Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 642

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч С.Эрдэнэтуяа,

Гэрч А.Солонго,

Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл,

Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч А.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н, Д.М нарт холбогдох эрүүгийн 1809007500202 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын оператер мэргэжилтэй, “Өд” ХХК-нд барилгын гүйцэтгэгч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 12 дугаар баг Булгийн 18 дугаар гудамж 7 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 14-02 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Монгол улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч, үсчин мэргэжилтэй, “Чойчингүн” ХХК-нд ковш операторч мэргэжилтэй, ам бүл 7 эгч, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 14 дүгээр гудамж 512 тоотод оршин суух,

      

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.Н, Д.М нар нь бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 05-ны шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 18-51 тоотод оршин суух Ө.Оюунцэцэгийн гэрт нэвтэрч өлгүүрт байсан булган шуба 1 ширхэг, булган захтай хавар намрын эмэгтэй пельник 1 ширхэг, хүүхдийн куртик 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 670.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

           Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.

           Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

           Гэрч А.Солонго шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2018 оны 02 дугаар сарын 05-ны орой би найз залуу Наранбадралын хамт түүний найз Норовсүрэнгийн гэрт очсон. Бид хоёрыг очиход Мөнгөншагай, Норовсүрэн хоёр хамт байсан. Бид нар  ирээд удалгүй байж байхад Норовсүрэнгийн найз охин нь ирсэн. Наранбадрал, Мөнгөншагай бид гурав 23 цаг өнгөрөөгөөд Норовсүрэнгийн гэрээс гарсан. Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн урд талын автобусны буудлаас намайг гэр рүү таксинд суулгаж өгсөн. Наранбадрал, Мөнгөншагай хоёр гэртээ харина гээд үлдсэн. Би гэртээ ирчихлээ гэж хэлэх гээд Наранбадрал руу залгахад Мөнгөншагайтай хамт тамхи татах гээд байж байна гэж ярьсан. Мөнгөншагайгийн утас нь цэнэггүй болчихоод миний утсанд сим картаа хийж ярьсан гэж хэлсэн. Би хэсэг хугацааны дараа хаана байна. Гэртээ харьсан юм уу гээд залгахад Наранбадрал үгүй Мөнгөншагай айлаас 3 куртик аваад гараад ирсэн. Би тэр куртикыг нь аваачиж өгөх гээд явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи юу яриад байгаа юм хүний авсан юмыг чи яахаараа аваачиж өгдөг юм аваачиж өгөх юм бол чамайг хулгай хийсэн гээд аваад явчихна” гэж хэлсэн. Наранбадрал үгүй энэ хувцаснуудын халаасанд нь хүмүүсийнх нь бичиг баримт байна. Яаж хүний бичиг баримт, хувцасыг хаяад явах билээ гэсэн. Би гайхаад Мөнгөншагай руу залгасан. Тэгэхэд Мөнгөншагайгийн утас нь холбогдохгүй байсан. Хэсэг хугацааны дараа Наранбадрал руу дахин залгаад юу болсон юм бэ гэж асуусан. Би Мөнгөншагайгийн айлаас авсан юмыг буцааж аваачиж өгөх гээд явж байна. Тэгсэн айлыг нь олохгүй байна гэж ярьсан. Бид хоёрыг утсаар ярьж байх хооронд гэнэт нөгөө айлынх нь залуу юм шиг байна лээ нэг залуу гарч ирсэн. Наранбадрал манай найз танай юмыг авсан байна. Би аваачиж өгөх гээд олохгүй явж байна гэж хэлэхийг утасны цаанаас сонссон. Тэгэхээр нь би Наранбадралд наа хүндээ утсаа өгөөдөх би яръя гэж хэлсэн. Би айлын залуу Чингисболдтой утсаар ярьсан. Би тэр залууд “ Манай найз залуу найзынхаа танайхаас авсан юмыг аваачиж өгөх гээд явж байгаа юм. Та юмыг нь авчихаад явуулаарай“ гэж хэлсэн. Тэгэхэд Чингисболд гэдэг залуу “бид нар хулгай хийсэн хүнийг нь олно” гэж гэсэн...” гэв.

           Эрүүгийн 1809007500202 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Б.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 00 цагийн орчим найз охин Солонго, найз Мөнгөншагай бид 3 гэртээ харихаар гарсан. Тэгээд манай найз охин Солонгыг таксинд суулгаад явуулсан. Мөнгөншагай хүнтэй утсаар ярьж мөнгө асуух гэтэл утас нь цэнэггүй болоод унтарчихсан. Тэгээд миний утсанд сим картаа хийх гээд мөн дулаацах гээд 18 дугаар байрны орцонд орж 2 давхарт гарсан. Тэгтэл Мөнгөншагай тэр айлын хаалгаар шагайж гараа оруулаад эмэгтэй хүний булган шуба 1 ширхэг, 2 куртик аваад надад 2 куртикийг өгөхөөр нь би Мөнгөншагайгийн араас дагаж орцоор гараад доошоо уруудсан. Бид хоёр өөр байр руу орцны хаалга нь цоожтой байхаар нь цаашаа явсан. Куртикны халаасыг ухаж үзэхэд иргэний үнэмлэх жолооны үнэмлэх гэх зэрэг бичиг баримт гарч ирэхээр нь би хүний бичиг баримт байна буцааж аваачиж өгье гэж хэлэхэд Мөнгөншагай үгүй “юу гэж аваачиж өгөх юм бэ чи өөрөө аваачиж өг гэж хэлээд 3 куртикээ үлдээгээд яваад өгөхөөр нь би 3 куртикийг хүлээлгэж өгөх гээд нөгөө байраа хайгаад утсаар яриад явж байтал 3 эрэгтэй, нэг эмэгтэй хүн таараад куртикээ хараад над руу чиглэж ирээд мөн байна гээд куртикээ авсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 168-170 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн өдөр Норовсүрэнгийн гэрт намайг очиход Норовсүрэн гэртээ ганцаараа байсан. Намайг очсоноос хойш Наранбадрал найз охин Солонготой хамт ирсэн. 23:00 цагийн үед Наранбадрал бид 2 Солонгоог суулгаж өгөх гээд Норовсүрэнгийн гэрээс гарсан. Солонгоог 3 дугаар сургуулийн урд талын автобусны буудлаас таскинд суулгаж өгсөн. Бид хоёр замын эсрэг тал руу гараад түцнээс тамхи аваад дэлгүүр орох гээд хойшоо явсан. Тамхи татах гээд орц руу орж 3 давхарт гарч гар утсаа асаагаад пааран дээр тавьсан байсан. Тэгсэн Наранбадрал “гараарай” гэж хэлээд гүйсэн. Би тухайн үед юм авсан байсныг мэдээгүй. Араас нь гараад Наранбадралыг юм авсныг мэдээд авсан юмаа буцааж өг гэхэд Наранбадрал “би энийг маргааш зах гарч зарна” гэж хэлсэн...Дээшээ шатаар гарч байхад гэрийн хаалга нь хэнд ч харагдахаар дэлгээтэй байсан. Хаалга онгорхой байгааг Наранбадрал бид 2 харсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

Хохирогч А.Оюунцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 00 цаг 15 минутын үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 18-р байрны 51 тоот гэртээ унтаж байсан. Гэрэл унтарсны дараа гэрийн хаалга дуугарсан. Миний зээ Чингисболд өрөөнд орж ирээд “та гараагүй юм уу гэрийн хаалга дуугарлаа” гэсэн. Босоод үүд рүү очтол өлгүүрт байсан 1 ширхэг булган дээл, булган захтай хавар намрын пельник, хүүхдийн хар өнгийн куртик алга байсан...гэрээс нөхөр Намхай, хүү Чингисболд, хүргэн Алтангэрэлийг ирэхээр бид 4 гараад байрны ойр орчмоор хайсан. 1 эрэгтэй хажуугаар гүйгээд өнгөрөхдөө нэгнийгээ дуудаад өнгөрсөн. Манай хүү Чингисболд хойноос нь дагаад тэр залуугийн араас гүйгээд явж байтал 45 байрны хойд талын байрны сүүдэртэй талаас нэг эрэгтэй 3 хувцас бариад гараад ирсэн. Нөгөө гүйж байсан залуу нь чигээрээ гүйж байгаад алга болсон. Нөгөө 3 хувцас барьсан залууг бариад авахад тэр залуу “манай найз авсан байсныг буцааж өгөх гээд байрыг нь хайгаад явж байна” гэж хэлсэн...3 ширхэг куртик барьсан залуу найзыгаа гэж бодоод миний хүүхдийн урдаас нуугдаж байгаад гарч ирсэн. Нөгөө гүйж байсан залуу араас нь хүн хөөж байгааг мэдээд чигээрээ урагшаа явсан...Тэр залууг гэртээ дагуулж ирэхэд цагдаа нар ирж таараад нөгөө залууг өгч эд зүйлээ авсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 12-14, 208-210 дугаар хуудас/,

 

Гэрч А.Солонго мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн өдөр Наранбадрал Норовсүрэнгийн гэрт байна гэсэн. Би хичээлээ тараад 18 цагийн үед очиход Норовсүрэнгийн гэрт Норовсүрэн, Мөнгөншагай, Наранбадрал нар пиво ууж байсан. Тэгээд 23 цаг өнгөрч байхад Мөнгөншагай, Наранбадрал бид 3 Норовсүрэнгийн гэрээс гараад Ардын эрхийн автобусны буудлаас намайг таксинд суулгаж өгөөд би гэр рүүгээ явсан. Тэр хоёр тэнд үлдсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 15-16, 2 дугаар хх-ийн 20-22 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Норовсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19-20 цагийн орчимд найз Наранбадрал, Мөнгөншагайгийн хамт уулзсан. Бид 3 Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 18 дугаар байрны 3 давхарт 37 тоотод 2.5 литрийн пиво дөрвийг хувааж уусан. 00-01 цагийн үед Мөнгөншагай, Наранбадрал 2 гэр рүүгээ явлаа гээд гараад явсан. Тухайн үед бид гурав нилээн согтсон байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 72-73 дугаар хуудас/,

 

Гэрч А.Чингисболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би сар өдрийг нь сайн мэдэхгүй байна. Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 11 дүгээр байрны 51 тоотод гэртээ байсан. Бид нар унтах гэж байтал гэрийн хаалга дуугарахаар эмээг гарах гэж байгаа юм байна гэж бодоод гэрийн хаалга руу очиход гэрийн хаалга онгорхой байсан. Эмээ Оюунцэцэгийн өрөөнд ороход эмээ Оюунцэцэг өрөөндөө хэвтэж байсан. Өвөө Намхайгийн өрөөнд ороод үзэхэд өвөө зурагт үзээд хэвтэж байсан. Эмээ Оюунцэцэгээс “хаалга яагаад онгорхой байгаа юм бэ” гэхэд “чи гараагүй юм уу” гэсэн. Би өрөөндөө орох гэж байтал эмээ өрөөнөөсөө гараад өлгүүрт байсан хувцаснуудыг хараад надад “булган шуба, куртик, пальто зэрэг байхгүй байна” гэж хэлсэн. Ах Алтангэрэл, эмээ бид 3 гараад эмийн сан руу явж байтал 168-170 см өндөртэй, туранхай, бараан хувцастай залуу хажуугаар гүйгээд өнгөрөхөөр нь би араас нь дагаад гүйсэн. Нээх холдоогүй булан эргээд нөгөө залуугийн араас гүйж байхад нэг эрэгтэй гартаа овоолсон хувцас барьсан хүн дуудаж байгаа юм шиг хашгираад байсан. Би зогсож очоод тэр залуугийн гартаа барьсан байгаа хувцасыг үзэхэд манай хувцас байхаар нь би “энэ манай хувцаснууд байна” гэж хэлэхэд тэр эрэгтэй надтай хэрүүл өдөх гэсэн юм шиг “яасан яасан” гээд орилоод байсан. Миний араас удаагүй ах Алтангэрэл гүйгээд ирээд зогсоход тэр залуу хэсэг чимээгүй болсноо “манай найз нэг айлаас энэ хувцаснуудыг хулгайлаад аваад гараад ирсэн” гэхээр нь би бодохгүй гээд хувцасыг буцааж өгөх гээд айлыг нь хайгаад явж байна гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 211-213 дугаар хуудас/,

 

Гэрч Т.Отгонбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...тухайн айлын хүн нь булган шуба, 2 ширхэг куртик барьсан залууг 86 дугаар байрны урд талд зарна гээд бариад зогсож байна гэж дагуулж ирэхээр нь тэр залууг гэр рүү нь дагуулж оруулаад “танай гэрээс алдагдсан эд зүйлс мөн үү” гэхэд тэр хүмүүс “мөн байна” гэсний дагуу бүгдийг нь дагуулаад хэлтэс дээр дагуулж ирж Бэлхи 10-д хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 49 дүгээр хуудас/,

 

Эд зүйл, бичиг баримт хураан авсан тэмдэглэлд “...1. Хар өнгийн булган дээл урт 1 ширхэг, 2. Хар өнгийн малгайтай эрэгтэй куртика, 3. Бор өнгийн тэмээний ноосон пельник зэрэг эд зүйлсийг хураав...эд зүйл хураалгасан Наранбадрал...” гэжээ /1 дүгээр хх-ийн 8 дугаар хуудас/,

 

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “...Хар өнгийн булган дээл, хар өнгийн эрэгтэй куртик, бор өнгийн пельник зэрэг эд зүйлсийг хүлээлгэн өгөв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

            Эд зүйлийн үнэлгээ “...эрэгтэй хар өнгийн куртик 1 ширхэг, булган шуба 1 ширхэг, булган захтай хавар намрын эмэгтэй пельник 1 ширхэг зэрэг нь нийт 670.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 22 дугаар хуудас/,

            Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

            Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 15-18 дугаар хуудас/,

 

            Гэрч /хохирогч/, яллагдагчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 218-222 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Б.Нын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 31 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 32-33 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Нын хувийн байдалтай холбоотой баримтууд /1 дүгээр хх-ийн 37-38 дугаар хуудас/, Б.Нын эрүүлжүүлэгдсэн талаарх баримтууд /2 дугаар хх-ийн 68 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 231 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /1 дүгээр хх-ийн 232 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 233 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Мгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 235-240 дүгээр хуудас/, гэрч М.Наранцэцэгийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 191-193 дугаар хуудас/, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

   Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Н, Д.М нар нь бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 05-ны шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 18-51 тоотод оршин суух иргэн Ө.Оюунцэцэгийн гэрт нэвтэрч өлгүүрт байсан булган шуба 1 ширхэг, булган захтай хавар намрын эмэгтэй пельник 1 ширхэг, хүүхдийн куртик 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 670.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

 

 Хохирогч А.Оюунцэцэгийн “...Босоод үүд рүү очтол өлгүүрт байсан 1 ширхэг булган дээл, булган захтай хавар намрын пельник, хүүхдийн хар өнгийн куртик алга байсан...гэрээс нөхөр Намхай, хүү Чингисболд, хүргэн Алтангэрэлийг ирэхээр бид 4 гараад байрны ойр орчмоор хайсан. 1 эрэгтэй хажуугаар гүйгээд өнгөрөхдөө нэгнийгээ дуудаад өнгөрсөн. Манай хүү Чингисболд хойноос нь дагаад тэр залуугийн араас гүйгээд явж байтал 45 байрны хойд талын байрны сүүдэртэй талаас нэг эрэгтэй 3 хувцас бариад гараад ирсэн...3 ширхэг куртик барьсан залуу найзыгаа гэж бодоод миний хүүхдийн урдаас нуугдаж байгаад гарч ирсэн. Нөгөө гүйж байсан залуу араас нь хүн хөөж байгааг мэдээд чигээрээ урагшаа явсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч А.Чингисболдын “...эмээ өрөөнөөсөө гараад өлгүүрт байсан хувцаснуудыг хараад надад “булган шуба, куртик, пальто зэрэг байхгүй байна” гэж хэлсэн. Ах Алтангэрэл, эмээ бид 3 гараад эмийн сан руу явж байтал 168-170 см өндөртэй, туранхай, бараан хувцастай залуу хажуугаар гүйгээд өнгөрөхөөр нь би араас нь дагаад гүйсэн. Нээх холдоогүй булан эргээд нөгөө залуугийн араас гүйж байхад нэг эрэгтэй гартаа овоолсон хувцас барьсан хүн дуудаж байгаа юм шиг хашгираад байсан. Би зогсож очоод тэр залуугийн гартаа барьсан байгаа хувцасыг үзэхэд манай хувцас байхаар нь би “энэ манай хувцаснууд байна” гэж хэлэхэд тэр эрэгтэй надтай хэрүүл өдөх гэсэн юм шиг “яасан яасан” гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Т.Отгонбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...тухайн айлын хүн нь булган шуба, 2 ширхэг куртик барьсан залууг 86 дугаар байрны урд талд зарна гээд бариад зогсож байна гэж дагуулж ирэхээр нь тэр залууг гэр рүү нь дагуулж оруулаад “танай гэрээс алдагдсан эд зүйлс мөн үү” гэхэд тэр хүмүүс “мөн байна” гэсний дагуу бүгдийг нь дагуулаад хэлтэс дээр дагуулж ирж Бэлхи 10-д хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг,

 

Эд зүйл, бичиг баримт хураан авсан тэмдэглэлд “...1. Хар өнгийн булган дээл урт 1 ширхэг, 2. Хар өнгийн малгайиай эрэгтэй куртика, 3. Бор өнгийн тэмээний ноосон пельник зэрэг эд зүйлсийг хураав...эд зүйл хураалгасан Наранбадрал...” гэсэн тэмдэглэл,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл,

 

Эд зүйлийн үнэлгээ,

 

шүүгдэгч Д.М, Б.Н нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд бие биенээ гэмт хэрэг үйлдэхэд оролцсон талаарх мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тэдгээрийн гэм буруутай үйлдэл нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгч Д.М, Б.Н нар нь мөнгөтэй болох гэсэн санаа зорилгоо хэрэгжүүлж байрны орцонд орж улмаар хохирогч А.Оюунцэцэгийн оршин сууж амьдрах орон байрыг онгорхой байдлыг далимдуулан нэвтэрч, хохирогчид мэдэгдэхгүйгээр сэм нууцаар, эд хөрөнгийг авч улмаар зугтаж байх явцдаа тухайн эд хөрөнгийг Б.Н барьсан байдалтай гэрч А.Чингисболдод баригдсан байх ба хохирогчид эд хөрөнгийн бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь нотлогдсон байх тул шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэхээр байна. 

 

Хохирогч А.Оюунцэцэгийн амьдрах байранд түүний гэр бүлийн гишүүн, зөвшөөрсөн тохиолдолд бусад этгээд нэвтрэхээс бусад ямар ч тохиолдолд хэн нэг этгээд нэвтэрч, орж болохгүй төдийгүй тухайн байрны хаалга онгорхой байсан эсэхээс үл хамаарч нэвтэрч бусдаас нууц далдаар, тухайн байранд сэм орж бусдын эд хөрөнгийг авч буй үйлдэл нь тэдгээрийг хууль бусаар орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэсэн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй ба харин  өмгөөлөгч Б.Батцэнгэлээс “...бусдын хулгайлсан эд зүйлийг буцааж өгөх гэж байгаа үйлдлийг гэмт хэрэгт оролцсон гэж үзэхгүй, эргэлзээтэй нөхцөл байдал байх тул шүүгдэгчид ашигтайгаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэж, өмгөөлөгч А.Ганбатаас “...анхнаасаа Наранбадрал хулгайлах гэмт хэргийг ганцаараа үйлдсэн гэж мэдүүлдэг. Мөнгөншагайн үйлдэл эргэлзээтэй, хэргийн зүйлчлэлийг анхаарч Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилэх шаардлагатай...” гэсэн саналуудыг хүлээж авах үндэслэлгүй байна.

 

Учир нь хэрэгт авагдсан баримтуудаас хохирогч А.Оюунцэцэгийн “...3 ширхэг куртик барьсан залуу найзыгаа гэж бодоод миний хүүхдийн урдаас нуугдаж байгаад гарч ирсэн. Нөгөө гүйж байсан залуу араас нь хүн хөөж байгааг мэдээд чигээрээ урагшаа явсан...” гэж, гэрч А.Чингисболдын “...булан эргээд нөгөө залуугийн араас гүйж байхад нэг эрэгтэй гартаа овоолсон хувцас барьсан хүн дуудаж байгаа юм шиг хашгираад байсан. Тэр залуугийн гартаа барьсан байгаа хувцасыг үзэхэд манай хувцас байхаар нь би “энэ манай хувцаснууд байна” гэж хэлэхэд тэр эрэгтэй надтай хэрүүл өдөх гэсэн юм шиг “яасан яасан” гээд орилоод байсан...” гэж, гэрч Т.Отгонбаярын “...тухайн айлын хүн нь булган шуба, 2 ширхэг куртик барьсан залууг 86 дугаар байрны урд талд зарна гээд бариад зогсож байна...” гэсэн мэдүүлгүүдийн агуулга, шүүгдэгч нарын бие биенээ гэмт хэрэг үйлдсэн байдлыг мэдүүлсэн мэдүүлгүүдээс үзвэл Д.М, Б.Н нар бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдэлдээ санаатай нэгдэж, бүлэглэн үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Мөн прокуророос яллах дүгнэлтэнд тусгагдсан шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр зүйлчилсэн хэргийг зүйлчлэл тохирсон байх ба тэдгээрээс хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрсэн гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг дээр тусгасан болохыг тэмдэглэв. 

  

Иймд шүүх шүүгдэгч Д.М, Б.Н нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн эд зүйлсийг буцаан өгч хохирогч А.Оюунцэцэгийн хохирол бүрэн буцаан төлөгдсөн ба шүүгдэгч Д.М, Б.Н нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Д.М, Б.Н нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус бүрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд анх удаа шүүхээр ял шийтгэгдсэн болон хохирлоо буцаан нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Б.Н, Д.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан төрөл, хэмжээний дотор болох 2 жилийн хугацаагаар тус бүрийг хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар учирсан хохирол, түүнийг арилгасан байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгчидөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэж шүүгдэгч нарт оногдуулах хорих ял хөнгөрүүлж өгнө үү” гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.

 

Учир нь шүүгдэгч нараас бусдад хохирол, төлбөргүй байх боловч тэдгээр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэх үндэслэл болохгүй.   

 

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Н нь нь 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл нийт 188 хоног цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй болохыг тус тус дурьдлаа.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураагдсан зүйлгүй боловч хэргийн оролцогчоос гаргасан 1 ширхэг сидиг тус хэрэгт хавсарган үлдээлээ. 

 

          Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилготой, зөв амьдрах, зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Б.Н, Д.М нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Н, Д.М нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, Д.М нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нын цагдан хоригдсон 188 хоногийг эдлэх ялд оруулж, шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.  

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Н, Д.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Н, Д.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН