Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 00150

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      Хей Хү-гийн нэхэмжлэлтэй

                                                     иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 780 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Хей Хү-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Билэгбаатар, Х.Дүүрэнзаяа нарт холбогдох

“Эд хөрөнгө гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй, “54.588.712 төгрөг буюу иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа

            Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Хей Хү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2012 оны 5 сараас Билэгбаатар гэгч залуутай танилцаж үйлдвэрээ хамтарч ажиллуулах болж, түүний өмчлөл болох Баян-Өндөр сум Говил баг Дэнжийн 16-д байрлах 622 м2 объектод тоног төхөөрөмжөө суурилуулахаар болсон. 2013 оны 05 дугаар сараас бороо ус их орж, төхөөрөмжийн эвдрэл гарч Хятадын өмнө зүгээс сэлбэг ирэхэд 20 гаруй хонож ирэх зэрэг шалтгаанаар 2 сар гаруй хугацаанд ажиллуулж ашиг олоогүй болно. Блок тоосгоны тоног төхөөрөмж ажиллуулж, блок тоосго хийнэ гээд банкин-хэлчихлээ. Энэ тухай бичиг хийж өгөөч гэж Билэгбаатар хэлэхээр нь түүнд албан бланк дээр худалдсан гэсэн бичиг хийж өгсөн. Энэ бичгээр н.Билэгбаатар нь манай тоног төхөөрөмжийг банкинд барьцаанд тавьсныг Гэтэл 2013 оны 12 дугаар сарын 10-ны үеэс Ч.Билэгбаатарын өмгөөлөгч гэж хүн манай ажил дээр ирж шүүхийн шийдвэрийг үзүүлснээр тоног төхөөрөмжийг барьцаанд тавигдсаныг мэдсэн. Бид анх 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ч.Билэгбаатарын объектыг сар бүр 1 500 000 төгрөгөөр түрээсэлж мөнгийг Капитал банкны зээлэнд хийдэг байсан. Түрээсийн байр нь цахилгааны хүчдэл хүрэхгүй, хаалга, дулаан байхгүй байрыг өвөл зунгүй 1 500 000 төгрөгөөр түрээсэлж энэ тухай бид шаардаж байсан боловч хэрүүл хэл ам их хийж байснаас бид тэр чигээр нь ажиллуулж байсан.

Миний бие тус шүүхэд иргэн Ч.Билэгбаатар, Х.Дүүрэнзаяа нарт холбогдуулан 2014 оны 2 сарын 12 өдөр өөрийн өмчлөлийн тогог төхөөрөмж болох зуурагч машин-1 ш, хэвлэгч төхөөрөмж-Зш, конвейр-1ш, хэв-2ш, шингэний болон бусад төхөөрөмж-Зш, компьютер-1ш, телещик-2ш, жижиг оврын кофш-1ш, жижиг оврын погрузка-1ш, хүнээр хийлгээд үнийг нь төлөөгүй поддон мод-100 гаруй ширхэг зэргийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг шаардлага дараах байдлаар тодруулж байна.

 Хариуцагч Ч.Билэгбаатар, Х.Дүүрэнзаяа нараас

1. БНХАУ-д үйлдвэрлэгдсэн блок үйлдвэрлэх иж бүрэн үйлдвэр( үүнд QТ 8-15 загварын гол төхөөрөмж 1 ширхэг, 240 см*115см*53см харьцаатай хэв-1ком, QТ 8-15 тусгай зориулалтын хавтан дугаарлах төхөөрөмж-1 ш, 450см*7000см харьцаатай зуурмаг дамжуулагч төмөр-1ш, ОТ 8-15 загварын тусгай зориулалтын бүрэн автомат цахилгаан-хувиарлах удирдлагын шүүгээ-1ш, JS35000 загварын зуурагч-1ш, СРС20 загварын сэрээт өргөгч-2ш, ЗКW-4 загварын дамжуулагчийн цахилгаан төхөөрөмж-1ш, дамжуулагчийн цахилгаан төхөөрөмжийн дугуй-1ш, В2150 загварын ремень-2ш, 15 метрийн урттай туузан дамжуулагч-1ш, тогтоогч-4ш, ,600-гийн бул Зш, 240-ийн бул 16ш, босоо бул-бш, багс-1ш, маслоны хошуу-8ш, JS500 зуурагчийн усны насос-1ш, 12см*40см-ийн хэмжээтэй боолт зэрэг багтана.

2.БНХАУ-д үйлдвэрлэсэн жижиг оврын погрзукчик 1 тонн даацтай-1ш

3.БНХАУ-д үйлдвэрлэсэн жижиг оврын кофш-1ш

4.Поддон мод 169ш

5.Багажны хайрцаг-1ш тус тус нэхэмжилж байна6

Би хэдий Хятад улсад төрсөн ч монгол хүн, яс үндсээр ялгаварлан гадуурхаж байгаад гомдолтой яздаг. Монгол улсад хөрөнгө оруулагч, настай хүн бидэнд хууль хүртэл эрх тэгш , үйлчлэх ёстой бишүү. Би танай хуулийн өмнө гэрчлэх гэрээтэй хүнтэй хэлэлцмээр байна Өерийн нутагтаа, өөрийн хэлээрээ гэрээ хэлцэл бичиж чадаагүй. Билагбаатас Дүүрэнзаяа нарын буруугаас болж би хохирох ёсгүй. Уг асуудлыг түргэн шуурхай. үнэн зөв шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Нямаа шүүхэд гаргасан тайлбартаа: Үйлдвэрийн тоног төхөөрөмж нэхэмжлэгчийн өмч биш болох талаар дараах тайлбарыг гаргаж байна.

Үүнд: 1. Дээрх үйлдвэрийг УМ МАНИ” ХХК-ийн захирлын 2012.3.27-ны өдрийн 04 дугаартай тушаалаар хариуцагч Ч.Билэгбаатарын өмчлөлд шилжүүлснээр дээрх үйлдвэр хариуцагч Ч.Билэгбаатарын өмч болсон.

2.Ч.Билэгбаатар дээрх тоног төхөөрөмж үйлдвэрээ 2012.6.18-ны өдөр Орхон аймаг дахь Капитал банкны салбарт зээлийн барьцаанд тавьж 50 сая төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай сарын 2,3% хүүтэй зээлдэж аваад 30 сая төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн. Нэхэмжлэгч дээрх мөнгийг аваад БНХАУ-аас нэг вагон цемент, погрушик-1ш, жижиг оврын ковш-1ш тус тус оруулж ирээд дээрх үйлдвэрийг Билэгбаатарын өмчлөлийн ажпын байранд угсарч хамтран ажиллахаар болж газрыг нь 5 сая төгрөгөөр тэгшлүүлнэ гэж нэхэмжлэгч авсан байдаг.

Компанийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчөөгүй учир дээрх тушаал өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа юм.

3.Ч.Билэгбаатарын ажлын байрыг сарын 1,500,000 төгрөгөөр түрээслэн дээрх үйлдвэрийг ажиллуулж ашиг орлогоо бүгдийг нь нэхэмжпэгч аваад банкнаас авсан зээлийг бүгдийг төлж дуусгахаар тохирсон атлаа эхний хэдэн сар төлөлт хийгээд байхгүй болсноор Ч.Билэгбаатар сүүлийн хэдэн сар зээлийн төлбөрийг хийж байгаад зээлээ төлж чадахгүй болсноор банк 2013 оны 10 сарын 8-ны өдөр шүүхэд нэхэмжпэл гарган Ч.Билэгбаатараас 40,067,292 төгрөгийн нэхэмжпэлийн шаардлага гаргаж дээрх төлбөрийг барьцаа хөрөнгөөс гаргуулах гэснээр Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатгы шүүхийн 2013.12.3 өдрийн 1045 дугаартай шийдвэрээр Ч.Билэгбаатар. Х.Дүүрэнзаяа нараас 33,597,292 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ барьцаа хөрөнгө болох блок тоосго хийдэг үйлдвэрүүдийг албадан дуудлага худалдаанд оруулах гэжээ.

4.Дээрх шүүхийн шийдвэрээр маргааны зүйл болох блок, тоосгоны үйлдвэр нь Ч.Билэгбаатарын өмч болохыг тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр юм.

5.Маргаань зүйлийг шийдсэн хүчин төгөлдөр шийдвэр байхад ИХШХШТХ-ийн 65.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Билэгбаатар, Х.Дүүрэнзаяа нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2012 оны 5 сард Хей Хү Мядагсүрэн нар надтай уулзаад миний ажлын байрыг сарын 1.500.000 төгрөгөөр түрээслэн тоног төхөөрөмжөө угсран үйл ажиллагаа явуулах, материал тоног төхөөрөмж авах мөнгө байхгүй гэснээр би өөрийн нэр дээр банкнаас зээл авч Хей Хүйгийн биднээс нэхэмжлээд байгаа тоног төхөөрөмжийг барьцаанд тавихаар тохиролцоод 2012-6-18-ны өдөр Капитал банкнаас 50 сая төгрөгийн зээл авч 30 сая төгрөгийг Хей Хүд өгсөн. Хей Хү нь 25 сая төгрөгөөр нь надаас нэхэмжлээд байгаа тоног төхөөрөмжийн заримыг Эрээн явж авчираад миний хувийн өмч болох ажлын байранд суурилуулаад үйл ажиллагаа явуулах болсон. Миний ажлын байрыг түрээслэж байгаагийн хувьд сар бүр надад 1.500.000 төгрөг өгч байхаар тохиролцоод 1,500,000 төгрөгийг банкинд зээлийн төлбөрт хийж байхын зэрэгцээ өөрийн авсан 30 сая төгрөгөө хүүгийн хамт сар бүр банкинд хийж байхаар тохиролцсон боловч энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Миний авсан 50 сая төгрөгийн 30 саяыг Хөй Хү хүүгийн хамт банкинд төлөх учиртай тул анх зээл авахад барьцаанд тавьсан тоног төхөрөөмжүүдийг би түүнд өгөх хууль зүйн үндэслэл байхгүй. Тэр авсан мөнгөө түрээсийн төлбөртэйгөө төлж байж л надаас нэхээд байгаа тоног төхөөрөмжөө авах учиртай. Ум Мани ХХК-ийн захирал Хей Хүгийн авсан 30 сая төгрөгийг сарын 2,3%ийн хүүгээр тооцоход 477 хоногт нийт хүү нь 10,820,712 төгрөг болж байгаа учир.нийт 40,820,712 төгрөг авахаас банкинд түүний төлсөн 13,232,000 төгрөгийг хасаж,27,588,712 төгрөг, миний ажлын байрны түрээсийн төлбөр 2012-6-18-наас 2013-12-22-ны өдөр хүртэл сарын 1,500,000 төгрөгөөр тооцоход/ 1,500,000*18 сар= 27.0 сая / 27,0 сая төгрөг.нийт 54,588,712 төгрөг болж байгаа юм.Иймд Ум мани ХХК-ний захирал Хей Хүгээс 54,588,712 төгрөг буюу барьцааны зүйлүүд болох тоног төхөөрөмжүүдийг гаргуулан хариуцагч Ч.Билэгбаатар, Х.Дүүрэнзаяа бид нарт олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар гаргахдаа: Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. Билэгбаатарын өмчлөлд шилжүүлсэн гээд байгаа 04 тоот тушаал нь хамтран ажиглаж банкнаас зээл авахын тулд банкинд үзүүлэхийн тугд хийсэн баримт. Хэлцэл биш. Урьдчилгаа төлбөр гэж хийгдээгүй, өөрөөр хэлбэл хариу төлбөр хийгдээгүй. Хей Хүгий-авсан 30 сая төгрөгөөс ковш, погрушиик авсан, одоо байгаа 13,232,000 төгрөгийг банкинд төлсөн, 5.000.000 төгрөгийг тоног төхөөрөмжийг суурилуулахад зарцуулсан байдаг. Түрээсийн гэрээ байгуулагдаагүй, орон байрыг хүлээлгэж өгөөгүй. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 780 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.2,480.3-д зааснаар хариуцагч Ч.Билэгтбаатар, Х.Дүүрэнзаяа нараас 1/ блок үйлдвэрлэх QТ8-15 иж бүрэн машин үйлдвэр/ Үүнд: QТ8-15 загварын гол төхөөрөмж 1 ширхэг, 240x115 см х53 см хэв-1 ком, QТ 8-15 тусгай зориулалтын хавтан дугаарлах төхөөрөмж-1 ширхэг, 450 см х 7000 см харьцаатай зуурмаг дамжуулагч төмөр-1 ширхэг, QТ8-15 загварын тусгай зориулалтын бүрэн автомат цахилгаан хуваарилах удирдлагын шүүгээ 1 ширхэг, JS5000 загварын зуурагч-1 ширхэг,СРС20 загварын сэрээт өргөгч-2 ширхэг. ЗКW-4 загварын дамжуулагчийн цахилгаан төхөөрөмж-1 ширхэг, дамжуулагчийн цахилгаан төхөөрөмжийн дугуй-1 ширхэг, В2150 загварын ремень-2 ширхэг,15 метрийн урттай туузан дамжуулагч-1ширхэг, тогтоогч-4 ширхэг, 600-гийн бул 3 ширхэг 240-ийн бул 16 ширхэг, босоо бул-6 ширхэг, багс-1 ширхэг, маслоны хошуу- 8 ширхэг, JS500 зуурагчийн насос 1 ширхэг, 12смх40 см-ийн хэмжээтэй боолт зэрэг /, БНХАУ-д үйлдвэрлэсэн жижиг оворын погрушик 1 тонн даацтай -1 ширхэг, 3/ БНХАУ-д үйлдвэрлэсэн жижиг оврын ковш- 1 ширхэг 4/ Поддон мод-169 ширхэг 5/ Багажны хайрцаг-1 ширхэг буюу 52.419.819 төгрөг Ч.Билэгтбаатар, Х.Дүүрэнзаяа нараас гаргуулж нэхэмжлэгч Хей Хү-д олгож,

2.Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1,476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3-д заасныг баримтлан Хей Хүгээс 11.768.000 төгрөг гаргуулан Ч.Билэгтбаатар, Х.Дүүрэнзаяа нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 42.820.712 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,56.2,58 дугаар зүйлийн 58.1д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамж 445,450 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 420,049 төгрөг гаргуулан төрийн санд оруулж, нэхэмжлэгчээс 203,238 төгрөг гаргуулан хариуцагчид гаргуулан олгож,

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 346 дугаартай шүүгчийн захирамжаар авсан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ /тоосго блокны иж бүрэн тоног төхөөрөмжийг битүүмжлэх/ шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр байхыг зааж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын төлөөлөгч Э.Нямаа давж заалдсан гомдолдоо: Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаад зарим хэсгийг нь үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болголоо.

Үүнд: 1.Дээрх үйлдвэрийг "УМ МАНИ"ХХК-ийн захирлын 2012-03-27-ны өдрийн 04 дугаартай тушаалаар хариуцагч Ч.Билэгбаатарын өмчлөлд шилжүүлсэнээр дээрх үйлдвэр хариуцагч Ч.Билэгбаатарын өмч болсон.

2.Ч.Билэгбаатар дээрх /тоног төхөөрөмж/ үйлдвэрээ 2012-06-18-ны өдөр Орхон аймаг дахь "КАПИТАЛ банкны салбарт зээлийн барьцаанд тавьж 50,0 сая төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай,сарын 2,3%-ийн хүүтэй зээлдэж аваад 30,0 сая төгрөгийг нь нэхэмжлэгчид өгсөн.Нэхэмжпэгч дээрх мөнгийг аваад БНХАУ-аас нэг вагон цемент, Погрушик-1ш, жижиг оврын ковш-1 ширхэгийг тус тус оруулж ирээд дээрх үйлвэрийг Билэнбаатарын өмчлөлийн ажлын байранд угсарч хамтран ажиллахаар болж газрыг нь 5,0 сая төгрөгөөр тэгшлүүлнэ гэж нэхэмжлэгч Хе хү хариуцагч Ч.Билэгбаатараас авсан болохоо шүүхэд гаргасан нэхэмжЛэл дээрээ бичсэн байдаг.Энэ 5.0 сая төгрөгийг газар тэгшлэх ажилд зарцуулсан эсэхийг хариуцагч нар огт мэдэхгүй.Нэхэмжлэгч Хе хүй өмнө нь хариуцагчаас авсан 25.0 сая төгрөгөн дээрээ нэмж 5.0 сая төгрөг авсан болохоо мөн л нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бичсэн байдаг.

Гэтэл шүүх энэ 5.0 сая төгрөгийг хариуцагч Ч.Билэгбаатарын газрыг тэгшлэхэд зарцуулсан байна гээд сөрөг нэхэмжлэлээс үндэслэлгүйгээр хаслаа.

З.Ч.Билэгбаатарын ажлын байрыг сарын 1,500,000 төгрөгөөр түрээслэн дээрх үйлдвэрийг ажиллуулж ашиг орлогоо бүгдийг нь нэхэмжлэгч аваад банкнаас авсан зээлийг бүгдийг нь төлж дуусгахаар тохирсон атлаа эхний хэдэн сард төлөлт хийгээд сүүлдээ төлөлт огт хийхгүй болсон учир Ч.Билэгбаатар сүүлийн хэдэн сар зээлийн төлбөрийг хийж байгаад зээлээ төлж чадахгүй болсоноор банк 2013-10-08-ны өдөр шүүхэд нэхэмжпэл гарган Ч.Билэгбаатараас 40,067,292 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж дээрх төлбөрийг барьцаа хөрөнгөөс гаргуулах гэснээр Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013-12-03-ны өдрийн 1045 дугаартай шийдвэрээр Ч.Билэгбаатар, Х.Дүүрэнзаяа нараас 33,597,292 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ барьцаа хөрөнгө болох блок, тоосго хийдэг үйлдвэрүүдийг албадан дуудлага худалдаанд оруулан төлбөр барагдуулахаар шийдвэрт заасан. Хариуцагч нар шийдвэр гарахын өмнөхөн машинаа болон өөр бусад зүйлүүдийг зарж 6.0 сая гаруй төгрөгийн төлөлт хийсэнээр шийдвэрээр төлөх төлбөр 33.597.292 төгрөг болон багассан.

4.Дээрх шүүхийн шийдвэрээр маргааны зүйл болох блок, тоосгоны үйлдвэр нь Ч.Билэгбаатарын өмч болохыг тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр байхад шүүх үүнд мөн дүгнэлт хийсэнгүй.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Хариуцагч Ч.Билэгбаатарын өмчлөлийн ажлын байрыг сарын 1.500.000 төгрөгөөр түрээслэж байсан тухайгаа бичээд 13 удаагийн зээлийн төлөлт хийж байсан болох нь нотлогдож байгаан дээр нэхэмжлэгч Хе хү хариуцагч Ч.Билэгбаатартай ямар нэгэн гэрээ хийгээгүй хийхийг хүсэхгүй байсан талаарх баримтууд хэрэгт байсаар байтал шүүх түрээсийн төлбөр гэж 27.0 сая төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болголоо.

5.Ер нь маргааны зүйлийг шийдсэн хүчин төгөлдөр шийдвэр байхад ИХШХШТХ-ийн 65-р зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах учиртай байтал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн явдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үйлдэл боллоо. Иймд: Дээрх шийдвэртэй хэргийг хянан үзэж сөрөг нэхэмжпэлээс үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон түрээсийн төлбөр 27.0 сая төгрөг.сүүлд авсан 5.0 сая төгрөг нийт 32.0 сая төгрөг нэмэж нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгуулахаар өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Нэхэмжлэгч Хей Хү нь хариуцагч Х.Дүүрэнзаяа Ч.Билэгбаатар нараас 52.419.819 төгрөгийн үнэ бүхий тоосго блок үйлдвэрлэх иж бүрэн тоног төхөөрөмж, жижиг оврын погрушка, жижиг оврын ковш, поддон мод 169 ширхэг, багажны хайрцаг зэргийг гаргуулах, хариуцагч нар нэхэмжлэгч Хей Хү-гээс 54.588.712 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

          Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байгаа боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан аргаар үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Хей Хү Ч.Билэгбаатар, Х.Дүүрэнзаяа нар нь 2012 оны 05 дугаар сард хамтран ажиллахаар амаар тохиролцон Ч.Билэгбаатарын өмчлөлд байдаг Баян-Өндөр сум, Говил баг, Дэнжийн хэсэг Цагаан чулуутын 16-д байрлах 622 метр квадрат бүхий байранд тоосго блок үйлдвэрлэх зориулалт бүхий иж бүрэн тоног төхөөрөмжөө суурилуулах, Ч.Билэгбаатар нь дээрх обьект газар болон тоног төхөөрөмжөө барьцаалан Капитал банкнаас 50.000.000 төгрөгийн зээл авсан, уг зээлийн 50.000.000 төгрөгөөс 20.000.000 төгрөгөөр банкны урьдах зээлийн төлбөрөө төлсөн, 24.700.000 төгрөгийг ковш погрушка цемент авахаар Хей Хү-д өгсөн.

Хей Хү уг 24.700.000 төгрөгөөр погрушка ковш цемент худалдан авч ирсэн. 5.000.000 төгрөгөөр тоног төхөөрөмж суурилах газрыг тэгшлэхэд зарцуулсан зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /хх131-133, 308-309, 322-323, 125-130, 57, 372, 40-44, 5-7 дахь тал/ тогтоогдсон байна.

Хариуцагч Х.Дүүрэнзаяа, Ч.Билэгбаатар нараас тоосго блок үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн иж бүрдлийг гаргуулж, Хей Хү-д олгохоор шийдвэрлэсэн нь зөв байна.

Зохигчдын хоорондох ажлын байрны түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан бичгээр хийгдэх хэлбэрийн болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх тухай тусгай шаардлагыг хангаагүй байх тул хариуцагч Ч.Билэгбаатар Х.Дүүрэнзаяа нарын түрээсийн төлбөрт 27.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Мөн сөрөг нэхэмжлэлийн Хей Хү-гийн авсан 30.000.000 төгрөгөнд хүү тооцож 27.588.712 төгрөг гаргуулах тухай шаардлагын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм. Харин шүүх Хей Хү-г зээлийн төлбөрт 13.000.000 төгрөг төлсөн гэж зөрүү 11.768.000 төгрөгийг Хей хү-гээс гаргуулж Х.Дүүрэнзаяа, Ч.Билэгбаатар нарт олгохоор шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч Хей Хү нь Ч.Билэгбаатар, Х.Дүүрэнзаяа нараас авсан 24.700.000 төгрөгөөр 1 ширхэг ковш, погрушка, цемент худалдан авчирсан ковш, погрушка нь Х.Дүүрэнзаяа, Ч.Билэгбаатар нарын обьектод тоосго блок үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн хамт хадгалагдаж байгаа бөгөөд Хей Хү-ийн өмч хөрөнгөнд тооцогдож байгаа, худалдаж авчирсан цементээр хэдий хэмжээний блок тоосго үйлдвэрлэж үйл ажиллагаа явуулсан, ямар ашиг орлого олсон болох нь тодорхойгүй, Хей Хү энэ талаар нотолж чадаагүй учраас Хей Хү-гээс 24.700.000 төгрөгийг гаргуулж Х.Дүүрэнзаяа, Ч.Билэгбаатар нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахаар шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авах боломжтой гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 780 дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг “...Хей Хү-гээс 11.768.000 төгрөг” гэснийг “...24.700.000 төгрөг” гэж “...42.820.712 төгрөг” гэснийг “...29.888.712 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар Төрийн сангаас буцаан олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                ШҮҮГЧИД                                   М.ХҮРЭЛБААТАР

                                                                                                    С.УРАНЧИМЭГ