Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1044

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Ш.Ундармаа

улсын яллагч: М.Очбадрах

шүүгдэгчийн  өмгөөлөгч: Г.Тамир

хохирогч: Б.Б

түүний өмгөөлөгч: А.Сандагдулам

шүүгдэгч: Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц овогт Б М холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1906025351214  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 03-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц овогт Б М, 19 оны 5 дугаар  сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд   төрсөн,  настай, эмэгтэй, дээд боловсролтой, төмөр замчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам  бүл 3, эх, хүүхдийн хамт  тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо түр оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          Б.М нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны бэлэн мөнгөний машинаас Б.Б картыг ашиглан 12.200.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр болсон асуудал. Хохирогч Б нь өөрийн харилцсан гэж байгаа дугаар нь миний дугаар биш надтай хамт байдаг байсан манай найзын дугаар. Манай найз охинтой мэссеж бичилцээд оройны 11 цаг өнгөрч байхад манайд орж ирэхэд манай найз бид 2 цуг байсан. Өмнө би хохирогч Б анх 2016 онд фэйсбүүкийн группээр  танилцаж байсан. Тэгээд өмнө нь чат бичилцэж байгаад манай охин тухайн үед хүнд түлэгдсэн байсан. Хандивын аян болоход анх надад туслаж байсан.Тэрнээс хойш холбоогүй байж байгаад  тухайн өдөр манайд орж ирээд бид 2 бие биенээ таниад Б нэг сонин байдалд орчихсон байсан чинь манай найз охин яваад өгсөн.Тэгээд бид хоёр хоёулахнаа үлдээд юм ярьж байгаад хоол идий гээд  хоолны газар хүртэл алхаад явсан. Манай охин түлэгдээд хүн амьтнаас мөнгөн төгрөг зээлсэн болохоор ар гэрийн асуудал хэцүү байна гэсэн юм ярьсан. Буцаад явахдаа хоёулаа кароакед дуулахуу гэхээр нь тэгий гээд сансарын тунел дээр байдаг караокед орсон. Караокед орчихоод хоёулаа 2,2 пиво уугаад  өглөөний 4 цаг өнгөртөл нилээд юм ярьж сууж байгаад манй караоке хааж байнаа та 2 тооцоогоо хийгээд явах уу гээд за за тэгий гээд 2-уулаа доошоо гараад харьсан. Би тэр караокед байхдаа зөндөө амьдрал ярьсан чинь би чамд, охинд чинь тусалъяа хүн амьтнаас зээлсэн мөнгө төгрөгийг чинь өгий гээд дахиж ийм юм битгий хийгээрэй 2-уулаа ханилж сууж болж бүтээд хамт амьдарий манай аймагруу хамт гэрлүү явъяа гэсэн. Бид 2 цуг тунелийн шатаар буугаад такси бариад сансарын доод талын замаар бүтэн тойроод туслахаар ороод тунелын эсрэг талын хаан банкны атм дээр очсон.Тэгээд чи эндээс шилжүүлээд авчих гээд хайраа миний код гээд тухайн үед кодоо өгч байсан. Б өөрөө яг банкны гадаа хогийн сав хаалга хоёрын тэнд үлдсэн. Би тэгээд банкруу орсон тэгээд уг мөнгийг авсан. Бид хоёр 5 цаг өнгөрөөгөөд манайд  орж унтаад   өглөө би 6 цаг өнгөрөөгөөд 7 болж байхад  эмнэлэгрүү явсан. Тэгээд араас хайраа би чамд мөнгө төгрөг юм өгсөн билүү гээд асуухаар нь тиймээ тийм өгсөн гээд  өр ширээ дараад гээд өгсөн шүү маш  их баярлалаа гэсэн чинь за гээд чи хаана байна гэхээр нь эмнэлэг дээр байна гэж хэлсэн. Тэгээд манай ээж ирээд охиндоо эмчилгээний мөнгө аваад эмнэлэгээр явсан. Мэдүүлэгтээ хохирогч Б нь анх намайг цагдаагаас дуудахад анх ахлах байцаагч Н чи яагаад мобил банкнаас дураараа авсын гэхэд би дураараа аваагүй   байцаагчаа тийм мобил банкаар шилжүүлээгүй гээд тэгсэн чинь энэ хохирогч чинь мобил банкаар шилжүүлсэн гэж хэлсэн гэхэд үгүй байцаагчаа хаан банкнаас ийм юм болоод шилжүүлсэн юмаа гэсэн чинь чи битгий худлаа яриад бай гээд байхаар нь  үнэн та шалгаад үзээрэй би үнэнгээ хэлж байгаа шүү гэж хэлсэн гэв.

          Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2019 оны 4 сарын 22-ны өдөр 14.00 цагийн орчимд Хэнтий аймгийн Баян-адраг сумаас  гараад оройны  11.00 цагийн үед хотод орж ирсэн. Баянзүрх товчоон дээр  буугаад явж байхдаа замдаа фэйсбүүкээр зарын дагуу тийм байдаг гэхээр нь би хайж үзээд дугаар олоод залгаад байсан чинь  утсаа аваагүй тэгээд хотод орж ирээд явж байсан чинь хэн бэ гээд мэссэж бичсэн байсан.Тэгээд би зарын дагуу ярьж байнаа гэхэд  18 а  байранд хүрээд ир гэхээр нь такси бариад яваад очсон. Уг байранд очиход М ганцаараа намайг тосож авсан. Би М оронгуутаа гадаадад байдаг эгчтэйгээ яриад эгчээ би 13 сая төгрөгтэй ирсэн  миний мөнгө шинэ машин авахад   хүрэлцэхгүй юм шиг байна. Дахиад 2-3 сая төгрөг өгөөчээ гэсэн. Манай эгч гадаадад байдаг юм тэгээд ярьж байсан.Тэр үед М хажууд усанд ороод гараад ирсэн байсан. Бид 2 хоёулахнаа байсан.Тэр найзыг нь би танихгүй бид 2 хоёулахнаа байсан. Эгчтэйгээ ярьж дуусчихаад  эгч нь одоохондоо мөнгө төгрөггүй байна тэгж байгаад явуулъяа гээд ви чатаар ярьсаныг манай эгч мэдэж байгаа.  Би тэгээд өдөржингөө хоол ундгүй яваад өлсөөд байсан болохоор хоёулаа гараад нэг юм олж идэх үү гэхэд тэгий гэсэн. Тэгээд бид хоёр Бөхийн өргөөний хажууд байдаг нэг хоолны газар хоолонд ороод  тооцоогоо яах уу гэхээр нь миний картаар хийчий гээд би картныхаа пин кодыг хэлээд хийлгүүлсэн. Гараад  би М хоногоор нь авъяа гээд өөрийнхөө мобайл банкаар М дансруу 150.000 төгрөг шилжүүлсэн. Тэндээс хоолонд орж гарчихаад,  эмийн сан ороод би ирснийх байна  маргааш буцна хоёулаа  нэг караокед оръёо гээд сансарын тунелийн тэнд байдаг караокед орсон. М таньдаг хүн бололтой надтай адил нэртэй Бааска гээд эгч байсан.Тэнд ороод бид 2 пиво уугаагүй, 0.5 соёрхол архи аваад дээд өрөөнд талыг нь ууж сууж байхад доод талын өрөөнд  ороод дуулчих гэхээр нь  доошоо орсон. Тэгээд хоёулаа харьж амаръяа гээд  гарахдаа бас нэг 0.75 архи аваад шууд такси бариад гэрт нь очсон. Гэрт нь ороод нөгөө авсан архиа  талд нь ортол уугаад би өдөржингөө унаанд яваад үүрийн 04.00 цаг хүртэл уусан болохоор ядраад унтлаа гээд газар ор зассан байсан тэрэн дээр нь унтаад өгсөн. Өглөө босоод утсаа харсан чинь миний утсанд 12.200.000  төгрөг гарсан байна чиний үлдэгдэл 200.000 төгрөг байна гэхээр нь   гайхаад би өчигдөр юу боллоо гээд бодсон чинь М миний картыг авч явангуутаа атм-с миний зөвшөөрөлгүй данснаас мөнгө авсан юм байна гэж бодсон. Тэгээд би босоод найзыгаа дуудаад бид хоёр тэднийд байж байтал М ээж, охин гээд 2 хүн хүрч ирсэн. Орж ирэнгүүтээ ээж нь сандарсан байдалтай, манай найзыг цай чанаадах гэтэл манай найз чадахгүй та өөрөө чанахгүй юу гэсэн. Тэгээд байж байтал М удахгүй араас нь орж ирсэн. Ээж нь тэр хооронд  чи манай охинтой сууна гэсэн үү, миний охинд 12.0 сая төгрөг өгсөнд баярлалаа буянтай хүн чамд их баярлаж байна гээд  байхаар нь би ээжтэй нь нээх олон юм яриагүй.Тэгээд найзтайгаа цуг гараад явах гэж байсан чинь М араас гарч ирээд  манай найз орой кино үзий гэж байна чи хүрээд ирээрэй цуг үзий гэхээр нь би  М хэл амаараа ярий гэж бодоод найзыгаа явж бай араас чинь очъёо гээд  М үлдсэн. М байж байсанаа ээж, охин хоёроо цуг явж бай би удахгүй араас чинь очино гэж хэлээд өөрөө гэрээсээ гарангуутаа алга болсон. Би ээжийх нь машинтай охин, хойд аавтай нь гуравуулаа хороололын эцсээс явсан.  Би  явж байх хугацаандаа  М яриад чи миний 200.000 төгрөгийг үрж болно, харин 12.000.000 төгрөгийг буцааж өг би машин авах  гэж байсан юм гэхэд  М мэдэж байна гэж надаа хэлсэн. Би тэр хугацаанд М аргадаж, гуйж туньсан байдалтай хэлсэн. Ээж нь замдаа янз бүрийн юм аваад л байсан би өөрсдийнхөө мөнгөөр авч байгаа юм байлгүй гэж бодоод айхтар ойшоогоогүй. Тэгээд замд ээж  нь үлдээд намайг манай нөхөртэй хамт гэрт очоод байж бай гэсэн. Тэрээр би М очоод буцаад хүрээд ирнэ гээд буугаад үлдсэн. Би тэгээд хойд аав охинтой нь цуг яваад хүнсний зах ороод хүнсний юм аваад гэрт нь очсон. Гэрт нь очоод М яриад чи ирэх болж байна уу би мөнгө төгрөгөө авмаар байна одоо буцах ажилтай хонь төлөлж байгаа хэцүүдлээ гэж хэлсэн. Гэтэл  М одоо ингэс хийгээд очлоо гээд нилээн орой болоод би гэрийг нь мэдээд авсан юм чинь энд ирээд уулзахад асуудалгүй боллоо  гээд би явлаа гээд хойд аавд нь хэлчихээд автобусны буудал дээрээс зам сайн мэдэхгүй хүнээс асууж байгаад найзыгаа тосоод байж бай гээд найзындаа ирсэн.Тэндээс такси бариад шууд тэр өдөртөө 18.00 цагийн үед цагдаа дээр өргөдөл гаргаж  өгсөн.

         Шүүгдэгч  Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2017 оны 7 дугаар сараас Б фейсбүүкээр танилцсан. Бид хоёр байнга холбоотой байсан. Тэгээд уулзахгүй байж байгаад 2018 оны 8 дугаар сард нэг удаа пабад уулзсан. Тэр оройгоо хамт хоносон. 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 21.00 цагийн орчимд Б хотод ирчихсэн байна уулзий гэхээр нь би хаягаа өгсөн. Тэгээд бид хоёр уулзаад караоке орсон амьдралаа ярилцсан гэтэл намайг хөдөө авч явна гэхээр нь би охин түлэгдээд хүнээс хүүтэй мөнгө зээлсэн гэж хэлсэн. Гэтэл хүүхдээ эмчлүүл, би машин авах гээд мөнгөтэй ирсэн түүнийг ав гээд надад 12.200.000 төгрөг шилжүүлсэн. Тэгэхээр нь би эмээгийн бие тааруу эмнэлэгт байсан болохоор 06.00 цагийн орчимд босоод 3 дугаар эмнэлэг явсан. Б гэртээ унтаад үлдсэн. Би эмнэлэг дээр байж байгаад өдөр 12.00 цагийн орчимд гэртээ иртэл Баасансүрэн найз залуутайгаа мөн манай ээж манай охин нар байж байсан. Би ээжид Б амьдрах болсон талаараа хэлсэн. Би ээжид Б охиндоо тос ав гээд мөнгө өгсөн гэж хэлээд 1.5 сая төгрөг өгсөн. Мөн дүү нартаа тус бүрд нь 20.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг нь би өрөндөө өгөөд дуусгасан. Б өөрөө надад 12.0 сая төгрөгийг шилжүүлсэн гэжээ. /хх-ийн 11/

         Хохирогч Б.Б   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай аав, ээж хоёр малчны зээл хөөцөлдөж өгөөд намайг машин ав гээд 10 сая төгрөг авч өгсөн юм. Дээр нь ноолуурын мөнгө гэж 3 сая төгрөг бэлнээр өгөөд би 13 сая төгрөг аваад хотод ирсэн. Ингээд би 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот орохоор сумын төв дээрээ орж ирсэн. Тэр өдрөө хот явах унаанд суугаад замдаа фейсбүүк ортол санхүү авна гэсэн зар байсан. Уг зараар утас руу нь залгатал эхлээд авахгүй байсан тэгэхээр нь мессэж бичсэн. Тэгтэл хэн бэ цагийн 80.000 төгрөг байртай гэхээр нь хаягыг нь заалгаж авсан. Хотод шөнийн 23.00 цагийн орчимд ирсэн. Тэнгэр бөөний худалдааны төв дээр буугаад тэндээсээ такси бариад нөгөө эмэгтэйн гэрт ирсэн. Тэр эмэгтэй өөрийгөө М гэж танилцуулсан. М би нэг хоногоор хэд бэ гэхэд 150.000 төгрөг, цагаар 80.000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь би хоногоор авий хоёулаа гарч хоол идэх үү гэхэд зөвшөөрсөн. Бид хоёр бөхийн өргөөний хажууд байрлах Хатан бууз цайны газарт хоол идээд тооцоогоо хийх гээд картаа гаргатал М би төлөөд ирий нууц дугаар чинь хэд юм гэсэн. Тэгэхээр нь би 1130 гэж хэлсэн. Бид хоёр тооцоогоо хийж дуусчихаад цайны газраас гараад АТМ-ээс 50.000 төгрөг авсан. Гэтэл М би мөнгөө авий гэхээр нь би 150.000 төгрөгийг нь авч өгсөн. Бид хоёр тэндээсээ караоке орохоор болоод Сансарт байдаг нэг караокед орсон. Тэнд 0.75 литрийн архи авч хувааж уусан. Тэндээс гарахдаа дахиад нэг 0.75 литрийн архи авсан. Тухайн үед гарсан тооцооны мөнгө болох 75.000 төгрөгийг би төлсөн. Ингээд М гэрт шөнийн 04.00 цагийн орчимд очоод архиа хувааж уусан. Тухайн үед М надтай унтана гээд газраар ор засчихсан байсан. Гэтэл би архиндаа согтоод унтаад өгсөн байсан. Өглөө би 08.00 цагийн орчимд сэртэл уг айлд ганцаараа унтаж байсан. Гар утсаа хартал миний данснаас 12.200.000 төгрөг өглөөний 05.27 цагт гарчихсан байсан. Тэгээд би найз Х дуудсан. Х ирээд бид хоёр уг айлд байж байтал М ээж, охин хоёр орж ирсэн. Гэтэл ээж нь надаас чи манай охинтой суух гэж байгаа гэлүү гэхээр нь би үгүй л гэсэн. Тэгээд байж байтал гаднаас М ороод ирсэн. Би мөнгөө авий гэхэд чи надтай сууна гээд надад мөнгө өгсөн ш дээ гэсэн. Тэгэхээр нь би Х хамт  цагдаа дээр очий гээд гэрээс нь гартал М араас гарч ирээд Х явж бай бид хоёр кино үзнэ гэсэн. Тэгээд М эмнэлэг явж хүн эргэнэ гээд намайг өдөржин дагуулж явсан. Би мөнгийг маань өгчих байх гэж бодоод дагаад яваад байсан. Би маш их гомдолтой байна гэжээ.  /хх-н 5-9/  

          Гэрч Э.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Б над руу залгаад хотод ирчихлээ гэж хэлээд утсаа тасалсан. 2019 оны 3 дугаар сарын 23-ний өдрийн 09.00 цагийн орчимд Б залгаад найз нь мөнгөө алдчихлаа одоо би яах бэ яаралтай хүрээд ир гээд хаягаа зааж өгсөн. Уг хаяг дээр ирэхэд Б ганцаараа унтаж байсан. Бид хоёрыг уг айлд байхад нэг хөгшин эгч хүүхэд дагуулчихсан орж ирсэн.  Тэгээд чи манай охинтой сууна гэсэн гэлүү эмнэлэгт байгаа эмээгийн маань эмчилгээний мөнгийг шийдэж өгсөн ямар ачит хүн бэ гээд намайг гал дээр цай тавьчих гэсэн. Тэгэхээр нь би үгүй гэж хэлээд сууж байсан /хх-н 12/

          Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Б овогтой М нь 19 оны 5 дугаар сарын 9-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн ба бага насаа эмээ өвөөгийнхөө гар дээр өнгөрөөсөн. М 7 настайдаа Улаанбаатар хотод орж ирсэн бөгөөд 58 дугаар сургуульд сурч байсан. М хувиараа гоо сайхны бараа зардаг ажил хийдэг юм. М их нийтэч зөөлөн сэтгэлтэй сэтгэл хөдлөл өндөр бусдын төлөө гэх сэтгэлтэй хүүхэд байгаа юм гэжээ. /хх-н 14-15/

          Б.Бн ХААН банкны депозит дэлгэрэнгүй хуулга /хх-н 16/

          Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  Би он сар өдрийг нь санахгүй байна Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Визартын 18а байрны 1 тоотод М түрээсийн байранд М охин И иртэл өглөө 11.00 цагийн орчим байх 2 танихгүй залуу сууж байсан. Бид нарыг байж байтал М гаднаас орж ирээд ээжээ би ингээд хадамд гардаг байж охин нь одоо хөдөө явлаа гэсэн. Тэгэхээр нь би гайхаад хэзээ гэхэд удахгүй гэсэн. Гэтэл нэг залуу надтай мэндлээд бид хоёр танилцсан би Мишээлийг авч явна бид хоёр сууна гэсэн. Тэгээд уг залуу надтай хамт гэмтлийн эмнэлэг ороод И түлэнхийн тосыг авч өгсөн. Замдаа явж байхдаа идэж уух юм авч манайд очсон. Уг залуу манай хүргэн болно гэж байснаа одоо ингэж байгаад гайхаж байна  гэжээ. /хх-н 14-15/, /хх-н 57-58/

          Б.М ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хх-н 74-80/

          Б.М иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 27/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 46 /, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 31/, овог нэр сольсон гэрчилгээний хуулбар /хх-н 68/

          Б.М хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 64-65/

          Б.М Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н  50/, прокурорын тогтоол /хх-н 59-60/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 62-63 /  зэрэг болно.

          Б.М нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны бэлэн мөнгөний машинаас Б.Б картыг ашиглан 12.200.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн…хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... хот явах унаанд суугаад замдаа фейсбүүк ортол санхүү авна гэсэн зар байсан. Уг зараар утас руу нь залгатал эхлээд авахгүй байсан тэгэхээр нь мессэж бичсэн. Тэгтэл хэн бэ цагийн 80.000 төгрөг байртай гэхээр нь хаягыг нь заалгаж авсан. Хотод шөнийн 23.00 цагийн орчимд ирсэн. Тэнгэр бөөний худалдааны төв дээр буугаад тэндээсээ такси бариад нөгөө эмэгтэйн гэрт ирсэн. Тэр эмэгтэй өөрийгөө М гэж танилцуулсан. М би нэг хоногоор хэд бэ гэхэд 150.000 төгрөг, цагаар 80.000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь би хоногоор авий хоёулаа гарч хоол идэх үү гэхэд зөвшөөрсөн. Бид хоёр бөхийн өргөөний хажууд байрлах Хатан бууз цайны газарт хоол идээд тооцоогоо хийх гээд картаа гаргатал М би төлөөд ирий нууц дугаар чинь хэд юм гэсэн. Тэгэхээр нь би 1130 гэж хэлсэн. Бид хоёр тооцоогоо хийж дуусчихаад цайны газраас гараад АТМ-ээс 50.000 төгрөг авсан. Гэтэл М би мөнгөө авий гэхээр нь би 150.000 төгрөгийг нь авч өгсөн. Бид хоёр тэндээсээ караоке орохоор болоод Сансарт байдаг нэг караокед орсон. Тэнд 0.75 литрийн архи авч хувааж уусан. Тэндээс гарахдаа дахиад нэг 0.75 литрийн архи авсан. Тухайн үед гарсан тооцооны мөнгө болох 75.000 төгрөгийг би төлсөн. Ингээд М гэрт шөнийн 04.00 цагийн орчимд очоод архиа хувааж уусан. Тухайн үед М надтай унтана гээд газраар ор засчихсан байсан. Гэтэл би архиндаа согтоод унтаад өгсөн байсан. Өглөө би 08.00 цагийн орчимд сэртэл уг айлд ганцаараа унтаж байсан. Гар утсаа хартал миний данснаас 12.200.000 төгрөг өглөөний 05.27 цагт гарчихсан байсан. Тэгээд М эмнэлэг явж хүн эргэнэ гээд намайг өдөржин дагуулж явсан. Би мөнгийг маань өгчих байх гэж бодоод дагаад яваад байсан. Би маш их гомдолтой байна гэсэн мэдүүлэг   /хх-н 5-9/   Шүүгдэгч  Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 21.00 цагийн орчимд Бн хотод ирчихсэн байна уулзий гэхээр нь би хаягаа өгсөн. Тэгээд бид хоёр уулзаад караоке орсон амьдралаа ярилцсан Би ээжид Б охиндоо тос ав гээд мөнгө өгсөн гэж хэлээд 1.5 сая төгрөг өгсөн. Мөн дүү нартаа тус бүрд нь 20.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг нь би өрөндөө өгөөд дуусгасан. Баасансүрэн өөрөө надад 12.0 сая төгрөгийг шилжүүлсэн гэсэн /хх-ийн 11/ мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.           

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Б.М  нь Б.Б унтаж байх хооронд кармаанаас нь картыг авч явж ХААН банкны АТМ дээр очоод өөрийн данс руу Б.Б 12.200.000 төгрөгийг шилжүүлэн авсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудар хангалттай тогтоогдож байх тул Б.М  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар хулгайлан авсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

         Б.М нь Б.Б авсан мөнгийг өөрийн өрийг төлж, бусад хэрэгцээндээ зарцуулж дуусгасан байх тул Б.Мишээлээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

         Б.М нь Б.Б өөртэй нь хамтран амьдрана гэж хэлээд уг мөнгийг өгсөн гэж мэдүүлж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Б.Б нь хөдөөнөөс машин авах гэж хотод орж ирсэн бөгөөд Б.М хамтран амьдрах талаар ярьж байгаагүй, зөвхөн тэр өдөр зар дээрээс “санхүү” авна гэсэн зарын дагуу утсаар холбогдож  уулзсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   34.1   дүгээр зүйлийн   3 дахь хэсэгт заасны  дагуу 5 хоног завсарлага авах тухай хүсэлт гаргасаныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

          Шүүгдэгч Б.М нь тодорхой эрхэлсэн ажилгүй, байнгын орлогогүй, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд хөрөнгөтэй эсэх талаар лавлагаа авахад ямар нэгэн эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл байхгүй байсан байна. Иймд 5 хоногийн дотор хохирлын 12.200.000 төгрөгийг төлөх бодит нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв.

          Б.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.           

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэв. Мөн гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийг хувийн байдал зэргийг харгалзан шүүх Б.М тухай зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

       

         Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,  36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ц овогт Б М   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар хулгайлан авсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М 1 жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Б.М оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих  байгууллагад эдлүүлсүгэй.

4. Б.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэригийлэх арга хэмжээ авсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг  тус тус дурьдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн  дугаар хороо Бэлхийн  дугаар гудамжны 409 тоотод оршин суух /РД: / Б.М 12.200.000 төгрөгийг гаргуулж   оршин суудаг /РД: / Б.Б олгосугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.М авсан цагдан хорих таслан эсргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН