Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 043

 

Ж.Мингайн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяадаргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатнышүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 374 дүгээр шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суухСекел овогт Жахайн Мингайн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох иргэнийхэргийг хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөрхүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгч Ж.Мингай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ардабек, гуравдагч этгээд Х.Раушан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гомдлын шаардлага: Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын албаны менежерийнажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Ж.Мингайн анхан шатны шүүхэд гаргасан гомдолд: Миний бие 2011 онд тус төвийн захирлаар томилогдон ажиллаж байгааддараа нь 2013 оноос сургалтын албаны даргаар томилогдон, ажлын байрны тодорхойлолтод заагдсан 28 төрлийн ажил үйлчилгээгхариуцан өөрийн ухамсарт амьдралаа сургуулийн хөгжлийн бодлогын төлөвлөлт, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийгболовсруулах, хэрэгжүүлэх, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, сурагчдыг хүмүүжүүлэх, төлөвшүүлэх үйлсэд зориулан идэвхзүтгэл гарган ажиллаж ирсэн. Түүнчлэн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Р.Гүлстан анх томилогдож ирснээс хойш өдийхүртэл өөрийн мэддэг, чаддаг туршлагаараа түүний ажлыг дэмжиж, бүхий л талаар тусалж ирснийг манай хамт олон сайн мэднэ. Туссургуулийн гол ажил сургалттай салшгүй холбоотой учраас нийт ажил үйлчилгээний 60% орчим нь энэ албанд ногддог. Ж.Мингайминий ажилч, хичээнгүй чанар, зүтгэл, бүтээлч хөдөлмөрийн үр дүнд Монгол Улсын Хөдөлмөрийн Сайдтай тус төвийн захирлынүүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Гүлстаны байгуулсан 2013, 2014, 2015 оны үр дүнгийн гэрээ нь жил бүр 80-иас дээш хувийнүнэлгээтэй дүгнэгдсэн байгаа. Гэтэл тус төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч Р.Гүлстан нь төрийн мэргэшсэн албан хаагч Ж.Мингайнамайг тус сургуулийн сургалтын албаны менежерийн /2015 оны 8-р сар хүртэл сургалтын албаны дарга/ үүрэгт ажлаас зайлуулжминий оронд өөрийн талын хүнийг томилохын тулд тус төвийн дотоод ХШҮ-ний ажилтнаар ахлуулсан ажлын хэсгээс 2016 оны 3-р сардсургалтын албаны ажилд хяналт шалгалт, шинжилгээ хийлгэсэн. Энэхүү гэнэтийн төлөвлөгдөөгүй хяналт шалгалт нь зөвхөн Ж.Мингайнамайг унагаах, бүх зүйлийг харлуулах, заавал зөрчил дутагдал олох зорилгоор хийгдсэн, зөвхөн нэг талыг баримталсан утгаагуулгатай байсан.

Ийм учраас би ажлын хэсгийн өнгөцхөн гаргасан дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна. Энэхүү хяналт шалгалтын баримталжбайгаа байр суурь нь ажлын хэсэгт орж ажилласан Х.Раушанд миний ажил албан тушаалыг авч өгөхийн тулд зориуд хийсэн үйлдэл. Өнөөдөр ажил олгогч жижиг сажиг зөрчлийг мушгин томруулж, үүнийг намайг ажлаас шууд халах хууль зүйн үндэслэл болгож байгаадтуйлын их гомдолтой байна. Иймээс би үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн гэж үзэж байна.

Иймд Ж.Мингай намайг Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын албаны даргын ажилдэгүүлэн томилж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тайлбарт: Нэхэмжлэгч Ж.Мингайн шүүхэдгаргасан нэхэмжлэлийн үндэслэл нь бодит байдалтай нийцээгүй байна. Учир нь Ж.Мингай нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагабүхий нэхэмжлэлдээ дараах үндэслэлүүдийг дурдсан боловч үүнийг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

1. Ж.Мингай нь манай сургалтын төвийн бүх ажил үүргийг зөвхөн өөрөө гүйцэтгэн дүгнүүлж байгаа мэт өөрийгөө хэт магтажбайна. Хэрэв Ж.Мингай нь тийм хөдөлмөрч төрийн мэргэшсэн албан хаагч байсан бол өөрийн хариуцаж буй ажил үүргийг ажлынбайрны тодорхойлолтод заагдсан үндсэн болон нэмэгдэл чиг үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, алдаа, дутагдал гаргахгүй ажиллаххэрэгтэй бөгөөд сахилгын зөрчил гаргаж ажлаас халагдсаны дараа хариуцлагаас мултрах гэж өөрийгөө хамгаалж байгаа түүний дээрхтайлбар нь бодит үнэнд нийцэхгүй байна. Бид ажилтан Ж.Мингайн гаргасан зөрчлийг хэд хэдэн удаа зөвлөлийн хурлаар хэлэлцэж,шийдвэрлэсэн ба тухайн хуралдааны үеэр Ж.Мингай өөрийн гаргасан зөрчлөө бүрэн хүлээн зөвшөөрсөн.

2. Ажил олгогч Р.Гүлстан намайг болон хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгийн ажил хэрэг, нэр төр, алдар хүнд, ажил хэргийннэр хүндийг гутаасан үндэслэлгүй зүйл дурдаж бидний эрх, ашигт халдсан байна. Нэхэмжлэгч Ж.Мингай нь тийм шалтгаанаар ажлаасүндэслэлгүй халагдсан гэж үзвэл энэ тухай тайлбар, үндэслэлээ холбогдох баримтын хамт шүүхэд гарган өгч нотлох шаардлагатайбөгөөд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол өөрөө хуулийн дагуу хариуцлага хүлээх болно.

3. Нэхэмжлэгч Ж.Мингайн алдаа дутагдалгүй ажил гэж байхгүй гэсэн тайлбараас тэр өөрийн гаргасан ажлын алдаа, сахилгынзөрчлийг хүлээн зөвшөөрч байгаа нь тодорхой харагдаж байгаа бөгөөд ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тохиолдолдхолбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээх үүрэгтэй. Харин ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийндотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, уг хөдөлмөрийн гэрээ,хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд хөдөлмөрийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй.

... Ж.Мингай нь сургалтын төлөвлөгөөнд зааснаар тухайн улирлын хичээлийг улиралд нь багтаахаар зохион байгуулаагүй,мөн курс, курсийн хичээлийг тухайн курст орох ёстой зарчмыг мөрдөөгүй, ачааллыг хэтрүүлсэн, зарим багш нарт хичээлийн хуваарьтзааснаас илүү цаг хувиарлаж давуу байдал тогтоосон заримд нь дутуу хичээл хувиарлаж эрх ашгийг хохироосон, багш нарын цагашиглалтад хяналт тавих үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн зэрэг үйлдлээр Хөдөлмөрийн дотоод журмын2.2.4, 7.6 ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.2.4, 5.2.6, 6.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн ба энэ нь сургуулийнзахирлын удирдамжийн дагуу хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ажилтан Б.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлт,ажилтан Ж.Мингайн уг хяналт шалгалтын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч гаргасан алдаа, дутагдлыг арилгаж ажиллах талаархүргүүлсэн хүсэлт, түүний шүүхэд гаргасан ...Аливаа ололт амжилт зөрчил дутагдал байдаг нь түгээмэл үзэгдэл байдаг билээ. Алдаадутагдалгүй ажил гэж байхгүй, харин ч ажил хийж байхад алдаа, эрсдэл гардаг ба огт хийхгүй бол амжилт ч үгүй, алдаа ч гардаггүйнь тодорхой байдаг... гэх өөрийн гаргасан ажлын алдааг хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэлийн үндэслэл, зөвлөлийн хуралд хэлсэнтайлбар зэргээр хөтөлбөргүй тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, тайлбар нь бодит, үнэнд нийцээгүй, ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэхтайлбар нотлогдоогүй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 347 дүгээршийдвэрээр:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан РД:ХЛ61060213 Секел овогт Жахайн Мингайг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын албаны менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Мингай нь улсынтэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийнсургалт үйлдвэрлэлийн төвийн санхүүгээс 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай. гэжшийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 6дугаар сарын 23-ны өдрийн 374 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаарзүйлийн 120.2, 161 дүгээр зүйлийн 161.1, 162 дугаар зүйлийн 162.1, 162.2, 162.3-т заасныг тус тус үндэслэн уг шийдвэрийг хүчингүйболгуулахаар гомдол гаргаж байна.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Ж.Мингай нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалтүйлдвэрлэлийн төвийн сургалтын албаны даргын албан тушаалд 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс томилогдсон болох нь тустөвийн захирлын 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 45 дугаар ажилд томилох тухай тушаал, мөн талуудын гарын үсэг зуржбаталгаажуулсан 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2 жилийн хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тус тус нотлогдожбайна.... гэжээ. Нэхэмжлэгч Ж.Мингай нь урьд нь тус төвийн сургалтын албаны даргаар ажиллаж байсан талаар талууд маргаагүйбөгөөд нэхэмжлэгч урьд нь тухайн албан тушаалыг хашиж байсан нь түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйнүндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ажлаас халагдсан шалтгаан нөхцөл, түүнийг ажлаас халсан ажил олгогчийншийдвэрт хууль зүйн болон бодит үндэслэл зэрэгт шүүх үнэлэлт, дүгнэлт хийгээгүй байна.

... анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнгэж үзэж байна. Ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил, эсхүл хөдөлмөрийн сахилгынзөрчлийг давтан гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар хуульчилсан байх бөгөөд уг хуулийн 131 дүгээр зүйлдзааснаар хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахад хуулийн 40 дүгээрзүйлийн 40.1.4 дэх заалтыг баримтлах шаардлагагүй болно. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Ж.Мингайнь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан сахилгын шийтгэлгүй байна гэжээ. Ж.Мингай нь урьд ньбайгууллагын хэвлэмэл маягт, тамга, тэмдэг, захирлын нэрийг ашиглан бусдад албан тоот илгээсэн зөрчилд захиргааны арга хэмжээавагдаж байсан ба үүнийг нотлох прокурорын байгууллагын албан тоотыг шүүхэд гаргаж өгсөн боловч арга хэмжээ авсан тухайнотлох баримтыг хариуцагч тал гаргаж өгөөгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Мөн ажилтны Зөрчил бүр тус тусдаатогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь заавал сахилгын шийтгэл ногдуулсан байхыг шаардахгүй, сахилгын шийтгэл ньажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх бөгөөд шийтгэлийг заавал шат дараалан ногдуулсан байхыгшаардахгүй гэх хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглээгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж.Мингайннэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр МСҮТ-д холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээд Х.Раушаны эрх ашиг зөрчигдөж байгаагхаргалзан үзнэ үү. Иймд уг шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцээгүй, зөвхөн нэхэмжлэгчталын эрх ашгийг хамгаалсан илт үндэслэл муутай шийдвэр болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ж.Мингайн гаргасан зөрчлийн талаархөдөлмөрийн дотоод журмын 2.2.1, хөдөлмөрийн гэрээний 5.2.4, 5.2.6, 6.1 дэх хэсэгт тус тус заагдсан боловч шүүх энэ тухай хуульзүйн дүгнэлт хийгээгүй, МСҮТ-ийн захирлын баталсан удирдамжийн дагуу сургалтын албаны үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалтхийсэн ажлын зөвлөмж, хөдөлмөрийн гэрээ, дотоод журам зэрэг уг хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтуудыгшүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай 347 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт заагаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрболон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатнышүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 374 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийншаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасанхууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна.

 

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 45 дугаартушаалаар Ж.Мингайг тус төвийн сургалтын албаны даргын албан тушаалд томилж, түүнтэй 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 2жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан үйл баримт тогтоогджээ.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн б/30 дугаар тушаалаарХөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 5 дугаар зүйлийн 5.1.-т зааснаар тус төвийн сургалтын албаны менежеражилтай Ж.Мингайг сургалтын төлөвлөгөөнд зааснаар тухайн улирлын хичээлийг улиралд нь багтаахаар зохион байгуулаагүй, курс,курсийн хичээлийг курст орох ёстой зарчмыг мөрдөөгүй, ачааллыг хэтрүүлсэн, зарим багш нарт илүү цаг хуваарилж, давуу байвалолгосон, зарим багш нарт цаг дутуу хуваарилж, эрх ашгийг нь хохироосон, багш нарын цаг ашиглалтад хяналт тавих үүргээбиелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаатушаалын үндэслэл болсон дээрх үйл баримтыг нотлох баримтаар шүүхэд нотлоогүйгээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглэвэлзохих заалтыг хэрэглээгүй хууль бус шийдвэр гаргасан байх тул ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосонанхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ. Тодруулбал, шүүхээс ажилтан Ж.Мингайг хөдөлмөрийн харилцааг шуудзогсоохоор гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдоогүй гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-тзаасан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын баталсан удирдамжийн дагуу 2016 он 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2016оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл сургалтын албаны үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт хийсэн ажлын зөвлөмж (хэргийн28 дугаар тал), 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн өргөдлийн дагуу хийсэн хяналт, шинжилгээ буюу санал, зөвлөмж (хэргийн 114дүгээр тал) зэрэг баримт бичигт тус төвийн сургалтын албаны ажлын дутагдлын талаар тэмдэглэсэн боловч тухайн ажлын дутагдалгарахад ажилтан Ж.Мингай ямар оролцоотой болон түүний ажлын чиг үүрэгтэй шууд хамааралтай эсэх талаар уг санал зөвлөмжидтодорхой тусгагдаагүй байхад дээрх дотоод хяналт шалгалтын үр дүнд гарсан санал, зөвлөмжийг үндэслэн ажилтанд ажлаас халахсахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэр баримтад үндэслэгдээгүй ба ажилтны Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаарзүйлийн 6.1.-т заасан эрхээ эдлэх боломжийг хязгаарласан, хууль бус шийдвэр болжээ.

 

Ажил олгогч 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ажилтанд ажлаас халах тухай сахилгын шийтгэл ногдуулсан атлаа 2016 оны5 дугаар сарын 05-ны өдөр түүнийг өөр ажил, албан тушаалд томилсон (хэргийн 116 дугаар тал) нь ойлгомжгүй байх бөгөөд ажилтанЖ.Мингай нь өөр ажил, албан тушаалд томилогдон, ажил олгогчтой мөн өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ньтүүний урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулахаар шүүхэд мэдүүлэх эрхийг хөндөхгүй юм.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор гаргасанхариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХнь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 374 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5.-д зааснаар хариуцагч болон гуравдагчэтгээдийн давж заалдах гомдлууд тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-тзааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийгхэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруухэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гарданавсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ТУЯА

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

С.ӨМИРБЕК