Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2020/0056

 

Ч.Б-Э-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч Ч.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч нарыг оролцуулан хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 30 дугаар шийдвэртэй, Ч.Б-Э-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 30 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар:

Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/30 дугаар захирамж нэхэмжлэгч Ч.Б-Э-ийн хувьд хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоож, 2019 оны ээлжийн амралтыг биеэр эдлүүлэхийг аймгийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар Ч.Б-Э-ийн 20 хоногт ногдох ээлжийн амралтын олговор олгохыг аймгийн Засаг даргад даалгах шаардлагыг буцааж,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б-О давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох тухай 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/30 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаад 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “2019 оны ээлжийн амралтын ажлын 20 хоногт ногдох олговрыг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах, Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай захирамжийн өөрт хамаарах хэсгийг хууль бус болохыг тогтоолгох буюу ээлжийн амралтын хуваарь баталсан захирамжийн надад хамаарах хавсралтыг хүчингүй болгож, аймгийн Засаг даргад миний ээлжийн амралт баталсан шийдвэр шинээр гаргахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагадаа тодруулга хийгээд мөн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр” Ч.Б-Э  миний 2019 оны ээлжийн амаралтыг биеэр эдлүүлж, аймгийн Засаг даргын 2019 оны Б/30 дугаар захирамж миний хувьд хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоож, 20 хоногт ногдох ээлжийн амралтын олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн дагуу олгохыг аймгийн Засаг даргад даалгах” гэж мөн тодруулга хийсэн байдаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан байдаг. Тэгвэл нэхэмжлэгч нь анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа удаа дараа “тодруулга” гэх зүйлийг хийж байгаа нь анхны шаардлагасаа татгалзаагүй, өөрчлөөгүй зөвхөн анхны шаардлагынхаа агуулгыг тодруулж, тодорхойлж байгаа гэж ойлгогдож байна.

Гэтэл шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд байгаа юм уу, тодруулаад байгаа юмуу эсхүл ихэсгээд байгаа юм уу гэдгийг тодруулахгүйгээр хамгийн сүүлийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “тодруулга” гэгчийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагын тодруулга гэх “Ч.Б-Э-ийн миний 2019 оны ээлжийн амралтыг биеэр эдлүүлж, аймгийн Засаг даргын 2019 оны Б/30 дугаар захирамж миний хувьд хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоож, 20 хоногт ногдох ээлжийн амралтын олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн дагуу олгохыг аймгийн Засаг даргад даалгах” тухай шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн аль зохицуулалтын хүрээнд гаргасан шаардлага болох нь тодорхойгүй байхад шүүх 106.3.5, 106.3.13 дахь хэсгүүдийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгч дээрхи нэхэмжлэлээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасан үндэслэл шаардлагын хүрээнд гаргах ёстой байсан атал захирамж миний хувьд хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа буруу гаргасан байхад шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зөвхөн захиргааны хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох шийдвэр  гаргахаар байна.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д зааснаар Говь-Алтай аймгийн Засаг дарга 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шинээр томилогдсон байхад Засаг даргын орлогч нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шинээр томилогдсон байхад Засаг даргын орлогч нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүний нөөц, ээлжийн амралттай холбоотой захирамж гаргасан баталсан нь хуулийн дээрхи заалтыг зөрчсөн байдаг.

Иймд шинээр томилогдсон Засаг дарга нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр өөрийг нь томилогдсоноос хойш Засаг даргын орлогчоос хууль зөрчиж гаргасан захиргааны актууд тухайлбал, маргаан бүхий Б/27 дугаар захирамжийг хүчингүй болгоно гэдгээ мэдэгдэж, тухайн өдрөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дээрхи хууль бус захиргааны актыг хүчингүй болгосон байдаг.

Гэтэл анхан шатны шүүх нь Засаг даргын орлогч Ж.Ганбатын баталсан 2019 оны Б/27 дугаар захирамжийг яагаад хууль тогтоомжийн нийцсэн талаар огт дүгнэлт хийлгүйгээр түүнийг хүчингүй болгосон Засаг даргын Б/30 дугаар захирамжийг хууль тогтомжид нийцээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Иймд дээрхи үндэслэлүүдээр анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр нэхэмжлэлийн  шаардлагын хүрээнээс хэтрүүлж, хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр нь  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байх тул Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 30 дугаар  шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүх захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргааныг хүлээн авч шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

          Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Ж.Г нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/27 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б  болон зарим албан тушаалтнуудын ээлжийн амралтын хуваарийг баталжээ.

          Нэхэмжлэгч Ч.Б-Э-ийн хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн мөн аймгийн Засаг дарга В.Р-ийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/30 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасныг үндэслэн нэг дэх заалтаар Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, албан тушаалтнуудын ажлын уялдааг хангаагүй “Ээлжийн амралт олгох тухай” 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/27 дугаар захирамжийг хүчингүй болгож, 2 дахь заалтаар Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн албан тушаалтнуудын ажлын онцлог, албан үүргийг харгалзан ээлжийн амралтын хуваарийг шинэчлэн батлуулахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргад үүрэг болгожээ.

          Уг захирамжийн агуулгаас үзвэл албан тушаалтнуудын ээлжийн амралтын хуваарийг төрийн байгууллагын ажлын уялдааг хангаагүй баталсан хууль бус захирамжийг хүчингүй болгож, дахин шинэчлэн батлахаар шийдвэрлэснээс үзвэл төрийн байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой байна.

          Тухайн захирамж нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан албан хаагчдын тухайн жилдээ ээлжийн амралт биеэр эдлэх эрхийг хөндөөгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын “гадагш чиглэсэн” шинжгүй байхад анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан “захиргааны акт”-ын талаарх маргаан гэж үзэж захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. 

          Нэхэмжлэгч Г.Бат-Эрдэнэ нь дээрх захирамжийг гарснаас хойно 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрийн албанаас халагдсаны улмаас ээлжийн амралт биеэр эдлээгүй нь дээрх Б/30 дугаар захирамжтай холбоогүй бөгөөд Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын 15-д ээлжийн амралтыг биеэр эдлээгүй байхдаа халагдсан бол ээлжийн амралтын олговрын тооцоог  хийхээр зохицуулсны дагуу тухайн асуудлаар тусдаа маргах эрх нь нээлттэй.