Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 044

 

З.Маратын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгчД.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатнышүүхийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 349 дүгээр шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг, Нурлы тан-2орон сууцны 21 тоотод оршин суух Жантекей Ботахара Харажан овогт Зайтигийн Маратын нэхэмжлэлтэй, Өлгий сумын 5 дугаар багторшин суух Жадик хостай овогт Зейнелийн Асанд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыгүндэслэн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянанхэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Маншүк, нэхэмжлэгч З.Марат, хариуцагч З.Асан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: (1) Худалдаж авсан орон сууцны талбайн зөрүү буюу 24,731 м.кв талбайн үнэ 24.895.873 төгрөг, (2) илүү төлсөн төлбөрийн банканд төлсөн хүү 4.872.770 төгрөг, (3) орон сууцны талбайд хэмжилт хийлгэсний хөлс 150.000 төгрөг,нийт 29.918.643 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлд: Иргэн З.Асанаас би 2013 оны 6 дугаар сарын 07-нд Нурлы тан-2 айлын орон сууцны 75 м.кв гурван өрөө байрыгхудалдан авахаар гэрээ хийж, тухайн оны 9 дүгээр сард ашиглалтад оруулж өгөхөөр тохиролцон, уг сууцны үнэ 75,5 төгрөгийн 30 хувьболох 22,650,000 төгрөгийг урьдчилгаа болгон түүнд 4 удаагийн шилжүүлгээр төлсөн. Улмаар улсын бүртгэлийн хэлтэст хандаж, үлхөдлөх хөрөнгийн Ү-0213005982 дугаартай гэрчилгээг 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр авсан. Мөн орон сууцны ипотекийн зээлийн2461 тоот гэрээг 2013 оны 10 дугаар сарын 24-нд ХААН банктай байгуулж, тэр хугацаанаас эхлэн 52,850,000 төгрөгийн зээлийгЗ.Асанд олгосон. Ийнхүү миний бие 75,500,000 төгрөгийг 3 өрөө байранд бүрэн төлсөн. Харин би 2013 оны 12 дугаар сараас эхлэн 8хувийн хүүд 442,811 төгрөгийг сар бүр төлж байна. Сууцны халаалтын хөлсийг төлөх талбайн хэмжээг 50.5 м.кв-аар тооцон авчбайгааг мэдээд эргэлзээ бий болж, 2014 оны эхээр З.Асанд энэ тухай хэлсэн. Түүнчлэн чиний зээлийн материал орон сууцныкорпорацид очсон боловч баталгаажаагүй байна гэсэн асуудал зээл авснаас хойш 2015 оны эцэс хүртэл үргэлжилж надад 6 дугаарсард бүтсэн гэж хариу өгсөн. Аймгийн МХГазарт 2014 оны 8 дугаар сарын 5-нд талбайн хэмжилт хийлгүүлэхээр хандсан боловч тухайнүед шалгах хүн байхгүй гэж буцаасан. З.Асанд хувийн журмаар олон дахин хандсан боловч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ тэгж гарсанюм гэсэн хариу хэлээд зөвшөөрөөгүй. Улсын комиссын акт болон барилгын зургийг үзүүлэх талаар БХБГХ-ны газраас хүссэн боловчнууц гээд үзүүлээгүй, хэмжилт хийж өгөхийг хүссэн боловч манайх хийдэггүй гэснээр аргаа барж Улаанбаатар хотод ШӨТГазартхандахад шүүхэд хандахыг зөвлөсөн. Чанар, стандарт хэмжил зүйн газрын дэргэд орон сууцны талбайн хэмжилт хийдэг Рус-Нур ХХК-ний ерөнхий архитектор С.Асылханд хандсанаар Монгол Улсын MNS6058:2009 гэсэн стандартын дагуу архитектурчийнхаа хамтхэмжилтийг хийж, орон сууцны өрөө тасалгааны талбайн хэмжээг 50,269 м.кв байна гэж 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 01 тоотдүгнэлтийг хийж өгсөн. Энэхүү дүгнэлтийг үндэслэн З.Асанаас худалдан авсан орон сууцны үнэ, зээл хүүгийн тооцоог бодит байдлаархүснэгтээр гарган нэхэмжилж байна. Иймд зээл авч бодит байдлаас илүү төлсөн төлбөр 24,895,873 төгрөг 33 мөнгө, Рус-Нур ХХК-аарталбайн хэмжээг тогтоолгосны төлбөр 150,000 төгрөг бүгд 29,918,643 төгрөг 72 мөнгийг З.Асанаас гаргуулж иргэн намайг хохиролгүйболгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Миний бие 2013 онд 23 айлын 5 давхар орон сууцыг шинээр барьж ашиглалтад оруулан 3 өрөөбайрыг тухайн үеийн ханшаар 1 м.кв-ыг 1,300,000 төгрөгөөр үнэлэн 71,7 сая төгрөгөөр худалдахаар зарласан. Иргэн З.Марат 3 өрөөбайр худалдан авахаар хүсэлт гаргасны дагуу З.Мараттай зөвхөн үнийн дүнгээр тохиролцож 55,2 м.кв бүхий 3 өрөө байрыг зарласанүнээс 4,2 сая төгрөгөөр бууруулан 67,5 сая төгрөгөөр худалдсан. Үүнийг нотлох баримт нь би үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулснытатварт 67,5 сая төгрөгийн 2% болох 1,350,000 төгрөгийг 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төлж бүх материалыг бүрдүүлэн өгчЗ.Марат банкнаас зээл хөөцөлдөж эхэлсэн. Тухайн үед 3 өрөө байрыг худалдах, худалдан авах гэрээг хоёр тал 67,5 сая төгрөгөөрхийж, гэрээг тус аймгийн нотариатч Х.Гүлжаухараар баталгаажуулсан. Тухайн үед З.Маратад 67,5 сая төгрөг бэлэн байгаагүй учраасбанкнаас зээл авахаар хөөцөлдөхөд банкнаас 47,6 сая төгрөгийн зээл олгох тооцоог банкны эдийн засагч гаргасан. З.Марат тухайнүед банканд төлөх 8 сая төгрөгийн зээлтэй байсан, дээр нь 3 өрөө байрны үнэ 67,5 сая төгрөгийн 30% болох 20,400,000 төгрөгтөлөхөд дээрх 47,6 сая хүрэлцэхгүй учраас З.Марат өрөө санаачлан байрны үнийг зориудаар өсгөж 75,5 сая төгрөгөөр үнэлж,банкнаас зээл авах материалыг өрөө бүрдүүлсэн. Уг байрыг 75,5 сая төгрөгөөр үнэлэхэд банк З.Маратад 52,850,000 төгрөг олгохоортооцоо гарсан. Үүнийг нотлох баримт нь би 75,5 сая төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө борлуулсны татварт 1,510,000 төгрөг төлөхболж би урьд нь 1,350,000 төгрөг төлсөн учраас татварын зөрүүд 160,000 төгрөгийг 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр дахин төлжуг байрыг З.Маратад худалдсан үл хөдлөх хөрөнгийн татварыг 2 удаа төлсөн минь нотлох болно. Үүнийг би З.Маратаар төлүүлэхгэсэн боловч З.Маратад мөнгө байгаагүйн улмаас би өөрөө төлсөн. З.Маратын санаачилгаар 3 өрөө байрыг 75.5 сая төгрөгөөрхудалдах, худалдан авах 2 талт хуурамч гэрээг дахин хийж, уг гэрээг нотариатч Б.Гүлжаухараар З.Марат 2 дахь удаабаталгаажуулсан. Үүнийг нотариатч Б.Гүлжаухар нотлох болно. Уг гэрээг зөвхөн З.Маратад банкнаас ахиухан зээл авч өгөхийн төлөөхийсэн болохоос биш бодит гэрээ нь нотариатч Б.Гүлжаухараар батлуулсан 67,5 сая төгрөгөөр худалдах, худалдан авах 2 талт гэрээболно. Уг хуурамч гэрээг хийж З.Марат 3 өрөө байрыг 75,5 сая төгрөгөөр үнэлэн банкнаас 52,850,000 төгрөгийн ипотекийн 8%-ийнзээл авахад байрны үнийн 30% буюу 22,650,000 төгрөгийн урьдчилгаа төлөх болсон. Гэтэл байрны үнийн 30% буюу 22,650,000төгрөгийн урьдчилгаа төлөхөд З.Маратад бэлэн ердөө 8,5 сая төгрөг байсан учраас үлдсэн 14,000,000 төгрөгийг надаас бэлнээрзээлээр авч байрны урьдчилгаа төлсөн. Уг 14,000,000 төгрөгийн зээлийг надаас авахад 10,000,000 төгрөгийн зээлийн баримтыгнотариатаар батлуулан өгч, үлдсэн 4,000,000 төгрөгийн зээлд Зил-130 маркийн ачааны автомашиныг Ж.Төлеухан гэдэг хүнийитгэмжлэлээр 4,000,000 төгрөгөөр үнэлж өгсөн. 10 сая төгрөгийн зээлийг анх авахад хэд хоногийн дараа өгнө гэж амлаад дараа нь 3сар чирэгдүүлэн би удаа дараа нэхэж очиход сүүлд 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гарын үсгийн баталгаатай баримтыг арайгэж авсан. Уг 10 сая төгрөгийг 3 жил дараалан чирэгдүүлэн өнөө маргааш өгнө гээд өдий хүрлээ. Уг машин нь маш хуучин учраас 4сая бэлэн мөнгөөр худалдаж чадаагүй Улаанхус сумын иргэн Сесияд мал оруулан арай гэж худалдсан. Гэтэл Зил-130 машин ньЗ.Маратын машин биш Ж.Төлеухан гэдэг хүний машиныг аваад надад хууль бусаар худалдсан байсан. Уг машины жинхэнэ эзэнЖ.Төлеухан Улаанхус суманд очиж Сесиятай миний машиныг хууль бусаар худалдсан байна, би буцааж авна гээд маргалдан, улмаархуулийн байгууллагад хандсан. Ж.Төлеуханы Ховд аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагч хийдэг хүү нь уг маргааныг биечлэнхөөцөлдөж байна. Хэрэв хуулийн байгууллагаас уг маргаантай машиныг Ж.Төлеуханд буцааж өгөх шийдвэр гарвал би 4,000,000төгрөгөөр хохирох магадлалтай. З.Марат өөрөө хууль сахиулах, хэрэгжүүлэх төрийн тусгай албан хаагч мөртлөө ийм будлиантайзөрчил гаргаж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн. Би З.Маратад 3 өрөө байрыг 67,5 сая төгрөгөөр худалдаж,З.Маратаас 61,350,000 төгрөг авсан, үлдсэн 6,150,000 төгрөгийг авч чадаагүй өдий хүрлээ. Би З.Маратад анх байрны үнийг 4,2 саятөгрөгөөр бууруулж хөнгөлөлт үзүүлэн, байрны үнийг 30%-ийг төлж чадахгүй байхад 14,000,000 төгрөгийн зээл өгч туслан, байрныүнийг зориудаар өсгөж хуурамч гэрээ хийх тухай хүсэлт гаргахад нь зөвшөөрч тусалсан. Учир нь З.Марат миний эхнэр Ш.Айгүлтэй нэгБотахара омгийн хамаатан, бас нэг ангийн андууд байсан, дээр нь тухайн үед 4 ам бүлтэй, орох орон байхгүй байна гэсэн ар гэрийнгачигдлыг харгалзан үзэж тусалсан. 10 сая төгрөгийн зээлийг одоо хүртэл барагдуулаагүй чирэгдүүлэхэд шүүхэд нэхэмжлэл гаргаагүйхүлээцтэй хандаж байхад намайг муухайгаар гүтгэж байрны талбай хэмжээг илүү бичиж мэхлэн худалдсан мэтээр шүүхэд нэхэмжлэлгаргасныг би хүлээн зөвшөөрөхгүй. Би 25 айлын 5 давхар орон сууцыг барихад банкнаас тодорхой хэмжээний зээл авч, зээлийн эргэнтөлөлтийн хугацаа дууссан учраас байрны тухайн үеийн ханшийг бууруулан яаралтай байр худалдсаныг минь З.Марат овжин ашигланнадаар хуурамч гэрээ хийлгэж, арилжааны банкнаас их хэмжээний мөнгө авчхаад, эргээд ямар ч үндэслэлгүйгээр намайг гүтгэн иххэмжээний мөнгө нэхэмжлэн, дээр нь надаас авсан 10 сая төгрөгийг төлөхөөс зайлсхийж байна. Холбогдох нотлох баримтуудыгүндэслэн З.Маратын үндэслэлгүйгээр гүтгэж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 349 дүгээршийдвэрээр: 1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасныгбаримтлан хариуцагч Жадик хостай овогт Зейнелийн Асанаас 5177200 /тавин сая нэг зуун далан долоон мянга хоёр зуун/ төгрөгийггаргуулан Жантекей Ботахара Харажан овгийн Зайтиний Маратад олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 24741443 /хорин дөрвөнсая долоон зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун дөчин гурван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын Тэмдэгтийн хураамжийнтухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаарзүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч З.Маратын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307543 төгрөгийг улсынорлого болгож, хариуцагч З.Асанаас 97785 /ерэн долоон мянга долоон зуун наян таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Маратадолгосугай. гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдолд: Анхан шатны шүүх зохигч хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хариуцагч минийгаргаж өгсөн нотлох баримтыг зөвөөр үнэлээгүйд гомдолтой байна. Шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтыг тал бүрээс ньшинжлэн дүгнэхдээ шүүх нэхэмжлэгч З.Марат нь надад орон сууц худалдан авсны төлөө 75,5 сая төгрөг төлж, дээр нь 10 саятөгрөгийг хүүгийн хамт төлөхөөр гэрээ хийх учрыг нь лавлаж, тодруулах ёстой байсан. Нэхэмжлэгч орон сууцны талбайн хэмжээ ньгэрээнд тооцсон хэмжээнээс дутуу байгаа хэмжээгээр сууцны үнийг буруулах, учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэжүзэж нэхэмжлэгчийн талд ойлголт өгсөн хирнээ тухайн үеийн орон сууцны 1 кв метрийг 1,200,000-1,300,000 төгрөгөөр тохирч байсанболохыг зохигчид хүлээн зөвшөөрсөн гэж худлаа дүгнэлт хийсэн. Тухайн үед орон сууцны 1 м.кв-ийн үнэ 1,300,000-1,350,000 төгрөгбайхад шүүгч 1,200,000 төгрөгөөр үнэлж, сууцны үнэ 60,322,800 төгрөг болох нь тогтоогдож байна гэж дутуу дүгнэсэн байна. Тухайнүеийн ханш 1,300,000 төгрөгөөр бодвол 65,349,700 төгрөг болох байсан. Бид орон сууцыг З.Маратад худалдахдаа 3 өрөө байрыг68,000,000 төгрөгөөр тохиролцсон болохоос м.кв-ийн талаар тохиролцсон ямар ч баримт байхгүй. Бид хүлээн зөвшөөрсөн ч гэрээхэлцэл байхгүй байхад шүүх үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхээс надаартөлүүлэхээр шийдвэрлэсэн 5,177,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, хэсгийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгтцугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмаар үнэлээгүй байхтул шийдвэрийг мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-т зааснаар хүчингүй болгож, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд ньхэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч З.Марат нь хариуцагч З.Асанд холбогдуулан (1) худалдаж авсан орон сууцны талбайн хэмжээ дутуугаас үнийн зөрүү буюу24,731 м.кв талбайн үнэ 24.895.873 төгрөг, (2) илүү төлсөн төлбөрийн банканд төлсөн хүү 4.872.770 төгрөг, (3) орон сууцны талбайдхэмжилт хийлгэсний хөлс 150.000 төгрөг, нийт 29.918.643 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийншаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтууд:

 

Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Шинээр баригдаж буй орон сууц худалдах, худалданавах гэрээ-ээр (хэргийн 12 дугаар тал) нэхэмжлэгч З.Марат нь хариуцагч З.Асанаас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багтбайрлах, Нурлытан-2 23 айлын орон сууцны 21 тоот, 3 өрөө бүхий 75.00 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 75.500.000 төгрөгөөрхудалдан авсан, тэдний хооронд дээрх нөхцөлтэйгөөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасан худалдах-худалдан авахгэрээ байгуулагдсан нь тогтоогджээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, нэхэмжилж буй төлбөрийн тооцооллын хүснэгт (хэргийн 16 дугаар тал) зэргээсүзвэл, тэрээр орон сууцны 1 м.кв-ын үнийг 1.006.666.66 төгрөгөөр худалдаж авсан гэж тайлбарлах боловч З.Марат, З.Асан нарынхооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс үзвэл, талууд орон сууцны нийт үнийг талбайн хэмжээгээр ньтохиролцсон нь тогтоогдохгүй байна.

Худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд худалдсан үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн учраас 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч З.Маратын нэр дээр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000201441 дугаартай гэрчилгээг эрхбүхий байгууллагаас олгосон байна. (Хэргийн 11 дүгээр тал)

Нэхэмжлэгч З.Марат нь 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр банктай орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, 52.850.000 төгрөгийг орон сууц худалдаж авах зориулалттайгаар, жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлж, хариуцагчЗ.Асанаас худалдаж авсан орон сууцыг барьцаалжээ. (Хэргийн 5-10 дугаар тал) Банкнаас зээлсэн 52.850.000 төгрөгийг орон сууцныүнэд зориулж хариуцагч З.Асаны дансанд 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн байна. (Хэргийн 19 дүгээр тал)Түүнчлэн, нэхэмжлэгч З.Маратаас хариуцагч З.Асаны дансанд 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 8.500.000 төгрөг, 2013 оны 7дугаар сарын 05-ны өдөр 6.500.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 7.000.000 төгрөг, мөн өдөр 650.000 төгрөг, нийт22.650.000 төгрөг шилжүүлжээ. (хэргийн 17-18 дугаар тал) Нэхэмжлэгчээс дээрх мөнгийг орон сууцны үнийн урьдчилгаа болгожшилжүүлсэн (хэргийн 1-2 дугаар тал) гэж тайлбарлаж байгаа боловч 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн 650.000төгрөгөөс бусад шилжүүлгийн гүйлгээний утгыг тэмдэглэх хэсэгт орон сууцны үнийн урьдчилгаа төлбөрийг төлсөн талаартэмдэглэгдээгүй байна. Нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг хариуцагч эс зөвшөөрч байрны үнийн 30 хувь буюу 22.650.000 төгрөгийнурьдчилгааг төлөхөд З.Маратад ердөө 8.500.000 төгрөг бэлэн байсан учраас үлдсэн 14,000,000 төгрөгийг надаас бэлнээр зээлээр авчбайрны урьдчилгаа төлсөн. Уг 14,000,000 төгрөгийн зээлийг надаас авахдаа 10.000.000 төгрөгийн зээлийн баримтыг нотариатаарбатлуулж өгч, үлдсэн 4.000.000 төгрөгийн зээлд Зил-130 маркийн ачааны автомашин өгсөн хэмээн (хэргийн 27-29 үгээр тал) талуудбайрны үнийн урьдчилгааны талаар зөрүүтэй тайлбарлажээ.

Нэхэмжлэгч З.Марат нь худалдаж авсан орон сууцны талбайд 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Руснур ХХК-иар хэмжилтхийлгэхэд, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлах, Нурлытан-2 23 айлын орон сууцны 21 тоот, 3 өрөө бүхий оронсууцны нийт талбай нь 50.269 м.кв хэмжээтэй болох нь тогтоогджээ. (Хэргийн 13-15 дугаар тал)

 

Маргааны үйл баримтад өгөх хууль зүйн дүгнэлт:

 

Нэхэмжлэгч нь худалдаж авсан орон сууцны талбайн зөрүү буюу 24,731 м.кв талбайн үнэ 24.895.873 төгрөгийг хариуцагчаасгаргуулахаар шаардахдаа Руснур ХХК-ийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр орон сууцанд хийсэн хэмжилтийг үндэс болгожээ.Талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг дээрх хэмжилт бүхий тооцоололтой харьцуулан дүгнэвэл,худалдаж авсан орон сууцны талбайн тоо, хэмжээ нь гэрээгээр тогтоосон тоо, хэмжээнд хүрээгүй буюу З.Асаны худалдсан үл хөдлөхэд хөрөнгө нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.-т зааснаар биет байдлын доголдолтой болох нь тогтоогджээ.

Нэхэмжлэгч З.Марат нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.-т зааснаар эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюудоголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа худалдагчаар төлүүлэх, эсхүл гэрээг цуцлахтухай шаардлага гаргах эрхтэй байна. Түүнчлэн, мөн зүйлийн 254.2.-т зааснаар нэхэмжлэгчээс баталгаат болон гомдлын шаардлагагаргах хугацаанд дээрх шаардах эрхүүдийг хэрэгжүүлээгүй бол доголдлыг арилгах шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийгбууруулахаар шаардаж болох боловч худалдагдсан үл хөдлөх эд хөрөнгийн онцлогоос шалтгаалан, биет байдлын доголдлыг талуударилгах, засаж залруулах боломжгүй учраас З.Марат нь худалдаж авсан орон сууцны талбайн хэмжээний зөрүүг тооцож, хариуцагчЗ.Асанаас 24,731 м.кв талбайн үнэ 24.895.873 төгрөгийг шаардсан. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн агуулгаас үзвэл, нэхэмжлэгчнь ийм шаардлага гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч З.Марат нь худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгийн биет байдлын доголдлын талаар гэрээ байгуулагдах үед мэдэхболомжтой буюу орон сууцны талбайн хэмжээг худалдаж авах үед хэмжүүлэх бүрэн боломжтой байхад хүлээн авч, З.Асантай 2013оны 6 дугаар сарын 07-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ. Харин худалдаж авсан эд хөрөнгийн талбайн хэмжилтийг мэргэжлийн компаниар2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хийлгэсэн бөгөөд уг эд хөрөнгийн биет байдлын доголдлын талаар мөн өдөр мэдсэн тухай шүүххуралдаанд тайлбарлажээ.

Иймээс нэхэмжлэгч З.Марат нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1.-т зааснаар худалдан авсан эд хөрөнгөөхүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжтой байхад хүлээн авсан учраас дээрх шаардлага гаргах эрхээалдсан тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм. Талууд гэрээндээ худалдагдах үл хөдлөх эд хөрөнгийнталбайн хэмжээг 75 м.кв гэж тодорхой тусгасан ба нэхэмжлэгч нь худалдаж авсан орон сууцаа хүлээж авахаас өмнө, эсхүл хүлээжавах үедээ хэмжилт хийлгэх замаар доголдлыг мэдэх боломжтой байх тул дээр дурдсанчилан шаардлага гаргах эрхээ хуульд зааснааралдсан байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааны төрөл, нэхэмжлэгчийн шаардах эрхийн хууль зүйнүндэслэлийг зөв тодорхойлсон боловч худалдсан эд хөрөнгийн биет байдлын доголдлыг тодорхойлох, доголдолтой холбоотойшаардах эрхийг хэрэгжүүлэх үндэслэлийг зохицуулсан Иргэний хуулийн 251, 255 дугаар зүйлийг хэрэглээгүй орхигдуулсан, маргааныүйл баримт, нэхэмжлэлийн шаардлагад холбогдолгүй мөн хуулийн 261 дүгээр зүйлийг хэрэглэсэн нь оновчгүй болжээ.

Нэхэмжлэгчийн банканд төлсөн хүү 4.872.770 төгрөг, орон сууцны талбайд хэмжилт хийлгэсний хөлс 150.000 төгрөгийгхариуцагчаас гаргуулахаар шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь З.Маратын банктай байгуулсан зээлийн гэрээний хүүг,түүнчлэн худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгөд мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэсний хөлсийг хариуцагч З.Асантайбайгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээний нэг тал үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол гэж үзэх үндэслэл тогтоогдохгүйбайна. Иймд, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожшийдвэрлэлээ.

 

Шийдвэрийн үндэслэлд тусгагдсан зарим дүгнэлтүүд, тухайлбал, ...нэхэмжлэгч З.Марат нь 10 сая төгрөгийг хариуцагч З.Асанддутуу төлсөн..., ...хариуцагч З.Асан нь орон сууцны хэмжээг нэхэмжлэгчийн хүсэлтээр санаатайгаар ихэсгэж бичсэн..., ...талууд оронсууц худалдах, худалдан авах гэрээгээр сууцны үнийг 67500000 төгрөгөөр тохирч гэрээ хийсэн..., Тухайн үеийн орон сууцны 1 кв.м-ыгнь 1200000-1300000 төгрөгөөр тохирч байсан..., ...50.269 м.кв-ыг 1200000 төгрөгөөр үржүүлэн тооцоход З.Маратын худалдан авсансууцны үнэ 60322800 төгрөг болох нь тогтоогдож байна., З.Маратын нийт төлсөн сууцны үнэ 65500000 төгрөгөөс 60322800 төгрөгийгхасахад зөрүү 5177200 төгрөгийг... зэрэг дүгнэлтүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдээгүй, шүүхээс дээрх дүгнэлтийгхийхдээ нотлох баримтыг тал бүрээс нь, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой,эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.3.-т заасан журам зөрчигдсөнийг тэмдэглэж байна.

 

Хэрэгт талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээ авагдсан учраас талуудын хоорондынтохиролцоог гэрчилсэн нотариатчийн мэдүүлэг, нэхэмжлэгч З.Маратын банктай байгуулсан орон сууцны ипотекийн зээлийн гэрээ,барьцааны гэрээ, банкны эдийн засагч Х.Серикийн гэрчийн мэдүүлэг, З.Маратын үйлдсэн гэх 2 баримтыг хэрэгт хамааралгүй, ачхолбогдолгүй тул үнэлэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХнь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 349дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1.-т заасныгбаримтлан нэхэмжлэгч З.Маратын хариуцагч З.Асанд холбогдуулан гаргасан орон сууцны талбайн зөрүүд ногдох үнэ, банканд илүүтөлөгдсөн зээлийн хүү, хэмжилт хийлгэсний хөлс нийт 29.918.643 төгрөг, 72 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлднь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.543төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдахгомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97.785 төгрөгийн шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагчЗ.Асанд буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-тзааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийгхэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруухэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гарданавсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД Н. ТУЯА

 

 

С.ӨМИРБЕК