Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 294

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э.Т-,

Улсын яллагч:  Б.Батсүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,

Хохирогч Э.Э.Т-,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтанцэцэг,

Шүүгдэгч Т.Т.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шыбарайгыр овогт Тойшыбайн Т.Н-ад холбогдох эрүүгийн 1918003090293 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 01 сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамтаар улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Т.Н-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Т.Т.Н- нь согтуурсан үедээ 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн өдрийн 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Хустайн даваа” гэх газарт төв асфальтан зам дээр өөрийн өмчлөлийн 93-81 УБҮ улсын дугаартай “Toyota Prius” маркийн цайвар ногоон өнгийн авто машиныг жолоодон Улаанбаатараас Дархан-Уул аймаг орохоор замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4. б-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдон улмаар тус машинд зорчиж явсан Э.Э.Т-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч А.А.М-ын амь нас хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Т.Т.Н-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос Дархан сум руу чиглэлтэй тээврийн хэрэгслээрээ явж байгаад ийм гэмт хэрэг үйлдсэн. Тухайн өдөр болон өмнөх өдөр хүртэл согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан тул тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Баруунхараагаас Дархан сум руу явах замдаа хурд хэтрүүлснийг хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед согтууруулах ундаан зүйл хэрэглээгүй байсан. Улсын яллагч намайг тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж буруутгаж байгаад гомдолтой байна” гэв.

     Хохирогч Э.Э.Т-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Шүүгдэгчтэй найзын харилцаатай. 2019 оны 4 дүгээр сарын 21-ний орой талийгаачийн хамт компьютер тоглоомын газар хоноод өглөө нь талийгаачийн гэрт очсон. 2019 оны 4 дүгээр сарын 22-ны орой 22 цагийн үед шүүгдэгч гар утсаар холбогдож хамт Дархан сум руу явахаар болоод замдаа гарсан. Хонгор сумын тэр хавьд явж байхдаа тээврийн хэрэгсэл замаасаа гарсан. Яг юу болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Миний зүүн хөлийн 4 шөрмөс тасарсан. Одоо урьдчилсан эмчилгээнд орох шаардлагатай байгаа. Цаашид бие татах, өрөөл татанхай болж магадгүй талаар эмч хэлсэн. Иймд цаашид гарах эмчилгээний зардлыг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа. Одоогоор 2 сая төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Үүнээс 1,500,000 төгрөгийг шүүгдэгч төлсөн” гэв.

     Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-: “Миний бие хоёр хүүтэй. Талийгаач нь айлын том хүү. Миний үгнээс гардаггүй, худлаа ярьдаггүй. Талийгаач надад тэмцээнд орно гэж хэлж байсан. Ингэж хэлээд 7 хоногийн дараа ийм зүйл тохиолдсон. Талийгаач гараа хугалсан гээд ажлаасаа чөлөө авсан юм байна лээ. Тухайн үед миний бие Борнуур суманд байсан. Талийгаачтай утсаар холбогдож “миний хүү хүрээд ирээч” гэж хэлж байсан. Тэгтэл талийгаач дахиж утсаар холбогдоод Дархан сум руу орох гэж байна. Манай найз Т.Т.Н- засварын ажил хийх гэж байгаа. Тэнд очих гэхэд манай найз Э.Э.Т- зам мэддэг болохоор хамт явж байгаа талаар хэлж байсан. Миний хувьд өөрөө ажил төрөл хийж чаддагүй, үе мөчний өвчтэй. Талийгаачийн буяны ажилд нийт 10 сая төгрөг гарсан. Хавтаст хэрэгт холбогдох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнээс 2,500,000 төгрөгийг бэлнээр авсан” гэв.

Эрүүгийн  1918003090293 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Н.Т.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 10 цагийн орчим найз болох Э.Т-, М- нарын хамт Улаанбаатараас Дархан руу салхинд гарах зорилгоор миний эзэмшлийн 93 81 УБҮ улсын дугаарай Toyota Prius 10 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан юм. Тэгээд Дарханы Хонгор сум дөхөөд явж байтал машин гэнэт замаас гарч нэг мэдэхэд машин дотор суудлын бүсэндээ гацчихсан. Машин доошоо харчихсан байсан юм. Тэгээд би бүсээ тайлаад машинаас гарах үед Мөнхбат гадаа газарт дээшээ харсан байдалтай ухаангүй байсан. Харин Э.Т- машинаас гарчихсан хөлнөөс цус гараад гээд орилоод байсан. Тухайн үед зам зуур явж байсан хүмүүс ирчихсэн цагдаа, эмнэлэгт дуудлага өгчихсөн байсан. Тэгээд удаагүй цагдаа ирээд хойноос нь эмнэлэг ирсэн. Э.Т- хамгаалах бүсээ бүсэлчихсэн байсан. Харин Мөнхбат хамгаалах бүс бүслээгүй байсан юм. Бид нар ямар нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан” гэх мэдүүлэг /хх 98/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай ууган хүү А.М- нь 1999 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод хоёрдугаар төрхөд мэндэлсэн юм. Бага наснаасаа Улаанбаатар хотод гэртээ ах, эгч нартайгаа өсөж торнисон. Бага насандаа хэддүгээр цэцэрлэг гэдгийг нь санахгүй байна алдаг оног явдаг байсан. Талийгаач доороо нэг эрэгтэй дүүтэй, дүүг нь Мөнхбат гэдэг одоо 14 настай, нийслэлийн Ирээдүй цогцолбор сургуулийн 8 дугаар ангид суралцдаг юм. Манай хүү талийгаач А.М- нь ^ООб онд Ирээдүй цогцолбор сургуульд анх ороод 2012 онд 9 дүгээр ангиа төгсөж байсан. Сургуулиа төгсөөд Техник технологийн коллежид гагнуурчны ангид 2012-2014 оны хооронд суралцаж төгссөж байсан. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ер нь ажиллаагүй хувиараа Benetton гээд дэлгүүрт хамгаалагч, тэр байгууллагадаа худалдааны чиглэлээр ажиллаж байсан. Манай хүү цэрэгт явах гээд даралт нь ихсээд комиссоор ороод явж чадаагүй. Талийгаач нь төлөв даруу зантай хүний үгээр дөлгөөхөн хүүхэд байсан. Архи, тамхи ямар нэгэн муу зуршил огт хэрэглэдэгтүй хүүхэд байсан. Тэр өдөр 15 цагийн орчим манай дүү Батхүү над руу залгаад А.М-ыг осолд орсон байна. Гэхдээ надад нас барсан талаар ерөөсөө хэлээгүй. Тэгээд би жоохон байж байгаад хүү рүүгээ залгатал цагдаа аваад таны хүүхэд нас барчихсан байна гэж надад хэлсэн. 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө 10 цагийн орчим залгатал ээж би Т.Н-, Э.Т- хоёртой Дархан явах гэж байна. Т.Н-г хүн машин засаад өг гэсэн гээд хамт явж байна буцах замаараа Борнуураар дайраад тантай уулзана гэж хэлж байсан. Тэгэхэд би хамгийн сүүлийн удаа утсаар ярьсан. Т.Н-, Э.Т-, талийгаач хүү 3 багийн найзууд байгаа юм гэх мэдүүлэг /хх 40/,

 

Хохирогч Э.Э.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 04-р сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос 12 цагийн үед гэртээ унтаж байсан чинь манай найз Т.Н-, А.М- хоёр намайг Дархан яваад ирье, хамт явъя гээд Т.Н- жогоон өнгөтэй Приус-10 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд Дархан орох ажил байна өдөртөө буцаад ирнэ хамт яваад ирье гээд байхаар нь хамт Дархан руу явсан юм. 15 цагийн орчим Хонгор сум орох гэж яваад машин замаас гараад замын хажуу руу унасан. Тэр үед ухаан алдаад эмнэлэгт ухаан орсон. А.М- арын суудалд сууж яваад нас барсан байсан. Миний зүүн хөлийн 4 хурууны шөрмөс тасарсан, 2 алаг урагдсан, баруун хөлөндөө 4 оёдол тавиулсан, зүүн нүд улайсан. Дархан оточ, Манал оточ нэртэй 2 хувийн эмнэлэгт тус бүрдээ 10, 10 хоног эмнэлэгт хэвтсэн. Би урд суудалд сууж явсан. Хамгаалах бүс зүүсэн байсан. Т.Н- машиныг жолоодож явсан юм” гэх мэдүүлэг /хх 44/,

            Гэрч Б.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Э.Т- миний том хүүхэд байгаа юм. Миний хүү 2001.02.19-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Миний хүү одоогоор ахынхаа бааранд зөөгч хийдэг. Хүү минь архи дарс уудаггүй, урьд өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Э.Т- надтай цуг Надад Дархан явах талаар хэлээгүй. Өдөр 14:33 минутын үед танихгүй дугаараас танихгүй замын хүн над руу хүү чинь осолд орсон байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх 51/,

            Гэрч Ш.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө 11 цагийн үед ажилдаа явлаа гээд гараад явсан юм. Манай доод талд Т.Н-ын найз болох А.М- гэх залуу байдаг. Харин дээд давхарт найз Э.Т-гийнх нь байдаг. Тухайн хүүхдүүдийг би танина. Эдгээр хүүхдүүд багаасаа хамт өссөн бөгөөд нэг сургууль төгссөн хүүхдүүд байдаг юм. Тэгээд өнөөдөр манай доод айлын А.М-ын гэрийнхэн 15 цагийн үед тэр 3 Дархан луу явж байгаад осолд орсон байна гэхээр нь би лавлаж асуух гэтэл утас нь холбогдохгүй байсан. Т.Н- архи болон тамхи хэргэлдэггүй ба миний нүдэнд л лав хэргэлж харагддаггүй юм” гэх мэдүүлэг /хх 52/,

 

            Гэрч О.Т- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр би хөдөө явчихсан байсан юм. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 22-ны орой 21 цагийн орчим манай эхнэр над руу залгаад хүүг маань зам тээврийн осол гаргаад дотор сууж явсан найз нь нас барсан байна гэж хэлэхэд анх мэдсэн юм. Тэгээд би шууд Дархан руу ирж байсан юм. Манай хүү архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй” гэх мэдүүлэг /хх 53/,

           

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 509 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.2.Э.Э.Т-гийн биед зүүн хөлийн 2, 3, 4, 5-р хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал, шарх, баруун шилбэнд шарх, баруун, зүүн гарын алга, баруун шагайнд зулгаралт, хагалгааны дараах байдал тогтоогдлоо.

3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу хүчтэй цохигдох, дарагдах, хавчигдах үед үүсгэгдэх боломжтой.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй /хх 56/,

 

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай шинжээчийн дүгнэлт:

 

1. 93-81 УБҮ дугаартай Приусс маркийн тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хотын Баян гол дүүргийн техник оношлогооны салбарт 2018-06-22 нд техникийн улсын үзлэг тооллогонд хамрагдсан байдал, тээврийн хэрэгслийн техникийн болон ашиглалтын нөхцөл шаардлагад автомашин дээр нь үзлэг хийхэд Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих.Ерөнхий шаардлага МЫЗ 4598:2011 Улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлагэ хангасан тээврийн хэрэгслээр зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон байна.Техник хяналтын дүгнэлтийн хуудас №45256, 12.1

2. Техникийн хувьд бүрэн, бүтэн эд ангийн эвдрэл гэмтэлгүй байсан байна.Техник хяналтын дүгнэлтийн хуудас№ 45256, 12.1

3. 93-81 УБҮ дугаартай Приусс маркийн автомашин нь бүрэн бүтэн эвдрэлгүй байсан. Техникийн хувьд осол гарахад нөлөөлсөн зүйлгүй байна.

Техник хяналтын дүгнэлтийн хуудас№ 16315, 13.1, Зураг №02-03-04-05

4. 93-81 УБҮ дугаартай Приус маркийн автомашины бүхээг бүхэлдээ, бүхээгний урд хойд хаалга, крыло, дунд талын багана, копут тахийсан, урд хойд талын гэрэл дохио салхины болон хаалганы шилүүд, толь, урд хойд талын гупер, баруун гар талын урд дугуй. асаалтын батарей хагарсан зэрэг нь ослын дараа гэмтэл байна. Зураг №01-07

Ослын өмнө техникийн хувьд эвдрл гэмтэлгүй байсан. байна.

Техник хяналтын дүгнэлтийн хуудас №45256 12.1, /хх 59/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 4 дүгээр сарын 23-ны 41 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.Талийгаачийн биед 2 уушигны уг урагдал, уушги няцрал, зүүн эгэм, зүүн талын 1-3 хавирганы хугарал, цээжний гялтан доорх, элэг өрцний нийлэх хэсэг, хуйхан доох цус хуралт, баруун чамархайн хуйхны шарх, зүүн чамархай, зүүн нүний гадна, духны зүүн тал, зүүн бугалга, нуруу, зүүн ташаа, тохой, баруун бугалга, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь биеийн ерөнхий доргилт, хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Уг гэмтлүүд нь 2019.04.22-ны өдөр болсон зам тээврийн ослын үед үүссэн шинэ гэмтэл болно.

4.Талийгаачийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

5.Талийгаач нь зам тээврийн ослын үед үүссэн гэмтлийн улмаас гэмтлийн шокоор  нас баржээ.

6.Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин илэрсэнгүй.

7.Талийгаачийн цусанд 0,7 промилли спирт  илэрсэн болно. Энэ нь хөнгөн зэргийн согтолттой байсныг харуулна.

8.Талийгаачийн цусны бүлэг АВ IY байна. /хх 77-78/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 4 дүгээр сарын 30-ны 119 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд авсан Т.Т.Н-ын цусанд 0,6 промилли этилийн спирт илэрсэн болно.

2.Т.Т.Н- нь хөнгөн зэргийн согтолттой байна. /хх 91/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 4/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-16/,

Шүүгдэгч Т.Т.Н-ын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл” /хх 17/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын бүдүүвч зураг, зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл /хх 18-20/,

93 81 УБҮ дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Н.Т.Н-ын жолоочийн үнэмлэх /хх 21/,

Цагдаагийн Ерөнхий газрын Жолоочийн лавлагаа мэдээлэл /хх 22/,

Алтанцэцэгийн Мөнхбатын нас барсны гэрчилгээний хуулбар /хх 43/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх 88/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 120 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 92/,

Т.Т.Н-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данс эзэмшдэг эсэх банкуудаас ирүүлсэн тодорхойлолт /хх 100-106/,

Т.Т.Н-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, хуулийн этгээдийн бүрэтгэлгүй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, жолоочийн түүх, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 108-115/,

 

Хохирогч Э.Э.Т-гийн хохирлын баримт, өвчний түүх /хх 121-134/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх эмнэлэгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг эрх бүхий шинжээчид гаргасан байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Шүүгдэгч Н.Т.Н-, түүний өмгөөлөгч Н.Баттунсаг ...”зам тээврийн осол гаргаж хүний амь хохироосон үйлдэлд маргахгүй, харин согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, хэрэглэдэггүй байхад хөнгөн зэргийн согтолттой гэж гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж улсын яллагчтай мэтгэлцлээ.

            Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн бодитойгоор шинжлэн судлаад шүүгдэгч Н.Т.Н-аас 2019 оны 04 сарын 22-ны өдөр буюу осол болсон хугацаанд хэргийн газарт Alcotest7510 маркийн драгер багажаар согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад 0,00%-тай байсан болох нь тэмдэглэлд тусгагджээ./хх-17/,

            Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай 2019 оны 04 сарын 22-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-36/-д хүлээн зөвшөөрч байна Т.Н- гэсэн бичиглэл бичигдсэн байх ба энэхүү ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурорын зөвшөөрлөөр хийгдэж мөрдөн шалгах ажиллагаа боловч мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2-д зааснаар биологийн дээж авах ажиллагаа явуулахыг тухайн хүн сайн дураар зөвшөөрсөн тохиолдолд прокурорын зөвшөөрөл шаардахгүйгээр явуулахыг хуульд зөвшөөрсөн байна.

            Биологийн дээж авах зөвшөөрлийг шүүгдэгч Н.Т.Н-ад мөрдөгчийн тогтоол үйлдсэний дараа танилцуулж бичиглэл үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон нь хуульд заасан журмыг зөрчсөн, яллагдагчийн эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл болно.

Дээрх мөрдөн шалгах ажиллагаагаар Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 4 дүгээр сарын 30-ны 119 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд авсан Т.Т.Н-ын цусанд 0,6 промилли этилийн спирт илэрсэн болно.2.Т.Т.Н- нь хөнгөн зэргийн согтолттой байна. /хх 91/ гэх дүгнэлт гарсан байх ба хэрэгт авагдсан согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан дээрх ажиллагаануудын дүнд гарсан дүгнэлт нь зөрүүтэй байна.

            Хэргийн газраас илэрсэн гэх лаазтай пиво гэх зүйл нь тухайн автомашинаас гарсан эсэх,  бүтэн эсхүл задласан алин нь болох нь тодорхойгүй байх тул шүүгдэгч Н.Т.Н-ыг хэрэглэсэн гэж үзэх боломжгүй. Түүнчлэн хохирогч Э.Э.Т- мэдүүлэхдээ...”тухайн осол болохын урьд өдөр, тэр өдөр бид нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, миний хувьд ...хоногийн өмнө хэрэглэсэн байсан. Талийгаач 20-ны өдөр хэрэглэсэн гэж хэлсэн, Н.Т.Н- архи, пиво хэрэглэдэггүй гэж мэдүүлсэн мэдүүлэг зэргийг дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Н.Т.Н-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж зам тээрийн осол гаргасан гэж Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарч байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгчийн Н.Н- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 болгон хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй.

 

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Н.Т.Н- нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн өдрийн 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Хустайн даваа” гэх газарт төв асфальтан зам дээр өөрийн өмчлөлийн 93-81 УБҮ улсын дугаартай “Toyota Prius” маркийн цайвар ногоон өнгийн авто машиныг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4. б-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдон зам тээврийн осол гаргасан ба уг ослын улмаас зорчигч Э.Э.Т- биедээ зүүн хөлийн 2, 3, 4, 5-р хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал, шарх, баруун шилбэнд шарх, баруун, зүүн гарын алга, баруун шагайнд зулгаралт бүхий гэмтэл, зорчигч А.А.М-ын биед 2 уушигны уг урагдал, уушги няцрал, зүүн эгэм, зүүн талын 1-3 хавирганы хугарал, цээжний гялтан доорх, элэг өрцний нийлэх хэсэг, хуйхан доох цус хуралт, баруун чамархайн хуйхны шарх, зүүн чамархай, зүүн нүний гадна, духны зүүн тал, зүүн бугалга, нуруу, зүүн ташаа, тохой, баруун бугалга, хүзүүний зулгаралт гэмтэл учирч, хохирогч А.А.М- зам тээврийн ослын үед үүссэн гэмтлийн улмаас гэмтлийн шокоор  нас барсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

-Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэргийн газар дээр хийсэн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-8, 9-16, 18-20/,

-Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 0,00% /хх-17/,

-Харчин овогт Алтанцэцэгийн А.М- 2019.04.23-ны өдөр нас барсны бүртгэлийн 07 дугаар бүртгэж гэрчилгээ олгосон тухай баримт /-43/,

-Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2019 оны 4 дүгээр сарын 23-ны 41 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Талийгаачийн биед 2 уушигны уг урагдал, уушги няцрал, зүүн эгэм, зүүн талын 1-3 хавирганы хугарал, цээжний гялтан доорх, элэг өрцний нийлэх хэсэг, хуйхан доох цус хуралт, баруун чамархайн хуйхны шарх, зүүн чамархай, зүүн нүний гадна, духны зүүн тал, зүүн бугалга, нуруу, зүүн ташаа, тохой, баруун бугалга, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь биеийн ерөнхий доргилт, хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтлүүд нь 2019.04.22-ны өдөр болсон зам тээврийн ослын үед үүссэн шинэ гэмтэл болно. 4.Талийгаачийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. 5.Талийгаач нь зам тээврийн ослын үед үүссэн гэмтлийн улмаас гэмтлийн шокоор  нас баржээ. 6.Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин илэрсэнгүй. 7.Талийгаачийн цусанд 0,7 промилли спирт  илэрсэн болно. Энэ нь хөнгөн зэргийн согтолттой байсныг харуулна. 8.Талийгаачийн цусны бүлэг АВ IY байна. /хх 77-78, гэрэл зургийн үзүүлэлт 83-84/,

- Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 509 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.2.Э.Э.Т-гийн биед зүүн хөлийн 2, 3, 4, 5-р хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал, шарх, баруун шилбэнд шарх, баруун, зүүн гарын алга, баруун шагайнд зулгаралт, хагалгааны дараах байдал тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу хүчтэй цохигдох, дарагдах, хавчигдах үед үүсгэгдэх боломжтой. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй /хх 56/,

-Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай шинжээчийн дүгнэлт: 1. 93-81 УБҮ дугаартай Приусс маркийн тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хотын Баян гол дүүргийн техник оношлогооны салбарт 2018-06-22 нд техникийн улсын үзлэг тооллогонд хамрагдсан байдал, тээврийн хэрэгслийн техникийн болон ашиглалтын нөхцөл шаардлагад автомашин дээр нь үзлэг хийхэд Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих.Ерөнхий шаардлага МЫЗ 4598:2011 Улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлагэ хангасан тээврийн хэрэгслээр зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон байна.Техник хяналтын дүгнэлтийн хуудас №45256, 2. Техникийн хувьд бүрэн, бүтэн эд ангийн эвдрэл гэмтэлгүй байсан байна.Техник хяналтын дүгнэлтийн хуудас№ 45256, 3. 93-81 УБҮ дугаартай Приусс маркийн автомашин нь бүрэн бүтэн эвдрэлгүй байсан. Техникийн хувьд осол гарахад нөлөөлсөн зүйлгүй байна.Техник хяналтын дүгнэлтийн хуудас№ 16315, 13.1, Зураг №02-03-04-05, 4. 93-81 УБҮ дугаартай Приус маркийн автомашины бүхээг бүхэлдээ, бүхээгний урд хойд хаалга, крыло, дунд талын багана, копут тахийсан, урд хойд талын гэрэл дохио салхины болон хаалганы шилүүд, толь, урд хойд талын гупер, баруун гар талын урд дугуй. асаалтын батарей хагарсан зэрэг нь ослын дараа гэмтэл байна. Зураг №01-07, Ослын өмнө техникийн хувьд эвдрл гэмтэлгүй байсан байна. Техник хяналтын дүгнэлтийн хуудас №45256 12.1, /хх 59/,

- Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч албан тушаалтай цагдаагийн хошууч Х.Ганболдын 2019 оны 04 сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт: 1. Тойшыбай овогтой Т.Н- нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р аг Цайдмын хөндийн авто зам дээр Приус 10 маркийн 9381 УБҮ улсын дугаартай автомашин жолоодож явах үедээ МУ-ын ЗХД-ийн 12 дугаар бүлгийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийггслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. Мөн дүмийн 12 дугаар бүлгийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4 б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн дүрмийн заалт зөрчиж зам тээврийн осол гарсан гэ үзэн ослын дүгнэлт гаргаж байна. 2. Осол үйлдэгдэх үед 9381 УБҮ улсын дугаартай Приус 10 маркийн тээврийн хэрэгслээс тоормосны мөр үүсээгүй байх тул осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй. /хх-71/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө 10 цагийн орчим залгатал ээж би Т.Н-, Э.Т- хоёртой Дархан явах гэж байна. Т.Н-г хүн машин засаад өг гэсэн гээд хамт явж байна буцах замаараа Борнуураар дайраад тантай уулзана гэж хэлж байсан. Тэгэхэд би хамгийн сүүлийн удаа утсаар ярьсан. Т.Н-, Э.Т-, талийгаач хүү 3 багийн найзууд байгаа юм гэх мэдүүлэг /хх 40/,

-Хохирогч Э.Э.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 04-р сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос 12 цагийн үед гэртээ унтаж байсан чинь манай найз Т.Н-, А.М- хоёр намайг Дархан яваад ирье, хамт явъя гээд Т.Н- ногоон өнгөтэй Приус-10 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд Дархан орох ажил байна өдөртөө буцаад ирнэ хамт яваад ирье гээд байхаар нь хамт Дархан руу явсан юм. 15 цагийн орчим Хонгор сум орох гэж яваад машин замаас гараад замын хажуу руу унасан. Тэр үед ухаан алдаад эмнэлэгт ухаан орсон. А.М- арын суудалд сууж яваад нас барсан байсан. Миний зүүн хөлийн 4 хурууны шөрмөс тасарсан, 2 алга урагдсан, баруун хөлөндөө 4 оёдол тавиулсан, зүүн нүд улайсан. Дархан оточ, Манал оточ нэртэй 2 хувийн эмнэлэгт тус бүрдээ 10, 10 хоног эмнэлэгт хэвтсэн. Би урд суудалд сууж явсан. Хамгаалах бүс зүүсэн байсан. Т.Н- машиныг жолоодож явсан юм” гэх мэдүүлэг /хх 44/, болон шүүгдэгч Н.Т.Н-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Н.Т.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, 1 хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэл тогтоогдож байна.

 

Хохирол, хор уршиг талаарх дүгнэлт:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Алтанцэцэг амь хохирогчийг оршуулахтай холбоотой 10.140.000 төгрөгийн иргэний нэхэмжлэл гаргаснаас шүүгдэгч 2.500.000 төгрөг өгсөн байх ба үлдэх 7.640.000 төгрөгт автомашин оролцуулж -2.800.000 төгрөг, сар бүр 500.000 төгрөг төлж 2019 оны 12 сард багтаан төлж дуусгах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Хохирогч Э.Э.Т- эмчилгээний зардал 2.000.000 төгрөг нэхэмилснээс 1.500.000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэх 500.000 төгрөгийг төлж барагдуулахаа шүүгдэгч илэрхийлж байна.  Хохирогч Э.Э.Т-гийн биед учирсан гэмтэл нь цаашид дахин эмчилгээ оношилгоо, хагалгаанд орох шаардлагатай гэж байх тул цааид гарсан зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, шүүгдэгч нар нь харилцан тохиролцож, гэрээ байгуулж хугацаа тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтын ....хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгод нийцсэн гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Т.Н- нь урьд нь ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм бруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тухайн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хохирол төлбөрийг барагдуулах үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Т.Н-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, шүүгдэгчийн №1188547 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан лицензийн төвд хүргүүлж нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Т.Н-ад буцаан өгч, жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Т.Н-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.  

 

2.Шүүгдэгч Т.Н-ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироож, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т.Н-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т.Н- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, шүүгдэгч Т.Т.Н-ыг тэнссэн 2 жилийн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т.Н-ад оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

            6.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7.Шүүгдэгч Т.Т.Н- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтанцэцэг 7.640.000 төгрөг, хохирогч Э.Э.Т-д 500.000 төгрөг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч Э.Э.Т- нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

           

            8.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Т.Т.Н-ын 1188547 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, 9381 УБҮ автомашины 03133466 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг  шүүгдэгчид буцаан олгосугай.

 

            9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т.Н-ад урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.ТӨМӨРХҮҮ