Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 01195

 

 

                                       

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг  даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-23-70 тоотод оршин суух Аюуш овогтой Лхамын /МЭ-68010364 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ,Согоот баг 6-12-72 тоотод оршин суух Пионер овогтой Эрдэнэцэцэгт /ФМ-67020601/ хариуцагдах 24,000,000 төгрөг гаргуулах тухай,2015-01-16-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Лхам, хариуцагч П.Эрдэнэцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.

 

                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч А.Лхам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч А.Лхам би хариуцагч П.Эрдэнэцэцэгт 2015-01-16-наас 2015-04-16-ныг хүртэл 90 хоногийн хугацаатай 16,000,000 төгрөг, сарын 8 хувийн хүүтэй зээлүүлсэн болно.Хугацаандаа хүүгээ өгч явж байсан.Ер нь үндсэн мөнгөө авна гэхэд “би юм хөөцөлдөж байгаа, миний юм бүтээгүй байна” гэсээр өдийг хүрсэн.Бидний хооронд зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэсэн заалт байгаа.Үүний дагуу Эрдэнэцэцэг нь зээлээ төлөлгүй өнөөдрийг хүртэл 165 хоног хэтэрсэн байна.Алдангийн хэмжээ 13,200,000 төгрөг болж байна.Гэвч үндсэн зээлийн 50 хувиас хэтрэхгүй алданги тооцох заалт байгаа, үүний дагуу П.Эрдэнэцэцэгээс алданги 8,000,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү”  гэжээ.

 

Нэхэмжлэгч А.Лхам сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа: “Дараах тайлбарийг гаргаж байна.Эрдэнэцэцэгийн намайг хариуцагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.Би энэ хүнд 16,000,000 төгрөгөө өгчихөөд өнөөдрийг хүртэл хохироод явж байна.2015-12-05-нд миний танил Маштөгсөөр дамжуулан 6,000,000 төгрөг авсан нь үнэн.Энэ тооцоогоо дуусгаж миний итгэлийг олж аваад, хэд хоногийн дараа буюу 2016-01-16-нд 16,000,000 төгрөг хэрэг болоод байна.Хороололын Энх төвийнхөө дотоод заслыг дуусгах хэрэг болоод байна гэсэн.Тэгээд урьдах 6,000,000 төгрөгөө асуудалгүй дуусгасан болохоор , би чамайг сайн мэдэхгүй юм чинь барьцаатай бол 16,000,000 төгрөг өгье гэсэн.Дээрх дурьдсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг барьж ирээд гэрээ хийн 16,000,000 төгрөгийг бэлнээр буюу дэвсгэртээр нь тоолж авсан.Тухайн үед надад бэлэн 12,000,000 төгрөг байсан.4,000,000 төгрөг дутуу байна гэсэн чинь яаралтай бүрдүүлээд өг гэсэн тул хажуу талынхаа Б.Оюун-Эрдэнээс 4,000,000 төгрөг түр өгөөч гэж аваад16,000,000 төгрөг болгож өгсөн.П.Эрдэнэцэцэг нь зээлийн гэрээний сунгалтан дээр зурсан гарын үсгээ биш гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй.Шаардлагатай гэж үзвэл шалгуулах хүсэлтэй байна.П.Эрдэнэцэцэгийн нэхэмжлээд байгаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг барьцаа болгон сайн дураараа өгчихөөд одоо нэхэмжилж байгааг ойлгохгүй байна.Зээлийн гэрээг 2 хувь бичиж, 1 хуввийг Эрдэнэцэцэгт өгсөн байхад өгөөгүй гээд байгааг зөвшөөрөхгүй байна.Зээлийг ганцаараа ирж авсан мөртлөө Булгансайхантай ирсэн гэж худлаа ярьж байна.Ганцаараа ирсэнийг хамт ажилладаг Б.Оюун-Эрдэнэ гэрчилдэг.П.Эрдэнэцэцэг надтай амаар зээлийн гэрээ байгуулсан гэх юм.Би энэ их мөнгийг өгөхдөө гарын үсэг болон гэрээг хийлгүй яахав дээ.гэжээ.

 

Нэхэмжлэгч А.Лхам шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжинэ. Эрдэнэцэцэг 2015-1-16-нд надаас 16 000 000 төгрөг зээлж аваад 2016 оны 9 сар хүртэл хүүг нь төлж байсан.Үүнээс хойш мөнгө төлөөгүй.Эхлээд 6 000 000 төгрөг хүүтэй зээлж аваад хүүд 480 000 төгрөг үндсэн зээлийн хамт талж дуусгаад дахин 16 000 000 төгрөг авсан.Гэрээг сунгаад хүү төлж байсан.Сөрөг нэхэмжлэлийн тухайд,хөрөнгийн гэрчилгээнүүдийг авсан буцааж өгнө,татгалзах зүйлгүй.Харин гэрээний хувьд хүчинтөгөлдөр бусд тооцуулна гэснийг зөвшөөрөхгүй.Эрдэнэцэцэг өөрөө гэрээ байгуулж гарын үсэг зурж авсан.Мөнгө өгөхдөө энэ гэрээг байгуулсан гэжээ.

 

Хариуцагч П.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: 2014-12-05-нд хүү Цэнгүүнийг Эрээн рүү шинэ жилийн ёолкны мод, ширээ сандал авхуулахаар явуулсан боловч мөнгө хүрэлцэхгүй байна гэхээр нь манай “Чимэг” төвд төгөлдөр хуурын дугуйлан ажиллуулдаг Маштөгс гэх багшид хэлтэл Маштөгс нь “би ломбард ажиллуулдаг хүн танина, хэлээд өгье очоод авчих” гэсэн.Тэгэхээр нь үйлчилгээний төвийн 2 давхарт ороод Лхам гэх эмэгтэйтэй уулзаад Маштөгсийн явуулсан хүн байна гээд 1 сарын хугацаатай 6,000,000 төгрөг хэрэгтэй байна гэтэл барьцаагүйгээр, гэрээ ч байгуулаагүй 6,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэйгээр надад өгсөн.Энэ мөнгөний хүү болох 480,000 төгрөгийг 2015-01-04-нд төлсөн.Тэр үед мөнгө хүлээлгэж өгсөн баримт дээр гарын үсэг зуруулж өөртөө авч үлдээсэн.

Гэтэл удахгүй мөнгөө төлөх боломжгүй болоод дахин мөнгөний хэрэг гарсан тул 10,000,000 төгрөг нэмж зээлээч гэж гуйтал А.Лхам “барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байвал аваад ир” гэж өөрөө хэлсэн.Ингээд миний бие Булган аймгийн Хангал сумын  2-р багт байрлах Галтай аман дахь зуслангийн газар эзэмших гэрчилгээ, тус газарт байрлах 2 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй хамт аваачиж өгөөд 10,000,000 төгрөгийг бичгээр гэрээ байгуулахгүйгээр амаар тохиролцож авсан.Нийт 16,000,000 төгрөг авсан.

Гэтэл 16,000,000 төгрөгийг 1 дор авсан мэтээр худал бичсэн байна.Ингээд мөнгөний хүү гэж сар бүр 2015-02-16-нд 1,280,000 төгрөг, 3-18-нд 1,280,000 төгрөг, 04-16-нд 1,280,000 төгрөг, 05-16-нд 1,280,000 төгрөг, 06-16-нд 500,000 төгрөг, 7-7-нд 2,000,000 төгрөг, 07-16-нд 1,000,000 төгрөг, 08-16-нд 1,280,000 төгрөг, 09-16-нд 1,280,000 төгрөг.Нийт 11,180,000 төгрөг төлсөн.Зээлийн хүү гэж төлсөн энэ мөнгийг заримыг дансаар, заримыг бэлнээр төлж байсан, төлөх бүрт баримтанд гарын үсэг зуруулдаг байсан.

Харин 2015-10-10-ны үеэс эхлэн үндсэн зээлээсээ хасаарай, мөнгөө авмаар байна гэх мэтээр утасдаж эхэлсэн.2015-10-21-ний өдөр очиж уулзтал энэ 10 сарын зээлийн хүүгээ төлөөгүй гээд нилээд уурлаж загнасан ба энэ гэрээн дээр гарын үсэг зур гээд “урьдаас бөглөж бэлтгэсэн гэрээ” гаргаж үзүүлсэн.Миний хувьд юун гэрээ болохыг харах гэтэл загнаад байсан тул шууд гарын үсэг зурсан.Мөн надаар 2015-12-25-нд 20,000,000 төгрөг төлнө гэсэн утгатай өргөдөл бичүүлсэн.Дээр дурьдсан гэрээний хувьд дүр үзүүлж хүчин төгөлдөр бус хэлцэл тул миний бие энэхүү гэрээний дагуу зээл,зээлийн хүү, алданги төлөх үндэслэлгүй юм.Нөгөө талаас Лхам нь зээлийн эрх бүхий этгээд биш юм.Гэтэл Лхам нь надаас хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн өгөөгүй мөнгөө алдангийн хамт нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.миний хувьд түүнээс 2014-12-сард авсан 6,000,000 төгрөгийг эргүүлэн төлсөн бөгөөд 2015-01 сард авсан 10,000,000 төгрөгийн ихэнхийг төлсөн.Одоо түүнд би нийтдээ 4,280,000 төгрөг төлөхийг зөвшөөрч бйагаа түүнээс илүү мөнгө  төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч П.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: А.Лхам болон бидний хооронд 2015-10-25-ны өдөр байгуулсан “2015-01-16” гэх огноотой 16,000,0000 төгрөг гэсэн үнийн дүнтэй Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, А.Лхамаас Орхон аймаг Говил баг Ар булагт байрлах миний дүү П.Энхсаруулын гэр бүлийн хэрэгцээний зориулалтай 612 мкв талбайтай, улсын бүртгэлийн Г-2101012703 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар 1 ширхэг, Булган аймгийн Хангал сумын 1- р багийн Галтайн аманд байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн 700 мкв талбайтай, 000557923 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ 1 хувиар, тус газарт байрлах 27.4 мкв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-0413000349 дугаарт бүртгэгдсэн,хувийн орон сууцны зориулалттай 000333204 дугаартхй гэрчилгээ эх хувиар 1ш,мөн тус газарт байрлах 46,5мкв талбай бүхий Ү-0413000350 улсын бүртгэлийн дугаартай 2 давхар амины орон сууцны 700353205 дугаартй гэрчилгээнүүдийг сайн дураар өгөхгүй байх тул Иргэний хуулийн 106-д заасны дагуу гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч П.Эрдэнэцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг хэсэгчлэн зөвшөөрч байна.2015 онд 6 сая төгрөг 1 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээлж авсан.Хүүд нь 480 000 төгрөг төлсөн.Тэгээд дахин зээл авах хүсэлт гаргаж өмчлөх эрхийн гэрчилгээнүүд барьцаалж 10 000 000 төгрөг авсан.Тухайн үед бичгээр гэрээ байгуулаагүй.16 000 000 төгрөгний гэрээнд сүүлд гарын үсэг зуруулсан.Бичгээр гэрээ байгуулаагүй тул хүү алданги төлөх үндэсгүй.2015-1-16-ны өдрийн зээлийн гэрээг хүчинтөгөлдөр бусд тооцуулах, барьцаанд авсан хөрөнгийн гэрчилгээнүүдийг гаргуулахаар шаардлага гаргасан.Уг гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл юм.Үндсэн 16 сая төгрөгийг зөвшөөрч байгаа үүнээс төлсөн 11 180 000 төгрөгийг хасуулна гэжээ.

 

Шүүх хэргийн материалаас нотлох баримтууд шинжлэн судлаад                                                                                                                         

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч А.Лхам нь зээлийн гэрээний төлбөрт 24,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч хэсэгчлэн зөвшөөрсөн, хариуцагч П.Эрдэнэцэцэг 2015-01-16-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй

Нэхэмжлэгч “П.Эрдэнэцэцэгт 2015-01-16-наас 2015-04-16-ныг хүртэл 90 хоногийн хугацаатай 16,000,000 төгрөг, сарын 8 хувийн хүүтэй зээлүүлсэн болно.Хугацаандаа хүүгээ өгч явж байсан”гэж тайлбарлан хэргийн 2 дугаар хуудаст авагдсан “зээлийн гэрээ” гэсэн бичмэл баримтыг үндэслэсэн.

Харин хариуцагч, “2014-12-05-нд ...1 сарын хугацаатай 6,000,000 төгрөг хэрэгтэй байна гэтэл барьцаагүйгээр, гэрээ ч байгуулаагүй 6,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэйгээр надад өгсөн.Энэ мөнгөний хүү болох 480,000 төгрөгийг 2015-01-04-нд төлсөн.Тэр үед мөнгө хүлээлгэж өгсөн баримт дээр гарын үсэг зуруулж өөртөө авч үлдээсэн.Гэтэл удахгүй мөнгөө төлөх боломжгүй болоод дахин мөнгөний хэрэг гарсан тул 10,000,000 төгрөг нэмж зээлээч гэж гуйтал А.Лхам “барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байвал аваад ир” гэж өөрөө хэлсэн.Ингээд миний бие Булган аймгийн Хангал сумын 2-р багт байрлах Галтай аман дахь зуслангийн газар эзэмших гэрчилгээ, тус газарт байрлах 2 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй хамт аваачиж өгөөд 10,000,000 төгрөгийг бичгээр гэрээ байгуулахгүйгээр амаар тохиролцож авсан.Нийт 16,000,000 төгрөг авсан” гэж тайлбарлаж маргасан ба уг гэрээг хүчинтөгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч, хэргийн 2-р хуудаст авагдсан “зээлийн гэрээ” ний “мөнгө хүлээж авсан” гэсний ард зурагдсан гарын үсгээ “ дараа нь гэрээнд зуруулсан гэж тайлбарласан ба “сунгалт” гэсэн хэсгийн гарын үсгийг “миний гарын үсэг биш” гэж тайлбарлаж шинжээч томилохыг хүссэн, шинжээч “гэрээний сунгалт” хэсгийн “буцаан төлөхийг зөвшөөрсөн” гэсний ард зурагдсан 3ш гарын үсгийн үсэг нь П.Эрдэнэцэцэгийн гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна гэж дүгнэсэн байна./хэргийн 41-52 дугаар хуудаст/

 Зохигчид 2014-12-05-нд 6 000 000 төгрөг зээлсэн,480 000 төгрөгний хүү төлсөн тухайд маргаагүй,харин үндсэн зээлийг эргэн төлсөн тухайд зөрүүтэй тайлбар гаргасан ба хэн алин нь тайлбараа баримтаар нотлоогүй.Гэвч хариуцагч П.Эрдэнэцэцэг нь нэхэмжлэгчээс 16 000 000 төгрөг зээлж авсан,2015 оны 2 сарын 16-наас 9 сарын 16-ны өдөр хүртэл сар бүр 1 280 000 төгрөг,нийт 10 240 000 төгрөг зээлийн хүүд төлсөн болох нь зохигчдын тайлбар,зээлийн гэрээ,2015-10-30-ны өдөр талуудын бичгээр хийсэн тохиролцоо/ хэргийн 3 дугаар хуудаст/зэрэг баримтаар тогтоогдож байна.

Зээлийн гэрээний дагуу 16 000 000 төгрөг хариуцагч хүлээж авсан,сунгалт хэсэгт хариуцагч П.Эрдэнэцэцэг 7 удаа гарын үсэг зурж гэрээг сунгаж байсан байх ба тухай бүр хүү төлж байсан болох нь тогтоогдсон тул уг зээлийн гэрээг хүчинтөгөлдөр бус гэрээ гэж дүгнэх хуулийн үндэслэлгүй.Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно: 196.1.2-д “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг бичиг баримт үйлдэж гарын үсэг зурах буюу ...”гэж заасны дагуу талууд гэрээг сунгахаар баримт үйлдэж гарын үсэг зурж байсан байх тул сунгалтыг хуульд нийцсэн, талууд тохиролцон гэрээний хугацааг сунгасан гэж үзнэ.Зохигчид гэрээний хугацааг 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл сунгасан, хариуцагч сунгасан хугацааны хүүг төлсөн байна.

Хариуцагч П.Эрдэнэцэцэг 16 000 000 төгрөгний үндсэн зээлийг төлөөгүй байх тул нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.Мөн зээлийн гэрээний 3 дахь хэсэгт “зээлийг эргүүлэн төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 %иар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр заасан байх тул нэхэмжлэгч алданги нэхэмжлэх эрхтэй байна.Харин алдангийг тооцохдоо 2015-9-16-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр буюу 2016-4-05-ны өдөр хүртэл 180 хоног хугацаа хэтрүүлсэн байх тул 14 400 000 төгрөгний 50 %иар тооцон алданги гаргуулах нь зүйтэй.Дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн болно.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч А.Лхамын эзэмшлээс Орхон аймаг Говил баг Ар булагт байрлах П.Энхсаруулын гэр бүлийн хэрэгцээний зориулалтай 612 мкв талбайтай, улсын бүртгэлийн Г-2101012703 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар 1 ширхэг, Булган аймгийн Хангал сумын 1- р багийн Галтайн аманд байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалтттай 700 мкв талбайтай, 000557923 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ 1ш эх хувиар, тус газарт байрлах 27.4 мкв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-0413000349 дугаарт бүртгэгдсэн,хувийн орон сууцны зориулалттай 000333204 дугаартай гэрчилгээ эх хувиар 1ш,мөн тус газарт байрлах 46,5мкв талбай бүхий Ү-0413000350 улсын бүртгэлийн дугаартай 2 давхар амины орон сууцны 700353205 дугаартай гэрчилгээнүүдийг гаргуулан Д.Эрдэнэцэцэгт олгуулахаар шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваариллаа.

.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан П.Эрдэнэцэцэгээс 23 200 000 төгрөг гаргуулан А.Лхамд олгосугай.

2.Иргэний хуулийн 232.8-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас 800 000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан А.Лхамаас Орхон аймаг Говил баг Ар булагт байрлах П.Энхсаруулын эзэмшлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтай 612 мкв талбайтай, улсын бүртгэлийн Г-2101012703 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар 1 ширхэг, Булган аймгийн Хангал сумын 1- р багийн Галтайн аманд байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалтттай 700 мкв талбайтай, 000557923 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ 1ш эх хувиар, тус газарт байрлах 27.4 мкв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-0413000349 дугаарт бүртгэгдсэн,хувийн орон сууцны зориулалттай 000333204 дугаартай гэрчилгээ эх хувиар 1ш,мөн тус газарт байрлах 46,5мкв талбай бүхий Ү-0413000350 улсын бүртгэлийн дугаартай 2 давхар амины орон сууцны 700353205 дугаартай гэрчилгээнүүдийг гаргуулан П.Эрдэнэцэцэгт олгосугай.

 

4.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогтоогүй тул зээийн гэрээ хүчинтөгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 278 000 төгрөгийг,хариуцагчаас төлсөн 70200 төгрөгийг тус тус төрийн санд үлдээж,П.Эрдэнэцэцэгээс 273 900 төгрөг гаргуулан А.Лхамд,А.Лхамаас 35100 төгрөг гаргуулан П.Эрдэнэцэцэгт олгосугай.

     

        5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                        

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.АРИУНЦЭЦЭГ