Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 573

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Б.Гд холбогдох эрүүгийн 1811002270252 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Б.Г, 1974 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагынмэргэжилтэй, Асгатын хөх пад ХХК-ны захирал ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, бэлхийн 48 дугаар гудамж 179а тоотод оршин суух хаягтай,

урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хохирлоо 1 жилийн хугацаанд төлөх үүрэг хүлээлгэсэн, регистрийн дугаар ЧЙ.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Г нь хохирогч Н.Хосхүүд “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, хуурч 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2.460.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 500.000  төгрөг дансаар шилжүүлэн авч нийт 2.960.000 төгрөг авсан,

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, Туул рестораны 1 давхарт 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хохирогч И.Сувдаад “Чех улсын визний цаг авч өгнө” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч 1.970.000 төгрөг авсан, 

Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутагт хохирогч Л.Чулуунцэцэгт “Испани улсын виз гаргаж өгнө” гэж хуурч 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд 3.182.010 төгрөгийг бэлнээр, дансаар залилан авч,

Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч З.Ерөөлтөд “Шингений орны виз гаргаж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 280.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 330.000 төгрөгийг нийт 610.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах Пантам дээр 2017оны 08 дугаар сард хохирогч Ц.Мөнх-Оргил, Б.Хүслэн нарт “Европын орны виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, Ц.Мөнх-Оргил, Б.Хүслэн нараас 400.000 төгрөгийг тус тус бэлнээр авч нийт 800.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдэн бусдад 9.522.010 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би таньдаг ойр дотны хүмүүсийн ар гэрийнхнийг нь визинд оруулж, гадагшаа явуулж байсан. Миний хийсэн хэрэг тодорхой учир нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хохирогч Н.Хосхүү нь мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: “...Би Цэвэр агаар төсөлд ажиллаж байгаад ажилгүй болчхоод Солонгос улс руу гарах санаатай виз гаргадаг Б.Г гэх зүс таньдаг залуутай холбогдсон чинь би виз гаргаж байгаа эхлээд 1000 доллар өгчих гэхээр нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ган-Эрдэний 5023056575 дугаар данс руу урьдчилгаа болгож 2.460.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэрнээс хойш Г 7 хоногт нэг л удаа утсаа аваад энд явж байна тэнд явж байна нөгөө өгсөн хүн маань хариу өгөөгүй байна гэж хэлээд яваад байсан. ...2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр материалыг чинь өгчихсөн нөгөө Солонгос элчин дээр байгаа хүн мөнгө хараад байна 500.000 төгрөг гялс шилжүүлчих гэхээр нь нөгөө данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 15-16, 144/

Шүүгдэгч Б.Ган-Эрдэний Хаан банкны 5023056575 дугаартай дансны хуулга /1-р хх 9-50/

Хохирогч И.Сувдаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би урьд өмнө нь гэр бүлийн танил байсан Г гэх хүнд өөрийн дүү нарын Чех улсад ажлын гэрээний хуулбар, гадаад паспортын хуулбар болон 1.970.000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 15 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Туул рестораны 1 давхарт байх кофе шопод хамт сууж байгаад Чех улсын элчингийн цаг авахуулах зорилгоор өгсөн боловч тухайн өдрөөс хойш утсаа салгаад холбогдохоо больсон учир цагдаагийн байгууллагад хандах болсон ...би Гд визний цаг авч чадахгүй байна гэхэд би аваад өгье гэсэн..” гэх мэдүүлэг /1-р хх 91-93/

Хохирогч И.Сувдаагийн Хаан банкны 5018586215 дугаартай дансны хуулга /1-р хх 108/

Хохирогч Л.Чулуунцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай охин Эрдэнэзаяа Испани улсад ажиллаж амьдарч байгаа юм. Тэгээд охин маань надтай утсаар яриад манай найз Болороогийн ах дүү нарыг Г гэдэг залуу Швед улс руу нилээн хэдэн хүн гаргаж байсан... ...тэгээд Гтэй уулзахад та визээ гаргуулчих гэж байсан би тухайн үед Испани улс руу гарах виз хүссэн юм. 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Г миний 99855448 дугаар утас руу 98221221 дугаараас надруу хоёр ч удаа залгаад Сансарын Баянцээлийн гудамжинд машинтай хүлээж байна гэсэн. Тэгээд би Гтэй анх удаа уулзахад нэг машинд оруулж суулгаад би сарын дотор таны визийг гаргаж өгнө 14 хоногийн дотор урилга чинь ирнэ гэж хэлээд надаас 500 евро бэлнээр авсан. 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Г мөн надруу утсаар яриад 32-н тойрог дээр хүрээд ир гэж хэлээд надаас 140.000 төгрөг бэлнээр авсан, мөн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр банкны баталгаа гаргана гэж хэлээд надаас 60 евро, монгол мөнгө 364.000 төгрөгийг Ган-Эрдэний хаана банкны 5023056475 дугаар данс руу шилжүүлэн авсан тэгээд 2017 оны 07 дугаар сард намайг нэг охинтой цуг орос улс руу яв виз эндоруулахаар боллоо гэж хэлээд зардлын мөнгө гэж 200.000 төгрөг шилжүүл гэхээр нь шилжүүлсэн тухайн үед би Ган-Эрдэнийг яаж байна гэж нэг ч асуугаагүй болох байх л гэж бодсон сүүлийн 14 хоног л яаж байна гэж залгахаар утсаа нэг ч авахгүй байсан. ...2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр утсаар залгаад таныг Итали улс руу явах хүмүүстэй хамт явуулхаар болчихлоо та онгоцны билетний мөнгөө явуулчих уу гэхээр нь эгчид нь тийм их мөнгө байхгүй 1 сая төгрөг байна гээд өгсөн. ...10дугаар сарын12-нд визэнд орохоор болсон гэсэн мессиж утас руу бичсэн тэрнээс хойш намайг залгахаар утсаа авахгүй...” гэх мэдүүлэг/1-р хх 169-171/

Шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн 5023056575 дугаар дансанд мөнгө шилжүүлсэн баримт /1-р хх 165/

Хохирогч З.Ерөөлт нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би өмнө нь Швед улс руу явахаар виз хөөцөлдөж байсан хүн маань Америк руу ажлаар яваад өгчихсөн. Тэгээд 2018 оны 06 дугаар сарын эхээр Facebook-ээс Швед дэх монголчууд гэсэн группээс Шингений орны виз гаргана гэсэн зарын дагуу 88947773 дугаар утас руу холбогдож Ганаа гэдэг хүнтэй холбогдож Швед улсын виз гаргуулахаар болсон. Тэгээд 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Бээжин хотод очиж ярилцлаганд оруулах замын зардал гээд надаас 610.000 төгрөг шилжүүл гэхээр нь би280.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас шилжүүлээд үлдсэн 330.000 төгрөгийг мобайл банкнаас Б.Г гэх хүний данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх 10-12/

Шүүгдэгч Б.Ган-Эрдэний Хаан банкны 5023056575 дугаартай дансны хуулга /2-р хх 42-43/

Хохирогч Ц.Мөнх-Оргил нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 08 дугаар сарданх Европын орны виз гаргаж өгнө гэх журмаар таньдаг хүнээрээ дамжуулан Гтэй холбогдож уулзсан... ...тэгээд Улсын их дэлгүүрийн урд талын пантам дээр 2, 3 удаа уулзаж бичиг баримтаа өгсөн. Би Гтэй хамт уулзахдаа гэрээ хийе гэж хэлэхэд ярилцлаганд ороод визний хариу чинь гарсны дараа гэрээ хийе гэсэн. Эхний ээлжинд авч байгаа 400.000 төгрөг визэнд ороход даатгал хийгддэг гээд авсан. Түүнээс хойш ойр ойрхон бид хоёр гар утсаар ярьдаг байсан. ...09 дүгээр сарын сүүлээр ярихад Г визийг чинь өнөө маргаашгүй гарна мөнгө төгрөгөө бэлдээд байж бай гэсэн тэгээд би явна гэж бодоод машинаа зарсан. 2017 оны 10 дугаар сарын дундуур Баянхонгор аймагт явж байхад виз чинь гарсан 5 дахь өдөр уулзъя хотод хүрээд ир гэсэн. Хотод удалгүй ирээд 5 дахь өдөр Өргөө кино театрын урд уулзахаар тохирсон ...тэгээд тохирсон өдрөө ирээд утас руу нь залгахад надруу хариу мессеж бичээд сургалтанд сууж байна гэсэн тэрнээс хойш залгахаар утсаа аваагүй...” гэх мэдүүлэг /2-р хх 96-97/

Хохирогч Б.Хүслэнхүү нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 08 дугаар сард гадаад явах зорилгоор таньдаг хүнээрээ дамжуулан Гтэй холбогдож уулзсан. ...Улсын их дэлгүүрийн урд талын пантам дээр уулзаж бэлнээр400.000 төгрөг өгсөн. Би дүү Мөнх-Оргилын хамт Гтэй очиж уулзсан. ...Дараа нь хэд хоногийн дараа яриахад байж бай хүлээж бай гэж байсан үүнээс хойш гар утсаа авахаа больсон. ...Шенгений орны виз гаргаж өгнө гээд эхний ээлжинд даатгалын мөнгө гээд 400.000 төгрөг авсан...”гэх мэдүүлэг /2-р хх 99-100/

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх 30/, иргэний үнэмлэхийн хуулбар /2-р хх 62/, шүүгдэгчээс хохирогч нарт хохирол төлбөр төлсөн талаар баримт /210-228/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Г нь хохирогч Н.Хосхүүд “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, хуурч 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2.460.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 500.000  төгрөг дансаар шилжүүлэн авч нийт 2.960.000 төгрөг авсан, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, Туул рестораны 1 давхарт 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хохирогч И.Сувдаад “Чех улсын визний цаг авч өгнө” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч 1.970.000 төгрөг авсан, Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутагт хохирогч Л.Чулуунцэцэгт “Испани улсын виз гаргаж өгнө” гэж хуурч 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд 3.182.010 төгрөгийг бэлнээр, дансаар залилан авч, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч З.Ерөөлтөд “Шингений орны виз гаргаж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 280.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 330.000 төгрөгийг нийт 610.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах Пантам дээр 2017оны 08 дугаар сард хохирогч Ц.Мөнх-Оргил, Б.Хүслэн нарт “Европын орны виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, Ц.Мөнх-Оргил, Б.Хүслэн нараас 400.000 төгрөгийг тус тус бэлнээр авч нийт 800.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдэн бусдад 9.522.010 төгрөгийн хохирол учруулсангэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Н.Хосхүүгийн “...материалыг чинь өгчихсөн нөгөө Солонгос элчин дээр байгаа хүн мөнгө хараад байна 500.000 төгрөг гялс шилжүүлчих гэхээр нь нөгөө данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 15-16, 144/, Б.Ган-Эрдэний Хаан банкны 5023056575 дугаартай дансны хуулга /1-р хх 9-50/, хохирогч И.Сувдаагийн  “...Чех улсын элчингийн цаг авахуулах зорилгоор өгсөн боловч тухайн өдрөөс хойш утсаа салгаад холбогдохоо больсон...” гэх мэдүүлэг /1-р хх 91-93/, И.Сувдаагийн Хаан банкны 5018586215 дугаартай дансны хуулга /1-р хх 108/, хохирогч Л.Чулуунцэцэгийн “...10 дугаар сарын 12-нд визэнд орохоор болсон гэсэн мессиж утас руу бичсэн тэрнээс хойш намайг залгахаар утсаа авахгүй...” гэх мэдүүлэг /1-р хх 169-171/, Б.Ган-Эрдэний 5023056575 дугаар дансанд мөнгө шилжүүлсэн баримт /1-р хх 165/, хохирогч З.Ерөөлтын “...610.000 төгрөг шилжүүл гэхээр нь би 280.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас шилжүүлээд үлдсэн 330.000 төгрөгийг мобайл банкнаас Б.Г гэх хүний данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх 10-12/, Б.Ган-Эрдэний Хаан банкны 5023056575 дугаартай дансны хуулга /2-р хх 42-43/, хохирогч Ц.Мөнх-Оргилын “...виз чинь гарсан 5 дахь өдөр уулзъя хотод хүрээд ир гэсэн. Хотод удалгүй ирээд 5 дахь өдөр Өргөө кино театрын урд уулзахаар тохирсон ...тэгээд тохирсон өдрөө ирээд утас руу нь залгахад надруу хариу мессеж бичээд сургалтанд сууж байна гэсэн тэрнээс хойш залгахаар утсаа аваагүй...” гэх мэдүүлэг /2-р хх 96-97/, хохирогч Б.Хүслэнхүүгийн “...Шенгений орны виз гаргаж өгнө гээд эхний ээлжинд даатгалын мөнгө гээд 400.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /2-р хх 99-100/ зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Үүнээс гадна шүүгдэгч Б.Гд урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хохирлоо 1 жилийн хугацаанд төлөх үүрэг хүлээлгэсэн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 4/13235 тоот албан бичгээр “...13.519.538 төгрөгийг үлдэгдэл төлбөртэй...” /2-р хх 166/ болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дээрх хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн  хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан энэ хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан  1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Гэс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 2.576.000 төгрөгийг гаргуулан хохирогч И.Сувдаа /ЦГ68101105/-д 985.000 төгрөг, Л.Чулуунцэцэг /УР63020701/-д 1.591.000 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэв. 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Г нь хохирогч Н.Хосхүүд 2.960.000 төгрөг, И.Сувдаад 985.000 төгрөг, Л.Чулуунцэцэгт 1.591.000 төгрөг, З.Ерөөлтөд 610.000 төгрөг, Ц.Мөнх-Оргилд 400.000 төгрөг, Б.Хүслэнхүүд 400.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн нийт 17 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Батсуурийн Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд 2 /хоёр/ жилийн  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 17 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэс 2.576.000 төгрөгийг гаргуулан хохирогч И.Сувдаа /ЦГ68101105/-д 985.000 төгрөг, Л.Чулуунцэцэг /УР63020701/-д 1.591.000 төгрөгийг тус тус олгосугай.

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Г нь хохирогч Н.Хосхүүд 2.960.000 төгрөг, И.Сувдаад 985.000 төгрөг, Л.Чулуунцэцэгт1.591.000 төгрөг, З.Ерөөлтөд 610.000 төгрөг, Ц.Мөнх-Оргилд 400.000 төгрөг, Б.Хүслэнхүүд 400.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай. 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдсугай

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН