Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 3006

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 4 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2016/03006

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Нэгдсэн үндэсний гудамж МТ байранд байрлах, “МТ Ойл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө 52-д байрлах, “Мон-Ит Булигаар” ХХК-д холбогдох 3 188 030 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч “МТ Ойл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь “Мон-Ит Булигар” ХХК-тай байгуулсан 10/12 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2012 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулан ажиллаж байсан бөгөөд тус гэрээний дагуу тос тослох материал зээлээр авсан боловч дээрх төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд тос тосолгооны материалын үлдэгдэл төлбөр болох 3 188 030 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: Төлбөр төлөгч нь 2016 оны 4-р сарын 12-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 9-р сарын 25-ны өдөр 1 094 000 төгрөг, 2016 оны 10-р сарын 25-ны өдөр 1 094 030 төгрөгийг тус тус нэхэмжлэгчийн ХААН БАНК дахь 5028019617 тоот дансанд тушаана гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “МТ Ойл” ХХК нь “Мон-Ит Булигаар” ХХК-д холбогдуулан 3 188 030 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч “Мон-Ит Булигаар” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 3 188 030 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2016 оны 4-р сарын 12-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 9-р сарын 25-ны өдөр 1 094 000 төгрөг, 2016 оны 10-р сарын 25-ны өдөр 1 094 030 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцжээ.

           

            Хэдийгээр талууд “Эвлэрлийн гэрээ” байгуулсан боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “МТ Ойл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3 188 030 төгрөгийг 2016 оны 4-р сарын 12-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 9-р сарын 25-ны өдөр 1 094 000 төгрөг, 2016 оны 10-р сарын 25-ны өдөр 1 094 030 төгрөгийг тус тус төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч “Мон-Ит Булигаар” ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65 958 төгрөгийн 32 979 төгрөгийг улсын төсвөөс, 32 979 төгрөгийг хариуцагч “Мон-Ит Булигаар” ХХК-иас тус тус гаргуулж нэхэмжлэгч “МТ Ойл”ХХК-д олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

                            ШҮҮГЧ                                             Р.АЛТАНТУЯА