Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 1174

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2016/00804/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, мангиртын *** тоотод оршин суух Т*** овгийн Б*** Э*** /РД: ***/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** албанд холбогдох

*** ХХК-ийн 2016.05.04-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Д***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

“*** албаны 41 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д***ийн шинжээч томилох тухай тогтоолны дагуу миний өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р баг, мангиртын *** тоот, Г-*** дугаарт бүртгэлтэй 1*** мкв талбайтай газрыг 19,448,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна.

Миний өмчлөлийн газрыг зах зээлийн үнээс хэт багаар үнэлж, өмч хөрөнгийг маань үнэгүйдүүлж байх тул ***ч ХХК-ийн 2016.05.04-ний өдрийн Үнэлгээний тайланг хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ.

     Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн *** шийдвэрээр Тогтохсүрэнгээс 44,430,142 төгрөг гаргуулж *** банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулан төлбөр төлөгч Б.Т***гийн өмчлөлийн Ү-***9 улсын дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сумын 15 дугаар баг, мангиртын ***тоот 144м2 талбайтай 2 давхар хувийн орон сууц, 859м2 талбайтай газрын хамт, Б.Э***ын өмчлөлийн Ү-*** улсын дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сумын 15 дугаар баг, мангиртын *** тоот 72м2 талбайтай хувийн орон сууц 1***м2 талбайтай газрын хамт тус тус 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаар эд хөрөнгө битүүмжлэн хураах авах тухай битүүмжлэлийн  тогтоолоор битүүмжлэн хураан авч төлбөрийг төлөөгүй, банкны барьцаа хөрөнгүүдийн үнийн санал өгөөгүй тул Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн *** тоот шинжээч томилуулах тухай тогтоолоор үнэлгээ хийлгэхэд дээрх үл хөдлөх эд хөрөнгө газрыг нийт 260,400,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээний тайланг төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт танилцуулсан. Үнэлгээний талаар Дархан-Уул аймгийн шүүхэд гомдол гаргасны дагуу Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн *** тоот шийдвэр гарсан. Уг шийдвэрээр Э***ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж ***ч ХХК-ийн 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосон. Энэ шийдвэрийн дагуу тухайн барьцаа хөрөнгийн бусад үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Зөвхөн газраа үнэлүүлнэ гэсэн тул 15 дугаар баг Мангирт 1 дүгээр хэсэг *** тоотод байрлах газрыг дахин үнэлгээ хийлгүүлэхээр ***ч ХХК-иас шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн. Энэ үнэлгээгээр 19,448,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг талуудад танилцуулсан.

 1***м2 газарт үнэлгээ хийлгэхэд манай байгууллагаас би өөрөө оролцсон. Үнэлгээ хийхэд Тогтохсүрэн байсан. Э*** байгаагүй. Газар дээр нь хэмжилт хийж үнэлсэн.

Өөрсдөө ярьж тайлбарласан. Б.Т***, Б.Э*** нарын газар байсан. Б.Т*** газраа зааж үнэлгээ хийлгэсэн. Шүүхийн шийдвэрээр өмнөх үнэлгээг хүчингүй болгосон ч үнэлгээний дүн болох 260,000,000 төгрөгөө хүлээн зөвшөөрч газраа үнэлүүлж, мэдээллээ өгсөн. Энэ үнэлгээ бол зөвхөн газрын үнэлгээ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э***   нь  хариуцагч *** албанд холбогдуулан   Сум дундын  7 дугаар   шүүхийн 2014  оны  05  дугаар сарын  06-ны өдрийн  ***/***  дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж,  *** тоотгүйцэтгэх хуудасны дагуу  явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад  2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн  Шинжээч томилох тухай 06 тоот тогтоолын дагуу гарсан     ***  ХХК-ийн  2016 оны 05   дугаар сарын 04-ний өдрийн “Эд хөрөнгийн  үнэлгээний  тайлан”-гаар   тогтоосон үнэлгээг хүчингүй болгон дахин үнэлгээ тогтоолгох  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч Б.Э*** нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасан  гуравдагч этгээд  тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч  Б.Э*** нь  Сум дундын  7 дугаар   шүүхийн 2014  оны  05  дугаар сарын  06-ны өдрийн  ***/***  дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж,  561  тоот гүйцэтгэх хуудасны дагуу  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу төлбөр төлөгч Б.Т***гээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлд зааснаар  явуулсан ажиллагааны нэг хэсэг болох үнэлүүлсэн барьцаалагдсан зарим  эд хөрөнгийн өмчлөгч байна.

Тойргийн шийдвэр гүйцэтгэгчээс явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоосон хугацаанд төлбөр төлөх үүргээ  төлбөр төлөгч Б.Т***  биелүүлээгүй тул тойргийн шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч иргэний хөрөнгөнөөс төлбөр гаргуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Төлбөр төлөгч төлбөрийг сайн дураар мөнгөн хэлбэрээр төлөөгүй тул барьцааны зүйл болох  Дархан сум 15  дугаар баг  Мангиртын *** тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний Ү-***1 дугаарт бүртгэлтэй 000*** тоот гэрчилгээтэй 1***,0 м.кв  газрыг Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн *** дугаар шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар хөндлөнгийн үнэлгээ хийхэд   газрыг м.кв-ын үнийг 17 600 төгрөгөөр үнэлэн нийт 19 448 000 төгрөг гэж үнэлсэн үнэлгээний тайлантай Б.Э*** танилцан, үнэлгээний талаар гомдолоо хуульд заасан хугацаанд гаргасан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй,  шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шинжээчээр үнэлүүлэх ажиллагаа хийгдсэн  нь буруу биш  байна.

Томилогдсон шинжээч болох ***ч ХХК нь  барьцааны зүйл болох Дархан сум 15  дугаар баг  Мангиртын 1 дүгээр хэсэг*** тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний Ү-***1 дугаарт бүртгэлтэй 000*** тоот гэрчилгээтэй 1***,0 м.кв  газрын зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 19 448 000 төгрөг гэж тогтоон, дээрхи эд хөрөнгийг газар  дээр нь очиж үзэн, хэмжилт хийн фото зураг авч баримтжуулан,  үнэлэгдсэн газрын ашиглалт, одоо ба ирээдүйн байдлыг сонирхож, үнэлгээ хийх бусад мэдээлэлийг цуглуулан, шаардлагатай зарим үзлэгийг хийсэн гэж дурьдаад  зах зээлийн үнийн хандлагын аргаар үнэлгээг гаргасан  болно гэж үнэлгээний товч тайландаа дурьдсан байна.

Үнэлгээний товч тайланд дээрхи газар нь төвийн инженерийн шугам сүлжээнд холбогдсон хэсэгт байрласан хотын ойр төв зам  дагуу байрлалтай тул харьцангуй үнэ цэнэтэй газар байна гээд зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар хийсэн тухай дурьдсан байна.

Нэхэмжлэгч   Б.Э***   нь дээрхи үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй  байгаа үндэслэлээ ... өмчлөлийн газрыг зах зээлийн үнээс хэт багаар үнэлж өмч хөрөнгийг минь үнэгүйдүүлж байх тул ... гэж тайлбарлаж, маргаж байгаа болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч  Б.Э***    нь томилогдсон шинжээч ***ч ХХК нь  газрын  үнэлгээг  өөр аргаар үнэлэх ёстой  үзэж байгаа эсэх, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ  гэж тооцсон      19 448 000   төгрөгийг бодитой биш, зах зээлийн үнээс  бага  байна гэж байгаа бол  энэ талаархи нотлох баримтыг  буюу үнэлгээ тогтоосон үл хөдлөх эд хөрөнгө   болох  Дархан сум 15  дугаар баг  Мангиртын 1 дүгээр хэсэг*** тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний Ү-***1 дугаарт бүртгэлтэй 000*** тоот гэрчилгээтэй 1***,0 м.кв газрын одоогийн үнэлгээг өөр аргаар хийлгэсэн эсэх, мөн тайланд дурьдагдсан ... үнэлгээ хийхийн тулд худалдан борлуулж байгаа газрын үнийн мэдээлэл, бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдийн мэдээг ашиглан тодорхойлсон. Дархан-Уул аймгийн ГХБХБГазрын албанаас явуулж буй газрын дуудлага худалдааны 1,0 м.кв-ын үнэ нь 10 200 төгрөг байна, төвийн байршил сайтай инженерийн шуам сүлжээнд холбогдох боломжтой 1 м.кв  газрын үнэ  20 000–25 000 төгрөгийн үнэ ханштайгаар худалдаалагдаж байна, ханшийг дундажаар тооцож үзэхэд  17 600 төрөг, 1*** м.кв  нь 19 448 000 төгрөг болоод байна гэж  дүгнэсэн аргачлалыг зөвшөөрөхгүй байгаа талаархи нотлох баримтыг ирүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг   хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*** нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ... ар гэрийн гачигдлын улмаас биечлэн оролцох боломжгүй байх тул шүүх хуралдааныг намайг оролцуулахгүйгээр хийж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул түүний оролцоогүйгээр шүүх хурлыг  явуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар  нэхэмжлэгч Б.Э***ын  хариуцагч *** албанд холбогдуулан  гаргасан Дархан сум 15  дугаар баг  Мангиртын 1 дүгээр хэсэг*** тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний Ү-***1 дугаарт бүртгэлтэй 000*** тоот гэрчилгээтэй 1***,0 м.кв  газрыг   19 448 000 төгрөгөөр үнэлсэн   ***ч ХХК-ийн үнэлгээний тайлангаар  тогтоосон үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах  тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Э*** тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.ОЮУНДАРЬ