Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 349

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг, Нурлы тан-2 сууцны 5 давхар, 21 тоотод оршин суух, утас 99429799, РД:ЧЗ69072019, Жантекей Ботахара Харажан овгийн Зайтиний Маратын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг, Нурлын тан-2 сууцны дэргэдэх хашаанд 2 давхар энгийн сууцанд оршин суух, утас 94119011, РД:БЮ65050117 Жадик хостай овогт Зейнелийн Асанд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Марат, хариуцагч З.Асан, хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны квадрат метрийг мэргэжлийн байгууллагаар дахин тогтоолгосноор их хэмжээний зөрүү гарсан тул илүү талбайд ногдох худалдсан үнэ, банканд илүү төлөгдөж ирсэн зээлийн хүүгийн зөрүү болон хэмжилт хийлгэсний хөлс бүгд 29918643 төгрөгийг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч З.Марат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн З.Асанаас би 2013 оны 6 дугаар сарын 07-нд Нурлы тан-2 айлын орон сууцнаас 75 м.кв гурван өрөө байрыг худалдан авахаар гэрээ хийж, тухайн оны 9 дүгээр сард ашиглалтад оруулж өгөхөөр тохиролцон, уг сууцны үнэ 75,5 төгрөгийн 30 хувь болох 22650000 төгрөгийг урьдчилгаа болгон түүнд 4 удаагийн шилжүүлгээр төлсөн. Улмаар улсын бүртгэлийн хэлтэст хандаж үл хөдлөх хөрөнгийн Ү-0213005982 дугаартай гэрчилгээг 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр авсан. Мөн орон сууцны ипотекийн зээлийн ХААН банктай 2013 оны 10 дугаар сарын 24-нд 2461 тоот гэрээ байгуулж, тэр хугацаанаас эхлэн 52850000 төгрөгийн зээл олгоно гэж надад олгоогүй. Ийнхүү миний бие 75500000 төгрөгийн 3 өрөө байранд бүрэн төлсөн. Харин би 2013 оны 12 дугаар сараас эхлэн 8 хувийн хүүд 442811 төгрөгийг сар бүр төлж ирэв. Сууцны халаалтын хөлсийг төлөх талбайн хэмжээг 50.5м.кв-аар тооцон авч байгааг мэдээд энэ үеэс эргэлзээ надад бий болж эхэлсэн. 2014 оны эхээр Асанд хэлсэн. Түүнчлэн чиний зээлийн материал орон сууцны корпарацид очсон боловч баталгаажаагүй байна гэсэн асуудал зээл авснаас хойш 2015 оны эцэс хүртэл үргэлжилж надад 6 дүгээр сард бүтсэн гэж хариу өгсөн. Энэ завсар бүтэхгүй юм байна гэж эргэлзэж байсан. Аймгийн МХГазарт 2014 оны 8 дугаар сарын 5-нд талбайн хэмжилт хийлгүүлэхээр хандсан боловч тухайн үед шалгах хүн байхгүй гэж буцаасан. З.Асанд хувийн журмаар олон дахин хандсан боловч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ тэгж гарсан юм гэсэн хариу хэлээд зөвшөөрөөгүй. Улсын комиссын акт болон барилгын зургийг үзүүлэх талаар БХБГХ-ны газраас хүссэн боловч нууц гээд үзүүлээгүй, хэмжилт хийж өгөхийг хүссэн боловч манайх хийдэггүй гэснээр аргаа барж Улаанбаатар хотод ШӨТГазарт хандахад шүүхэд хандахыг зөвлөсөн. Чанар, стандарт хэмжил зүйн газрын дэргэд орон сууцны талбайн хэмжилт хийж өгөх талаар Рус-Нур ХХК-ний ерөнхий архитектор С.Асылханд хандсанаар Монгол Улсын MNS6058:2009 гэсэн стандартын дагуу архитекторчийнхаа хамт хэмжилтийг хийж, орон сууцны өрөө тасалгааны талбайн хэмжээг 50,269 м.кв байна гэж 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 01 тоот дүгнэлтийг хийж өгөв. Энэхүү дүгнэлтийг үндэслэн З.Асанаас худалдан авсан орон сууцны үнэ, зээл хүүгийн тооцоог бодит байдлаар хүснэгтээр гарган нэхэмжилж байна. Иймд зээл авч бодит байдлаас илүү төлсөн төлбөр 24895873 төгрөг 33 мөнгө, Рус-Нур ХХК-аар талбайн хэмжээг тогтоолгосны төлбөр 150000 төгрөг бүгд 29918643 төгрөг 72 мөнгийг З.Асанаас гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч З.Марат шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Нур-отан-2, 23 айлын орон сууцнаас иргэн З.Асанаас 75 мкв 3 өрөө байрыг худалдан авахаар гэрээ хийгээд, мөн оны 9 дүгээр сард ашиглалтад оруулж өгөхөөр тохиролцсон. Уг орон сууцны үнэ болох 75.5 сая төгрөгийн 30 хувь болох 22.650.000 төгрөгийн урьдчилгааг төлж шилжүүлсэн. Уг шилжүүлгийг хэрэгт хавсаргаж өгсөн. Улмаар Улсын бүртгэлийн хэлтэст хандаж үл хөдлөх хөрөнгийн 0213005982 дугаартай гэрчилгээг 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр авсан. Мөн орон сууцны ипотекийн зээлийн гэрээг ХААН банктай 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2461 тоот гэрээг байгуулсан. Тэр хугацаанаас эхлэн 52.850.000 сая төгрөгийн зээл олгохоор гэрээг байгуулж надад уг 52.850.000 төгрөгийг олгосон. Уг 52.850.000 төгрөгийг банкнаас З.Асанд олгоно гэж шийдвэрлэсний дагуу З.Асанд өгсөн. Уг 75.5 сая төгрөгийн хүү болох 442.811 төгрөгийг тэр хугацаанаас эхэлж төлж эхэлсэн. Энэхүү хүүг 2013 оны 12 дугаар сараас эхэлж 8 хувийн хүүтэй төлж эхэлсэн. Одоо хүртэл төлж байгаа. Миний нэхэмжилж байгаа зүйл маань би гэрээг 75.5 сая төгрөгөөр хийсэн. Тухайн үед хэдэн м.кв гэдгийг мэдээгүй. Харин надад 3 өрөө байр, 60-70 м.кв талбайтай, үнэ нь 1.200.000-1.300.000 төгрөгийн үнэтэй гэдгийг хэлсэн. Тийм учраас банктай 75.5 сая төгрөгийн гэрээ байгуулж 30 хувийг төлөөд 22.5 сая төгрөгийг З.Асанд олгосон. Тэр баримт хэрэгт дотор байгаа. Тэр 22.5 сая төгрөгийг өөрийн данснаас шууд З.Асаны дансанд хийж өгсөн. Энэ хүн бол миний байр 50.2 м.кв талбайтай. Би чамд гэрээ байгуулахад дундаас тодорхой хэмжээний мөнгө авах ёстой. Тэр мөнгөнөөс зээлээ хаагаад бүр өсгөөд үнийн дүнгээс зөрүүг нь чи авч болно. Тэрүүгээр зээлээ төлж болно гэж хэлсэн бол өнөөдөр гомдол гаргахгүй байсан. Энэ хүн 67.5 сая төгрөгөөр зээлийн гэрээ хийсэн гэсэн. 67.5 сая төгрөгөөр хийсэн ч, 75.5 сая төгрөгөөр хийсэн ч З.Асан надад нэг ч төгрөг олгоогүй. Би тухайн үед амаар хэлсэн. Та бид хоёр гэрээ хийж байхад дунд нь 7 сая төгрөгийн зөрүү гарна. Та надад өгөх үү гэхэд би Улаанбаатар хотод явах гэж байна. Ирээд энэхүү 7 сая төгрөгийн зөрүүг чамд өгнө. Одоогоор миний данснаас авч болохгүй гэсэн хариулт өгсөн. За өгөх байх гэж итгэсэн. Гэхдээ энэ байр 3 өрөө байр учраас банктай гэрээ байгуулахдаа тодорхой хэмжээгээр асуусан. 3 өрөө байр банкны ханшаар хэдэн төгрөг байх ёстой юм вэ гэж асуусан. Тэгэхэд та 80 сая хүртэл хүсэлт гаргаад тэрнийгээ гаргаж авч болно гэсэн. Тийм учраас 3 өрөө байр 80 сая төгрөгөөс доошгүй үнэтэй байдаг юм гэсэн зөвлөгөө өгсөн. Тэрний дагуу нотариатад 80 сая төгрөг болгохоор хүсэлт гаргасан боловч зөвшөөрөөгүй. Учир нь нэгэнт гэрээ байгуулагдсан учраас гэрээг зөрчихгүй. Тийм учраас би хуурамч гэрээ хийхгүй гэсэн. Ийм учраас 75.5 сая төгрөгөөр явсан. Тухайн үед бид хоёр тохироод дундаас нь орсон орлогыг энэ хүн гаргасан болоод би нөхөөд явсан бол болох байсан. Энэ хүнд 30 хувь буюу 22.5 сая төгрөгийг хийж өгсөн. Тэрнээс үлдсэн 52 сая төгрөгийн хүүг одоо хүртэл төлж байгаа. Тэрнээс хойш хоногоор бодоход 893 хоногийн мөнгө болох өөрөөр хэлбэл 75 м.кв-ын зөрүү нь 25 м.кв-ын үнэ 25 сая төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн тэр хугацаанд банканд төлсөн хүү болох 4.8 сая төгрөгийг нэмээд нийт 29918643 төгрөгийг нэхэмжилж байгаа юм гэв.

Хариуцагч З.Асан шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:Миний бие 2013 онд 23 айлын 5 давхар орон сууцыг шинээр барьж ашиглалтад оруулан 3 өрөө байрыг тухайн үеийн ханшаар 1 м.кв-ыг 1300000 төгрөгөөр үнэлэн 71,7 сая төгрөгөөр худалдахаар зарлаж байсан юм. Иргэн З.Марат 3 өрөө байр худалдан авахаар хүсэлт гаргасны дагуу З.Мараттай зөвхөн үнийн дүнгээр тохиролцож 55,2 м.кв бүхий 3 өрөө байрыг зарласан үнээс 4,2 сая төгрөгөөр бууруулан 67,5 сая төгрөгөөр худалдсан юм. Үүнийг нотлох баримт маань би үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны татварт 67,5 сая төгрөгийн 2% болох 135000 төгрөгийг 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төлж бүх материалыг бүрдүүлэн өгч З.Марат банкнаас зээл хөөцөлдөж эхэлсэн юм. Тухайн үед 3 өрөө байрыг худалдах , худалдан авах гэрээг хоёр тал 67,5сая төгрөгөөр гэрээ хийж гэрээг тус аймгийн наториатч Х.Гүлжаухараар баталгаажуулсан болно. Тухайн үед З.Маратад 67,5 сая төгрөг бэлэн байгаагүй учраас банкнаас зээл авахаар хөөцөлдөхөд банкнаас 47,6 сая төгрөгийн зээл олгох тооцоог банкны эдийн засагч гаргасан байна. З.Марат тухайн үед банканд төлөх 8 сая төгрөгийн зээлтэй байсан, дээр нь 3 өрөө байрны үнэ 67,5 сая төгрөгийн 30% болох 20400000 төгрөг төлөхөд дээрх 47,6 сая хүрэлцэхгүй учраас З.Марат өрөө санаачлан байрны үнийг зориудаар өсгөж 75,5 сая төгрөгөөр үнэлж банкнаас зээл авах материалыг өрөө бүрдүүлсэн юм. Уг байрыг 75,5 сая төгрөгөөр үнэлэхэд банк З.Маратад 52850000 төгрөг олгохоор тооцоо гарсан байна. Үүнийг нотлох баримт нь би 75,5 сая төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө борлуулсны татварт 1510000 төгрөг төлөх болж би урьд нь 1350000 төгрөг төлсөн учраас татварын зөрүүд 160000 төгрөгийг 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр дахин төлж уг байрыг З.Маратад худалдсан үл хөдлөх хөрөнгийн татварыг 2 удаа төлсөн минь нотлох болно. Хуурамч гэрээний дагуу 75.5 сая төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө борлуулсны 160000 төгрөгийн татварыг би З.Маратаар төлүүлэх гэсэн боловч Маратад мөнгө байгаагүйн улмаас би өөрөө төлсөн юм. З.Маратын санаачилгаар 3 өрөө байрыг 75.5 сая төгрөгөөр худалдах, худалдан авах 2 талт хуурамч гэрээг дахиж хийж, уг гэрээг наториатч Б.Гүлжаухараар З.Марат 2 дахь удаа баталгаажуулсан болно. Үүнийг наториатч Б.Гүлжаухар нотлох болно. Уг гэрээг зөвхөн З.Маратад банкнаас ахиухан зээл авч өгөхийн төлөө хийсэн болохоос биш бодит гэрээ нь түүрүүний наториатч Б.Гүлжаухараар баталуулсан 67,5 сая төгрөгөөр худалдах, худалдан авах 2 талт гэрээ болно. Уг хуурамч гэрээг хийж З.Марат 3 өрөө байрыг 75,5 сая төгрөгөөр үнэлэн банкнаас 52850000 төгрөгийн ипотекийн 8%-ийн зээл авахад байрны үнийн 30% буюу 22650000 төгрөгийн урьдчилгаа төлөх болов. Гэтэл байрны үнийн 30% буюу 22650000 төгрөгийн урьдчилгаа төлөхөд З.Маратад бэлэн ердөө 8,5 сая төгрөг байсан учраас үлдсэн 14000000 төгрөгийг надаас бэлнээр зээлээр авч байрны урьдчилгаа төлсөн юм. Уг 14000000 төгрөгийн зээлийг надаас авахад 10000000 төгрөгийн зээлийн баримтыг наториатаар батлуулан өгч, үлдсэн 4000000 төгрөгийн зээлд Зил-130 маркийн ачааны автомашиныг Ж.Төлеухан гэдэг хүний итгэмжлэлээр 4000000 төгрөгөөр үнэлж өгсөн юм. 10 сая төгрөгийн зээлийг анх авахад хэд хоногийн дараа өгнө гэж амлаад дараа нь 3 сар чирэгдүүлэн би удаа дараа нэхэж очиход сүүлд 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гарын үсгийн баталгаатай баримтыг арай гэж авсан юм. Уг 10 сая төгрөгийг 3 жил дараалан чирэгдүүлэн өнөө маргааш өгнө гээд өдий хүрлээ.

Уг машин нь маш хуучин учраас 4 сая бэлэн мөнгөөр худалдаж чадаагүй Улаанхус сумын иргэн Сесияд мал оруулан арай гэж худалдсан юм. Гэтэл Зил-130 машин нь З.Маратын машин биш Ж.Төлеухан гэдэг хүний машиныг аваад надад хууль бусаар худалдсан байна. Уг машины жинхэнэ эзэн Ж.Төлеухан Улаанхус суманд очиж Сесиятай миний машиныг хууль бусаар худалдсан байна би буцааж авна гээд маргалдан, улмаар хуулийн байгууллагад хандсан байна. Ж.Төлеуханы Ховд аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагч хийдэг хүү нь уг маргааныг биечлэн хөөцөлдөж байна. Хэрэв хуулийн байгууллагаас уг маргаантай машиныг Ж.Төлеуханд буцааж өгөх шийдвэр гарвал би 4000000 төгрөгөөр хохирох магадлалтай болно. З.Марат өөрөө хууль сахиулах, хэрэгжүүлэх төрийн тусгай албан хаагч мөртлөө ийм будлиантай зөрчил гаргаж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн байна. Би З.Маратад 3 өрөө байрыг 67,5 сая төгрөгөөр худалдаж, З.Маратаас 61350000 төгрөг авсан, үлдсэн 6150000 төгрөгийг авч чадаагүй өдий хүрлээ. Би З.Маратад анх байрны үнийг 4,2 м сая төгрөгөөр бууруулж хөнгөлөлт үзүүлэн, байрны үнийг 30%-ийг төлж чадахгүй байхад 14000000 төгрөгийн зээл өгч туслан, байрны үнийг зориудаар өсгөж хуурамч гэрээ хийх тухай хүсэлт гаргахад зөвшөөрч тусалсан учир нь З.Марат миний эхнэр Ш.Айгүлтэй нэг Ботахара омгийн хамаатан, бас нэг ангийн андууд байсан, дээр нь тухайн үед 4 ам бүлтэй орох орон байхгүй байна гэсэн ар гэрийн гачигдлыг харгалзан үзэж тусалсан юм. 10 сая төгрөгний зээлийг одоо хүртэл барагдуулаагүй чирэгдүүлэхэд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй хүлээцтэй хандаж байхад намайг муухайгаар гүтгэж байрны талбай хэмжээг илүү бичиж мэхлэн худалдсан мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь,

1.З.Марат нь хууль сахиулах цагдаагийн байгууллагад ажилладаг төрийн тусгай албан хаагчийн хувьд ердөө 3 өрөө байрны талбайн хэмжээг хэмжиж тооцож чаддаг чадвартай хүн учраас анх байр худалдан авахад 55,2м2 талбайтай байрыг 75 м2 -аар худалдан авч надад мэхлүүлдэг хүн биш.

2.Байрны үнэ болох 75,5 сая төгрөгийг өөрөө төлсөн бол надаас тухайн үед 14000000 төгрөгийн зээлийг авч 10 сая төгрөгийн нотариатаар батлуулан баримт өгч, дээр нь Зил-130 маркийн автомашин өгөх ямар ч шаардлагагүй юм.

3.З.Марат анх байр худалдан авсан үед бид хоёр байрны үнийг кв.метрээр бус үнийн дүнгээр тохиролцож наймаа хийсэн болно. Хэрэв кв.метрээр тооцвол \55.2 м2 х 1300000\ 71.7 сая төгрөгөөр худалдан авах байсан.

4.Би 25 айлын 5 давхар орон сууцыг барихад банкнаас тодорхой хэмжээний зээл авч, зээлийн эргэн төлөлтийн хугацаа дууссан учраас байрны тухайн үеийн ханшийг бууруулан яаралтай байр худалдсаныг минь З.Марат овжин ашиглан надаар хуурамч гэрээ хийлгэж арилжааны банкнаас их хэмжээний мөнгө авчхад эргээд ямар ч үндэслэлгүйгээр намайг гүтгэн их хэмжээний мөнгө нэхэмжлэн, дээр нь надаас авсан 10 сая төгрөгийг төлөхөөс зайлс хийсэн билээ. Холбогдох нотлох баримтуудыг үндэслэн З.Маратын үндэслэлгүйгээр гүтгэж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч З.Асан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Марат нь надад дээр 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ирсэн. Бид нар орон сууцыг 9 дүгээр сарын 18-нд ашиглалтад оруулах гэж байсан. Тэгээд надад би байр авмаар байна гэсэн. Би тухайн үед З.Маратын сайн таньдаггүй байсан. Тухайн үед Цагдаагийн газраас Маратаас гадна 3 хүн ирсэн. Тэгээд би З.Маратад чи 30 хувиа хийхгүй бол энэ байрыг өгөх боломжгүй гэсэн чинь надад мөнгө байхгүй. Байгаа нь 8.5 сая төгрөг байна гэсэн. Тэрийгээ өгсөн. Тэгээд нотариат дээр очоод өөрөө гэрээгээ хийгээд гэрээг авч ирээд банканд өгөхөөр таны хийсэн гэрээ чинь 45 хувийг хангахгүй байна. Танд гарвал 41.7 сая төгрөгийн зээл гарах юм байна. Энэ хүн 30 хувийг хийхгүй бол банкны зээл бүтдэггүй. Тэгээд би карманаас 14 сая төгрөгийг гаргаж ирээд өгөөд, дараа нь чи миний дансанд хийгээрэй, хэзээ хийж өгөх үү гэхэд 3,4 хоногийн дараа өгнө гэсэн. Тэгээд бичиг баримтыг бүрдүүлээд банканд өгсөн. Би нэг сар гаруй Турк улсад яваад ирсэн чинь мөнгө төгрөг нь бүтсэн байна. З.Маратаас мөнгө төгрөгөө нэхсэн чинь маргааш, нөгөөдөр өгнө, ингэнэ тэгнэ гэсэн. Хэрэв З.Марат нь 75.5 сая төгрөгийн 30 хувь болох 22.5 сая төгрөгийг өөрөө хийсэн гэлээ. Хэрэв тэгж 22.5 сая төгрөгийг хийсэн бол машин өгөөд шаардлага ч байхгүй. 10 сая төгрөгийг хүүтэй нь төлж өгнө гээд бичиж өгөх шаардлага ч байхгүй. Мөнгө төгрөг нь байхгүй болохоор 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл байранд оруулаагүй. Тэгээдавгай хүүхэд нь ирээд З.Асан ах яах вэ гэсэн. Эхнэр нь ургийн хамаатан хүн байсан. Тиймээс би ч гэсэн адилхан 3 хүүхэдтэй байсан учраас байранд нь оруулж өгсөн. Зээлийг нь бүтээж өгсөн. Би ямар ч буруу зүйл хийгээгүй. 3 жилд өгөөгүй мөнгийг нэг ч өдөр З.Маратын хаалгыг нь тогшиж нөгөө мөнгийг өгөөч гэж хэлээгүй. Бүтэхгүй байгаа зүйлийг нь хийж өгсөн. Ямар нэгэн засвар гарвал хийж өгч байсан. Гэрээнд 75 сая төгрөгөөс илүү гарсан ванныг тавиулахгүй, душ тавиулсан. Душны мөнгийг би өөрөө тусдаа өгнө гэсэн. Душ нь 1.5 сая төгрөгийн үнэтэй. Нэг нутгийн хүмүүс учраас юм нь болохгүй байгаа байлгүй дээ гэж бодсон. Тэгээд сүүлд нь З.Маратаас энэ мөнгийг нэхсэн. З.Марат нөгөө мөнгөнөөс жаахан өгөөч гэсэн. Дөхөж байна, өгнө өгнө гэж байгаад намайг шүүхэд өгсөн. Уг нь би З.Маратыг шүүхэд өгөх ёстой байсан. Хүнийг худлаа гүтгэх ямар ч шаардлага байхгүй. Чи бол хуулийн байгууллагад ажиллаж байгаа хүн. Чамайг 68 саяар бичиж өгөөд 12 дугаар сарын 27-ны өдөр шинэ жил болох гэж байхад Хаан банкны захирал Үсений өрөөнд очоод За би З.Марат чамд бэлэн мөнгө өгсөн шүү дээ гэхэд одоо энэ зээл гарсны дараа танд өгнө гэсэн. Гэтэл одоо хүртэл 3 жилийн хугацаанд өгөөгүй. Чиний мөнгө хүүтэй болоод миний мөнгө хүүгүй шороо юм уу?. Адилхан эр хүн байна даа гэж бодоод чамд юу ч хийгээгүй. Тэгээгүй байсан бол аль хэдийн чамайг шүүхэд өгөх байсан. 22.8 сая төгрөг карманд чинь байсан бол юу гэж 10 сая төгрөг өгнө гэж баримт бичиж өгөх үү. Дээрээс нь 1 сая төгрөгийн машиныг 4 сая төгрөгөөр үнэлж авлаа шүү дээ. Одоо чи эрүүл саруул дулаахан байранд амьдарч байна. Би чамаас өдөр болгон мөнгөө өг гэж шаардаагүй. Эхнэр маань нэг удаа очоод шаардсан байсан. Тэгээд би залуу хүн байна, болохгүй байгаа байлгүй дээ гэж бодоод болиулсан. Сүүлд нь байрны ханш буурч байгаа юм байна. Байрнаас хасаад өгдөг юм уу гэж чамтай ярьсан. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь, нэхэмжлэгч З.Марат нь хариуцагч З.Асанаас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг, Нурлы тан-2 орон сууцны, 5 давхар 21 тоотод байрлах 75 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан авсан болох нь 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Шинээр баригдаж буй орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Хаан банкны Баян-Өлгий аймгийн салбартай байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 7461 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ, 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр олгосон Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар 000201441, эрхийн улсын бүртгэлийн дугаар Ү-0213005982-тай гэрчилгээгээр тус тус нотлогдож байна.

2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Шинээр баригдаж буй орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч З.Асан нь биет байдлын доголдолгүй сууцыг худалдан авагч З.Маратын өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохирсон үнийг төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч З.Марат нь уг орон сууцыг худалдан авахад 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 7461 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ-г Хаан банкны Баян-Өлгий аймгийн салбартай байгуулан 52850000 төгрөгний зээлийг, жилийн 8%-ийн хүүтэй, 240 сарын хугацаатай авсан, уг зээлийн барьцааны гэрээнд Улсын бүртгэлийн дугаар Ү-0213005982, гэрчилгээний дугаар 000201441, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт 23 айлын орон сууцны 21 тоот 75 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

Нэхэмжлэгч З.Марат нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 7000000 төгрөгийг 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр, 650000 төгрөгийг 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр, 8500000 төгрөгийг 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр, 6500000 төгрөгийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр, 52850000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус тус Хаан банкны мөнгө шилжүүлэг болон орлогын мэдүүлгээр нийт сууцны үнэ болох 75500000 төгрөгийг бүрэн төлсөн мэт харагдаж байгаа боловч нэхэмжлэгч З.Марат нь 10 сая төгрөгийг хариуцагч З.Асанд дутуу төлсөн болох нь доорх гарын баримтаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч З.Маратын 2 удаагийн нотариатаар гэрчлүүлсэн 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн гарын баримтад 75500000 төгрөгөөс үлдсэн 10 сая төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 15-ны дотор З.Асанд өгнө гэсэн бол, 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн гарын баримтад З.Асанаас зээлээр авсан 10 сая төгрөгийг 2014 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүү болох 200000 төгрөгийг нэмж төлж өгнө гэсэн байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч З.Марат нь сууцны үнэ 65500000 төгрөгийг хариуцагч З.Асанд төлсөн болох нь нотлогдож байна.

Улмаар нэхэмжлэгч З.Марат нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг, Нурлы тан-2 орон сууцны, 5 давхар 21 тоотод байрлах 75 м2 талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж 000201441 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ олгогджээ.

Харин худалдагч З.Асан нь худалдан авагч нарын өмчлөлд гэрээгээр тохирсон хэмжээнээс бага буюу доголдолтой сууц шилжүүлсэн талаар нэхэмжлэгч З.Марат маргаж, нэхэмжлэлийн шаардлагыг нотолж Рус Нур ХХК-ний хэмжилт хийсэн дүгнэлтийг нотлох баримтаар гаргасан байна. Уг Рус нур ХХК-ний хэмжилт хийсэн Стандартчилал, хэмжил зүйн Үндэсний зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS6058:2009 стандарт-аар тооцохоор талбайн хэмжээ 50,269 м.кв болохыг тогтоосон, улмаар хариуцагч З.Асан нь орон сууцны хэмжээг нэхэмжлэгчийн хүсэлтээр санаатай ихэсгэж бичсэн гэж хүлээн зөвшөөрч байгаа болно.

Мөн анх талууд орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр сууцны үнийг 67500000 төгрөгөөр тохирч гэрээ хийсэн болохыг гэрч нотариатч Б.Гүлжаухар, эдийн засагч Х.Серик нар мэдүүлсэн боловч уг гэрээний эх болон ямар нэгэн хувь байхгүй, нотариатчийн бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй болох нь үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байгаа тул хариуцагч З.Асаны нэхэмжлэгч З.Марат нь банкнаас их хэмжээний мөнгө зээлээр авахын тулд дүр үзүүлэн гэрээ хийсэн гэх тайлбар нь үгүйсгэгдэж байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.2 дахь хэсэгт зааснаар худалдан авагч нь сууцны талбайн хэмжээ нь гэрээнд тохирсон хэмжээнээс дутуу байгаа хэмжээгээр сууцны үнийг бууруулах, учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Тухайн үеийн орон сууцны 1 кв.м-ыг нь 1200000-1300000 төгрөгөөр тохирч байсан болохыг зохигчид хүлээн зөвшөөрч байгаа тул орон сууцны талбайн хэмжээ 50.269 м.кв-ыг 1200000 төгрөгөөр үржүүлэн тооцоход З.Маратын худалдан авсан сууцны үнэ 60322800 төгрөг болох нь тогтоогдож байна.

Хариуцагч З.Асан нь нэхэмжлэгч З.Марат 14000000 төгрөгийг зээлээр өгсөн, мөн З.Марат нь бусдын Зил-130 маркийн машиныг өөрийн болгон 4000000 төгрөгт өгч мэхлэгдсэн гэх боловч энэ талын нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй учир хариуцагч энэ талаар шүүхэд тусдаа нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч З.Марат нь Хаан банкны Баян-Өлгий аймаг дахь салбартай зээлийн гэрээг өрөө хийсэн учир хариуцагч З.Асанаас зээлийн хүүг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч З.Марат нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүргийг өөрөө хүлээх учир Рус-Нур ХХК-аар талбайн хэмжээг тогтоолгосны төлбөрт төлсөн гэх 150000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй ба Рус-Нур ХХК-нд 150000 төгрөг төлсөнийг нотлох баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч З.Маратын нийт төлсөн сууцны үнэ 65500000 төгрөгөөс 60322800 төгрөгийг хасахад зөрүү 5177200 төгрөгийг хариуцагч З.Асанаас гаргуулан нэхэмжлэгч З.Маратад олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 24741443 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч З.Маратын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307543 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч З.Асанаас 97785 /ерэн долоон мянга долоон зуун наян таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Маратад олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Жадик хостай овогт Зейнелийн Асанаас 5177200 /таван сая нэг зуун далаан долоон мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан Жантекей Ботахара Харажан овгийн Зайтиний Маратад олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 24741443 /хорин дөрвөн сая долоон зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун дөчин гурван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч З.Маратын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307543 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч З.Асанаас 97785 /ерэн долоон мянга долоон зуун наян таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Маратад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК