Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 506

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

          Улсын яллагч Г.Цогтгэрэл,

          Хохирогч А.Болормаа, Б.Уламбаяр,

          Шүүгдэгч Н.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.С-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн   хэргийг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгсл Улсын харьяат, 1996 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймаг Хархорин суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 467 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, цагдак хоригдсон 108 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож шийдвэрлэсэн, Н.С,

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Н.С нь үргэлжилсэн үйлдлээр ганцаараа 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бусдын өмчлөлийн байрыг үнэгүй.мн сайтад байр түрээслүүлнэ гэсэн зар байршуулан хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч А.Болормааг төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төгөлдөр төвийн Хаан банкны АТМ-ээс өөрийн 5556312513 дугаарын Хаан банкны дансаар 2.280.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр фейсбүүк сайтад бусдын өмчлөлийн байрыг буюу Хорооллын эцэст 2 өрөө байр түрээслүүлнэ гэж зарлал тавин хуурч, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Уламбаяртай уулзаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөпд оруулан 450.000 төгрөгийг авч залилсан,

-2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр фейсбүүк сайтад бусдын өмчлөлийн байрыг буюу Хорооллын эцэст байр турээслүүлнэ гэж зарлал тавин хуурч Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Говь Саунь| орчим хохирогч Б.Орхончимэгтэй уулзаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилан бусдад нийт 3.130.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хэрэгт цугларсан цагаатгах болон яллах талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч Н.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2018 оны 10 сарын 24-ний өдөр Фэйсбүүк ашиглан Үнэгүй.мн дээр байр түрээслэнэ гэсэн зар тавиад хохирогч А.Болормаагаас 2.280.000 төгрөгийг өөрийнхөө данс руу хийлгээд авсан. Хохирогч А.Болормаа над руу холбогдоод түрээсийн байр байгаа юу үзье гэж хэлсэн. Би “чи 6 сарынхаа мөнгийг шилжүүлчих, тэгээд байрынхаа түлхүүрийг ирээд авчих” гэж хэлээд авсан. Би эмнэлэг дээр ажилладаг гэж худал ярьсан. 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Г.Уламбаяртай Гэмтлийн эмнэлгийн хойно уулзаад бид хоёр хамт явж байгаад Цамбагаравын хавиас картнаас нь 400.000 төгрөг уншуулж авсан. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Орхончимэгтэй уузаж 1 дүгээр хороололд байр байгаа гэж хэлээд 450.000 төгрөгийг авсан” гэв.

         

          Хохирогч А.Болормаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөнгө шилжүүлсэн. Мөнгө шилжүүлэхээс өмнө 7 хоног Н.С-той утсаар харилцсан. Тухайн үед байр түрээслэх зайлшгүй шаардлага гарсан байсан. Манай эгч 3 бага насны хүүхдийн хамт орон гэр байхгүй, өвлийн хүйтэнд хүнд хэцүү байсан.Тийм учраас байр олж өгөх гээд зараас байр хайсан юм. Хүүхдүүдийн сургууль цэцэрлэгт ойрхон боломжийн үнэтэй байр байсан учраас надад байраа түрээслээрэй, надад зайлшгүй шаардлагатай байна шүү гэж хэлэхэд энэ хүн намайг ойлгоод тэгье гэж хэлсэн. Гэхдээ “хөдөө явж байна, удахгүй нэг долоо хоногийн дараа Улаанбатар хот руу орно тэгэхээр уулзаад түлхүүрээ аваад уулзаарай” гэж хэлсэн. Би нөхөртэйгөө зайсанд байдаг. Бид хоёр ажил хийдэг. Бид хоёр ер нь бол боломжийн манай нөхөр гадагшаа явсан байгаа гэж ярьж байсан. Н.С-гын ярьж байгааг сонсоод энэ хүнд итгэж болох хүн юм байна гэж бодсон. Манай эгч 7 хоногийн дараа онцгүй газар байгаад байсан болохоор яараад Н.С-той холбогдоход “ажилтай байгаа болохоор очиж уулзаж чадахгүй байна, байранд зурагт тавилга, угаалгын машин гээд эд зүйл байгаа болохоор хамаагүй хүнд түлхүүрээ өгч явуулж болохгүй байна, чи мөнгөө хийчихээд түлхүүрээ ирээд авчих” гэж хэлсэн. Тэгээд би итгэж болох хүн юм чинь бид хоёр ч гэсэн хүний эд хөрөнгө байгаа юм чинь гэж бодоод шилжүүлсэн. Би нэгдүгээр эмнэлэг дээр ч  байгаагүй. 120-д очиж нилээд хайсан. Тэгээд олдохгүй болохоор нь залилсан гэдгийг мэдсэн. Н.С нь цагаан сарын өмнө Базар гэдэг мөрдөгч дээр баривчлагдсан байсан. Би тухайн үед очиж уулзахад жирэмсэн байсан учраас миний хохирлыг барагдуулах юм бол гомдолгүй гэж хэлсэн. Дараа нь оргон зайлсанд нь харамсаж байсан гэв.

          Хохирогч Б.Уламбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...би 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажилтай байсан. Манай эхнэр бид хоёр түрээслэх байр хайж байсан болохоор эхнэртэй Хаан банкны картаа үлдээгээд явсан. Тухайн өдөр миний данснаас 450.000 төгрөг гарсан. Манай эхнэр Хороололын эцэст 2 өрөө байр зарын дагуу хараад очиж үзэх гээд явж байна гэж ярьж байсан. Тухайн үед Н.С-той уулзаад явж байсан. Тэгтэл “гэмтлийн эмнэлэгт хүн хүлээлгэсэн байгаа, манай байр гэмтлийн эмнэлгээс доошоо уруудаад 5 давхар байрыг заагаад тийшээ ороод байраа харчихаа гээд түлхүүрээ үлдээгээд явсан”. Буцаагаад утас руу нь залгахад утсаа огт аваагүй. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн байгууллагад 4-5 хоногийн дараа очиж өргөдөл өгсөн гэв.

 

          Эрүүгийн хэргээс:

          Хохирогч А.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний бие байр түрээслэх зорилгоор үнэгүй.мн сайтаас 120-ийн 1 дүгээр байрны 1 дүгээр орцонд 1 өрөө байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 99219453 гэсэн дугаараар Н.С-оо гэсэн хүнтэй холбогдсон. ...2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Н.Сгийн 99219453 дугаарын утас руу залгахад “би 1 дүгээр эмнэлэгт их эмч хийдэг. Ажил ихтэй байгаа учир өөрийн биеэр очих боломжгүй байна. Та өөрөө ирээд түлхүүрээ авчих” гэж хэлсэн. Байран дотор угаалгын машин, будаа агшаагч зурагтын тавиур зэрэг эд зүйлүүд байгаа учир миний Хаан банкны 5556312513 дугаарын дансанд 6 сарын түрээсийн мөнгө болох 2.280.000 төгрөгийг хийчих тэгээд түлхүүрээ ав гэсний дагуу 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус данс руу 2.280.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төгөлдөр төвийн АТМ-ээс шилжүүлээд 1 дүгээр эмнэлэг дээр очсон чинь Солонгоо нь хүн үзээд завгүй байна гээд 1 цаг 30 минут хүлээлгэж байгаад би буруу түлхүүр аваад ирсэн байна гэж утсаар хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-8-9 дүгээр хуудас/,

           Мөнгө шилжүүлсэн баримт /хх-ийн 10 дугаар хуудас/, хохирогч А.Болормаагийн Хаан банкны дансны хуулга /хх-ийн 80 дугаар хуудас/, гэрч М.Билгүүний мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/, гэрчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч Н.Цэрэннямын мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, Н.Солонгын 5556312513 дугаартай Хаан банкны дансны хуулга /хх 59-60 дугаар хуудас/,

          Яллагдагч Н.С-гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37, 95 дугаар хуудас/,

 

          Хохирогч Б.Орхончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2018 оны 11 сарын 30-ны өдөр гэртээ байх үедээ интернетээр зар харж байр түрээслэх гэж харсан чинь нэг зар дээр тавилгатай байр түрээслүүлнэ гэсэн зар байхаар нь утсаар нь холбогдож асуугаад одоо очиж үзэж болох уу гэхэд эхлээд ирээд уулзчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаана очих уу гэж асуутал говь сауны үүдэнд хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхэд тэр эмэгтэй нөхөр хүүхэдтэйгээ хамт явж байна гээд нэг приус-20 маркийн автомашинтай ирсэн. Тэгээд тэр эмэгтэйтэй уулзахад “хадмындаа байгаа юм, одоо байраа түрээслэх гэсэн юм, найдвартай хүнд 2-3 сараар мөнгийг аваад оруулчихмаар байна” гэж хэлэхээр нь “тухайн үед байрыг чинь очиж үзье гэхэд манай байрны түлхүүрийг авч яваад үзчих” гэж хэлсэн. Тухайн үед надад хэлэхдээ нэг түлхүүр өгөөд нэг хаяг хэлсэн. Би тухайн үед хэлж байсан хаягыг одоо сайн санахгүй байна. Тэр хаяг дээр нь очих үед нэг эмээ өвөө хоёр байсан байр түрээслэхгүй гэж хэлсэн. Тухайн үед надад тэр эмэгтэй нь Н.С гэж танилцуулсан. Мөн надаас байрны түрээсийн мөнгө гээд 1.200.000 төгрөг авах гээд байсан. Би урьдчилгаа гээд 400.000 төгрөг өгөөд байрных нь түлхүүрийг аваад үлдсэн. Харин Н.С гэх эмэгтэй цаашаа яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 121-122, 125 дугаар хуудас/,

 

          Гэрч Э.Ганхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018.11.30-ны өдөр ажлаа тарчихаад 16 цагийн үед байх өөрийн эзэмшлийн 20-97 ЗАА улсын дугаартай автомашинтай таксинд явж байсан. Тэгсэн тэр хүн хорооллын эцсийн Говь комплекс дээр хүнтэй уулзаад модны хоёрын эмийн сан орчихоод цаашаа 100 айл орно гэж ярьж суусан. Тэгээд тэндээс хөдлөөд Говь комплексийн хашааны үүдэн дээр зогсож байгаад 2 эмэгтэй хүн суулгасан. ...миний автомашинд сууж байсан эмэгтэй /Н.С/ Говь комплексийн үүднээс суусан 2 эмэгтэйгээс 400.000 төгрөг шилжүүлж аваад байрны түлхүүр гээд нэг түлхүүр өгсөн. ...харин нөгөө 2 эмэгтэйд дансны дутаараа өгөхдөө Солонго гэж гарч ирж байна уу гээд байсан...” гэх мэдүулэг /хх-ийн 124 дүгээр хуудас/,

 

          Яллагдагч Н.С-гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...тэгээд тухайн үед өөрийн 5556312513 дугаарын Хаан банкны дансны дугаарыг өгтөл миний данс руу 400.000 төгрөг шилжүүлсэн. Би тэр хүнд худлаа хэлээд мөнгө авчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 127 дугаар хуудас/, ...Тэгсэн чинь тэр хүүхэн урьдчилгаа 400.000 төгрөг өгөөд үлдсэнийг нь байраа үзчихээд араас чинь шилжүүлье гэж хэлсэн. Тэгээд би тэр хүүхэнд 1 түлхүүр өгөөд 1-р хорооллын тэнд нэг байр зааж өгөөд явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 134 дүгээр хуудас/,

 

          Хохирогч Б.Уламбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...би 1 сарын 450.000 төгрөгөөр тохирч 2 өрөө байрыг авахаар болсон юм. Ингээд бид 2 хамт яваад 3, 4-р хорооллын эцэс дээр очоод аль байр юм гэтэл замынхаа урд талын 5 давхар саарал байрыг заагаад 4 давхарт баруун талын хаалганд байрладаг байр байгаа, чи очоод залгачих манай гэрийнхэн байгаа, би гэмтлийн эмнэлэг орлоо гэхээр нь мөнгөө өгөөд байр руу явсан. ...тэгээд байр түрээслэсэн эсэх талаар асуухад Н.С гэх хүн танихгүй, мэдэхгүй манайх ийм зар тавиагүй гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 145-146 дугаар хуудас/,

          Хохирогч Б.Уламбаярын Хаан банкны дансны хуулга /хх-ийн 140 дүгээр хуудас/,

 

          Эрүүгийн хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

           Ял шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 70 дугаар хуудас/, Н.С-гын данснуу хуулгууд /хх-ийн 59-60 дугаар хуудас/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тоот /хх-ийн 99-107 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.            

         

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Н.С-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Н.С нь үргэлжилсэн үйлдлээр ганцаараа 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бусдын өмчлөлийн байрыг үнэгүй.мн сайтад байр түрээслүүлнэ гэсэн зар байршуулан хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч А.Болормааг төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төгөлдөр төвийн Хаан банкны АТМ-ээс өөрийн 5556312513 дугаарын Хаан банкны дансаар 2.280.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр фейсбүүк сайтад бусдын өмчлөлийн байрыг буюу Хорооллын эцэст 2 өрөө байр түрээслүүлнэ гэж зарлал тавин хуурч, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Уламбаяртай уулзаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөпд оруулан 450.000 төгрөгийг авч залилсан, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр фейсбүүк сайтад бусдын өмчлөлийн байрыг буюу Хорооллын эцэст байр турээслүүлнэ гэж зарлал тавин хуурч Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Говь Сауны орчим хохирогч Б.Орхончимэгтэй уулзаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилан бусдад нийт 3.130.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

          Шүүгдэгч Н.С нь гэмт үйлдлээ шууд санаатай, хохирол хор уршгийг хүсч үйлдсэн, түүний үйлдлийн улмаас хохирогч А.Болормаад 2.280.000 төгрөгийн, хохирогч Б.Уламбаярт 450.000 төгрөгийг, хохирогч Б.Орхончимэгт 400.000 төгрөгийн хохирол тус тус учирсан,  шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоотой байна.

         Шүүгдэгч Н.С-гын гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээс гадна хавтаст хэрэгт цуглуулж,  бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Н.С-гын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

         Шүүх шүүгдэгч Н.С-д ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр цагдан хоригдсоноос хойш шүүх хуралдаан хүртэл нийт 45 хоног урьдчилан цагдан хоригдсон байх тул ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

          Гэмт хэргийн улмаас нийт 3.130.000 төгрөгийн хохирол учирсанаас мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Болормаад 700.000 төгрөг нөхөн төлсөн байх тул хохирлоос 700.000 төгрөг нөхөн төлөгдсөнд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-оос 2.430.000 төгрөг гаргуулж хохирогч А.Болормаа /РД:УЧ90102742/-д 1.580.000 төгрөг, хохирогч Б.Уламбаяр /РД:ОЮ96052931/-т 450.000 төгрөг, хохирогч Б.Орхончимэг /РД:УШ95022063/-т 400.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.    

             Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.С-г цахим хэрэгсэл ашиглаж бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.С-ыг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-гын цагдан хоригдсон 45 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-гоос 2.430.000 төгрөг гаргуулж хохирогч А.Болормаа /РД:УЧ90102742/-д 1.580.000 төгрөг, хохирогч Б.Уламбаяр /РД:ОЮ96052931/-т 450.000 төгрөг, хохирогч Б.Орхончимэг /РД:УШ95022063/-т 400.000 төгрөг тус тус олгосугай.

        6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.

 

                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ТӨМӨРХҮҮ