Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2024/0008

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0647 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2023/0639 дүгээр магадлалын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 57 дугаар зүйлийн 57.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч З.А***-ийн “2023 оны 1, 2 дугаар сарын цалингаас нөхөн суутгасан цалинг буцаан олгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх “Том татвар төлөгчийн газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2023 оны 3 дугаар сараас хойш буруу тооцсон цалингийн зөрүүг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар тооцон олгуулах, цалин бууруулаагүй дүнгээр нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг Том татвар төлөгчийн газрын даргад даалгахнэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                  Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                          Г.БАНЗРАГЧ

                                                                                                            Ц.ЦОГТ

                                                                                                            Х.БАТСҮРЭН