Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 298

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн,

Улсын яллагч:  Ц.Цэен-Ойдов,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Жаргалсайхан түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,

Иргэний хариуцагч Ж.Рэнчиндорж,

Шүүгдэгч Р.Р.Ё- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Ё-д холбогдох эрүүгийн 1918002590249 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Тэгшхан ХХК-ны тоосгоны үйлдвэрт туслах ажилтан ажилтай, ам бүл 2, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р баг Хүнсчдийн 6-89 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Р.Ё-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Р.Р.Ё- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 00:30 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р баг, “Гэгээ” хүнсний дэлгүүрийн орчим 68-65 УНБ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 3.7а, 3.4б дэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Ж.Ж.С-гийн амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Р.Р.Ё-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2019 оны 6 сард ажлаасаа 18 цагийн үед тараад ажлынхаа хүмүүсийг гэрт нь хүргэж өгөхөөр машинтайгаа явж байсан. Г-а ахыг арван наймын буудалд буулгаж өгчөөд П- эгчийг гэрт нь буулгаж өгсөн. Дараа нь манай гэрт байдаг байсан хүргэний дүү болох Г-- гэх залууг гэртээ буулгаж өгсөн. Тэгээд машин дотор Т.Т-, талийгаач хоёр үлдсэн. Тэр хоёрыг буулгаж өгөхөөр явж байгаад зам тээврийн осол гаргасан” гэв.

     Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “4 сарын 3-ны шөнө эхнэр бид хоёр гэртээ унтаж байхад манай бага охин утасдаад “талийгаачийн бие муу байна, эмнэлэг дээр байна” гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид 2 эмнэлэг дээр очсон. Би эмнэлэг дээр очоод айгаад орж чадаагүй. Эхнэр эмнэлэг рүү орсон. Хэргийн талаар сонсоход шүүгдэгч гэх энэ хүн машин барих эрхгүй болохоор миний хүүг морин жолоо хийлгүүлж бариулаад өөрөө архи уугаад явж байсан байдаг. Энэ хүнийг согтуу байж машинаа барина гэхэд нь талийгаач хүү маань би машиныг чинь бариад хүргээд өгье, согтуу байж жолоо бариад яах юм бэ гэж хэлсэн байдаг. Тэгэхэд энэ хүн өөрөө барина гэж машинаа унаад миний  хүүг алчихлаа. Энэ хүн архи уусан мөн хүний машиныг хэлэхгүйгээр хулгайгаар авч унасан нь миний хүүг алах шалтгаан болсон гэж би хувьдаа үзэж байна. Би шүүгдэгчийн аав болох энэ хүнийг буруутай гэж үзэж байна. Учир нь энэ хүн хүүхдээ архи уудгийг мэднэ, машин барьж чадахгүй гэдгийг мэдсээр байж машинаа үлдээгээд явсан нь талийгаачийг алах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Шүүгдэгч гэх энэ хүн талийгаачийн буяны ажил явдлын үеэр надтай ирж уулзаагүй. Энэ хүн одоо худлаа ярьж жүжиг тавьж байна. Мэдлэг боловсролгүй, өөрийгөө илэрхийлэх боломжгүй, ядуу хоосон болж жүжиглээд ял завшиж байна. Энэ хэргийг шийдэгдэх хүртэл энэ хүнийг хорьж цагдаагүй. Ямар шалтгаанаар Архангай аймаг явсныг нь мэдээгүй. Тухайн үед би хариуцаж байсан цагдаа, прокурорт нь гомдол гаргаж энэ хүнийг хорь гэж хэлж байсан. Гэрч гэх охины мэдүүлэгтээ шүүгдэгч гэх энэ хүнийг “талийгаачтай нэг харахад нь зодолдож байсан, нэг харахад маргалдаж байсан” гэж мэдүүлсэн байдаг. Энэ хүнийг санаатай талийгаачийг алсан гэж үзэж байна. Яагаад гэхээр миний хүүгийн хавирга хугарсан зодуулсан гэх гэмтлүүд байсан. Машины осол болсон гэж үзэхээргүй дүр зураг харагдаж байсан. Ийм учраас би энэ хүн талийгаачийг алаад аваар болгож харагдуулсан гэж үзэхээр байна. Энэ хэрэг эргэлзээтэй байна. Талийгаач манай компанийг авч явдаг байсан. Одоо манай компани маань дампуурч байна. Буяны ажлыг нь хийхийн тулд би зээл авч хийсэн. Энэ хүн одоо 2 сая төгрөг өгөөд салах юм ярьж байна. Энэ бол доромжлол. Одоо талийгаачийн эхнэр нь жирэмсэн. Талийгаачийн 4 хүүхэд нь өнчин үлдлээ. Надад одоо болтол хохирлын төлбөр өгөөгүй. Би энэ хүнээс хохирол төлбөрөө гаргуулж авмаар байна. Энэ хүн малтай, би мэднэ. Бид нар яаж амьдрах юм. Энэ хүн хоосон хүний 2 чихийн ав гэх мэтээр ярьж байна. Би энэ хүнээс мөнгө авахгүй байж болно гэхдээ ялын дээд хэмжээг өгөх хэрэгтэй” гэв.

     Иргэний хариуцагч Ж.Р- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 3 хүүхэдтэйгээ амьдардаг болохоор хөдөө гарсан. Хүүхдүүдээ эргэж тойроод явдаг байсан. Машины хувьд би Улаанбаатар хотоос итгэмжлэл хийлгүүлж хүнээс 8 000 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Улаанбаатар хотоос машинаа авч ирээд 10 хонож байхад манай дүүгийн бие нь тааруу боллоо гэхээр нь Архангай аймаг руу явсан. Явахдаа машинаа хүүхдүүддээ орхиод явсан. Машинаа орхиж яваад 3-4 хонож байхад ийм хэрэг болсон байсан” гэв.

Эрүүгийн  1918002590249 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Р.Р.Ё-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г- ахыг гэрт нь хүргэж өгье гэхэд том Г-агийнх нь тосгонд байдаг гээд тосгон руу явсан. Г-агийнх руу явах замдаа тосгоны дэлгүүрээс 1 сав 2 литр гарантай пиво авч машин дотор хувааж уусан. Тэгээд Г-а ахыг гэрт нь хүргэж өгье гэхэд Г-а ах шинэ Дархан явна намайг 18-н буудалд буулгачих гэсэн. Ингээд Г-а ахыг 18-н буудалд буулгасан. Энэ үед машиныг Ж.С- барьж явсан. Ингээд тэндээс толгойт явж П- эгчийг гэрийнх нь гадаа хүргэж өгөхөөр явсан. Замдаа би пиво уумаар байна гэхэд П- эгч толгойтод гэрийнх нь ойролцоо байдаг дэлгүүрээс Сэрүүн нэртэй 2,5 литрийн пиво ундаа зэргийг авч өгөхөөр нь худагны орчим машин дотроо уусан. Пивоо ууж дуусгаад П- эгчийг гэрийнх нь гадаа буулгачихаад Г-- буюу жижиг Г-аг гэр лүү нь хүргэж өгөхөөр болсон. Энэ хооронд толгойтын дэлгүүрээс дахин 1 сав 2,5 литрийн Сэрүүн нэртэй пивыг би худалдаж аваад тухайн пивыг Ж.С-, Т.Т-, бид 3 хувааж уусан. Г-- авсан пивонуудаас огт уугаагүй болно. Г--ийг 23:00 цагийн орчим шиг санаж байна гэрийнх нь гадаа Хүнсчдийн гудамжинд хүргэж өгөөд Г--ийг буулгаад машиныг би бариад Ж.С- жолоочийн хажуугийн суудалд суусан. Тэгээд Ж.С- харина гээд мөн Т.Т-ыг гэрт нь хүргэж өгөхөөр явж байхдаа хойноос урагш чиглэлд Гэгээ дэлгүүрийн орчим замын уруу хэсэгт би машиныхаа тормозыг гишгэх гэж байгаад андуурч хаазан дээрээ тултал гишгээд машинтайгаа замаас гарч машин агаарт миний мэдэхийн 2-3 удаа эргэж замын хажууд 4 дугуйн дээрээ буусан. Ингээд ослын дараа харахад Ж.С- ах машинаас шидэгдээд замын хажууд гадаа унасан байсан. Т.Т- машины арын суудалд ухаангүй байсан болно. Ослын дараа би ойр орчимд хүн байж ;магадгүй гээд туслаарай гэж орилоход нэг залуу ирээд эмнэлэг цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх 197/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ж- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 07 цагийн алдад миний охин Ганчулуун нь надтай утсаар ярьж ах Ж.С- эмнэлэгт бие нь муу байна гэж ярьсан. Тухайн үед би хүүгээ нас барсан гэж мэдээгүй байсан. Надад хэлэхэд миний хүү Ж.С- нас барсан байсан байна лээ. Хүүхдүүд миний биеийн байдал муудчихна гэж бодоод ахыгаа нас барсан гэж шууд хэлээгүй бие нь муу эмнэлэгт байна гэж эхлээд хэлсэн юм байна лээ. Цагдаагийн ажилчид хамгийн ах миний охин Ганчулуун руу ярьж энэ ослын талаар мэдэгдсэн байсан. Ослын талаар миний мэдэх зүйл ийм л байна” гэх мэдүүлэг /хх 44/,

 

Иргэний нэхэмжлэгч Т.Т.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Машинд жижиг Г-а, би, Р.Ё-, Ж.С- бид 4 үлдсэн байсан. Тэгсэн Ж.С- ах Гэгээ дэлгүүр дээр бууна харина гэж байсан. П- эгчийн авч өгсөн пивоноос уугаад би нэлээд согтоод ирсэн. Тэгээд Ж.С- ах П- эгчийг гэрийнх нь гадаа хүргэж өгөөд машиныг жолоодоод хөдөлсөн. Тэгээд жижиг Г-а харимаар байна гээд байхаар нь намайг буулгалгүй эхлээд жижиг Г-аг гэрт нь /Хөтөл хороололд байдаг юм байна лээ/ хүргэж өгөхөөр болоод Г-аг гэрийнх нь гадаа хүргэж өгсөн. Тэгээд нэг мэдсэн Р.Ё- машинаа жолоодож байсан. Тухайн үед би өөрөө нэлээд согтуу байсан болохоор болсон зүйлийг орон гаран санаад байна. Тэгээд нэг мэдсэн осол болсон би машины арын суудал дээр ухаан балартаад сэрсэн. Нэг танихгүй хүн намайг сэрээрэй бие нь гайгүй юу гэсэн. Миний сугарсан байсан гутлыг намайг дуудсан хүн өмсүүлж өгсөн. Тэгээд дахин миний ухаан балартаад маргааш өглөө нь эмнэлэг дээр сэрсэн. Ослын улмаас миний бүх бие өвдөөд хөдөлж чадахгүй толгой өвдөөд дотор муухай оргиод байсан. Ж.С- ахыг ослын улмаас нас барсан гэдгийг би мэдээгүй байж байгаад нэлээд хэд хоногийн дараа мэдсэн. Осол болох үед Ж.С- ах машинд сууж явсан. Машиныг Р.Ё- жолоодож явсан. Ж.С- ах Р.Ё-г осол гарахын өмнө “чи ийм аймар согтуу байж яаж машин барьдаг юм би арай гайгүй байна, машиныг чинь би барина” гэхэд Р.Ё- машинаа Ж.С- ахаар жолоодуулаагүй, Ж.С- ахтай маргаад байсныг би бүдэг бадаг санаж байна. Тухайн үед Р.Ё- Монгол дээл өмссөн байсан. Ж.С- ах осол болдог өдөр хар куртик дотор талаараа улаан цамц өмссөн байсан” гэх мэдүүлэг /хх 68/,

 

Иргэний хариуцагч Ж.Р- мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагчаар өгсөн: “...68-65 УНБ улсын дугаартай мөнгөлөг өнгийн тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь миний эд хөрөнгө байгаа юм. Тухайн машины эзэн нь анх Б.Т-гэдэг хүн байж байгаад 2019.03.12-ны өдөр Доржоо овогтой Г- гэдэг хүнд худалдахдаа энэ талаар итгэмжпэл хийж өгсөн байдаг. Ингээд Д.Г- нь тус тээврийн хэрэгслийг 2019.03.16-ны өдөр надад 7,5 сая төгрөгөөр худалдан борлуулахдаа бид 2-н дунд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Ингээд тухайн тээврийн хэрэгслийг миний бага хүү Ё- Дархан-Уул аймагт байх хугацаандаа унаж хэрэглэж байсан юм. Тухайн тээврийн хэрэгслийг худалдаж аваад эзэмшлийг нь би өөрийнхөө нэр дээр хараахан шилжүүлж бүртгүүлж чадаагүй байж байхад миний том хүү Р.Ё- нь тухайн тээврийн хэрэгслийг дүүдээ хэлэлгүй унаж яваад ийм осол гаргасан байна. Ёндонсампил хүү маань жолоодох эрхийн үнэмлэхтэй жолооч хүн байгаа юм. Харин ах Р.Ё- нь жолоодох эрхийн үнэмлэхгүй жолооч биш хүн юм. Ийм осол гаргасанд эцэг хүний хувьд харамсалтай санагдаж байна. Тээврийн хэрэгсэлд шинжээчийн дүгнэлтээр ослын улмаас 3,150,000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгний эвдрэл хохирлын үнэлгээ гаргасан дүгнэлтийг зөвшөөрч байна. Энэ төлбөр хохирлыг би хүү Р.Ё-гээс нэхэмжпэхгүй. Гомдолгүй” гэх мэдүүлэг /хх 97/,

 

Гэрч Б.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өөдөөс буюу эсэрг урсгалаас саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл хурдтай явж байснаа огцом тоормос гишгээд замын хажуу руу уначихсан. Би хамт явж байсан найз Р- хамт буугаад очиход дээлтэй өндөр залуу нь жолооны ард суучихсан, хойно нь буюу арын суудал дээр сууж байсан эмэгтэй нь ухаангүй суугаагаараа байж байхаар нь Рэнцэнжүгдэр арын хаалгыг нь онгойлгож ухаангүй байсан эмэгтэйг мөрнөөс нь татаж 2-3 сэгсэрэхэд шоконд орж цочирдсон байдалтай сэрсэн. Осолд орсон машинаас 1 метрийн зайтай жолоочийн эсрэг талд 40 орчим насны эрэгтэй хүн доошоо харсан байдалтай ухаангүй хэвтэж байхаар нь бид 2 дээш нь харуулж машиных нь дэрийг салгаж аваад эвээд хэтүүлэхэд амьсгалж байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх 22/,

 

            Гэрч Ч.Г- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...18:00 цагт ажил тарсан. гадаа шороогоор шуураад байсан болхоор ерөнхий инженер одоо ингээд ажлаасаа бууцгаа гэж хэлсэн. Би ажлаасаа буугаад харихдаа байнга дугуй унаад явчихдаг. Тэгсэн өчигдөр гадаа шороогоор шуураад байхаар нь дугуйгаа ажил дээр орхичихоод Т.Т-, П-, Г--, Ж.С- нарын хамт Р.Ё-гийн машинд суусан. Р.Ё-гийн машиныг Ж.С- барьчихсан Р.Ё- хажууд нь суучихсан байсан. Тэндээсээ хөдлөөд намайг хүргэж өгнө гээд тосгон руу явцгаасан. Би манай гэр лүү очих замд байдаг дэлгүүрийн гадаа зогсчих ах нь дэлгүүрлүү ороод тамхи аваадахъя гэж хэлээд дэлгүүр ороод тамхи авсан. Тэгтэл Р.Ё-тэй надтай цуг 1 сав ундаа, 2.5 литрийн пиво аваад гарч ирээд машиндаа суугаад цаашаа хөдлөөд дэлгүүрийн хажуухан талд нь байдаг худагны хажууд очоод машин дотроо сууж байгаад нөгөө пивийг П-, Ё-, Т.Т- бид хэд уусан. Ж.С- машин барьж байгаа, Г-- ерөөсөө пиво уудаггүй гээд тэр “ хоёр уугаагүй. Тэндээ 1 цаг орчим болоод намайг гэрт хүргэж өгнө гэхээр нь би гэртээ харихгүй ээ намайг хуучин Дарханы 18-н буудал руу хүргээд өгчих гэж хэлээд 18-н буудал дээр хүргүүлээд буугаад үлдсэн.” гэх мэдүүлэг /хх 51/,

            Гэрч С.Г- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн өдөр шуураад байсан болохоор 18:00 цагийн орчим тарсан. Р.Р.Ё- өглөө ажилдаа ирэхдээ саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Орой ажилаасаа тарахдаа хэн хэнтэй явсан талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх 23/,

 

Гэрч Н.П-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хажууханд байсан худагны хажууд машинтайгаа очиж зогсоод энд машин дотор сууж байгаад пивоо ууцгаая гэхэд Ж.С- би жолоо барьж байгаа гээд уугаагүй, бас Г-- гэдэг залуу би уухгүй гэж хэлээд пиво уугаагүй бусад нь ууцгаасан. Тэнд 1 цаг 30 минут орчим зогсож байгаад Гантулгыг гэрт нь хүргэх гэтэл би гэртээ харихгүй хуучин Дарханы 18-н буудал орж хүнтэй уулзана гэхээр нь Гантулгыг 18-н буудал дээр хүргэж өгөөд, манай гэр лүү намайг хүргэж өгөх гээд явж байтал Р.Ё- надад хандаж “Аниа дахиад ганц пиво уучихмаар байна хүнд ажил хийж байгаа юм чинь ядаргаагаа тайлаад ганцыг уучихаад амармаар байна” гэж хэлэхээр нь заза тэгвэл би аваад өгье та хэд өглөө эрт ажилтай шүү эртхэн уучихаад харьж амраарай гэж хэлээд манай гэрийн урд байдаг “Тэлмэн” хүнсний дэлгүүрийн гадаа очсон. Би дотогш ороод 2.5 литрийн пиво 1-ийг аваад гарч ирээд машинд суугаад манай гэрийн хажууд очсон. Тэнд машин дотор сууж байгаад ууцгаая гээд Р.Ё-, Т.Т- бид 3 хувааж ууж дуусгаад би гэртээ орох гэтэл Р.Ё- аниа одоо нэг ганцыг уучихъя би авчихъя гээд Ж.С-г түрүүний очсон дэлгүүр лүүгээ яваадахъя гээд тэндээс хөдлөөд дэлгүүрийн гадаа очсон. Р.Ё- дэлгүүр лүү ганцаараа ороод 2.5 литрийн пиво 1-ийг аваад гарч ирээд буцаад манай гэрийн гадаа ирсэн. Сүүлд авсан пивийг Ё-, Т.Т-, бид 3 хувааж уугаад 1 цаг гаран болоод би гэр лүүгээ орлоо маргааш ажилтай эртхэн хариараа гэж хэлээд гэртээ орсон” гэх мэдүүлэг /хх 116/,

 

Гэрч Д.Г--ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гантулга ах “би ганц пиво авчихъя гээд” дэлгүүр лүү Р.Ё- ахтай хамт орсон. Би хойноос нь ортол тэр 2 хоёр 1 сав ундаа ,1 сав пиво, 1 хайрцаг тамхи авчихаад гарч ирсэн. Бид 3 дэлгүүрээс гараад машиндаа суугаад машинтай цаашаа яваад нэг худгийн хажууд очсон. Тэнд машин дотроо сууж байгаад Ж.С- ах бид хоёроос бусад нь нөгөө пивоо хувааж уусан. Тэнд 1 цаг орчим болж байгаад Гантулга ахыг гэрт нь хүргэж өгье гээд Ж.С- ах машин жолоодоод хөдөлсөн. Гэтэл Гантулга ах би харихгүй намайг хуучин Дарханы 18-н буудал дээр хүргээд өгчих би тэнд хүнтэй уулзана гэсэн. Тэгээд хуучин Дарханы 18-н буудал дээр Гантулга ахыг буулгаад бид нар “Гэгээ хүнсний” дэлгүүрийн тийшээ П- эгчийг хүргэж өгөх гээд явж байтал Р.Ё- ах нэмээд ганц пиво уучихъя гэхэд П- эгч би та нарт нэг сав пиво авч өгнө гээд Толгойтын хүнсний дэлгүүрээс 2.5 литрийн пиво 1-ийг аваад гарч ирээд машинд суугаад цаашаагаа яваад нэг худгийн хажууд очоод тэндээ нөгөө пивоо Ж.С- ах бид хоёроос бусад нь ууцгаасан. Тэнд нэг пивоо уучихаад байж байтал Ёндонпэрэнлзй ах дахиад нэг пиво уучихаад салцгаая гээд түрүүний орсон дэлгүүрээс пиво аваад тэр хэд ууцгаасан. Тэгээд тэр хэд пивоо ууж дуусгаад П- эгчийг гэрийнх нь гадаа буулгаад Ж.С- ах машин жолоодоод цаашаа хөдлөөд намайг гэрийн харалдаа буулгаад явсан” гэх мэдүүлэг /хх 120/,

 

Гэрч Г.С- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн өглөө 09 цагийн алдад Ж.С- гэрээсээ гараад ажилдаа явсан. Орой 22:00 цагийн алдад Ж.С- надтай утсаар ярьсан. Ж.С-гийн ярианаас би түүнийг хамт ажилладаг Ё- гэдэг залуутай хамт архи уусан гэж ойлгосон ба би ярихдаа Ж.С-д чи яах гэж архи уусан юм гэртээ хурдан ир гэж хэлсэн. Тэгсэн Ж.С- хань нь удахгүй очноо, чи юу захих юм бэ гэж асуусан. Би алим захисан. Тэгээд тэр шөнө Ж.С- гэртээ ирээгүй. Ингээд өглөө нь буюу үүрээр 05 цагийн алдад Ж.С-гийн эмэгтэй дүү надтай утсаар яриад аниа зам тээврийн осолд ах орсон байна, та эмнэлэг дээр хүрээд ирээч гэсэн. Тэгээд би хувцсаа өмсөөд гэрээсээ гарах гэхэд дахин дүү нь залгаад та эмнэлэг дээр битгий очоорой, цагдаа дээр ирээрэй гэсэн. Ингээд цагдаа дээр ирсэн чинь Ж.С-г ослын улмаас нас барсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх 123/,

 

Гэрч Д.Г- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...замын ертөнцийн зүгээр баруун талд замын хажуугийн жалганд нэг эрэгтэй хүн хажуу талаараа хэвтсэн байсан ба машинд арын суудалд нэг эмэгтэй байсан. Эрэгтэй дээр нь очиж үзлэг хийхэд тухайн эрэгтэй амьд байсан ба амьсгал өнгөцхөн цөөн, зүрхний авиа бүдэг, толгойн орчим нэлэнхүйдээ цус болсон, ёолсон байдалтай байсан ба тухайн хүнээс би танд одоо ямар зовиур байна гэж асуухад маш удаанаар цөөхөн үгээр амьсгалж чадахгүй байна гэж хэлээд ёолж байсан. Тэгэхээр нь эмэгтэй дээр нь очиж үзлэг хийхэд тухайн эмэгтэй олигтой зүйл ярихгүй байсан ба асуусан асуултанд хариулахгүй дуудахад нүдээ нээсэн боловч огт юм ярихгүй байсан. Тухайн 2 хүнээс хэн хэнээс нь архи ихээр үнэртэж байсан. Ингээд 2-ууланг нь ээлжлэн насилкан дээр хэвтүүлж машинд оруулаад машинаар тээвэрлэн нэгдсэн эмнэлэг дээр хүргэж дараагийн шатлалын эмчилгээг эхлүүлсэн” гэх мэдүүлэг /хх 127/,

           

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 40 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.2.3. Ж.Ж.С-гийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр уушги, бөөр, элэгний язрал урагдал, голын эрхтэны цус хуралт, баруун, зүүн талын олон хавирганы зөрөөтэй хугарал, биеийн ерөнхий доргилт, нүүр, хүзүү, баруун эгэм, зүүн бугалга, тохой, зүүн шилбэ, шагай хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгарал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

4.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5.Дээрх үндсэн оношид бичигдсэн гэмтлүүд нь зам тээврийн ослын үед амьд ахуйд нь үүсгэгдсэн бөгөөд цээж хэвлийн хавсарсан гэмтэл нь үхэлд нөлөөлжээ.

6.Талийгаачийн биед үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

7.Талийгаач нь цээж хэвлийн хавсарсан гэмтлийн хүндрэл болох гэмтлийн шокоор нас баржээ.

8.Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй байна. Ходоодны агууламжид промилли этилийн спирт илэрчээ.

9.Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй тул согтолтын зэрэг тогтоогдохгүй. /хх 139/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 317 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.2.5.Т.Т.Т-ын биед тархи доргилт, сээр нуруу хэсгийн зөөлөн эдийн няцрал, дух, дээд уруул, доод эрүү баруун, зүүн хацар, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, 1 шүдний хазах хэсгийн паалангийн эмтрэл бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу ЗТО-ын үед хүчтэй доргих, цохигдох, үед үүсгэгдсэн байх боломжтой.

6.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

7.Цаашид эрүүл, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй /хх 147/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 118 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 179/,

 

ЗЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Нямцогтын дүгнэлт:

1-2.Рэнчиндорж овогтой Р.Ё- нь Т/Приус-20 маркийн 6865УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ МУ-ын ЗХД- ийн 12-р бүлгийн 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Мөн дүрмийн 3-р бүлэг 3.7.а Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 3-р бүлгийн 3.4.6 хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн,

3.Рэнчиндорж овогтой Р.Ё- нь Цагдаагийн байгууллагын мэдээллийн “ТРS” санд жолооч биш гэсэн төлөвтэй байна.

4.Рэнчиндорж овогтой Р.Ё-гийн зам тээврийн осол гарах үеийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Энэ нь Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн хэргийн газрын үзлэгт болон шүүхийн шинжилгээний шинжээчийн авсан гэрэл зураг, мөн замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн схем зураг зэрэгт тухайн авто машины дугуйны тормосны мөр авагдаагүй байгаа тул тухайн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй болно.

5.Зам тээврийн осол гарсан үндсэн шалтгаан нь Рэнчиндорж овогтой Р.Ё- нь Т/Приус-20 маркийн 6865УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ МУ-ын ЗХД-ийн хариулт 1-2-д тусгагдсан заалтуудыг зөрчсөн учраас зам тээврийн осол гарсан. /хх 161/,

 

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай шинжээчийн дүгнэлт:

“1.Улаанбаатар хот Автотээврийн Үндэсний Баян зүрх дүүргийн техник оношлогооны салбарын 2018 оны 06-02-ний өдрийн N»40957 тоот техникийн дүгнэлтийн хуудсыг үндэслэн, Тоёота Приусс 20 маркийн 68-65 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн болон ашиглалтын нөхцөл шаардлагад автомашин дээр нь үзлэг хийхэд Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих.Еренхий шаардлага ММЗ 4598:2011 Улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. Техник хяналтын дүгнэлтийн хуудас №40957, /12.1/

2. Техникийн хувьд бүрэн бүтэн, ямар нэг эд ангийн эвдрэлгүй, үйлдвэрлэлийн бус н«|мэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол гарахад нөлөөлсөн зүйлгүй байна. Техник хяналтын дүгнэлтийн хуудас №40957/ 12.1, Зураг №01-07

3. Тухайн тээврийн хэрэгсэл нь нэмэлт тоноглолгүй тул замын хөдөлгөөнд саад учруулсан' зүйлгүй байна.Техник хяналтын дүгнэлтийн хуудас №40957 /12.1, Зураг №01-07

Техник хяналтын дүгнэлтийн хуудас№ 16315, 13.1, Зураг №02-03-04-05

4. Техникийн хувьд бүрэн бүтэн осол гарахад, техникийн хувьд нөлөөлсөн з.. байна. Техник хяналтын дүгнэлтийн хуудас №40957 , 12.1/,

5. Бүхээгний урд хойд талын гупер, урд талын салхины шил, гэрэл дохио, зүү гар талын хаалганы шил, баруун гар талын хойд гэрэл, нүүр хагарсан, бүхээгний урд талын хөндлөн татуурга, крыло, хаалга хонхойсон, хөдөлгүүрийн хаалт /копут/ хонхойж тахийсан зэрэг нь ослыг дараах эвдрл эвдрэл байна.

6. Осол үйлдэгдэх үед автомашины тормосны ажиллагаа хэвийн ажилтай, бүрэн бүтэн байсан байна. Техник хяналтын дүгнэлтийн хуудас №40957, /4.1, 4.2, Зураг №04- 05-06-07/

7. Техникийн хувьд эвдрэл гэмтэлгүй байсан тул осол гарахад нөлөөлсөн зүйлгүй

байна.

            8. Осол үйлдэгдсэн шалтгаан нь техникийн байдлаас шалтгаалаагүй байна.

Техник хяналтын дүгнэлтийн хуудас №40957, 12.1

Тухайн автомашины хурдыг тогтоох боломжгүй байна.

Ослын өмнө техникийн хувьд эвдрэл гэмтэлгүй байсан.

Осол гарах үндсэн шалтгаанд техникийн талаас нөлөөлсөн зүйлгүй.

11.Тухайн автомашины хурдыг тогтоох боломжгүй байна.” /хх 168-169/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 5/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-13/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын бүдүүвч зураг /хх 14-15/,

Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16-20/,

Шүүгдэгч Р.Р.Ё-н согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл” /хх 29/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Жаргалсайханы хавтаст хэрэгт ирүүлсэн хохирлын баримтууд /хх 49-65/,

Иргэний нэхэмжлэгч Т.Т.Т-ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт, хохирлын баримт, өвчний түүх /хх 73-93/,

Яаралтай тусламжийн хуудас /хх 93-94/,

Иргэний хариуцагч Ж.Рэнчиндоржийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх 100/,

Капитал зууч ХХК-ийн тээврийн хэрэгслийн ослын улмаас учирсан хохирлыг үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 178-181/,

Тэгшхан ХХК-ийн тодорхойлолт, захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажилд горилогчийн анкет /хх 199-233/,

Р.Р.Ё-н иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх банкуудаас ирүүлсэн тодорхойлолт /хх 235-250/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх 3/,

68-65 УНБ дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /2-р хх 8/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай гаргасан дүгнэлтдээ... “шүүгдэгч Р.Р.Ё- нь жолооны сургалтад сууж жолоочийн эрх аваагүй,

Шүүгдэгч Р.Р.Ё- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 00:30 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р баг, “Гэгээ” хүнсний дэлгүүрийн орчим 68-65 УНБ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12-р бүлгийн 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Мөн дүрмийн 3-р бүлэг 3.7.а Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 3-р бүлгийн 3.4.6 хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Ж.Ж.С-гийн амь насыг хохироосон үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

-Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газар дээр хийсэн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-13, 14-15/,

-Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 1.41% /хх-29/,

-Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 40 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.2.3. Ж.Ж.С-гийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн залдан шинжилгээгээр уушги, бөөр, элэгний язрал урагдал, голын эрхтэны цус хуралт, баруун, зүүн талын олон хавирганы зөрөөтэй хугарал, биеийн ерөнхий доргилт, нүүр, хүзүү, баруун эгэм, зүүн бугалга, тохой, зүүн шилбэ, шагай хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгарал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. 4.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 5.Дээрх үндсэн оношид бичигдсэн гэмтлүүд нь зам тээврийн ослын үед амьд ахуйд нь үүсгэгдсэн бөгөөд цээж хэвлийн хавсарсан гэмтэл нь үхэлд нөлөөлжээ. 6.Талийгаачийн биед үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 7.Талийгаач нь цээж хэвлийн хавсарсан гэмтлийн хүндрэл болох гэмтлийн шоъоор нас баржээ. 8.Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй байна. Ходоодны агууламжид промилли этилийн спирт илэрчээ. 9.Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй тул согтолтын зэрэг тогтоогдохгүй /хх 139, гэрэл зургийн үзүүлэлт 140-142/,

-Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай шинжээчийн дүгнэлт: 1. Улаанбаатар хот Автотээврийн Үндэсний Баян зүрх дүүргийн техник оношлогооны салбарын 2018 оны 06-02-ний өдрийн N»40957 тоот техникийн дүгнэлтийн хуудсыг үндэслэн, Тоёота Приусс 20 маркийн 68-65 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн болон ашиглалтын нөхцөл шаардлагад автомашин дээр нь үзлэг хийхэд Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих.Еренхий шаардлага ММЗ 4598:2011 Улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. Техник хяналтын дүгнэлтийн хуудас №40957, /12.1/ 2. Техникийн хувьд бүрэн бүтэн, ямар нэг эд ангийн эвдрэлгүй, үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол гарахад нөлөөлсөн зүйлгүй байна. Техник хяналтын дүгнэлтийн хуудас №40957/ 12.1, Зураг №01-07 3. Тухайн тээврийн хэрэгсэл нь нэмэлт тоноглолгүй тул замын хөдөлгөөнд саад учруулсан' зүйлгүй байна.Техник хяналтын дүгнэлтийн хуудас №40957 /12.1, Зураг №01-07, Техник хяналтын дүгнэлтийн хуудас№ 16315, 13.1, Зураг №02-03-04-05, 4. Техникийн хувьд бүрэн бүтэн осол гарахад, техникийн хувьд нөлөөлсөн з.. байна. Техник хяналтын дүгнэлтийн хуудас №40957 , 12.1/, 5. Бүхээгний урд хойд талын гупер, урд талын салхины шил, гэрэл дохио, зүү гар талын хаалганы шил, баруун гар талын хойд гэрэл, нүүр хагарсан, бүхээгний урд талын хөндлөн татуурга, крыло, хаалга хонхойсон, хөдөлгүүрийн хаалт /копут/ хонхойж тахийсан зэрэг нь ослыг дараахь эвдрэл байна. 6. Осол үйлдэгдэх үед автомашины тормосны ажиллагаа хэвийн ажилтай, бүрэн бүтэн байсан байна. Техник хяналтын дүгнэлтийн хуудас №40957, /4.1, 4.2, Зураг №04- 05-06-07/, 7. Техникийн хувьд эвдрэл гэмтэлгүй байсан тул осол гарахад нөлөөлсөн зүйлгүй байна. 8. Осол үйлдэгдсэн шалтгаан нь техникийн байдлаас шалтгаалаагүй байна. Техник хяналтын дүгнэлтийн хуудас №40957, 12.1, Тухайн автомашины хурдыг тогтоох боломжгүй байна. Ослын өмнө техникийн хувьд эвдрэл гэмтэлгүй байсан. Осол гарах үндсэн шалтгаанд техникийн талаас нөлөөлсөн зүйлгүй. 11.Тухайн автомашины хурдыг тогтоох боломжгүй байна.” /хх 168-169/,

- ЗЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Нямцогтын дүгнэлт: 1-2.Рэнчиндорж овогтой Р.Ё- нь Т/Приус-20 маркийн 6865УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ МУ-ын ЗХД- ийн 12-р бүлгийн 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Мөн дүрмийн 3-р бүлэг 3.7.а Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 3-р бүлгийн 3.4.6 хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн, 3.Рэнчиндорж овогтой Р.Ё- нь Цагдаагийн байгууллагын мэдээллийн “ТРS” санд жолооч биш гэсэн төлөвтэй байна. 4.Рэнчиндорж овогтой Р.Ё-гийн зам тээврийн осол гарах үеийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Энэ нь Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн хэргийн газрын үзлэгт болон шүүхийн шинжилгээний шинжээчийн авсан гэрэл зураг, мөн замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн схем зураг зэрэгт тухайн авто машины дугуйны тормосны мөр авагдаагүй байгаа тул тухайн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй болно. 5.Зам тээврийн осол гарсан үндсэн шалтгаан нь Рэнчиндорж овогтой Р.Ё- нь Т/Приус-20 маркийн 6865УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ МУ-ын ЗХД-ийн хариулт 1-2-д тусгагдсан заалтуудыг зөрчсөн учраас зам тээврийн осол гарсан. /хх 161/,

 

-Иргэний нэхэмжлэгч Т.Т.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Машинд жижиг Г-а, би, Р.Ё-, Ж.С- бид 4 үлдсэн байсан. Тэгсэн Ж.С- ах Гэгээ дэлгүүр дээр бууна харина гэж байсан. П- эгчийн авч өгсөн пивоноос уугаад би нэлээд согтоод ирсэн. Тэгээд Ж.С- ах П- эгчийг гэрийнх нь гадаа хүргэж өгөөд машиныг жолоодоод хөдөлсөн. Тэгээд жижиг Г-а харимаар байна гээд байхаар нь намайг буулгалгүй эхлээд жижиг Г-аг гэрт нь /Хөтөл хороололд байдаг юм байна лээ/ хүргэж өгөхөөр болоод Г-аг гэрийнх нь гадаа хүргэж өгсөн. Тэгээд нэг мэдсэн Р.Ё- машинаа жолоодож байсан. Тухайн үед би өөрөө нэлээд согтуу байсан болохоор болсон зүйлийг орон гаран санаад байна. Тэгээд нэг мэдсэн осол болсон би машины арын суудал дээр ухаан балартаад сэрсэн. Нэг танихгүй хүн намайг сэрээрэй бие нь гайгүй юу гэсэн. Миний сугарсан байсан гутлыг намайг дуудсан хүн өмсүүлж өгсөн. Тэгээд дахин миний ухаан балартаад маргааш өглөө нь эмнэлэг дээр сэрсэн. Ослын улмаас миний бүх бие өвдөөд хөдөлж чадахгүй толгой өвдөөд дотор муухай оргиод байсан. Ж.С- ахыг ослын улмаас нас барсан гэдгийг би мэдээгүй байж байгаад нэлээд хэд хоногийн дараа мэдсэн. Осол болох үед Ж.С- ах машинд сууж явсан. Машиныг Р.Ё- жолоодож явсан. Ж.С- ах Р.Ё-г осол гарахын өмнө “чи ийм аймар согтуу байж яаж машин барьдаг юм би арай гайгүй байна, машиныг чинь би барина” гэхэд Р.Ё- машинаа Ж.С- ахаар жолоодуулаагүй, Ж.С- ахтай маргаад байсныг би бүдэг бадаг санаж байна. Тухайн үед Р.Ё- Монгол дээл өмссөн байсан. Ж.С- ах осол болдог өдөр хар куртик дотор талаараа улаан цамц өмссөн байсан” гэх мэдүүлэг /хх 68/,

-Гэрч Б.Б-мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өөдөөс буюу эсэрг урсгалаас саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл хурдтай явж байснаа огцом тоормос гишгээд замын хажуу руу уначихсан. Би хамт явж байсан найз Рэнцэнжүгдэрийн хамт буугаад очиход дээлтэй өндөр залуу нь жолооны ард суучихсан, хойно нь буюу арын суудал дээр сууж байсан эмэгтэй нь ухаангүй суугаагаараа байж байхаар нь Рэнцэнжүгдэр арын хаалгыг нь онгойлгож ухаангүй байсан эмэгтэйг мөрнөөс нь татаж 2-3 сэгсэрэхэд шоконд орж цочирдсон байдалтай сэрсэн. Осолд орсон машинаас 1 метрийн зайтай жолоочийн эсрэг талд 40 орчим насны эрэгтэй хүн доошоо харсан байдалтай ухаангүй хэвтэж байхаар нь бид 2 дээш нь харуулж машиных нь дэрийг салгаж аваад эвээд хэвтүүлэхэд амьсгалж байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх 22/ болон шүүгдэгч Р.Р.Ё-гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ц-шүүхэд гаргасан дүгнэлтдээ...”шүүгдэгч нь жолооч хүн биш зориулалтын сургалтанд сууж эрхийн үнэмлэхийг нь аваагүй. Шүүгдэгчийг жолооний сургалтанд суугаагүй, жолооч биш гэж үзсэн дүгнэлт байна. Энэ хэргийг замын хөдөлгөөний журам зөрчсөн гэж үзэж байгаа бол энэ хүн тэр журмыг мэдэхгүй, ямар ч техниктэй харьцах эрхийн үнэмлэхгүй хүн. Энэ журам бол жолооны эрх авсан эсвэл эрхээ хасуулсан хүнд зүйлчлэх зүйлчлэл гэж ойлгож байна. Шүүгдэгчийн хувьд болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэх зүйлчлэлээр зүйлчлүүлэх  саналтай байна” гэв.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар “жолооч” гэж тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүнийг хэлэх бөгөөд тухайн хүн нь жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй эсэхээс үл шалтгаалан жолоодож хөдөлгөөнд оролцсон этгээдийг хэлнэ.

Иймд өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүй гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ж-, түүний өмгөөлөгч Ө.Ө- шүүхэд гаргасан дүгнэлтдээ...”Шүүгдэгч Р.Ё- нь Монгол Улсын замын хөдөлгөөний маш чухал 3 дүрмийг зөрчсөн гэж үзэж байна. Энэ зөрчсөн замын хөдөлгөөний дүрмийн улмаас болж нэг хүний амь нас өнгөрч дахин нэг хүн хөнгөн зэргийн гэмтэл авсан байна. Хохирол төлбөрийн хувьд иргэний хариуцагч төлбөрөөс төлөх ёстой гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувьд нэг ч удаа ирж хохирогчийн ар гэрийнхэнтэй уулзаагүй. Шүүх хуралдаанд гэмшсэн шинжгүй сууж байна. Яавал хөнгөн ял авах уу гэсэн бодолтой байна. Энэ хүн хөнгөн ял аваад гарлаа гэхэд дахин хэрэг үйлдэхийг үгүйсгэхгүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд ялын дээд хэмжээг өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмын дагуу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх бөгөөд эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус, хэрцгий... шинжгүй байх нь  хууль ёсны, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзнэ.

 

Хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан шүүгдэгч Р.Р.Ё-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан  тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэл тогтоогдож байна.

 

Хохирол, хор уршигийн талаарх дүгнэлт:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Жаргалсайхан нь амь хохирогчийг оршуулахтай холбоотой 6.892.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Т.Т-аас эмчилгээний зардалтай холбоотой 570.000 төгрөгийн иргэний нэхэмжлэл тус тус гаргаснаас шүүгдэгч Р.Р.Ё- нь иргэний нэхэмжлэгч Т.Т.Т-д 200.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан үлдэх хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байна.

 

Зам тээврийн осол гаргасан 68-65 УНБ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч, эзэмшигч нь - Р- болох нь хавтаст хэргийн 100 дугаар хуудсанд авагдсан “тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээ”-ээр тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан байх тул иргэний хариуцагч Ж.Р* гэм хорын хохирлоос үүсэх үүргийг хариуцаж, цаашид гэм буруутай этгээдээс хохирлоо шаардах эрх үүснэ гэж дүгнэлээ.

 

Иймд иргэний хариуцагч Ж.Рэнчиндоржоос оршуулгын зардал 6.892.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ж-д, иргэний нэхэмжлэгч Т.Т.Т-ын эмчилгээний зардал 370 000 төгрөг гаргуулан /РД:ОИ98083108/ нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Р.Р.Ё- нь урьд нь ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Р.Ё-г Автотээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Р.Р.Ё-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Р.Ё-д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Р.Ё-д оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.

 

5.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч Ж.Р- 6.892.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ж- д, 370.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Т.Т.Т- нарт тус тус олгосугай.

 

            6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

           

            7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Р.Ё-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.ТӨМӨРХҮҮ