Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 88

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Наранцацрал, И.Оюунгэрэл,

Шинжээч П.Саранхүү,

Шүүгдэгч Б.Э , М.Б ,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С , С.Б ,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тахилгат овгийн Б.Э , Дугант овгийн М.Б  нарт холбогдох  1928000470053 дугаартай нэг хавтаст хэргийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Луус суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн Луус сумын 2 дугаар баг .................... гэх газарт оршин суух, ял шийтгэлийн тухайд:

1. Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

2. Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 08 сарын 09-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,

3. Сум дундын 11 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 19 дугаартай магадлалаар Сум дундын 11 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолыг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас шийдвэрлүүлэхээр буцаасан,

4. Сум дундын 11 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 10 сарын хугацаагаар хорих ял,

5. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, 2018 оны 05 дугаар сард суллагдсан, Тахилгат овгийн Б.Э  /регистрийн дугаар .................../,

Монгол улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Дундговь аймгийн Луус суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг ........................ оршин суух, ял шийтгэлийн тухайд:

1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж шийдвэрлэгдсэн, Дугант овгийн М.Б  /регистрийн дугаар ...................../,

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.Б , Б.Э  нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сард  Өмнөговь аймгийн Даланзадгад сум 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн С гийн 2 тооны адууг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Э  нь 2019 оны 01 дүгээр сард Өмнөговь аймгийн Даланзадгад сум 8 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн С.Б ийн итгэмжлэн хариуцуулж үлдээсэн эд хөрөнгөөс 4 ямаа, 1 хонь, 130.000 төгрөгийг завшин нийт 880.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дундговь аймгаас эхнэр Э  хүүхдийн хамт ирээд хойд аав Б , манай ээж Ц.С  нарын гэрт очсон. Тэгээд хэдэн хоног малыг нь хамт харалцаад байж байхад 5 хоногийн дараа манай ээж Ц.С ын тэтгэврийг хөөцөлдөхөөр Б  ах, ээж хоёр Дундговь аймаг руу явахаар болсон. Явахдаа надад Б  ах малаа хариуцуулж үлдээсэн. Хэд хоногийн дараа эхнэр, хүүхэд хоёроо Дундговь аймаг руу унаанд суулгаад явуулсан. Эхнэрээ явуулчихаад Б  ахын малаас 4 ямааг нь төхөөрөөд махыг нь аймгийн төвд авч очиж зарсан. Дараа нь Дундговь аймагт байх найз Б.Д  руу утсаар залгаж би ганцаараа Өмнөговь аймагт байна хойд аавын малыг харж үлдсэн, М.Б   та хоёр ирж надтай хэдэн хоног хань болж байх уу гэж хэлсэн чинь Б.Д  бензиний мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би 50.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь М.Б  , Б.Д  нар мотоцикльтой хүрээд ирсэн. Тэгээд ирж хоночихоод маргааш нь Б.Д ын нөхөр М.Б   бид хоёр үүдний пин дээр гараад хонь дурандаад байж байсан чинь гэрийн хойгуур ус руу 6 адуу явж байсан. Тэгэхээр нь энд 6 адуу явж байна шүү дээ гэж М.Б  эд хэлэхэд М.Б   эзэнтэй юм болов уу гээд байсан. Тэгэхээр нь би энэ хавиар байнга явж байдаг эзнийг нь мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би энэ адуунаас төхөөрчих үү гэсэн чинь М.Б   тэгүүл тэгье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гэрт орчихоод гарч ирсэн чинь нөгөө 6 адуу ус уучихаад уснаас гараад явж байсан. Тэгээд би унтаж байхад М.Б   намайг дуудаад адуу явчихлаа гэж хэлсэн. Би мотоциклтойгоо адууны хойноос очоод 6 адуу тууж ирсэн. 6 адууг малын хороо руу оруулах гэтэл орохгүй зугтаагаад байсан. 2 адуу нь хашаанд орсон. Үлдсэн адуу руу нь яваад ирэхэд М.Б   эхнэртэйгээ хашаанд хийсэн байсан. Шөнийн 3 цагт босч М.Б   бид 2 нөгөө хоёр адууг төхөөрсөн...” гэв.

Шүүгдэгч М.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэртээ байхад Б.Э  намайг дуудсан. Б.Э ы хойд аавын гэрт ирсэн. Гэрт очиход өөр хүн байгаагүй. Тэгээд 1 хоночихоод маргааш өглөө нь 06 цагийн үед Б.Э ы гэрийн зүүн хойд талд нь булаг байсан. Тэр булаг дээр 6 тооны адуу байсан. Б.Э  мотоцикльтой 2 тооны хээр зүсмийн шүдлэн үрээ, зээрд даага адууг туугаад малын хороо руу оруулахад нь би хашааны хаалгыг нь нээж өгсөн. Тэгээд Б.Э  бид хоёр тэр хоёр адууг бариад уясан. Би Б.Э аас юун адуу юм бэ гэж асуухад манай хойд эцгийн адуу байгаа юм гэж хэлсэн. Тэр 2 тооны адууг малын хороо дотор нь Б.Э  бид хоёр төхөөрсөн. Тэгээд адууны толгой, шийр гэдэс дотрыг нь өвөлжөөн дотор нь булж орхисон, адууны арьсыг нь Б.Э ы гэрээс урагш 2 км газар авч очиж Бу  бид хоёр хамт хаясан. Тэгээд махыг нь Б.Э  машин дуудаад бид 3 гурав төв орж улаан тоосгон махны дэлгүүрт авч очиж тушаасан. Нийт 600.000 гаруй мянган төгрөг болсон. Тэгээд эхнэр бид хоёр Б.Э д 20.000 төгрөг өгөөд бусад мөнгийг нь аваад Дундговь аймаг руу явж байх замд мотоцикль эвдрээд  мотоциклио чирээд аймаг орсон...” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний 6 тооны адуу дандаа хурдан удмын уяж байсан адуунууд байгаа. Халзан үрээний эх нь Хэнтий аймгийн гаралтай эцэг нь Сүхбаатар аймгийн гаралтай удам залгасан хурдан адуу байсан юм. Эхийг нь 2.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Эх нь ноднин хаврын зуднаар үхсэн. Сарвааг нь би тэжээж байж онд оруулсан. Уралдаж байгаагүй. Даага байхад нь зуд болоод арай хийж онд оруулсан юм. Энэ жилээс уях байсан адуунууд байсан юм. Би энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний адууг бол махны адууны үнэлгээгээр үнэлсэн байна гэж үзэж байна. Намайг хохиролгүй болгоод өгвөл гомдол санал байхгүй...” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Б.Э  миний үр садан байсан. Энэний төрсөн талийгаач болсон хүүхэд 2 хэрэгт орооцолдоод хоорондоо яриад хүрээд ирсэн. Энэ Хархорин аймагт очиж ял эдэлж байгаад талийгаач болсон хүүгээ авсан. Энэний эцэг байгаа дахиад 300.000 төгрөг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай эхнэрийн хүү болох Б.Э  Дундговь аймгаас манай гэрт нэг хүүхэдтэй хүүхэн дагуулаад хамт амьдарна гэж ирсэн байсан. Тэгээд 01 дүгээр сарын 12-ны өдөр эхнэрийн тэтгэврийг тогтоолгохоор Дундговь аймаг руу явахаар болсон. Би 309 бог малтай хүн, би эхнэрийн хамт Дундговь аймаг явахаар болсон. Тэгээд бүх малаа Б.Э д хариуцуулж үлдээсэн. Дундговь аймагт ажлаа амжуулаад 01 дүгээр сарын 24-ний орой Өмнөговь аймагт байх гэртээ ирэхэд гэр цоожтой хүнгүй байсан. Тэгээд гэртээ ороход гэрт ойрд хүн байгаагүй царайтай ус хөлдчихсөн байсан. Би Б.Э ы утас руу залгахад утсаа авахгүй байсан. Тухайн өдрийн орой би авдарт үлдээсэн байсан 130.000 төгрөгөө байна уу гэж үзэхэд миний мөнгө алга болчихсон байсан. Тэгээд маргааш нь би хороондоо орж үзэхэд манай малын хороонд шороо овоолчихсон байсан. Шороог ухаад үзэхэд 2 адууны гэдэс дотор, мөн 8 ширхэг адууны шийр байсан. Тэгээд би хонио хариулж яваад манай гэрийн өвөлжөөнөөс урагш манай 4 тооны ямаа, 1 хонины толгой болон уутан дотор бага малын гэдэс дотрыг нь хийчихсэн байсан, хажууд нь 2 ширхэг адууны арьс байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. 2 шуудайнд 4 гүзээ, 4 толгой байсан.  Тэгэхээр нь би дахиад охин руу наадах чинь засрахгүй юм байна гэж утасдаж хэлсэн. Харин шүүх хурлаас ямар шийдвэр гаргаж байгааг мэдэхгүй, өр ширнээсээ гармаар байна...” гэв.

            Шинжээч П.Саранхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр тухайн үеийнхээ зах зээлийн ханшаар гаргасан. Амьдын жингээрээ 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хурдан удам гэдгийг тодорхойлдог хэрэгт энэ талаар ямар нэгэн нэг нотлох баримт авагдаагүй байсан...” гэв.

Хохирогч Б.С  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би өөрийн 40 гаруй тооны адуутай 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум малчны хорооллын хажуу талд манай 2 тооны дөрвөн хөл нь шар цагаан зээрд халзан шүдлэн насны адуу, хээр зүсмийн шүдлэн насны адуугаа бэлчиж байхыг хамгийн сүүлд харсан. Тэр өдрөөс хойш одоо болтол олдохгүй байсан. Аймгийн зүүн талд Өлзийтийн голд амьдардаг Б  гэж ах утсаар залгаад танайх адуугаа алдсан уу танай халзан адуутай адилхан адууны арьс олдсон цагдаатай очиж уулзаад гомдлоо гарга гэж хэлсэн. Миний өөрийн үнэлгээгээр 4.000.000 төгрөгийн хохирол учирсан. Үнэлгээний дүгнэлтээр 1.200.000 төгрөгийн үнэлгээ гарсан байсан...” гэжээ. /хх 12-13/,

Хохирогч Б.С  мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “Хулгайд алдсан халзан үрээний эх нь Хэнтий аймгийн гаралтай эцэг нь Сүхбаатар аймгийн гаралтай удам залгасан хурдан адуу байсан юм. Уг үрээний эцэг нь сумдын наадамд 2 түрүү, Өмнөговь аймагт болсон бүсийн наадамд 5 дугаар байранд 1 удаа орж байсан адуу юм. Хээр үрээ нь Б  гэдэг хүний хурдан хээр азарганы төл байсан юм. Тэр хурдан хээр азарга нь Жаргалант угшилтай адуу байгаа юм... Уралдаж байгаагүй. Даага байхад нь зуд болоод арай хийж онд оруулсан юм. Энэ жилээс уях байсан адуунууд байсан юм... Би энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний адууг бол махны адууны үнэлгээгээр үнэлсэн байна гэж үзэж байна. Би халзан үрээгээ 2.000.000 төгрөгөөр үнэлмээр байна. Хээр үрээгээ мөн 2.000.000 төгрөгөөр үнэлмээр байна... Миний үнэлгээгээр намайг хохиролгүй болгоод өгвөл гомдол санал байхгүй...” гэжээ. /хх 14/,

Хохирогч Б.С гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “Өмнөговь аймгийн Даланзадгад суманд амьдардаг. Би өөрийн 40 гаруй тооны адуутай 2019 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум малчны хорооллын хажуу талд манай 2 тооны дөрвөн хөл нь шар цагаан зээрд халзан шүдлэн насны адуу, нөгөө адуу хээр зүсмийн шүдлэн насны адуугаа бэлчиж байхыг хамгийн сүүлд хараад одоо болтол олдохгүй байсан өнөөдөр аймгийн зүүн талд өлзийтийн голд амьдардаг Б  гэж ах утсаар залгаад танайх адуугаа алдсан уу танай халзан адуутай адилхан нөгөө хээр адууны арьс олдсон цагдаатай очиж уулз гэсэн... адуу дөрвөн хөл цагаан зээрд халзан зүсмийн зүүн хойд хөлийн гуя нь дээрээ өнцөгтэй дөрвөлжин тамгатай 3 настай буюу шүдлэн адуу байсан нөгөө адуу хээр зүсмийн 3 настай буюу шүдлэн адуу байгаа юм зүүн хойд талын хөлийн гуя нь дээрээ ширээтэй хөлтэй дөрвөлжин тамгатай адуу байсан би нийт 2 тооны адуугаа алдсан... Халзан адууг Хэнтий аймгийн Баянхутагт сумаас 1990 онд эхийг нь авчирсан хурдан удамтай адуу байсан юм, Халзан адууны эцгийг нь Сүхбаатар аймгийн мөнх хаан сумаас авсан аймаг сумын наадамд түрүүлж хурдалж байсан адууны үр төл байгаа юм.” гэжээ. /хх 18-19/,

Шүүгдэгч М.Б ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 01 дүгээр сард манай эхнэр Б.Д  гэж хүн байдаг юм. Б.Э тай утсаар яриад байсан. Эхнэр бид хоёр тухайн үед Дундговь аймагт байсан. Манай эхнэр Б.Д  Өмнөговь аймаг явж ирье гэхээр нь би эхнэрээсээ яах гэж явж байгаа юм бэ гэж асуухад эхнэр Өмнөговь аймаг явж ирье гээд байсан. Тэгэхээр нь би бензиний мөнгө байхгүй гэж Б.Э д утсаар хэлсэн. Б.Э  20.000 төгрөг шилжүүлье гээд миний данс руу шилжүүлсэн. Тэгэхээр нь би бензин аваад эхнэртэйгээ хамт мотоцикльтой Өмнөговь аймгийн төв рүү явсан. Антены хажууд Б.Э  мотоцикльтой ганцаараа тосож авсан. Тэгээд Өмнөговь аймгийн төвөөс зүүн тийш 5 км-т байдаг Б.Э ы хойд аавын гэрт ирсэн. Гэрт очиход өөр хүн байгаагүй, тэгээд 1 хоночихоод маргааш өглөө нь 06 цагийн үед Б.Э ы гэрийн зүүн хойд талд нь булаг байсан. Тэр булаг дээр 6 тооны адуу байсан. Б.Э  мотоцикльтой 2 тооны хээр зүсмийн шүдлэн үрээ, зээрд даага адууг туугаад малын хороо руу оруулахад нь би хашааны хаалгыг нь нээж өгсөн. Тэгээд Б.Э  бид хоёр тэр хоёр адууг бариад уясан. Би Б.Э аас юун адуу юм бэ гэж асуухад манай хойд эцгийн адуу байгаа юм гэж хэлсэн. Тэгээд тэр 2 тооны адууг малын хороо дотор нь Б.Э  бид хоёр төхөөрсөн. Адууны толгой, шийр гэдэс дотрыг нь өвөлжөөн дотор нь булж орхисон, адууны арьсыг нь Б.Э ы гэрээс урагш 2 км газар авч очиж Бу  бид хоёр хамт хаясан. Махыг нь Б.Э  машин дуудаад бид 3 гурав төв орж улаан тоосгон махны дэлгүүрт авч очиж тушаасан. Нийт 600.000 гаруй мянган төгрөг болсон. Тэгээд эхнэр бид хоёр Б.Э д 20.000 төгрөг өгөөд бусад мөнгийг нь аваад Дундговь аймаг руу яваад өгсөн... мэдээгүй 2 тооны адууг төхөөрөөд гэдсийг хороонд булхаар нь хулгайн юм байна гэж мэдсэн...” гэжээ. /хх-20-21/,

Гэрч Ж.Ж гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Нэлээн туранхай адууны мах байсан тэр хүмүүс өөрсдөө хэлэхдээ нэг даага нөгөөдөх хязаалан үрээ гэл үү шүдлэн үрээ гэл үү нэлээн тарган харагдаад байхаар нь төхөөрсөн чинь туранхай адуу байсан гэж хэлсэн... Сайн санахгүй байна 650.000 гаруй мянган төгрөг хавьцаа болсон...” гэжээ. /хх-24-25/,

Гэрч Ш.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны Цагаан сарын өмнө байсан санагдаж байна. 11 цагаас 12 цагийн үед М.Б   гэдэг шар залуу намайг таксинд явмаар байна гэж дуудсан. Би хаягийг нь заалгахад аймгаас зүүн хойш 4-5 км газарт байх малын хороотой бууцтай айл гэж зааж өгсөн юм. Тэгээд яваад очиход 3-4 ямааны мах ачсан юм. Тэр залуу надад хэлэхдээ хоёр хөгшний цагаан сарын юм бэлдэх гээд мал хийсэн юм гэж хэлж байсан юм. Тэгээд аймгийн төвд оруулж ирээд “Ивээл” худалдааны төвд байх махны ченж Норовоо эгчид өгсөн юм. Тэр залуу мөнгөө аваад буцаад гэртээ хүргүүлсэн. Надад таксины мөнгө 15000 төгрөг өгөөд буусан юм. Түүнээс хойш хэд хоногийн дараа байсныг санахгүй байна. Дахиад нөгөө шар залуу буюу Б.Э  намайг дуудсан яваад очиход гэрийн ар талд байсан модон амбаараас 2 бага туранхай адууны мах ачсан адууны мах ачихаар нь би юун туранхай адуу нухдаг юм бэ гэсэн чинь тэр шар залуу хажууд байсан хар залуугаа энд отор хийгээд буцаж байгаа юм. Энэ адуунууд туувар даахгүй болохоор нь таван цаас болгох гээд хийчихсэн юм гэж хэлж байсан. Тэгээд нөгөө хар залуугийн хамт яваад “Сүмбэр” махны дэлгүүрт аваачиж зарчихаад буцаад гэртээ хүргүүлээд үлдсэн юм. Түүнээс хойш дахин тэр залуу намайг дуудаагүй...” гэжээ. /хх-26/,

Шүүгдэгч Б.Э ы мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Манай ээж Ц.С  гэх хүн Өмнөговь аймгийн төвөөс зүүн зүгт 4 км-т Б  гэх хүнтэй сууж хамтран амьдардаг юм. Ээж 2019 оны 01 дүгээр сард Дундговь аймагт ирж тэтгэвэр хөөцөлдөх ажил байна түр ирээд гэр харж байгаач гэж утсаар ярьсан Тэгээд би эхнэр Э , охины хамт 1-р сарын эхээр очсон. Б  ахынд очсоноос хойш 3-4 хоногийн дараа ээж, Б  ах 2 Дундговь аймаг руу тэтгэвэр хөөцөлдөхөөр автобусаар явсан. Явснаас хойш 4-5 хоногийн дараа манай охин О-ийн бие өвдөөд халуураад унтахгүй байхаар нь гэрт байх зүүн талын авдарт түлхүүр тааруулан онгойлгож авдарт байх улаан өнгийн түрүүвчнээс 120.000 төгрөг авч эхнэр, охин 2-ыг Улаанбаатар хот явдаг 8 цагийн автобусанд суулгаад Дундговь аймгийн Хулд суманд байх гэр лүү нь явуулсан. Эхнэр явсан өдөр Дундговь аймгаас манай найз М.Б   утсаар яриад чи ганцаараа гэр харж байна уу, наагуур чинь эзэнгүй дэл сул мал байна уу? гэхээр нь сайн мэдэхгүй байна, гэхдээ энүүгээр дэл сул, адуу байдаг гэсэн чинь маргааш нь М.Б   эхнэр Б.Д ын хамт өөрийнхөө хар өнгийн хятад мотоциклиор ирсэн. Ирсэн өдрийн маргааш нь ус уугаад гарч байсан 6 адуунаас зээрд зүсмийн эр даага. хээр зүсмийн эр үрээг хороонд оруулан барьж бусад адууг нь гаргаж явуулаад шөнө 3 цаг болж байхад М.Б   босч хамт адуу хийе гэхээр нь би адуу хийж чадахгүй ээ гэсэн чинь чи унагалцаад өг гэхээр нь хамт гарч тусалсан. Тэгээд 2 адууны гэдэс, толгойг нь хорооны хойд саравчинд нүх ухаж байгаад булсан, ширийг нь гэрээс урагш 1 км орчимд байх танкны төмөр сэгний ойролцоо аваачиж хаясан. Өглөө нь 10 цагийн үед Б  ахын дууддаг шаргал өнгийн приус 11 маркийн машинтай таксиг дуудаж 2 адууны махаа ачаад аймгийн төвийн зүүн талд байх хашааны хаалга нь баруун талдаа засмал зам руу харсан, түүхий эд авна гэсэн бичигтэй 1 давхар улаан тоосгон байшинд очиж, 40 гаран насны туранхайвтар, богино үстэй, шардуу царайтай эгчид 1кг нь 3000 төгрөгөөр бодож зарсан. нийт 530.000 төгрөг болсон. Махаа тушаачихаад бид нөгөө таксигаараа хүргүүлээд 30.000 төгрөг өгсөн. Таксины жолооч нь 30-40 насны махлагдуу бор царайтай нэрийг нь Батбаяр гэсэн байхаа тийм ах байсан. Эхнэрийг автобусаар явдаг өдөр М.Б  ийг ирэхээс өмнө Б  ахын малаас 4 эр ямаа гэрт оруулан нядалж гэдэс, толгойг нь таамбарт байсан цагаан өнгийн 2 шуудайнд хийж гэрээс урагш 1 км орчим газар аваачиж хаясан. Тэгээд дээр хэлж байсан таксиг дуудаад махыг нь аймгийн төвд байх Ноолой гээд 50 орчим насны бор царайтай, туранхай биетэй эгчид зарсан. Мах арьстайгаа нийлээд 400.000 гаран төгрөг болсон Махаа өгчихөөд буцаж нөгөө таксигаараа гэртээ хүргүүлж 13.000 төгрөг өгсөн. М.Б  , Б.Д  бид 3 адууны махаа зарсан өдөр буцаж ирээд ууцны хонь хэрэгтэй байсан тул Б  ахын малаас дахин 1 эр хонь барьж гэрт оруулан янзлаад гэдэс толгой, нэхийг нь таамбарт байх цагаан шуудайнд хийж гэрээс урагш, өмнө нь гэдэс толгой хаясан газраа авч очин хаясан. Манай хүүхэд халуураад байсан тул ээжид явлаа гэж утсаар хэлэх гэсэн боловч утас нь холбогдоогүй, тэгээд 13 цагийн үед М.Б  , Б.Д  2 мотоциклио унаад би ууцанд бэлдсэн хонины даруулаад 23 цагийн үед Хулд суманд ирсэн” гэжээ. /хх-28-30/,

Шүүгдэгч Б.Э ы мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дундговь аймгаас эхнэр Э  хүүхдийн хамт ирсэн ирээд Өмнөговь аймгийн төвөөс зүүн тийш 4 км зайд манай хойд аав Б  манай ээж Ц.С  нарын гэрт очсон тэгээд хэдэн хоног малыг нь хамт харалцаад тэгээд байж байхад 5 хоногийн дараа манай ээж Ц.С ын тэтгэврийг хөөцөлдөхөөр Б  ах ээж хоёр Дундговь аймаг руу явахаар болсон явахдаа надад Б  ах малаа хариуцуулж үлдээсэн хэд хоногийн дараа манай хүүхдийн хамраас цус гараад халуураад байсан тэгэхээр  нь би гэрийн авдран дотор байсан 130.000 төгрөгийг аваад эхнэртээ замын зардлаа хий гээд 20,000 төгрөг өгөөд Дундговь аймаг руу унаанд суулгаад явуулсан эхнэрээ явуулчихаад Б  ахын малаас 4 ямааг нь төхөөрөөд толгой гэдэс дотрыг нь гэрээс урагш 1 км зайд аваачиж хаясан тэгээд би 4 ямааны махыг аймгийн төвд байдаг 2 давхар мах зардаг Ноолаа гээд нүдний шилтэй эгчид зарсан нийт 460,000 мянган төгрөг болсон тэгээд би Дундговь аймагт байх найз Б.Д  руу утсаар залгаж би ганцаараа Өмнөговь аймагт байна аа хойд аавын малыг харж үлдсэн М.Б   та хоёр ирж надтай хэдэн хоног хань болж байх уу гэж хэлсэн чинь Б.Д  бензиний мөнгө байхгүй гэж хэлсэн тэгэхээр нь би 50,000 төгрөг шилжүүлсэн тэгээд маргааш нь М.Б  , Б.Д  нар мотоцикльтой хүрээд ирсэн тэгээд ирж хоночихоод маргааш нь Б.Д ын нөхөр М.Б   бид хоёр үүдний пин дээр гараад хонь дурандаад байж байсан чинь гэрийн хойгуур ус руу 6 адуу явж байсан тэгэхээр энд 6 адуу явж байна шүү дээ гэж М.Б  эд хэлэхэд М.Б   эзэнтэй юм болов уу гээд байсан тэгэхээр нь би энэ хавиар байнга явж байдаг эзнийг нь мэдэхгүй байна гэж хэлсэн тэгээд би энэ адуунаас төхөөрчих үү гэсэн чинь М.Б   тэгүүл тэгье гэж хэлсэн тэгээд бид хоёр гэрт орчихоод гарч ирсэн чинь нөгөө 6 адуу ус уучихаад уснаас гараад явж байсан тэгээд би мотоциклтойгоо адууны хойноос очоод нар шингэсэн дараа 6 адуу тууж ирсэн 6 адууг малын хороо руу оруулах гэтэл орохгүй зугтаагаад байсан М.Б   хашааны хаалга онгойлгосон тэгээд тухайн адуунуудыг оруулах гээд 1 цаг гаруй болсон тэгээд зээрд зүсмийн шүдлэн настай адуу, хээр зүсмийн шүдлэн адууг нийт 2 адууг малын хороо руу оруулаад уяж хоноод шөнийн 3 цагт босч М.Б   бид 2 нөгөө хоёр адууг төхөөрөөд махыг нь байшинд хийгээд шийр болон гэдэс дотрыг нь хороон дотор булсан тэгээд нар гарсан дараа 10 цагийн үед Б  ахын дуудаад байдаг такси дуудаад адууны махаа зарахаар М.Б   бид хоёр явсан тэгээд хайрхан дэлгүүрийн өөдөөс харсан нэг мах сүү авна, зарна гэсэн хаягтай махны дэлгүүрт орсон худалдагч нэг Эмэгтэй хүн байсан адууны мах авах уу гэж хэлсэн чинь хэд байгаа юм бэ гэсэн би хоёр байна гэж хэлсэн чинь нөгөө эгч үзье гээд үзсэн тэгээд 1 хилийг 3.800 төгрөгөөр авъя гэсэн тэгээд тухайн 2 адууны махыг хиллэсэн чинь нөгөө эгч их туранхай юм байна аа 3800 авахад арай туранхай юм 3.000 авъя гэхээр 3.000 төгрөгт өгсөн 600.000 гаруй мянган төгрөг болсон тэгээд нөгөө таксигаараа буцаж гэртээ хүргүүлээд тэгээд нөгөө таксины ахад 30.000 төгрөг өгөөд гэрт ороод М.Б  эд мах зарсан бүх мөнгөө өгсөн энэ үед М.Б  ийн эхнэр 00 орох гээд явчихсан байсан тэгээд би цагаан сарын ууцны хонь надад хэрэгтэй гээд 1 хонь төхөөрөөд толгой болон нэхий гэдсийг нь адуу арьс хаясан газарт аваачиж хаясан. ” гэжээ. /хх-31-32/,

Гэрч Б.Д ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Манай нөхрийн найз Б.Э  Өмнөговь аймгийн ойролцоо хөдөө аавынхаа малыг харж байна гэж манай нөхөр М.Б  тэй утсаар яриад байсан манай нөхөр М.Б  эд Б.Э  Өмнөговь аймагт ирээд хойд аавын адуунаас 2 адуу түр зээлж Өмнөговь аймагт борлуулан мөнгийг нь дараа өгөхгүй юу гэж хэлсэн гэсэн цагаан сар болох гээд мөнгө хэрэгтэй байсан тул нөхөр бид 2 өөрийн мотоциклиор 2019 оны 01 сарын 20-нд Дундговь аймгаас гарч Өмнөговь аймгийн төвөөс зүүн тийш 4-5 км т байх Б.Э ы хойд аавынх нь хөдөө гэрт очсон, очсоны дараа Б.Э  адуу авч ирнэ гээд мотоциклтой явсан, удалгүй адуу тууж ирээд манай нөхөр М.Б  ийн хамт гэрийн гадна хороонд 2 адуу оруулж барьж уясан гэж байсан. Өглөө үүрээр М.Б  , Б.Э  2 гараад адуугаа янзлаад 09-10 цагийн хооронд дууслаа гээд гэрт орж ирсэн. Тэгээд Б.Э  таксины хүн дуудна гээд утсан дээрээсээ дугаар харж байгаад такси дуудсан, удалгүй саарал өнгийн, буруу талдаа рультэй, жижиг тэрэг ирсэн. Жолооч нь 30 гаран насны, махлагдуу, намхавтар, бордуу царайтай хүн байсан. Тэгээд 2 адууны махаа багажид нь ачаад бүгд Өмнөговь аймгийн төв рүү явсан, очоод аймгийн төвийн зүүн хэсэгт байх баруун тал руугаа харсан хаалгатай, баруун талдаа засмал замтай давхар улаан тоосгон байшинд хиллэж өгсөн, махаа 1 кг нь 3000 төгрөгөөр бодож өгсөн яг хэдэн кг болсныг нь санахгүй байна, 630.000 гаран төгрөг болсон байх тэгээд Б.Э  нөхөр бид 2-т 550.000 төгрөг өгсөн/ Махаа борлуулаад нөгөө таксигаараа буцаж адуу хийсэн газраа ирээд таксины жолоочид 30.000 төгрөг өгсөн. Б.Э  Хулд сум руу явж эхнэр хүүхэд дээрээ очно гээд явахдаа хойд аавынхаа малаас хар халзан зүсмийн эр хонь гэрт оруулан ууцныхаар янзлаад гэдэс, толгой нь хэрэггүй гээд шуудайнд хийгээд явсан, хаана хаясныг нь мэдэхгүй..” гэх /хх-33-34 /,

Шүүгдэгч Б.Э ы мөрдөн байцаалтын шатан яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Би Дундговь аймагт гэртээ байж байхад манай хойд аав Б  утсаар яриад манайд ирээд мал харж бай гэж дуудсан юм. Тэгээд 2019 оны 01 дугаар сарын 09-ны өдөр Дундговь аймгаас Өмнөговь аймагт ирсэн юм. Намайг Өмнөговь аймагт ирээд 6-7 хонож байхад манай хойд аав Б , манай ээж Ц.С  нар Дундговь аймаг руу манай ээжийн тэтгэврийг хөөцөлдөхөөр явсан. Би хойд аавын гэрт эхнэр Э  хүүхэд О нарын хамтаар малыг нь хараад үлдсэн юм. Тэгээд хойд аав Б , манай ээж Ц.С  нар Дундговь аймаг яваад 5-6 хоногийн дараа манай хүүхдийн хамраас цус гараад шөнө унтаж чадахгүй уйлагнаад байсан юм. Тухайн үед хүүхдээ эмнэлэгт үзүүлэх гэсэн чинь мөнгө байхгүй байсан учраас хойд аавын гэрийн зүүн талын авдарт байсан 130.000 төгрөгийг аваад хүүхдээ эмнэлэгт үзүүлэх гээд аймгийн эмнэлэгт ирсэн чинь манай хүүхдийг гаднын хүүхэд байна. Эрүүл мэндийн дэвтэр байхгүй бол үзэхгүй гээд үзэхгүй байсан. Тэгэхээр нь гэртээ харьж хоноод маргааш өглөө нь эхнэр хүүхдээ шууданд суулгаад Дундговь аймаг руу явуулсан юм. Эхнэртээ зардалдаа хэрэглэ гэж 20.000 төгрөг өгсөн. Тэгээд эхнэрээ явуулчихаад тэр өдрөө хойд аавын малаас 4 ямааг барьж аваад нядлаад такси дуудаж нядалсан 4 ямаагаа ачаад аймагт авчирч Ноолой / жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ гэж дууддаг ченжид 1 кг-ийг нь 3000 төгрөгөөр зарсан нийт 500 гаруй мянган төгрөг болсон тэр мөнгөө аваад дэлгүүр орж мотоциклдоо яндан, кришка, паар цайр, хянах, аккумлятор, олгой, пооршин бүс зэргийг авсан. Тэгчихээд хойд аавын гэрт очиж байж байгаад М.Б  , Б.Д  нар луу яриад би Өмнөговь аймагт ганцаараа байна та хоёр ирээд надад хань болоод хэд хоноод өгөөч гэж хэлсэн чинь бид хоёрт бензиний мөнгө байхгүй мөнгө байвал мөнгө өгчих гэхээр нь би М.Б  ийн эхнэр Б.Д ын данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд М.Б  , Б.Д  нар тухайн өдрөө Өмнөговь аймаг руу гарч яваад Хулд суман дээр ирж хоноод маргааш нь Өмнөговь аймагт ирсэн юм. Тэр хоёрыг ирсэн орой би дэлгүүр ороод нэг шил архи 3 том пиво аваад хойд эцгийн гэрт очиж уугаад амарсан. Маргааш өдөр нь М.Б   бид хоёр үүдний амбаар дээр гарчихсан хонь дурандаад сууж байсан чинь гэрийн хойгуур 6 адуу усруу цувж байхыг хараад би 6 адуу явж байна гэж хэлсэн чинь М.Б   энэ адуунаас 2 адууг нь авчихъя гэж хэлсэн тэгээд бид хоёр ярилцаад тэр 6 адуунаас 2 адууг нь авч алж зарахаар болсон тэгээд бид хоёр гэрт орж цай уучихаад гэрээс гараад ирэхэд нөгөө 6 адуу ус уучихаад гараад явж байхыг хараад би мотоцикь унаад нөгөө хэдэн адууг амдаад тууж гэрийн гадаа авч ирсэн гэрийн гадаа авч ирээд хаших гэсэн чинь хашаанд орохгүй байсан учраас нэг хэсэг хөөцөлдсөн тэгээд хөөцөлдөж байсан чинь 4 адуу нь зугтаагаад явахаар нь би араас нь хөөгөөд явсан хөөж яваад эргүүлж чадахгүй болохоор нь эргээд гэрт хүрээд ирсэн чинь М.Б   эхнэр Б.Д ын хамтаар нөгөө 2 адууг хашаанд оруулчихсан байсан. Тэгээд би гэрээс оосор бүч авч очоод хороонд ороод нөгөө хоёр адууг барьж уясан тэгээд гэрт ороход 22 цаг болж байсан юм. Тэгээд маргааш өглөө адуугаа хийе гээд унтаад өгсөн Шөнө унтаж байсан чинь М.Б   намайг дуудаад бос адуугаа хийе хоёулаа.Чи барилцаад өгчих гэж хэлсэн тэгээд бид хоёр гараад 2 адуугаа хороон дотор барж аваад М.Б   2 адууг цусалж алсан хоёр адууг цусалж алчихаад бид хоёр гэрт орж тамхи татаж ус ууж ирээд хоёр адууг нэг нэгээр нь зэрэг хуулсан юм. М.Б   адуугаа янзалж дуусаад миний янзалж байсан адууг элбэж янзалсан бид хоёр адууг янзалж дуусаад махыг нь гэрийн хойд талд байх байшинд зөөж оруулсан тэгээд буцаж гэрт орж ирээд хэвтэж байсан чинь би унтчихсан байсан нэг мэдэхэд М.Б   намайг дуудаад 09 цаг боллоо чамд таньдаг машинтай хүн байвал дуудаад өгчих эртхэн махаа заръя гэж хэлсэн тэгээд би босоод 10 цаг болж байхад урьд нь ямааны мах ачихдаа дуудаж байсан таксиг дуудаж 2 адууны махаа ачаад аймгийн төв рүү авч ирсэн төв рүү ирээд Хайрхан дэлгүүрийн зүүн талын мах, сүү авна гэсэн дэлгүүр байсан тэр дэлгүүрт адууны махаа 1 кг-ийг нь 3000 төгрөгөөр зарсан 2 адууны мах нийтдээ 600 гаруй мянган төгрөг болсон. Бид хоёр махаа зарчихаад буцаад гэрт очоод бүх мөнгөө Б.Д д өгсөн. Тухайн өдрөө адууны арьс, шир, гэдэс толгойг нь хороон дотор бууцанд булсан. Тэгчихээд хойд аавынхаа малаас дахин нэг хонь барьж аваад төхөөрч аваад бид гурав 15 цагийн үед мотоциклиороо Дундговь аймаг руу гарсан юм. Би хонины махаа ачаад М.Б   эхнэр Б.Д ыг сундлаад явсан юм. Бид нар Цогт-Овоо сумын тэнд явж байхад М.Б  ийн мотоциклийн мотор эвдэрсэн учир би М.Б  эд мотоциклио унуулаад араар нь эхнэрийг нь сундлуулаад би араас нь чирэгдээд яваа байгаад Хулд сум орж манайд очсон манайд очоод М.Б  , Б.Д  нар хоноод маргааш нь өглөө Дундговь аймаг руу миний мотоциклиор явсан юм ийм зүйл болсон юм...” гэжээ. /хх-62-64/,

Шүүгдэгч М.Б ийн мөрдөн байцаалтын шатан яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...2019 оны Цагаан сараас өмнөхөн Дундговь аймагт байж байхад Б.Э  Өмнөговь аймагт байна. Энд хүрээд ир хэд хоног хань болоодох гэж дуудсан түүний дагуу эхнэр бид хоёр миний мотоциклиор ирсэн бид хоёр нар шингэж байхад Өмнөговь аймагт ирээд Б.Э ы байх гэрт ирсэн ирэхэд Б.Э  архи авчихсан байсан түүнийг нь уучихаад унтсан маргааш нь босоод гэрт нь байж байгаад Б.Э  бид хоёр малд явж байгаад оройхон ирсэн бид хоёр малаас ирээд үүдний амбаар дээр хэсэг сууж байгаад гэрт орсон тэгж байж байгаад Б.Э  гэрээс гараад мотоциклио унаад гараад явсан удалгүй 6 адуу туугаад ирсэн тууж ирсэн адуунаас 2 адууг нь хашиж үлдсэн тэгээд гэрт орж амраад өглөөгүүр босоод нөгөө хоёр адууг би нугасалж алсан тэгээд бид хоёр зэрэг хуулж янзлаад махыг нь гэрийн ард байх байшинд махыг нь оруулсан. Тэгчихээд гэрт ороод дэлгүүр онгойхыг хүлээсэн тэр үед Б.Э  унтаж байсан. Тэгээд өглөө 09 цагийн үед Б.Э ыг сэрээж махаа заръя гэж хэлсэн Б.Э  нэг цагаан өнгийн машинтай хүн дуудсан тэр машинд махаа ачаад аймагт ирээд улаан тоосгон дэлгүүрт 2 адууны махаа зарчихаад буцаад Б.Э ы гэрт очсон Тэгээд Б.Э  нэг хонь нухаж авсан тэгээд бид гурав 2 мотоциклио унаад Дундговь аймаг руу явсан юм....” гэжээ. /хх-62-64/,

Хохирогч С.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 01 дүгээр сарын 03 -ны өдөр манай эхнэрийн хүү болох Б.Э  Дундговь аймгаас манай гэрт нэг хүүхэдтэй хүүхэн дагуулаад хамт амьдарна гэж ирсэн байсан тэгээд 01 дүгээр сарын 12-ны өдөр эхнэрийн тэтгэврийг тогтоолгохоор Дундговь аймаг руу явахаар болсон би 309 бог малтай хүн би эхнэрийн хамт Дундговь явахаар болсон тэгээд бүх малаа Б.Э д хариуцуулж үлдээсэн Дундговьд ажлаа амжуулаад 01 дүгээр сарын 24-ны орой Өмнөговь аймагт байх гэртээ ирэхэд гэр цоожтой хүнгүй байсан тэгээд гэртээ ороход гэрт ойрд хүн байгаагүй царайтай ус хөлдчихсөн байсан тэгээд би Б.Э ы утас руу залгахад утсаа авахгүй байсан тухайн өдрийн орой би авдарт үлдээсэн байсан 130,000 төгрөгөө байна уу гэж үзэхэд миний мөнгө алга болчихсон байсан тэгээд маргааш нь би хороондоо орж үзэхэд манай малын хороонд шороо овоолчихсон байсан ухаад үзэхэд 2 адууны гэдэс дотор мөн 8 ширхэг адууны шийр байсан тэгээд би хонио хариулж яваад манай гэрийн өвөлжөөнөөс урагш манай 4 тооны ямаа, 1 тооны 1 хонины толгой болон уутан дотор бага малын гэдэс дотрыг нь хийчихсэн байсан хажууд нь 2 ширхэг адууны арьс байсан тэгээд би цагдаад дуудлага өгсөн...” гэжээ. /хх-108-109/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Надад хохирол учруулсан Б.Э  нь миний эхнэр Ц.С ын хүү миний дагавар хүү байгаа юм. Б.Э  нь манай малыг учруулсан хохиролдоо самнаж өгч байгаа учраас хохирол нөхөн төлөгдсөн...” гэжээ. /хх-113/,

Шүүгдэгч Б.Э ы мөрдөн байцаалтын шатан яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Би Дундговь аймагт гэртээ байж байхад манай хойд аав Б  утсаар яриад манайд ирээд мал харж бай гэж дуудсан юм. Тэгээд 2019 оны 01 дугаар сарын 09-ны өдөр Дундговь аймгаас Өмнөговь аймагт ирсэн юм. Намайг Өмнөговь аймагт ирээд 6-7 хонож байхад манай хойд аав Б , манай ээж Ц.С  нар Дундговь аймаг руу манай ээжийн тэтгэврийг хөөцөлдөхөөр явсан. Би хойд аавын гэрт эхнэр Э  хүүхэд О нарын хамтаар малыг нь хараад үлдсэн юм. Тэгээд хойд аав Б , манай ээж Ц.С  нар Дундговь аймаг яваад 5-6 хоногийн дараа манай хүүхдийн хамраас цус гараад шөнө унтаж чадахгүй уйлагнаад байсан юм. Тухайн үед хүүхдээ эмнэлэгт үзүүлэх гэсэн чинь мөнгө байхгүй байсан учраас хойд аавын гэрийн зүүн талын авдарт байсан 130.000 төгрөгийг аваад хүүхдээ эмнэлэгт үзүүлэх гээд аймгийн эмнэлэгт ирсэн чинь манай хүүхдийг гаднын хүүхэд байна. Эрүүл мэндийн дэвтэр байхгүй бол үзэхгүй гээд үзэхгүй байсан. Тэгэхээр нь гэртээ харьж хоноод маргааш өглөө нь эхнэр хүүхдээ шууданд суулгаад Дундговь аймаг руу явуулсан юм. Эхнэртээ зардалдаа хэрэглэ гэж 20.000 төгрөг өгсөн. Тэгээд эхнэрээ явуулчихаад тэр өдрөө хойд аавын малаас 4 ямааг барьж аваад нядлаад такси дуудаж нядалсан 4 ямаагаа ачаад аймагт авчирч Ноолой / жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ гэж дууддаг ченжид 1 кг-ийг нь 3000 төгрөгөөр зарсан нийт 500 гаруй мянган төгрөг болсон тэр мөнгөө аваад дэлгүүр орж мотоциклдоо яндан, кришка, паар цайр, хянах, аккумлятор, олгой, пооршин бүс зэргийг авсан.Тэгчихээд хойд аавын гэрт очиж байж байгаад М.Б  , Б.Д  нар луу яриад би Өмнөговь аймагт ганцаараа байна та хоёр ирээд надад хань болоод хэд хоноод өгөөч гэж хэлсэн чинь бид хоёрт бензиний мөнгө байхгүй мөнгө байвал мөнгө өгчих гэхээр нь би М.Б  ийн эхнэр Б.Д ын данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд М.Б  , Б.Д  нар тухайн өдрөө Өмнөговь аймаг руу гарч яваад Хулд суман дээр ирж хоноод маргааш нь Өмнөговь аймагт ирсэн юм. Тэр хоёрыг ирсэн орой би дэлгүүр ороод нэг шил архи 3 том пиво аваад хойд эцгийн гэрт очиж уугаад амарсан. Маргааш өдөр нь М.Б   бид хоёр үүдний амбаар дээр гарчихсан хонь дурандаад сууж байсан чинь гэрийн хойгуур 6 адуу усруу цувж байхыг хараад би 6 адуу явж байна гэж хэлсэн чинь М.Б   энэ адуунаас 2 адууг нь авчихъя гэж хэлсэн тэгээд бид хоёр ярилцаад тэр 6 адуунаас 2 адууг нь авч алж зарахаар болсон тэгээд бид хоёр гэрт орж цай уучихаад гэрээс гараад ирэхэд нөгөө 6 адуу ус уучихаад гараад явж байхыг хараад би мотоцикль унаад нөгөө хэдэн адууг амдаад тууж гэрийн гадаа авч ирсэн гэрийн гадаа авч ирээд хаших гэсэн чинь хашаанд орохгүй байсан учраас нэг хэсэг хөөцөлдсөн тэгээд хөөцөлдөж байсан чинь 4 адуу нь зугтаагаад явахаар нь би араас нь хөөгөөд явсан хөөж яваад эргүүлж чадахгүй болохоор нь эргээд гэрт хүрээд ирсэн чинь М.Б   эхнэр Б.Д ын хамтаар нөгөө 2 адууг хашаанд оруулчихсан байсан. Тэгээд би гэрээс оосор бүч авч очоод хороонд ороод нөгөө хоёр адууг барьж уясан тэгээд гэрт ороход 22 цаг болж байсан юм. Тэгээд маргааш өглөө адуугаа хийе гээд унтаад өгсөн Шөнө унтаж байсан чинь М.Б   намайг дуудаад бос адуугаа хийе хоёулаа.Чи барилцаад өгчих гэж хэлсэн тэгээд бид хоёр гараад 2 адуугаа хороон дотор барж аваад М.Б   2 адууг цусалж алсан хоёр адууг цусалж алчихаад бид хоёр гэрт орж тамхи татаж ус ууж ирээд хоёр адууг нэг нэгээр нь зэрэг хуулсан юм. М.Б   адуугаа янзалж дуусаад миний янзалж байсан адууг элбэж янзалсан бид хоёр адууг янзалж дуусаад махыг нь гэрийн хойд талд байх байшинд зөөж оруулсан тэгээд буцаж гэрт орж ирээд хэвтэж байсан чинь би унтчихсан байсан нэг мэдэхэд М.Б   намайг дуудаад 09 цаг боллоо чамд таньдаг машинтай хүн байвал дуудаад өгчих эртхэн махаа заръя гэж хэлсэн тэгээд би босоод 10 цаг болж байхад урьд нь ямааны мах ачихдаа дуудаж байсан таксиг дуудаж 2 адууны махаа ачаад аймгийн төв рүү авч ирсэн төв рүү ирээд Хайрхан дэлгүүрийн зүүн талын мах, сүү авна гэсэн дэлгүүр байсан тэр дэлгүүрт адууны махаа 1 кг-ийг нь 3000 төгрөгөөр зарсан 2 адууны мах нийтдээ 600 гаруй мянган төгрөг болсон. Бид хоёр махаа зарчихаад буцаад гэрт очоод бүх мөнгөө Б.Д д өгсөн. Тухайн өдрөө адууны арьс, шир, гэдэс толгойг нь хороон дотор бууцанд булсан. Тэгчихээд хойд аавынхаа малаас дахин нэг хонь барьж аваад төхөөрч аваад бид гурав 15 цагийн үед мотоциклиороо Дундговь аймаг руу гарсан юм. Би хонины махаа ачаад М.Б   эхнэр Б.Д ыг сундлаад явсан юм. Бид нар Цогт-Овоо сумын тэнд явж байхад М.Б  ийн мотоциклийн мотор эвдэрсэн учир би М.Б  эд мотоциклио унуулаад араар нь эхнэрийг нь сундлуулаад би араас нь чирэгдээд яваа байгаад Хулд сум орж манайд очсон манайд очоод М.Б  , Б.Д  нар хоноод маргааш нь өглөө Дундговь аймаг руу явсан...” гэжээ. /хх-120-121/,

Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаартай дүгнэлтэд: “...Шүдлэн адуу 2 ширхэг 1.200.000 төгрөг 2 сарын байдлаар...” гэжээ. /хх-36-38/,

Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 319 дугаартай өдрийн дүгнэлтэд: “...БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Hensim маркийн улсын дугааргүй мотоцикль 1 ширхэг 200.000 төгрөг...” гэжээ. /хх-43-45/,

Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 320 дугаартай өдрийн дүгнэлтэд: “...БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Dayun маркийн улсын дугааргүй мотоцикль 1 ширхэг 200.000 төгрөг...” гэжээ. /хх-47-49/,

Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 321 дугаартай дүгнэлтэд: “...Зээрд халзан зүсмийн 3 настай шүдлэн адуу 1 ширхэг 900.000 төгрөг, Хээр зүсмийн 3 настай шүдлэн адуу 1 ширхэг 900.000 4 сарын байдлаар...” гэжээ. /хх-53-55/,

Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 287 дугаартай дүгнэлтэд: “...Ямаа 4 толгой 150.000 төгрөг нийт 600.000 төгрөг 1 сарын байдлаар, хонь 1 толгой 150.000 төгрөг 1 сарын байдлаар, адуу 2 толгой нас хүйс тодорхойгүй учир үнэлгээ гаргах боломжгүй...” гэжээ. /хх-129-131/,

Шүүгдэгч М.Б ийн Дундговь аймгийн Луус сумын 3-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-72/

Шүүгдэгч М.Б ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-73/,

Шүүгдэгч М.Б ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-74/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-88-89/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-91-98/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-102/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-104-105/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-106/,

Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-110/

Шүүгдэгч Б.Э ы Дундговь аймгийн Луус сумын 2-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-142/

Шүүгдэгч Б.Э ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-143/,

Шүүгдэгч Б.Э ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-144/,

Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоол /хх-160-166/,

Сум дундын 11 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар  сарын 18-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоол /хх-167-172/,

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоол /хх-173-179/

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дугаар сарын 22-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоол /хх-180-187/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С д хохирол төлсөн баримт /хх-204/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Э , М.Б  нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Э , М.Б  нарын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Э , М.Б  нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Шүүгдэгч Б.Э , М.Б  нарын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч М.Б , Б.Э  нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сард  Өмнөговь аймгийн Даланзадгад сум 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн С гийн 2 тооны адууг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.С гийн мэдүүлэг /хх-14/, хохирогч Б.С гийн гэрчээр мэдүүлэг /хх-18-19/, гэрч Ж.Ж гийн мэдүүлэг /хх-24-25/, гэрч Ш.Б ын мэдүүлэг /хх-26/, гэрч Б.Б.Д ын мэдүүлэг /хх-33-34/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-88-89/, Даланзадгад сум 8 дугаар багийн нутаг Даланзадгадаас зүүн хойш айлын өвөлжөөнөөс мал алдагдсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлтэд адууны хөл, адууны гэдэс дотор, малын толгой, эд эрхтэн, адууны шир 2 ширхэг зэрэг /хх-91-98/, эд мөрийн баримтаар 2 ширхэг адууны ширийг хураан авч эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-101/ зэрэг нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

 Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг хэлдэг.

Мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт хэргийн халдлагын зүйлээрээ хулгайлах гэмт хэргээс ялгаатай хуульчлагдсан бөгөөд бусдын малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгсдөг гэмт хэрэг юм.

Хуульд “Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж тайлбарласан байх тул шүүгдэгч Б.Э , М.Б  нар хохирогч Б.С гийн 2 тооны адууг бэлчээрт байхад нь малын хашаанд туун хашиж хулгайлах үйлдэл хийн, улмаар махыг нь худалдан борлуулж захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үйлдлийг  мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Э , М.Б  нар нь санаа зорилгоороо нэгдэж бусдын эд хөрөнгийг, малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Б , Б.Э  нар нь бүлэглэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С гийн 2 тооны адууг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан байна гэж шүүх үзсэн.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор хуульчилсан.

Тус хавтаст хэрэгт  Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаартай “...Шүдлэн адуу 2 ширхэг 1.200.000 төгрөг 2 сарын байдлаар...” гэсэн дүгнэлт  /хх-36-38/, мөн Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 321 дугаартай  “...Зээрд халзан зүсмийн 3 настай шүдлэн адуу 1 ширхэг 900.000 төгрөг, Хээр зүсмийн 3 настай шүдлэн адуу 1 ширхэг 900.000 төгрөг 4 сарын байдлаар...” гэсэн дүгнэлтүүд /хх-53-55/ авагдсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана. Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэхээр хуульчилсан тул шүүх Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаартай шүдлэн 2 ширхэг адуу 1.200.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргана гэж заасан байх ба мөрдөгчийн 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт шинжилгээ хийлгэх тухай тогтоолоор Б.С гийн эзэмшлийн 2 тооны хурдан удамтай гэх адуунд нэмэлт үнэлгээ хийлгэхээр Ашид билгүүн ХХК-нд даалгаж шийдвэрлэсэн байхад тус компанийн шинжээчид мөрдөгчийн тавьсан хурдан удмын адууны үнэ  гэх асуултаар бус тухайн үеийн махны ханшаар үнэлж дүгнэлт гаргасан болох нь шүүх хуралдаанд оролцсон шинжээчийн “... хурдан удмын адуу гэх гарал үүслийн бичиг, мөн багийн засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримт ирүүлээгүй тул манай байгууллага тухайн үеийн адууны махны үнээр бодож гаргасан...”  гэх мэдүүлгээр хууль зөрчиж гаргасан нь тогтоогдсон тул Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 321 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцоогүй болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гарснаас хойш  Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 321 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан тул уг дүгнэлтийг үндэслэн  хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С д учирсан хохирлыг 1.800.000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэх дүгнэлтийг гаргасныг шүүх хүлээн аваагүй болно.

Тухайлбал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд хууль үйлчлэх цаг хугацааг зааж өгсөн ба гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцон_ эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлоод хуульчилсан байх ба эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээс хойш гарсан шинжээчийн дүгнэлтийг баримтлах боломжгүй тул шүүгдэгч Б.Э , М.Б  нарын хохирогч иргэний нэхэмжлэгч Б.С д учруулах хохирлыг  Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаартай шүдлэн 2 ширхэг адуу 1.200.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг баримталсан болно.

Мөн шүүгдэгч Б.Э  нь 2019 оны 01 дүгээр сард  Өмнөговь аймгийн Даланзадгад сум 8 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух хойд эцэг  С.Б ийн итгэмжлэн хариуцуулж үлдээсэн эд хөрөнгөөс 4 ямаа, 1 хонь, 130.000 төгрөгийг завшин нийт 880.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч С.Б ийн “...2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай эхнэрийн хүү болох Б.Э  Дундговь аймгаас манай гэрт нэг хүүхэдтэй хүүхэн дагуулаад хамт амьдарна гэж ирсэн байсан тэгээд 01 дүгээр сарын 12-ны өдөр эхнэрийн тэтгэврийг тогтоолгохоор Дундговь аймаг руу явахаар болсон би 309 бог малтай хүн би эхнэрийн хамт Дундговь явахаар болсон тэгээд бүх малаа Б.Э д хариуцуулж үлдээсэн Дундговьд ажлаа амжуулаад 01 дүгээр сарын 24-ний орой Өмнөговь аймагт байх гэртээ ирэхэд гэр цоожтой хүнгүй байсан тэгээд гэртээ ороход гэрт ойрд хүн байгаагүй царайтай ус хөлдчихсөн байсан тэгээд би Б.Э ы утас руу залгахад утсаа авахгүй байсан тухайн өдрийн орой би авдарт үлдээсэн байсан 130,000 төгрөгөө байна уу гэж үзэхэд миний мөнгө алга болчихсон байсан тэгээд маргааш нь би хороондоо орж үзэхэд манай малын хороонд шороо овоолчихсон байсан ухаад үзэхэд 2 адууны гэдэс дотор мөн 8 ширхэг адууны шийр байсан тэгээд би хонио хариулж яваад манай гэрийн өвөлжөөнөөс урагш манай 4 тооны ямаа, 1 тооны 1 хонины толгой болон уутан дотор бага малын гэдэс дотрыг нь хийчихсэн байсан хажууд нь 2 ширхэг адууны арьс байсан тэгээд би цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-108-109/,  гэрч Ш.Б ын “...2019 оны Цагаан сарын өмнө байсан санагдаж байна. 11 цагаас 12 цагийн үед Б.Э  гэдэг шар залуу намайг таксинд явмаар байна гэж дуудсан би хаягийг нь заалгахад аймгаас зүүн хойш 4-5 км газарт байх малын хороотой бууцтай айл гэж зааж өгсөн юм. Тэгээд яваад очиход 3-4 ямааны мах ачсан юм. Тэр залуу надад хэлэхдээ хоёр хөгшний цагаан сарын юм бэлдэх гээд мал хийсэн юм гэж хэлж байсан юм. Тэгээд аймгийн төвд оруулж ирээд “Ивээл” худалдааны төвд байх махны ченж Норовоо эгчид өгсөн юм. Тэр залуу мөнгөө аваад буцаад гэртээ хүргүүлсэн. Надад таксины мөнгө 15000 төгрөг өгөөд буусан юм...” гэх мэдүүлэг /хх-26/, гэрч Б.Б.Д ын “...Б.Э  Хулд сум руу явж эхнэр хүүхэд дээрээ очно гээд явахдаа хойд аавынхаа малаас хар халзан зүсмийн эр хонь гэрт оруулан ууцныхаар янзлаад гэдэс, толгой нь хэрэггүй гээд шуудайнд хийгээд явсан, хаана хаясныг нь мэдэхгүй..” гэсэн мэдүүлэг /хх-33-34/, шүүгдэгч Б.Э ы яллагдагчаар өгсөн “...Тухайн үед хүүхдээ эмнэлэгт үзүүлэх гэсэн чинь мөнгө байхгүй байсан учраас хойд аавын гэрийн зүүн талын авдарт байсан 130.000 төгрөгийг аваад хүүхдээ эмнэлэгт үзүүлэх гээд аймгийн эмнэлэгт ирсэн чинь манай хүүхдийг гаднын хүүхэд байна. Эрүүл мэндийн дэвтэр байхгүй бол үзэхгүй гээд үзэхгүй байсан. Тэгэхээр нь гэртээ харьж хоноод маргааш өглөө нь эхнэр хүүхдээ шууданд суулгаад Дундговь аймаг руу явуулсан юм. Эхнэртээ зардалдаа хэрэглэ гэж 20.000 төгрөг өгсөн. Тэгээд эхнэрээ явуулчихаад тэр өдрөө хойд аавын малаас 4 ямааг барьж аваад нядлаад такси дуудаж нядалсан 4 ямаагаа ачаад аймагт авчирч Ноолой / жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ гэж дууддаг ченжид 1 кг-ийг нь 3000 төгрөгөөр зарсан нийт 500 гаруй мянган төгрөг болсон тэр мөнгөө аваад дэлгүүр орж мотоциклдоо яндан, кришка, паар цайр, хянах, акумьлятор, олгой, пооршин бүс зэргийг авсан...” гэсэн мэдүүлэг /хх-62-64/, Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 287 дугаартай дүгнэлтэд: “...Ямаа 4 толгой 150.000 төгрөг нийт 600.000 төгрөг 1 сарын байдлаар, хонь 1 толгой 150.000 төгрөг 1 сарын байдлаар, адуу 2 толгой нас хүйс тодорхойгүй учир үнэлгээ гаргах боломжгүй...нийт 750.000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-129-131/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-88-89/, Даланзадгад сум 8 дугаар багийн нутаг Даланзадгадаас зүүн хойш айлын өвөлжөөнөөс мал алдагдсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлтэд малын толгой, эд эрхтэн зэрэг /хх-91-98/ нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хөрөнгө завших гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийн эрхийг хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулсан үйлдлийг ойлгох ба хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Б  нь эхнэр Ц.С ын хамт тэтгэврийн асуудлаар Дундговь аймаг руу явахдаа дагавар хүүхэд болох шүүгдэгч Б.Э д өөрийн гэр, мал, эд хөрөнгөө итгэн хариуцуулж үлдээснийг шүүгдэгч Б.Э  урвуулан ашиглаж 4 ямаа, 1 хонь, 130.000 төгрөгийг завшин хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Б ийн эд хөрөнгөд  хохирол учруулсан гэж үзэхээр байна.  

Шүүгдэгч Б.Э , М.Б  нарын бүлэглэн бусдын мал хулгайлсан, шүүгдэгч Б.Э ы бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших үйлдэл нь  гэм буруугийн санаатай хэлбэрээр тус тус үйлдэгдсэн ба Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх  хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар дүгнэж үзвэл:

Шүүгдэгч Тахилгат овгийн Б.Э  1992 оны 01 дүгээр сарын 26-нд Дундговь аймгийн Луус суманд төрсөн, 27 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дундговь аймгийн Луус сумын 2 дугаар баг Дунд бууц гэх газарт оршин суудаг, эхнэр М.Э  нь шүүгдэгч Б.Э ыг хэрэгт холбогдох үед жирэмсэн байсан. Одоо амаржсан. Урьд 5 удаагийн ял шийтгэлтэй болох нь Дундговь аймгийн Луус сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-142/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-143/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-144/, Ө.О-нийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-145/, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт /хх-146-149/, Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 08 сарын 09-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-160-166/, Сум дундын 11 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-167-172/ Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-173-179/ зэргээр

Шүүгдэгч Дугант овгийн М.Б  1983 оны 04 дүгээр сарын 09-нд  Дундговь аймгийн Луус суманд төрсөн, 36 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг Шандын 4-2 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй болох нь Дундговь аймгийн Луус сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-72/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-73/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-74/, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 09 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-180-187/ зэргээр тус тус тогтоогдож байна.  

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Б.Э , М.Б  нараас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С д учирсан  1.200.000 төгрөгийн хохирол төлбөрийг тэнцүү хэмжээгээр тооцож гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзсэн болно.

Иймд шүүгдэгч М.Б  600.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Э  600.000 төгрөгийг тус тус хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С д төлсөн болох нь  Хаан банкны орлогын мэдүүлэг /хх-204/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С гийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С д төлөх хохирол төлбөргүй,

 Шүүгдэгч Б.Э  хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б өд 880.000 төгрөгийн хохирол учруулсан ба хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Б  шүүх хуралдаанд “...Б.Э  нь миний эхнэр Ц.Ц.С ын хүү миний дагавар хүү байгаа юм. Б.Э  нь ямаа самнаж өгсөн учраас хохирол нөхөн төлөгдсөн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг өгсөн тул шүүгдэгч Б.Э ыг хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Б өд төлөх хохирол төлбөргүй гэж тус тус  үзлээ.

Шүүгдэгч Б.Э , М.Б  нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Харин шүүгдэгч Б.Э , М.Б  нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч М.Б , Б.Э  нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан,  шүүгдэгч Б.Э ыг  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус  зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гомдол саналгүй болсон гэх байдлуудыг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э д 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,  шүүгдэгч М.Б эд 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э д 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоохоор заасан.

Шүүгдэгч Б.Э  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э д оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Э ы нийт эдлэх ялыг 700 /долоон зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэв.

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 147 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч М.Б , Б.Э  нар нь тус бүр 2 хоног цагдан хоригдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б , Б.Э  нарын цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, шүүгдэгч Б.Э д оногдуулсан 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас цагдан хоригдсон 2 хоногийн 16 цагийг хасан тооцож шүүгдэгч Б.Э ыг 684 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Шүүгдэгч М.Б эд оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас цагдан хоригдсон 2 хоног 16 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасан тооцож шүүгдэгч М.Б ийг 384 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э , М.Б  нар нь дээрх нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар тус тус  солихыг шүүгдэгч нарт мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Э , М.Б  нарт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн тул  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Э , М.Б  нар нь 2 хоног цагдан хоригдсон, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан адууны 2 ширхэг адууны шир нь цаашид ашиглах боломжгүй муудсан байдалтай байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэв.

Шүүх хуралдааныг хаалттай хийх үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй хийсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус дирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Тахилгат овгийн Б.Э , Дугант овгийн М.Б  нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Тахилгат овгийн Б.Э ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э д 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,  шүүгдэгч М.Б эд 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э д 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э д оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Э ы нийт эдлэх ялыг 700 /долоон зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч М.Б , Б.Э  нарын тус тус цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, шүүгдэгч Б.Э д оногдуулсан 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас цагдан хоригдсон 2 хоног 16 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж шүүгдэгч Б.Э ыг 684 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр, шүүгдэгч М.Б эд оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас цагдан хоригдсон 2 хоногийн 16 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж шүүгдэгч М.Б ийг 384 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр тус тус тогтоож  шийдвэрлэсүгэй.

5. Шүүгдэгч М.Б  Б.Э  нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С д 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол, төлбөр төлж барагдуулсан, Шүүгдэгч Б.Э  нь хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Б өд төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э , М.Б  нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тус тус мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч Б.Э , М.Б  нар тус бүр 2 /хоёр/ хоног цагдан хоригдсон, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч Б.Э , М.Б  нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан адууны 2 ширхэг ширийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.Э , М.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ОЮУН-ЭРДЭНЭ