Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 3917

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2016/03917

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

         Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

              Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р хороолол, 7А байр 28 тоотод оршин суух, регистр ЧП62021307, Харгана овогт Намсрайн Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй,

 

              Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, ХМК 58Б байр, 07 тоотод оршин суух, регистр ФА93031005, Хабчин овогт Баттөрийн Уранбилэгт холбогдох 2 545 000 төгрөг гаргуулахыг  хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Мягмарсүрэн, хариуцагч Б.Уранбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов.

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Н.Мягмарсүрэн гаргасан нэхэмжлэлдээ: 7 245 000 төгрөгийг 2015 оны 1-р сарын 30-аас 2016 оны 1-р сарын 30-ныг хүртэл хүртэл зээлийн гэрээ байгуулан нотариатаар орж гэрээ хийсэн. Одоо үлдэгдэл 2 545 000 төгрөгийг авах гэхээр мөнгө байхгүй тэгж байгаад өгнө гэсээр өдийг хүрлээ. Иймд үлдэгдэл 2 545 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй, Б.Уранбилэгт холбогдох 2 545 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 545 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 2 000 000 төгрөгийг 2016 оны 12-р сарын 1-ний өдрөөс 2017 оны 12-р сарын 31-ний дотор төлж барагдуулна гэв.

                                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Н.Мягмарсүрэн нь Б.Уранбилэгт холбогдох 2 545 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдааны шатанд талууд “Эвлэрлийн гэрээ” байгуулж, Н.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага 2 545 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч хариуцагч Б.Уранбилэг нь дээрх төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12-р сарын 31-ний дотор төлөхөөр тохирсон байна.

 

Зохигч эвлэрсэн нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн  эвлэрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                              ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Мягмарсүрэн, хариуцагч Б.Уранбилэг нар нь 2 545 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 /хоёр сая/ төгрөгийн хэмжээнд эвлэрч, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12-р сарын 31-ний дотор төлж барагдуулахаар тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Мягмарсүрэн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 670 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Уранбилэгээс 27 835 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Мягмарсүрэнд олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА