Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 10

 

*******т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор *******

            Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

            Шүүгдэгч *******

            Нарийн бичгийн дарга *******  нарыг оролцуулан хийж,           

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч *******ийн  шийдвэрлэсэн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн  гомдлоор *******т  холбогдох эрүүгийн 201612000164 тоот хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч *******ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

         Монгол Улсын иргэн, 1970 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* тоотод оршин суух, 47 настай, ял шийтгэлгүй, овогт гийн /РД:/

        *******  нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Хулд   сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох аспальтан замын 176/126 тэмдэгтийн шонгоос хойд хэсэгт 51-87 ДУА улсын дугаартай Верна маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас осол гаргаж, зорчигч ын амь насыг хохироосон, ын биед хүндэвтэр, , нарын биед хөнгөн  гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор:

  

           Шүүгдэгч овогт  гийн ыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас иргэн ын амь насыг хохироож, иргэн ын бие махбодид хүндэвтэр, , нарын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

           Эрүүгийн хуулийн  215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

            Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

           Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогч ийн сэтгэл санааны хохиролд 50.000.000 /тавин сая/ төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******аас дахин нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж,

           Эрүүгийн  байцаан  шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн таван ханатай монгол гэр, Тoshiba маркийн 32 инчийн зурагт, Sharp маркийн угаалгын машин, Frestech маркийн хөргөгч      битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож,

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдсан 5187 ДУА улсын дугаартай “Верна” маркийн тээврийн хэрэгсэл, АЯ0396410 дугаартай гэрчилгээг шүүгдэгч *******т буцаан олгож, шүүгдэгч *******ын “BCDE” ангиллын 42785 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, хуулбарыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах т даалгаж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнийг үндсэн ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

            Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *******т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,

          Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичих эрхийг тайлбарлаж,

          Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелэх хүртэл шүүгдэгч *******т  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.   

 

         Шүүгдэгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

1. ******* миний бие  2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хулд сумын нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 51-87 ДУА дугаартай “Верна” маркийн машинаар явж байхдаа  Өмнөговь аймаг орох зам дээр зам тээврийн осол гаргаж иргэн ын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэнээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн шүүхийн хэлэлцүүлэг дуусталх хугацаанд гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөрийн чадлаар ах дүү төрөл төрөгсдөөрөө дэмжүүлэн талийгаачийн оршуулгын зардалд 11.402.000 төгрөгийг өгч, хохирогчийн нэхэмжилсэн мөнгөн хохирлыг   төлж барагдуулсан.

2. Би анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ  хүлээн зөвшөөрч, мөрдөн байцаалтын ажиллагаанд өөрийн биеэр дэмжлэг үзүүлж бүхий л шаардлагатай баримтуудыг гаргаж өгөх, эвдэрсэн техник хэрэгслийг Цагдаагийн газрын хашаанд хувийн зардлаар  аваачиж өгч шинжээчийн дүгнэлт гаргуулж байсан.

3. Би одоо ам бүл 2-уул 95 настай ээж ийн хамт амьдарч түүнийг асарч тойлдог.

4. Би хохирогч ийн зүгээс сэтгэл санааны хохиролд өөрийн хашааг газрын хамт өгсөн. Цаашдаа талийгаачийн ар гэрийнхэнд дэмжлэг тусламж үзүүлж явах болно. Эдгээр байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял болгон өөрчилж өгнө үү.

5. Хохирогч  , нарын  биед хөнгөн гэмтэл учирсан, хохирогч ын биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийн хувьд би тэдэнд шаардлагатай эм тариа, мөнгөн төлбөрийг барагдуулснаар тэд надад гомдолгүй,  нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Анхан шатны шүүхээс намайг бусдад хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсон нь миний эрх зүйн байдлыг дордуулж байгааг анхааран үзэж зөвтгөн  шийдвэрлэж өгнө үү  гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн  өмгөөлөгч ******* гаргасан тайлбартаа: ******* нь үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа шударгаар хүлээн мэдүүлж, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд  хохирлыг барагдуулах зэргээр хохирогч нарт тусалж ирсэн.  Анхан шатны шүүх хуралдаанаас хойш хохирогч ийн сэтгэл санааны хохиролд улсын бүртгэлийн Г-0814001222 дугаар бүртгэлийн гэрчилгээтэй газар, хашаа болон 1 сая төгрөгийг өөрийн санаачлагаар өгсөн. Эдгээр байдлыг анхааран үзэж анхан шатны шүүхээс *******т оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Прокурор ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хуульд заасан үндэслэлээр шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй байх тул давж заалдах гомдлыг шүүх шийдвэрлэх нь зүйтэй гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

         Шүүгдэгч ******* нь   2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Verna” маркийн 51-87 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад аспальтан замын хажуу тал руу гарч онхолдсоны улмаас  иргэн ын амь насыг хохироож, иргэн ын биед хүндэвтэр, иргэн ,   нарын биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь хохирогч , болон гэрч , шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

          Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан, амь насыг хохироосон тохиолдолд эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байхаар Эрүүгийн хуульд хуульчилсан байхад анхан шатны шүүх  бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан  үйлдэлд жолоочийг гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн байх тул шийтгэх тогтоолд  өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

         Хохирогч нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд сэтгэл санааны хохиролд 50 сая төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүхээс одоогийн үйлчилж байгаа хууль тогтоомжид сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцох талаар зохицуулалт байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон ба хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэх шатанд ******* нь хохирогч ийн  сэтгэл санааны хохиролд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг, Айрагийн 4 дүгээр гудамжны 26 тоотод байрлах хашаа болон газрын  өмчлөх эрх болон 1 сая төгрөгийг хохирогчид өгсөн талаар баримт ирүүлсэнийг давж заалдах шатны шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болно.

         Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа ойлгож байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон авч үзжээ.

         Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч  *******ын хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа,  гэмт хэрэг үйлдсэнээ шударгаар мэдүүлж,  хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг үндэслэн  оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.

     

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4-т заасныг удирдлага  болгон ТОГТООХ НЬ:

1.Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/. Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “ , нарын бие махбодид хөнгөн гэснийг хассугай” гэж,

б/. Тогтоох хэсгийн 5 дугаар заалтыг хүчингүй болгож, 5. “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дундговь аймгийн Цагдаагийн  газарт  даалгасугай” гэж,

в/. Тогтоох хэсгийн 8 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай” гэж,

г/. Тогтоох хэсгийн 9 дүгээр заалтыг “*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтанд өгөх арга хэмжээ авсугай” гэж  тус тус өөрчилсүгэй.

2. ******* нь  50 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

           4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

      ДАРГАЛАГЧ                            Т.БЯМБАЖАВ

                                          ШҮҮГЧИД                             Х.ГЭРЭЛМАА

                                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ