Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 15 өдөр

Дугаар 289

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч О.Г /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт О.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1918004290324 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт О.Г /регистрийн дугаар: ..../, 1978 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ....  оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсэгт зааснаар 22 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 02 сарын 05-ны өдөр хугацааны өмнө 2 жил 8 сар 27 хоногийн ялаас тэнсэн суллагдсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч О.Г нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн Бурхантын 6-25 тоот хашааны гадна хувийн маргааны улмаас иргэн Г.С-г хайчаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь О.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт

 

D:2019.shiitgeh togtool\Gantugs-11.6-1.docx

үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Г нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн Бурхантын 6-25 тоот хашааны гадна хувийн маргааны улмаас иргэн Г.С-г хайчаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г-ийн өгсөн “...Гэм буруугийн тал дээр ямар нэг маргаан байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Г.С-н мөрдөн байцаалтад 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 20 цагийн орчимд паркийн хашаан дотор найз Э, Б, Н, М нарын хамт 2 шил архи пиво уучхаад 22 цагийн орчимд би өөрийн хар өнгийн алфард машинаа унаад Б-н гэр рүү явж байгаад 2-р хорооллын тэнд Б ийшээ зогсчих гэхээр нь би нэг хашаа руу ороод зогссон чинь нэг зүс таних залуу гарч ирээд хашаанд орж ирдэг хэн бэ пизда минь гээд томроод байхаар нь би машинаас буугаад тэр залуутай маргалдсан. Тэгсэн чинь нэг жижиг залуу гарч ирээд маргалдаад ална шүү пизда минь гээд байсан. Тэгээд байж байсан чинь нэг мэдсэн миний гэдэсний баруун талын доод хэсгээс цус гарч байхаар нь би тэр Г гэдэг залууг надад гэмтэл учруулчихлаа гэж мэдсэн...” гэх мэдүүлэг[1],

 

-Гэрч Б.А-н мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 22 цагийн орчимд Дархан сумын 14-р баг 2-р хороолол Бурхантын 6-25 тоот гэртээ нөхөр Д.М, нөхрийн найз М, аав Б, дүү Д, Ж бид нар байж байтал манай хашаан дотор машин ороод ирэхээр нь нөхөр М юун машин ороод ирээ вэ гэж хэлээд гарсан. Тэгээд удалгүй гадаа орилоон хашгираан болоод байхаар нь би гэрээсээ гараад очиход манай нөхөр М, Ж хоёр руу 5-н үл таних залуучууд цохиж зодох гээд дайрч байхаар нь та нар болиочээ  энд хөгшин настай, нялх биетэй хүмүүс байна шүү дээ гэж хэлэхэд чам шиг янханд ямар хамаатай юм бэ гээд элдэв бусаар хэлээд дайраад байхаар нь би нөхрөө тэд нараас хамгаалаад зогсож байтал Ж ахыг 5 залуугийн нэг нь буюу саарал өнгийн фудволктой, хөх жинсэн өмдтэй залуу нүүр лүү нь гараараа цохиод авсан. Тэгэхэд Ж ах жижигхэн цаасны хайчаар нэг залуугийнх нь зүүн хажуу хэвлий рүү нь хатгачихсан.” гэх мэдүүлэг[2],

 

-Гэрч Д.М-н мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр мэдүүлсэн: “...М-н хашаанд хар өнгийн альфард маркийн машин шороо босгоод хурдтай ороод ирэхээр нь манай найз М намайг очоод наад машинаа гаргачих гэхээр нь би очоод юун хүмүүс бэ яах гэж ирсэн юм нялах хүүхэдтэй орж болохгүй гэсэн чинь энд янхан зардаг гээ биз дээ орж үзье гэхээр нь юу яриад байгаа юм бэ тийм юм байхгүй дөнгөж төрсөн хүүхэд байна хашаанаас гар гэсэн чинь тэр хар альфардтай хүмүүс гараад явсан. Удалгүй манай найз М-н хуурай ах Ж гэдэг ах найз охиныхоо хамт гарч ирээд гэрт хүргээд өг гэхээр нь бид нар М-н машинтай хашаанаас гартал хаалган дээр нөгөө альфардтай хүмүүс зогсож байхаар нь М цонхоо онгойлгоод нялх хүүхэд байгаа хашаа руу битгий ор гэж хэлтэл уг машины жолооч С гэдэг залуу бууж ирээд чи яадаг пизда юм буугаад ир гээд буулгаад боож аваад цохихоор нь би машинаас бууж салгах гэтэл намайг туранхай өндөр залуу нь намайг боогоод цаашаа гудамж руу чирээд доош дараад өшиглөсөн. Ж ах миний араас машинаас бууж ирээд салгах гэтэл махлаг Сүлдээ гэх ах Ж ахтай хэрүүл хийгээд байсан. Ж ахын найз охин Д, Ж ахыг салгаад хойноо хийгээд зогсож байхад тэр туранхай залуу Ж ахыг цохиж байгаа харагдсан. ...Цагдаа нар ирэхэд С-н гэдэс хавиас цус гарсан байсан.” гэх мэдүүлэг[3],

 

-Гэрч Д.Мын мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр мэдүүлсэн: “...махлаг бүдүүн залуу танай хашаанд орохоор яадаг гэнээ гээд багалзуурдаад миний нүүр рүү цохисон. Тэгтэл миний араас нэг нь шилдэж дарахаар унаад босож ирэхэд жолооч талаас бууж ирсэн бүдүүн залуу Ж ахын нүүр рүү нэг удаа цохисон. Тэр хар машинд байсан туранхай залуу М-г шилдээд дарсан байсан. Тэгтэл жолооч талаас бууж ирээд байсан бүдүүн залуу зугатаад явж байтал цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг[4],

 

-Гэрч Т.Мын мөрдөн байцаалтад 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр мэдүүлсэн: “...Хашааны эзэн бололтой нэг залуу наанаа машинаа тавихгүй шүү машинаа гарга гэхээр нь машинаа гаргаад гадаа зогссон. Тэгсэн чинь тэр залуу хар өнгийн приустэй залуу гарч ирээд бууж ирснээ машин тэргээ яагаад хашаанд оруулаад байгаа юм бэ гэсэн чинь С тэр залууг чи аятайхан хэлчихэд яадаг юм бэ гээд маргалдаад тэгээд С машинаас буухаар нь би буугаад боль ахын дүү гээд салгасан чинь нэг жижигхэн хүн ална гээд гартаа нэг юм барьчихсан байсан. Тэгээд тэр залуу Стэй маргалдаад тойроод байснаа над руу дайрахаар нь өшиглөсөн чинь газар унасан. Тэр залуу Стэй маргалдаад орилолдоод би очсон чинь С-н гэдэсний баруун доод талаас нь цус гарч байсан. Тэгсэн чинь удалгүй цагдаа ирсэн чинь нөгөө гартаа юм барьсан жижигхэн залуу зугтаагаад яваад өгсөн.”  гэх мэдүүлэг[5],

 

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт[6],

 

-Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны “...Г.С-н биед хэвлийн баруун өмнө хэсгийн шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц, ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Г.С-д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 513 дугаар шинжээчийн дүгнэлт[7],

 

Яллагдагч О.Г-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр мэдүүлсэн: “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би М-ыг хүргээд өг гээд гарсан чинь алфард машины хашааны гадна зогсож байсан. Тэгсэн чинь М буугаад нялх нойтон хүүхэд байгаа та нар битгий машинтай хашаанд ороод бай гэсэн чинь машинаас С гэх залуу цээж нүцгэн бууж ирээд тэд нар маргалдаад бужигнаад явсан. Би тэд нарыг салгах шинжгүй болохоор бууж очоод С гэдэг залууг татаад салгасан чинь С нүүр рүү цохихоор нь миний халаасанд байсан хуруунд зүүдэг хүүхдийн жижиг хайч байсан тэр хайчаар С-н гэдсэнд нэг удаа хатгасан чинь С гүйгээд явсан.” гэх мэдүүлэг[8] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Шүүхээс шүүгдэгч О.Г-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч О.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун/ мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Шүүгдэгч О.Г нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулсан болох нь хохирогч Г.С-н хүсэлт[9]-ээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Хэрэгт шүүгдэгч О.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт О.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-д оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч О.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.ИДЭР

 

 


[1] Хавтаст хэргийн 5 тал

[2]  Хавтаст хэргийн 6 тал

[3] Хавтаст хэргийн 7 тал

[4] Хавтаст хэргийн 8 тал

[5] Хавтаст хэргийн 12 тал

[6] Хавтаст хэргийн 13 тал

[7] Хавтаст хэргийн15-16 тал

[8] Хавтаст хэргийн 23-24 тал

[9] Хавтаст хэргийн 41 тал