Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 112

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Ч. Б-д холбогдох эрүүгийн 1919001810097 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

    Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто механик мэргэжилтэй, “Эн Ди Ти Ке” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Түшиг сум, 1 дүгээр баг, Жаргалмандахын 4-р хэсгийн гудамж, 224 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт Ч. Б, регистрийн дугаар: Д390021418;

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ч.Б  нь Дорноговь аймгийн Сайншанд сум, 2 дугаар баг, “Эн ди ти ке” ХХК-ний байранд 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий хохирогч С.И-ийн толгой, цээж хэсэгт гараараа цохиж түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, баруун зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун дал, баруун гуяны цус хуралт, зүүн тавхайн зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

мөн яллагдагч Ч.Б нь Дорноговь аймгийн Сайншанд сум, 2 дугаар баг, “Эн ди ти ке” ХХК-ний байранд 2019 оны 03 дугаар сарын 28, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий, хамтран амьдрагч хохирогч С.И-г зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “…Мэдүүлэг өгөхгүй …” гэв.

 

Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 6-9 дүгээр хуудас/,

 

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 10-17 дугаар хуудас/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Анхбаярын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “...С.И-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, баруун зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун дал, баруун гуяны цус хуралт, зүүн тавхайн зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт гэмтэл нь дан дангаараа бусад гэмтлүүд нь нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 02/0255 дугаартай дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

Хохирогч С.И-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би  2018 оны 05 сараас хойш Б-тай хамтран амьдарч байсан. 2019 оны 05 сарын 10-ны орой 19 цагийн үед ажлаасаа буугаад амрах байранд байж байхад Б гаднаас согтуу орж ирээд намайг гаръя уулзая гээд байсан, би үгүй гэсэн чинь нэг удаа алгадсан. Тэгээд миний хамар луу баруун гараа зангидаж байгаад 1 удаа цохисон. Гадаа гаргаад машинд суулгаад чи яахаараа явдаггүй юм пизда минь, би чамайг одоо яг ална гээд хөдөөгүүр авч явахад айгаад машиных нь хаалгыг онгойлгоод үсрээд буутал миний цамцнаас зулгаагаад тавихгүй чирсэн. Тухайн үед миний зүүн талын хөлний шагайнаас хөлийн хуруу хүртэл нидрэгдсэн мөн зүүн хөл машины дугуйнд дарагдсан. Тэгээд машинаа зогсоогоод намайг машиндаа оруулж суулгаад намайг баруун гараараа нэг удаа цээж рүү цохиод дахиад миний нүүр лүү баруун гараараа 4-5 удаа алгадсан, толгой руу баруун гараа зангидаж байгаад 3 удаа цохисон ...үүрээр 05:00 цагийн үед ажилчдын байрны гадаа ирээд хамт байр луу ороод Б 1 цаг унтсан байх сэрээд буцаж гараад эргэж орж ирэхдээ бас согтуу орж ирсэн. Орж ирээд бас миний нүүрний зүүн хэсэг, ар нуруу руу ус буцалгагчаар цохисон. Урьд өмнө нь цохиж зодож байсан. 2019 оны 03 сарын 28-ны өдөр миний зүүн нүд рүү хоолны халбага шидээд би зүүн нүдний дээд хэсэгтээ 3 оёдол тавиулсан. 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр согтуу байх үедээ намайг нүүр толгой руу цохиод л газар аваад шидсэн, тэгээд миний зүүн талын хавирга зөөлөн эдийн гэмтэл авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/,

 

Гэрч О.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б нь И-ийн нүүр лүү нь цохисон, тэгтэл И-ийн хамарнаас цус гоожсон. Яг аль гараараа цохисон талаар мэдэхгүй байна. Дараа нь дахиад үүд рүү чирээд машиндаа суулгаад аваад явсан. Би араас нь хашгираад л үлдсэн. Тэгээд л хөдөө очоод яасан талаар би мэдэхгүй, өглөө үүрээр 05:00 цагийн үед гаднаас Б, И хоёр орж ирж байсан...намайг гарснаас хойш дахиад зодсон юм шиг байна лээ...2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ажил дээр байж байхад гадаа 00-ын гадаа Б нь И-г өргөж аваад газар шидсэн. И эмнэлэгт үзүүлэхэд хавирга гэмтсэн байсан. Б жоохон халамцуу байсан. 2019 оны 03 дугаар сард зодоход нь байгаагүй. Намайг Өвөрхангай аймаг яваад ирэхэд И нүдэндээ оёдол тавиулсан байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Б  Дорноговь аймгийн Сайншанд сум, 2 дугаар баг, “Эн ди ти ке” ХХК-ний байранд 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч хохирогч С.И-ийн толгой, цээж хэсэгт гараараа цохиж түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, баруун зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун дал, баруун гуяны цус хуралт, зүүн тавхайн зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь “...С.И-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, баруун зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун дал, баруун гуяны цус хуралт, зүүн тавхайн зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт гэмтэл нь дан дангаараа бусад гэмтлүүд нь нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 02/0255 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч С.И-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...би    2018 оны 05 сараас хойш Б-тай хамтран амьдарч байсан. 2019 оны 05 сарын 10-ны орой 19 цагийн үед ажлаасаа буугаад амрах байранд байж байхад Б гаднаас согтуу орж ирээд намайг гаръя уулзая гээд байсан, би үгүй гэсэн, нэг удаа алгадсан. Тэгээд миний хамар луу баруун гараа зангидаж байгаад 1 удаа цохисон. Гадаа гаргаад машинд суулгаад чи яахаараа явдаггүй юм пизда минь, би чамайг одоо яг ална гээд хөдөөгүүр авч явахад айгаад машиных нь хаалгыг онгойлгоод үсрээд буутал миний цамцнаас зулгаагаад тавихгүй чирсэн. Тухайн үед миний зүүн талын хөлний шагайнаас хөлийн хуруу хүртэл нидрэгдсэн мөн зүүн хөл машины дугуйнд дарагдсан. Тэгээд машинаа зогсоогоод намайг машиндаа оруулж суулгаад намайг баруун гараараа нэг удаа цээж рүү цохиод дахиад миний нүүр лүү баруун гараараа 4-5 удаа алгадсан, толгой руу баруун гараа зангидаж байгаад 3 удаа цохисон ...үүрээр 05:00 цагийн үед ажилчдын байрны гадаа ирээд хамт байр луу ороод Б 1 цаг унтсан байх сэрээд буцаж гараад эргэж орж ирэхдээ бас согтуу орж ирсэн. Орж ирээд бас миний нүүрний зүүн хэсэг, ар нуруу луу ус буцалгагчаар цохисон...” гэсэн мэдүүлэг, гэрч О.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Б нь И-ийн нүүр лүү нь цохисон, тэгтэл И-ийн хамарнаас цус гоожсон. ...дараа нь дахиад үүд рүү чирээд машиндаа суулгаад аваад явсан...өглөө үүрээр 05:00 цагийн үед гаднаас Б, И хоёр орж ирж байсан ...намайг гарснаас хойш дахиад зодсон юм шиг байна лээ ...” гэсэн мэдүүлэг,

 

мөн яллагдагч Ч.Б нь 2018 оны 5 дугаар сараас эхлэн хохирогч С.И-той хамтран амьдарч эхэлсэн ба Дорноговь аймгийн Сайншанд сум, 2 дугаар баг, “Эн ди ти ке” ХХК-ний байранд 2019 оны 03 дугаар сарын 28, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий, хамтран амьдрагч хохирогч С.И-г зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч С.И-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...урьд өмнө нь цохиж зодож байсан. 2019 оны 03 сарын 28-ны өдөр миний зүүн нүд рүү хоолны халбага шидээд би зүүн нүдний дээд хэсэгтээ 3 оёдол тавиулсан. 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр согтуу байх үедээ намайг нүүр толгой руу цохиод л газар аваад шидсэн, тэгээд миний зүүн талын хавирга зөөлөн эдийн гэмтэл авч байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч О.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2019 оны 04 сарын 25-ны өдөр ажил дээр байж байхад гадаа 00-ын гадаа Б нь И-г өшиглөөд гараараа гэдэс рүү нь цохиод толгой руу нь бас цохиод байсан. Тэгээд И-г өргөж аваад газар шидсэн. И эмнэлэгт үзүүлэхэд хавирга  гэмтсэн байсан. Б жоохон халамцуу байсан... 2019 оны 03 сард зодоход нь байгаагүй. Намайг Өвөрхангай аймаг яваад ирэхэд  И нүдэндээ оёдол тавиулсан байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч Ч.Б нь эдгээр нотлох баримтыг үгүйсгэж маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж заасан байна.

 

           Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2. дахь хэсэгт          “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл” гэнэ.

 

Хуулийн энэхүү зохицуулалтаар шүүгдэгч Ч.Б нь хамтран амьдрагч, гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох С.И-ийн эрх чөлөөнд байнга халдаж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ.

 

           Иймд шүүгдэгч Ж овогт Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч С.И-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай, гэр бүлийн хамаарал бүхий этгээд, хамтран амьдрагч С.И-г байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэндээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

           Шүүгдэгчийн үйлдэгдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Ч.Б-д ял шийтгэл оногдуулахдаа хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь хянан үзэхэд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдасан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч Ч.Б-д холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна” гэж заасан. Хохирогч С.И нь шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргаагүй, хуульд зааснаар 72 цагийн дотор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан тул шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдсэн боловч оролцохгүй гэсэн тул хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж овогт Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”  гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д 10 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 сар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож 1 сар 10 хоногийн хорих ялыг хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 сар 10 хоногоор тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан 11 сар 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                   Н.АДЪЯА