Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 374

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух, утас 99425055, РД: ХЛ61060213 Секел овогт Жахайн Мингайн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлах, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Гүлстан, утас 99429766,70422212/-д холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Мингай, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Гүлстан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Раушан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын албаны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч Ж.Мингай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2011 онд тус төвийн захирлаар томилогдон ажиллаж байгаад дараа нь 2013 оноос сургалтын албаны даргаар томилогдон, ажлын байрны тодорхойлолтод заагдсан 28 төрлийн ажил үйлчилгээг хариуцан өөрийн ухамсарт амьдралаа сургуулийн хөгжлийн бодлогын төлөвлөлт, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, сурагчдыг хүмүүжүүлэх, төлөвшүүлэх үйлсэд зориулан идэвх зүтгэл гарган ажиллаж ирлээ. Түүнчлэн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Р.Гүлстан анх томилогдож ирснээс хойш өдий хүртэл өөрийн мэддэг, чаддаг туршлагаараа түүний ажлыг дэмжиж, бүхий л талаар тусалж ирснийг манай хамт олон сайн мэдэж байгаа. Тус сургуулийн гол ажил сургалттай салшгүй холбоотой учраас нийт ажил үйлчилгээний 60% орчим нь энэ албанд ногддог. Ж.Мингай миний ажилч, хичээнгүй чанар, зүтгэл, бүтээлч хөдөлмөрийн үр дүнд Монгол улсын Хөдөлмөрийн Сайдтай тус төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Гүлстаны байгуулсан 2013, 2014, 2015 оны үр дүнгийн гэрээ нь жил бүр 80-иас дээш хувийн үнэлгээтэй дүгнэгдсэн байгаа. Гэтэл тус төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч Р.Гүлстан нь төрийн мэргэшсэн албан хаагч Ж.Мингай намайг тус сургуулийн сургалтын албаны менежерийн / 2015 оны 8-р сар хүртэл сургалтын албаны дарга/ үүрэгт ажлаас зайлуулж миний оронд өөрийн талын хүнийг томилохын тулд тус төвийн дотоод ХШҮ-ний ажилтнаар ахлуулсан ажлын хэсгээс 2016 оны 3-р сард сургалтын албаны ажилд хяналт шалгалт, шинжилгээ хийлгэсэн юм. Энэхүү гэнэтийн төлөвлөгдөөгүй хяналт шалгалт нь зөвхөн Ж.Мингай намайг унагаах, бүх зүйлийг харлуулах, заавал зөрчил дутагдал олох зорилгоор хийгдсэн, зөвхөн нэг талыг баримталсан утга агуулгатай байлаа. Хяналт шалгалт хийсэн ажлын хэсэг нь захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Гүлстаны даалгаврыг найдвартай биелүүлсэн захиалгат үйлдэл болсон гэж үзэж байна. Ийм учраас би ажлын хэсгийн өнгөцхөн гаргасан дүгнэлт гэгчийг зөвшөөрөхгүй байна. Энэхүү хяналт шалгалтын баримталж байгаа байр суурь нь ажлын хэсэгт орж ажилласан Х.Раушанд миний ажил албан тушаалыг авч өгөхийн тулд зориуд хийсэн үйлдэл юм. Аливаа ажилд ололт амжилт, зөрчил дутагдал байдаг нь түгээмэл үзэгдэл байдаг билээ. Алдаа дутагдалгүй ажил гэж байхгүй, харин ч ажил хийж байхад алдаа, эрсдэл гардаг ба огт хийхгүй бол амжилт ч үгүй, алдаа ч гардаггүй нь тодорхой байдаг. Хяналт шалгалт хийсний гол үр дүн нь алдаанаас сургамж авах, засаж, сайжруулах явдал бөгөөд, гаргасан алдааны шинж чанар, нийгмийн хор аюул юу вэ? гэдгийг тунгаан үзэх ёстой юм. Өнөөдөр ажил олгогч жижиг сажиг зөрчлийг мушгин томруулж, үүнийг намайг ажлаас шууд халах хууль зүйн үндэслэл болгож байгаа явдалд туйлын их гомдолтой байна. Иймээс би үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн гэж үзэж байна. Иймд Ж.Мингай намайг Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын албаны даргын ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Мингай шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Намайг ажил олгогчийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан. Энэхүү ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан нь хуульд заасан хэмжээнээс хэтэрсэн гэж үзээд энэхүү тушаалыг хүчингүй болгуулж өмнөх хуучин ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Ажил олгогчийн Б/30 тушаалд хөдөлмөрийн дотоод журмын заалтуудыг үндэслэхдээ сахилгын шийтгэлийн хэмжээнд тохирох зүйл заалтуудыг баримтлаагүй. Хоёрдугаарт ажил олгогч, ажилтны хооронд хөдөлмөрийн харилцаа үүсэх үндэслэл болсон ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтыг үндэслэл болгосон болохоос биш хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон 7 дугаар заалтыг баримтлаагүй. Энэхүү тушаалд 7 дугаар заалтыг үндэслэл болгоогүй учраас энэ тушаал үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа юм. Гуравдугаарт сургалтын албанд сургуулийн дотоод хяналт аудитоос хийсэн дүгнэлт нь өрөөсгөл хийгдсэн дутуу, дулимаг дүгнэлт болсон. Энэ талаар ажил олгогч нэмэлт тайлбар авсныхаа дараагаар дүгнэлтээ эргэж харалгүйгээр шууд эхний дүгнэлтийг үндэслээд шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл зөрчилтэй холбогдсон зохих хэмжээний тайлбарыг сургалтын албаны холбогдох хүмүүс бичгээр болон амаар тайлбарласаар байтал энэ асуудлыг хайхарч үзээгүй гэж үзэж байгаа юм. Дөрөвдүгээрт ажил олгогчийн гаргасан шийдвэрийн нэг дэх хэсэгт сургалтын төлөвлөгөөнд зааснаар тухай улирлын хичээлийг улиралд нь багтаахаар зохион байгуулаагүй гэсэн. Энэ бол бидний хяналт шинжилгээ, ажлын хэсэгт өгсөн тайлбараар улирлын хичээлд улиралд нь багтахгүй байсан явдал байгаа боловч энэ бол хүндэтгэн үзэх шалтгаантай. Ажил олгогчийн өөрийнх нь хуваарь баталсан, удаа дараагийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн шийдвэрүүд нь ийм байдалд нөхцөлийг бүрдүүлсэн байсан. Яагаад гэвэл энэ жилийн хувьд 4 багш удаан хугацаагаар гадаад, дотоодод сургалтаар хамрагдсан. 2 багш удаан хугацааны чөлөө авсан. Эдгээр багш нарын цалинтай чөлөө авсан энэ хугацааг дараа нь ирснийхээ дараагаар нөхөн заалгахын тулд бусад багш нарт ачаалал өгөхөөс өөр арга байхгүй. Нөгөөтэйгүүр энэ ачааллын гол гараад байгаа шалтгаан нь 9 дүгээр сарын 01-нд хуваарилсан цагийн хуваарилалтаас 12 дугаар сарын 01-нд хуваарилсан цагийн хооронд зөрүү гарсан. Энэ бол мөн адилхан төсөв болон ажил олгогчийн гаргасна шийдвэртэй холбогдолтой асуудал юм. Хуучнаар 20-оос доош хүүхэдтэй бүлгийг нэг бүлгээр тооцоод 9 дүгээр сард ажлын цагийн хуваарилалт хийсэн байсан. Гэтэл ерөнхий эрдмийн нэг бүлгийн хүүхдийн тоо 25-аас доошгүй байна гэдэг Боловсролын тухай хуулийг баримталж төсвөө зохицуулахыг Хөдөлмөрийн яамны санхүү, төлөвлөлтийн газраас зөвлөмж олгосон. Тэрний дагуу бид нар нийт 4 улирлын дөнгөж 1 улирал эхлээд 9,10 дугаар сарын хичээлээ дуусгасныхаа дараагаар 11 дүгээр сарын 02-ны өдөр дахин хуваарилалт хийсэн. Энэ хооронд гарсан энэ зөрүүнүүд бол саяны ажил олгогчийн шийдвэрт тусгаж байгаа улирлын хичээлийг улиралд багтаах боломжгүй байдлыг үүсгэсэн. Үүнийг мэдсээр байгаад зөвхөн сургалтын албаны менежерт тохох нь үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Хоёрдугаарт курс курсийн хичээлийн курст орох зарчмыг мөрдөөгүй гэсэн. Өөрөөр хэлбэл 1 дүгээр курсыг 2 дугаар курст, 2 дугаар курсыг 1 дүгээр курст оруулсан гэдэг асуудал гээд байгаа. Энэ бол эхний дүгнэлт шинжилгээн дотор гарсан байсан. Гэхдээ тайлбарын явцад дутуу мэдээлэл авсан учраас ийм зүйл гараагүй гэдэг нь тогтоогдсон байгаа. Буцаад ажлын хэсгийнхэн хүлээн зөвшөөрсөн байхад үүнийг дахин оруулж ирээд үндэслэл болгоод байгаа. Зарим багш нарт тухайн жилд мөрдсөн сургалтын төлөвлөгөөнд зааснаас илүү цаг хуваарилж давуу байдал тогтоосон гэсэн. Бид нар энэ хэсгийг үндэслэлтэй гэж үзээд давуу байдал л тогтоохдоо хүндэтгэн үзэх шалтгаанууд байгаа гэдгийг нэхэмжлэлдээ дурдсан. Мөн зарим багш нарт цаг дутуу хуваарилж эрх ашгийг хохироосон гэсэн. Ийм асуудал байхгүй. Дутуу гэж үзсэн цаг дутаагүй. Мөн л ажлын хэсэг захиргааны зөвлөл бид нар танилцуулахдаа ийм зүйл гараагүй. Энэ бол дутуу мэдээлэлтэй ажилласнаас холбогдолтой гарсан гэдгийг ажил олгогч дахин дурдаж үндэслэлгүй оруулж ирснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тийм учраас цаг дутуу хуваарилагдаагүй. Үүнээс болж багш нарын эрх, ашиг хохироогүй. Мөн багш нарын цаг ашиглалтад тавих хяналтын үүргээ биелүүлээгүй гэсэн. Энэ бол зохих хэмжээгээр зөрчилд тооцогдож байгаа. Энэ талаарх хүндэтгэн үзэх шалтгаан, хөнгөрүүлэх байдлыг тайлбарласан. Ийнхүү байдал нь албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж байгаа. Гэтэл би шийдвэр гаргах түвшиний албан тушаалтан биш. Би бол гүйцэтгэх ажилтан. Ажил олгогчийн өгсөн чиглэлийн дагуу хуваарилалт, зохицуулалт хийдэг, мөн болж байгаа процессын талаар эргээд ажил олгогч, зөвлөлд танилцуулж ихэнх асуудлыг шийддэг. Зарим нэгэн өдөр тутмын чанартаа тухайн өдөрт багтаах цагийн хичээлийг зохицуулах зэрэг ойр зуурын асуудлыг сургалтын алба зохицуулдаг. Энэ нь намайг эрх мэдлийг хэтрүүлсэн гэдэг нь нийцэхгүй гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.4, 5.2.6 дэх заалт, 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтуудыг зөрчсөн гэдэг нь зохих хэмжээгээр байгаа боловч хэт ерөнхий зүйлүүдийг тусгасан. Нэн ялангуяа ноцтой зөрчил гэж үзэхээр зөрчил байна уу, үгүй юу гэдэг асуудал байна. Тийм учраас энэхүү сахилгын шийтгэлийн арга хэмжээ нь миний гаргасан зөрчилд хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй гэж үзээд нэхэмжлэл гаргасан. Иймд намайг хуучин ажиллаж байсан МСҮТ-ийн сургалтын төвийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Гүлстан шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Мингайн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл нь бодит байдалтай нийцээгүй байна. Учир нь Ж.Мингай нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлдээ дараах үндэслэлүүдийг дурдсан боловч үүнийг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байна: 1.....сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Р.Гүлстан анх томилогдож ирснээс хойш өдий хүртэл өөрийн мэдлэг, чаддаг туршлагаараа түүний ажлыг дэмжиж, бүхий л талаар тусалж ирснийг манай хамт олон сайн мэдэж байгаа. Ж.Мингай миний ажилч хичээнгүй чанар, зүтгэл, бүтээлч хөдөлмөрийн үр дүнд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдтай тус төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Гүлстаны байгуулсан 2013, 2014, 2015 оны үр дүнгийн гэрээ нь жил бүр 80-иас дээш хувийн үнэлгээтэй дүгнэгдсэн байгаа гэж манай сургалтын төвийн бүх ажил үүргийг зөвхөн өөрөө гүйцэтгэн дүгнүүлж байгаа мэт өөрийгөө хэт магтаж байна. Хэрэв Ж.Мингай нь тийм хөдөлмөрч төрийн мэргэшсэн албан хаагч байсан бол өөрийн хариуцаж буй ажил үүргийг ажлын байрны тодорхойлолтод заагдсан үндсэн болон нэмэгдэл чиг үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, алдаа, дутагдал гаргахгүй ажиллах хэрэгтэй бөгөөд сахилгын зөрчил гаргаж ажлаас халагдсаны дараа хариуцлагаас мултрах гэж өөрийгөө хамгаалж байгаа түүний дээрх тайлбар нь бодит үнэнд нийцэхгүй байна. Бид ажилтан Ж.Мингайн гаргасан зөрчлийг хэд хэдэн удаа зөвлөлийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлэсэн ба тухайн хуралдааны үеэр Ж.Мингай өөрийн гаргасан зөрчлөө бүрэн хүлээн зөвшөөрсөн юм. 2. ...Энэхүү гэнэтийн төлөвлөгөөгүй хяналт шалгалт нь зөвхөн Ж.Мингай намайг унагаах, бүх зүйлийг харлуулах, заавал зөрчил дутагдал олох зорилгоор хийгдсэн, зөвхөн нэг талыг баримталсан утга агуулгатай байлаа. Хяналт шалгалт хийсэн ажлын хэсэг нь захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Гүлстаны даалгаврыг найдвартай биелүүлсэн захиалгат үйлдэл болсон гэж үзэж байна. Ийм учраас ажлын хэсгийн өнгөцхөн дүгнэлт гэгчийг зөвшөөрөхгүй байна. Энэхүү хяналт шалгалтын баримталж байгаа байр суурь нь ажлын хэсэгт орж ажилласан Х.Раушанд миний ажил албан тушаалыг авч өгөхийн тулд зориуд хийсэн үйлдэл юм гэж ажил олгогч Р.Гүлстан намайг болон хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгийн ажил хэрэг, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан үндэслэлгүй зүйл дурдаж бидний эрх, ашигт халдсан байна. Нэхэмжлэгч Ж.Мингай нь тийм шалтгаанаар ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзвэл энэ тухай тайлбар, үндэслэлээ холбогдох баримтын хамт шүүхэд гарган өгч нотлох шаардлагатай бөгөөд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол өөрөө хуулийн дагуу хариуцлага хүлээх болно. 3....Аливаа ажилд ололт амжилт зөрчил дутагдал байдаг нь түгээмэл үзэгдэл байдаг билээ. Алдаа дутагдалгүй ажил гэж байхгүй, харин ч ажил хийж байхад алдаа, эрсдэл гардаг ба огт хийхгүй бол амжилт ч үгүй, алдаа ч гардаггүй нь тодорхой байдаг. Хяналт шалгалт хийсний гол үр дүн нь алдаанаас сургамж авах, засаж, сайжруулах, явдал бөгөөд гаргасан алдааны шинж чанар, нийгмийн хор аюул юу вэ гэдгийг тунгаан үзэх ёстой юм. Өнөөдөр ажил олгогч жижиг, сажиг зөрчлийг мушгин томруулж, үүнийг намайг ажлаас шууд халах хууль зүйн үндэслэл болгож байгаа явдалд туйлын их гомдолтой байна. Иймээс би үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн гэж үзэж байна" гэжээ. Нэхэмжлэгч Ж.Мингайн алдаа дутагдалгүй ажил гэж байхгүй гэсэн тайлбараас тэр өөрийн гаргасан ажлын алдаа, сахилгын зөрчлийг хүлээн зөвшөөрч байгаа нь тодорхой харагдаж байгаа бөгөөд ажилтан хөдөлмөрийн сахилын зөрчил гаргасан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээх үүрэгтэй. Харин ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, уг хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд хөдөлмөрийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй. Байгууллагын дотоод хяналт, шалгалтын зорилго нь тухайн байгууллагын ажилтнуудын хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байгаа эсэхийг шалгах, хэрэгжилтэд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, гаргасан алдаа дутагдлыг илрүүлэн тогтооход оршино. Зохих үндэслэл, журмын дагуу хийгдсэн хяналт, шалгалтын дүгнэлт нь тухайн ажилтны хийж бүтээсэн ололт амжилт, хөдөлмөрийн үр дүнг шагнаж урамшуулах, гаргасан ажлын алдаа, сахилгын зөрчилд хариуцлага тооцоход баримтлах хууль ёсны нотлох баримт болно. Тэгвэл нэхэмжлэгч өөрийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан үндсэн болон нэмэгдэл чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хууль журмыг мөрдөж ажиллаагүй зэрэг ажлын алдаа гаргаж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн нь байгууллагын дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон тул түүний гэм буруу, гаргасан зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон сахилгын шийтгэл /ажлаас халах/-ийг шийдвэр гаргаж ногдуулсан ба үүнийг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Ж.Мингай нь сургалтын төлөвлөгөөнд зааснаар тухайн улирлын хичээлийг улиралд нь багтаахаар зохион байгуулаагүй, мөн курс, курсийн хичээлийг тухайн курст орох ёстой зарчмыг мөрдөөгүй, ачааллыг хэтрүүлсэн, зарим багш нарт хичээлийн хуваарьт зааснаас илүү цаг хувиарлаж давуу байдал тогтоосон заримд нь дутуу хичээл хувиарлаж эрх ашгийг хохироосон, багш нарын цаг ашиглалтад хяналт тавих үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн зэрэг үйлдлээр Хөдөлмөрийн дотоод журмын 2.2.4, 7.6 ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.2.4, 5.2.6, 6.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн ба энэ нь сургуулийн захирлын удирдамжийн дагуу хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ажилтан Б.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлт, ажилтан Ж.Мингайн уг хяналт шалгалтын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч гаргасан алдаа, дутагдлыг арилгаж ажиллах талаар хүргүүлсэн хүсэлт, түүний шүүхэд гаргасан ...Аливаа ололт амжилт зөрчил дутагдал байдаг нь түгээмэл үзэгдэл байдаг билээ. Алдаа дутагдалгүй ажил гэж байхгүй, харин ч ажил хийж байхад алдаа, эрсдэл гардаг ба огт хийхгүй бол амжилт ч үгүй, алдаа ч гардаггүй нь тодорхой байдаг... гэх өөрийн гаргасан ажлын алдааг хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэлийн үндэслэл, зөвлөлийн хуралд хэлсэн тайлбар зэргээр хөтөлбөргүй тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, тайлбар нь бодит, үнэнд нийцээгүй, ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэх тайлбар нотлогдоогүй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Гүлстан шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Баян-Өлгий аймаг дахь МСҮТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Гулстан би нэхэмжлэгч Ж.Мингайн шүүхэд гаргасан тайлбартаа холбогдуулан дараах нэмэлт тайлбар болон уг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хүргүүлж байна. Нэгдүгээрт Баян-Өлгий аймаг дахь МСҮТ-ийн сургалтын албаны үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт хийлгэсэн үндэслэлийн талаар: Баян-Өлгий аймаг дахь МСҮТ-ийн багш Зоя, Айнур нарын хяналт, шинжилгээ мониторинг хариуцсан ажилтанд гаргасан өргөдлийн дагуу захирлын 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн дотоод хяналт, шалгалт зохион байгуулах ажлын хэсэг томилох тухай А/09 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулж тус төвийн сургалтын албаны үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийсэн юм. Энэхүү тайлбар маань нэр бүхий багш нар болон холбогдох бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч бол энэ шалгалтыг намайг ажлаас гаргахын тулд хийж байгаа төлөвлөгөөт бус шалгалт гэж ярьж байгаа. Гэтэл энэ бол багш нарын гомдлын дагуу хийж байгаа шалгалт гэдгийг хэлье. Хоёрдугаарт Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд ажил олгогчийн эрх, үүрэг гэж байдаг.Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй гэж заасан. Энэ хуулийн дагуу би бүх багш, ажилчдад хөдөлмөрийн дотоод журмыг батлуулсан. Хөдөлмөрийн дотоод журамд саяны яригдаад байгаа бүх зүйлийг тусгаад бүх багш, ажилчид гараа өргөөд баталсан. Хоёрдугаарт ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой. Хөдөлмөрийн гэрээнд ийм ийм зөрчил гаргавал ажлаас гаргана. Ийм зүйлийг сайн хийвэл урамшуулна гэдгийг тусгаж өгсөн. Тэр бүгдийг тушаалдаа дурдаж өгсөн. Гуравдугаарт ажилтны ажлын байрны тодорхойлолт гэж байдаг. Уг ажлын байрны тодорхойлолтод ажилтны юу хийх ёстой гэдэг бүх зүйлийг тусгаж өгсөн. Энэ бүх зүйл зөрчсөн тохиолдолд би ажилтанд хариуцлага хүлээлгэх ёстой. Яагаад гэвэл би ажил олгогч бөгөөд Баян-Өлгий аймаг дахь МСҮТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч юм. Нэхэмжлэгч нь тайлбартаа намайг унагаах, миний зөрчлийг олох зорилгоор хийгдсэн зөвхөн нэг талыг баримталсан утга агуулгатай шалгалт болсон гэсэн. Гэтэл би багш нарын гомдлын дагуу хяналт шалгалтыг хийсэн гэдгийг хэлсэн. Хоёрдугаарт хяналт шалгалтын дүгнэлтийн дагуу Ж.Мингайд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлийн талаар ярьбал сургалтын ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хийж гарсан дүгнэлтийг 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар танилцуулж мэдэгдсэн бөгөөд уг зөвлөмж, дүгнэлтээр сургалтын төлөвлөгөөнд зааснаар тухайн улирлын хичээлийг улиралд нь багтаахаар зохион байгуулаагүй, мөн курсын хичээлийг тухайн курст орох зарчмыг мөрдөөгүй, ачааллыг хэтрүүлсэн, зарим багш нарт тухайн хичээлийн жилд мөрдсөн сургалтын төлөвлөгөөнд зааснаас илүү цаг хуваарилалт хийсэн гэх хэд хэдэн зөрчлүүд тогтоогдсон байгаа. Үүнийг сургалтын албаны дарга Ж.Мингай, З.Плениум хоёр хүлээн зөвшөөрсөн. Илүү цаг гаргасан байна, цалин давхар гаргасан байна. Үүнийг бид нар өөсрдөө төлнө гэж хүлээн зөвшөөрч, тайлбар бичиж өгсөн. Мөн сургалтын албаны менежерийн ажлыг хариуцсан Ж.Мингай нь өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан сургалттай холбоотой эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулах, мөрдүүлэх, биелэлтэд хяналт тавих, сургалтын үйл ажиллагаанд тавих шууд хяналтыг тогтворжуулах, үнэлэлт, дүгнэлт өгөх, сургалтын төлөвлөгөө ёсоор багш нарын орон тоог тогтоох, цаг хуваарилах, хичээлийн болон дадлагын хуваарь гаргах, багш нарын цаг ашиглалтад хяналт тавих үндсэн үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас дээрх зөрчлүүд гарч сургалтын ерөнхий процесс алдагдсан байгаа. Ажилтан Ж.Мингайн дээрх зөрчил нь Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан ажилтан үнэнчээр хөдөлмөрлөх, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.4 дэх хэсэгт заасан өөрийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан үндсэн болон нэмэгдэл чиг үүргээ шаардлагын хэмжээнд чанд биелүүлэх, 5 дугаар зүйлийн 5.2.6 дахь хэсэгт заасан удирдлагаас өгсөн даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэх, хэрхэн гүйцэтгэсэн тухай мэдээ, тайланг тухай бүрт нь гарган холбогдох албан тушаалтан, албадад мэдээлэх, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, байгууллага, ажилтанд эд материал, сэтгэл санааны хохирол учруулж хариуцлагагүй үйл ажиллагаа явуулсан нь холбогдох байгууллагаар шалгагдан тогтоогдсон бол буруутай этгээд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд заасны дагуу хариуцлага хүлээж, гарсан хохирлыг бүрэн барагдуулж төлнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт заасны дагуу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж үүрэг ажлаас чөлөөлсөн болно. Яагаад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан юм вэ гэхээр нэхэмжлэгч нь буруутан болох сургалтын менежер З.Плениумд 3 сар хүртэлх хугацаагаар 20 хувиар цалинг бууруулсан арга хэмжээ авсан боловч надад түүнээс доордуулсан, илт хэтрүүлсэн арга хэмжээ сахилгын арга хэмжээ авсан. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг хэсгийг баримтлаагүй гэж маргаж байгаа. Урьд нь Ж.Мингайд байгууллагын хэвлэмэл маягт, тамга, тэмдгийг захирлын нэрийг ашиглан бусдад албан тоот илгээсэн сахилгын зөрчил гаргаж захиргааны арга хэмжээ авагдсан. Ажлаа хангалтгүй дүгнүүлсэн зэрэг ажлын алдаа дутагдал гаргаж байсан ажилтны гэм бурууг харгалзан түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан юм. Энэ бүгдийг багш, ажилчдын хурлаар танилцуулсан. Энэ талаар хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Мөн Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалт, хэсгийг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 29 дүгээр заалтад Хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1.-д заасан сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх бөгөөд шийтгэлийг заавал шат дараалан оногдуулсан байхыг шаардахгүй гэж заасан тул тухайн ажилтны гаргасан гэм буруу, зөрчлийн шинж чанарыг харгалзан Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэлийн хэлбэрийн аль нэгийг шууд сонгож хэрэглэх нь ажил олгогчийн эрх хэмжээний асуудал юм. Ажил олгогч Р.Гулстан би ажилтан Ж.Мингайд ажлаас халах шийтгэл ногдуулж сургалтын алба хариуцсан менежерийн ажлаас чөлөөлсөн боловч тус төвийн нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээл, статистик хариуцсан ажилд хөдөлмөрийн гэрээгээ хийгээд ажиллуулж байгаа. Мөн тушаал дээрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг хэсгийг баримтлаагүй гэж маргаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, 40 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, 131 дүгээр зүйлд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах гэж ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэлийг тус тус зохицуулсан байдаг. Тэгвэл ажилтан Ж.Мингай нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж түүний үүрэг ажлаас чөлөөлсөн бөгөөд Б/30 дугаар тушаалын утга нь ажлаас халах, сахилгын шийтгэл ногдуулах гэсэн утга агуулгатай учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг хэсгийг баримтлах шаардлагагүй болно. Учир нь Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино гэсэн ба сахилгын шийтгэл ногдуулахдаа заавал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлах хуулийн зохицуулалт байхгүй байна. Тийм учраас ажилтан Ж.Мингайн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлаагүй, ажлаас халах шийтгэл ногдуулсан болохыг анхаарч үзнэ. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. Мөн нэхэмжлэгч Ж.Мингай нь Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.6 дахь хэсэг буюу удирдлагаас өгсөн даалгаврыг биелүүлээгүй талаар ажил олгогч өөрөө нотолгоо гаргах шаардлагатай бөгөөд миний хувьд ийм асуудал байхгүй. Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар байгууллага, ажилтанд сэтгэл санааны болон эд материалын хохирол учруулаагүй. Хэнд ч шахалт, дарамт үзүүлж байгаагүй гэж шүүхэд гаргасан тайлбартаа тусгасан байдаг. Ажил олгогч Р.Гулстан би ажилтан Ж.Мингайтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. Тэгвэл хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй ажилтныг ажил олгогчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж үзэх бөгөөд ажилтан Ж.Мингай нь өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг шаардлагын хэмжээнд чанд биелүүлээгүй үйлдлээр хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Ж.Мингай нь Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж үүргээ биелүүлээгүй байна. Байгууллага, ажилтанд эд материал болон сэтгэл санааны хохирол учруулж хариуцлагагүй ажиллагаа явуулсан нь хяналтын шалгалтын дүгнэлт, нэхэмжлэгчийн өөрийн шүүхэд гаргасан надтай шууд холбоотой гэгдэж буй 72 цагийн хөлсийг 4 мянган төгрөгөөр тооцвол 288.000 төгрөг болно гэх тайлбараар харагдаж байгаа. Нэхэмжлэгч нь МСҮТ-ийн сургалтын төвийн үйл ажиллагаанд дотоод, хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн зөвлөмжийг үгүйсгэж тайлбар гаргасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай учир зохих журмын дагуу хийгдсэн байгууллагын дотоод хяналт шалгалтын талаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэж байна. Хэрэв нэхэмжлэгч нь хяналт, шалгалтын зөвлөмж, дүгнэлтийг эс зөвшөөрвөл холбогдох хууль тогтоомжийн дагуу хуулийн хугацаанд дэд шатны байгууллагад өргөдөл, гомдол гаргах боломжтой байсан бөгөөд түүний дотоод хяналт, шалгалтын зөвлөмж, дүгнэлтийг үгүйсгэж гаргасан тайлбарын талаар шүүхэд хүсэлт гаргаж гэрчээс мэдүүлэх авахуулах болно гэсэн зүйл харагдаж байгаа. Иймд талуудын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой дүгнэсний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас дотоод итгэлээр үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Раушан шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын албаны менежерээр ажилладаг. Тус төвд нийгмийн түншлэл, ХЗЗ-ийн судалгаа хариуцсан ажилтан Ж.Мингай нь урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан тул иргэн миний эрх, үүрэгт сөрөгөөр нөлөөлөх магадлалтай гэжээ

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Раушан шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэд: Миний бие МСҮТ-ийн захирлын 216 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар тус төвийн сургалтын менежерийн ажилд томилогдон ажиллаж байгаа. Гэтэл Ж.Мингай нь тухайн албан тушаалд буюу МСҮТ-ийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна. Хэрэв шүүхээс Ж.Мингайг сургалтын албан менежерийн ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарвал миний эрх ашиг, хөдөлмөрлөх эрх зөрчигдөх тул энэ шүүх хуралдаан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар оролцож байна. Нэхэмжлэгч Ж.Мингай нь тухайн үед сахилгын зөрчил гаргасан МСҮИ-ийн захирлын тушаалаар баталсан сургалтын албаны үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх ажлын хэсгийн дүгнэлтээр бүрэн нотлогдоно тогтоогдож байгаа бөгөөд түүний гаргасан зөрчил нь зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон сахилгын шийтгэл хүлээлгэж байгаа болно. Нэхэмжлэгч Ж.Мингай нь тухайн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан боловч өнөөдрийн шүүх хуралдаанд тухайн хяналт, шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа нь бодит үнэнд нийцэхгүй байна. Уг шалгалтын дүгнэлтийг эс зөвшөөрч байгаа бол энэ тухай эрх бүхий албан тушаалтан, байгууллагад өргөдөл, гомдол гаргах, эсхүл шүүхэд тусгай нэхэмжлэл гаргах шаардлагатай байна. Энэ дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг та бүхнээс хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлохбаримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэжүзлээ. Учир нь, нэхэмжлэгч Ж.Мингай нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын албаны даргын 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс томилогдсон болох нь тус төвийн захирлын 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 45 дугаартай Ажилд томилох тухай тушаал, мөн талуудын гарын үсэг зурж баталгаажуулсан 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2 жилийн хугацаатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ээр тус тус нотлогдож байна.

Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Гүлстаны 2016 оны 5 дугаар арын 02-ны өдрийн Б/30 дугаартай Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1, 8.3, 10.1 дэх хэсэг, 10.1.2, 10.1.13 дахь заалт, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ж.Мингайд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Энэ тушаалын тушаах хэсгийн 1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгч Ж.Мингай нь сугалтын төлөвлөгөөнд зааснаар тухайн улирлын хичээлийг улиралд нь багтаахаар зохион байгуулаагүй, мөн курс, курсын хичээлийг курс орох ёстой зарчмыг мөрдөөгүй, ачааллыг хэтрүүлсэн, зарим багш нарт тухайн хичээллийн жилд мөрдсөн сургалтын төлөвлөгөөнд зааснаас илүү цаг хувиарлаж эрх ашгийг нь хохироосон, багш нарын цаг ашиглалтад хяналт тавих үүргээ биелүүлээгүй албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн зэрэг үйлдлээр Хөдөлмөрийн дотоод журмын 2.2.1, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.2.4, 5.2.6, 6.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн нь байгууллагын дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон ба үүнийг нэхэмжлэгч Ж.Мингай, гэрч З.Пленум нар тухайн үед хүлээн зөвшөөрч тус төвийн захирал болон удирдлагад 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүсэлт гаргаж байсан байна.

Энэ сургалтын албаны үйл ажиллагаанд хийсэн байгууллагын дотоод хяналт шалгалтыг 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/09 дугаартай Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захилын Дотоод хяналт шалгалт зохион байгуулах, ажлын хэсэг томилох тухай тушаалаар хийсэн ба Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын баталсан удирдамжийн дагуу сургалтын албаны үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт хийсэн ажлын зөвлөмж, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Өргөдөлд хяналт шинжилгээ хийж, хариу зөвлөмж хүргүүлэж байсан байна.

Гэвч нэхэмжлэгч Ж.Мингайн гаргасан дээрхи зөрчил нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ болон 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн нийт багш ажиллагсадын нэгдсэн хуралдаанаар баталсан Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хөдөлмөрийн дотоод журам-д тус тус тусгайлан заагаагүй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан зөрчил биш байна.

Мөн нэхэмжлэгч Ж.Мингайд урьд өмнө сахилгын арга хэмжээ авсан тухай нотлох баримтыг хариуцагч тал гаргаж өгөөгүй, хариуцагчийн гаргаж өгсөн хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын албаны ажилд хяналт шинжилгээ мониторин хийсэн ажлын хэсгийн дүнгийн хуралын тэмдэглэл, мөн Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэл, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш ажилчдын хурлын тэмдэглэлүүд нь огнооны хувьд 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн хооронд бичигдсэн ба тэмдэглэлд нэхэмжлэгч Ж.Мингайд сануулах сахилгын арга хэмжээ авч байсан талаар тусгагдаагүй тул нэхэмжлэг Ж.Мингай нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-тзаасан сахилгын шийтгэлгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжэгч Ж.Мингайг 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн Б/34 дугаартай Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа статистик хариуцсан ажилны үүрэг ажилд томилсон тушаал болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Раушаны сургууль төгссөн, мэргэжил дээшлүүлсэн, шагнагдсан зэрэг материалууд нь энэ хэрэгт хамааралгүй болно.

Иймд нэхэмжлэгч Ж.Мингайг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын албаны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, 뺺сөн болохыг , харицагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн санхүүгээс 70200 .

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан РД:ХЛ61060213 Секел овогт Жахайн Мингайг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын албаны менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч К.Лиза нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн санхүүгээс 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн иржшийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн доторБаян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК