Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 192

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, шүүгч Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Иргэдийн төлөөлөгч С.Оюунцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхцацрал,  

Шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Н.Баярмаа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар-757) нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д заасан гэмт хэрэгт Б... овогт А...-н А...-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818000000579 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, Б... овогт А...-н А..., /РД:../, 1973 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 65 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239,1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэгдэн 1996 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 68 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэн 2000 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 3 сар 28 хоногийн хорих ялыг тэнсэн хянан харгалзсан,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 238 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэн 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 3 сар 14 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн  суллагдсан,

D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Amarjargal-10.1-2.1, 2.8-хянасан.docx

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгэгдсэн,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 96а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

-Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар  5 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шүүгчийн 260 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 4 жил 5 сар 20 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч А.А нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг “Ноён Хонгор” гэх газарт байрлах  өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч А.Э-ийг онц харгис хэрцгийгээр биед нь олон тооны гэмтэл шарх үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А мэдүүлэхдээ “...Газар хэвтэж байгааг нь харахад талийгаач эвгүй харагдаад байсан би хардсан учир бөгсөн дээр нь банзаар цохисон. Би талийгаачийг орон дээр гаргаж хэвтүүлэх гэхэд толгойноос нь цус гарсан байсан тул би алчуураар арчиж, хувцсыг нь солиод орон дээр хэвтүүлсэн. Би талийгаачийн бөгс рүү нь банзаар цохиход бөгсөн дээр нь байсан шархнаас цус гараад банз цус болсон байсан. Би хэн чамайг цохисон юм бэ? гэж асуухад жолооч намайг цохисон гэж хэлэхэд нь чи надад худал хэлээгүй биз дээ гэж асуусан.

...хамтран амьдрагч А.Э-ийн биед хүч хэрэглэсэн боловч үхэлд хүргэхээр гэмтэл учруулаагүй, харин манайд ирсэн Ц гэх жолооч зодсон.” гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э мэдүүлэхдээ  “...Туйлын их гомдолтой байна. Манай ээж нас барахынхаа урьд орой буюу 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр надтай зүгээр утсаар ярьж байсан. 2018 оны 8 дугаар сард би ээжтэйгээ хамгийн сүүлд уулзсан. Манай ээжийг Замын-Үүдэд зодсон байна гэж цагдаагаас ярьсан байдаг. Шүүгдэгчийн ээж нь цус харвасан хүн байдаг, би эгчид нь та нар энэ хүнээ аваач ээ, манай ээжийг цохиж нүдээд байх юм гэж хэлж байсан. Манай талийгаач хэдийгээр бидэнтэй хамт байдаг боловч их ганцаарддаг байсан юм шиг байгаа юм. Шүүгдэгчтэй талийгаач өөрөө холбоо бариад, уулзаад, хамт амьдарна гэдэг байсан. Бидний хувьд хүний амьдрал юм даа гэж бодоод, хорьж цагдаагүй. Өөр хэлэх үг байхгүй. Би энэ хүний талаар хэлэх зүйл байхгүй. Үхсэн хүн үг хэлэх биш гэдэг байдлаар миний ээжийг гүтгэж байна, энэ хүнд манай ээжийг гэсэн, ард нь үлдсэн хүүхдүүд биднийг бодоод үнэнээ хэлэх, ядаж уучлал гуйх өчүүхэн ч гэсэн сэтгэл байхгүй байна.

...2018 оны 12 дугаар сарын 16-ны орой манай ээж надтай утсаар ярьсан. Би ээжийг нь бие нь гайгүй юу, дажгүй юу гэж ярьсан. 22:00 цаг өнгөрсөн байсан. Тухайн өдөр би ажлаасаа тарж ирээд удаагүй, ядарсан байсан тул нэг их ярьж чадаагүй, ээж манай хүүтэй яриад байсан. Бас манай эрэгтэй дүүтэй ярьсан. Би ээжид та жоохон уучхаа юу даа, гадаа хүйтэн байна шүү даарчих вий дээ гэхэд ээж нь дажгүй байна аа гэж надад хэлсэн. Мөн эгч нөхөртэйгөө очоод явсан гэсэн давгүй байсан гэж хэлдэг. Тэрнээс хойш манай эрэгтэй дүүгийн охин руу ээж минь нэлээн олон удаа залгасан байсан. Эргэж залгаад яасан бэ?, яагаад залгасан юм бэ? гэхэд эмээ нь зүгээр ээ гэж хэлээд утсаа салгасан гэсэн. 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ээжийн гар утас нь руу нь залгахад дандаа энэ хүн утсыг нь аваад, ээж чинь хониндоо гарсан, ингэсэн, тэгсэн гэж хэлээд байсан. Шүүгдэгчийн одоо ярьж байгаа зүйл нь өмнө нь ярьж байсан зүйлээсээ зөрүүтэй байна. Оршуулгын зардлыг авахгүй гэж бодож байсан боловч одоогийн байдлаар оршуулгын зардал гэж 4.618.713 төгрөгийг нэхэмжилж байгаа. Миний хувьд үнэхээр их гомдолтой байна, хэлэх үг олдохгүй байна. Аймаар их харамссан, энэ хүнд итгэсэн бидний буруу боллоо. Миний ээж шүүгдэгчийн гутлыг нь угаадаг, хоол ундыг нь зөөдөг байсан. Шүүгдэгч нь манай ээжийг таарсан хүнтэйгээ унтдаг байсан гэж ярьж байна, энэ хүн өөрөө манай ээжийг хардаж доромжилдог байсан.” гэв.  

 

Хоёр. Эрүүгийн 1818000000579  дугаартай хэргээс:

 

-Хууль ёсны төлөөлөгч С.Э-н мөрдөн байцаалтад 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн “...2018 оны 12 дугаар сарын 18-ны орой 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд байдаг хөрш айлын Б эгч над руу утсаар яриад ээжтэйгээ уулзсан уу? утсаар яриарай гэж хэлэхэд юу болсон юм бэ гэж асуухад захиргааныхан асуугаад байна гэж хэлээд утсаа тасалсан юм. ...унтах гээд байж байтал эмэгтэй дүү болох Э над руу залгаад Дарханы цагдаагаас сая над руу залгаад ээжийг нас барсан талаар мэдэгдлээ гэж хэлээд бид нар бөөнөөрөө Дархан луу гарсан.

...би 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ээж, түүний хамтран амьдрагч Амаржаргал нарын хамт Эрээн хот руу хил гарсан. Тэгээд Эрээнд байх хугацаанд намайг Монголын хилээр гарчхаад 2-3 хоночхоод буцаж ирэх үед ээж, А.А хоёр архи ууж улмаар А.А нь ээжийг зодож сэрээгээр чих рүү нь хатгаж сэтэлж, толгойг нь хагалчихсан байсан. Тэр үед Эрээний буудлын ажилтан нь цагдаад дуудлага өгч бариулаад тухайн үед ээж гомдолгүй гэж хэлээд А.А-г гаргаж авчихсан байсан... ээжийг зодсон талаар нь А.А-г ээж болон эгчид нь утсаар хэлж мэдэгдсэн.

...Сүүлд сонсоход ээжийг А.А-тай хамт “Ноён хонгор” гэх газар айлын мал маллаж байгаа гэж эгчээс сонсоод 2018 оны 12 дугаар сарын 16-ны орой 10 цагийн орчим 99724439 дугаарын утас руу залгахад ээж архи уучихсан байдалтай, манай хүүтэй утсаар яриад байсан юм. Тэр үед би ээжид хандаж архи уучхаад гарч яваад ямар нэг асуудалд оров гэж хэлж анхааруулж байсан юм.

...Миний ойлгож байгаагаар хардаж, мөн жаахан хүүхэд шиг, хэвтрийн хүн шиг асруулах гээд байгаа юм шиг санагдсан. А.А нь хүний нүдэн дээр их даруу төлөв, гайгүй хүн шиг харагддаг. Далдуур хүнийг их дээрэлхэж, дарамталдаг санагдсан юм. Мөн намайг Эрээн хотод ээжтэйгээ хамт гадуур алхаж байгаад ирэх үед хаагуур яваад байдаг юм гэж уурлаж хэрүүл хийхэд нь та арай дэндэж байна. Манай ээж тантай суусан болохоос биш эд хөрөнгө чинь биш шүү гэж би хэлж байсан юм. Ерөнхийдөө манай ээжийг их дээрэлхэж харддаг юм шиг санагдсан. Гомдолтой байна. Манай ээжийг А.А л амь насыг нь хохироосон. Өөр ямар нэг хүн байхгүй.” гэх мэдүүлэг[1]

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[2]

-Хэргийн газрын давтан үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[3]

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[4]

-А.Ам-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[5]

-А.Ам-ын өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[6]

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Хохирогч А.Эийн гэх цус нь А/2/ бүлгийн харьяалалтай байна. Яллагдагч А.А-ын гэх цус нь О/1/ бүлгийн харьяалалтай байна. Хохирогч А.Э-ийн үтрээнээс авсан гэх арчдас, наалдац дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн. Уг илэрсэн эр бэлгийн эсийн эзэн холбогдогчийг ДНХ-н шинжилгээгээр тогтоолгож болно” гэх 237 дугаартай дүгнэлт[7]

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...шинжилгээнд ирүүлсэн “А.А” гэж хаягласан цусанд 1.9 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1.9 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх 246 дугаартай дүгнэлт[8]  

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...А.А,  А.Э нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов. Хохирогч А.Э-ийн үтрээнээс авсан гэх арчдаснаас илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь А.Ам-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх 354 дугаартай дүгнэлт[9]

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...хэргийн газраас давтан үзлэгээр хураан авсан гэх 13х72 см банз дээр цус илэрсэн. Цусанд урвал явагдаагүй тул бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй байна.” гэх 419 дугаартай дүгнэлт[10]

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн банз дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эмэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтоцоороо А.Э-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх 546 дугаартай дүгнэлт[11]

-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Шинжилгээнд тэнцэж буй 3 дугаартай гарын мөр санд MN003110006000 дугаараар бүртгэгдсэн А.А-ын баруун гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна.” гэх 9 дугаартай дүгнэлт[12]

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...А.Эийн гэх хар өмдөнд гарсан 24 мм, А.А-ын гэх хар саарал цамцанд гарсан 27 мм, хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх ногоон дээлэнд гарсан 25 мм, 20 мм, хар өмдөнд гарсан 40 мм, 40 мм, саарал майканд гарсан 75х65мм хэмжээний гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан ханзралтууд байна. Дээрх хар өмдөнд гарсан 40 мм, 40 мм хэмжээтэй ханзралтууд хуучин, бусад ханзралтууд шинэ байна. Дээрх гэмтлүүдийг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй. А.Э-ийн гэх хар өмдөнд гарсан 4 мм, А.А-ын гэх бор хүрмэнд гарсан 20мм, хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хар цамцанд гарсан 19 мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан урагдалтууд байна. Дээрх 4 мм хэмжээтэй урагдалт хуучин, бусад урагдалтууд шинэ байна. А.Э-ийн гэх 404 мм, 601 мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тус тус гарсан шинэ зүсэгдэлтүүд байна. А.А-ын гэх бор хүрмэнд гарсан 10х12 мм, 4х12 мм, 11х10 мм, 10 мм, 17х20 мм, хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хөх бүтээлгэнд гарсан 25х20мм, хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хөх бүтээлгэнд гарсан 10х5 мм, 16х6мм, 17х10 мм, хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх цагаан оруулгатай хар өмдөнд гарсан 4х3 мм, 14х12 мм, хар цамцанд гарсан 14х12 мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн гогодох татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан гогодолтууд шинэ, бусад гогодолтууд хуучин байна. А.А-ын гэх ягаан оймсонд гарсан 7х4 мм хэмжээтэй гэмтэл нь эдэлгээний явцад олон удаагийн үйлчлэлээр гарсан хуучин цооролт байна. Цогцосны доор дэвсээтэй байсан гэх хөх бүтээлгэнд гарсан 110 мм, 95 мм хэмжээтэй гэмтлүүд нь эдэлгээний явцад татаж чангаах хүчний олон удаагийн үйлчлэлээр гарсан хуучин урагдалтууд байна. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хагас түрийтэй хар гуталд 8х6.5 см, 6х7.6 см хэмжээтэй талбайд гарсан гэмтлүүд нь эдэлгээний явцад олон удаагийн үйлчлэлээр гарсан хуучин халцралтууд байна. Дээрх хувцсанд гарсан гэмтлүүдийг ямар цаг хугацаанд гарсан болохыг тогтоох боломжгүй. Бусад хувцас гэмтэлгүй.” гэх 148 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд.[13]

 

-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ”...талийгаачийн биед дээрх үндсэн оношинд бичигдсэн гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн биед илэрсэн дагзны хуйхны шарх, нүүрний зураасан зулгаралт нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно. Талийгаачийн биед илэрсэн цээжний гэмтлийн улмаас зүүн талын олон хавирга хугарч цээжний гялтанг нэвтрэн уушгийг цоолсноос зүүн уушиг авчилт болсон байна. Талийгаачийн биед илэрсэн цээжний гэмтэл, хавирганы хугарал, нүүр их бие мөчдийн цус хуралт, зулгаралт нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 болон 3.3.1-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. А.Э нь биед үүссэн олон тооны гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ. Талийгаач нь дээрх гэмтлийг авсан даруйд эмнэлгийн тусламж авсан бол амь нас аврагдах боломжтой байжээ. Талийгаачийн биед элэг, бөөрний архаг хууч  өвчин илэрсэн бөгөөд эдгээр нь үхэлд нөлөөгүй. Талийгаачийн цусанд ШШҮХ-ийн №246 тоот хариунд цусанд 3.2 промилли этилийн спирт илэрсэн нь хүнд зэргийн согтолттой байсныг харуулна. Талийгаачийн цусны бүлэг АII байна.” гэх шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 3 дугаартай дүгнэлт[14]

 

-Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[15]

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлсэн гэх №1 цогцосны толгой доор байсан дөрвөлжин ширээстэй цайвар өнгийн  нимгэн хөнжил, №2 цогцос хучсан байсан жижиг цэцэг бүхий зузаан хөнжил, №3 цогцосны доор дэвсээтэй байсан цэнхэр эрээн өнгийн орны бүтээлэг, №4 шаргал өнгийн дэр, №5 шаргал өнгийн гар нүүрний алчуур, №6 ногоон өнгийн хөхний даруулга, №12 энгэр хэсэгтээ 2 ширхэг зүрхэн хэлбэртэй хар өнгийн эмжээртэй саарал өнгийн майк, №13 урд хэсэг ташуу цайвар судалтай хар өнгийг нимгэн цамц, №14 goldenweek гэсэн бичигтэй ташаа хэсэгт 3 ширхэг цагаан өнгийн канттай хар өнгийн бэлтгэлийн өмд, №13 урд хэсэг торон улаан өнгийн дотоож, №17 хар өнгийн хагас түрийтэй гутал, №19 хөх өнгийн даавууны хэсэг, 53 гэж дугаарласан марльд шингээсэн арчдас, талийгаач МД64090564 регистртэй А-ийн Э-ийн өмсөж явсан гэх №39 энгэр хэсэг улаан болон хар одтой саарал өнгийн цамц, №40 хар өнгийн биеийн тамирын өмд зэрэгт байх улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн. ДНХ тогтоцоороо А.Э гэж хаягласан цусны ДНХ –ийн тогтоцтой тохирч байна.  Бусад хувцас эд зүйлст цус илрээгүй. 1-9, 11, 13, 15 дугаартай тамхины ишэнд шүлс илэрсэн. 10, 12, 14 дугаартай тамхины ишэнд шүлс илрээгүй. №16 урд хэсэг торон улаан  өнгийн дотоож дээр эр бэлгийн эс, үрийн шингэний толбо илрээгүй. 3 болон 6 дугаартай change esse тамхины ишинд илэрсэн шүлсний ДНХ-ийн тогтоцоороо  нэг эмэгтэй хүний шүлс илэрч байна. 2, 9, 13, 15 дугаартай change esse  тамхины ишэнд илэрсэн шүлсний ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний шүлс илэрч байна.” гэх 1052 дугаартай дүгнэлт[16]

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...шинжилгээнд ирүүлсэн ХГҮ хураагдсан эд зүйлсийг дугаарлан шинжлэхэд 1, 2, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 22, 23, 24, 30, 35, 36, 37, 39 дугаартай эд мөрийн баримтууд дээр цус илэрсэн. ABO системээр А/II/ бүлгийн харьяалалтай хүний цус байна.  Бусад эд мөрийн баримтууд дээр цус илрээгүй.” гэх 166 дугаартай дүгнэлт[17]

 

-А.А-н гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл[18]

-Эд мөрийн баримтаар тооцох тогтоол[19]

-А.А-н согтуурал шалгасан тэмдэглэл, эрүүжүүлэгдсэн бүртгэл[20]

 

-Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн “...А овогтой А нь сэтгэцийн ямар нэгэн  өвчингүй эрүүл болно. А овогтой А нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл учир түүнд эмнэлэгийн чанартай албадан эмчилгээ шаардлагагүй болно. А овогтой А нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл учир хэрэг хариуцах чадвартай болно.” гэх №22/19 магадалгаа[21]

 

-Шинжээч эмч Д.Т-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 3 дугаар сарын 1, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн “...талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд юм... талийгаач нас барсан цагийг цогцост илрэх эрт үеийн шинжүүд болох хүүрийн хөшилт, толбо, хаталт зэрэг болон хэргийн газрын үзлэгээр харж шинжилсэн цусны бүлэгнэл, хатсан эсэх, тунасан байдал зэргээр тогтоодог. Талийгаач А.Э-ийн хувьд хүүрийн толбо, хөшилт болон шархны улмаас үүссэн цус тунасан байдал, хаталт доорх материал руу нэвчсэн, шарх зулгаралтанд ямар нэг тав тогтоогүй зэргээс үндэслэж нас барсан цагийг 14-16 хооронд нас барсан байх боломжтой гэж үзэж байна” гэх мэдүүлэг[22]

 

-Гэрч О.Б-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, мөрдөн байцаалтад 2019 оны 3 дугаар сарын 2-ны тус тус мэдүүлсэн “...2018 оны 12 дугаар сарын 17-ны үдээс хойш 16 цагийн орчим хот тохижуулахын дарга Д над руу утсаар яриад танай малчин болох А.А согтуу зах дээр явж байна гэж хэлсэн. Тэгээд би ажлаа амжуулж байгаад найз болох Ганхуягийн хамт малчныхаа гэр лүү 17 цагийн орчим ирээд ойр хавиар малаа харж байгаад гэр лүү ороход А.А-ийн эхнэр болох А.Э голын орон дээр хөнжил дотроо хэвтэж байхаар нь дуудахад хариу үйлдэл байхгүй болохоор нь дөхөж очиход нүүр хэсэг нь нэлэнхүйдээ хавдаж хөх няц болчихсон байдалтай байсан. Тэгээд би эвгүй болсон байна гээд манай найз Ганхуяг 102 луу дуудлага өгөхөд эмнэлэг рүү дуудлага өгөөрэй гэж хэлсэн. ...түргэн тусламж  ирээд А.Э-г нас барсан байна гэж хэлсэн. ...Өнөөдрөөс 10 гаруй  хоногийн өмнө А.Э-ийн хүү болох нэг залуу ирчихсэн байсан. Тэгээд нэг орой А.Э хүүгээ дагуулчихсан зам дагаад алхаж явж байхад нь таараад юу хийж яваа юм бэ гэж А.Э-с асуухад А.А төв орж архи уучхаад согтуу ирээд агсам тавиад байна гэж хэлсэн. Тэр үед нь юун агсам тавих вэ та нар чинь архи хэрэглэдэггүй гэж хэлсэн биз дээ гэж хэлэхэд А.Э надад хандаж урьд нь би таниас нуугаад байдаг байсан ер нь урьд хоёр гурван удаа уусан танаас нуучихсан юм гэж хэлсэн. Тэгээд би агаа согтуу байгаа би Дархан ороод хоночих гээд ногоон зоорь луу хүргэж өгсөн. Э-ийн хүүхэд ирэхийн өмнө би мал дээрээ ирэх үед А.Э-ийн баруун хацар орчим шалбарчихсан байсан. Тэр үед хацраа яасан юм бэ гэж асуухад халтираад уначихсан гэж хэлсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа А.Э хүүхдээ дагуулаад зам дагуу алхаж явж байхад нь уулзаад төв рүү явж байх үедээ чиний хацрыг А.А цохисон  юм уу чи хальтарсан гэж худлаа хэлсэн юм биш үү гэж хэлэхэд тиймээ А.А цохисон, тухайн үед танаас нуучихсан мөн А.А танд битгий хэлээрэй гээд байсан юм гэсэн. ..би А.А-ын эрүүгийн хэрэгт холбогдоод явахад нь өөрийн маллуулж байсан малаа тоолж үзэхэд бүрэн тоо ширхгээрээ байсан. Дутсан мал огт байхгүй” гэх мэдүүлэг[23]

 

-Гэрч Ж.Г-н хэрэг бүртгэлтэд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн “...2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цаг өнгөрч байхад найз Бв над руу утсаар яриад хамтдаа манай малчных руу яваад ирье...гэр лүү нь ороод гэрлийн асаах үед хоймрын орон дээр эмэгтэй хүн орон дотроо хэвтсэн. Батпүрэв нөгөө хэвтэж байсан эмэгтэйг хөөе хөөе гэж дуудах үед ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Тэр үед нөгөө эмэгтэй рүү ойртож очиход нүүр хэсэг нь хавдаж хөхөрч цус болчихсон байсан. Тэгээд бид хоёр гэрээс гараад 102 луу дуудлага өгөхөд 103 луу дуудлага өгчих гэж хэлээд би өөрийнхөө утсаар дуудлага өгөөд хэлсэн” гэх мэдүүлэг[24]

-Гэрч Т.Б-н хэрэг бүртгэлтэд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн “..би дуудлага аваад 17 цаг 54 минутад хэргийн газарт ирсэн. Намайг ирээд үзэхэд бие хөшсөн амьсгал хураасан байдалтай байсан” гэх мэдүүлэг[25]

 

-Гэрч Д.Л-н хэрэг бүртгэлтэд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн “...намар 10 сарын сүүлээр Б-н өвөлжөөнд тэдний малчин А.А гэх залуу архи уугаад тэднийд ажил хийхээр ирсэн хүмүүст агсам тавьж хутга заазуур барьсан, авгайгаа зодоод байсан. А.А авгайгаа дэмий тэнэлээ гээд гичий, янхан гэх зэргээр харааж цохиж аваад байсан. Тэгээд тэнд ажил хийж байсан хүмүүсийн нэг эрэгтэй нь болиулж гэр лүү нь явуулсан. Өнөөдөр өглөө 09 цаг өнгөрч байхад Б-н ногооны талбайн хажууд цагаан өмдтэй хүн байсан. Тэр хүн А.А мөн эсэхийг сайн хараагүй. А.А л байх шиг байсан явдал нь мөн байх шиг байсан” гэх мэдүүлэг[26]

                                                                                               

-Гэрч Э.Н-ын мөрдөн байцаалтад 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлсэн “...талийгаачийн биед ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Манай ээж урьдын адил байдгаараа байж байсан юм. Биеийн хөдөлгөөн удааширсан болон биед нь ямар нэг зовууртай зүйл харагдаагүй. Нойр булчирхай өвдөөд гээд янз бүрийн эм ширээн дээр тавьчихсан байсан. Тухайн үед нөхөр бид хоёр Дархан орох ажилтай байсан учир гэрлүү нь ороод  л удалгүй гарч  явсан юм. Дажгүй байх шиг харагдсан. Ямар нэг маргалдсан муудалцсан зүйл огт байгаагүй” гэх мэдүүлэг[27]

 

-Гэрч С.У-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн “...арав гаран хоногийн өмнө би Дарханд ээж А.Э-ийг авч явахаар ирээд 2-3 хоноод явсан. Намайг энд ирэхэд ээжийн нүүрний баруун хацар дээр 2 түлэгдсэн сорвитой яршиж эдгээгүй байсан. Мал маллуулдаг эзэн нь надад хэлэхдээ хамт амьдардаг А.А нь түлсэн ээж чинь нуугаад байдаг юм гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг[28]

 

-Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн “...Иван А.А хочит  А.А-ыг танина. Харин эхнэрийг нь танихгүй мэдэхгүй. Он сарын санахгүй байна. А.А миний эрүү хэсэг рүү шилээр хатгаж түүнээсээ болж ял авч гарч ирээд согтуу зах дээр таараад намайг бууны нохой гээд дайраад байсан. Түүнээс хойш уулзаагүй, таараагүй. Би А.А-ын эхнэрийг танихгүй, би хүн дээрэмдэж эд зүйлийн авч байгаагүй. А.А худлаа ярьсан байна. А.Э бид хоёр хамт амьдардаг хүмүүс юм” гэх  мэдүүлэг[29]

 

-Гэрч С.Э-н 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр мэдүүлсэн А.А-г “Иван Жагаа” гэдэг. Харин түүний эхнэрийг Ц гэж хүмүүс нэрлэж дууддаг юм. Би он сарыг мэдэхгүй. Ямар ч гэсэн өвөл захын хажуу талын павилионы урд хэсэгт явж байхад А.А-тай  таарсан юм. Тэр үед А.А намайг үгийн зөрүүгүй, шууд мөргөж газар унагаад энд тэндээс өшиглөж зодож цохисон юм.  Тэр үед би юу болоод байгаа юм бэ, яагаад намайг зодоод байгаа талаар асуухад чи манай эхнэрийг яасан их зодож байгаад ээмгийн авдаг юм бэ, одоо ээмэг нь хаана байна гэж асуусан. Тэгэхэд юун ээмэг юм бэ,  би мэдэхгүй, чиний юу яриад байгааг ойлгохгүй байна. надад ойлгомжтойгоор тайлбарлаад өг гэж хэлээд байж байхад, ботго Түмээ гэх захлуу намайг харчхаад гүйж ирээд Амаржаргалаас намайг салгаж аваад намайг яв гээд явуулсан. Тэр үед Амаржаргал надад хандаж би чамайг алхам тутамд чинь алж амьдарна гэж хэлээд цаашаагаа явсан. Түүнээс хойш дахин уулзаагүй. Харин А.А-н эхнэр болох Ц-тэй 2018 оны 11 сарын үед л таарсан. Түүнээс хойш уулзаагүй. Цэцэгээ хааяа зах дээгүүр архи уугаад явж байдаг юм. Би найзалж нөхөрлөж нийлээд яваад байдаггүй юм. Би харж байгаагүй. Ямар ээмэг зүүсэн явдгийг нь ч мэдэхгүй. Ер бол Э арзайсан үстэй хувцас хунар нь хир буртаг болчихсон биенээс нь өмхий үнэртчихсэн байдалтай явж байдаг юм. Ер нь хүнд ямар нэг гэм хор байхгүй мөрөөрөө л явж байдаг хүн байсан юм. 2018 оны 11 сарын сүүлчээр байх. Би өдрийг нь санахгүй байна. Ганцаараа согтуу нэг ширхэг пүнтүүз барьчихсан 500 төгрөгөөр ч болов зарчих юмсан гээд явж байсан. Түүнээс хойш уулзаагүй” гэх мэдүүлэг[30]

 

-Гэрч Д.Ц-ийн 2019 оны 1 дүгээр сарын 29 өдөр, 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр тус тус мэдүүлсэн “... анх А.А-тай дотор таксинд явж байгаад  Ноёнхонгорт байдаг гэрлүүгээ 2-3 удаа надаар хүргүүлсэн байсан. Тэгээд таньж мэддэг болсон юм. 2018 оны 12 дугаар сарын дундуур байх өдрийг нь санахгүй байна А.А өөрийнхөө 99........ дугаараас миний 95055315 дугаарын утас руу залгаад манай эхнэр наад Биржээр архи уугаад яваад байна наашаа дөхүүлээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд би А.А-с эхнэрийнхээ утасны дугаарыг өгчих гэж хэлэхэд манай эхнэр одоо манай ээжтэй хамт явж байгаа манай ээж рүү залга гээд ээжийнхээ дугаарыг өгсөн. Тэгээд би А.А-н ээжийнх нь утас руу залгахад  биржийн хойд талд Буд төвийн хойд талын автомашины тос масло зардаг хүмүүсийн хажууд зогсож байя хүрээд ир гэж хэлсэн юм. Тэгээд би машинтай явж очиход А.А-н ээж нь А.Э-г машинд суулгаж өгөөд надтай хамт гэр лүү нь явуулсан. Тэгээд би А.Э-ийг гэрт нь хүргэж өгөхөд А.А ярвайж уурласан байдалтай байсан. Тэгээд би буцаад Дархан руу явсан. Тэгээд Дархандаа дотор тойроод явж байтал нэг хүүхэн шүүхийн цаад талд “бүлю скай” пабын цаад талаас зам дээр гараа өргөхөд нь би зогсоод хаашаа явах талаар асуухад наймаа хийж байгаа юм би Сэлэнгээс ирсэн, би хямдхан бараа зарж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд А.А-н эхнэр нь хувцас муутай харагдаж байсан болохоор тэр дор нь А.А-ын утас руу залгаад энд нэг хүн хувцас хунар зараад явж байна чи эхнэртээ хувцас хунар авч өгөхгүй юм уу сүү болон мах бусад зүйлээр сольж болох юм байна гэж хэлсэн. Тэр үед А.А хувцас авъя гэж хэлэхэд би нөгөө хүүхнийг суулгаад хамтдаа А.А-н гэр лүү явсан юм. Хөлсөнд нь би 20.000 төгрөг авахаар болсон юм. Тэгээд А.А эхнэртэй 2 ширхэг цасны гутал, 1 ширхэг куртик аваад байж байхад А.Э-ийн охин нь нөхрийнхөө хамт ирсэн. Тухайн үед А.А А.Э-ийн хүүхдүүд нь Сэлэнгэ аймгийн Ерөөгөөс ирсэн гэж хэлж байсан. Тэгээд А.Э-ийн охин хүргэн хоёр ээждээ ойр зуурын идэх юм өгсөн. Мөн А.А-д 0.75л цагаан архи гэсэн нэртэй архи  авчирч өгсөн юм. Тэгээд А.Э-ийн охин хүргэн хоёр нь яваад араас нь би нөгөө эмэгтэйгийнхээ хамт явцгаасан юм. Нэрийг нь мэдэхгүй. Надад нааш цаашаа явбал ярьж байна гээд 99534182 дугаарыг надад өгч байсан юм. А.А малдаа явчихсан талийгаач гэртээ ганцаараа орон дээр хэвтэж байсан. Тэгээд намайг очих үед орноосоо боссон юм. Мөн тухайн үед талийгаач  Дарханд хүнд зодуулсан ээмгээ дээрэмдүүлсэн гэж ярьж байсан. Тэр үед нь А.А яасан зэвүүн байна гэж хэлж ярьж байсан юм. А.Э-н шанаа хэсэг нь хөхөрчихсөн байдалтай байсан байх. Би сайн санахгүй байна. Тухайн үед А.Э-с архи нь муухай үнэртээд байсан юм” гэх мэдүүлэг[31]

 

-Гэрч А.Ам-н 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн “...би А.Э гэх эмэгтэйг бол сайн таньж мэдэхгүй манай дүүтэй хамт амьдраад жил орчим л болж байгаа. Манайхаар хааяа орж гардаг юм. Манай дүү А.А нь төлөв даруу зантай, ажилч хичээнгүй, бусдад тусархуу, хөдөө мал аж ахуйн ажилд сайн, нямбай хүн юм. Хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд яваад байдаг. Гэртээ бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Гадуур гарахаараа л хэрэглээд байдаг юм. А.Э-ийн хүүхэд нь архи уухаараа А.А, А.Э нар хоорондоо зодолдсон гэж А.Э-н охин болох Н /Н нэрийг нь андуурч байж магадгүй./ нь над руу Эрээн хотоос ярьж байсан удаатай юм” гэх мэдүүлэг[32]

 

-Гэрч С.Б-ийн 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн “...манай хүү А.А нь талийгаачтай хамт амьдраад 2 жил орчим болж байгаа. Манай хүү ганц хоёр шил архи уухаараа хүнтэй маргалдаж муудалцаад байдаг хүн юм. Ер нь бол хүн өдөхгүй бол зүгээр байдаг юм. 2018 оны 12 дугаар сарын 07, 08-ны үед Амаржаргал өөрийнхөө дугаараас миний утас руу залгаад манай эхнэр алга болчихлоо та наагуураа хайгаад олооч гэж хэлсэн юм. Тэгээд би  зах орчмоор хоёр хоног хайгаад олоогүй бөгөөд 3 дахь өдөр нь захын урд талын хаан банкны үүдэн дээр А.Э-тэй таарсан. Тэр үед А.Э халамцуу архи үнэртүүлчихсэн явж байхаар нь гэр орондоо харь, А.А чамайг ирэхгүй байна гээд над руу яриад байна гэж хэлсэн. Тэгээд би А.Э-ээс миний чамд өгсөн авч өгсөн шармал гоёлын ээмэг зүүлт чинь хаана байгаа юм бэ гэж асуухад  би хүнд дээрэмдүүлээд ээмэг байхгүй болсон, мөн зодуулсан гэж хэлж надад хэлсэн. Тэр үед би энд тэнд архинд тавиад уусан байж магадгүй гэж бодсон юм. Тэр үед би амьд байвал болоо доо гэж хэлж ярьсан юм. Тэгээд би такси хөлсөлж өгөөд А.Э-ийг суулгаад хөдөө гэр лүү нь явуулсан юм. Аль хацрын санахгүй байна. Нэг хацар нь бага зэрэг хөхрөөд бага зэрэг шалбарсан харагдсан юм. Би бодохдоо согтуудаа халтирч унасан байх гэж бодож байсан юм. Архи согтууруулах ундааны зүйл ер бол уудаг. Архи уусан үедээ их л баяр хөөртэй байдаг. Хүн өдөхгүй бол ямар нэг ааш зан байхгүй. Харин хүн өдөх юм бол юу ч хийж магадгүй, их уур омогтой болдог юм. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр эргэлтээр цагдан хорих байр луу орж уулзахдаа би хүүгээс яагаад хүүхэд зодож цохиж байгаа юм бэ гэж асуухад би ямар зодъё гэж зодсон юм уу, А.Э бид хоёр нэг шил архи хуваагаад маргалдаж бөгсөн дээр нь ганц хоёр удаа цохисон гэж хэлж байсан. Яг юугаар юунаас болж цохисон талаараа хэлээгүй.” гэх мэдүүлэг[33]

 

-Гэрч А.А-н мөрдөн байцаалтад 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн “...А.А-г би анх хэрэг төвөгт холбогдоход араас нь зөндөө л хөөцөлдөж явсан. Шоронгоос гарч ирэхэд нь дүүгийнх нь хувьд ажилд оруулаад амьдрал ахуйд нь туслаж байсан боловч засрахгүй архи уугаад дахин дахин гэмт хэрэг үйлдээд архи уухаараа ээждээ болон төрсөн эгч дүү нартаа агсам тавиад байхаар нь төвөгшөөгөөд харьцахаа больсон. А.А А.Э хоёр хэн хэн нь нэлээн архи уудаг архинаас хамааралтай болсон хүмүүс байгаа юмаа. А.А бол архи уухаар их агсам ширүүн зантай болчихдог хүн байгаа юм. 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ... хөлдөө хар өнгийн хагас түрийтэй гуталтай явсан” гэх мэдүүлэг[34]

 

-А.А-ын мөрдөн байцаалтад 2018   оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрчээр, 2018   оны 12 дугаар сарын 18-ны өдөр, 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр тус тус яллагдагчаар мэдүүлсэн “...2018 оны 12 дугаар сарын 17-ны өглөө гэртээ хамт байж байгаад бид хоёр гэрт байсан нэг шил архийг хувааж уучихаад би Дарханы төв рүү орохоор морьтой явсан юм. Тэгээд Дарханд ирээд нэрийг нь сайн мэдэхгүй зүс таних хүмүүстэй хоёр шил архи хувааж ууж байгаад морьтойгоо явж байгаад захын урд талд цагдаа нарт баригдсан...2018 оны 12 дугаар сарын 16-ны орой 22-23 цагийн орчим би гаднаас архи уучхаад орж ирэх үед А.Э орон дотроо шалдан хэвтэж байхаар нь уурлаад наад хувцас хунараа өмсөөч гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм бэ гэж хэлэхэд нь орны хөл хэсэгт байсан хар өнгийн өмд улаан өнгийн дотоож, цагаан өнгийн ноосон цамцыг шидэж өгөхөд урдаас хашхичаад орноос босохгүй хэвтээд байхаар нь ойролцоогоор 3 см зузаантай банз мэт цагаан өнгийн ойролцоогоор 60 орчим см урттай модоор А.Э-н бөгс хэсэг рүү нь 3-4 удаа цохисон. Тэр үед А.Э хувцсаа өмссөн. Тэгээд би хэсэг хугацаанд байж байгаад бид хоёр хамтдаа унтаж амарсан.... А.Э-г хувцсаа өмсөхгүй хэвтээд байхаар нь хөргөгчний хажуу талд байсан 60 см орчим урттай цагаан өнгийн 3 см өргөн банз байхаар нь түүнийг аваад А.Э-н бөгс хэсэг рүү 4 удаа цохисон. Тэгээд хэсэг хугацааны дараа эвлэрээд унтаж амарсан...2018 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө бэлгийн харьцаанд нэг удаа орсон. 2018 оны 07 дугаар сард байх Эрээнд явж байхдаа А.Э хятадуудтай хамт хоносон болохоор нь уурлаад чихнийх нь хойд тал руу гараараа цохиж байсан... өөдөөс намайг маажих гээд байсан. Бөгс хэсэг нь шалбарсан байсан...хүзүү нь, нүд нь хөдлөөд байж байсан. Ямар нэг зүйл хэлээгүй....тэгээд би зуухны урд талд сууж байгаад тасраад унтаад сэрэх үед талийгаач хөргөгч ор хоёрын завсар өмдөө хагас өвдөг хүртлээ тайлчихсан хэвтэж байсан. Тэр үед нь би тасарчихсан байна даа гэж хэлээд чи нэг удаа архи уухгүй байж болоогүй юм уу гэж хэлээд хажуу талд байсан банзаар бөгс хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Ямар нэг юм дуугарахгүй тасарчихсан байсан...тухайн үед талийгаачийн толгойны ар хэсгээс цус гоожчихсон байсан болохоор алчуур нугалж толгой доор нь тавьсан. Тэгээд талийгаачийн хамт унтаад өглөө сэрэхэд талийгаач сэрчихсэн намайг галаа асаагаач гэж аяархан хэлсэн.” гэх мэдүүлэг[35] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж, эд мөрийн баримтад үзлэг хийв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, гэрч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч А.А-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.А-н холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.А нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг “Ноён Хонгор” гэх газарт байрлах  өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч А.Э-ийг онц харгис хэрцгийгээр биед нь олон тооны гэмтэл шарх үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Хууль ёсны төлөөлөгч С.Э-н мөрдөн байцаалтад 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн “...2018 оны 12 дугаар сарын 18-ны орой 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд байдаг хөрш айлын Б эгч над руу утсаар яриад ээжтэйгээ уулзсан уу? утсаар яриарай гэж хэлэхэд юу болсон юм бэ гэж асуухад захиргааныхан асуугаад байна гэж хэлээд утсаа тасалсан юм. ...унтах гээд байж байтал эмэгтэй дүү болох Энхцэцэг над руу залгаад Дарханы цагдаагаас сая над руу залгаад ээжийг нас барсан талаар мэдэгдлээ гэж хэлээд бид нар бөөнөөрөө Дархан луу гарсан.

...би 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ээж болон хамтран амьдрагч А.А нарын хамт Эрээн хот руу хил гарсан. Тэгээд Эрээнд байх хугацаанд намайг Монголын хилээр гарчхаад 2-3 хоночхоод буцаж ирэх үед ээж, Амаржаргал хоёр архи ууж улмаар А.А нь ээжийг зодож сэрээгээр чих рүү нь хатгаж сэтэлж, толгойг нь хагалчихсан байсан. Тэр үед Эрээний буудлын ажилтан нь цагдаад дуудлага өгч бариулаад тухайн үед ээж гомдолгүй гэж хэлээд Амаржаргалыг гаргаж авчихсан байсан... ээжийг зодсон талаар нь Амаржаргалын ээж болон эгчид нь утсаар хэлж мэдэгдсэн.

...Сүүлд сонсоход ээжийг А.А-тай хамт “Ноён хонгор” гэх газар айлын мал маллаж байгаа гэж эгчээс сонсоод 2018 оны 12 дугаар сарын 16-ны орой 10 цагийн орчим 99724439 дугаарын утас руу залгахад ээж архи уучихсан байдалтай, манай хүүтэй утсаар яриад байсан юм. Тэр үед би ээжид хандаж архи уучхаад гарч яваад ямар нэг асуудалд оров гэж хэлж анхааруулж байсан юм.

Миний ойлгож байгаагаар хардаж, мөн жаахан хүүхэд шиг, хэвтрийн хүн шиг асруулах гээд байгаа юм шиг санагдсан. Амаржаргал нь хүний нүдэн дээр их даруу төлөв, гайгүй хүн шиг харагддаг. Далдуур хүнийг их дээрэлхэж, дарамталдаг санагдсан юм. Мөн намайг Эрээн хотод ээжтэйгээ хамт гадуур алхаж байгаад ирэх үед хаагуур яваад байдаг юм гэж уурлаж хэрүүл хийхэд нь та арай дэндэж байна. Манай ээж тантай суусан болохоос биш эд хөрөнгө чинь биш шүү гэж би хэлж байсан юм. Ерөнхийдөө манай ээжийг их дээрэлхэж харддаг юм шиг санагдсан. Гомдолтой байна. Манай ээжийг Амаржаргал л амь насыг нь хохироосон. Өөр ямар нэг хүн байхгүй.” гэх мэдүүлэг[36]

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[37]

-Хэргийн газрын давтан үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[38]

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[39]

-А.А-н биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[40]

-А.А-ын өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[41]

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Хохирогч А.Э ийн гэх цус нь А/2/ бүлгийн харьяалалтай байна. Яллагдагч А.А-н гэх цус нь О/1/ бүлгийн харьяалалтай байна. Хохирогч А.Э-ийн үтрээнээс авсан гэх арчдас, наалдац дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн. Уг илэрсэн эр бэлгийн эсийн эзэн холбогдогчийг ДНХ-н шинжилгээгээр тогтоолгож болно” гэх 237 дугаартай дүгнэлт[42]

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...шинжилгээнд ирүүлсэн “А.А” гэж хаягласан цусанд 1.9 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1.9 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх 246 дугаартай дүгнэлт[43]  

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...А.А,  А.Э нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов. Хохирогч А.Э-ийн үтрээнээс авсан гэх арчдаснаас илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь А.А-нгэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх 354 дугаартай дүгнэлт[44]

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...хэргийн газраас давтан үзлэгээр хураан авсан гэх 13х72 см банз дээр цус илэрсэн. Цусанд урвал явагдаагүй тул бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй байна.” гэх 419 дугаартай дүгнэлт[45]

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн банз дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эмэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтоцоороо А.Э-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх 546 дугаартай дүгнэлт[46]

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Шинжилгээнд тэнцэж буй 3 дугаартай гарын мөр санд MN003110006000 дугаараар бүртгэгдсэн А.А-нбаруун гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна.” гэх 9 дугаартай дүгнэлт[47]

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...А.Эийн гэх хар өмдөнд гарсан 24 мм, А.А-н гэх хар саарал цамцанд гарсан 27 мм, хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх ногоон дээлэнд гарсан 25 мм, 20 мм, хар өмдөнд гарсан 40 мм, 40 мм, саарал майканд гарсан 75х65 мм хэмжээний гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан ханзралтууд байна. Дээрх хар өмдөнд гарсан 40 мм, 40 мм хэмжээтэй ханзралтууд хуучин, бусад ханзралтууд шинэ байна. Дээрх гэмтлүүдийг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй. А.Эийн гэх хар өмдөнд гарсан 4 мм, А.А-н гэх бор хүрмэнд гарсан 20 мм, хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хар цамцанд гарсан 19 мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан урагдалтууд байна. Дээрх 4 мм хэмжээтэй урагдалт хуучин, бусад урагдалтууд шинэ байна. А.Эийн гэх 404 мм, 601 мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тус тус гарсан шинэ зүсэгдэлтүүд байна. А.А-нгэх бор хүрмэнд гарсан 10х12 мм, 4х12 мм, 11х10 мм, 10 мм, 17х20 мм, хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хөх бүтээлгэнд гарсан 25х20 мм, хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хөх бүтээлгэнд гарсан 10х5 мм, 16х6 мм, 17х10 мм, хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх цагаан оруулгатай хар өмдөнд гарсан 4х3 мм, 14х12 мм, хар цамцанд гарсан 14х12 мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн гогодох татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан гогодолтууд шинэ, бусад гогодолтууд хуучин байна. А.А-нгэх ягаан оймсонд гарсан 7х4 мм хэмжээтэй гэмтэл нь эдэлгээний явцад олон удаагийн үйлчлэлээр гарсан хуучин цооролт байна. Цогцосны доор дэвсээтэй байсан гэх хөх бүтээлгэнд гарсан 110 мм, 95 мм хэмжээтэй гэмтлүүд нь эдэлгээний явцад татаж чангаах хүчний олон удаагийн үйлчлэлээр гарсан хуучин урагдалтууд байна. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хагас түрийтэй хар гуталд 8х6.5 см, 6х7.6 см хэмжээтэй талбайд гарсан гэмтлүүд нь эдэлгээний явцад олон удаагийн үйлчлэлээр гарсан хуучин халцралтууд байна. Дээрх хувцсанд гарсан гэмтлүүдийг ямар цаг хугацаанд гарсан болохыг тогтоох боломжгүй. Бусад хувцас гэмтэлгүй.” гэх 148 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд.[48]

 

-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ”...талийгаачийн биед дээрх үндсэн оношинд бичигдсэн гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн биед илэрсэн дагзны хуйхны шарх, нүүрний зураасан зулгаралт нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно. Талийгаачийн биед илэрсэн цээжний гэмтлийн улмаас зүүн талын олон хавирга хугарч цээжний гялтанг нэвтрэн уушгийг цоолсноос зүүн уушиг авчилт болсон байна. Талийгаачийн биед илэрсэн цээжний гэмтэл, хавирганы хугарал, нүүр их бие мөчдийн цус хуралт, зулгаралт нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 болон 3.3.1-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. А.Э нь биед үүссэн олон тооны гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ. Талийгаач нь дээрх гэмтлийг авсан даруйд эмнэлгийн тусламж авсан бол амь нас аврагдах боломжтой байжээ. Талийгаачийн биед элэг, бөөрний архаг хууч  өвчин илэрсэн бөгөөд эдгээр нь үхэлд нөлөөгүй. Талийгаачийн цусанд ШШҮХ-ийн №246 тоот хариунд цусанд 3.2 промилли этилийн спирт илэрсэн нь хүнд зэргийн согтолттой байсныг харуулна. Талийгаачийн цусны бүлэг АII байна.” гэх шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 3 дугаартай дүгнэлт[49]

 

-Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[50]

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлсэн гэх №1 цогцосны толгой доор байсан дөрвөлжин ширээстэй цайвар өнгийн  нимгэн хөнжил, №2 цогцос хучсан байсан жижиг цэцэг бүхий зузаан хөнжил, №3 цогцосны доор дэвсээтэй байсан цэнхэр эрээн өнгийн орны бүтээлэг, №4 шаргал өнгийн дэр, №5 шаргал өнгийн гар нүүрний алчуур, №6 ногоон өнгийн хөхний даруулга, №12 энгэр хэсэгтээ 2 ширхэг зүрхэн хэлбэртэй хар өнгийн эмжээртэй саарал өнгийн майк, №13 урд хэсэг ташуу цайвар судалтай хар өнгийг нимгэн цамц, №14 goldenweek гэсэн бичигтэй ташаа хэсэгт 3 ширхэг цагаан өнгийн канттай хар өнгийн бэлтгэлийн өмд, №13 урд хэсэг торон улаан өнгийн дотоож, №17 хар өнгийн хагас түрийтэй гутал, №19 хөх өнгийн даавууны хэсэг, 53 гэж дугаарласан марльд шингээсэн арчдас, талийгаач МД64090564 регистртэй А-н Э-н өмсөж явсан гэх №39 энгэр хэсэг улаан болон хар одтой саарал өнгийн цамц, №40 хар өнгийн биеийн тамирын өмд зэрэгт байх улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн. ДНХ тогтоцоороо А.Э гэж хаягласан цусны ДНХ –ийн тогтоцтой тохирч байна.  Бусад хувцас эд зүйлст цус илрээгүй. 1-9, 11, 13, 15 дугаартай тамхины ишэнд шүлс илэрсэн. 10, 12, 14 дугаартай тамхины ишэнд шүлс илрээгүй. №16 урд хэсэг торон улаан  өнгийн дотоож дээр эр бэлгийн эс, үрийн шингэний толбо илрээгүй. 3 болон 6 дугаартай change esse тамхины ишинд илэрсэн шүлсний ДНХ-ийн тогтоцоороо  нэг эмэгтэй хүний шүлс илэрч байна. 2, 9, 13, 15 дугаартай change esse  тамхины ишэнд илэрсэн шүлсний ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний шүлс илэрч байна.” гэх 1052 дугаартай дүгнэлт[51]

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...шинжилгээнд ирүүлсэн ХГҮ хураагдсан эд зүйлсийг дугаарлан шинжлэхэд 1, 2, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 22, 23, 24, 30, 35, 36, 37, 39 дугаартай эд мөрийн баримтууд дээр цус илэрсэн. ABO системээр А/II/ бүлгийн харьяалалтай хүний цус байна.  Бусад эд мөрийн баримтууд дээр цус илрээгүй.” гэх 166 дугаартай дүгнэлт[52]

 

-А.А-н гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл[53]

-Эд мөрийн баримтаар тооцох тогтоол[54]

-А.А-н согтуурал шалгасан тэмдэглэл, эрүүжүүлэгдсэн бүртгэл[55]

 

-Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн “...А овогтой А нь сэтгэцийн ямар нэгэн  өвчингүй эрүүл болно. А овогтой А нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл учир түүнд эмнэлэгийн чанартай албадан эмчилгээ шаардлагагүй болно. А овогтой А нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл учир хэрэг хариуцах чадвартай болно.” гэх №22/19 магадалгаа[56]

 

-Шинжээч эмч Д.Т-н мөрдөн байцаалтад 2019 оны 3 дугаар сарын 1, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн “...талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд юм... талийгаач нас барсан цагийг цогцост илрэх эрт үеийн шинжүүд болох хүүрийн хөшилт, толбо, хаталт зэрэг болон хэргийн газрын үзлэгээр харж шинжилсэн цусны бүлэгнэл, хатсан эсэх, тунасан байдал зэргээр тогтоодог. Талийгаач А.Э-ийн хувьд хүүрийн толбо, хөшилт болон шархны улмаас үүссэн цус тунасан байдал, хаталт доорх материал руу нэвчсэн, шарх зулгаралтанд ямар нэг тав тогтоогүй зэргээс үндэслэж нас барсан цагийг 14-16 хооронд нас барсан байх боломжтой гэж үзэж байна” гэх мэдүүлэг[57]

 

-Гэрч О.Б-н хэрэг бүртгэлтэд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, мөрдөн байцаалтад 2019 оны 3 дугаар сарын 2-ны тус тус мэдүүлсэн “...2018 оны 12 дугаар сарын 17-ны үдээс хойш 16 цагийн орчим хот тохижуулахын дарга Дорждэрэм над руу утсаар яриад танай малчин болох А.А согтуу зах дээр явж байна гэж хэлсэн. Тэгээд би ажлаа амжуулж байгаад найз болох Ганхуягийн хамт малчныхаа гэр лүү 17 цагийн орчим ирээд ойр хавиар малаа харж байгаад гэр лүү ороход Жагаагийн эхнэр болох А.Э голын орон дээр хөнжил дотроо хэвтэж байхаар нь дуудахад хариу үйлдэл байхгүй болохоор нь дөхөж очиход нүүр хэсэг нь нэлэнхүйдээ хавдаж хөх няц болчихсон байдалтай байсан. Тэгээд би эвгүй болсон байна гээд манай найз Ганхуяг 102 луу дуудлага өгөхөд эмнэлэг рүү дуудлага өгөөрэй гэж хэлсэн...түргэн тусламж  ирээд А.Энас барсан байна гэж хэлсэн... Өнөөдрөөс 10 гаруй  хоногийн өмнө А.Э-н хүү болох нэг залуу ирчихсэн байсан. Тэгээд нэг орой А.Э хүүгээ дагуулчихсан зам дагаад алхаад явж байхад нь таараад юу хийж яваа юм бэ гэж А.Э-с асуухад А.А төв орж архи уучхаад согтуу ирээд агсам тавиад байна гэж хэлсэн. Тэр үед нь юун агсам тавих вэ та нар чинь архи хэрэглэдэггүй гэж хэлсэн биз дээ гэж хэлэхэд А.Эм надад хандаж урьд нь би таниас нуугаад байдаг байсан ер нь урьд хоёр гурван удаа уусан танаас нуучихсан юм гэж хэлсэн. Тэгээд би А.А согтуу байгаа би Дархан ороод хоночих гээд ногоон зоорь луу хүргэж өгсөн. А.Э-ийн хүүхэд ирэхийн өмнө би мал дээрээ ирэх үед А.Э-ийн баруун хацар орчим шалбарчихсан байсан. Тэр үед хацраа яасан юм бэ гэж асуухад халтираад уначихсан гэж хэлсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа А.Э хүүхдээ дагуулаад зам дагуу алхаж явж байхад нь уулзаад төв рүү явж байх үедээ чиний хацрыг А.А цохисон  юм уу чи хальтарсан гэж худлаа хэлсэн юм биш үү гэж хэлэхэд тиймээ А.А цохисон, тухайн үед танаас нуучихсан мөн А.А танд битгий хэлээрэй гээд байсан юм гэсэн. ..би А.А-н эрүүгийн хэрэгт холбогдоод явахад нь өөрийн маллуулж байсан малаа тоолж үзэхэд бүрэн тоо ширхгээрээ байсан. Дутсан мал огт байхгүй” гэх мэдүүлэг[58]

 

-Гэрч Ж.Г-н хэрэг бүртгэлтэд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн “...2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цаг өнгөрч байхад найз Батпүрэв над руу утсаар яриад хамтдаа манай малчных руу яваад ирье...гэр лүү нь ороод гэрлийн асаах үед хоймрын орон дээр эмэгтэй хүн орон дотроо хэвтсэн. Батпүрэв нөгөө хэвтэж байсан эмэгтэйг хөөе хөөе гэж дуудах үед ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Тэр үед нөгөө эмэгтэй рүү ойртож очиход нүүр хэсэг нь хавдаж хөхөрч цус болчихсон байсан. Тэгээд бид хоёр гэрээс гараад 102 луу дуудлага өгөхөд 103 луу дуудлага өгчих гэж хэлээд би өөрийнхөө утсаар дуудлага өгөөд хэлсэн” гэх мэдүүлэг[59]

-Гэрч Т.Б-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн “..би дуудлага аваад 17 цаг 54 минутад хэргийн газарт ирсэн. Намайг ирээд үзэхэд бие хөшсөн амьсгал хураасан байдалтай байсан” гэх мэдүүлэг[60]

 

-Гэрч Д.Л-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн “...намар 10 сарын сүүлээр Б-н өвөлжөөнд тэдний малчин А.А гэх залуу архи уугаад тэднийд ажил хийхээр ирсэн хүмүүст агсам тавьж хутга заазуур барьсан, авгайгаа зодоод байсан. А.А авгайгаа дэмий тэнэлээ гээд гичий, янхан гэх зэргээр харааж цохиж аваад байсан. Тэгээд тэнд ажил хийж байсан хүмүүсийн нэг эрэгтэй нь болиулж гэр лүү нь явуулсан. Өнөөдөр өглөө 09 цаг өнгөрч байхад Батпүрэвийн ногооны талбайн хажууд цагаан өмдтэй хүн байсан. Тэр хүн А.Амөн эсэхийг сайн хараагүй. А.А л байх шиг байсан явдал нь мөн байх шиг байсан” гэх мэдүүлэг[61]

                                                                                               

-Гэрч Э.Н-ын мөрдөн байцаалтад 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлсэн “...талийгаачийн биед ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Манай ээж урьдын адил байдгаараа байж байсан юм. Биеийн хөдөлгөөн удааширсан болон биед нь ямар нэг зовууртай зүйл харагдаагүй. Нойр булчирхай өвдөөд гээд янз бүрийн эм ширээн дээр тавьчихсан байсан. Тухайн үед нөхөр бид хоёр Дархан орох ажилтай байсан учир гэрлүү нь ороод  л удалгүй гарч  явсан юм. Дажгүй байх шиг харагдсан. Ямар нэг маргалдсан муудалцсан зүйл огт байгаагүй” гэх мэдүүлэг[62]

 

-Гэрч С.У-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн “...арав гаран хоногийн өмнө би Дарханд ээж
А.Э-г авч явахаар ирээд 2-3 хоноод явсан. Намайг энд ирэхэд ээжийн нүүрний баруун хацар дээр 2 түлэгдсэн сорвитой яршиж эдгээгүй байсан. Мал маллуулдаг эзэн нь надад хэлэхдээ хамт амьдардаг А.А нь түлсэн ээж чинь нуугаад байдаг юм гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг[63]

-Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн “...Иван А.А хочит  А-г танина. Харин эхнэрийг нь танихгүй мэдэхгүй. Он сарын санахгүй байна. Амаржаргал миний эрүү хэсэг рүү шилээр хатгаж түүнээсээ болж ял авч гарч ирээд согтуу зах дээр таараад намайг бууны нохой гээд дайраад байсан. Түүнээс хойш уулзаагүй, таараагүй. Би А.А-н эхнэрийг танихгүй, би хүн дээрэмдэж эд зүйлийн авч байгаагүй. Амаржаргал худлаа ярьсан байна. А.Э бид хоёр хамт амьдардаг хүмүүс юм” гэх  мэдүүлэг[64]

 

-Гэрч С.Э-н 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр мэдүүлсэн “...А.А-ыг “Иван А.А” гэдэг. Харин түүний эхнэрийг А.Э гэж хүмүүс нэрлэж дууддаг юм. Би он сарыг мэдэхгүй. Ямар ч гэсэн өвөл захын хажуу талын павилионы урд хэсэгт явж байхад А.А-тай  таарсан юм. Тэр үед А.А намайг үгийн зөрүүгүй, шууд мөргөж газар унагаад энд тэндээс өшиглөж зодож цохисон юм.  Тэр үед би юу болоод байгаа юм бэ, яагаад намайг зодоод байгаа талаар асуухад чи манай эхнэрийг яасан их зодож байгаад ээмгийн авдаг юм бэ, одоо ээмэг нь хаана байна гэж асуусан. Тэгэхэд юун ээмэг юм бэ, би мэдэхгүй, чиний юу яриад байгааг ойлгохгүй байна. надад ойлгомжтойгоор тайлбарлаад өг гэж хэлээд байж байхад, ботго Т гэх захлуу намайг харчхаад гүйж ирээд А.А-аас намайг салгаж аваад намайг яв гээд явуулсан. Тэр үед А.А надад хандаж би чамайг алхам тутамд чинь алж амьдарна гэж хэлээд цаашаагаа явсан. Түүнээс хойш дахин уулзаагүй. Харин А.А-ын эхнэр болох А.Э-тэй 2018 оны 11 сарын үед л таарсан. Түүнээс хойш уулзаагүй. А.Э хааяа зах дээгүүр архи уугаад явж байдаг юм. Би найзалж нөхөрлөж нийлээд яваад байдаггүй юм. Би харж байгаагүй. Ямар ээмэг зүүсэн явдгийг нь ч мэдэхгүй. Ер бол А.Э арзайсан үстэй хувцас хунар нь хир буртаг болчихсон биенээс нь өмхий үнэртчихсэн байдалтай явж байдаг юм. Ер нь хүнд ямар нэг гэм хор байхгүй мөрөөрөө л явж байдаг хүн байсан юм. 2018 оны 11 сарын сүүлчээр байх. Би өдрийг нь санахгүй байна. Ганцаараа согтуу нэг ширхэг пүнтүүз барьчихсан 500 төгрөгөөр ч болов зарчих юмсан гээд явж байсан. Түүнээс хойш уулзаагүй” гэх мэдүүлэг[65]

 

-Гэрч Д.Ц-ийн 2019 оны 1 дүгээр сарын 29 өдөр, 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр тус тус мэдүүлсэн “... анх Амаржаргалтай дотор таксинд явж байгаад  Ноёнхонгорт байдаг гэрлүүгээ 2-3 удаа надаар хүргүүлсэн байсан. Тэгээд таньж мэддэг болсон юм. 2018 оны 12 дугаар сарын дундуур байх өдрийг нь санахгүй байна Амаржаргал өөрийнхөө 99........ дугаараас миний 95055315 дугаарын утас руу залгаад манай эхнэр наад Биржээр архи уугаад яваад байна наашаа дөхүүлээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд би А.А-с эхнэрийнхээ утасны дугаарыг өгчих гэж хэлэхэд манай эхнэр одоо манай ээжтэй хамт явж байгаа манай ээж рүү залга гээд ээжийнхээ дугаарыг өгсөн. Тэгээд би А.А-ын ээжийнх нь утас руу залгахад  биржийн хойд талд Буд төвийн хойд талын автомашины тос масло зардаг хүмүүсийн хажууд зогсож байя хүрээд ир гэж хэлсэн юм. Тэгээд би машинтай явж очиход А.А-ын ээж нь А.Э-ийг машинд суулгаж өгөөд надтай хамт гэр лүү нь явуулсан. Тэгээд би А.Э-ийг гэрт нь хүргэж өгөхөд А.А ярвайж уурласан байдалтай байсан. Тэгээд би буцаад Дархан руу явсан. Тэгээд Дархандаа дотор тойроод явж байтал нэг хүүхэн шүүхийн цаад талд “бүлю скай” пабын цаад талаас зам дээр гараа өргөхөд нь би зогсоод хаашаа явах талаар асуухад наймаа хийж байгаа юм би Сэлэнгээс ирсэн, би хямдхан бараа зарж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд А.А-н эхнэр нь хувцас муутай харагдаж байсан болохоор тэр дор нь А.А-н утас руу залгаад энд нэг хүн хувцас хунар зараад явж байна чи эхнэртээ хувцас хунар авч өгөхгүй юм уу сүү болон мах бусад зүйлээр сольж болох юм байна гэж хэлсэн. Тэр үед А.А хувцас авъя гэж хэлэхэд би нөгөө хүүхнийг суулгаад хамтдаа А.А-н гэр лүү явсан юм. Хөлсөнд нь би 20.000 төгрөг авахаар болсон юм. Тэгээд А.А эхнэртэй 2 ширхэг цасны гутал, 1 ширхэг куртик аваад байж байхад А.Э-н охин нь нөхрийнхөө хамт ирсэн. Тухайн үед А.А А.Э-ийн хүүхдүүд нь Сэлэнгэ хймгийн Ерөөгөөс ирсэн гэж хэлж байсан. Тэгээд А.Э-ийн охин хүргэн хоёр ээждээ ойр зуурын идэх юм өгсөн. Мөн А.А-д 0.75л цагаан архи гэсэн нэртэй архи  авчирч өгсөн юм. Тэгээд А.Э-ийн охин хүргэн хоёр нь яваад араас нь би нөгөө эмэгтэйгийнхээ хамт явцгаасан юм. Нэрийг нь мэдэхгүй. Надад нааш цаашаа явбал ярьж байна гээд 99534182 дугаарыг надад өгч байсан юм. А.А малдаа явчихсан талийгаач гэртээ ганцаараа орон дээр хэвтэж байсан. Тэгээд намайг очих үед орноосоо боссон юм. Мөн тухайн үед талийгаач  Дарханд хүнд зодуулсан ээмгээ дээрэмдүүлсэн гэж ярьж байсан. Тэр үед нь А.А яасан зэвүүн байна гэж хэлж ярьж байсан юм. А.Э-ийн шанаа хэсэг нь хөхөрчихсөн байдалтай байсан байх. Би сайн санахгүй байна. Тухайн үед А.Э-с архи нь муухай үнэртээд байсан юм” гэх мэдүүлэг[66]

 

-Гэрч А.А-н 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн “...би А.Э гэх эмэгтэйг бол сайн таньж мэдэхгүй манай дүүтэй хамт амьдраад жил орчим л болж байгаа. Манайхаар хааяа орж гардаг юм. Манай дүү А.А нь төлөв даруу зантай, ажилч хичээнгүй, бусдад тусархуу, хөдөө мал аж ахуйн ажилд сайн, нямбай хүн юм. Хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд яваад байдаг. Гэртээ бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Гадуур гарахаараа л хэрэглээд байдаг юм. А.Э-н хүүхэд нь архи уухаараа А.А А.Э нар хоорондоо зодолдсон гэж А.Э-н  охин болох Н/ Н нэрийг нь андуурч байж магадгүй./ нь над руу Эрээн хотоос ярьж байсан удаатай юм” гэх мэдүүлэг[67]

 

-Гэрч С.Б-ийн 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн “...манай хүү А.А нь талийгаачтай хамт амьдраад 2 жил орчим болж байгаа. Манай хүү ганц хоёр шил архи уухаараа хүнтэй маргалдаж муудалцаад байдаг хүн юм. Ер нь бол хүн өдөхгүй бол зүгээр байдаг юм. 2018 оны 12 дугаар сарын 07, 08-ны үед А.А өөрийнхөө дугаараас миний утас руу залгаад манай эхнэр алга болчихлоо та наагуураа хайгаад олооч гэж хэлсэн юм. Тэгээд би  зах орчмоор хоёр хоног хайгаад олоогүй бөгөөд 3 дахь өдөр нь захын урд талын хаан банкны үүдэн дээр А.Э тэй таарсан. Тэр үед А.Э халамцуу архи үнэртүүлчихсэн явж байхаар нь гэр орондоо харь, Амаржаргал чамайг ирэхгүй байна гээд над руу яриад байна гэж хэлсэн. Тэгээд би А.Э-ээс миний чамд өгсөн авч өгсөн шармал гоёлын ээмэг зүүлт чинь хаана байгаа юм бэ гэж асуухад  би хүнд дээрэмдүүлээд ээмэг байхгүй болсон, мөн зодуулсан гэж хэлж надад хэлсэн. Тэр үед би энд тэнд архинд тавиад уусан байж магадгүй гэж бодсон юм. Тэр үед би амьд байвал болоо доо гэж хэлж ярьсан юм. Тэгээд би такси хөлсөлж өгөөд А.Э-ийг суулгаад хөдөө гэр лүү нь явуулсан юм. Аль хацрын санахгүй байна. Нэг хацар нь бага зэрэг хөхрөөд бага зэрэг шалбарсан харагдсан юм. Би бодохдоо согтуудаа халтирч унасан байх гэж бодож байсан юм. Архи согтууруулах ундааны зүйл ер бол уудаг. Архи уусан үедээ их л баяр хөөртэй байдаг. Хүн өдөхгүй бол ямар нэг ааш зан байхгүй. Харин хүн өдөх юм бол юу ч хийж магадгүй, их уур омогтой болдог юм. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр эргэлтээр цагдан хорих байр луу орж уулзахдаа би хүүгээс яагаад хүүхэд зодож цохиж байгаа юм бэ гэж асуухад би ямар зодъё гэж зодсон юм уу, А.Э бид хоёр нэг шил архи хуваагаад маргалдаж бөгсөн дээр нь ганц хоёр удаа цохисон гэж хэлж байсан. Яг юугаар юунаас болж цохисон талаараа хэлээгүй.” гэх мэдүүлэг[68]

 

-Гэрч А.А-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн “...Жагааг би анх хэрэг төвөгт холбогдоход араас нь зөндөө л хөөцөлдөж явсан. Шоронгоос гарч ирэхэд нь дүүгийнх нь хувьд ажилд оруулаад амьдрал ахуйд нь туслаж байсан боловч засрахгүй архи уугаад дахин дахин гэмт хэрэг үйлдээд архи уухаараа ээждээ болон төрсөн эгч дүү нартаа агсам тавиад байхаар нь төвөгшөөгөөд харьцахаа больсон. А.А А.Э хоёр хэн хэн нь нэлээн архи уудаг архинаас хамааралтай болсон хүмүүс байгаа юмаа. А.А бол архи уухаар их агсам ширүүн зантай болчихдог хүн байгаа юм. 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ... хөлдөө хар өнгийн хагас түрийтэй гуталтай явсан” гэх мэдүүлэг[69]

 

-А.А-н мөрдөн байцаалтад 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрчээр, 2018   оны 12 дугаар сарын 18-ны өдөр, 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр тус тус яллагдагчаар мэдүүлсэн “...2018 оны 12 дугаар сарын 17-ны өглөө гэртээ хамт байж байгаад бид хоёр гэрт байсан нэг шил архийг хувааж уучихаад би Дарханы төв рүү орохоор морьтой явсан юм. Тэгээд Дарханд ирээд нэрийг нь сайн мэдэхгүй зүс таних хүмүүстэй хоёр шил архи хувааж ууж байгаад морьтойгоо явж байгаад захын урд талд цагдаа нарт баригдсан...2018 оны 12 дугаар сарын 16-ны орой 22-23 цагийн орчим би гаднаас архи уучхаад орж ирэх үед А.Э орон дотроо шалдан хэвтэж байхаар нь уурлаад наад хувцас хунараа өмсөөч гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм бэ гэж хэлэхэд нь орны хөл хэсэгт байсан хар өнгийн өмд улаан өнгийн дотоож, цагаан өнгийн ноосон цамцыг шидэж өгөхөд урдаас хашхичаад орноос босохгүй хэвтээд байхаар нь ойролцоогоор 3 см зузаантай банз мэт цагаан өнгийн ойролцоогоор 60 орчим см урттай модоор А.Э-н бөгс хэсэг рүү нь 3-4 удаа цохисон. Тэр үед Эрдэнэцэцэг хувцсаа өмссөн. Тэгээд би хэсэг хугацаанд байж байгаад бид хоёр хамтдаа унтаж амарсан....А.Э хувцсаа өмсөхгүй хэвтээд байхаар нь хөргөгчний хажуу талд байсан 60 см орчим урттай цагаан өнгийн 3 см өргөн банз байхаар нь түүнийг аваад А.Э-н бөгс хэсэг рүү 4 удаа цохисон. Тэгээд хэсэг хугацааны дараа эвлэрээд унтаж амарсан...2018 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө бэлгийн харьцаанд нэг удаа орсон. 2018 оны 07 дугаар сард байх Эрээнд явж байхдаа А.Э хятадуудтай хамт хоносон болохоор нь уурлаад чихнийх нь хойд тал руу гараараа цохиж байсан... өөдөөс намайг маажих гээд байсан. Бөгс хэсэг нь шалбарсан байсан...хүзүү нь, нүд нь хөдлөөд байж байсан. Ямар нэг зүйл хэлээгүй....тэгээд би зуухны урд талд сууж байгаад тасраад унтаад сэрэх үед талийгаач хөргөгч ор хоёрын завсар өмдөө хагас өвдөг хүртлээ тайлчихсан хэвтэж байсан. Тэр үед нь би тасарчихсан байна даа гэж хэлээд чи нэг удаа архи уухгүй байж болоогүй юм уу гэж хэлээд хажуу талд байсан банзаар бөгс хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Ямар нэг юм дуугарахгүй тасарчихсан байсан...тухайн үед талийгаачийн толгойны ар хэсгээс цус гоожчихсон байсан болохоор алчуур нугалж толгой доор нь тавьсан. Тэгээд талийгаачийн хамт унтаад өглөө сэрэхэд талийгаач сэрчихсэн намайг галаа асаагаач гэж аяархан хэлсэн.” гэх мэдүүлэг[70] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.А нь согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч А.Э-ийг  эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр зодож, олон тооны шарх гэмтэл учруулж хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд шүүгдэгч А.А-ыг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгчээс амь хохирогчийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан нөхцөл байдал нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан байх тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-т зааснаар өөрчилж өгнө үү” гэв.

Шүүгдэгч А.А нь хамтран амьдрагч А.Э-ийн биед хүч хэрэглэсэн боловч үхэлд хүргэхээр гэмтэл учруулаагүй, харин манайд ирсэн Цгэх жолооч зодсон гэж таамаг байдлаар мэдүүлж, онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж олон тооны гэмтэл учруулсан үйлдлээ нууж, гэм буруугийн талаар маргаж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.

Харин дээрх хуульд зааснаар хохирогч, гэрч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд шүүгдэгчийн дээрх мэдүүлэг нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.2-т зааснаар “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна.”, 

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”,

5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг гэж тус тус тодорхойлжээ.

Шүүгдэгч А.А, амь хохирогч А.Э нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч сүүлийн 2 жил гаруй хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдарч байсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи, согтууруулах ундаанд хэт  хамааралтай байдал, гэр бүлийн хүчирхийлэл, нийгэмд тогтсон гэр бүл, ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нөлөөлсөн байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.А нь амь хохирогч А.Э-ийн биед шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт[71]-ээр тогтоогдсон олон тооны шарх, гэмтлүүд санаатай учруулсныг хохирогчийн бие махбод, сэтгэл санаанд шаналал зовиур үүсгэсэн онц харгис хэрцгий үйлдэл гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай болохыг Шүүх Сэтгэц эмгэг судлалын №22/19 дугаартай дүгнэлт[72]-ээр тогтоосон байна.

Иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгч А.А-ыг “гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэсэн дүгнэлт гаргасан болохыг тэмдэглэв.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.А-ыг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт, санал гаргасныг хүлээн авч, харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгчээс амь хохирогчийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан байдал нотлох баримтаар нотлогдоогүй тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-т зааснаар өөрчилж өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Учир нь амь хохирогч А.Э нь шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийг авсан даруйд эмнэлгийн тусламж авсан бол амь нас аврагдах боломжтой байсан боловч шүүгдэгч А.Ань эмнэлгийн тусламж дуудалгүй орхиж явсны улмаас биед үүссэн олон тооны гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас барсан байх тул хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч А.А-г онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э нь оршуулгын зардалд баримтаар 4.618.713 төгрөг[73]-ийг нэхэмжилсэн, шүүгдэгч А.А нь энэ талаар маргахгүй байх тул 4.618.713 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчиийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч А.Амаржаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д зааснаар 20 жилийн хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа зүйлчлэлийн хувьд маргаж байгаа тул тусгайлсан саналгүй гэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, шүүхийн захирамж зэргээр шүүгдэгч А.Ань урьд 6 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай байна.

Шүүхээс шүүгдэгч А.А-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.А нь онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д зааснаар 20 /хорин/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.А-н энэ хэрэгт цагдан хоригдсон 147 /нэг зуун дөчин долоо/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 72 см урттай 13 см өргөнтэй 2.5 см зузаантай саарал өнгийн банз 1 ширхэг, 51 см урттай гурилын мод 1 ширхэг, хар өнгийн хагас түрүүтэй гутал 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн ус буцалгагчны суурь 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон шаргал өнгийн гар нүүрийн алчуур 1 ширхэг, цагаан өнгийн ус буцалгагч 1 ширхэг эвдэрхий 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хугархай мод 1 ширхэг, “Change esse” бичиглэл бүхий 15 ширхэг тамхины иш, ягаан цайвар өнгийн даавуун материалтай өмд 1 ширхэг /баруун талын өвдөг хэсэгт 5см х 3см хэмжээтэй цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон/, хар өнгийн түрийтэй дотор талаараа босоо байрлалтай цахилгаантай гутал 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Б... овогт А...-н А..г онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д зааснаар шүүгдэгч А.А-д 20 /хорин/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан 20 /хорин/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч А.А-н цагдан хоригдсон 147 /нэг зуун дөчин долоо/ хоногийн 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож эдлэх ялаас нь хассугай.

 

5.Хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдсан 72 см урттай 13 см өргөнтэй 2.5 см зузаантай саарал өнгийн банз 1 ширхэг, 51 см урттай гурилын мод 1 ширхэг, хар өнгийн хагас түрүүтэй гутал 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн ус буцалгагчны суурь 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон шаргал өнгийн гар нүүрийн алчуур 1 ширхэг, цагаан өнгийн ус буцалгагч 1 ширхэг эвдэрхий 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хугархай мод 1 ширхэг, “Change esse” бичиглэл бүхий 15 ширхэг тамхины иш, ягаан цайвар өнгийн даавуун материалтай өмд 1 ширхэг /баруун талын өвдөг хэсэгт 5см х 3см хэмжээтэй цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон/, хар өнгийн түрийтэй дотор талаараа босоо байрлалтай цахилгаантай гутал 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-с 4.618.713 төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ... тоотод оршин суух бүртгэлтэй С-ын Э-д /РД:.../ олгосугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.ИДЭР

 

ШҮҮГЧИД                                                       Г.ГЭРЭЛТ-ОД

 

                                                                                       Б.ИХТАМИР

 

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 45-46 тал

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 3-20 тал

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 21-25 тал

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 28-30 тал

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 31-34 тал

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 35-43 тал

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 78 тал

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 79 тал

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 81-82 тал

[10] 1 дүгээр хавтаст хэргийн 86 тал

[11] 1 дүгээр хавтаст хэргийн 87-88 тал

[12] 1 дүгээр хавтаст хэргийн 98-99 тал

[13] 1 дүгээр хавтаст хэргийн 115-129 тал

[14] 1 дүгээр хавтаст хэргийн 188-189 тал

[15] 1 дүгээр хавтаст хэргийн 192-199 тал

[16] 1 дүгээр хавтаст хэргийн 225-231 тал

[17] 1 дүгээр хавтаст хэргийн 232-233 тал

[18] 1 дүгээр хавтаст хэргийн 212-213 тал

[19] 1 дүгээр хавтаст хэргийн 208-210 тал

[20] 1 дүгээр хавтаст хэргийн 143, 148 тал

[21] 1 дүгээр хавтаст хэргийн 243 тал

[22] 1 дүгээр хавтаст хэргийн 218, 2 дугаар хавтаст хэргийн 28 тал

[23] 1 дүгээр хавтаст хэргийн 51-53, 216 тал

[24] 1 дүгээр хавтаст хэргийн 54-55 тал

[25] 1 дүгээр хавтаст хэргийн 56-57 тал

[26]1 дүгээр хавтаст хэргийн 58-59 тал

[27] 1 дүгээр хавтаст хэргийн 73 тал

[28] 1 дүгээр хавтаст хэргийн 63 тал

[29] 2 дугаар хавтаст хэргийн 27 тал

[30] 1 дүгээр хавтаст хэргийн 215 тал

 

[31] 1 дүгээр хавтаст хэргийн 181-182, 217 тал

[32] 1 дүгээр хавтаст хэргийн 185-186 тал

[33] 1 дүгээр хавтаст хэргийн 75-76 тал

[34] 1 дүгээр хавтаст хэргийн 48-50 тал

[35] 1 дүгээр хавтаст хэргийн 69-70,  139-140, 176-180 тал

 

[36] 1 дүгээр хавтаст хэргийн 45-46 тал

[37] 1 дүгээр хавтаст хэргийн 3-20 тал

[38] 1 дүгээр хавтаст хэргийн 21-25 тал

[39] 1 дүгээр хавтаст хэргийн 28-30 тал

[40] 1 дүгээр хавтаст хэргийн 31-34 тал

[41] 1 дүгээр хавтаст хэргийн 35-43 тал

[42] 1 дүгээр хавтаст хэргийн 78 тал

[43] 1 дүгээр хавтаст хэргийн 79 тал

[44] 1 дүгээр хавтаст хэргийн 81-82 тал

[45] 1 дүгээр хавтаст хэргийн 86 тал

[46] 1 дүгээр хавтаст хэргийн 87-88 тал

[47] 1 дүгээр хавтаст хэргийн 98-99 тал

[48] 1 дүгээр хавтаст хэргийн 115-129 тал

[49] 1 дүгээр хавтаст хэргийн 188-189 тал

[50] 1 дүгээр хавтаст хэргийн 192-199 тал

[51] 1 дүгээр хавтаст хэргийн 225-231 тал

[52] 1 дүгээр хавтаст хэргийн 232-233 тал

[53] 1 дүгээр хавтаст хэргийн 212-213 тал

[54] 1 дүгээр хавтаст хэргийн 208-210 тал

[55] 1 дүгээр хавтаст хэргийн 143, 148 тал

[56] 1 дүгээр хавтаст хэргийн 243 тал

[57] 1 дүгээр хавтаст хэргийн 218, 2 дугаар хавтаст хэргийн 28 тал

[58] 1 дүгээр хавтаст хэргийн 51-53, 216 тал

[59] 1 дүгээр хавтаст хэргийн 54-55 тал

[60] 1 дүгээр хавтаст хэргийн 56-57 тал

[61]1 дүгээр хавтаст хэргийн 58-59 тал

[62] 1 дүгээр хавтаст хэргийн 73 тал

[63] 1 дүгээр хавтаст хэргийн 63 тал

[64] 2 дугаар хавтаст хэргийн 27 тал

[65] 1 дүгээр хавтаст хэргийн 215 тал

[66] 1 дүгээр хавтаст хэргийн 181-182, 217 тал

[67] 1 дүгээр хавтаст хэргийн 185-186 тал

[68] 1 дүгээр хавтаст хэргийн 75-76 тал

[69] 1 дүгээр хавтаст хэргийн 48-50 тал

[70] 1 дүгээр хавтаст хэргийн 69-70,  139-140, 176-180 тал

 

[71] 1 дүгээр хавтаст хэргийн 188-189 тал

[72] 1 дүгээр хавтаст хэргийн 243 тал

[73] 1 дүгээр хавтаст хэргийн 45-75 тал