Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 91

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч Б.О гийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг, Д.Энхцэцэг,

Шүүгдэгч Ч.З ын өмгөөлөгч: Б.Ж.Э ,

Шүүгдэгч Э.Ү гийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Хохирогч: Б.П ,

Гэрч: С.М , Б.Д , Д.Т , Ж.Э ,

Шүүгдэгч: Б.О , Э.Ү , Ч.З а,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

            Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хар ямаат овгийн Ч.З , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овгийн Э.Ү , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж нар овгийн Б.О  нарт холбогдох 1728001420158  тоот хоёр хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1974 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймаг, Ноён суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Политехникийн сургуульд багш ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамтаар Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6 дугаар баг, .................. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Хар ямаат овгийн Ч.З , регистрийн дугаар ...................;

Монгол улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 18-ны өдөр, Өмнөговь аймаг, Даланзадгад суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6 дугаар баг ............... оршин суух хаягтай Чонос овгийн Э.Ү , регистрийн дугаар ....................;

Монгол улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, экологич, байгаль хамгаалагч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын газар газрын хэвлийн ашиглалт, нөхөн сэргээлт, байгаль орчны үнэлгээ, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамтаар Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6 дугаар баг, Начин, ............... тоотод оршин суух хаягтай Тайж нар овгийн Б.О , регистрийн дугаар ..................;

Шүүгдэгч Б.О  нь Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ажиллаж байхдаа 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Зөрчлийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан тус газарт хадгалагдаж байсан GP7000 маркийн металл хайгчийг 2017 оны 08 дугаар сард албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ч.З а, Д.Т  нарт хууль бусаар буцааж өгсөн, мөн уг металл хайгчийг хууль бусаар буцааж өгсөн гэх хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэрч Э.Ү , Ч.З а нарыг ятгаж, тэднээр зориуд худал мэдүүлэг өгүүлсэн,

Шүүгдэгч Ч.З а нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Зөрчлийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Байгаль орчин аялал жуулчлалын газарт хадгалагдаж байсан GP7000 маркийн металл хайгчийг хууль бусаар буцааж өгсөн гэх хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэрч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн,

Шүүгдэгч Э.Ү  нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Зөрчлийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Байгаль орчин аялал жуулчлалын газарт хадгалагдаж байсан GP7000 маркийн металл хайгчийг хууль бусаар буцааж өгсөн гэх хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэрч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөөр илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.О , Э.Ү , Ч.З а нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.О  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Энэ хэрэгт өнөөдрийг хүртэл яллах тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анх намайг ингэж хэрэгт гүтгэх болсон шалтгаан нь үүнээс өөр зүйл байгаа. 2017 оны 09, 10 сард Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэнэ-Ус гэх газар химийн бодис олон жил хууль бусаар ашиглан компани надад болон манай байгаль хамгаалагчид баригдсан. Тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Хэргийг би өөрөө очиж ажиллаж ирсэн. Ажиллаж ирснээс хойш хэд хоногийн дараагаас эхлээд намайг үгүйсгэх зүйлүүдийг Цагдаагийн байгууллагын эрүүгийн төлөөлөгч Диваажин болон мэргэжлийн хяналтын нэр бүхий хэдэн байцаагч ярьж явсан. Энэ асуудал дээр аймгийн засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаад хурцадмал яригдаад анхан шатны шүүхийн шийдвэрээр Дун-Юань компани буруутай болох нь тогтоогдсон байгаа. Тэгтэл яг энэ үйл явдал процесс болж байх явцад анх 09 сард болсон хэргийг хяналтын прокурор Ц.Ариунжаргал шүүхийн шинжилгээний хариугүйгээр, дээжийг шинжилгээнд өгөхгүйгээр, гэрчийн мэдүүлэг авахгүйгээр, хохирогчийн мэдүүлэг авахгүйгээр шууд хэргийг хааж шийдвэрлэсэн байдаг. Үүнээс нь болж дараагийн хэрэг нь асуудал болж байхад Ц.Ариунжаргал чи энэ хэрэгт битгий ороод бай гэж над руу уурлаж, уцаарлаж, шинжээчийг мэргэжлийн хяналтаас тавина, хохирогчийг мэргэжлийн хяналтаас тавина гэж над руу хашхирч загнаж байсан. Ингээд Ц.Ариунжаргал гэх хүнтэй ажлын асуудлаар муудалцсан. Энэ хайгчийн асуудалтай би өөрөө яагаад ороолцолдсоноо ч мэдээгүй. Намайг амралттай байх үед намайг хайгч өг гэж хэлсэн гэж яриад байгаа. Би 08 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа ороод түүнээс хойш байж байгаад 08 дугаар сарын дундуур Эрдэнэт рүү ажлаар яваад 8 дугаар сарын 30-нд хотод ирээд 31-нд Өмнөговьд ирсэн. Түүний дараа 09 дүгээр сард Канад явах визний ярилцлагад орох гээд 09 дүгээр сарын эхээр эргэж ирээд 09 дүгээр сарын 13-аас15-ны өдрийн хооронд энэ хайгчийн асуудлаар Ч.З  гэдэг хүний нөхөр Л.Б  гэх хүн мөн үү, биш үү би сайн мэдэхгүй  байна. Нэг хүн ирээд хайгчуудаа авмаар байна танайх өгч байгаа гэсэн шүү дээ гэж хэлсэн. Надад хайгч байхгүй. Хайгчийг би хураагаагүй. Өгч авах асуудал байхгүй эрх бүхий байгууллага нь шийдвэрлэнэ. Б.Д  эгч байхгүй байгаа гэж хэлсэн. Тэгээд амраад ажилдаа ороход 08 дугаар сард С.М  орлогч над руу залгаад өрөөнд ороод ир гэсэн. Ороод очиход манай ангийн багш гэсэн үү манай ангийн хүүхэд гэсэн үү тэрийг би сайн ойлгоогүй. Тэр хүн хайгч асуугаад байна. Д.Т , Л.Б  гэсэн 2 хайгч хураалгасан авъя гээд байна гэсэн. Тэгэхэд нь би түүнийг нь би мэдэхгүй. Намайг амралттай байх үед Б.Д  эгч хурааж аваад ирсэн гэж надад хэлж байсан. Тэр талаар надад мэдэх зүйл алга байна гэж хэлсэн. 2, 3 хоногийн дараа С.М  орлогч таараад нөгөө хүн чинь над руу өдөр шөнөгүй залгаад байна. Чи учир байдлыг нь хэлээд өгөөч гэж хэлсэн. Ч.З  гэдэг хүн над дээр ирж уулзаагүй. Би Ч.З  гэдэг хүнийг огт танихгүй. Тэгээд Б.Д  эгч семинараас ирсэн. Тэгээд байж байхад Мөнхжаргал гэх хүн бас нэг эмэгтэйн хамт орж ирээд хайгч нь солигдсон юм биш үү, хүнд нь буцаагаад өгсөн юм биш үү? гэх асуудал ярьсан. Яагаад ийм асуудал яригдаж байгаа юм бэ? С.М  орлогч ярьж байсан. Тэгээд авчихсан юм болов уу өгсөн хүн байхгүй юм чинь гэж хэлээд Э.Ү  руу ярьсан. Тэгсэн Э.Ү  нэг хүүхэн ирээд С.М  орлогч өгөөд явуул гэсэн гэхээр нь өгөөд явуулчихсан гэж хэлсэн. Тухайн үед би Э.Ү г буруутгаагүй. Э.Ү гаас хайгч авсан хүний чинь дугаар байна уу? гэсэн чинь Э.Ү  олоогүй. Тэгэхээр нь би С.М  орлогч руу ороод таны яриад байсан багш чинь хайгчаа авсан юм уу? гэхэд авсан гэж байсан гэсэн. С.М  орлогчоос Ч.З ын дугаарыг аваад залгаад утсаа аваагүй. Д.Т  мөн утсаа огт аваагүй. Б.Д  эгч бид 2 С.М  орлогчийн өрөө рүү ороод Ч.З  руу С.М  даргаар залгуулаад аваад явсан хайгчаа няравт авчирч өг гэж хэлсэн. Дараа нь Э.Ү  залгаад өөр хайрцагтай аваад ирэхээр нь би буцаагаад явуулсан гэж надад хэлсэн. Дараа нь би 15, 16-нд Канад яваад 10 дугаар сарын 10-ны өдөр хүргэсэн. Тэгээд ирэхэд Дун-Юанийн эхний зөрчил илрээд хайгч бодох сөхөөгүй Дун-Юаньтай холбоотой бүх л материалыг шүүж үзсэн. Нэг мэдэхэд миний нэр хайгчийн асуудалтай хутгалдаад явж байсан. Би энэ хайгчийг аваагүй, хураагаагүй байхад намайг яагаад энэ хайгчийн асуудалтай хутгаад байгааг би ойлгоогүй. 08 дугаар сарын 31-ний өдөр Авлигалтай тэмцэх газарт очоод нүүрэлдүүлэн байцаалт өгөхөд би зохион байгуулалттай ажиллагаа байна гэдгийг нь мэдсэн. Ч.З ын бүх мэдүүлэг нь зөрүүтэй. Ч.З  гуай өөрөө хэлэхгүй байна. Өөрөө залилангийн хэрэгт татагдангуутаа залилангийнхаа хэргийг байхгүй болгохын тулд Б.О  надад үг заасан гэж мэдүүлсэн. Үүнээс гадна Ж.Э  та хоёрын мэдүүлэг зөрсөн та хоёрыг нүүрэлдүүлнэ гэж дуудсан. Нүүрэлдүүлэн байцаалтад ороод Ж.Э  Б.Д г Б.О  гэж андуурсан байна гэж мэдүүлэг өгөөд дахиж Ж.Э аас мэдүүлэг авсан. Б.О  дээр хэрэг үүсгэе гэж цагдаа, прокурор, мэргэжлийн хяналт гурав хамтарсан. Яагаад гэвэл Дун-Юанийн хэрэгтэй бүгд хамааралтай. Хэрэг шүүх рүү шилжихээс өмнө би хэргийн материалтай танилцаад өөрийн үг бичих зайндаа энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдгээ бичсэн. Тэр үед Л.Солонго прокурор яах гэж энд юм бичсэн юм бэ? гэж намайг загнаж байсан. Өнөөдөр миний үгээ хэлэх ганц талбар энэ гэж бодож байна. Мөрдөгч, прокурор аливаа хэргийг хүний үгээр биш олон талаас нь судлах ёстой байсан. Үнэн үгээ хэлсэн бүх хүмүүсийг яллаад явуулаад байх юм уу? Тэгвэл хэн энэ төрд ажил хийх юм бэ? Би хэн нэгэн хүнийг гуйж ажилд орж үзээгүй. Би өгөх ёстой шалгалтыг нь өгөөд л ажилд орж байсан. Үнэнч шударга ажиллах ёстой гэсэн зарчмаар явж ирсэн.  Нэгэнт энэ мэргэжлийг эзэмшсэн учраас төрийн албанд зүтгэсэн учраас аливаа зүйлийн үнэнийг хэлэх гэж явахаар олон дайсантай болдог юм байна. Тийм учраас би бууж өгөхгүй. Намайг хэлмэгдүүлж яллагдагч болгосон ч гэсэн би үгээ илүү их хэлж явна. Прокурорыг би гайхаад байгаа. Яагаад Д.Т ын үйлдлийг хэрэгсэхгүй болгож байгаа юм бэ? Тэр хүн зөндөө л худлаа мэдүүлэг өгсөн байгаа. Хайгчийг авчраад өг гэж байхад авчраад өгсөн байсан бол өнөөдөр Э.Ү  бид хоёрыг яллагдагч болгоод энд суулгаж байхгүй байсан юм Ч.З  гуай. Тэр хайгчийг яах гэж Ч.З  гуай авсан юм бэ? Тухайн хайгч Ч.З ын хайгч ч биш, нөхөр гээд байгаа Л.Б ийн хайгч ч биш, Д.Т  гуайн хайгч ч биш байгаа. Улаанбаатар хотын иргэний хоёр хайгч байсан. Яах гэж юунд бардаж тэр хайгчийг авсан юм бэ? Ч.З  гэдэг хүнийг би хардаад байгаа. Иргэн хүн хардах эрхтэй. Ч.З  гуай С.М  орлогчийн нэрийг бариад хорь гаруй сая төгрөгийн хайгчийг авсан байх. Хорь гаруй сая төгрөгийн хайгчийг зүгээр авч өгөөгүй байгаа. Мэдээж цаана нь мөнгөний асуудал байгаа. Намайг худал мэдүүлэг өгүүлсэн гээд өөрөө гэмгүй царайлаад сууж байна. Энэ хэргийг хэн өдүүлсэн юм бэ? Танихгүй, ямар ч хамааралгүй байсан намайг энэ хэрэгт оролцуулсан. Би худал мэдүүлэг өгөх ямар шалтгаан байгаа юм бэ? Би энэ хэрэгт холбогдолгүй гэдгээ бүх зүйлээр нотолчихоод байхад Ч.З , Э.Ү  хоёроор худал мэдүүлэг өгүүлэх ямар шаардлага байгаа юм бэ? Хамт Улаанбаатар хот явснаараа энэ хоёр намайг ашиглаж байна. Ц  гуай бид гурвыг хамт ирж болохгүй гэж хэлэхгүй яасан юм бэ? Би Ч.З  гуайтай яриагүй. Э.Ү  30-ны өдөр над руу ярьсан. Энэ хүмүүсийн өгсөн мэдүүлэг дээр нь дүн шинжилгээ хийж үз л дээ. Мэдүүлэг бүр зөрүүтэй. Аль мэдүүлгийг нь үнэн зөв гэж үзэх юм бэ? Энэ хүмүүсийн ард хуулийн байгууллага байгаа гэж бодож байгаа. Би Э.Ү д Баярмаа өмгөөлөгчийг зааж хэлж аваачиж байсан. Э.Ү г хэрэгт орчихоор нь өрөвдөөд танилцуулж болсон зүйлийг Баярмаа өмгөөлөгчид ярьж өгч байсан. Тухайн хайгч зөрчлийн хуулиар хураагдсан зүйл биш. Хайгчуудыг эздэд нь буцааж олгох шүүхийн шийдвэр гарчихсан. Хэнд хохирол учирчихаад байгаа юм бэ? 12 сард би эмнэлэгт хэвтэж байгаад ажлаар Э.Ү гийн эхнэртэй ярьсан. Тэр үед Э.Ү гийн эхнэр надаас шууд мөнгө нэхсэн. Миний шийдэх асуудал биш. Буруутай хүмүүсээрээ төлүүл гэж хэлсэн. Наад хэрэгт чинь би ямар ч хамааралгүй. Миний нэр яагаад ороод яваад байгааг би ойлгохгүй явж байгаа. Хүнийг ингэж болохгүй гэдгийг хэлсэн. Тэгээд Ч.З  гуай тэгсэн ингэсэн гээд янз бүрийн зүйл ярьсан. Тэгээд би эмнэлгээс гарч ирээд С.М  орлогчтой уулзаад танай ангийн хүүхэд чинь ямар сонин юм бэ? Яагаад намайг энэ хэрэгт холбоод байгаа юм бэ? Та надад энэ хүнийг дуудаад уулзуулаад өгөөч гэж хэлсэн.  Тэгсэн нэг өдөр С.М  орлогч над руу залгаад чи гялс манай өрөөнд хүрээд ир гэсэн. Хүрээд очиход Ч.З  гуай ирсэн байсан. С.М  орлогч зориуд худлаа хэлж дуудаж байж бид хоёрыг уулзуулсан. Одоо та хоёр уулзсан юм чинь учраа ол гээд явсан. Тэгээд би Ч.З  гуайтай гадаа машинд уулзаад байж байхад утас нь 2, 3 удаа дуугарсан. Цагдаагийн Баярбат залгаж байсан. Баярбат чинь миний шавь гэж хэлсэн. Ашиг сонирхолтой нэгтэй шавь нь байсан. Баярбат бүх зүйлийг нь хэлж өгдөг байсан байх. Та утсаа аваад ярь л даа гэсээр байгаад би яриулсан. Яриаг нь хажуунаас нь сонсож байхад Б.О  дээр хэрэг үүсээд яллагдагчаар татсан. Тэгсэн Б.О  дахиж нүүрэлдүүлэн байцаалт өгнө гээд эсэргүүцэл бичээд байна. Та нүүрэлдүүлэн байцаалт өгөхгүй байж болно шүү. Ер нь өгөөд дэмий шүү дээ гэж хэлсэн. Цагдаагийнхан оролцсон гэдгийг би Баярбатаас мэдсэн. Тэгээд би нөгөөдөр нь тасгийн дарга Батсүх дээр очиж хэлээд мөрдөгчийг нь өөрчилсөн. Ц  дарга, Батсүх, Баярбат гурав надад С.М  даргыг хайгч өг гэж хэлсэн гээд хэлчихээч гэж байсан. Би Мөнхбар даргыг энэ хэрэгт оролцсон эсэхийг хараагүй байж яагаад худлаа мэдүүлэг өгч бас С.М  даргыг хэрэгтэн болгох ёстой юм бэ? Надад яг тэгж хэлж байсан. Яагаад танд ингэж нөлөөлдөг юм бэ? гэж би С.М  орлогчид хэлсэн. Таныг энэ хэрэгтэй ингэж холбо гээд байна гэж хэлсэн. Тэгэхэд С.М  дарга би Таван толгойн ТУЗ-н дарга юм. Янз бүрийн гуйлтууд их орж ирдэг. Түүнийг нь биелүүлэхгүй болохоор ингээд байгаа юм гэж хэлсэн. Ингээд албан тушаалыг хувийнхаа ашиг сонирхол ашиглаад сурчихсан хуулийн байгууллага боль л доо. Үгээ хэлээд явсан хүмүүсийг хэрэгтэн болгохоо болимоор байна. Өнөөдөр би яагаад бүх зүйлийг яриад байна вэ? гэхээр бүх зүйлийг шүүх шийднэ. Шударга шийдвэрлэнэ гэж найдаж байгаа учраас бүгдийг ярьж байна. Миний хувийн амьдралд заналхийлсэн, айлган сүрдүүлсэн асуудал ч гарч байсан. Бодит байдал дээр дүгнэлт хийж шүүх зөв шийдвэр гаргаж өгнө үү? гэж хүсэх байна.

Шүүгдэгч Э.Ү  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2017 оны 08 дугаар сард ээлжийн амралттай байсан. Хотоос өглөө ирээд орой нь хөдөө явах гэж байхад Б.О  утасдаад Д.Т ын 7000 хайгчийг гаргаж өг гээд байна гэж над руу утасдсан. Би тухайн үед хөдөө явах гэж байсан учир жаахан цааргалж байгаад хайгчийг Удирдлагын ордны ард Дэмүүлийн хөшөөний ард авчирч эмэгтэй хүнд өгсөн. 08 дугаар сарын 30-нд Ц  гуай над руу утасдаад ирж Авлигалтай тэмцэх газар дээр заавал мэдүүлэг өгөхгүй бол болохгүй нь гэж хэлсэн. Б.О  маргааш явна гэж бас хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь Б.О , Ч.З  бид 3 Улаанбаатар хот явсан. Замдаа ярилцаад мөн Авлигалтай тэмцэх газрын өмнө байшинд очиж ярилцаж байгаад Б.О  миний хэлснээр үгээ нийлүүлээд очих юм бол хэрэг хаагдана. Дахин дахин дуудахгүй гэж хэлсэн. Тухайн үед би Оюу-Толгой ХХК-д ээлжийн ажилтай байсан. Дахин дахин явах надад хэцүү байсан учраас Б.О гийн хэлснээр Авлигалтай тэмцэх газар нүүрэлдүүлэн байцаалтад мэдүүлэг өгсөн. Нүүрэлдүүлэн байцаахад Б.О  та 2 үгээ нийлүүл Ч.З ыг чам руу утсаар ярьсан гэж хэлэхгүй бол болохгүй гэж хэлсэн. Тэгээд би хэлснээр нь мэдүүлэг өгсөн.

Шүүгдэгч Ч.З а шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 08 дугаар сард манай нөхөр Л.Б  Д.Т тай хамт явж байгаад хайгч хураалгасан. Тэгээд би С.М  даргатай уулзаж гуйсан. Хайгчийг буцааж өгөх боломж байна уу? хүүхэд оюутан хичээлдээ явах гэж байгаа гуйсан. Би судалж өгье. Одоо өгч чадахгүй гэсэн хариу өгсөн. Тэгтэл хэд хоногийн дараа Б.О  над руу яриад Удирдлагын ордны ард Дэмүүлийн хөшөөний хажууд ирж хайгчаа аваарай гэж хэлсэн. Тэгээд жижиг машинтай хүнээс очиж хайгчийг авсан. Аваад Д.Т д өгөөд хэд хонож байтал над руу утасдаад хайгчаа буцааж авчирч өгөхгүй бол болохгүй нь гэж хэлсэн. Тэгээд би Д.Т д хэлсэн. Д.Т  надад нэг хайрцагтай юм авчирч өгсөн. Одоо санахад Э.Ү д аваачиж өгөхөд ийм хайрцагтай байгаагүй. Хайрцаг нь биш байна гэхээр нь буцаж авч яваад Д.Т д чи үүнийхээ учрыг өөрөө ол гэж хэлсэн. Гэрчээр намайг 2 удаа байцаалт авсан. Байцаалтад ороход надад хэцүү байсан. Байнга цагдаагаас дуудаад байсан. Авлигалтай тэмцэх газрын Ц  гуай ч бас ирж байцаалт өг гэж ярьсан. 8 дугаар сарын 30-нд Б.О  яриад би маргааш 31-нд хотод очиж Авлигалтай тэмцэх газар мэдүүлэг өгнө гэж ярьсан. Тэгээд 31-нд Б.О , Э.Ү  бид 3 хамт хот явсан. Явж байх замд үгээ тохирно гээд ярьсан. Очоод миний хэлснээр мэдүүлгээ өгчих. Хэрвээ ингээд өгчих юм бол дахин дахин цагдаа дээр дуудахгүй. Дахиж энэ хэрэг асуудал болж яригдахгүй ингээд хаагдана гэсэн. Би Б.О гийн үгэнд итгээд дараа нь юу болох хууль зүйн үр дагаврыг нь мэдэхгүй хэлснээр нь мэдүүлэг өгсөн. Өмнөх мэдүүлгээсээ өөр мэдүүлэг өгсөн. Бид нарыг нүүрэлдүүлэн байцаахад үнэн зөв мэдүүлэг өгөх ёстой гэж гарын үсэг зуруулсан. Тухайн үед 09 дүгээр сарын 01-ний өдөр болж ажил эхлэх гэж байсан болохоор Б.О гийн хэлсэн үгэнд итгээд худал мэдүүлэг өгсөн.

Хохирогч Б.П  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Анх хилийн цэрэгтэй хамтарч Б.Д  явсан байх. Байгууллагын шуурхай дээр хэдэн хайгч хураагдаж ирсэн гэсэн зүйл ярьж байсан. Миний зүгээс манай байгууллагад хураагдаж ирсэн хайгч байх нь зохисгүй. Зохих байгууллагад нь шилжүүлээрэй гэж хэлж байсан. Хэд хоногийн дараа дахиад асуухад Хүрмэн сумын Ж.Э аар дамжуулж прокурорт өгөх ёстой гэж байсан санагдаж байна. Түүнээс хойш ямар нэг мэдээлэл байхгүй байсан. Хайгч хүнээр дамжиж өгөгдсөн талаар тухайн үед огт мэдээгүй. Сүүлд нь мэдсэн. Хохирсон эд зүйл байхгүй. Гаргах санал хүсэлт байхгүй байна. Намайг прокуророос хохирогчоор тогтоосон. Байгууллагад учирсан эд зүйлийн хохирол байхгүй. Зохих байгууллагад очих ёстой байсан эд зүйл зохих байгууллагадаа дамжиж очоогүй нь байгууллагын хэвийн явагдах үйл ажиллагаа явагдаагүй байна гэж үзэж байгаа.

Гэрч Д.Т  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Ч.З  надад Б.О  гэдэг хүнээс хайгчаа авлаа гэж хэлсэн. Удирдлагын ордны ар талын хөшөөний хажуу талаас очиж авсан. Хайгч ав ирсэн хүнээ анзаараагүй. Уг металл хайгч хотоос ирсэн манай 2 найзын хайгч. Хайгчны эзэн Улаанбаатар хотын хүн болохоор би өөрийн нэр хаягаа бичүүлж миний хайгч гэж хэлсэн юм.

Гэрч Ж.Э  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед үнэлгээ тогтоолгох гээд Байгаль орчны газрын складнаас бүх хайгчийг зөөгөөд авчирсан. Тэгээд шүүх хурлаар оруулах болоод бүх холбогдогч нарын хайгчийг авчирч үзүүлсэн. Тэгэхэд нэг цагаан хайрцаг байсан. Хамт хайгчаа хураалгасан хүмүүс наад хайгч чинь хураагдсан хайгчны хайрцаг биш байна. Тэгээд би буланг нь сөхөж харсан. Тэгтэл Б.Д  эгч авлигатай тэмцэх газраас битгий үзүүлээрэй гэсэн юм гэж хэлсэн. Тэр үед байсан хайрцаг энэ биш. Тухайн үед Мөнхжаргал гэдэг хүн наад хайгч нь ч биш байна. Хайрцаг нь ч биш байна гэж хэлсэн.

Гэрч С.С.М  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Ч.З тай 1 удаа л уулзсан. Хайгч хураагдчихлаа гээд над дээр орж ирээд гарсан. Би мэдэхгүй хураасан газраас нь тодруулж асуу гэж хэлсэн. Би Б.О д металл хайгчийг өг гэдэг байдлаар хэлсэн зүйл байхгүй. Би Б.О гаас тодруулах гэж нэг удаа уулзсан. Түүнээс хойш уулзаагүй сайн мэдэхгүй байна. Хэнээс авсныг нь сайн мэдэхгүй байна. Сүүлд нь сонсоод байхад нярав нь Э.Ү  байсан гэж ойлгосон. Тэр өгсөн байх гэж тааж мэдэхгүй байна.

Гэрч Б.Д  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар тухайн металл хайгчнуудыг хурааж авсан. Зүйл заалтаа одоо сайн санахгүй байна. Хурааж авсан металл хайгчуудаа Хүрмэн суманд улсын байцаагч байхгүй байсан учраас ээлжийн амралтаараа амарч байгаад 11 дүгээр сарын эхээр ажилдаа ороод Хүрмэн сумын улсын байцаагч Ж.Э ад хүлээлгэж өгсөн. Тэр хугацаанд өөрийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын складанд хадгалуулахаар өгсөн. Складыг манай жолооч, нярав Э.Ү  хариуцаж байсан. 11 дүгээр сард Ж.Э ад хүлээлгэж өгөх гээд авчрахад мэдсэн. Д.Т ын металл хайгч нэлээн том шинэ өндөр хайрцагтай байсан. Хамт хайгчаа хураалгасан Мөнхжаргал, Чулуунчимэг гэх 2 хүн гаднаас орж ирээд хайрцгийг нь ураад гаргаад ирсэн. Мэргэжлийн хяналт иргэдэд нь буцааж өгдөг учраас иргэд манай байгууллага руу их ханддаг. байсан. Тухайн үед Б.О  хотод сургалттай байсан учраас хил дээр алт хууль бусаар ухаж байсан учраас би явсан. Хилийн цэрэг 5 хүнийг саатуулсан байсан. Би тухайн үед арга хэмжээ авах эрхгүй урчаа байгаль хамгаалагчийнхаа эрхийн дагуу хайгчийг хураасан. Тухайн үед би Д.Т ас арай өндөр хүнээс хайгчийг хурааж авсан. Гэхдээ Л.Б  бас биш байсан. Мөнхжаргал, Чулуунчимэг гэх 2 хүн Б.О  бид хоёрын ар гэрээр хүртэл очиж хайгчаа авах гэж их явсан.

Хохирогч Б.П  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Би 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс тус газрын даргаар ажиллаж байгаа. Өмнө нь Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн Байгаль орчин, аялал жуулчлалын бодлогын мэргэжилтнээр ажиллаж байсан. Энэ хэрэг явдлаас болж манай байгууллагад учирсан хохирол нөхөн төлбөр байхгүй. Байгууллагын хууль, дүрмийн дагуу явагдах хэвийн үйл ажиллагаа алдагдсан гэж үзэж байгаа. Манай газарт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 87-р хуудас/

Гэрч Ж.Э  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 08 сарын 10-ны өдөр Хүрмэн сумын Жанжин багийн нутаг Хашаатын хэцэд хууль бусаар rap аргаар алт олборлож байгаа иргэдийг шалгах ажлаар Жаал шандын застав Цагаан-Уулын заставуудаас хамтарсан эргүүл шалгалт хийхээр очиход Ноён сумын Ганзагат багийн иргэн Дамба овогтой Д.Т , Даланзадгад сумын харьяат Сугир овогтой Мөнхжаргал, мөн Даланзадгад сумын харьяат Дашдондог овогтой Д.Ч , Лувсанцэрэн овогтой Л.Б  нарын 4 хүн явж байсныг саатуулж хилийн хориотой бүсэд явж байна гэж Цагаан уулын застав дээр дээрх 4 хүнийг аваачиж 1 хоног саатуулсан юм билээ. 2017 оны 09 сарын 11-ний өдөр Хилийн 0131 ангийн ажлын хэсэг болон Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль хамгаалагч Б.Д  нарыг Цагаан уулын заставын дарга нь дуудсан юм билээ. Тэгээд дээрх 4 хүний хайгчийг байгаль хамгаалагч Б.Д д тухайн үед хүлээлгэж өгсөн. Дараа нь Байгаль хамгаалагч Б.Д гийн 2017 оны 09 сарын 17-ны өдрийн 17/001 тоот албан бичгээр зөрчлийн материал хүргүүлэх тухай тоот ирсэн. Тус тоотоор Ноён сумын Ганзагат багийн иргэн Д Д.Т ын 8Р7000 маркийн металл хайгч 1 ширхэг бүрэн бүтэн гэсэн актаар надад хүлээлгэж өгсөн. Энэ тоотын дагуу би аймгийн прокурорын газрын орлогч прокурор Нансалмаатай уулзахад зөрчлийг хялбаршуулсан журмаар 3 хоногт багтаан шийд гэсэн. Тэгээд 2017 оны 09 сарын 20-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 16/04/323А-03 гэсэн дугаарын эрх авч 2017.09.20-ны өдөр Д.Т д хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 05 дугаар өгч тэмдэглэл үйлдэж тайлбар мэдүүлэг авсан. Мөн Зөрчлийн тухай хуулийн 7-р бүлгийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Д.Т  дээрх торгуулийн мөнгийг тушаасан байгаа. Тэгээд дараа нь 2017.11.20-ны өдөр Ашид билгүүн ХХК-ний үнэлээч нар үнэлгээ хийхээр холбогдогч иргэд болох С.М , Д.Ч , Л.Л.Б , Б.С  М.Ү  Д.Т  нарыг дуудахад Д.Т  ирээгүй. Тухайн холбогдогч иргэд Д.Т ын хайгч солигдсон байна гэсэн. Оронд нь байсан хайгчийг үзэх гэтэл Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.О  Авлигалтай тэмцэх газрын ажилтнууд Д.Т ын энэ солигдсон хайгчийг битгий үзүүлээрэй гэсэн гээд надад тухайн үед үзүүлээгүй. Би энэ талаар аймгийн хяналтын прокурор Мөнхтуяад танилцуулахад энэ асуудлыг аймгийн Цагдаагийн газарт өгч шалгуул гэсэн чиглэл өгсөн. Тэгээд энэ дагуу Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын орлогч дарга Ж.Алдаржав Цагдаагийн газарт албан бичиг хүргүүлсэн. Би нэг ч хүний хайгчийг нүд үзэж хүлээн аваагүй. Эдгээр хүмүүсийн хайгч байгаль хамгаалагч Б.Д гаас актаар дамжиж ирсэн. Хайгч алга боллоо гэдгийг үнэлгээ хийлгэхэд л мэдсэн. Жижигхэн цаасан хайрцагтай зүйл л байсан. Хайрцгийг сөхөж үзэх гэхэд үзүүлээгүй. /хх-ийн 08-09-р хуудас/

Гэрч С.М  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 08 сарын 10-ны өдөр Хүрмэн сумын Жанжин багийн нутаг Хашаатын хэц, Чавганцын ард алт хайх зорилгоор Эрдэнээ түүний эхнэр Д.Ч  нартай хамт явж байгаад Цагаан уулын заставын дарга Жаргалсайхан гэж хүнд баригдаад Жаргалсайхан Эрдэнээ Д.Ч  хоёрын 1 ширхэг 7000 маркийн металл хайгч, миний мастер голд нэртэй 1 хайгчийг хурааж авсан. Мөн бидэнтэй хамт тэвштэй цагаан пикап маркийн машинтай явсан Л.Б , Д.Т  нар баригдаж Д.Т  7000 маркийн металл хайгч, Л.Б  нь 4800 маркийн металл хайгчаа тус тус Жаргалсайханд хураалгасан. Жаргалсайхан тухайн үед зураг авч баталгаажуулж байсан Тэгээд 2017 оны 08 сарын 11-ний өдөр аймгаас хилийн цэргийн хүмүүстэй хамт аймгийн Байгаль орчин Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Д  Цагаан уулын застав дээр ирж Жаргалсайханаас бидний хураагдсан 4 хайгчийг хүлээн авч акт бичээд зургаар баримтжуулаад хайгч тус бүрийг тус тусад нь эздүүдээр нь боолгоод хайрцагт хийлгэсэн. Тэгээд та нар аймаг дээр оч. Аймаг дээр энэ асуудлыг шийдвэрлэнэ гээд биднийг аймгийн төв рүү явуулсан. 2017.08.14-нд БОАЖГ-т очиход Б.Д  хайгчнуудыг 0131-р ангиас аваагүй байна. Уг асуудлыг Хүрмэн сумын Байгаль орчны улсын байцаагч шийдвэрлэнэ гэчихээд Хүрмэн сум руу шилжүүлэхгүй удаашруулсаар байгаад 2017 оны 11 сарын 21-ний өдөр хураагдсан хайгчинд үнэлгээ хийлгэхээр болоод БОАЖГ дээр очиход Д.Т ын хайгчны хайрцаг солигдож өөр жижигхэн хайрцагтай зүйл дээр цэнхэр өнгийн пламастераар Д.Т  гэж бичсэн байсан. Бусад хүмүүсийн хайгч нь хэвээрээ байсан. Тэр Д.Т  гэсэн бичигтэй хайрцаг задарчихсан байхаар нь завсраар нь үзтэл хөгжмийн жижиг өсгөгч харагдаж байсан. Тэгээд Эрдэнээ Л.Б  Д.Ч  бид нар энэ Д.Т ын хайгчны хайрцаг биш байна солигдсон байна гэж Б.Д д хэлсэн чинь та нарын эд зүйл байгаа бол болоо юм биш үү энэ ямар хамаатай юм. Эзэн нь хайгчаа хураалгасан үгүйгээ өөрөө ирж байж шийдэх болохоос та нарт ямар хамаатай юм гээд байсан. Тэгэхээр нь аймагт шалгалтаар ирсэн байсан Авлигалтай тэмцэх газрын хүн дээр очоод болсон асуудлыг хэлэхэд би үзэж хараад эргээд хариу мэдэгдье гэсэн. Тэгсэн Мэргэжлийн хяналтын газарт мэдэгдээд Мэргэжлийн хяналтын газар цагдаад мэдэгдсэн юм билээ. /хх-ийн 14-15-р хуудас/

Гэрч Д.Т  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 08 сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Чавганцын ам гэх газарт алт олох зорилгоор Л.Б , Батхүү, Булганхангай бид нар очоод автомашинаасаа буугаад хайгчаа барьж явж байгаад цэргийн ангийнханд баригдсан. Тэгээд цэргийн ангийнхан бидний хайгчийг хурааж аваад Цагаан-Уулын застав руу дагуулж явсан. Бид нар уг застав дээр хоносон. Маргааш нь Байгаль хамгаалагч Б.Д  гэх хүн очиж бид нарын хайгчийг хурааж авсан. Бид нараас өөр алт ухаж байсан хэд хэдэн хүн хамт баригдсан байсан. Б.Д  тухайн үед бидний болон тэнд байсан хүмүүсийн нийт 4 ширхэг хайгчийг хурааж аваад тэмдэглэл хөтлөн гарын үсэг зуруулж, гэрэл зураг авсан. Бид нарыг аймгийн төв дээр очиж хайгчаа аваарай гэж хэлээд явсан. Бид нар маргааш нь аймаг дээр ирээд цэргийн анги дээр хайгчаа авахаар очиход бид нарт хамаагүй Байгаль орчны газраасаа ав гэж хэлсэн. Бид нар Б.Д тай уулзахад болоогүй байна утсаар дуудна гэж хэлээд 10 гаруй хоносон. Тэгээд бид Л.Б ийн эхнэр Ч.З  гэх хүнийг гуйгаад хайгчаа Байгаль орчны газарт хураалгачихсан юм. Аваад өгөөч таньдаг хүн байна уу гэж хэлсэн. Тэгээд 2, 3 хоногийн дараа хайгчийг чинь авахаар болсон. Байгаль орчны газрын Б.О  гэх хүнтэй утсаар ярьж байгаад очоод авчих гэж хэлсэн. Би Б.О  гэх хүн рүү залгаад хаана байна нөгөө хайгч авах гэсэн хүн байна гэж хэлэхэд Цэнгэлдэхийн зүүн талын МТ-ийн клонк дээр байна ирээд авчих гэхээр нь би ганцаараа очиж уулзаад машинаас нь хайгчаа аваад буусан. Би хайгчаа аваад эзэнд нь өгсөн юм. Тэр хайгч Батхүү, Булганхангай хоёрын хайгч байсан юм. Би анх застав дээр хураалгахдаа өөрийнхөө нэр дээр хураалгасан байсан юм. Тэгээд сүүлд 20-иод хоногийн дараа Б.О  над руу залгаад нөгөө таны хайгчны хайрцагтай ижилхэн хайрцаг байна уу аваад ирээч гэж хэлэхээр нь би Ноён сумаас Шөнхөөдэй гэх хүнээс хайгчны хайрцаг, эвдэрхий хайгч зэргийг гуйж аваад аймгийн Засаг даргын тамгын газрын ард талд ирээд Б.О д авчирч өгсөн. Бидний хайгчийг хурааж аваад шийдэж өгөхгүй удаад, нөгөө хотоос ирсэн хүмүүс явах гээд яараад байхаар нь хүнээр дамжуулж гуйлгаад авсан юм. Одоогоос 10 гаруй хоногийн өмнө Хэнтий аймагт явж байгаад ирэхдээ Б.О тай уулзахад намайг металл хайгчаа хилийн застав дээр байхдаа сольсон гэж хэлээрэй гэж хэлсэн. Цагдаа нар танаас асуух байх гэж хэлж байсан. /хх-ийн 18-19-р хуудас/

Гэрч Л.Т   мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Цагаан-Уулын застав дээр металл хайгчнуудаас сольж авсан хүн байхгүй. Бүгдийг аймаг руу аваад явсан /хх-ийн 21-р хуудас/

Гэрч Л.Б  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Би 2017 оны 08 сарын 09-ний Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Цагаан-Уулын байшин гэх газарт хөдөө айлд мал маллаж байхад Д.Т  гэх таньдаг хүн 7000 металл хайгчтай танихгүй 2 хүнтэй хамт очоод алтанд явъя гээд хамт Чавганцын ар гэх газар руу явсан. Явахдаа би өөрийнхөө 4800 маркийн хайгчийг авч яваад алт гарч байгаа гэх газарт очоод Хилийн цэргийн алба хаагчдад 2 металл хайгчаа хураалгасан юм. Тэгээд Цагаан-Уулын застав дээр 1 хоног саатуулагдаад байж байхад аймгаас Байгаль орчны байцаагч Б.Д  гэх хүн очиж бид нарын болон тэнд алт ухаж байгаад хилийн цэргийнхэнд саатуулагдсан хүмүүсийн хайгчнуудыг хурааж аваад аймаг руу явсан. Аймгийн төв дээр ирээд металл хайгчаа авч чадахгүй байж байгаад Улаанбаатар хотоос ирсэн хүмүүсийн металл хайгчийг авч өгье гээд манай эхнэр Ч.З  нэг ангид сурч байсан С.М аас гуйж байгаад Д.Т ын хураалгасан 7000 маркийн металл хайгчийг Байгаль орчны газраас авч өгсөн. Би уг металл хайгчийг авч өгч байхад нь байгаагүй гэртээ байсан юм. Тэгээд удалгүй би хөдөө явж, Улаанбаатар хотоос ирсэн хүмүүс буцсан. Сүүлд нь 11 сарын үеэр би өөрийнхөө хураалгасан 4800 маркийн хайгчаа Байгаль орчны газраас 150.000 төгрөгөөр торгуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирж авсан. Одоо тэр хайгч хаана байгааг Булгаа, Батаа гэх 2 хүн мэдэж байгаа. Тэр хоёрын хайгч байсан юм. /хх-ийн 30-31-р хуудас/

Гэрч Э.Ү  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 08-р сарын 16-17-ны өдрийн үед намайг аймгийн төвөөс баруун тийш Жаргалант гэдэг газар руу аавынх руугаа явж байхад ахлах мэргэжилтэн Б.О  над руу утсаар яриад С.М  дарга цагаан эрээн хайрцагтай том хайгч гаргаж өг гээд байна гэхээр нь би хөдөө явж байгаагаа хэлэхэд С.М  дарга гаргаж өг гээд байна гэж дахин дахин шаардаад байхаар нь би нар жаргаж байх үед буцаж очоод складнаас тэр металл хайгчийг гаргаад удирдлагын ордны ар талын Дэмүүлийн хөшөөний хажууд авч очиход нэг эмэгтэй хүн ирээд хайгч авчирсан уу гээд аваад явсан. Би тэр эмэгтэйг харвал танихгүй. Би 2018 оны Of-р сарын 18-нд ажилдаа ороод байж байхад Б.О  над руу чи хайгч өгсөн хүнийхээ дугаарыг мэдэх үү буцааж авахгүй бол болохгүй байна гэхээр нь би утсаа үзэж байгаад надаас хайгч авч явсан эмэгтэйн дугаарыг өгсөн. Би тэр эмэгтэй хүнтэй утсаар яриад хайгчаа авахгүй бол болохгүй юм байна гэхэд орой харанхуй болсон хойно надтай утсаар ярьж байгаад удирдлагын ордны грашны хажуу талд гранд марк-2 маркийн /улсын дугаарыг нь санахгүй байна/ мөнгөлөг өнгийн машинтай ирээд миний өгсөн хайгчтай ойролцоо хэмжээтэй бор өнгийн, гадуур нь битүү скочтой хайрцагтай металл хайгч өгөхөөр нь би цагаан өнгийн хайрцаг нь яасан талаар асуугаад задалж үзэх гэтэл тэр эмэгтэй хэрэггүй миний дүү хайрцгийг нь солиод аваад ирье гэж авч яваад дахиж ирээгүй. Би металл хайгч буцааж аваагүй. Намайг ажлаасаа гарахаас өмнө тэр металл хайгчийг буцааж өгөөгүй байсан. Надтай засаг даргын орлогч С.С.М  металл хайгчийн талаар ярьж байгаагүй. Надаас металл хайгч авсан танихгүй эмэгтэй хайгч авахдаа болон өгөхдөө утсаар ярьж байгаад харанхуй болсон хойно хайгч аваад, харанхуйд хайгч буцааж өгөх гэж байгаад өгөлгүй аваад явчихсан юм. Б.О  тэр хайгчийг засаг даргын орлогч С.С.М  дарга өг гээд байна гэж надаар авахуулж хүнд өгүүлсэн юм. /1-р хх-ийн 135-р хуудас/

Гэрч С.С.М  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Ажил дээр байхад Ч.З а надтай уулзаад “манай нөхөр металл хайгчаа хураалгачихлаа, хүний юмыг яагаад хураагаад явчихдаг юм бэ, одоо тэгээд яах юм бэ" гэх мэт зүйл ярьсан. Тэгэхээр нь би “би бол мэдэхгүй, хураасан байгууллагынх нь хүнтэй уулз” гэсэн. Тэгээд л Ч.З а явсан. Тухайн металл хайгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хураагдсан гэж Ч.З а хэлсэн байсан. Би тухайн газрын мэргэжилтэн Б.О  руу ярьж “энэ ямар учиртай металл хайгч юм бэ, ийм хүн над дээр орж ирээд ийм ийм зүйл яриад гарлаа, чамтай очиж уулзах байх, тэгвэл ямар учиртайг нь тайлбарлаад өгөөрэй” гэж хэлсэн. Би Ч.З ыг металл хайгчаа хураалгасан газраа очиж уулз гэж явуулсан. Миний нэрийг барьж өөр зүйл ярьсан эсэхийг мэдэхгүй байна. /хх-ийн 141-р хуудас/

Гэрч Б.Д  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Б.О  надтай утсаар ярьж “танд металл хайгчаа хураалгасан Мөнхжаргал, Д.Ч  нар үүгээр металл хайгчаа авъя гээд хэл ам хийгээд байна. Таныг эзгүй байгаа. Хураасан хүн нь шийднэ. Бид нар шийдэхгүй гэдгийг тэд нарт хэлчихлээ” гэж ярьсан. БОАЖГ-ын мэргэжилтэн, байгаль хамгаалагчийн хувьд Байгаль орчны тухай хуулийн байгаль хамгаалагчийн эрх, үүргийн дагуу бид нарт металл хайгчийг нь хурааж авахаас биш хариуцлага тооцох зохицуулалт байхгүй. Тийм учраас харъяа сумынх нь буюу Хүрмэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид шилжүүлж шийдвэрлэх ёстой байсан боловч тухайн үед Хүрмэн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Э ад үнэмлэх тэмдэг нь ирээгүй байсан. Тэгээд би сургалт, ээлжийн амралт гээд явчихсан юм. Аймгийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлж болох байсан боловч Аймгийн мэргэжлийн хяналтынхан өөрсдөө тэр хүмүүсийн өмнөөс бид нараас тэр хүмүүсийн юмыг өгчих гэж гуйгаад байсан болохоор Аймгийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлээгүй юм. Өмнө нь Аймгийн мэргэжлийн хяналтын газрынхан хураагдсан эд зүйлийг эзэнд нь буцаагаад өгчихдөг байсан юм. Д.Д.Т ыг бол би танихгүй. Застав дээр металл хайгчийг нь хурааж авах үед нэг уулзсан, дараа нь аймаг дээр миний ажлын өрөөгөөр 08 сарын сүүл бил үү 9 сарын эхээр орж ирэхэд нь нэг уулзаж байсан. Ажлын өрөөнд уулзах үед миний зүгээс дуудаагүй. Түүгээр ажилтай явж байгаад л манай өрөөгөөр орж ирсэн байх. Тэр үед нь би “чи битгий дарга цэрэг, янз бүрийн хүмүүсээр металл хайгчаа авах гэж яриулаад бай, хуулийнх нь дагуу шийднэ” гэдгийг хэлж байсан. Тэгэхэд Д.Т  надад юм хэлээгүй. Муухан инээчихээд гараад явсан. Тэр үед бараг металл хайгчаа авчихсан байсан юм байна гэж одоо бодож байна. Яагаад гэвэл 11 сард намайг ажилдаа орсны дараа металл хайгчуудыг складнаас авч улсын байцаагч Ж.Э ад шилжүүлж өгөх үед Д.Т тай хамт металл хайгчаа хураалгасан Мөнхжаргал, Д.Ч  2 хэл ам хийж, манай өрөөнд Д.Д.Т ын нэртэй хайрцагтай металл хайгчийг өөрсдөө задалсан. Яаж байгаа юм бэ гэхэд “8 сарын 20-ны 18 цагийн үед Д.Т  металл хайгчаа танайхаас буцаагаад авчихлаа гэж Л.Б д хэлсэн гэсэн. Тийм учраас энэ металл хайгч Д.Д.Т ын хураалгасан металл хайгч мөн бишийг үзсэн юм” гэж хэлсэн. Ингээд Мөнхжаргал, Д.Ч  нарыг гараад явсны дараа Б.О  Э.Ү  руу утсаар залгаж ийм асуудал болоод байна. Чи складнаас гаргаж хүн амьтанд өгсөн асуудал байгаа юм уу гэхэд Э.Ү  “Аймгийн Засаг даргын орлогч С.С.М  дарга утсаар ярьж дуудаад, металл хайгчийг Ч.З а гэдэг хүнд өг гэснийх нь дагуу өгсөн” гэсэн. Тэгэхэд нь “чи тэглээ, ингэлээ гэж хэлж ярихгүй яасан юм. Яагаад хэлээгүй юм” гэх зэргээр загнасан. Тэгэхэд Э.Ү  “удирдлагууд өг гээд байхад би яах вэ дээ” гэсэн байсан. Б.О  Э.Ү  хоёрыг утсаар ярьж байх үед манай өрөөнд мэргэжилтэн Мөнхгэрэл, Пунсанцогвоо, Бурмаа, Соёлмаа нар орж гараад байсан. Яг утсаар ярих үед нь байсан үгүйг мэдэхгүй байна. Бусад нь бол байсан. Д.Т  бид хоёрыг манай өрөөнд тааралдахаас өмнө Б.О  руу орлогч залгаж ярьсан гэл үү, өрөөндөө дуудаж уулзсан гэж Б.О  ярьж байсан. Тэгэхдээ орлогч Б.О д “танайх металл хайгч хураасан юм уу, ангийн хүүхэд утасдаад асуугаад байна, өгчихөж болохгүй юм уу гэсэн” гэсэн. Тэгэхэд нь Б.О  “Би хураагаагүй, Б.Д  эгч хураасан юм, хураасан юмыг өгч болохгүй, заавал шүүхээр шийдүүлдэг юм” гэж хэллээ гэж байсан. Яагаад Б.О гаас асуусан гэхээр Б.О  ашигт малтмал, уул уурхай, газар, газрын хэвлийгээ хариуцдаг болохоор асуусан байх. Надаас С.С.М  дарга юм асууж байгаагүй. Намайг 09 сард сургалттай байх үед Б.О  над руу залгаад “таны хураасан металл хайгчийг Засаг даргын орлогч дахиад асуугаад байна. Шийдэгдээгүй байгаа. Б.Д  эгч сургалтанд байгаа, ирж байж шийднэ гэдгийг хэлсэн чинь тийм олон хоног аваад явчихдаг юм уу гэж уурлаж байна лээ” гэж байсан. /хх-ийн 142-143-р хуудас/

Гэрч Э.Ү , Б.О  нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд:”...Асуулт: Тантай нүүрэлдүүлж байгаа Б.О  гэх эмэгтэйг таних уу? Таних бол ямар харилцаатай вэ?

Хариулт: Тийм ээ, би танина. Би аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 2016- 2017 оны 10 дугаар cap хүртэл жолооч, нярваар ажиллаж байхдаа мэргэжилтэн Б.О тай хамт ажиллаж байсан. Бид ажил хэргийн харилцаатай.

Асуулт: Та өмнө өгсөн мэдүүлэгтээ намайг 2017 оны 08 сарын 16, 17-ны өдөр аймгийн төвөөс баруун тийш Жаргалант гэдэг газар руу явж байхад Б.О  над руу залгаад С.М  дарга цагаан эрээн хайрцагтай том хайгчийг гаргаж өг гээд байна гэж дахин дахин хэлсэн тул би буцаж ажил дээр очоод складнаас тэр металл хайгчийг гаргаад Удирдлагын ордны ард талын Дэмүүлийн хөшөөний хажууд очиход нэг эмэгтэй хүн ирээд хайгч авчирсан уу гээд аваад явсан гэдэг. Энэ мэдүүлэг үнэн зөв үү. Үнэн бол таныг уг металл хайгчийг аваад удирдлагын ордны ард талд оч гэж хэн хэлсэн бэ?

 Хариулт: Би энэ мэдүүлгийг өгөхдөө сандраад андуураад өгчихсөн байна. Тухайн өдөр буюу намайг Жаргалант руу явах гэж байхад миний утас руу нэг эмэгтэй яриад С.М  дарга чамаас Д.Т  гэсэн бичигтэй цагаан эрээн хайрцагтай хайгч гаргуулж ав гэж байна гэсэн. Үүнээс өмнөх өдөр байх манай мэргэжилтэн Б.О  өрөөндөө С.М  орлогч нөгөө хайгчны талаар, сонирхож 1 хүний хайгчийг нь буцааж өгөх боломжтой юу гэж асууж байна гэсэн яриа гарч байсан тул С.М  даргын ярьсан хүн нь гээд та тэгвэл ажлын ард хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд ажил дээрээ очоод складнаасаа ярьсан хайгчийг гаргаж өөрийнхөө хонда сивек маркийн суудлын машиндаа хийж Удирдлагын ордны ард Дэмүүл арслангийн хөшөөний хажууд очиход 40 гаран насны дунд зэргийн нуруутай хүүхэн байж байсан. Удалгүй араас нь нэг дунд оврын жип машинтай хүн ирээд аваад явсан. Тухайн үед надад байцаагчийн зүгээс чи хэн нэг албан тушаалтны үүрэг даалгаваргүйгээр өөрөө дур мэдэн өгсөн юм уу гэхээр нь Б.О гийн нэрийг хэлчихсэн юм.

Асуулт Б.О гаас: Та Э.Ү гийн өгсөн мэдүүлгийг сонслоо. Энэ мэдүүлэгт дурдсан Засаг даргын орлогч С.М  танд асуулт тавьсан талаар тодорхой ярина уу?

Хариулт: С.М  дарга намайг өрөөндөө дуудсан бөгөөд намайг ороход танайхан бaaxaн алт хайгч хурааж авсан юм уу. Л.Б  Д.Т  гэдэг хүний 2 хайгч байгаа юм уу? Түүнийг нь өгч болох юм уу гэж асууж байсан. Би С.М  даргад үүнийг хураах үед нь би Эрдэнэт хотод сургалтанд байсан юм. Манайхаас Б.Д  оролцсон байсан. Б.Д  одоогоор Улаанбаатарт хотод хугацааны сургалтанд байгаа. Одоо хураасан хайгчийг шууд гар дээрээс өгч болохгүй. Зөрчлийн хэрэг нээгээд шүүхээр шийдвэрлүүлдэг болсон гэж хэлсэн. С.М  дарга за тэгвэл тэр гуйгаад байгаа манай ангийн хүүхдэд энэ талаар нь хэлээд тайлбарлаад өгөөрэй гэж хэлсэн. Түүнээс биш надад С.М  дарга Л.Б , Д.Т  гэдэг хүний 2 хайгчийг өг гэж үүрэг өгсөн зүйл байхгүй. Би тэр хүмүүсийн 1 хайгчийг С.М  дарга өг гэсэн шүү гэж Э.Ү  болон өөр хэн нэгэнд хэлсэн зүйл байхгүй. Би Өмнөговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Газар, газрын хэвлий түүний баялагийн ашиглалт, нөхөн сэргээлт байгаль орчны үнэлгээ хариуцсан мэргэжилтний хувьд металл хайгч багажуудыг хураасан байцаагч нь гар дээрээс нь буцаан олгохыг таслан зогсоох, заавал зөрчлийн хэрэг нээж шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагыг тавьж байгаль орчны байцаагч нараа Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлүүлэх сургалтанд 2017 оны 8, 9 дүгээр саруудад хамруулж байсан.

Асуулт:Таны утасны дугаарыг тань руу ярьсан эмэгтэй яаж мэдсэн юм бэ?

Хариулт: Би энэ талаар бол мэдэхгүй байна. Тамгын газрын жижүүр дээр утасны дугаарууд байдаг.

Асуулт: Та Д.Т , Л.Б , Ч.З  нарыг таних уу?

Хариулт: Би танихгүй. Энэ асуудал үүссэнээс хойш л мэдэх болсон.

Асуулт: Та засаг даргын орлогч С.М  руу энэ хайгчийг өгөх эсэх талаар тодруулж асуусан уу? Эсвэл тань руу ярьсан уу?

Хариулт: Би ч яриагүй, над руу ч яриагүй.

Асуулт: Та Д.Т ын хайгчийг буцааж өгсөн талаар хэн нэгэн албан тушаалтанд хэлсэн үү?

Хариулт: Би хэн нэгэнд хэлээгүй. Би уг хайгчийг өгөөд шууд хөдөө яваад мартсан байсан.

Асуулт.Та Д.Т ын хайгчны оронд өөр хайрцагтай хайгчийг складанд оруулсан гэдэг. Танд энэ үүргийг хэн өгсөн юм бэ?

Хариулт: Б.О  тэр буцааж өгсөн хайгчаа очиж авч ир гэсэн. Тэгээд би очоод авах гэтэл өөр хайрцагтай хайгч байхаар нь задлах гэсэн задлуулахгүй байхаар нь Б.О  руу утасдаж хэлсэн. Б.О  тэр хүнтэй яриад хураалгасан хайгчаа авчир гэж нэлээн ууртай хэлсэн байх. Хэд хоногийн дараа Д.Т  гэдэг хүн нь өөрөө над руу яриад яг нөгөө хайрцагтай хайгч авч ирж өгөхөөр нь би задлалгүй битүүмжлэлтэй нь склад руу хийсэн.

Асуулт: Та Д.Т ын хайгчийг буцааж өгсөн талаар хэзээ мэдсэн бэ?

Хариулт: Би сүүлд 2017 оны 09 сарын 20-ны үед мэдсэн. Тухайн үед манай дээр бас хэд хэдэн хайгч хураагдсан байсан бөгөөд хүмүүс хайгчаа буцааж авъя гэхэд нь би өгөхгүй гэсэн чинь танайх Д.Т ын хайгчийг буцааж өгсөн байсан шүү дээ гэж хэлсэн. Тэгээд би Б.Д  эгчээс асуухад тийм зүйл байхгүй гэсэн. Тэгэхдээ нярав буюу склад хариуцаж байсан Э.Ү  руу залгаад асуухад сарын өмнө нэг эмэгтэй яриад С.М  орлогчийг аваад ир гэсэн болохоор би С.М  орлогч өг гэсэн юм байлгүй гэж бодоод өгсөн гэж байсан. Тэгэхээр нь тэр авсан хүний утсыг нь aвч яаралтай тэр хайгчийг буцааж авчирч өг шүүхээр шийдвэрлэсэн хойно өгөх эсэхийг шийднэ гэж хэлсэн. Тэгсний дараа нөгөө эмэгтэй Э.Ү д нэг хайрцагтай хайгч өгсөн байсан. Э.Ү  над руу хэлэхдээ авсан хайгчнаасаа жижиг хайрцагтай хайгч авчирсан байна. Задлаад үзье гэхэд үзүүлэхгүй гээд байна гэж байсан. Би тэгэхээр нь тэр хүнтэй нь утсаар ярьж авсан юм аа авчирч өг гэж нэлээн загнаж хэлсэн. Хэд хоногийн дараа урьд нь авч явсан Д.Т  гэсэн нэртэй хайрцагтай хайгчийг Д.Т  нь өөрөө Э.Ү д авчирч өгсөн байсан. Сүүлд нь энэ хэрэг үүссэний дараа шалгахад уг хайрцагт gold маркийн хайгч хийсэн байсан гэсэн яриа гарсан байсан.

Асуулт: Танай газарт хураагдсан металл хайгч улсын орлого болсон юм уу? Эсвэл буцааж өгсөн үү?

Хариулт: Бүх металл хайгчийг буцаан олгосон. Энэ хэрэгт Д.Т , Ч.З  нар надтай огт уулзаж байгаагүй байж надад энэ хайгчийг авсан, буцааж өгсөн гэж нэр барьж гүтгэж байгаад гайхаж байна. Харин би эсрэгээр нь ийм тохиолдол гаргахгүй гэж байцаагч нарт хэлж сургаж, сургалтанд хамруулж байсан. Maнай газарт ийм тохиолдол анх удаа гарч байгаа бөгөөд намайг шударгаар ажилласны төлөө захиалгаар миний нэр хүндийг гутаах гэж байна гэж ойлгож байгаа. /хх-ийн 149-150-р хуудас/

Гэрч Ч.З а, Б.О  нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд:”..Асуулт: Та анх гэрчээр өгсөн мэдүүлэгтээ над руу Б.О  утасдаж Удирдлагын ордны хойно ирээд хайгчаа авчих гэсний дагуу очиж жижиг машинтай эрэгтэй хүнээс металл хайгчаа авсан. Мөн 2018 оны 06 сарын 29-ний өдрийн 2 дахь удаагийн гэрчийн мэдүүлэгтээ би яг хэн над руу ярьж хэлснийг сайн санахгүй байна. Б.О г урьд нь таньдаггүй металл хайгчны торгуульд 150,000 төгрөгийг тушаасны дараа Б.О  над руу ярьсан юм гэсэн байдаг. Та металл хайгчийг хэрхэн хэнээс авсан талаараа үнэн зөв мэдүүлгийг өгнө үү?

Хариулт: Би өөрийн 8 жилийн ангийн хүүхэд болох Аймгийн засаг даргын орлогч С.М ын өрөөнд очиж уулзаж манай нөхрийн болон нөхрийн найз Д.Т  нарын хураалгасан металл хайгчийг буцааж авах боломж бий юу гэж гуйсан. Надад бол тухайн үед болно, болохгүй гэсэн тодорхой хариу хэлээгүй. Холбогдох хүмүүсээс нь тодруулъя гэж байсан. Тэгээд би Удирдлагын ордон дотор явж байхдаа энэ хураагдсан хайгч БОАЖГ-ын складанд байгаа гэдгийг мэдсэн бөгөөд жолооч Э.Ү  хариуцаж байгааг нь мэдсэн. Би хэд хоног хүлээсэн боловч С.М  дарга надад ямар нэг тоймтой хариу хэлээгүй тул Э.Ү гийн утасны дугаарыг олоод С.М ын нэрийг бариад хайгчийг ав гэж байна гэж хэлээд Удирдлагын ордны ард Дэмүүлийн хөшөөний тэндээс авсан. Тэнд Д.Т  өөрийнхөө дунд гарын жип машинтайгаа ирж авсан.

Асуулт: Та ямар учраас Байгаль орчны газрын Б.О  над руу ярьсан мэтээр ярьсан юм бэ?

Хариулт: Би андуураад хэлсэн юм. Энэ асуудал 2017 оны 08 сарын дундуур болсон бөгөөд хайгч буцааж авсны дараа энэ хайгчийг буцааж авч ир гэж Б.О  гэдэг Байгаль орчны газрын хүн над руу ярьж хэлж байсан. Мөн С.М  даргаас гуйхад мэргэжилтэн Б.О гаас асууж тодруулъя гэж байсан болохоор Б.О гийн нэрийг барьсан юм. Тухайн үед цагдаа, АТГ-аас мөрдөн байцаагч мэдүүлэг авсан бөгөөд анх удаа хуулийн байгууллагад мэдүүлэг өгч байсан болохоор сандраад хариуцсан мэргэжилтэн нь өгсөн бол гайгүй байх гэж бодоод Б.О  гээд нэрийг хэлсэн юм. Түүнээс Б.О  над руу ярьсан зүйл байхгүй.

Асуулт: Та металл хайгчийг өгсөн гэдгийг мэдсэний дараа С.М  даргаас энэ талаар тодруулсан уу?

Хариулт: Би Э.Ү гаас асууж мэдсэний дараа С.М  даргын өрөөнд ороод нөгөө хайгчийг та өгүүлсэн юм уу? гэхэд би мэдэхгүй байна. Өгчихсөн байна уу? гэж байсан. Тэгэхээр нь та тэр хүнийхээ утасны дугаарыг өг гээд Ч.З ын дугаарыг авч хайгчийг авчирч өгөхийг шаардсан. /хх-ийн 152-р хуудас/

Гэрч Ч.З а, С.С.М  нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд:”...Асуулт: Тантай нүүрэлдүүлж байгаа Ч.З а гэх хүнийг таних уу? Таних бол ямар харилцаатай вэ?

Хариулт: Би Ч.З ыг танина. Бид 2 аймгийн 1 дүгээр арван жилийн 8-р ангид хамт сурч байсан. Бие биенээ мэднэ.

Асуулт: 2017 оны 08 сарын эхээр Ч.З а танаас БОАЖГ-т хураагдсан металл хайгчийг авч өгөхийг гуйсан гэдэг. Та ямар хариу хэлсэн талаараа тодорхой ярина уу?

Хариулт: Би энэ талаар тодорхой мэдэхгүй юм байна. Би хураасан байгууллагынх нь хүмүүстэй уулзаж тодруулъя гэж хэлээд гаргасан. Түүнээс аваад өгчихнө, эсвэл би чадахгүй гэж хэлсэн зүйл бол байхгүй. Ингээд би хариуцсан мэргэжилтэн Б.О гаас тодруулаад манай ангийн хүүхдэд сайн тайлбарлаад өгчихөөрэй гэж хэлсэн.

Асуулт: Д.Т  гэх хүнийг та таних уу?

Хариулт: Би тэр хүнийг огт танихгүй.

Асуулт: Таныг Д.Т ын хураалгасан хайгч багажийг гаргаж өг гэсний дагуу БОАЖГ-ын жолооч, нярав Э.Ү  уг багажийг гаргаж өгсөн гэдэг. Та хэнд уг хайгч багажийг гаргаж өгөх үүргийг өгсөн юм бэ?

Хариулт: Би хэн нэгэнд уг багажийг буцааж өг гэж үүрэг даалгавар өгсөн зүйл байхгүй.

Асуулт:Та Ч.З ас “хайгчаа авсан баярлалаа” гэсэн утга бүхий мессеж авсан уу? Авсан бол энэ хүн ямар учраас танд баярласан талаар тайлбарлана уу?

Хариулт: Би сая энэ талаар сонсоод санаж байна. Миний ойлгосноор хүний үнэтэй багаж хэрэгсэл хураалгачихаад хэд хоног Удирдлагын ордноор явж байсан бөгөөд тэр багажаа буцааж авсандаа баярлаад бичсэн байх. Түүнээс би хэн нэгэнд үүрэг өгөөгүй.

Асуулт: Та хайгч багажаа хэзээ хаана яаж яваад хэнд хураалгасан талаар асууж байсан уу?

Хариулт: Өөрөө надад болсон процессийн талаар хэлж байсан.

Асуулт:Та сая С.С.М ын мэдүүлгийг сонслоо. Танд нэмж хэлэх зүйл байна уу?

Хариулт: Би С.М  даргын нэрийг бариад Э.Ү  руу яриад авчихсан юм. Би энэ талаар сая Б.О тай нүүрэлдэж байцаалт өгөхдөө хэлсэн.

Асуулт: Та хайгч багаж авсны дараа С.С.М ын утсанд “хайгчаа авсан баярлалаа” гэсэн утга бүхий мессеж бичсэн гэдэг. Хэрэв хүний нэр барьж худлаа хэлж авсан юм бол ямар учраас ийм мессеж бичсэн юм бэ?

Хариулт: Хайгчаа авсандаа баярлаад тэгж бичсэн юм. /хх-ийн 155-р хуудас/

Гэрч Д.Т , Б.О  нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд:”...Асуулт: Д.Т ас: Би хураалгасан хайгчаа авах гээд болохгүй болохоор нь Л.Б ийн эхнэр Ч.З ас таньдаг хүн байна уу гэж асуусан. 2-3 хоногийн дараа хайгчийг чинь авах болсон БОГ-ын Б.О  гэх хүнтэй утсаар ярьж байгаад очоод авчих гэсэн. Би Б.О  гэх хүн рүү залгаад хаана байна, нөгөө хайгч авах хүн байна гэхэд Цэнгэлдэхийн зүүн МТ клонк дээр ирээд авчих гэсэн. Би ганцаараа очиж хайгчаа авсан гэж мэдүүлсэн байна. Энэ ямар учиртай юм бэ?

Хариулт: Тухайн үед Ч.З  надад Б.О  дээр хайгч хураагдсан байгаа гэж хэлсэн тул Б.О гаас авч байна гэж бодсоноо хэлсэн байх. Үнэндээ бол Цэнгэлдэхийн хажуу талын МТ клонкийн тэнд би сүүлд буцааж авсан хайгчийн хайрцаг хэрэгтэй гэсний дагуу авчирч өгсөнтэй андуурсан байна. Хайгчийг Ч.З тай хамт Удирдлагын ордны араас авсан. /хх-ийн 185-р хуудас/

Шүүгдэгч Э.Ү  мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: Би Өмнөговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт 2016 оны 08 дугаар сарын 5-ны өдөр жолоочоор орсон юм. Тэнд ажиллаж байхад намайг нярвын ажлыг хавсарч хийх тушаал гарсан юм. 2017 оны 08 сарын сүүлээр байх гэж бодож байна. Би хөдөө гэр рүүгээ явах санаатай гэрээс гарч байхад миний утас дуугарахаар нь утсаа авсан чинь Ч.З  гэдэг хүн байна. С.М  дарга чамаас 1 ширхэг хайгч ав гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би юм бодолгүй складнаас цагаан эрээн хайрцагтай 1ш 7000 хайгчийг аваад Удирдлагын ордны хойд талд Дэмүүлийн хөшөөний зүүн талд ирээд нөгөө Ч.З  гэдэг хүнд хайгчийг өгсөн юм. Тэгээд яваад өгсөн. Надад хайгчийг Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Д  эгч хүлээлгэж өгсөн юм. Би тухайн газрын нярав байсан учраас хадгалах үүргийг хүлээх ёстой байсан. Надад ямар нэгэн зорилго байхгүй. Хайгчийг Засаг даргын орлогч С.М  өг гэсэн гэхээр нь өгсөн юм. Би Ханбогд суманд байхад Пүрэвсүрэн гэдэг байцаагч надаас мэдүүлэг авахад нь би намайг дур мэдэж гаргаж өгсөн байна гэж хэлэх байх гэж бодоод Б.О г гаргаж өг гэсэн гээд хэлчихсэн юм. Гэхдээ Б.О  намайг хайгч гаргаж өг гэж хэлээгүй юм. /хх-ийн 195-196-р хуудас/

Шүүгдэгч Ч.З а мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: 2017 оны зун 8 дугаар сард байсан санагдаж байна манай нөхөр Л.Б  алтанд явж байгаад аймгийн байгаль орчны ажилтан Б.Д д 7000, 4800 гэсэн алт хайгчийг Хүрмэн суманд хураалгасан гэж хэлсэн. Тэгээд би аймгийн засаг даргын орлогч С.М  даргатай уулзаад хураалгасан:металл хайгчийг эргүүлж өгөөч гэж гуйсан. Тухайн үед бас баахан хүмүүс алт хайгчаа хураалгасан байсан. Тэд нар хайгчаа авах гээд яваад байсан. Алт хайгчийг няравт нь байгаа гэдгийг нь би мэдсэн. Тэгээд бид Э.Ү  гэдэг нярвын утсыг нь олж байгаад түүнтэй утсаар ярьсан. Би түүнд аймгийн засаг даргын орлогч С.М  даргад хэлсэн. Тэр хайгчаа очоод ав гэж хэлсэн гэж хэлэхэд тэр Э.Ү  гэдэг нярав намайг аймгийн тамгын газрын ар талд хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэлсэн газарт нь очоод авсан. Манай нөхрийн алт хайгч нь арай жижиг нь байсан, нэрийг нь сайн мэдэхгүй байна. Тухайн үед мөнгөний хэрэг болоод байсан болохоор том хайгчийг нь авна гэж хэлээд Э.Ү гаас хайгчийг аваад явсан. Тэгээд хэд хоног өнгөрсөн. Хэд хоногийн дараа нь Б.О  гэдэг хүн над руу утсаар яриад хайгч аваад явсан байна буцааж авчирч өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би хайгчны эзэн Д.Т д хэлсэн. Би Э.Ү гаас авсан хайгчаа эзэн болох Д.Т д нь өгсөн байсан. Энэ хүн манай нөхөртэй хамт алтанд явдаг байсан юм. Удаагүй Д.Т  надад хайрцагтай юмыг Ноён сумаас өгөөд явуулсан. Түүнийг нь Б.О д аваачиж өгөхөд тэр энэ хайгч биш байна өөр хайгч байна, авсан хайгчаа буцааж авчирч өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д.Т д энэ талаар утсаар хэлсэн. Тэгээд өнгөрсөн. Түүнээс хойш уулзалдаагүй байж байгаад Д.Т  утсаар надтай ярихдаа хайгчийг нь өгсөн гэж хэлсэн. Би түүнээс хэнд өгсөн талаар тухайн үед асуугаагүй өнгөрсөн. /хх-ийн 208-р хуудас/

Шүүгдэгч Ч.З а мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: Асуулт: ...та 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн байна. Энэ талаараа тодруулж ярина уу. 2018 оны 08 сарын 31-ний өдөр Б.О , Э.Ү , бид 3 Улаанбаатар хот Авлигалтай тэмцэх газарт мэдүүлэг өгөхөөр хамт Өмнөговь аймгаас очсон юм. Тэгээд замд явж байхдаа Б.О  надад хэлэхдээ Аймгийн Удирдлагын ордон дээгүүр явж байхдаа Э.Ү гийн утсыг олоод С.М  дарга хайгчаа ав гэсэн юм гэж хэлээд хайгчаа авсан юм гэж мэдүүлэг өгөх юм бол дахиж дуудахгүй энэ хэрэг хаагдана гэж хэлсэн. Би Б.О гийн хэлсний дагуу Авлигалтай тэмцэх газрын комиссар Ц  гэдэг хүнд мэдүүлэг өгсөн. Дахиж цагдаа дээр дуудахгүй. Энэ хэрэг ингээд дуусна гэж Б.О  хэлэхээр би үгэнд нь итгээд худлаа мэдүүлэг өгчихсөн юм. /2-р хх-ийн 102-р хуудас/

Шүүгдэгч Э.Ү  мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Намайг Авлигалтай тэмцэх газрын комиссар Ц  гэдэг хүн дуудсан. Тэгээд аймгаас Б.О , Ч.З  бид 3 Б.О гийн машинаар Улаанбаатар хот явсан. Улаанбаатарт хот явж байх замд Б.О , Ч.З  бид хоёрт хандаж та хоёр энэ удаад мэдүүлэг өгөхдөө Ч.З ыг манай гэрт очуулсан болж, миний дугаарыг олсон болж, тэгээд манай гэрт очиж хайгч ав гэж байна гэж хэлсэн гэж мэдүүлэг өг гэсэн. Би Авлигалтай тэмцэх газар очоод Б.О гийн зааж өгснөөр мэдүүлэг өгсөн юм. Б.О  Ч.З  бид хоёрыг ингээд миний хэлснээр мэдүүлэг өгчих юм бол та хоёрын хэрэг хаагдаж дахиж дуудахгүй гэж хэлсэн. /2-р хх-ийн 107-р хуудас/

Шүүгдэгч Б.О  мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Намайг худал мэдүүлэг өгүүлсэн гэж гүтгэж байгаа нь нотлох баримтгүй худал мэдүүлж байгаа нь тодорхой тул нүүрэлдэх шаардлагагүй гэж үзсэн. Д.Т  гэдэг хүнийг урьд нүүрэлдэн байцаалт авахад л анх харж байсан. Д.Т  ч гэсэн тэгж байсан. Энэ мэдүүлгээсээ ч Д.Т  буцаагүй байна. Ер нь намайг энэ хэрэгт буруутгахын тулд үгсэн хуйвалдаж байгаа хүмүүс Өмнөговь аймагт намайг ямар машин унадаг, хаана ажиллаж, амьдардаг, хэнтэй уулзаж нөхөрлөдөг зэргийг мэдэж байгаа. Аймаг өөрөө жоохон 1ул иргэд нь хүртэл энэ талаар мэднэ. Харин одоо яригдаж байгаа ММ клонк дээрээ Э.Ү гийн эхнэр түгээгчээр ажилладаг. Би УБ хотод өөрийн орон сууц байхгүй. Харин 2018.08.10-ны өдрөөс 1 сарын хугацаатай манай дүү УБ хотод Англи хэлний 14 хоногийн хугацаатай сургалтанд хүүхдээ хамруулна гэж АТГ-ын урд байх 5 давхар байранд 2 өрөө байр хөлсөлж байсан. Би ч мөн энэ сургалтанд хүүхдээ хамруулж байсан. Манай дүүгийн 1 cap хөлсөлж байсан. Энэ хэрэгт хүмүүсийг зориудаар худал мэдүүлэг өгүүлж байгаа тул би өмгөөлөгчийн хамт УЕПГ-т хандаж хяналт тавьж байгаа прокурорын газрын хяналтыг өөрчлүүлэх хүсэлт гаргана. Энэ бол нэг удаагийн үйлдэл биш. Олон удаагийн хэрэг байгаа /2-р хх-ийн 72-73-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Хүрмэн сумын хэсгийн төлөөлөгч, Цагдаагийн ахмад Б.Батбаатар би Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын газарт эд мөрийн баримтаар хадгалагдаж байсан 8 ширхэг металь хайгчинд 2017.11.20-ны 16/04/326/-03, 16/04/326/-04 тоот зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх явцад Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээчнээр үнэлгээ тогтоолгохоор дээрхи эд мөрийн баримтуудыг үзэхэд Өмнөговь аймгийн Ноен сумын Ганзагат багийн иргэн Д.Д.Т ын 6Р7000 маркийн металл хайгч алга болж солигдсон гэх албан бичиг өргөдлийг хүлээн авч Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон 2017 оны 12 дугаар сарын 01 -ний өдрийн 17 цаг 30 минутанд хүлээн авч, тэмдэглэл үйлдэв /06-р хуудас/,

Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1-1369 дугаартай Албан бичигт: Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.О д холбогдох эрүүгийн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч томилуулахаар Авлигатай тэмцэх газраас 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 06/2671 дүгээр албан бичгийг ирүүлсэн. Тус бичгийг хүлээн аваад судлан үзэхэд Зөрчлийн тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, зэвсэг, хэрэгслийг хураана” гэсэн заалтын дагуу тухайн хураагдсан эд зүйл нь шүүхийн шийдвэрээр зөрчил гаргагчид буцаан олгогдсон, төрийн байгууллагад эдийн болон эдийн бус хохирол учраагүй тул хохирогч, иргэний нэхэмжлэгчийг томилоогүй болно. /2-р хх-ийн 185-р хуудас/,

Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1728001420158 дугаартай Д.Т д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 01-р хуудас/

Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1728001420158 дугаартай Э.Ү д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /1-р хх-ийн 02-03-р хуудас/

Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1728001420158 дугаартай Ч.З ад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 04-р хуудас/

Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1728001420158 дугаартай Б.О д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 55-р хуудас/

Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаартай яллагдагч Ч.З ат эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай /2-р хх-ийн 98-р хуудас/

Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дугаартай яллагдагч Э.Ү д холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай /2-р хх-ийн 104-р хуудас/

Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 07 дугаартай яллагдагч Э.Ү д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай /2-р хх-ийн 105-р хуудас/

Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай яллагдагч Д.Т д холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай /2-р хх-ийн 108-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Ч.З а, Э.Ү  нарын үйлдэлд тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.О , Ч.З а, Э.Ү  нарыг цагаатгаж шийдвэрлэв.

         Шүүгдэгч Б.О гийн тухайд:  

Улсын яллагч шүүгдэгч Б.О г Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ажиллаж байхдаа 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Зөрчлийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан тус газарт хадгалагдаж байсан GP7000 маркийн металл хайгчийг 2017 оны 08 дугаар сард албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ч.З а, Д.Т  нарт хууль бусаар буцааж өгсөн, мөн уг металл хайгчийг хууль бусаар буцааж өгсөн гэх хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэрч Э.Ү , Ч.З а нарыг ятгаж, тэднээр зориуд худал мэдүүлэг өгүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Б.О гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон шинжтэй байхаар хуульчилагдсан байна.

Яллах дүгнэлтэд бичсэнээр шүүгдэгч Б.О г 2017 оны 8-р сарын 11-ний өдөр Зөрчлийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан тус газарт хадгалагдаж байсан 6P7000 маркийн металл хайгчийг 2017 оны 8-р сард албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ч.З а, Д.Т  нарт хууль бусаар буцааж өгсөн гэж буруутгаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэрч Ж.Э ын мэдүүлэг /ХХ-ийн 8-9-р хуудас/, гэрч Ж.Д.Т , С.М , Л.Т  , Л.Л.Б , Б.Д  нарын мэдүүлэг болон  Ж.Д.Т д холбогдуулан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн тухай зөрчлийн хэргийн нотлох баримт /1-р хавтаст хэрэг 50-60-р хуудас/ зэргээр энэхүү металл хайгч багажийг 2017 оны 8-р сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн нутаг Хашаатын хэц гэх газарт  хууль бусаар rap аргаар алт олборлож байгаа иргэдийг шалгах ажлын шугамаар Жаал шандын застав, Цагаан уулын заставуудаас хамтарсан эргүүл шалгалт хийхээр очиж, Д.Т , С.М , Д.Ч , Л.Л.Б  нарын 4 хүн тухайн газарт явж байсныг хилийн хориотой бүсэд явж байна гэж үзэн Цагаан уулын застав дээр дээрх 4 хүнийг 1 хоног саатуулсан болох нь тогтоогдож байна.

Иймд яллах дүгнэлтэд шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэл болгож буй 2017 оны 8-р сарын 11-ний өдөр хэн нэг этгээдэд холбогдуулан зөрчлийн хэрэг үүсгэсэн, улмаар зөрлийн хэрэгт эд мөрийн баримт хураан авсан тухай нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд харин Д.Т  нарын 4 хүнийг хилийн хориотой бүсэд нэвтэрсэн гэх үндэслэлээр 2017 оны 8-р сарын 10-ны өдөр хилийн цэргийн эрх бүхий албан тушаалтнууд саатуулж, улмаар энэхүү зөрчилдөө зохих хариуцлагаа хүлээсэн болох нь тогтоогдож байна.

Гэрч Ж.Э ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: ”...2017 оны 09 сарын 11-ний өдөр Хилийн 0131 ангийн ажлын хэсэг болон Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль хамгаалагч Б.Д  нарыг Цагаан уулын заставын дарга нь дуудсан юм билээ. Тэгээд дээрх 4 хүний хайгчийг байгаль хамгаалагч Б.Д д тухайн үед хүлээлгэж өгсөн. Дараа нь байгаль хамгаалагч Б.Д гийн 2017 оны 09 сарын 17-ны өдрийн 17/001 тоот албан бичгээр зөрчлийн материал хүргүүлэх тухай тоот ирсэн. Тус тоотоор Ноён сумын Ганзагат багийн иргэн Д Д.Т ын 8Р7000 маркийн металь хайгч 1 ширхэг бүрэн бүтэн гэсэн актаар надад хүлээлгэж өгсөн. Энэ тоотын дагуу би аймгийн прокурорын газрын орлогч прокурор Нансалмаатай уулзахад зөрчлийг хялбаршуулсан журмаар 3 хоногт багтаан шийд гэсэн. Тэгээд 2017 оны 09 сарын 20-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 16/04/323А-03 гэсэн дугаарын эрх авч 2017.09.20-ны өдөр Д.Т д хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 05 дугаар өгч тэмдэглэл үйлдэж тайлбар мэдүүлэг авсан. Мөн Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн 150 нэгжтэй тэнцэх хэмжээний тегрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Д.Т  дээрх торгуулийн мөнгийг тушаасан байгаа. Тэгээд дараа нь 2017.11.20-ны өдөр Ашид билгүун ХХК-ний унэлээч нар үнэлгээ хийхээр холбогдогч иргэд болох С.М , Д.Ч , Л.Л.Б , Б.С  М.Ү  Д.Т  нарыг дуудахад Д.Т  ирээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 08-09-р хуудас/

Гэрч С.М ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт:”... 2017 оны 08 сарын 10-ны өдөр Хүрмэн сумын Жанжин багийн нутаг Хашаатын хэц, Чавганцын ард алт хайх зорилгоор Эрдэнээ түүний эхнэр Д.Ч  нартай хамт явж байгаад Цагаан уулын заставын дарга Жаргалсайхан гэж хүнд баригдаад Жаргалсайхан Эрдэнээ Д.Ч  хоёрын 1 ширхэг 7000 маркийн металь хайгч, миний мастер голд нэртэй 1 хайгчийг хурааж авсан. Мөн бидэнтэй хамт тэвштэй цагаан пикап маркийн машинтай явсан Л.Б , Д.Т  нар баригдаж Д.Т  7000 маркийн металь хайгч, Л.Б  нь 4800 маркийн металь хайгчаа тус тус Жаргалсайханд хураалгасан. Жаргалсайхан тухайн үед зураг авч баталгаажуулж байсан Тэгээд 2017 оны 08 сарын 11-ний өдөр аймгаас хилийн цэргийн хүмүүстэй хамт аймгийн Байгаль орчин Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Д  Цагаан уулын застав дээр ирж Жаргалсайханаас бидний хураагдсан 4 хайгчийг хүлээн авч акт бичээд зургаар баримтжуулаад хайгч тус бүрийг тус тусад нь эздүүдээр нь боолгоод хайрцаганд хийлгэсэн. Тэгээд та нар аймаг дээр оч. Аймаг дээр энэ асуудлыг шийдвэрлэнэ гээд биднийг аймгийн төврүү явуулсан. 2017.08.14-нд БОАЖГ-т очиход Б.Д  хайгчнуудыг 0131-р ангиас аваагүй байна. Уг асуудлыг Хүрмэн сумын Байгаль орчны улсын байцаагч шийдвэрлэнэ гэчихээд Хүрмэн сумруу шилжүүлэхгүй удаашруулсаар байгаад 2017 оны 11 сарын 21-ний өдөр хураагдсан хайгчинд үнэлгээ хийлгэхээр болоод БОАЖГ дээр очиход Д.Т ын хайгчны хайрцаг солигдож өөр жижигхэн хайрцагтай зүйл дээр цэнхэр өнгийн пламастераар Д.Т  гэж бичсэн байсан. /хх-ийн 14-15-р хуудас/

Гэрч Д.Д.Т ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт:”... 2017 оны 08 сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Чувганцын ам гэх газарт алт олох зорилгоор Л.Б , Батхүү, Булганхангай бид нар очоод автомашинаасаа буугаад хайгчаа барьж явж байгаад цэргийн ангийнханд баригдсан. Тэгээд цэргийн ангийнхан бидний хайгчийг хурааж аваад Цагаан-Уулын застав руу дагуулж явсан. Бид нар уг застав дээр хоносон. Маргааш нь Байгаль хамгаалагч Б.Д  гэх хүн очиж бид нарын хайгчийг хурааж авсан. Бид нараас өөр алт ухаж байсан хэд хэдэн хүн хамт баригдсан байсан. Б.Д  тухайн үөд бидний болон тэнд байсан хүмүүсийн нийт 4 ширхэг хайгчийг хурааж аваад тэмдэглэл хөтлөн гарын үсэг зуруулж, гэрэл зураг авсан. Бид нарыг аймгийн төв дээр очиж хайгчаа аваарай гэж хэлээд явсан. Бид нар маргааш нь аймаг дээр ирээд цэргийн анги дээр хайгчаа авахаар очиход бид нарт хамаагүй Байгаль орчны газраасаа ав гэж хэлсэн. Бид нар Б.Д тай уулзахад болоогүй байна утсаар дуудна гэж хэлээд 10 гаруй хоносон.../хх-ийн 18-19-р хуудас/

Гэрч Л.Л.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт:”... Би 2017 оны 08 сарын 09-ний Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Цагаан-Уулын байшин гэх газарт хөдөө айлд мал маллаж байхад Д.Т  гэх таньдаг хүн 7000 металл хайгчтай танихгүй 2 хүнтэй хамт очоод алтанд явъя гээд хамт Чавганцын ар гэх газар руу явсан. Явахдаа би өөрийнхөө 4800 маркийн хайгчийг авч яваад алт гарч байгаа гэх газарт очоод Хилийн цэргийн алба хаагчдад 2 металл хайгчаа хураалгасан юм. Тэгээд Цагаан-Уулын застав дээр 1 хоног саатуулагдаад байж байхад аймгаас Байгаль орчны байцаагч Б.Д  гэх хүн очиж бид нарын болон тэнд алт ухаж байгаад хилийн цэргийнхэнд саатуулагдсан хүмүүсийн хайгчнуудыг хурааж аваад аймаг руу явсан.../хх-ийн 30-31-р хуудас/

Гэрч Б.Д гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт:”... БОАЖГ-ын мэргэжилтэн, байгаль хамгаалагчийн хувьд Байгаль орчны тухай хуулийн байгаль хамгаалагчийн эрх, үүргийн дагуу бид нарт металл хайгчийг нь хурааж авахаас биш хариуцлага тооцох зохицуулалт байхгүй. Тийм учраас харъяа сумынх нь буюу Хүрмэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид шилжүүлж шийдвэрлэх ёстой байсан боловч тухайн үед Хүрмэн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Э ад үнэмлэх тэмдэг нь ирээгүй байсан. Тэгээд би сургалт, ээлжийн амралт гээд явчихсан юм. Аймгийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлж болох байсан боловч Аймгийн мэргэжлийн хяналтынхан өөрсдөө тэр хүмүүсийн өмнөөс бид нараас тэр хүмүүсийн юмыг өгчих гэж гуйгаад байсан болохоор Аймгийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлээгүй юм. Өмнө нь Аймгийн мэргэжлийн хяналтын газрынхан хураагдсан эд зүйлийг эзэнд нь буцаагаад өгчихдөг байсан юм.../хх-ийн 142-143-р хуудас/ гэсэн байх бөгөөд эдгээр гэрч нарын мэдүүлгээр уг металл хайгчийг Зөрчлийн хэргийн улмаас зөрчлийн хэрэгт холбогдуулан хураан авсан байдал тогтоогдохгүй байх бөгөөд харин гэрч Б.Д гийн мэдүүлгээр Байгаль орчны тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор хураан авсан талаараа мэдүүлжээ.

Түүнчлэн гэрч Ж.Э  нь энэхүү металл хайгч багажийг хураан авсантай холбогдуулан  нэг сар гаруй хугацааны дараа буюу 2017 оны 9-р сарын 17-ны өдөр байгаль хамгаалагч Б.Д гийн нэр бүхий 17/001 тоот албан бичгээр зөрчлийн материал хүргүүлэх тухай тоот ирж, Ноён сумын Ганзагат багийн иргэн Д.Д.Т ын 6Р7000 маркийн металь хайгч 1 ширхэг бүрэн бүтэн гэсэн актаар хүлээн авч, улмаар аймгийн прокурорын газрын орлогч прокурор Нансалмаатай уулзаж, зөрчлийг хялбаршуулсан журмаар 3 хоногт багтаан шийд гэсэн үүрэг өгснөөр 2017 оны 09 сарын 20-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 16/04/323А-03 гэсэн дугаарын эрх авч 2017.09.20-ны өдөр Д.Т д хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 05 дугаар өгч тэмдэглэл үйлдэж тайлбар мэдүүлэг авсан, улмаар Зөрчлийн тухай хуулийн 7-р бүлгийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан талаараа тодорхой мэдүүлжээ.

Үүнээс үзэхэд энэхүү хураагдсан хайгчтай холбогдуулан аймгийн орлогч прокурорын өгсөн чиг үүргийн дагуу 3 хоногт багтаан шийдвэрлэх болж, 2017 оны 9-р сарын 20-ны өдөр энэхүү зөрчилтэй холбогдуулан дугаарын эрх авснаар мөн өдөр зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх шийдвэр гарч улмаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэжээ.

 Энэхүү зөрчилд 2017 оны 9-р сарын 20-ны өдөр зөрчлийн хэргийн дугаар авч, улмаар 2017 оны 9-р сарын 19-ний өдөр эд мөрийн баримт болох Д.Д.Т ын эзэмшлийн 6P 7000 маркын 1 ширхэг металл хайгч багажийг бүрэн бүтэн хүлээн авсан акт үйлдэж, улмаар Ж.Э , Б.Д  нар гарын үсэг зурсан байх бөгөөд уг металл хайгч багажийг хуулийн дагуу шийдвэрлэх шийдвэр гарсан байна.

Иймд 2017 оны 9-р сарын 20-ны өдрөөс эхлэн энэхүү  6P 7000 маркын 1 ширхэг металл хайгч багажийг Зөрчлийн хэрэгт хураагдсан эд мөрийн баримт гэж үзэх хууль, эрх зүйн үндэслэл бий болж байхад “2017 оны 8-р сарын 11-ний өдөр Зөрчлийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан тус газарт хадгалагдаж байсан” гэж үзэн шүүгдэгч Б.О г гэмт хэрэгт холбогдуулж улмаар энэхүү үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.О г албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ч.З а, Д.Т  нарт 6P 7000 маркийн металл хайгч багажийг хууль бусаар буцааж өгсөн гэж яллах дүгнэлт үйлдсэн тухайд:

Хэрэгт авагдсан /1-р хавтас 6-р хуудас/ гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд:Өмнөговь аймгийн Ноён сумын Ганзагат багийн иргэн Д.Д.Т ын 6Р7000 маркийн металл хайгч алга болж солигдсон гэх мэдээллийг тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргаж, улмаар энэхүү мэдээлэл, гомдлыг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг.

 Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар энэхүү металл хайгч багаж нь иргэн Д.Д.Т ых биш харин Улаанбаатар хотын иргэн Батхүү, Булганхангай нарын эзэмшлийнх болох нь гэрч Д.Д.Т ын: ”... 2017 оны 08 сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Чувганцын ам гэх газарт алт олох зорилгоор Л.Б , Батхүү, Булганхангай бид нар очоод автомашинаасаа буугаад хайгчаа барьж явж байгаад цэргийн ангийнханд баригдсан. /хх-ийн 18-19-р хуудас/ гэх мэдүүлэг, гэрч Л.Л.Б ийн:”... Би 2017 оны 08 сарын 09-ний Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Цагаан-Уулын байшин гэх газарт хөдөө айлд мал маллаж байхад Д.Т  гэх таньдаг хүн 7000 металл хайгчтай танихгүй 2 хүнтэй хамт очоод алтанд явъя гээд хамт Чавганцын ар гэх газар руу явсан... Улаанбаатар хотоос ирсэн хүмүүсийн металл хайгчийг авч өгье гээд манай эхнэр Ч.З  нэг ангид сурч байсан С.С.М аас гуйж байгаад Д.Т ы хураалгасан 7000 маркийн металл хайгчийг Байгаль орчны газраас авч өгсөн... ...Тэгээд удалгүй би хөдөө явж, Улаанбаатар хотоос ирсэн хүмүүс буцсан... /хх-ийн 30-31-р хуудас/ гэх мэдүүлэг, гэрч Д.Д.Т ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: энэ миний хайгч биш, хотын харьяат иргэн Батхүү, Булганхангай нарын хайгч байгаа юм гэсэн мэдүүлэг өгсөн ба энэхүү хайгчны эзэмшигч нь хэн болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй, улмаар шүүгдэгч Б.О  нь хэнд давуу байдал бий болгосон нь тодорхойгүй байгаа төдийгүй, Ч.З а, Д.Т  нарт металл хайгч багажийг хууль бусаар буцааж өгсөн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарахгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэргийн ойлголт, шинжийн талаар хуульчилсан ба 1 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. 2 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...гэж заажээ.

2017 оны 12-р сарын 01-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл үйлдэж, улмаар энэхүү хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд 2019 оны 4-р сарын 2-ны өдрийг хүртэл буюу 1 жил 4 сар гаруйн хугацааны турш мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа энэхүү хэрэгт хохирогчоор тогтоогдсон этгээд байхгүй, яллагдагчийн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол хор уршиг учирсан эсэхийг тогтоогоогүй бөгөөд 2019 оны 4-р сарын 2-ны өдөр Б.П  гэгч иргэнийг хохирогчоор тогтоон мөрдөгчийн тогтоол үйлдэж, улмаар хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож, түүнээс мэдүүлэг авчээ.

Хохирогч Б.П  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ”... Би 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс тус газрын даргаар ажиллаж байгаа. Өмнө нь Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн Байгаль орчин, аялал жуулчлалын бодлогын мэргэжилтнээр ажиллаж байсан. Энэ хэрэг явдлаас болж манай байгууллагад учирсан хохирол нөхөн төлбөр байхгүй. Байгууллагын хууль, дүрмийн дагуу явагдах хэвийн үйл ажиллагаа алдагдсан гэж үзэж байгаа. Манай газарт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 87-р хуудас/ гэсэн бол  тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт: ...Анх хилийн цэрэгтэй хамтарч Б.Д  явсан байх. Байгууллагын шуурхай дээр хэдэн хайгч хураагдаж ирсэн гэсэн зүйл ярьж байсан. Миний зүгээс манай байгууллагад хураагдаж ирсэн хайгч байх нь зохисгүй. Зохих байгууллагад нь шилжүүлээрэй гэж хэлж байсан. Хэд хоногийн дараа дахиад асуухад Хүрмэн сумын Ж.Э аар дамжуулж прокурорт өгөх ёстой гэж байсан санагдаж байна. Түүнээс хойш ямар нэг мэдээлэл байхгүй байсан. Хайгч хүнээр дамжиж өгөгдсөн талаар тухайн үед огт мэдээгүй. Сүүлд нь мэдсэн. Манай байгууллагын сахилга хариуцлагын асуудал. Байгууллагын үйл ажиллагаа доголдсон л асуудал байгаа юм. Учирсан хохирол байхгүй. Гаргах санал хүсэлт байхгүй.. ...Намайг Улаанбаатар хотод ажилтай явж байхад прокуророос ярьж байна, та хохирогчоор тогтоогдсон учраас мэдүүлэг өгөх ёстой гэсний дагуу би мэдүүлэг өгсөн байгаа...гэх мэдүүлгийг тус тус өгсөн болно.

Мөн Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1-1369 дугаартай Албан бичигт: Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.О д холбогдох эрүүгийн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч томилуулахаар Авлигатай тэмцэх газраас 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 06/2671 дүгээр албан бичгийг ирүүлсэн. Тус бичгийг хүлээн аваад судлан үзэхэд Зөрчлийн тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, зэвсэг, хэрэгслийг хураана” гэсэн заалтын дагуу тухайн хураагдсан эд зүйл нь шүүхийн шийдвэрээр зөрчил гаргагчид буцаан олгогдсон, төрийн байгууллагад эдийн болон эдийн бус хохирол учраагүй тул хохирогч, иргэний нэхэмжлэгчийг томилоогүй болно. /2-р хх-ийн 185-р хуудас/ гэжээ.

Иймд энэхүү хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.П  гэгч нь иргэнийхээ хувьд болон байгууллагын даргын хувьд Б.О д холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийн тухайд “хохирсон эд зүйл байхгүй” талаараа удаа дараа мэдүүлж, түүний дээд шатны албан тушаалтан төрийн байгууллагат хохирол учраагүй талаар албан бичгээр мэдэгдсэн байх бөгөөд харин “Байгууллагын хууль, дүрмийн дагуу явагдах хэвийн үйл ажиллагаа алдагдсан, байгууллагын сахилга хариуцлагын асуудал” гэж үзэж байгаа нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагдах харилцаанд хамаарахгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж хуульчилсан.

Өөрөөр хэлвэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан заасан үйлдэл, эс үйлдэхүй нь илрэх гадна байдлаараа Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч учирсан хохирол нь ялимгүйн учир нийгэмд аюулгүй байдаг. Энэ тохиолдолд нийгэмд аюултай байх гэмт хэргийн гол материаллаг шинж үгүйсгэгддэг учир ийм үйлдэл, эс үйлдэхүй гаргасан этгээдэд сахилгын, захиргааны зэрэг хууль зүйн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.  

Иймд шүүгдэгч Б.О д холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд нийгэмд аюултай байх, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино гэж тодорхойлсон ба гэмт хэргийн хохирол, хор уршиг нь гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор Эрүүгийн хуульд хуульчилсан ба эдгээр үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн Д.Т  гэгчийг Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Газрын хэвлийн тухай хууль зөрчиж, газрын хэвлийг дур мэдэн ашигласан зөрчил гаргасан гэж үзэн, түүнийг 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 2017 оны 9-р сарын 20-ны өдөр шийтгэлийн хуудас үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: Энэ хуулийн  тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, зэвсэг хэрэгслийг хураана...гэж хуульчилсан ба Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн хэрэгт зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, зэвсэг хэрэгслийг хураах тухай тусгайлан хуульчлаагүй байна.

Иймд энэхүү хуулийн заалтыг зөрчиж хураагдсан эд зүйл болох 6Р7000 маркийн металл хайгч багажийг хууль ёсны эзэмшигчид буцаан олгох ёстой бөгөөд уг металл хайгч багажийг хураан авсан ажиллагаа болон буцаан өгсөн ажиллагаа нь хууль болон журмын дагуу явагдаагүй байдал тогтоогдож байх боловч дээр тайлбарласнаар энэхүү ажиллагаа нь гэмт хэргийн шинжгүй ба сахилгын зөрчлийн шинжтэй гэж үзэх үндэслэлтэй байгааг дурдах нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Б.О гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг металл хайгчийг хууль бусаар буцааж өгсөн гэх хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 8-р сарын 31-ний өдөр гэрч Э.Ү , Ч.З а нарыг ятгаж, тэднээр зориуд худал мэдүүлэг өгүүлсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

Яллагдагч Э.Ү  мөрдөн шалгах ажиллагааны явцад ...бид 3 Улаанбаатар хот руу Б.О гийн машинтай явж байх замд Б.О .. бид гурвын мэдүүлэг зөрөөд байна та хоёр ингэж мэдүүлэг өг гэж үг зааж өгсөн.../2-р хх-ийн 25-р хуудас/ яллагдагч  Ч.З а мөрдөн шалгах ажиллагааны явцад... Улаанбаатар явж байх замд Б.О  бид хоёрт хандаж одооны мэдүүлгээ миний хэлснээр өгчих тэгвэл дахиж дуудахгүй, ...мэдүүлэг өгөхдөө Б.О гийн зөвлөсний дагуу мэдүүлэг өгсөн юм. ...Б.О  бид хоёрт хоёуланд нь худал мэдүүлэг өгөх талаар зөвлөгөө өгсөн.../2-р ХХ-ийн 29-р хуудас/ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.З ын өгсөн: ...31-нд Б.О , Э.Ү  бид 3 хамт хот явсан. Явж байх замд үгээ тохирно гээд ярьсан...гэх мэдүүлэг, шүүгдэгч Э.Ү гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Тэгээд маргааш өглөө нь Б.О , Ч.З  бид 3 Улаанбаатар хот явсан. Замдаа ярилцаад мөн авлигатай тэмцэх газрын өмнө байшинд очиж ярилцаж байгаад мэдүүлгээ өгсөн...гэх мэдүүлэгт үндэслэн шүүгдэгч Б.О гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх...зорилгоор өөрт нь ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан, шан харамж амласан, өгсөн нь энэ гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.О г гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэж үзэж яллаж байх боловч Б.О , Ч.З а, Э.Ү  нар нь Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн дуудсаны дагуу мэдүүлэг өгөхөөр 2018 оны 8-р сарын 31-ний өдөр Улаанбаатар хотруу Б.О гийн эзэмшлийн машинаар  гурвуул хамт явсан, улмаар энэ хугацаандаа хэрхэн мэдүүлэг өгөх талаараа харилцан ярилцсан, үг зааж өгсөн, зөвлөсөн, үгээ тохирсон, гурвуулаа ярилцаж байгаад мэдүүлгээ өгсөн гэх байдлаар Э.Ү , Ч.З а нар мэдүүлэг өгснийг дээр шинжлэн судлав.

Дээрх мэдүүлгүүдээс дүгнэхэд шүүгдэгч Б.О  нь Ч.З а, Э.Ү  нарыг гэрчээр зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэх үйлдэл тогтоогдохгүй байгаа төдийгүй Ч.З а, Э.Үүрийнтуя нар нь “ятгасан” талаар мэдүүлээгүй байхад энэ  үндэслэлээр буруутгаж буй нь үндэслэлгүй байна.  

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйл, 12.2 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлэг өгөх хүнийг дуудан ирүүлэх, мэдэгдэх хуудас хүргүүлэх улмаар мөн хуулийн 25.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ...ямар зорилгоор мэдүүлэг авахаар хэзээ, хэн гэдэг прокурорын шийдвэрээр дуудан ирүүлсэн...талаар танилцуулж энэ талаар тэмдэглэлд тусгана гэж хуульчилжээ.

Яллагдагч нарын мэдүүлгээс дүгнэхэд мөрдөгч тэднийг байцаалтанд дуудан ирүүлсэн ба мэдэгдэх хуудас хүргүүлээгүй тул ямар зорилгоор дуудаж буй нь оролцогчдын хувьд тодорхойгүй, өөрөөр хэлвэл “гэрчийн хувьд” мэдүүлэг өгөхөө мэдээгүй, урьдчилан мэдэх боломжгүй байсан төдийгүй хэргийн оролцогч болон бусад оролцогчийн чухам аль нь болохыг мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлтэй.

Дээрх хуульд заасны дагуу мөрдөгч мэдүүлгийн эхэнд ямар зорилгоор мэдүүлэг авч байгаа талаараа, улмаар нүүрэлдүүлж гэрчийн мэдүүлэг авах талаараа тус тус танилцуулснаар Ч.З а, Э.Ү , Б.О  нар “хэргийн бусад оролцогчид хамаарах гэрчийн хувьд” мэдүүлэг өгөх гэж байгаагаа мэдэх боломжтой болсон байна.

Өөрөөр хэлвэл хавтаст хэрэгт мөрдөгч болон прокурорын зүгээс Ч.З а, Э.Ү  нараас гэрчийн хувьд мэдүүлэг авахаар болон нүүрэлдүүлэн гэрчийн мэдүүлэг авахаар дуудсан талаарх нотлох баримт, мэдэгдэх хуудас, тэмдэглэл байхгүй байхад шүүгдэгч Б.О  нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчийн мэдүүлэг авах гэж буйг мэдэх боломжтой гэх таамаглалд үндэслэн “гэрчээр зориуд  худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан” гэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Иймд шүүгдэгч Б.О гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Э.Ү , Ч.З а нарын тухайд:

Шүүгдэгч Э.Ү , Ч.З а нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасны дагуу гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж  үзэн яллах дүгнэлт үйлдэж хэргийн шүүхэд ирүүлжээ.

Энэхүү хэрэгтэй холбогдуулан 2019 оны 4-р сарын 04-ний өдөр 06 дугаартай, 2019 оны 4-р сарын 05-ны өдөр 07 дугаартай яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол тус тус үйлдэж,  яллагдагч Ч.З а, Э.Ү  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, улмаар яллагдагч нараас мэдүүлэг авах ажиллагааг хийсэн байна.

Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ....энэнээс хойш бичээгүй байгаа ...

Засаг даргын тоот ороогүй байгаа. Оруулна дээр

Уг мэдүүлгүүдийн эхэнд мөрдөгчөөс: Асуулт: ...та 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн байна. Энэ талаараа тодруулж ярина уу... гэх асуултаар мэдүүлгийг эхлүүлсэн ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасан ...мэдүүлэг авах үед хөтөлж, эсхүл тулгаж асуулт тавихыг хориглоно гэж хуульд заасан мэдүүлэг авах журмыг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт ...яллагдагч нараас гэрчийн мэдүүлэг авч өөрсдийнх нь мэдүүлгээр яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна... гэх тайлбар, дүгнэлт гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт …энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэж хуульчилсан тул яллагдагч нараас хуульд заасан журмыг зөрчиж, тулгаж, хөтөлж авсан мэдүүлгүүдийг нотлох баримтаар тооцохгүй байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Мөн хавтаст хэргийн хүрээнд авагдсан яллагдагчийн мэдүүлгийг дангаар нь яллах үндэслэл болгож шүүгдэгч Э.Ү , Ч.З а нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-т заасан ...яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг шүүгдэгчийн гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан …сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ү , Ч.З а нарын үйлдэл нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэх дүгнэлт гаргасан боловч Монгол Улсын Үндсэн, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан ...сэжигтэн, яллагдагчийн өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахгүй байх эрхийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдож байна гэж шүүх үзэв.

 Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан ...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно… гэж заасан хүний эрх, Иргэний болон улсын төрийн эрхийн тухай пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн g заалт ...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй байх иргэний эрхийн хүрээнд, шүүх ямар ч тохиолдолд яллагдагчийн гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлдэггүй ба Монгол Улсын Үндсэн хууль, Олон Улсын гэрээ, пактад заасан зарчмыг баримталж шийдвэрээ гаргадаг болохыг дурдах нь зүйтэй.

Иймд зөвхөн яллагдагчаар өгсөн өөрийнх нь мэдүүлгийг нь үндэслэн шүүгдэгч нарыг яллаж байгаа төдийгүй уг мэдүүлгүүд нь хуульд заасан журмыг зөрчиж авсан мэдүүлэг байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үндэслэл болохгүй гэж үзэв.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн тул хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн X-TERRA705 гэсэн бичигтэй хайрцаг 1 ширхэг, чихэвч 1 ширхэг, 60 сантиметр урттай 2 ширхэг хар төмөр, white.s GMT гэх бичиглэл бүхий 10*10 сантиметр дэлгэц бүхий тахир хар төмөр 1 ширхэгийг тус тус гэрч Д.Т д буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5,6 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглажбусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Ч.З а, Э.Ү  нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.О , Ч.З а, Э.Ү  нарыг цагаатгасугай.

      2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.2-т зааснаар шүүгдэгч Э.Ү , Ч.З а, Б.О  нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн X-TERRA705 гэсэн бичигтэй хайрцаг 1 ширхэг, чихэвч 1 ширхэг, 60 сантиметр урттай 2 ширхэг хар төмөр, white.s GMT гэх бичиглэл бүхий 10*10 сантиметр дэлгэц бүхий тахир хар төмөр 1 ширхэгийг тус тус гэрч Д.Т д буцаан олгосугай.

4. Шүүгдэгч Э.Ү , Ч.З а, Б.О  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гарах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                                  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ДЭЛГЭРМАА