Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2014 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 888

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/00342/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Энхжин Инвест ХХК-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 18-р баг, Малчин цагаан үнээний ферм гудамж 1-5 тоотод оршин суух, регистрийн дугаар: ХН83062314, Ванчиндалай овогт Бямбын Болд,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 9-р хэсэг, 3-р гудамж 69 тоотод оршин суух, регистрийн дугаар:ЧТ62080317,  Боржигон овогт Балдандоржийн Түвшинбаяр нарт холбогдох

 

1 968 136 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гантулга, хариуцагч Б.Болд, нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Энхжин Инвест ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Болд нь 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Энхжин Инвест ХХК-ний Ялалт авто ломбардтай УЗ-0136 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан барьцаанд 52-73 Дах улсын дугаартай Субару импреза маркийн автомашиныг барьцаалж 1 500 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлсэн. Гэтэл барьцаат зээлийн гэрээнд заасан хүү, алдангыг хугацаанд нь төлөхгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан тул 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дахин 6 сараар хугацааг сунгасан. Зээл авснаас хойш 2 удаагийн төлөлт буюу нийт 485050 төгрөг төлсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр Б.Түвшинбаярыг хамтран хариуцагчаар татсан. Дээрхи гэрээний дагуу 1 500 000 төгрөгийг Б.Түвшинбаярын дансанд шилжүүлсэн тул хариуцагч Б.Болд, Б.Түвшинбаяр нараас үндсэн зээлийн үлдэгдэл 1 284 956 төгрөг, хүү 457445 төгрөг, алданги 225733 төгрөг нийт 1 968 136 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Болд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх Б.Түвшинбаяр ах ирээд машинаа тавиад зээл авч өгөөч гэсэн. Тэгээд 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Энхжин Инвест ХХК-ний Ялалт авто ломбардтай гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн Импреза субару 52-73 ДАХ улсын дугаартай автомашинаа барьцаалж 1 500 000 төгрөг авч Б.Түвшинбаяр ахад өгсөн. Төлөлтөө Түвшинбаяр ах хийнэ гэж эдийн засагчийн өмнө тохиролцсон. Б.Түвшинбаяр ах хэдэн төгрөг төлснийг мэдэхгүй, дахин шинэчилсэн гэрээ хийж зээлийн гэрээг сунгасныг мэдээгүй. Би зээлийг аваагүй тул төлөхийг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Б.Түвшинбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:

Энхжин Инвест ХХК-ний Ялалт авто ломбардны гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан Б.Болдын тайлбарыг харахад миний бие нь дүү Болдыг залилан мэхэлсэн болж байна. Иймд хариу тайлбар гаргах нь

...Субару Импреза автомашин барьцаалж 1 800 000 төгрөг авсан. Би 800 000 төгрөг авч үлдсэн мөнгийг нь Б.Болд авсан. Гэвч энэ нэхэмжилсэн 1 968 136 төгрөгийг би төлж болно. Одоогоор миний бие нь эрхэлсэн тодорхой ажилгүйн улмаас төлбөрийг богино хугацаанд төлөх боломжгүй байна. эд хөрөнгө маань банкны барьцаанд байгаа гэжээ.

 

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Энхжин Инвест ХХК нь хариуцагч Б.Болд, Б.Түвшинбаяр нарт холбогдуулан 1 968 136 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Импреза субару 52-73 ДАХ улсын дугаартай автомашинаа барьцаалж 1 500 000 төгрөг -ний Ялалт авто ломбардтай хариуцагч Б.Болд нь 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн Импреза субару 52-73 ДАХ улсын дугаартай автомашинаа барьцаалж 1 500 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Энхжин Инвест ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Б.Болдод зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж Мэдэгдэх хуудас хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. / хх-ийн 6/

 

Нэхэмжлэгч Энхжин Инвест ХХК нь хариуцагч Б.Болд нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байсан тул зээлийн гэрээний хугацааг 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс дахин 6 сараар сунгасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 Хариуцагч Б.Түвшинбаяр нь зээлийн төлбөрт нийт 485050 төгрөг төлсөн гэж байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Энхжин Инвест ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Б.Болдтой байгуулсан зээлийн гэрээний дагуу 1 500 000 төгрөгийг хариуцагч Б.Түвшинбаярын дансанд шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэ хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч Б.Болдын татгалзал үндэслэлтэй байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан “Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй” гэсэн зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагч Б.Болдтай гэрээ байгуулж, эд хөрөнгө барьцаалсан боловч барьцааны зүйлийг зарж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, зээлийн үндсэн төлбөр, хүү, алдангийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагч Б.Түвшинбаяраас 1 698 136 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Хариуцагч Б.Түвшинбаярт шүүх хурлын товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул хариуцагчийг байлцуулахгүйгээр нэхэмжлэгчийн хүсэлтээр, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Түвшинбаяраас 1 968 136 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Энхжин Инвест ХХК-д олгож, хариуцагч Б.Болдод холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46440 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Түвшинбаяраас 46440 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНТУЯА