширхэг 25000 төгрөг, хаалганы цоож 1 ширхэг 10000 төгрөг, буюу нийт төгрөг...” гэх үнэлгээ /1-р хх 2, 44/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 06/517 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн 2 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь папилон санд МИ000510004534 дугаараар бүртгэгдсэн Баярсайханы Бат-Эрдэнийн зүүн гарын алганы хээний дардастай тохирч байна...” гэх дүгнэлт /хх3 130-131 /

Хохирогч Б.Батнямын “...2017 оны 09 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө миний ажлуулдаг оёдлын газарт хулгай орсон байсан. 6 ширхэг пальто, 6 ширхэг шинэ куртик, эсгүүрийн машин, манай оёдолчны ай фоне-4 маркийн гар утас, мөнгөн ээмэг зэрэг эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг /хх-3-109-110 /

Хохирогч С.Хишигбаярын “...Хулгайд алдсан зүйлсээс миний айфоне-4 маркийн гар утас болон мөнгөн ээмэг, бөгж байсан...” гэх мэдүүлэг /хх3 118-119 /

Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...2017 оны 09 дүгээр сарын дундуур шөнө дэмий тэнэж явж байгаад Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байр гэсэн бичигтэй байрны подвольд байрлах хувцас захиалга, засвар гэсэн хаягтай газрын хаалганы цагаан өнгийн хятад цоожийг хөшиж эвдэн орсон. Тухайн газар ороод асаагуурын гэрэл асаагаад эд зүйлийг үзээд 6 ширхэг эмэгтэй пальто, 7 ширхэг эмэгтэй куртик, ай фоне гар утас, мөнгөн ээмэг, зүүлт зэргийг хулгайлан авсан. Би гэмт хэрэг үйлдэхдээ дандаа ганцаараа явдаг. Хүнтэй явахаар матуулаад дэмий байдаг...” гэх мэдүүлэг /хх-3 127-128 /

Шүүгдэгч Б.Б“...2017 оны 09 дүгээр сарын эхээр байх Баянбүрдийн тойргийн урд талд байдаг байрны подволийн хаалганы түгжээг эвдэж ороод дотроос нь оёсон шинэ хувцаснуудыг аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх3 143-144/

Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, 38 дугаар байрны подвольд орсон хэргийн талаар: 17110015000579:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5, 49-54/

Дамно ХХК-ны 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ЧД1-59 дугаартай “...Н.Санчингаравын алдагдсан эд зүйл 296.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх-5, 68-69 /

Дамно ХХК-ны 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ЧД1-163 дугаартай “...Б.Ундрахын алдагдсан эд зүйл 578.200 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх5 75- 76 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 06/668 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн 2, 3, 4 гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 3 гэж дугаарласан гарын мөр нь папилон санд МИ000210011071, МИ005210004667, 2656132 дугаараар бүртгэгдсэн Нандин- Эрдэнэ овогтой Нанзадын зүүн гарын эрхий хурууны хээний дардастай тохирч байна...” гэх дүгнэлт /хх-5 78-79 /

Хохирогч Б.Ундрахын “...2017 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө над руу хажуугийн мужааны цехийн ах залгаад хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад очсон чинь хаалга нь онгорхой байдалтай, урлан дотор байсан хувцас эд зүйлийг замбараагүй болгосон байсан. Брет гэсэн цэнхэр өнгийн бичигтэй их бие нь саарал өнгийн сийлбэртэй машин, хар өнгийн сийлбэрийн машин үүнийг 2015 оны 03 дугаар сард 400.000 төгрөгөөр худалдаж авсан. Улаан өнгийн Кен гэсэн бичигтэй таслагч 1 ширхэг үүнийг 70.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх-5, 56-57 /

Хохирогч Н.Санчингаравын “...2017 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө 06 цагийн үед манай аав Наянжин намайг дуудаж сэрээгээд сийлбэрийн газар хулгай орсон байна гэж хэлсэн. Кен брэндийн түрдэг хөрөө 2015 онд 170.000 төгрөгөөр худалдаж авсан. Кен брэндийн уран хөрөө 2017 оны эхээр 175.00 төгрөгөөр худалдаж авсан. Лейяа брэндийн батарейгаар ажилладаг дрилл 2014 онд төгрөгөөр худалдаж авсан. Кен брэндийн таслагч 2016 онд 60.000 төгрөгөөр худалдаж авсан. Дээрх багажуудыг хэрэглэж байсан, хуучин багажууд байсан...” гэх мэдүүлэг /хх-5, 60-61/

Шүүгдэгч Н.Нандин-Эрдэнийн “...Би 2017 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө 01 цагийн үед Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 38 дугаар байрны 1 дүгээр орцны подвольд ороход модон хаалгатай өрөө байхаар нь гараараа татаж хаалгыг эвдээд дотор ороход мужааны цех бололтой мужааны багажууд байхаар нь би сийлбэрийн машин 2 ширхэг, дрилл 1 ширхэг, таслагч багаж 1 ширхэг зэрэг эд зүйл аваад гарч явсан...” гэх мэдүүлэг /хх-5, 90-91 /

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалан хүнсний дэлгүүрт хулгай орсон хэргийн талаар :1829001260077

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-229-250 /

Нансалмаагийн Нандин-Эрдэнийн биед байсан хулгайд алдагдсан эд зүйл болох шаргал нуухтай, улаан өнгийн толгойтой 3 ширхэг хөөрөг хураан авсан тэмдэглэл /хх-4, 4/

Вендо ХХК-ны 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Ц-18-20 дугаартай үнэлгээний “...17.789.140 төгрөг...” гэх тайлан /хх-4, 53-63 /

Дамно ХХК-ны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18-154 дугаар үнэлгээний “...928,200 төгрөг...” гэх тайлан /хх-4, 68-79 /

Тод үнэлгээний ХХК-ны 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12/22 дугаар үнэлгээний “...сурагч зориулалттай цүнх 1 ширхэг 50.000 төгрөг ...” гэх тайлан /хх- 10, 161 /

Хохирогч Ц.Буянхүүгээр эд зүйл таньж олуулсан “...хөөргөнүүд бүгд Даваа толгойтой байсан ба бага гарын Чүнчүгноров хөөрөг 1 ширхэг байсан нь алтан нуухтай, даваа толгойтой, бусад хөөргөнүүдийн 5 нь дунд гарын, 4 нь бага гарын манан хөөргөнүүд байсан. Хохирогчийг өрөөнд оруулан таны хулгайд алдсан хөөргөнөөс эдгээр хөөрөг дотор байна уу гэж асуухад хохирогч нь энэ хөөргөнүүд бүгд миний хулгайд алдсан хөөрөг мөн байна гэж хариулав...” гэх ажиллагааны тэмдэглэл /хх4 7-8/

Хураан авсан эд зүйл хохирогч Ц.Буянхүүд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх- 4 11/

Хохирогч Ц.Буянхүүгийн “...Би нөхөр С.Соёлбадрахын хамт “Баянзаараг ХХК-ийг байгуулж уг компанийн нэр дээр бүртгэлтэй Жаргалан хүнс, барааны дэлгүүрийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд ажиллуулдаг. Улмаар 20018 оны 05 дугаар сарын 17-ны орой 23 цаг 15 минутад дэлгүүрээ хааж, бүх гэрлээ унтраагаад гадаа асдаг гэрлээ асаалттай үлдээгээд явсан. Маргааш өглөө нь буюу 2018 оны 05 дугаар сарын 18-ны өглөө 08 цаг 15 минутын үед дэлгүүрийнхээ хаалгыг нээгээд дэлгүүртээ ороход манай дэлгүүрийн гадна талын хаалганы цоож эвдрээгүй байсан ба харин дотор талын хүнсний дэлгүүр лүү ордог хаалганы цоож эвдэрчихсэн эсрэг талын комиссын бараа зардаг дэлгүүрийн хаалга онгорхой байхаар нь хулгай орсон байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Хяналтын камерын хард дискийг салгаж аваад явсан байсан. Манай дэлгүүрээс монетон эрэгтэй гинж 3 ширхэг, монетон бөгж 8 ширхэг, эрэгтэй бөгж 2 ширхэг, 1 ширхэг монетон эрэгтэй кальцо, соёмботой тольтой эрэгтэй монетон бөгж 1, монетон эмэгтэй хослол тус бүр 2 ширхэг буюу ээмэг, бөгж, кулон нийт 10 хос, эмэгтэй хослол тус бүрдээ 4 ширхэгтэй , 58 хос мөнгөн эдлэл, эрэгтэй мөнгөн гинж 8 ширхэг, мөнгөн хуримын хос бөгж 10 ширхэг 4 шинэ цагийн их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, бага гарын мөнгөн аяга 3 ширхэг цагаан зэс аяга жижиг 3 ширхэг, эрэгтэй мөнгөн кулон 15 ширхэг, эмэгтэй мөнгөн бугуйвч 5 ширхэг, мана хөөрөг 9 ширхэг, чүнчүгноров хөөрөг 1 ширхэг, бэлнээр орлогын мөнгө болох төгрөг зэрэг эд зүйл алдсан...” гэх мэдүүлэг/хх-4 18-19 /

Хохирогч С.Соёлбадрахын “...дунд гарын манан 1 ширхэг хөөрөг алдагдсан гэж өмнө өгсөн мэдүүлэг хэлж, үнэлүүлж байсан. Үнэлгээний 35 дугаарт төгрөгөөр үнэлсэн хөөрөг мөн байна. Харин нөгөө цагаан хөөрөг нь манай алдсан хөөрөг биш, Одоо нийт 10 хөөрөг алдсанаас 7 хөөргийг нь буцааж олж авсан. Хаш хөөрөг 1 ширхэг, бага гарын манан хөөрөг 1 ширхэг олдоогүй байна.Бэлэн 850.000 төгрөг нэмж нийт 18.689.1400 төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс 7 хөөргөний 2.550.000 төгрөг, цагдаад хураагдсан байгаа хөөргөний 300.000 төгрөгийн хөөрөг зэрэг нийт 2.850.000 төгрөг хохирлыг эд зүйлээрээ буцааж олж аваад байна. Бусад хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /10 хх 157-158 /

Гэрч Г.Нансалмаагийн “...Би Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумын төвд байрлах Жаргалан дэлгүүрийн эсрэг талын өрөөг түрээслэн комиссын бараа зардаг. 2018 оны 05 дугаар сарын 18-ны өглөө 09 цагийн үед гэртээ байж байхад Жаргалан дэлгүүрийн эзэн Буянхүү эгч миний утас руу залгаж, дэлгүүр дээр хүрээд ир хулгай орчихсон байна гэсэн. Тэгээд би дэлгүүр дээрээ иртэл миний бараа зарж байсан өрөөний ертөнцийн зүгээр хойд талын хаалга онгорхой мөн хүн орж гардаг үүдний хаалга бас онгорхой байсан. Миний зарж байсан бараанаас хүүхдийн сурагч цүнх 1 ширхэг байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-4, 28-29  /  %

Гэрч С.Соёлбадрахын “...2018 оны 05 дугаар сарын 18-ны өглөө хөгшин бид хоёр гэрээс 07 цаг 30 минутын үед гэрээс хамт гарсан. Тэгээд би малдаа явсан, хөгшин дэлгүүр лүү яваад удалгүй залгаад дэлгүүрт хулгай орсон юм шиг байна гэж хэлээд би хөдөө явж байгаад буцаад дэлгүүртээ ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг/хх-4, 33-34 /

Гэрч П.Эрдэнэчимэгийн “.. Хохирлыг гаргахдаа алдагдсан эд зүйлүүдийн үнийн дүнгээр нь нэгтгэх байдлаар гаргасан Жишээ нь гинж гэхэд нэмэлт загвар нь өөр боловч адил жинтэй үнэтэй байсныг нь тоо ширхгээр тогтоож хохирлыг гаргасан...” гэх мэдүүлэг/1-р хх 1, 06-08 /

Шүүгдэгч Н.Нандин-Эрдэнийн “...Сумын төвөөр явж байгаад засмал замын баруун талд байх нэг давхар улаан тоосгон дэлгүүр лүү орсон, дэлгүүрт худалдагч нь гээд нэг настай хүн байсан. Бат-Эрдэнээс тэндээс 1 тамхи худалдаж авсан тухайн үед 23 цаг өнгөрч байсан. Дэлгүүрийн хашааны баруун талын догол буланд зогсож тамхи татаж байгаад дэлгүүр хаахаар нь хашааг давж ороод хашаан дундуур явсаар байгаад дэлгүүрийн байшингийн баруун талд нь залгаа нам даралтын зуухны хаалгыг татаж үзэхэд цоожгүй онгорхой байсан. Дэлгүүр лүү ороод Бат-Эрдэнэ чи цонхоор хүн харж бай гэсэн би дэлгүүрийн дотор талаас гадагшаа хүн харж, чимээ чагнаж зогссон. Бат-Эрдэнэ лангууны ар талаар явж эд зүйл байсныг нь авсан. Тухайн үед би юу юу авсныг мэдээгүй. Бат-Эрдэнэ авсан зүйлээ гялгар уутанд хийгээд ирсэн. Тэгээд бид хоёр комиссын бараан байсан өрөөнөөс хүүхдийн цүнх байсныг авч нөгөө эд зүйлээ хийсэн. Улаанбаатар хотод 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр орсон. Нөгөө авсан зүйлсээс би 7 ширхэг хөөргийг авч үлдсэн, мөн Бат-Эрдэнэ эхнэртээ өгөөрэй гэж 1 ширхэг монетон бөгж 1 ширхэг монетон гинж өгсөн бусад зүйлийг Бат-Эрдэнэ Азаад найдвартай зарна гээд аваад явсан. Би өөртөө авч үлдсэн хөөргөнүүдийг зарж үрээгүй өөртөө байлгаж байсан...” Дэлгүүр лүү Бат-Эрдэнэ бид хоёр орсон. Тэнд байсан үнэт эдлэлүүдийг бүгдийг нь авсан ба цаасан хайрцагтай байсан бэлэн мөнгө 100,000 орчим төгрөг байсныг авсан. Дэлгүүрээс 7 ширхэг мөнгөн аяга, 8 ширхэг хөөрөг, мөнгөн ээмэг, бөгжний хослол нэлээд хэд байсан, бас монетон гинж, ээмэг зэрэг эд зүйлс байсан...” гэх мэдүүлэг/хх-4, 110-111 /

Шүүгдэгч Б.Б“...уг дэлгүүрээс 3 граммын 2 ширхэг монетон гинж, 5-6 ширхэг монетон бөгж, 5-6 ширхэг мөнгөн ээмэг, 40 орчим ширхэг мөнгөн кулон, ээмэг, бөгж, 7 ширхэг мөнгөн аяга, 4-5 ширхэг хөөрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-4, 117-118  /

Шүүгдэгч Б.Бгэрчээр өгсөн “...Цогтцэцийн сумын төвд байх барилгын материалын дэлгүүрээс 7000 төгрөгөөр отврека худалдаа аваад Цогтцэцийн сумын төвд байх засмал замын баруун талд цагдаагийн газрын баруун талд 1 давхар улаан тоосгон дэлгүүрийн арын галлагааны өрөөний өрөөний хаалга нь онгорхой 200-ийн пошигоор даруулаад хаасан байдалтай байсныг холдуулж байгаад дотор нь орсон. Тэгээд хана болгосон паарыг нь татаж байгаад ороод цаана байх хаалгыг отверткаар хөшиж онгойлгоод орсон ба тухайн дэлгүүрийн коридорт нь орж ирсэн. Тэгээд хүнсний дэлгүүр лүү ордог модон хаалгыг би хөлөөрөө жийгээд хаалгыг онгойлгоод тухайн дэлгүүрт орсон. Дэлгүүрээс бид хоёр 6 ширхэг мөнгөн гинж, мөнгөн хослолууд 40 орчим ширхэг, мөнгөн эрэгтэй, эмэгтэй бөгжнүүд нийтдээ 20 орчим ширхэг, манан хөөрөг 7 ширхэг, Чүнчүгноров хөөрөг 1 ширхэг, монетон гинж 2 ширхэг монетон ээмэг, бөгжний тоог мэдэхгүй байна. Бэлэн мөнгө 100,000 орчим төгрөг хулгайлж авсан. Тэр дэлгүүр хяналтын камер байсан, би нэг камерыг нь гараараа эргүүлсэн. Тэгээд хяналтын камерын серверийг хулгайлж аваад хөдөө замдаа эвдээд хаясан...” гэх мэдүүлэг/хх-4, 38-40 /.

Дархан-Уул аймаг Загвар Гоёл алт мөнгөний газар: 1818003490261

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6, 6-9/

Хохирогч Т.Болдын \..Өнгөрсөн цагаан cap өнгөрөөд миний зүс таних Ганаа гэх залуу толгой нуухгүй хөөрөг янзлаад өгөөч гэж өгсөн юм. Би тэр залууд толгой, нуухыг 50.000 төгрөгөөр янзалж өгөхөөр тохиролцсон. 4 лан мөнгө бол миний ажлын материал байсан. 1 лан нь 55 000 төгрөг гэхээр 220,000 төгрөг болж байна...” гэх мэдүүлэг /хх-6-18-19 /

Иргэний хариуцагч Т.Болдын “...Ажил дээрээ ирэхэд ажлын хаалга эвдрээд надаар хөөргөнийхөө нуухыг засуулахаар өгсөн байсан хөөрөг сейфэн дотор байсан тэр байхгүй, мөн 4 лан мөнгө алдсан. Харин алдсан 4 лан мөнгө миний өөрийн мөнгөө байгаа юм. Цагаан өнгөтэй үүлэн манан хөөрөг, улаан толгойтой хөөрөг байсан...” /1-р хх 2, 124 /

Иргэний нэхэмжлэгч Г.Гансүхийн Би өнгөрсөн цагаан сарын дараа буюу 2018 оны 02 дугаар сарын сүүлээр зүс таних Болдоо гэгч хуучин хорооллын 22 дугаар байранд алт, мөнгөний дархан хийдэг хүнд өөрийнхөө толгой, нуухгүй цагаан өнгийн шинэ цагийн Хятад хөөргийг толгой хийгээд өгөөч гэж өсгөн. Болдтой би 50 төгрөгөөр нуух, толгой хийлгэхээр тохирсон байсан. Саяхан Болдоо надад манайд хулгай ороод чиний хөөргийг алдсан талаар дуулгасан. Тэр хөөргийг 2015 оны үед Захын үүдээр хөөрөг зардаг хүнээс нуух, толгойтой нь

төгрөгөөр авч байсан. Би алдсан хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна...” /хх-6, 22 /

Хохирогч Т.Болдын гэрчээр өгсөн “...Би хуучин хорооллын 22 дугаар байрны 5 дугаар орцны дор байх подвольд алт, мөнгөний дархан ажиллуулдаг Би өчигдөр орой 19 цаг өнгөрч байхад хаалга, үүдээ түгжиж яваад өнөөдөр 10 цагийг үед иртэл хаалга онгорхой, дотор нь Дэмбээ сууж байсан. Тэгээд би сейфээ шалгатал цоожтой байсан. Сейф хөшиж онгойлгоод дотор нь байсан 4 лан хар мөнгө, эдгээрийг дөрвөлжин хэлбэртэй хайчилсан байгаа. Энэ нь 220,000 төгрөг болно.Хүний жижигхэн үүл манан цагаан өнгөтэй , улаан өнгийн даваа толгойтой, мөнгөн халбага, нуухтай хөөрөг алдсан...” гэх мэдүүлэг /хх-6, 23-24 /

Шүүгдэгч Б.Бгэрчээр өгсөн “...Би ломбард, алт мөнгөний дархны хаалга, цоожийг эвдэлдэг. Нандин-Эрдэнэ бид хоёр хамт орж эд зүйлийг хайж олж авсан. Хулгайлсан гар утсаа адилхан хувааж авсан. Алт, мөнгөний дархнаас авсан 1 ширхэг хөөргийг Нандин-Эрдэнэ авсан...” гэх мэдүүлэг/хх-6-35- 36 /

Капитал зууч ХХК-ны 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний “...мөнгө 4 лан 220.000 төгрөг, цагаан өнгийн үүл манан хөөрөг 1 ширхэг 60,000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх-6 ,30-31 /

 Шүүгдэгч Б.Б“...2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018- оны 05 дугаар сарын 01-ний шөнө Нансалмаагийн Нандин-Эрдэнийн хамт Дархан-Уул аймгийн захын урд талд байрлах байрны подвольд хаалганы цоожийг нь эвдэж ороод эд зүйл аваагүй...” гэх мэдүүлэг /хх-6, 47-48 /

Дархан-Уул аймаг “Ихэр могой” төвийн хажууд байрлах алт мөнгөний дархны газар. 18180035000267

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-6, 93-95 /

Хохирогч Л.Баасанхүүгийн “...Нэг үйлчлүүлэгчийн хар сувдан зүүлт, бугуйвч хоёр алдагдсан. 107 грамм мөнгөн дээр ээмэг, бөгж, бугуйвч, жижиг гар хийцийн эмээлийн 4 ширхэг баавар зэрэг хайлуулж юм хийхээр бэлтгэх гэж байсан мөнгөн материалууд байсан эдгээр нь 107 грамм мөнгөн дээр нэмж, нийт 300 грамм мөнгө байсан. Чонын мөнгөлсөн шагай, мөнгөлөөгүй шагай 1 ширхэг, Чонын мөнгөлсөн соёо, мөнгөлөөгүй соёо 1 ширхэг байсныг дутуу хэлсэн. Сарантуяа гэдэг хүний сувдан зүүлт, ээмэг, бугуйвч өгөөд түүнтэйгээ хослуулж бөгж хийж өгөөч гэж өсгөн байсан нь алдагдсан. Ээмэгний түгжээнд алт оруулж хий, мөн зүүлтээс нь 1 ширхэг сувд аваад бөгж хийж өгөх байсан юм. Гэтэл үүнийг алдчихсан...” /хх-6, 97-98 /

Иргэний нэхэмжлэгч Б.Сарантуяагийн “...Би 2017 оны 09 дүгээр сарын танил Гэрэлтуяа гэх эмэгтэйгээс байгалийн сувдан зүүлтийг 1 сая төгрөгөөр авахаар болоод. Тэрнээс хойш уг зүүлтээ хэрэглээгүй байж байгаад 2018 оны 04 дүгээр сарын үед Ихэр могой худалдааны төвийн хажуу талд вагончикт үйл ажиллагаа явуулдаг Бааска гэх алт, мөнгөний дархан залууд Гэрэлтуяагаас авсан сувдан зүүлт, ээмэг бугуйвчаа хэлбэр дүрсийг нь янзлаад , ээмэгний түгжээнд алт оруулаад зүүлтээс нь 1 ширхэг сувд аваад бөгж хийгээд өгөөч гээд өсгөн. Гэтэл 5 сарын эхээр алт, мөнгөний дархан Бааска над руу залгаад эгчээ манайд хулгай ороод эд зүйлийг чинь алдчихлаа гэж надад хэлэхээр нь мэдлээ. Алдагдсан хохирлоо барагдуулахыг хүсэж байна...” гэх мэдүүлэг/хх-6, 100 /

Гэрч Д.Равжирын “...2018 оны 05 дугаар сарын 01-ний өглөө Дархан сумын 5 дугаар баг, 20/4 дүгээр байр, Ихэр могой худалдааны төвийн хажууд байх өөрийн ажлын байр болох вагончикт очтол хаалга нь онгорхой байхаар нь манай вагончик дотор алт, мөнгөний дархны ажил хийдэг Баасанхүүг ирсэн байна гэж бодоод ортол дотор хүн байхгүй хаалганы цоож эвдэрсэн байдалтай байсан. Тэгээд хартал Баасанхүүгийн сейфийг эвдээд хамаг юмыг нь гаргаад тавьчихсан байсан. Би тэгээд Баасанхүү рүү залгатал утас нь холбогдохгүй байсан...” гэх мэдүүлэг/хх-6, 102 /.

Шүүгдэгч Б Бат-Эрдэнийн гэрчээр өгсөн “...2018 оны 04 дүгээр сарын 31. 2018 оны 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө миний найз Нандин-Эрдэнэ намайг Дархан сумын 5 дугаар баг S караокед байх үед ирж надтай уулзсан. Бид хоёр караокеноос гараад 01 цаг өнгөрч байхад Шинэ дархны хуучин хороололд аль байрыг нь санахгүй байна алт, мөнгөний дархны хаалганы цоожийг нь газраас нэг төмөр олоод би хөшиж онгойлгосон. Тэгээд Нандин-Эрдэнэ бид хоёр хамт орсон. Тэндээс гараад хуучин Дархан биржийн урд талын Хаан банкны ойролцоо 5 дугаар байрны хажууд гутал засвар гэсэн хаягтай вагончикийн хаалганы цоожийг овтертика хэрэглэж би онгойлгоод Нандин-Эрдэнэ бид хоёр орсон. Тэгээд тэндээс 500 грамм орчим мөнгөн эдлэл, 1 ширхэг хөөрөг, бөгж хэвлэдэг 50 см орчим урттай цулгуй төмөр аваад гарсан. Тэндээс гараад 04 цаг өнгөрч байх үед Дархан- Уул аймгийн Дархан сум Өргөө баг 15 дугаар байранд байрлах Хүрд нэртэй ломбардын гадна хаалганы цоожийг би гутал засвараас авсан бөгжний хэв авдаг төмрөөрөө эвдэж ороод нэлээд олон гар утас хар цүнхтэй, Асер маркийн зөөврийн компьютер 1 ширхгийг авсан...” гэх мэдүүлэг/хх-6, 105-106 /

Капитал зууч ХХК-ны 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний мөнгөн ээмэг, бөгж, бугуйвч, жижиг гар хийцийн эмээлийн даруулга 4 ширхэг, 360.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх-6, 108-109 /,

Капитал зууч ХХК-ны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний “...чонын мөнгөлсөн соёо 1 ширхэг 120,000 төгрөг, Чонын мөнгөлөөгүй соёо 1 ширхэг 50000 төгрөг, чонын мөнгөлсөн шагай 1 ширхэг 120,000 төгрөг, Чонын мөнгөлөөгүй шагай 1 ширхэг 50000 төгрөг, нийт 340.000 төгрөг ...” гэх үнэлгээний тайлан /хх-6,115-116 /

Капитал зууч ХХК-ны 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний “...байгалийн гаралтай хос ээмэг, сувдан бугуйвч, хүзүүний зүүлт тус бүр нийт 900.000 төгрөг/хх-6, 120-121 /,

Капитал зууч ХХК-ны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний “...алт мөнгөний дархны бөгж сунгах зориулалттай төмөр 1 ширхэг 40000 төгрөг/хх-9, 185-186 /,

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн’ ...2018 оны 04 дүгээр сарын 30-аас 2018 он 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө захын урд талын төмөр вагончикийн хаалганы цоожийг эвдэж opotyG, 400 гаруй грамм мөнгө, 1 төмөр авсан...” гэх мэдүүлэг /хх-6 132-133 /

Дархан-Уул аймаг “Хүрд сүт ломбард” : 1818003510268

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6, 148-152 /

Эд зүйл 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Ц.Ганбаяраас “...35614508213933103, 35614508213934903 имей дугаартай LG G-6 маркийн гар утас ...” хураан авсан тэмдэглэл /хх-6, 182 /

Г.Сумбаяр 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “...35614508213933103, 35614508213934903 имей дугаартай LG G-6 маркийн гар утас...” хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-6, 183 /

Капитал зууч ХХК-ны 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний “...62 ширхэг гар утас Хүрд сүт ломбардаас алдсан талаарх 5.425.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх-6-196-198 /

Капитал зууч ХХК-ны 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний “...Асейр Айе-7 маркийн зөөврийн компьютер 1 ширхэг 2.899.000 төгрөг ...” гэх үнэлгээний тайлан /хх-7, 210-211 /

Тод үнэлгээ ХХК-ны 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/91 дугаартай хөрөнгийн үнэлгээний “... Д.Одончимэгийн Лжи жи-6 маркийн гар утас

 төгрөг, С.Шинэзаяагийн Самсунг галакси Жи-7 маркийн гар утас 500.000 төгрөг, Лжи Ви 504 л 680.000 төгрөг, Д.Отгонбаярын Хувай В-5 маркийн гар утас

 төгрөг, Л.Энхтүвшиний Самсунг эс-6 маркийн гар утас 300,000 төгрөг. нийт 2.199.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /1-р хх 2, 30-31 /,

Капитал зууч ХХК-ны 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний “...250 гегабайтын багтаамжтай зөөврийн хард 1 ширхэг 150.000 төгрөг.

төмөр сейф болон модон хаалганы цоожны гол 2 ширхэг 10,000 төгрөг, зүүдэг том цоож 40000 төгрөг, зөөврийн компьютерын хар өнгийн цүнх 1 ширхэг 50,000 төгрөг буюу нийт 250.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх-6-196-198 /

Хохирогч Г.Соёлмаагийн 2018 оны 04 дүгээр сарын 30-аас 2018 оны 05 дугаар сарын 01 -нд шилжих шөнө манай ломбардад хулгай орсон гэж манай ломбардад ажилладаг Номин-Эрдэнэ надад хэлсэн. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өглөө 09 цагийн үед ажил дээрээ очиж харсан чинь манай ломбардын гадна хаалга нь онгорхойг гадна хаалганы цоожийг эвдээд цонхны хажууд тавьчихсан байсан. Сейфэн дотроос 67 ширхэг гар утас алга бодсон байсан...”, “...1 ширхэг зөөврийн компьютер алдсан. Хэрэг гарснаас хойш 14 хоногийн дараа ажилтан Номин-Эрдэнээс ажил дээр үлдсэн эд зүйлийн тооцоо хийж, хүлээн авч байгаад 1 ширхэг зөөврийн компьютер алга болсныг мэдсэн...” /хх-6,200-202 /

“...Сумбаяр гар утсаа олж авсан, Г.Ганзоригийн гар утасны хохирол барагдуулсан, Б.Минжинсорын утсыг адил утсаар буцааж өгсөн, Х.Эрхэмбаярын гар утсыг адил төстэй утсаар орлуулж хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх- 6, 203-204 /

Хохирогч Д.Ням-Эрдэнийн .миний ажиллуулдаг цахим тоглоомын газрын хаалгыг эвдэж ороод баруун хойд талын буланд байсан төмөр сейф эвдээд тэр дотор байсан 80.000 төгрөг, зөөврийн компьютерын хар цүнх 1 ширхэг, дотор нь байсан зүйлсийг газар асгаад хоосон цүнх, мөн 250 гегабайтын багтаамжтай зөөврийн хард /ДИСК/ аваад явсан байсан. Ширээний шургуулгад орлогын 30.000 төгрөг байсан түүнийг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 2, 127-128 /

Иргэний нэхэмжлэгч Ц.Буянбаатарын “...Би Хүрд Сүт ломбардад 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Самсунг эс-8 маркийн гар утсыг 300,000 төгрөгийн барьцаанд тавьсан, улмаар дахин мөнгөний хэрэг гараад 400,000 төгрөг нэмж аваад нийт 700,000 төгрөгийн барьцаанд тавиад 2018 оны 04 сарын 20-ны өдөр сунгуулах бай^ан боловч сунгуулж чадаагүй юмаа. Тэгээд сунгуулах мөнгө байхгүйгээс ломбардад орхисон. Тэгтэл түүнээс 4 сарын 30-ны шөнө хулгай орсон юм байна лээ. Би бүр түүнээс өмнө нь мөнгө байхгүй дахин утсаа авч чадахгүй болсон тул гэрээ ёсоороо ломбардад үлдээхээр шийдсэн байсан. Би одоо уг гар утсыг нэхэмжлэхгүй, ломбардын зүгээс хохирлоо нэхэмжлэх байх... гэх мэдүүлэг /хх-6, 207-209 /

Иргэний нэхэмжлэгч Ц.Тэмүүлэнгийн “...Би Хүрд Сүт ломбардад самсунг нөт-4 маркийн гар утсыг 2018 оны 04 сарын 16-ны өдөр 90,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Би энэ утсаа буцааж авах боломж байхгүй болсон байсан юмаа. 2018.04.25-ны өдөр хугацаа нь дуусаад байсан бөгөөд сунгуулж чадахгүй байж байх үед хулгай орчихсон юм байна лээ. Миний зүгээс энэ утсыг буцааж авах мөнгө байхгүй учир нэхэмжлэхээс татгалзаж гэрээний дагуу Хүрд сүт ломбардад шилжүүлж байна. Миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй байна, цаашид ломбардын зүгээс нэхэмжлэлээ гаргах байх...” гэх мэдүүлэг/хх-7, 135-136 /

Иргэний нэхэмжлэгч Б.Амаржаргалын “...Би Хүрд Сүт ломбардад 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Самсунг эс-7 элж маркийн гар утсыг 350,000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан юмаа. Тэгээд түүнийгээ хоног нь дуусах үеэр авах гэж очсон чинь хулгайд орчихсон гэсэн. Тэгээд ломбардын эзэн хүүхэн надад шинэ утас авч өгье гэсэн бөгөөд би тэр утсыг нь үзэхэд дуураймал утас болохоор нь би аваагүй юмаа. Би яг Солонгос утас авна гэж хэлсэн. Одоо би 350,000 төгрөг өгч утсаа авах боломжгүй учраас нэхэмжлэлээс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-7, /

Э.Иргэний нэхэмжлэгч Г.Сумбаярын “...Би Хүрд Сүт ломбардад тавьсан байсан ЛЖ жи-6 маркийн гар утсыг цагдаагаас олж өгснийг нь хүлээн авсан, одоо ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй байна, би гар утасныхаа 350,000 төгрөгийг Соёлмаад өгөөд энэхүү өөрийнхөө гар утсыг авсан ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-7, 16-17 /

Иргэний нэхэмжлэгч Н.Цэндсүрэнгийн “...Би Хүрд Сүт ломбарданд 2018 оны 04 сард аваад удаагүй байсан Ай-7 маркийн зөөврийн компьютерыг ломбардад тавьсан, энэ талаараа түрүүчийн мэдүүлэгтээ мэдүүлсэн. Би хэдний өдөр байсныг санахгүй байна ломбардын ажилтан Номин-эрдэнэ над руу утасдаад манай ломбардад хулгай орсон гэж хэлсэн, тэгэхээр нь миний нөүтбүүк байна уу гэж асуухад байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би тайвширсан. Тэгээд дараа нь эзэн нь гэх Соёлмаа гэх эмэгтэй чи нөүтбүүк тавьсан юм уу гэж асуухаар нь тавьсан гэж хэлэхэд нөүтбүүк чинь байхгүй байна, чиний нөүтбүүкийн оронд Номин-эрдэнэ өөрийнхөө нөүтбүүкийг тавьсан байна гэж хэлсэн. Тэгээд утсаа спикер дээр нь тавьчхаад Номин-эрдэнийг загнаад байхад нь би уурлаад за наадах чинь машины үнэтэй юм байгаа биш дээ, сүртэй юм бэ, наад охинтой чинь өөрөө учраа олчихно гэж хэлсэн юмаа. Учир нь 400,000 төгрөгөөс илүү үнээр авахгүй гээд байхад нь би мөнгөний хэрэг болчихсон байсан учраас гуйж байгаад 500,000 төгрөгийн барьцаанд тавьсан юмаа. Тэгээд гуйж байсан хүүхдийг загнаад байхад нь би тэсэхгүй тэгээд өмөөрөөд хэлчихсэн юмаа, гэтэл тэрнээс хойш ломбардын эзэн эмэгтэй та хоёр учиртай, та хоёр өөрсдөө учраа ол гээд байдаг болчихсон, тэгэхээр нь би уур хүрээд би тэгвэл гомдлоо гаргана гээд нэхэмжлэхээр болоод үнэлгээг хийлгэсэн юмаа. Тэрнээс биш миний хувьд Номин-эрдэнэ гэх охинтой ямар нэгэн харилцаа байхгүй, түүнийг 400,000 төгрөгөөс илүү авахгүй гээд байхад нь гуйж байгаад 500,000 төгрөгийн барьцаанд тавьснаас өөр харилцаа байхгүй...” гэх мэдүүлэг/хх-7, 206-207 /

Иргэний нэхэмжлэгч С.Наранцэцэгийн “...Би Хүрд Сүт ломбардад 2018 оны 04 сарын 30-нд Самсунг эс-3 маркийн гар утсыг 20,000 төгрөгөөр барьцаанд мөнгөний хэрэг болоод тавьсан юмаа. Тэгээд 2 хоногийн дараа авах гээд очсон чинь байхгүй хулгай орчихсон гэж хэлсэн. Миний зүгээс заавал ийм загварын гэхгүй ямар ч хамаагүй барьчихмаар төстэй утас л өгчихвөл ямар нэгэн гомдол нэхэмжлэл байхгүй гэж ломбардын хүнд нь хэлсэн байгаа. Барьчихаар л утас л өгчихвөл 20,000 төгрөгийг нь ломбардад буцаан өгч авмаар байна. Би уг заавал самсунг эс-3 гэхгүй адил төстэй л эвдрэл байхгүй л утас өгчихвөл ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-7, 172-174 /

Иргэний нэхэмжлэгч Д.Нансалмаагийн “....Би 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хүрд сүт ломбардад Самсунг эс-5 маркийн гар утсаа 70,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Хугацаа нь 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр дуусах байсан. Тэгээд энэ өдөр нь утсаа авахаар очсон чинь хулгай орчихсон юм байна лээ. Миний хувьд гар утсаа нэхэмжилж байна, ломбардын эзэн нь гэх эмэгтэй адил загварын утас олж өгнө гэж хэлсэн. Тэрийг нь өгөхийг нь хүлээгээд байж байна, миний хувьд адил загварын утсыг ломбардаас авч 70,000 төгрөгийг нь өгөхөд бэлэн байна...” гэх мэдүүлэг/хх-7, 67-68 /

Иргэний нэхэмжлэгч Ц.Өлзийжаргалын “...Би түрүүчийн мэдүүлэгтээ болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн. Би 2018 оны 03 сарын 24-ны өдөр мөнгөний хэрэг болоод Самсунг нөт-1 маркийн гар утсаа 45,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Хугацаа нь 2018.04.10 болон 20-ны өдөр хугацааг сунгуулж 30-ны өдөр дуусах байсан. Миний зүгээс энэ утсаа буцааж авч чадахгүй болчхоод байсан. Би хугацаа нь дууссанаас хойш 2-3 хоногийн дараа очиход хаалттай байсан. Тэр үед хулгай орчихсон юм байна лээ. Миний хувьд буцааж авах боломжгүй учраас гэрээний ёсоор ломбардад эрхийг шилжүүлж орхисон. Нэхэмжлэхээс татгалзаж байна. Иймээс цаашид энэ утасны нэхэмжлэлийг Хүрд сүт ломбардын зүгээс холбогдох этгээдүүдээс нь нэхэмжлэх байх...” гэх мэдүүлэг /хх-7, 95-96 /

Иргэний нэхэмжлэгч Г.Энхсанаагийн “...Би 2018 оны 04 сарын 23-ны өдөр мөнгөний хэрэг болоод Самсунг жи-3 маркийн гар утсаа 150,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Хугацаа нь 2018.05.07-ны өдөр дуусах байсан. Миний зүгээс энэ утсаа буцааж мөнгөний боломжгүйгээс авахгүй, нэхэмжлэхгүйгээр шийдсэн. Гар утас чигээрээ олдсон ч буцааж авахгүй, хүний хэрэглэчихсэн утас дахин хэрэглэхгүй. Цаашид энэ утасны нэхэмжлэлийг Хүрд сүт ломбардын зүгээс холбогдох этгээдүүдээс нь нэхэмжлэх байх гэх мэдүүлэг/хх-7, 72-73 /

 Иргэний нэхэмжлэгч М Энх-Амгалангийн “...Би Хүрд Сүт ломбардад 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ЛЖ-3 маркийн гар утсыг 55,000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан юмаа. Тэгээд түүнийгээ нэг сунгуулаад 4 сарын 23-нд хугацаа дуусах байсан. Үүний дараа 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мөнгөний хэрэгцээ гараад Хүрд Сүт ломбардад өөрийн эзэмшлийн айхынх 4 эс загварын гар утсыг 30,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд сунгуулаагүй явж байгаад 22-ны өдөр хугацаа дуусаад сунгуулалгүй явж байгаад 05 дугаар сарын сүүлээр хугацаа дуусгуулах санаатай очиход хулгай орчихсон байсан. Тэгэхээр нь би нэгэнт хугацаа өнгөрсөн юм гээд орхичихсон. Миний хувьд сунгуулж чадахгүй буцааж авч чадахгүй нөхцөл байдал үүссэн учраас гэрээ ёсоор ломбардад авахгүй орхихоор шийдчихсэн байсан юмаа. Миний хувьд нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй, уг гар утас нь ломбардын эзэмшлийнх болсон учраас тэндээсээ л нэхэмжлэх байх. Миний утаснууд 2018 оны 04 сарын 22-ны, 23-ны өдөр хугацаа дууссан байсан болохоор орхичихсон юмаа...” гэх мэдүүлэг /хх-7, 120-121 /

Иргэний нэхэмжлэгч Л.Энхтүвшиний “...Би 2018 оны 04 дүгээр сарын08-ны өдөр мөнгөний хэрэг болоод Самсунг эс 6 маркийн гар утсаа

төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд сунгуулах явцдаа 50,000 төгрөг төлсөн, одоо 150,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. 2018.05.10-ны өдрийн Капитал зууч ХХК-иас ломбардын хохирлыг тооцохдоо ломбардад учирсан хохирлоор нь миний хохирлыг үнэлсэн байсан тул дахин үнэлүүлнэ. Миний хувьд ломбардаас^ дүйцүүлэхээр утас өгвөл 150,000 төгрөгийг төлөөд авах боломжтой...” гэх мэдүүлэг /хх-7, 23-24 /

Иргэний нэхэмжлэгч Э.Баттулгын “...Би 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мөнгөний хэрэгцээ гараад Хүрд Сүт ломбардад өөрийн эзэмшлийн айфоне 4 эс загварын гар утсыг 30,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд 2 удаа сунгуулаад 05 дугаар сарын 01-нд хугацаа дуусах байсан. Би тэгээд буцаж авах боломжгүй байсан учраас тэр чигээр нь ломбардад үлдээсэн юмаа. Тэгтэл сүүлд сонсоход тэр ломбардад хулгай орсон сонсогдсон. Миний хувьд сунгуулж чадахгүй буцааж авч чадахгүй нөхцөл байдал үүссэн учраас гэрээ ёсоор ломбардад авахгүй орхихоор шийдчихсэн байсан юмаа. Миний хувьд нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй, уг гар утас нь ломбардын эзэмшлийнх болсон учраас тэндээсээ л нэхэмжлэх байх...” гэх мэдүүлэг /хх- 7,112-113 /

Иргэний нэхэмжлэгч Т.Сарантуяагийн “...Би 2018 оны 04 сарын 22-ны өдөр мөнгөний хэрэг болоод айпад 1 загварын айпадыг 50,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэрнээс хойш сунгуулаад явж байхад ломбардад хулгай орчихсон байсан. Уг айпадыг 2017 оны 05 сард 240,000 төгрөгөөр худалдаж авсан. Би айпадаа авахаар очиход хулгай орчихсон байсан бөгөөд ломбардын эзэн би чамайг хохиролгүй болгож өгнө гээд надаас ломбардын мөнгө 50,000 төгрөгийг авсан. Одоо миний бие Соёлмаагаас адил загварын айпадыг авчихвал ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй. Ломбардад өгөх тооцоог би бүрэн төлж барагдуулчхаад хохирол барагдуулж өгөхийг нь хүлээгээд байж байна...” гэх мэдүүлэг/хх-7, 150-152 /

Иргэний нэхэмжлэгч Д.Одончимэгийн “...Би 2018 оны 02 сарын 10-ны өдөр мөнгөний хэрэг болоод ЛЖ жи-6 маркийн гар утсаа 350,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэрнээс хойш сунгуулаад явж байхад ломбардад хулгай орчихсон байсан. Уг гар утсыг 2017 оны 09 сард 1,800,000 төгрөгөөр худалдаж авсан. 2018 оны оны 05 сарын байдлаар 1,500,000 төгрөгөөр үнэлж байгаа тул 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн гарсан шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, дахин үнэлүүлэх хүсэлтэй байсан тул үнэлүүллээ. Эхний гарсан үнэлгээг зөвхөн ломбардын хохирлын байдлаар тооцсон байна. Иймээс би өөрийн үнэлгээг дахин хийлгэж байна. Миний хувьд яг өөрийн хэрэглэж байсан л утас биш бол орлуулж өөр утсаар авах боломжгүй байна...” гэх мэдүүлэг/хх-6, 223- 224 /

Иргэний нэхэмжлэгч Г.Сувдаагийн “...Би 2018 оны 04 сарын 30-ны өдөр мөнгөний хэрэг болоод самсунг эс-5 маркийн гар утсаа 50,000 төгийний барьцаанд тавиад маргааш нь авах гээд ломбард руу залгахад хулгай орчихсон байсан юмаа. Энэхүү гар утсыг 2018 оны 01 сард 165,000 төгрөгөөр худалдаж авсан байсан юмаа. Миний хувьд гар утсаа нэхэмжлэхээсээ татгалзаж байна. Ломбардаас нэхэмжлэлээ гаргах байх...” гэх мэдүүлэг /хх-7, 180-182

            Иргэний нэхэмжлэгч Б.Хонгорзулын “...Би 2018 оны 03 сарын 31-ний өдөр мөнгөний хэрэг болоод LG q6 маркийн гар утсаа 350,000 төгрөгийн барьцаанд тавиад, сунгуулаад явж байсан 4 сарын 09-ний өдөр сунгуулах байсан сунгуулж чадахгүй болохоороо цалин буутал хүлээж байгаач, би заавал авна гэж учирлаж хэлээд иргэний үнэмлэхээ орхиод явсан юмаа. Гэтэл 05 сарын 01-нд нь хулгай орчихсон байсан. Энэхүү гар утсыг Дархан-уул аймгийн Юнителийн салбараас 2018 оны 03 сарын 29-нд 740,000 төгрөгөөр лизингээр худалдаж авсан байсан юмаа. Миний хувьд нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Ломбардаас нэхэмжлэлээ гаргах байх...” гэх мэдүүлэг/хх-6, 234-235 /

            Иргэний нэхэмжлэгч Д.Оюундолгорын “...Би 2018 оны 04 сарын 12-ны өдөр мөнгөний хэрэг болоод самсунг жи-7 маркийн гар утсаа 120,000 төгрөгийн барьцаанд тавиад 4 сарын 25-ны өдөр сунгуулаад 05 сарын 05-ны өдөр хугацаа дуусах байсан юмаа. Гэтэл 05 сарын 01-нд нь хулгай орчихсон байсан. Энэхүү гар утсыг 2016 оны 1 дүгээр сард 729,000 төгрөгөөр лизингээр худалдаж авсан байсан юмаа. Миний хувьд нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Ломбардаас нэхэмжлэлээ гаргах байх...” гэх мэдүүлэг /хх-7, 40-41 /

Иргэний нэхэмжлэгч Ш.Алтантуяагийн “...Би 2017 оны 12 сарын 26-нд huawey р9 lite маркийн загварын утсыг 200,000 төгрөгийн барьцаанд мөнгөний хэрэг болоод барьцаалсан юмаа. Тэгээд 5 сард хулгайд орсон байна гэж ломбардаас мэдэгдсэн. Миний хувьд энэ утсыг дахин биетээрээ олдвол авчихъя гэж бодож байсан. Гэхдээ эргэж буцааж утсаа авах мөнгөний боломжгүй байсан учраас гэрээ ёсоороо ломбардад эзэмшлийг нь шилжүүлэхээр шийдээд орхичихсон юмаа. Миний хувьд ямар нэгэн нэхэмжлэл байхгүй, цаашид ломбардаас энэ утасны эзэмшигчээр нэхэмжлэх болох байх...” гэх мэдүүлэг /хх-6, 212-214 /

Иргэний нэхэмжлэгч Г.Ганзоригийн “...Би түрүүчийн мэдүүлэгтээ болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн. Би huawei 5 маркийн 2016 оны загварын утсыг 90,000 төгрөгийн барьцаанд мөнгөний хэрэг болоод барьцаалсан юмаа. Тэгээд ломбардаас авах гээд очсон чинь хулгайд орчихсон байсан. Ломбардын эзэн Соёлмаа гэдэг эмэгтэйтэй ярилцаж тохиролцоод барьцааны авсан 90,000 төгрөгийг ломбардын хүүгийн хамт өгч түүнтэй ямар нэгэн тооцоогүй болсон. Харин тэр надад адил төстэй гар утас авч хохиролгүй болох талаар тохирсон юмаа. Соёлмаа нь надтай холбоотой байгаа. Одоо надад Соёлмаа л утас олоод өгчихвөл миний хувьд ямар нэгэн нэхэмжлэл тооцоо байхгүй юмаа...” гэх мэдүүлэг /хх- 7, 90-92 /

 Иргэний нэхэмжлэгч С.Шинэзаяагийн “..Миний хувьд Капитал зууч ХХК- ний 2018.05.10-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээтэй танилцсан, тэгэхэд миний Самсунг галакси жи-7, ЛЖ галакси таб зэргийг ломбардын алдагдсан хохирлын үнэлгээгээр үнэлсэн байсан тул дахин үнэлүүлэх хүсэлтэй гаргаж дахин үнэлүүлсэн. Миний утсыг адил загварын утсаар, табаар өгвөл ломбардад өгөх байсан төлбөрийг төлж авах болно...” гэх мэдүүлэг /хх-6, 239-241 /

Иргэний нэхэмжлэгч Л.Болормаагийн “...Миний хувьд Самсунгийн адил загварын болон эсхүл төстэй загварын таб байвал авчихвал болно. Тэрнээс заавал ийм тийм шинэ хуучин гэхгүй, ажилладаг л таб байвал өгчих гэж ломбардын хүнтэй тохирсон байгаа, миний хувьд энэ тохиолдолд 80,000 төгрөгөө өгөөд табаа авчихвал хохиролгүй болно. Таб өгчихвөл ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-7, 100-103 /

Иргэний нэхэмжлэгч М.Оюун-Эрдэнийн “...Миний хувьд адил загварын утас өгчихвөл ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-7, 166-167 /

Иргэний нэхэмжлэгч О.Сүрэнжавын “...Энэ мэдүүлэг өгснөөс хойш энэ зун өдрийг нь санахгүй байна. Хүрд Сүт ломбардын эзэн Соёлмаа гэх эмэгтэй надад миний алдсан утасны оронд адил загварын HUAWEI у5 маркийн гар утсыг өгсөн. Би 80,000 төгрөг өгөөд уг утсыг авсан. Миний хувьд ямар нэгэн хохирол нэхэмжлэл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-7, 158-159 /

Иргэний нэхэмжлэгч З.Оюунгэрэлийн “...Оюунгэрэлийн Бямбадорж нь миний дунд хүү байгаа юмаа, тэрээр 2018 оны 05 сарын 26-нд хэрэгт холбогдсоны улмаас шүүхээс ял шийтгэгдсэн хорих 445 дугаар ангид ял шийтгэгдэж байна. Манай хүү Бямбадорж / ТЛ95102317 / нь 2018 оны 04 сарын 10-ны өдөр Хүрд Сүт ХХК-ний ломбардад миний эзэмшлийн huawei у-5 маркийн гар утсыг 100,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Мөнгөний хэрэг болоод 4 сарын 19, 29-ний өдрүүдэд сунгуулж 2018.05.09-ны өдөр хүртэл сунгагдаад явж байсан. Сүүлийн сунгуулсны дараа ломбардад нь хулгай орсон юм байна лээ. Тэгээд манай хүү оронд нь утас авъя гэж ломбардын эзэнтэй нь ярьсан юм байна. Тэгсний дараа ломбардын эзэн Соёлмаа гэх ижил загварын гар утас авч өгөөд бид нар 100.000 төгрөг ломбардад төлж барагдуулсан. Одоо ломбард манайх хоёрын дунд ямар нэгэн тооцоо байхгүй..." гэх мэдүүлэг/хх-7, 34-35 /

Иргэний нэхэмжлэгч Б.Мөнгөнсүхийн “...Би Хүрд Сүт ломбардад 2018 оны 04 сарын 23-нд Самсунг жи-7 гар утсыг нийт 200,000 төгрөгийн барьц_анд мөнгөний хэрэг болоод тавьсан юмаа. Нэг ажил дээрээ байж байсан чинь ломбардаас яриад гар утсаа алдчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь утсаа эргэж олдож магадгүй гэж бодоод 5 сарын 17 хүртэл сунгуулсан юмаа. Ломбардын эзэн Соёлмаа нь уг гар утаснуудыг адил утас өгч хохирлыг барагдуулж болно гэж мэдэгдсэн. Миний бие дээрх гар утаснуудыг нэхэмжлэхээс татгалзаж байна. Энэхүү утаснуудыг ломбардын зүгээс цаашид нэхэмжлэх байх, миний хувьд үндсэн мөнгийг өгөх боломжгүйгээс гэрээ ёсоороо ломбардад эзэмших эрхийг шилжүүлж байна. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би одоо адил утас авахаар болоход 200,000 төлж авах боломж байхгүй ээ. Иймээс нэхэмжлэлээс татгалзаж байгаа юмаа...” гэх мэдүүлэг/хх-7, 61-63 /

Иргэний нэхэмжлэгч Н.Саранцэцэгийн “...Баттулгын Дөлгөөн нь миний том хүү байгаа юмаа, тэрээр 2018 оны 10 сарын 17-нд Сүхбаатарт цэргийн алба хаахаар татагдсан. Манай хүү Дөлгөөн /ТЯ98112711 / нь 2018 оны 04 сарын 30-ны өдөр Хүрд Сүт ХХК-ний ломбардад миний эзэмшлийн айфоне-5 эс маркийн гар утсыг 100,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд түүнийгээ цаг хугацаанд нь авч чадахгүй гэрээний дагуу ломбардын эзэмшилд орхисон байсан. Би өөрөө энэ гар утсыг Дөлгөөнд өгч ломбардад тавихыг зөвшөөрсөн бөгөөд өөрийнхөө хэрэгцээнд Дөлгөөн мөнгийг нь хэрэглэсэн. Ломбардад хулгай орсон талаар мэдээгүй, Дөлгөөн буцааж авч чадахгүй болохоороо ломбардад авалгүй үлдээхээр шийдсэн юм байна лээ. Одоо би энэ утсыг нэхэмжлэхгүй, ломбардын эзэмшилд очсон болохоор ломбардын зүгээс нэхэмжлэлийг гаргах байх...” гэх мэдүүлэг/хх-7 83-84 /

Иргэний нэхэмжлэгч Т.Акерке “...Би Хүрд Сүт ломбардад 2018 оны 04 сарын 20-нд Самсунг Е-5 гар утсыг 120,000 төгрөгөөр, мөн 2018 оны 04 сарын 24- ний өдөр Самсунг таб-2, Самсунг нөт-1, Самсунг трэнд, HTS маркийн гар утас зэрэг 5 ширхэг гар утсыг нийт 320,000 төгрөгийн барьцаанд мөнгөний хэрэг болоод тавьсан юмаа. Тэгээд үүнийгээ 5 сарын 15 хүртэл сунгуулсан байсан. Ломбардын эзэн Соёлмаа нь уг гар утаснуудыг адил утас өгч хохирлыг барагдуулж болно гэж мэдэгдсэн. Гэвч миний бие дээрх гар утаснуудыг нэхэмжлэхээс татгалзаж байна. Энэхүү утаснуудыг ломбардын зүгээс цаашид нэхэмжлэх байх, миний хувьд үндсэн мөнгийг өгөх боломжгүйгээс гэрээ ёсоороо ломбардад эзэмших эрхийг шилжүүлж байна. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-7, 49-53  /

Иргэний нэхэмжлэгч Ж.Золжаргалын “...2018 оны 02 дугаар сард өөрийн эзэмшлийн гар утас болох Самсунг Альфа загварын саарал өнгийн гар утсаа Дархан сумын Өргөө баг 15 дугаар байранд байрлах “Хүрд Сүт” нэртэй ломбардад 100,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Энэ утсаа буцааж авах мөнгө байхгүйгээс гэрээний дагуу ломбардын эзэмшилд орхисон юмаа. Үүний дараа 2018 оны 04 дүгээр сарын 17-нд айфоне-4эс маркийн хар өнгийн гар утсаа 30,000 төгрөгөөр өөрийн бичиг баримтаар барьцаанд тавьсан. Энэ утасны хугацаа 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дуусах байсан бөгөөд би буцааж авах мөнгөгүйн улмаас төлж чадахгүй гэрээ ёсоор ломбардын өмчөөр орхисон. Намайг аваагүй байгаа байх үед ломбардад хулгай орсон байсан. Одоо би энэ утсыг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг/хх-7, 140-142 /

Иргэний нэхэмжлэгч Х.Эрхэмбаярын “...Би Хүрд Сүт ломбардын эзэн Соёлмаа гэх эмэгтэйтэй холбогдож өөрийнхөө ломбардад тавьсан Редме гар утасны оронд адил төстэй загвар ижил, үнэ ижил гар утсыг авч хохирлоо барагдуулж авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй учир ломбардаас өөрсдийн нэхэмжлэлийг гаргаад цааш оролцох байх, миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-7, 189 /

Иргэний нэхэмжлэгч Б.Даваабаярын “...2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-уул аймгийн Дархан сумын 17 баг 15 дугаар байранд байрлах Хүрд Сүт нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт LGk4 маркийн гар утсаа 35,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Дараа нь 2018 оны 4 сарын 30-ны өдөр нэг удаа сунгуулсан. Тэрнээс хойш гар утсаа авч чадахгүй орхихоор шийдсэн байсан. Гэтэл цагдаагаас тэр ломбардад хулгай орсон гэж хэлсэн. Би ч утсаа авахгүйгээр шийдсэн байсан болохоор очоогүй. Миний хувьд өөрийн утсаа дахин авч чадахгүй мөнгөгүй болсон болохоор орхичихсон. Одоо энэ утсаа нэхэмжлэхгүй, энэ утсыг гэрээ ёсоороо Хүрд сүт ХХК-иас нэхэмжлэх байх...” гэх мэдүүлэг /хх-7, 145-147 /

Иргэний нэхэмжлэгч Д.Балжиннямын “...2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр мөнгөний хэрэг гараад гэрийнхээ зурагт, өөрийн гар утас, иргэний үнэмлэх зэргийг гуйж байгаад барьцаалсан.Зурагтаа барьцаанаас удалгүй авсан. Иргэний үнэмлэхээ буцаж авсан. Одоо ганц Самсунг эс-3 маркийн гар утсыг 80.000 төгрөгийн барьцаанд байсныг хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /хх-6, 220 /

Иргэний нэхэмжлэгч Д.Отгонбаярын 208 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр манай найз Мядагийн бие өвдөөд би тухайн үед мөнгөгүй байсан болохоор Мобикомоос зээлээр авсан гар Хувай В-5 маркийн гар утсаа өгч нөхөр Батсайханы нэр дээр ломбардад барьцаанд тавьсан. Дархан-Уул аймгийн Мобикомын салбараас 399.000төгрөгөөр сард 33.250 төгрөг төлөхөөр зээлээр авсан...” /хх-7 /

Иргэний нэхэмжлэгч Э.Мөнхбаярын “...Би Самсунг галакси эс-5 маркийн гар утсыг Улаанбаатар хотоос 2018 оны 03 дугаар сард 240.000 төгрөгөөр 10 дугаар хорооллын замын эсрэг талаас авч байсан. 2018 оны 04 дүгээр сард мөнгөний хэрэгцээ гараад Хурд сүт ХХК-ны ломбардад 200,000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай тавьсан юм. Тухайн утас Хүрд Сүт ломбардын утас...” гэх мэдүүлэг /хх-7, 38 /

 Иргэний нэхэмжлэгч Х.Ганбаатарын “...Би 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байсан байх сайн санахгүй байна Би айфоне-5 маркийн гар утсаа 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Гар утсаа буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх- 7, 47 /,

 Иргэний нэхэмжлэгч Т.Цэрэннадмидын “...Би 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Айфоне-5,6 маркийн 2 ширхэг гар утсаа 260,000 төгрөгийн барьцаанд тавьсан байгаа...” гэх мэдүүлэг/хх-7, 56 / “...үлдэгдэл 200,000 төгрөгийг төлж, адил загварын 2 ширхэг гар утсаа аваад тооцоо дуусгамаар байна...” гэх мэдүүлэг/хх-7, 58 /

Иргэний нэхэмжлэгч Б.Амаржаргалын “...2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Самсунг Эс-7 эдж маркийн гар утсыг 350,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Түүнийгээ хоног нь дуусах үеэр авах гэж очсон чинь хулгай орчихсон гэсэн...” гэх мэдүүлэг/хх-7, 78 /

Иргэний нэхэмжлэгч О.Батзаяагийн “...Би 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Дархан сумын Өргөө баг төмөр замын 15 дугаар байранд байрлах Хүрд сүт ломбардад мөнгөний хэрэг гараад 60,000 төгрөгөөр тавьсан. Утсаа эргүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг/хх-7, 87 /

Иргэний нэхэмжлэгч С.Мөнхцэцэгийн “...Би 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн Лжи -2 маркийн гар утсаа мөнгөний хэрэг гараад ... Хүрд сүт ломбардад 50,000 төгрөгийн барьцаанд тавьсан, дараа 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тус ломбардад Лжи плэкс-2 маркийн гар утсаа барьцаанд тавьсан, Миний гар утас алдсан их гомдолтой байна...”, гэх мэдүүлэг /хх-7 105-106 /

 Иргэний нэхэмжлэгч Т.Анужингийн “...Би Хувай юу-3 маркийн гар утсаа хүрд сүт ломбардад 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр барьцаанд тавьсан. Түүнээс хойш сунгуулж чадаагүй тэнд үлдээсэн..." гэх мэдүүлэг /хх-7, 15/

Иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэбаярын “...Би 2018 оны 04 дүгээр сарын 10-ны үед Жи-2 примэ маркийн гар утсаа 80000 төгрөгөөр барьцаалсан. Би гар утсаа олж авмаар байна...” гэх мэдүүлэг/хх-7, 124 /

Иргэний нэхэмжлэгч Г.Дүүрэнбаярын “...2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мөнгөний хэрэг гараад өөрийн барьж байсан цагаан өнгийн Лжи маркийн гар утсаа, өөрийн иргэний үнэмлэхийн хамт .. Хүрд сүт ломбардад гар утсаа 90,000 төгрөгөөр 30 хоногоор тавьсан. Би хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг/хх-7, 127 /

            Иргэний нэхэмжлэгч Э.Болормаагийн “...Би Хүрд сүт ломбардад 2018 оны 04 сарын 11-ний өдөр Самсунг нөт-1 маркийн гар утас 25000 төгрөгөөр тавьсан. 2018 оны 09 дүгээр сард цагаан өнгийн нөт-1 маркийн гар утас аваад

төгрөгийг төлсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-7, 131- 132 /

            Иргэний нэхэмжлэгч Б.Сугарын “. ,Би 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөнгөний хэрэгцээ гараад өөрийн эзэмшлийн гар утас болох Лжи К-4 маркийн гар утсаа ... Хүрд сүт ломбардад 10 хоногийн хугацаатай 6% хүүтэй 55000 төгрөгөөр барьцаалсан. Би эд хөрөнгөөрөө хохирсон тул цагдаад хандаж байна..." гэх мэдүүлэг/хх-7, 155 /

Иргэний нэхэмжлэгч Л.Лхагвацацралын “...Би 2018 оны 04 дүгээр сарын эхээр өөрийн эзэмшлийн Айфоне-5 загварын гар утсаа ... Хүрд сүт барьцаалан зээлдүүлэх газарт 10 хоногийн хугацаатай 6% хүүтэй 70,000 төгрөгөөр барьцаалсан. Утасны хугацаа дуусаад ломбардын ажилтантай ярьж байгаад дансаар 2 удаа сунгалт хийлгэсэн...”гэх мэдүүлэг/хх-7, 163 /

Иргэний нэхэмжлэгч У.Мөнгөнжигүүрийн “...өөрийн эзэмшлийн гар утас болох Самсунг эс-5 маркийн гар утсаа 80.000 төгрөгөөр, мөн Самсунг нөт -1 маркийн гар утсаа 40,000 төгрөгөөр нийт 2 утас 8% хүүтэй 10 хоногийн хугацаатай барьцаалсан. 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гар утсаа авахаар очиход тус ломбардад хулгай орсон гэсэн. Утсаа барьцаалан зээлдүүлэх газраас нэхэмжилж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-7, 177 /

Иргэний нэхэмжлэгч Б.Минжинсорын “...Би Хүрд сүт ломбардын эгчээс адил загварын гар утас авч хохиролгүй болсон., ямар нэг нэхэмжлэл байхгүй... гэх мэдүүлэг/хх-7, 186 /

Иргэний нэхэмжлэгч Д.Төгсбаярын “...2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр мөнгөний хэрэг гараад ... хүрд сүт ломбардад айфоне-5 маркийн хар өнгийн гар утас 80000 төгрөгт өөрийн найз Амгаланбаатарын бичиг баримтаар барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг /хх-7, 194-195 /

Иргэний нэхэмжлэгч Ц.Ганбаярын “...Би хулгайлагдсан байсан Лж ж-6 маркийн гар утсыг 350,000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ хүү утсыг цагдаад хураалгасан. Иймээс гэм буруутай хүнээс дээрх гар утсыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх 1, 244-246 /

Иргэний хариуцагч Б.Соёлмаагийн “...Би болсон асуудлын талаар түрүүчийн мэдүүлэгтээ үнэн зөвөөр тодорхой ярьсан байгаа, миний хувьд нэхэмжилж байгаа хүмүүсийн хохирлыг барагдуулахад татгалзах зүйл байхгүй байна. Зарим хүмүүс нь болохоор ломбардад тавьсан анхны үнээ бариад ир хамаагүй, шинэ утсаар ч болов өгчихнө гэхэд за гэсэн мөртлөө сураггүй болчих юмаа. Дахин үнэлгээ гаргуулсан Д.Одончимэг, С.Шинэзаяа, Д.Отгонбаяр, Л.Энхтүвшин нартай эргэж холбоо барья Хохирлыг тохиролцвол барагдуулах болно... гэх мэдүүлэг /1-р хх 2, 23-24 /

Гэрч Д.Ням-Эрдэнийн “...2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажил дээрээ ирэхэд гаднах' хаалганы цоож эвдээд хаалгыг нь онгойлгочихсон байсан. Дотор орж үзэхэд орлогын мөнгө болон ойр зуурын багаж хэрэгслүүд хадгалдаг сейфийн цоожийг эвдээд дотроос нь эд зүйлийг нь аваад хажууд байдаг ломбардын хаалгыг эвдчихсэн байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Намайг орж ирэхэд алга болсон хар өнгийн компьютер хийдэг хар өнгийн цүнх болон 250РД зөөврийн хаард /мөнгөлөг өнгийн/, сейфэнд байсан 100.000 гаран мянган төгрөг алга болсон байсан. Мөн лангуун дээр байсан 30.000 гаран мянган төгрөг алга болсон байна...” гэх мэдүүлэг/хх-7, 216-217 /

Гэрч А.Номин-Эрдэнийн “...2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ломбарддаа сууж байгаад орой 19 цаг 20 минутын үед ломбардын өрөөний хаалгыг хаагаад, түгжээд гарсан. Намайг гарахад интернэтийн зааланд Нямка ажил дээрээ үлдсэн. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 08 цаг 27 минутад намайг гэртээ байж байхад миний утас руу Нямка ах залгаад чи хурдан хүрээд ирээч, ломбардад чинь хулгай орсон байна гэсэн. Ингээд би захирал Соёлмаа руу залгаад ажил дээрээ ирэхэд манай ажлын гадна талын хаалгыг цоожийг эвдэж ороод ломбардын өрөөний хаалгыг эвдэж, сейфийн хаалганы цоожийг эвдэж дотор нь байсан бүх гар утас хулгайлсан байна. Соёлмаа эгч бид хоёр уг утаснуудын тоог гаргахад Самсунг 32 ширхэг, Хуавэй 7 ширхэг, ЛЖИ 11 ширхэг, Айфоне 12 ширхэг, Х ГС 1 ширхэг, Редмэ 1 ширхэг, Блүе 1 ширхэг, Скайе вега 1 ширхэг. Ингээд нийт 66 ширхэг гар утас алдагдаад байна...” гэх мэдүүлэг /хх-7, 118 /

Гэрч Ц.Ганбаярын “...Цэрэнчимэд гэх залуугаас 350,000 төгрөгөөр ЛЖИ-6 маркийн гар утас худалдаж авсан...” гэх мэдүүлэг/хх-7,225-226 /.

Шүүгдэгч Б.Б“...2018 оны 04 дүгээр сарын 30-ны шөнө 15 дугаар байрны арын 1 давхрын барьцаалан зээлдүүлэх газрын хаалганы цоожийг эвдэж 60 гаруй гар утас, 1 ширхэг зөөврийн компьютер 1 ширхэг зэрэг эд зүйл Нансалмаагийн Нандин-Эрдэнийн хамт хулгайлсан...” гэх мэдүүлэг /хх-7, 240-241 /

“...Шүүгдэгч Баярсайханы Бат-Эрдэнийн мэдүүлгийг шалгахаар Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямбын зөвшөөрлийг авч 11 цаг 45 минутад Цагдан хорих 461 дүгээр ангиас авч цагдаа, цагдаагийн дэд ахлагч А.Бямбажавыг байлцуулан, Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн 02-52 УНУ тээврийн хэрэгслээр явсан. Цагдан хорих байрнаас гараад Шүүгдэгч Б.Б нь надад Гансүх, Оргилбаяр, Ариунаа гэх хүмүүсийг зааж өгөх ямар нэгэн газар байхгүй. Би харин хийсэн хэргүүдээ нэг мөсөн шийдүүлмээр байна, миний 2017 оны 10 дугаар сарын эхээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байх 9 давхар байрны подвольд байрлах алт мөнгөний дархны газраас 17 ширхэг мөнгөн аяга хулгайлсан хэрэг, мөн тэр цаг хугацааны үед ТБД андуудын урд талд замын урд талын 9 давхар байрны подвольд байх оёдол, зурагчны газраас 2 ширхэг зургийн аппарат хулгайлсан хэргүүд байгаа энэ хэргүүдийг зааж өгнө, энэ хэргүүдийн талаар эрүүгийн мөрдөгч, хошууч Батбаяр гэдэг хүнд мэдүүлэг өгч байсан. Улмаар Б.Бзааж өгснөөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар байрыг заалгаж очиход цэнхэр өнгийн ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан орцтой байрны урд талаас доошоо орох хаалгатай зааж эндээс хулгай хийсэн гэж заасныг 14:15 цаг заасан бөгөөд уг газар нь гаднаа ямар нэгэн хаяг байхгүй байв. Уг газрыг зааж байгаа байдлыг фото зургаар бэхжүүлж авав. Тэндээс хөдөлж Шүүгдэгч Б.Б зааж явсаар Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ертөнцийн зүгээр хойшоо харсан байрлалтай орцтой 71 дүгээр байрны орцны үүдний хэсгээр гараад зүүн тийш явж байгаад энэ хавьд л байсан подволоос хулгай хийсэн гэж ярьж явж байгаад 71 дүгээр байрны зүүн талын 70 дугаар байранд байрлах “канон, компьютер үйлчилгээ, түлхүүр олшруулна, багаж хэрэгсэл хувцас захиалга засвар” гэх хаягтай газрыг зааж эндээс хулгай хийсэн гэж 14:40 цагт заасныг фото зургаар бэхжүүлж авсан. Мөн тэр газраас шүрэн шигтгээтэй толгойтой манан хөөрөг хулгайлсан түүнийг Б.Батжаргалтай цагаан хөөргөөр сольсон, тэр сольсон цагаан хөөргийг Ш.Батбаярт бэлэглэчихсэн юмаа...” гэх мэдүүлэг /12-р хх 83-85 /

Сэлэнгэ аймаг Хорго барааны дэлгүүр 18310015100133:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8, 19-27 /

Эд хөрөнгийн “...жижиг сейф 1 ширхэг 200.000 төгрөг, зургийн аппарат 1 ширхэг 10000 төгрөг, товчлууртай утас 1 ширхэг 20000 төгрөг, хаалганы цоож 1 ширхэг 15000 төгрөг, нийт 245.000 төгрөг...” үнэлгээ /хх-8, 41 /

Ашид билгүүн ХХК-ны 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ТХҮ/118-005 тоот “...түрийвч 2 ширхэг 20.000 төгрөг, Самсунг маркийн дэлгэдэг гар утас 2 ширхэг 40,000 төгрөг, Айфоне-2 маркийн гар утас 1 ширхэг 20,000 төгрөг, хаалганы цоож 1 ширхэг 20,000 төгрөг, нийт 100,000 төгрөг..." гэх үнэлгээний тайлан /1-р хх 2, 151-152 /

Хохирогч Ц.Амарсанаагийн “...Би 2018 оны 05 дугаар сарын 17-ны өглөө 10 цаг өнгөрч байхад “Хорго” дэлгүүрээ онгойлгох санаатай очсон чинь хажуу талын гар утас засварын хаалгыг хөшиж онгойлгоод дундын ханыг нь эвдээд дамжиж ороод шилэн лангуун доор байсан саарал өнгийн сейфийг авсан байсан. Тэгээд сейфийг зүүн талын цэцэрлэгийн хашаанд эвдээд дотор нь байсан хятад улсад үйлдвэрлэсэн зургийн аппарат, 2 ширхэг түрийвч, 35000 орчим төгрөг, товчлууртай утас 3 ширхэг, 1 ширхэг айфоне маркийн гар утас алдагдсан байсан...” гэх мэдүүлэг/хх-8, 31-33 / “...Сейф 1 ширхэг, гэрэл зургийн аппарат 1 ширхэг, 3 ширхэг товчлууртай гар утас, айфоне-3 маркийн гар утас 1 ширхэг, 2 ширхэг түрийвч, бэлэн 35.000 төгрөг зэрэг алдагдсан, хаалганы гадна талын цоож эвдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх- 12, 146-147 /

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн”...Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумд байрлах хүнсний дэлгүүрт Нансалмаагийн Нандин-Эрдэнийн хамт хаалгыг нь эвдэж ороод кассын машин хэдэн задгай төгрөг авсан...” гэх мэдүүлэг/хх-8, 50-51  /

 Дэгжин барааны дэлгүүр 18310015400136:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8 73-76 /

Хохирогч Д.Шүрэнхүүгийн ‘...Би 2018 оны 05 дугаар сарын 17-ны өглөө 10 цагийн үед манай Дэгжин дэлгүүрийн хажуу талд үйл ажиллагаа явуулдаг Элбэг дэлгүүрийн Урнаа гэдэг хүн над руу утасдаад танай дэлгүүрийн хажуу талын хамгаалалтын төмөр цонх салчихсан дээр нь өмд өлгөөтэй байна гэхээр нь яваад очиход цонхны хамгаалалтын төмөр эвдээд хулгай орсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Эрэгтэй өмд гэж харагдахаар 2 ширхэг жинсэн өмд авсан байсан. 1 ширхэг өмдийг 55,000 төгрөгөөр зарж байсан. Би энэ хохирлоо хулгай хийсэн хүнээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг/хх-8, 78-79 /

Гэрч Б.Уранчимэгийн “...Өнөөдөр өглөө 9 цаг 45 минутын үед байх би Элбэг дэлгүүрээс гараад явахад Дэгжин дэлгүүрийн баруун гар талын эхний цонхны гадна төмөр нь тагийг нь эвдсэн цонх нь дотогш онгойсон гадна газар өмд унасан байдалтай хулгай орсон байдалтай байхаар нь шууд Шүрээ эгч рүү утасдаж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-8,84-85 /

Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар ' .хулгай орсон гэх цонхны дотор талын рам дээрээс гэж ^ичиж хаяглан ирүүлсэн харьцуулах шинжилгээнд тэнцэх 1 ширхэг гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд МИ000510004534 дугаараар бүртгэгдсэн Баярсайханы Бат-Эрдэнийн зүүн гарын алганы хээний дардастай тохирч байна...” гэх дүгнэлт /хх-8, 91-92 /

 Эд хөрөнгийн “...жинсэн өмд 2 ширхэг, нийт 110,000 төгрөг...” үнэлгээ /хх- 8, 98 /

Шүүгдэгч Б.Б“...Би энэ хэргийг Нандин-Эрдэнийн хамт үйлдсэн. Үйлдсэн хэргээ үнэн зөвөөр тодорхой мэдүүлсэн. Тэндээс өмд хулгайлсан боловч гадаа нь орхисон...” гэх мэдүүлэг/1-р хх 2, 69-70 /

            Гурван булаг дэлгүүр 1831001520137:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8, 115-119 /

Хохирогч Я.Сээсрэгжавын “...Би 2018 оны 05 дугаар сарын 16-ны орой унтаад өглөө буюу 2018   оны 05 дугаар сарын 17-ны өглөө 07 цагийн орчим босоод дэлгүүрлүүгээ орсон чинь гадна хаалганы цонх нь эвдээд хулгай ороод миний Самсунг Жи-2 загварын гар утас, кассын процессор эвдээд дотор нь байсан 200,000 төгрөгийг процессортой хамт аваад явчихсан байсан...” гэх мэдүүлэг/хх-8, 121-122 /

“....миний кассын машин эвдэрсэн, доторх мөнгө нь алга болсон, шинэ гар утас 1 ширхэг тус тус алдсан. Би тухайн үед архи ундаа зэрэг зүйлийг бүртгэж, тоолоогүй болохоор мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/1-р хх 2, 148-149 /

Эд хөрөнгийн “...кассын процессор 1 ширхэг 1.600.000 төгрөг, СамсунгЖи- 3 маркийн гар утас 1 ширхэг 350.000 төгрөг, нийт 1.950.000 төгрөг...” үнэлгээ /хх-8 98/

Ашид билгүүн ХХК-ны 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ТХҮ/118- 004 тоот “...кока кола 1 ширхэг 2500 төгрөг ...” гэх үнэлгээний тайлан /1-р хх 2 157- 158 /

Шүүгдэгч Б.Б“...2 давхар цагаан байшингийн гадаа очсон бөгөөд тухайн худалдааны төвийн хаалгыг нь эвдээд дотогш ороход хүнсний дэлгүүр байхаар нь бид хоёр нэг кола ундаа мөн кассын машиныг аваад тухайн худалдааны төвийн баруун талд очоод кассын машиныг эвдэхэд дотроос нь 200 гаран мянган төгрөг байхаар нь аваад тэндээсээ шууд вокзал орж Дархан явах таксинд суугаад Дархан явсан .. гэх мэдүүлэг /хх-8, 129-130 /

Шүүгдэгч Н.Нандин-Эрдэнийн “... Бат-Эрдэнэтэй бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 17-18-ны шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг Хорго барааны дэлгүүр, 2 дугаар баг Дэгжин барааны дэлгүүр, 7 дугаар баг Гурван булаг хүнс барааны дэлгүүрээс тус тус хулгай хийсэн..." гэх мэдүүлэг/хх-9, 235-237 /

Шүүгдэгч Б.БШүүгдэгчийн “...Би энэ хэргийг Нандин-Эрдэнийн хамт үйлдсэн. Кассын машиныг гадаа нь орхичихсон... гэх мэдүүлэг /хх- 12, 71-73 /

Сонгинохайрхан дүүрэг Тахилтын А.Мянганбаярын зуслангийн байшингаас эд зүйл алдсан 1808015481022:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8, 176-181 /

Хохирогч А.Мянганбаярын “...2018 оны 03 дугаар сарын 24-ний өглөө манай гэрийг хардаг хөрш Ганбат өглөө 08 цагийн орчим манай хашаанд байдаг нохойд хоол өгөх гэх яваад манай гэрт хулгай орсон талаар мэдэж над руу залгасан. Манай гэрийн 2 давхарт байсан 32 инчийн хар өнгийн Сони маркийн зурагт алдагдсан. Бас манай гэрийн шкафт байсан хар өнгийн хайрцагтай цахилгаан дрилл хүрэн бор өнгийн хайрцагтай цахилгаан өрөм зэрэг эд зүйл алдагдсан. Би хэрэг^гарахаас өмнө 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гэрээ шалгахад бүх зүйл хэвийн байсан...” гэх мэдүүлэг/хх-8, 189 /

Гэрч Д.Ганбатын “...2018 оны 03 дугаар сарын 23-ны үдээс хойш 18 цагийн үед энэ хашаанд орж ирж гүний худгаас ус аваад гарах үед хаалга цонх бүх эд зүйл нь бүрэн бүтэн харагдаж байсан. 2018 оны 03 дугаар сарын 24-ний өглөө манай эхнэр Оюун уг хашаанд нохойд хоол өгөхөөр орж ирэх үед нь уг байшингийн хаалганы дээд талд байх мансаарттай хэсгийн цонх онгорхой байхыг хараад гэрт ирээд надад хэлсэн. Миний мэдэж байгаагаар 2 давхрын унтлагын өрөөний цонхны тавцан дээр байсан ЛСД зурагт хулгайд алдсан байна, мөн хувцасны шкафан дотор байсан маркийг нь мэдэхгүй цахилгаан таслагч байхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-8, 190-191 /

Гэрч Б.Б“...2018 оны 03 дугаар сарын 24-ний орой 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэг Тахилтын эцсээс хойш яваад 2 давхар байшингийн таамбараар дамжиж 2 давхрын цонхыг түлхэж орсон. Уг байшинд зурагт дрилл байсныг аваад гарсан...” гэх мэдүүлэг/хх-8,193-194 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 04/128 дугаар ...шинжилгээнд тэнцсэн 1 дугаартай 1 ширхэг гарын мөр нь Папилон санд МИ000510004534 дугаараар бүртгэлтэй Баярсайханы Бат-Эрдэнийн гэсэн нэрээр бүртгэгдсэн хүний баруун гарын эрхий хурууны хээтэй тохирч байна...” гэх дүгнэлт/хх-8, 198-199 /

Тэнцвэр эстимэйт ХХК 2018 оны 08 сарын 31-ний өдрийн 251 дугаартай “...32 инчийн Сони маркийн зурагт 1 ширхэг 611.000 төгрөг, цахилгаан дрилл 1 ширхэг 55000 төгрөг, цохилттой дрилл 1 ширхэг 65000 төгрөг, нийт 731.000 төгрөг...” үнэлгээний тайлан /хх-8, 206-207 /

Шүүгдэгч Б.Б“...Тахилтын эцсээс хойшоо яваад 2 давхар улбар шар өнгийн дээвэртэй цайвар цагаан өнгийн байшингийн үүдний амбаар дээр гарч 2 давхрын нүүрний вакум цонхыг түлхэж дотогш орсон. Би дотогш ороод байшингийн 1 давхар руу буугаад 1 давхрын орон дээр байсан зурагт, мөн үүдний хэсгээс цахилгаан цохилттой дрилл зэрэг зүйлийг хулгайлж аваад орж ирсэн газраараа буцаж гарсан...” гэх мэдүүлэг/хх-8, 216-217 /

Сонгинохайрхан дүүрэг 14 дүгээр хороо, А.Гансэлэмийн дэлгүүрээс эд зүйл алдсан 1808017220973:

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /XX- 9, 7-12 /

Хохирогч А.Гансэлэмийн ‘...2018 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө 10 цагт дэлгүүрээ ажиллуулах гээд ирэхэд манай дэлгүүрт хулгай орсон байдалтай хаалганы гаднах цүүг эвдээд, дэлгүүрийн цонхны салхивч онгойлгосон байхаар нь хаалга түлхүүрээр онгойлгоод ороход дэлгүүрийн 2 талын ханаар өрсөн байсан пүүзнүүдээс хэсэг пүүзнүүдийг өрөөний голд тавьсан байдалтай, зарим пүүз байхгүй байсан. Алдагдсан 12 пүүз бүгд хэрэглэж байсан, оригинал пүүз байсан...” гэх мэдүүлэг/хх-9, 15-16 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 4/129 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн нэг ширхэг гарын мөр нь Папилон санд МИ000810008566 гэсэн дугаараар бүртгэгдсэн Баярсайханы Бат-Эрдэнийн зүүн гарын дунд хурууны хээнүүдтэй таарч, тохирч байна... гэх дүгнэлт /хх-9, 24 /

Дамно ХХК-ны 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн СХЗ-18-251 дугаартай “...12 хос пүүз нийт 1.980.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх-9 32- 32/

Сонгинохайрхан дүүрэг 14 дүгээр хороо, Ш.Эрдэнэсувдын Гоо сайхны салон 1708009360938:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9, 105-109 /

Хохирогч Ш.Эрдэнэсувдын “...Би 2017 оны 08 дугаар сарын 14-ний өглөө 06 цаг 50 минутад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны 4 дүгээр орцны подвалд байрлах өөрийн ажил дээрээ ирэхэд хулгай орсон шинжтэй байсан. Эд зүйлээ бүртгэж үзэхэд гелэн лак 50 ширхэг, хумсны суурь лак 3 ширхэг, хатаагч аппарат 1 ширхэг, хумсны топ бэхжүүлэг лак 3 ширхэг, лак арилгагч 1 ширхэг, хумсны топ 3 ширхэг, хумсны саа 3 ширхэг, ДВД тоглуулагч зэрэг нийт

төгрөгийн эд зүйл алдаж хохирол учруулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-9, 113-114 /

Дамно ХХК-ны 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн СХЗ-26 дугаартай “...гелэн лак 50 ширхэг 375.000 төгрөг, хумсны суурь лак 3 ширхэг 24.000 төгрөг, хатаагч аппарат 1 ширхэг 32.000 төгрөг, хумсны топ бэхжүүлэг лак 3 ширхэг 24.000 төгрөг, лак арилгагч 1 ширхэг 7500, хумсны топ 3 ширхэг 22.500, хумсны саа 3 ширхэг 24.000 төгрөг, ДВД тоглуулагч 90.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр , нууцаар хууль бусаар хулгайлж бусдад нийт 599,000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх-9, 122-123

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 4285 дугаартай “...Шинжилгээнд тэнцсэн 2 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь Папилон санд МИ005210004667, 251477, МИ000210011071, МИ003320004278, 40320, 2656132 гэсэн дугаараар бүртгэгдсэн Нанзадын Нандин-Эрдэнийн баруун гарын дунд хурууны хээтэй, 5 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд МИ005210004667, 251477, МИ000210011071. МИ003320004278, 40320, 2656132 гэсэн дугаараар бүртгэгдсэн Нанзадын Нандин- Эрдэнийн зүүн гарын эрхий хурууны хээтэй 1 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нэгдсэн санд МИ005210004667, 251477, МИ000210011071, МИ003320004278, 40320, 2656132 гэсэн дугаараар бүртгэгдсэн Нанзадын Нандин-Эрдэнийн баруун гарын ядам хурууны хээтэй тус тус тохирч байна...” гэх дүгнэлт /хх-9, 129-131 /

Гэрч Б.Хүүхнээгийн “...Албан ёсны нэр Хүүхнээ юмаа. Гэхдээ хар багаас гэрийн нэр Ганболд юмаа. Манай гэрт ирээд агаа баярлалаа гэж хэлээд зураан шар оосортой цаг өсгөн. Би зүүгээд явдаг байсан. Гэтэл 7 хоног хэртэй зүүгээд явж байгаад арматур зөөж байгаад шилийг нь хагалчихсан. Тэгээд гэртээ авч ирээд тавьсан байсан. Манай хүүхдүүд л бариад тоглож байгаа харагддаг байсан. Сүүлдээ харагдахаа больсон...” гэх мэдүүлэг /1-р хх 2, 11-12 /

Шүүгдэгч Н.Нандин-Эрдэнийн “...Цамбагаравын арын 9 давхар байрны хажуугаар явж байсан чинь хувцас захиалга засвар гэсэн хаягтай подволь байсан. Тэгэхээр нь ДВД тоглуулагч , гоо сайхны эд зүйлсийг хулгайлсан...” гэх мэдүүлэг /хх-9, 143-144 /

Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар байр Т.Хишигмаагийн алт, мөнгөний дархны газар 1705009110174

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 3, 45-46 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01/618 дугаартай “...Хэргийн газраас бэхжүүлсэн гэх 3, 4, 6, 7, 9 дугаартай наалдамхай хальсан дахь 6 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж байгаа гарын мөрийг нэгдсэн Папилон санд оруулж автомат харьцуулалт хийлгэхэд Б.ББаярсайханы Мөнхбаяр, Баярсайханы Энхбаяр гэх нэрүүдээр орж байсан нэг хүний гарын хээний дардастай тохирч байна...” гэх дүгнэлт /1-р хх 3, 49-50 /

Тод үнэлгээ ХХК-ны 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1/92 тоот “...6-н хэмжээтэй 17 ширхэг мөнгөн аяга 2.210.000 төгрөг, 5 буюу 6 мөнгөн аяганы цул ёроол 39 ширхэг 2.145.000 төгрөг, алтан нуухтай манан хөөрөг 1 ширхэг

төгрөг, нийт 5.655.000 төгрөг...” гэх үнэлгээ /1-р хх 3, 85 /

Хохирогч Лишигмаагийн “...Өглөө 9 өнгөрч байхад миний утас дуугараад манай нөхөр хаалга үүД' эвдээд хулгай орсон байна, одоо яах уу гэхээр нь би шууд цагдаад дуудлага өгөөд ажил дээрээ очсон. Зургаагийн хэмжээтэй ямар нэг бичиггүй цулгуй мөнгөн аяга 17 ширхэг, 5 буюу 6 гийн мөнгөн аяганы ёроол 39 ширхэг, бор хүрэн өнгөтэй алтан нуухтай манан хөөрөг 1 ширхэг тус тус алдсан...” /1-р хх 3, 83-84 /

Гэрч А.Жигжиджавын “...Ханын тавиур, ширээн дээр байсан 17 ширхэг мөнгөн аяга, 15 ширхэг аяганы мөнгөн хээтэй бөөр, 24 ширхэг мөнгөн аяганы ёроол, мөнгөн тайрдас 135 грамм, нийт 4.700.000 төгрөгийн хохирол учирсан. Хажуу талын ломбардын хяналтын камерын бичлэгийг үзэхэд хар савхин куртиктэй цагаан пүүзтэй залуу манай үүдийг чиглээд явж байгаа, нэлээн удаж байгаад бор өнгийн цүнхтэй эд зүйл бариад гарч байгаа бичлэг бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг/1-р хх 3, 76-77 /

Шүүгдэгч Б.Б...Мөнгөн аяганы ёроолуудаа Урт цагаан дээр алт, мөнгөн эдлэл авдаг хүнд өгсөн...” гэх мэдүүлэг/1-р хх 3 93 /

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 70 дугаар байр Д.Оюунчулуун алт, мөнгөний дархны газар 1705009480202:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 3, /

Тод үнэлгээ ХХК-ны 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1/88 тоот “...Никон 3100D маркийн гэрэл зургийн аппарат 1.200.000 төгрөг, Сони маркийн сонирхогчийн жижиг оврын гэрэл зургийн аппарат 250.000 төгрөг, нийт 1.450.000 төгрөг...” гэх үнэлгээ /1-р хх 3, 157 /

Хохирогч Д.Оюунчулууны “...2017 оны 10 дугаар сарын 05-ны 10 цагт өөрийн ажил дээрээ иртэл Баянголд үүргийн 3 дугаар хороо, 70 дугаар байрны 1 дүгээр орцны подвольд хаалга хаалттай, цоож нь байхгүй байхаар нь цааш ортол өрөөний гэрэл унтарсан байдалтай, хаалганы цоож үүдэнд байрлах сандал дээр тавьсан байсан. Эд зүйлсээ бүртгэж үзэхэд миний НИКОН маркийн зургийн аппарат, Сони маркийн зургийн аппарат байхгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 3, 141-142 /

Шүүгдэгч Б.Б“...2017 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 01-02 цагийн үед би гэр лүүгээ харих санаатай явж байгаад Баянгол дүүрэг 3 дугаар хорооны 70 дугаар байрны орцонд байрлах оёдлын цех гэсэн хаягтай төмөр хаалга байсан ба уг төмөр хаалга нь цагаан өнгийн унждаг цоожтой байхаар нь гадагш гарч замын хажуу талаас төмөр олж цоожийг хөшиж онгойлгоод дотогш ороход дотор зүүн гар талын өрөөнд оёдлын газар, чигээрээ явахад фото зургийн өрөө байхаар нь фото өрөө рүү ороход ширээн дээр хар өнгөтэй маркийг нь мэдэхгүй том, жижиг 2 зургийн аппарат байхаар аваад гарсан. Нэг нь мэргэжлийнх гэмээр дурантай аппарат байсан, нэг нь жижиг дижитал аппарат байсан...” /1-р хх 3

178 /

Шүүгдэгч Б.Бмэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 2, 83-59 /

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн 13-2 тоот Ц.Ариунжаргалын байшинд 1810008580795:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 0, 7-13 /

Домно ХХК-ны 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ХУ2-18-708 дугаартай “...хохирогч Ц.Ариунжаргалын байшингаас эд зүйл алдаж 49.235.200 төгрөгийн хохирол учирсан...” гэх үнэлгээний тайлан /1-р хх 0, 34-35 /

Хохирогч Ц.Ариунжаргалын “.... 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороолол 14-249-253 тоот гэртээ очиход зүгээр байсан. 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөх 12 цагийн орчим гэртээ ирэхэд гэрт хулгай орсон, гэрийн эд зүйл эмх замбараагүй болсон байсан. Их гарын том мөнгөн аяга 4 ширхэг ноён сэврээ хийцийн ямар нэгэн бичиг байхгүй, дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг нэг аяга нь доод талдаа 12 жилийн алтан дүрстэй, бусад нь ямар нэгэн бичиг байхгүй. 4 ширхэг домбо нэг нь Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчийг хурлаас дурсгав гэсэн 2017 он гэсэн бичигтэй шинэ цагийн шинэ цагийн домбо, 2 жижиг нь эртний хуучны хийцтэй мөнгөөр ороосон ямар нэгэн бичиг байхгүй 8-н тахилтай үнэлж мэдэхгүй байна. Сүүлийн үеийн төмөр сейф дотор нь бэлэн 200 доллар, 570 маркийн авто машины 2 ширхэг түлхүүр, Ролекс брэндийн бугуйн цаг 6 жилийн өмнө 20.000 доллароор худалдаж авсан, Лойд брэндийн бугуйн цаг үнэлж мэдэхгүй байна. Зегна брэндийн хар өнгийн арьсан цүнх 2.000.000 төгрөг, уяачийн малгай дээрээ мөнгөн тоноглолтой үнэлж мэдэхгүй байна. Мөнгөн бүс ямар нэг бичиггүй, морины цутгамал дүрстэй. Эмэгтэй хүний хувцаснууд 20 ширхэг өмд, 20 ширхэг цамц, дандаа эмэгтэй хүний өмсөөгүй, Монголд цөөхөн орж ирсэн их үнэтэй хувцаснууд , нэг нь 2.000.000 орчим төгрөг болох байх. Мөнгөн хавчдаг цул мөнгөн металл хавчаар АНУ-аас авч байсан... гэх мэдүүлэг /1-р хх 16-19 /

“....Мөнгө хавчдаг мөнгөн хавчаар алдагдсан гэж мэдүүлэг өгсөн боловч, сүүлд юмны араар уначихсан байхыг нь олсон болохоор үнэлгээ хийлгэх үеэр хийгдээгүй юм. Хашаа давахдаа модон шатыг тавиад гарчихсан бололтой байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 1, 239 /

Гэрч Х.Түмэнбаярын “...2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрүүдэд хотын төвд байж байгаа 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 12 цагийн орчим гэртээ эхнэрийн хамт ирсэн. Намайг гэрт орж ирэхэд хашааны болон байшингийн хаалга хаалттай байсан. Мөнгөн аяга 6 ширхэг Ноён сэврээ хийцийн, Ролекс брэндийн эрэгтэй хүний бугуйн цаг 1 ширхэг Лойд брэндийн эрэгтэй хүний бугуйн цаг 1 ширхэг, 2 хуучин цагийн, 2 ширхэг шинэ цагийн хийцтэй домбо, 1 домбоны хажуу талд Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дурсгав гэсэн бичигтэй төмөр сейф 1 ширхэг, Сейфэн дотор байсан бэлэн 200 доллар, Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг түлхүүр зэрэг эд зүйл байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 0, 25-26 /

Шүүгдэгч Б.Б“...хувцасны өрөөний тавиур дээр хурдан морины алдарт уяачийн малгай, аяллын зориулалттай цүнх аваад өрөөнд орхичхоод өрөөнөөсөө гараад уг өрөөнөөс зүүн эргэж гараад гал тогооны өрөөнд орж 3 ширхэг мөнгөлсөн домбо, 2 ширхэг шармал домбо, 7 ширхэг мөнгөн аяга, 2 шилтэй дарс аваад хувцасны өрөө рүү ороод тавиур дээр эвхээстэй байсан хувцаснаас аяллын цүнх рүү авч хийгээд авсан мөнгөн эдлэл, домбо, малгай зэргийг хийж хаасан Тэндээсээ цүнхтэй зүйлээ аваад доошоо 1 давхар луу буугаад ертөнцийн зүгээр байшингийн баруун талын унтлагын өрөөнд орж цонхоор эд зүйлээ гаргасан. Тухайн үед хаанаас гэдгийг нь санахгүй байна ямартай ч 2 ширхэг алтлаг шаргал өнгийн цаг байхаар нь аваад гарсан. 2 цаг нь хоёулаа суран хар оосортой байсан байх. Сейфээ би зүүн талын уулан дээр гараад эвдсэн дотроос нь 285 доллар гарсан...” гэх мэдүүлэг /1-р хх 0, 70-71 /

Шүүгдэгч Б.Бмэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 0, 76-81/ зэрэг зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь ганцаараа 2017 оны 09 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 42 дугаар байрны подвольд хохирогч Б.Сарантуяагийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай хувцас захиалгын газрын хаалганы цоожийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эвдэн нэвтэрч, Монгол дээлийн хурган дотор 1 ширхэг 300.000 төгрөг, хурган дотортой дээл 1 ширхэг 700.000 төгрөг, эрэгтэй хүний хантааз 2 ширхэг 300.000 төгрөг, биеийн тамирын өмд 3 ширхэг 60000 төгрөг, эмэгтэй жинсэн өмд 1 ширхэг 20000 төгрөг, эмэгтэй хүний улбар шар өнгийн даавуун өмд 1 ширхэг 30000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.410.000 төгрөгийн хохирол,

2017 оны 09 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрын подвольд хохирогч Б.Батням, С.Хишигбаяр нарын үйл ажиллагаа явуулах зориулалттай оёдлын газрын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, хохирогч С.Хишигбаярын эмэгтэй хүний драпан пальто 6 ширхэг 540.000 төгрөг, эмэгтэй хүний өвлийн куртик 7 ширхэг 630.000 төгрөг, Хятад улсад үйлдвэрлэсэн эсгүүрийн машин 1 ширхэг 25000 төгрөг, хаалганы цоож 1 ширхэг 10000 төгрөг, хохирогч Б.Батнямын Ай фоне-4 гар утас 100.000 төрөг, мөнгөн ээмэг, бөгж 25.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.330.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 70 дугаар байрны подвольд хохирогч Д.Оюунчулууны байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай гэрэл зургийн студид нэвтэрч Никон маркийн гэрэл зургийн аппарат 1 ширхэг 1.200.000 төгрөг, Сони маркийн гэрэл зургийн аппарат 1 ширхэг250.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан.

2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 8-503 тоот хохирогч А.Мянганбаярын байнга амьдрах зориулалттай байшинд цонхоор нь нэвтэрч, 32 инчийн зурагт 1 ширхэг 611.000 төгрөг, цахилгаан дрилл 1 ширхэг 55.000 төгрөг, цохилттой дрилл 1 ширхэг 65.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б нь Г.Баасанхүү, Д.Лувсанжамц нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө 22 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо 24 дүгээр байрны 17 тоотод байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай “Нэмүүн Сант-Асар” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газрын байранд нэвтэрч гар утас 12 ширхэг 2.990.000 төгрөг, Никон Д90 мэргэжлийн гэрэл зургийн аппарат 1 ширхэг 1.260.000 төгрөг, монетон ээмэг өрөөсөн 2 ширхэг 119.000 төгрөг, монетон кулон 2 ширхэг 273.000 төгрөг, монетон бөгж 4 ширхэг 308.000 төгрөг, монетон гинж, кулон 1 хос 182.000 төгрөг, мөнгөн гинж 1 ширхэг 74.400 төгрөг, мөнгөн аяга 25 ширхэг 5.891.600 төгрөг, мөнгөн бугуйвч 1 ширхэг 39.450 төгрөг, мөнгөн бүс 1 ширхэг 436.000 төгрөг, зөөврийн компьютерын цүнх 2 ширхэг 36.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 11.609.450 төгрөгийн хохирол учруулсан.

Шүүгдэгч Б.Б, Н.Н нар бүлэглэн 7 удаагийн үйлдлээр 2018 оны 04 дүгээр сарын 30-наас 2018 оны 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, Хуучин хорооллын 22 дугаар байрны подвольд хохирогч Т.Болдын байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай “Загвар гоёл” алт мөнгөний газрын хаалгыг эвдэн нэвтэрч 4 лан мөнгө 220.000 төгрөг, даваа толгойтой, мөнгөн нуухтай манан хөөрөг 60.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 280.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 30-наас 2018 оны 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 20/4 байрны “Ихэр могой” худалдааны төвийн дунд байрлах вагончикт хохирогч Л.Баасанхүүгийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай алт мөнгөний дархан, гутал засварын газрын байранд хаалгыг нь эвдэн нэвтэрч эмээлийн мөнгөн даруулга 4 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, бугуйвч зэрэг 360.000 төгрөг, чонын мөнгөлсөн соёо 1 ширхэг 120.000 төгрөг, чонын мөнгөлөөгүй соёо 1 ширхэг 50.000 төгрөг, чонын мөнгөлсөн шагай 1 ширхэг 120.000 төгрөг, чонын мөнгөлөөгүй шагай 1 ширхэг 50000 төгрөг, байгалийн гаралтай хос ээмэг, сувдан бугуйвч, хүзүүний зүүлтний хослол 900.000 төгрөг, бөгж сунгах зориулалттай төмөр 1 ширхэг 40.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.640.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 30-наас 2018 оны 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө 04 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 17 дугаар баг, 15 дугаар байранд хохирогч Г.Соёлмаагийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай “Хүрд Сүт” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт хаалгыг нь эвдэн нэвтэрч 67 ширхэг гар утас, Асейр Айе-7 маркийн зөөврийн компьютер 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 10.523.000 төгрөгийн хохирол,

Мөн хохирогч Д.Ням-Эрдэнийн байнга ажиллагаа явуулах зориулалттай цахим тоглоомын газрын хаалгыг эвдэн нэвтэрч төмөр бэлэн 110.000 төгрөг, 250 гегабайтын багтаамжтай зөөврийн хард 1 ширхэг 150.000 төгрөг, зөөврийн компьютерын хар өнгийн цүнх 1 ширхэг 50.000 төгрөг, төмөр сейф болон модон хаалганы цоожны гол 2 ширхэг цоож 10.000 төгрөг, зүүдэг том цоож 40000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 360.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

2018 оны 05 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд хохирогч С.Соёлбадрах, Ц.Буянхүү нарын байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай "Жаргалан" дэлгүүрт нэвтэрч 3 ширхэг эрэгтэй монетон гинж 1.522.200 төгрөг, эрэгтэй монетон бөгж 2 ширхэг 799.800 төгрөг, эмэгтэй монетон бөгж 9 ширхэг 2.145.700 төгрөг, унждаг хар шигтгээтэй ээмэг, бөгж, кулоны хослол 952,880 төгрөг, монетон ээмэг 10 ширхэг 3.178.560 төгрөг, 11 ширхэг мөнгөн аяга 1.726.000 төгрөг, зэс аяга 2 ширхэг 50.000 төгрөг, мөнгөн бугуйвч 10 ширхэг 200.000 төгрөг, эрэгтэй хүний 8 ширхэг мөнгөн кулон 144.000 төгрөг, мөнгөн хослол 2.430.000 төгрөг, даваа толгойтой дунд гарын манан хөөрөг 1 ширхэг 300.000 төгрөг, даваа толгойтой дунд гарын цагаан хаш хөөрөг 2 ширхэг 1.200.000 төгрөг, даваа толгойтой Чүнчүгноров хөөрөг 1 ширхэг 1.200.000 төгрөг, даваа толгойтой бага гарын манан хөөрөг 6 ширхэг 900.000 төгрөг, эрэгтэй 8 ширхэг мөнгөн гинж 690.000 төгрөг, 10 хос мөнгөн бөгж 350.000 төгрөг, 1 ширхэг сурагч цүнх 50.000 төгрөг, хяналтын камерын бичигч төхөөрөмж 1 ширхэг 177.000 төгрөг үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 18.016.140 төгрөгийн буюу бусдад их хэмжээний нийт 111.894.844 төгрөгийн хохирол учруулсан;

Шүүгдэгч Н.Н нь ганцаараа 2 удаагийн үйлдлээр 2017 оны 08 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны 4 дүгээр орцны подвольд хохирогч Ш.Эрдэнэсувдын байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай хувцас захиалга, гоо сайхны салонд нэвтэрч гелэн лак 50 ширхэг 375.000 төгрөг, хумсны суурь лак 3 ширхэг 24.000 төгрөг, хатаагч аппарат 1 ширхэг 32.000 төгрөг, хумсны топ бэхжүүлэг лак 3 ширхэг 24.000 төгрөг, лак арилгагч 1 ширхэг 7500, хумсны топ 3 ширхэг 22.500, хумсны саа 3 ширхэг 24.000 төгрөг, ДВД тоглуулагч 90.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 599.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 хорооны 38 дугаар байрны 1 дүгээр орцны 00 тоотод хохирогч Н.Санчингарав, Б.Ундрах нарын байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай мужааны цехийн хаалгыг эвдэн нэвтэрч хохирогч Н.Санчингаравын Кен брэндийн түрдэг хөрөө 1 ширхэг 78.000 төгрөг, Лейяа брэндийн батарейтай дрилл 1 ширхэг 52.000 төгрөг, Кен брэндийн таслагч 1 ширхэг 48.000, уран хөрөө 1 ширхэг 112.000 төгрөг, шинэ далд цоож 1 ширхэг 6.000 төгрөг буюу 296.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Ундрахын Сийлбэрийн машин 2 ширхэг 478.000 төгрөг, дрилл 1 ширхэг 42.000 төгрөг, тасдагч 1 ширхэг 54.000 төгрөг, хуучин Солонгос цоож 4200 төгрөг буюу 578.200 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар тус тус авч, 874.200 төгрөгийн хохирол учруулсан ба бусдад нийт 34.874.840 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд, шүүгдэгч Н.НЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүх, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Нандин-Эрдэнийг 5 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Н 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн иштэй отверка 1 ширхэг, отерканы иш 1 ширхэг, эвдэрсэн бахь 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 25 см урттай төмөр 1 ширхгийг хохирогч Л.Баасанхүүд, 1 ширхэг саарал чулуутай, дээрээ толботой хөөргийг хохирогч С.Соёлбадрахад, 1 ширхэг цагаан өнгийн хөөргийг Ш.Батбаярт тус тус буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан, 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны 3 сарын 2-ны өдөр хүртэл 28 хоног, 2018 оны 5 сарын 30-ны өдрөөс цагдан хоригдсон нийт 384 хоног, Н.Нандин-Эрдэнийн 2018 оны 5 сарын 30-ны өдрөөс цагдан хоригдсон нийт 357 хоногийг эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Бэс нийт 83.517.806 төгрөгийг гаргуулан хохирогч З.Оюун-Эрдэнэд 3.303.149 төгрөг, хохирогч Ц.Эрдэнэбаатарт 2.599.333 төгрөг, хохирогч Б.Баярцогтод 160.000 төгрөг, хохирогч Т.Болдод 140.000 төгрөгийг, хохирогч Л.Баасанхүүд 820.000 төгрөг, хохирогч Ц.Амарсанаад 170.000 төгрөг, хохирогч Д.Шүрэнхүүд 55.000 төгрөг, хохирогч Я.Сээсрэгжавд 1.076.000 төгрөг, хохирогч Ц.Буянхүү, С.Соёлбадрах нарт 7.583.070 төгрөг, хохирогч Г.Соёлмаад 5.261.500 төгрөг, хохирогч Д.Ням-Эрдэнэд 180.000 төгрөг, хохирогч Б.Сарантуяад 1.410.000 төгрөг, хохирогч Б.Батнямд 1.105.000 төгрөг, хохирогч С.Хишигбаярт 125.000 төгрөг, хохирогч А.Мянганбаярын 731.000 төгрөг, хохирогч А.Гансэлэмийн 1.980.000 төгрөг, хохирогч Т.Хишигмаад 5.655.000 төгрөг, хохирогч Д.Оюунчулуунд 1.450.000 төгрөг, хохирогч Ц.Ариунжаргалд 49.713.754 төгрөгийг тус тус олгох,

шүүгдэгч Н.Нэс нийт 16.758.770 төгрөгийн гаргуулан хохирогч Т.Болдод 140.000 төгрөгийг, хохирогч Л.Баасанхүүд 820.000 төгрөг, хохирогч Ц.Амарсанаад 170.000 төгрөг, хохирогч Д.Шүрэнхүүд 55.000 төгрөг, хохирогч Я.Сээсрэгжавд 1.076.000 төгрөг, хохирогч Ц.Буянхүү, С.Соёлбадрах нарт 7.583.070 төгрөг, хохирогч Г.Соёлмаад 5.261.500 төгрөг, хохирогч Д.Ням-Эрдэнэд 180.000 төгрөг, хохирогч Ш.Эрдэнэсувдад 599,000 төгрөг, хохирогч Н.Санчингаравт 296.000 төгрөг, хохирогч Б.Ундрахад 578.200 төгрөгийг тус тус олгуулах.

            Ингэхдээ хохирогч нарын хохирлоос төлөгдөөгүй хохирлыг гэмт хэрэгт бүлэглэн оролцсон шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Н.НЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.3, 2.4-т тус тус заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Боржигон овгийн Н.Н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэн үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т тус тус зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Н.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Б, Н.Н нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бцагдан хоригдсон 384 хоног, Н.Нандин-Эрдэнийн цагдан хоригдсон 357 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн иштэй отверка 1 ширхэг, отеркны иш 1 ширхэг, эвдэрсэн бахь 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 25 см урттай төмөр 1 ширхгийг хохирогч Л.Баасанхүүд, 1 ширхэг саарал чулуутай, дээрээ толботой хөөргийг хохирогч С.Соёлбадрахад, 1 ширхэг цагаан өнгийн чулуутай хөөргийг Ш.Батбаярт буцаан олгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Бэс нийт 83.517.806 төгрөгийг гаргуулан хохирогч З.Оюун-Эрдэнэд 3.303.149 төгрөг, хохирогч Ц.Эрдэнэбаатарт 2.599.333 төгрөг, хохирогч Б.Баярцогтод 160.000 төгрөг, хохирогч Т.Болдод 140.000 төгрөгийг, хохирогч Л.Баасанхүүд 820.000 төгрөг, хохирогч Ц.Амарсанаад 170.000 төгрөг, хохирогч Д.Шүрэнхүүд 55.000 төгрөг, хохирогч Я.Сээсрэгжавд 1.076.000 төгрөг, хохирогч Ц.Буянхүү, С.Соёлбадрах нарт 7.583.070 төгрөг, хохирогч Г.Соёлмаад 5.261.500 төгрөг, хохирогч Д.Ням-Эрдэнэд 180.000 төгрөг, хохирогч Б.Сарантуяад 1.410.000 төгрөг, хохирогч Б.Батнямд 1.105.000 төгрөг, хохирогч С.Хишигбаярт 125.000 төгрөг, хохирогч А.Мянганбаярын 731.000 төгрөг, хохирогч А.Гансэлэмийн 1.980.000 төгрөг, хохирогч Т.Хишигмаад 5.655.000 төгрөг, хохирогч Д.Оюунчулуунд 1.450.000 төгрөг, хохирогч Ц.Ариунжаргалд 49.713.754 төгрөгийг олгох,

шүүгдэгч Н.Нэс нийт 16.758.770 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Болдод 140.000 төгрөг, хохирогч Л.Баасанхүүд 820.000 төгрөг, хохирогч Ц.Амарсанаад 170.000 төгрөг, хохирогч Д.Шүрэнхүүд 55.000 төгрөг, хохирогч Я.Сээсрэгжавд 1.076.000 төгрөг, хохирогч Ц.Буянхүү, С.Соёлбадрах нарт 7.583.070 төгрөг, хохирогч Г.Соёлмаад 5.261.500 төгрөг, хохирогч Д.Ням-Эрдэнэд 180.000 төгрөг, хохирогч Ш.Эрдэнэсувдын 599.000 төгрөг, хохирогч Н.Санчингаравт 296.000 төгрөг, хохирогч Б.Ундрахад 578.200 төгрөгийг тус тус  олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Н.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН