Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 1144

   2019         07          22                                   2019/ШЦТ/1144                                          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

улсын яллагч С.Мөнхгэрэл,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт У.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Э нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1702000610021 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эх, хойд эцэг, 2 дүүгийн хамт, Сонгионохайрхан дүүргийн 27 дугаар хороо Махын 16 дугаар байр 6 тоотод оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 405 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Сонгионхайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 421 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймаг, Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 34 дүгээр захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 04 хоногийн ялыг өршөөн хассан, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 5 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 16 хоногийнг Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр суллагдсан, Мөнхөд овогт Цэрэнгийн Б, /Регистрийн дугаар УП93060111/,

Монгол Улсын иргэн 1990 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцаа худалдааны менежмент мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 2-48 дугаар байрны 46 тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 405 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг 1 жилээр тэнсэж хянан харгалзсан, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 435 дугаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 cap хорих ялыг 1 жилээр хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар эвлэрсэнээр хэрэгсэхгүй болгосон, Тайжууд овогт Уугандарханы Б. /Регистрийн дугаар УИ90121758/,

Монгол Улсын иргэн 1988 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, рекламны дизайнер мэргэжилтэй, ам бүл 3 эх, дүүгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 3-60 дугаар байрны 40 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Баянхулж овогт Энхзамын Э, /Регистрийн дугаар УХ88050777/,

Монгол Улсын иргэн 1986 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 43 дугаар гудамжны 743 тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 3 cap 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж хугацаа дуусч суллагдсан, Сутай овогт Цагааны Э. /Регистрийн дугаар ЧЙ86082111/.

Үйлдсэн гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх
дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан
метамфетамины агууламжтай уутны хамт 0.6 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

Мөн 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав хотхон орчим 27-00 УБГ улсын дугаартай тзэврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 0.65 грамм, биедээ 9.18 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

Шүүгдэгч У.Б нь Э.Этай гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдан, төлөвлөж зохион байгуулан 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 25,83 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, уг бодисоо 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав хотхон хүртэл тээвэрлэсэн,

Мөн 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав хотхон орчим 27-00 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 13,3 гр “Мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, биедээ хадгалсан

Шүүгдэгч Э.Э нь шүүгдэгч У.Бтэй гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, гэмт хэргийг өөрөө гүйцэтгэн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 25.83 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, уг бодисоо 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хил хууль бусаар нэвтрүүлсэн, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав хотхон хүртэл тээвэрлэсэн,

Мөн өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав хотхон орчим Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 2.7 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, биедээ хадгалсан

Шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав хотхоны орчим өөрийн цүнхэндээ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 13,03 грамм “Каннабис” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.             

/яллах дүгнэлтэд бичигдэснээр/

                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Ц.Б нь хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

Шүүгдэгч У.Б нь Э.Этай гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдан, төлөвлөж зохион байгуулсан, хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, биедаа хадгалсан, Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, тээвэрлэсэн,

Шүүгдэгч Э.Э нь У.Бтэй гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, гэмт хэргийг өөрөө гүйцэтгэсэн, хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, биедаа хадгалсан, Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, тээвэрлэсэн,

Шүүгдэгч Ц.Э нь хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай

...Уг тээврийн хэрэгслийн арааны хажууд “Parlament” нэртэй тамхины хайрцаг байх ба уг хайрцаг дотор тамхигүй, 27 ширхэг зиплок түгжээ бүхий хоосон уутнууд байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Зиплок түгжээ бүхий уутнуудтай хайрцагийг үзлэгээр хураан авав. Үзлэгийг цааш тээврийн хэрэгслийн агааржуулалтын дээр байх хайрцаганд явуулахад 20.000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 13 ширхэг, 5000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг байсанг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Үзлэгийг үргэлжлүүлэн жолоочийн хажуу талын суудлын урд хайрцаганд явуулахад 2 ширхэг саарал, цэнхэр судалтай гуурс байсанг гэрэл зургаар бэхжүүлэн хураан авав. Үзлэгийг тээврийн хэрэгсэл доторх ар талын салон хэсэгт явуулц бүх шалавчнуудыг авч үзлэг хийхэд ямар нэгэн ач холбогдол бүхий зүйл гарч ирээгүй боловч жолоочийн хажуу талын сандалны ард талын халаасанд 3 ширхэг цэнхэр болон улаан өнгийн судалтай гуурс байсанг гэрэл зургаар бэхжүүлэн хураав. Ар талын суудал дээр “Jordan” гэсэн тэмдэглэгээтэй цахилгаантай хар цүнхний дээд цахилгаантай хэсэгт салфетканд боосон шилэн гаансанд шургуулсан гуурс байх бөгөөд уг гуурс, гаансны дотор хэсэг цагаан болон бор өнгийн зүйлээр бохирлогдсон байна. Үзлэгийн явцад оролцогч Ц.Б уг цүнхийг миний цүнх гэж мэдүүлж байв. Уг гуурс шургуулсан шилэн гаансыг гэрэл зургаар бэхжүүлэн үзлэгээр хураан авав гэх тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 14-21 тал/,

Шүүгдэгч Ц.Бий биед үзлэг хийсэн тухай

...Ц.Бий хувцасыг зогсож буй газрынх нь хажууд 25 см зайд байх цаасан хайрцаг дээр тавиулан тайлуулсан бөгөөд буцаан өмсгөх үед уг хайрцагны урд хэсэгт 10 см зайд 8х6 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий уут байх ба дотор нь цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл байна. Уг зүйлийг Dijital scale гэх гар жин дээр жинлэхэд уутны хамт 0.6 грамм байх бөгөөд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх True Nark багажаар уг цагаан мөс мэт зүйлийг шалгахад сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламж илэрч байсныг тэмдэглэлд тусгаж гэрэл зургын аргаар бэхжүүлэн авлаа гэх тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /1-р хх-ийн 22-30 тал/,

-Ц.Бий гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 43-45 тал/,

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол /1-р хх-ийн 59 тал/,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 129-130 тал/,

Гэрч Б.Батхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн:

...Тэгээд бид гурав бөхийн өргөөний авто замын уулзвар дээр ирээд уулзвараар баруун тийш буюу ертөнцийн зүгээр урд зүгрүү эргэсэн. Эргэх үед уулзвар дээр хар бараан өнгийн хувцас өмссөн эрэгтэй хүн зогсож байсан ба Б /Төдө/ ах тэр хүнийг заагаад чи тэр хүн дээр очоод 200,000 төгрөг аваад ир гэсэн. Тэгээд би машинаас буун Б /Төдө/ ахын зааж өгсөн хүн дээр очоод таниас мөнгө аваадах гэсэн юм гэтэл тэр ах надад 200,000 төгрөг өгөөд яваад өгсөн. Би мөнгөө аваад Б /Төдө/ ахад өгөөд байж байхад цагдаа нар ирээд бид гуравыг бариад цагдаагийн байгууллагад авчирсан юм гэм мэдүүлэг /хх-ийн 131-132 тал/,

Гэрч Т.Санжаагийн мөрдөн байцаалад өгсөн:

Би 2017 оны 09 дүгэзр сарын 20-ны өдрийн орой 22 цагийн үед гэрээсэз гараад 21 дүгээр хорооллын 2-58 дугаар байрны гадаа Батхүүтэй уулзхаар болоод хамт гадаа тамхи татаад зогсож байтал Б ах хар өнгийн суудлын Бенз маркын машинтай ирж хажууд зогсоод мэндлээд Батхүү бид хоёрыг хамт Бөхийн Өргөө ороод юм зөөгөөд өгөөч гээд хамт явсан. Батхүү бид 2 машины хойд суудал дээр суугаад төв замаараа явсаар байгаад Бөхийн Өргөөний уулзвараар урд зүг рүү эргээд нэг байрны гадаа зогссон. Тэнд зогсоод Б ах нэг хүнтэй утсаар яриад байсан. Тэгээд хэсэг сууж байтал Б ах хүн утсаар ярихыг хүлээгээд байх шиг болохоор нь би машинаас нь буугаад дэлгүүр ороод ус авчихаад ирсэн бөгөөд ойролцоогоор 1-2 минут болсон. Намайг ирэхэд Батхүү Б нар машиндаа сууж байсан. Намайг дэлгүүр орчихоод буцаад машинд сууж байхад цагдаа нар ирж бид нарыг баривчилсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 134-135 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 9181 дүгээр:

Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан гялгар ууттай 17,5 см урттай өнгөгүй гуурс, №1 гэж дугаарласан гялгар ууттай дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс, №2 гэж дугаарласан гялгар ууттай цэнхэр өнгийн судалтай соруул мэт зүйл 3 ширхэг, №2 гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн судалтай соруул мэт зүйл 2 ширхэг, №8 гэж дугаарласан гялгар ууттай тунгалаг мөс мэт зүйл нь 0,6192 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан гялгар ууттай 17,5 см урттай өнгөгүй гуурс, №1 гэж дугаарласан гялгар ууттай дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс, №2 гэж дугаарласан гялгар ууттай цэнхэр өнгийн судалтай соруул мэт зүйл 3 ширхэг, №2 гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн судалтай соруул мэт зүйл 2 ширхэг, №8 гэж дугаарласан гялгар ууттай тунгалаг мөс мэт зүйлд метамфетамины агууламж илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 151-153/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 4984 дүгээр шинжэчийн дүгнэлт /1-р хх-ийн 155-156 тал/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн үндэсний төвийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 925 дугаар:

Ц.Б нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна. Одоо Ц.Б нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Ц.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ц.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Ц.Бд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна. Мансуурах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх нэршлүүд нь утга нэгтэй ойлголтууд болно. Ц.Бд мансууруулах сэтгэц нөлөөт бодисын хамааралтай гэх шинжтэмдэг одоогоор үгүй байна. Хэрвээ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэж оношлогдвол Монгол улсад эмчлэгдэх боломжтой. Сэтгэцийн Эрүүл Мэндийн үндэсний төв энэ төрлийн эмчилгээг гүйцэтгэх боломжтой. Ц.Бд сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй болно гэх дүгнэлт /1-р хх-ийн 161-162 тал/,

Шүүгдэгч Ц.Бий мөрдөн байцаалтад өгсөн:

Шилэн гаанс, соруул зэрэг бол намайг 2016 оны 10 дугаар савд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1 дэх хэсэгг зааснаар баривчлагдах үед надад байсан эд зүйл байгаа юм. Дээрх эд зүйлсийг би өөрийн үүргэвчинд хийгээд тэр чигт нь мартсан байсан. Намайг шүүхээр ял шийтгүүлээд гарах хүртэлх хугацаанд уг эд зүйлс манай гэрт миний үүргэвчинд байсан. Тухайн гаанс, соруул зэргийн талаар мартсан байсан бөгөөд цүнхэндээ байгааг мэдээгүй. Надад ямар нэгэн мөс гэх бодис байгаагүй. Мөс гэх зүйл миний биенээс болон миний унаж явсан тээврийн хэрэгслээс гараагүй. Машинд болон биед үзлэг хийсний дараа байцаагчийн өрөөнөөс олдсон. Тэрийг хар тамхитай тэмцэх газрын төлөөлөгч гаргаж ирээд тэгээд минийх гэж хураасан. Миний зогсож байсан цаасан хайрцагны хажуунаас олоод намайг хаячихлаа гэж хэлсэн. Надад бол ямар нэгэн хар тамхи мансууруулах бодис байгаагүй тэр бол минийх биш.

2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 21 цаг өнгөрч байх үед би Батхүү гэх залууд утас өгөх ёстой байсан учир холбогдож байгаад 21 дүгээр хороололд уулзсан. Тэр үедээ уулзаад маргааш нь утсыг нь өгөхөөр болсон. Тэгээд би Батхүү, Санжаа нарыг дагуулаад Бөхийн өргөө орж хүнтэй уулзхаар явсан. Би тар хоёрыг хань татаж авч явсан. Би Бөхийн өргөө орж Баттулга гэх залуугаас 70,000 төгрөг авах ёстой байсан юм. Баттулга гэх залуу надаас 70.000 төгрөг зээлж авсан байсан бөгөөд би тэрийгээ авах гэж очсон. Би Баттулга гэх залууг сайн танихгүй, гэр нь Цирк орчимд байдаг гэсэн. Хувиараа наймаа хийдэг гэж сонсож байсан. Утасны дугаарыг нь мэдэхгүй байна. Бөхийн өргөөний гадаа 2700 УБГ гэсэн машинтайгаа зогсож байтал тал талаас хүмүүс ирээд машины цонх хагалаад бид гурвыг бариад Хар тамхитай тэмцэх газар авчирсан.

... Галбаатар гэх найз маань надтай гутал, пүүзний наймаа хийсэн байсан юм. Тэгээд би авлага болох 200,000 төгрөгөө авсан. Галбаатар зам дээр зогсож байсан болохоор Батхүүг буулгаж авхуулсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 78-79 тал/,  

-Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар тогтоол /2-р хх-ийн 146 тал/,

-гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 149 тал/,

-2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2700 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай:

            ...жолоочийн эсрэг талын буюу баруун талын хаалгыг онгойлгоход хавтаст эд зүйлгүй, баруун урд суудал дээр “pocket scale” гэсэн бичиглэл бүхий гар жин байсныг хураан авлаа. Урд хэсэгт үзлэгийг дуусгаж хойд хэсэгт үзлэг явуулахад зүүн хойд суудал дээр хар өнгийн үүргэвч байх ба дотор нь эмэгтэй хүний гутал, өмд байх ба урд халаасанд нь тунгалаг зиплок түгжээ бүхий ууттай ногоон өнгийн хатаасан ургамал мэт зүйлийг хурааж авлаа. Тээврийн хэрэгслийн хойд суудлын ард хэсгийн зүүн хэсэгт тунгалаг өнгийн уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл байсныг хураан авлаа гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 151-160 тал/,

            Шүүгдэгч У.Бий биед үзлэг хийсэн тухай:

            ... У.Бий биед үзлэг эхлэхийн өмнө нь түүнээс таны биед мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эд зүйл болон түүнийг хэрэглэхэд ашигладаг багаж хэрэгсэл болон хууль бус ямар нэгэн эд зүйл байна уу гэхэд миний өмсөж байгаа куртикны зүүн талын гарны гадна хэсэгт байгаа цахилгаантай халаасанд ойролцоогоор 12-13 грамм мөс гэх мансууруулах бодис байгаа. Түүнээс өөр хууль бус эд зүйл байхгүй гэж хэлээд өөрөө үзлэгийн үед сайн дураараа гаргаж өгсөн зиплок түгжээ бүхий гялгар ууттай цагаан өнгийн мөс мэт зүйлийг цахилгаан жин дээр жинлэхэд гялгар уутны хамт 13.3 грамм жинтэй байв гэх тэмдэглэл...  /HER-MET-COC-AMP-THC-КЕТ/ төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийн саванд шээлгэж үр дүнг хүлээхэд 3 минутын дараа HER хэсгийн Т,С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/, MET хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/, COC хэсгийн Т, С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/, AMP хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/, THC хэсгийн Т, С түвшинд 2 улаан зураас эерэг /илэрсэн/, КЕТ хэсгийн Т, С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/ гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-хх-ийн 163-168 тал/,

            -У.Билнгүүний гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 169-179/,

            -Шүүгдэгч Ц.Бий биед үзлэг хийсэн тухай:

 ...Мөн өмсөж явсан ногоон өнгийн юүдэнтэй цамцны дотор халааснаас Sante Neo гэсэн бичиглэл бүхий нүдний дусаагуур гаргаж ирсэнийг түр хураан авлаа. Ц.Б нь миний биед өөр эд зүйл байхгүй гэсэн бөгөөд үзлэгийг явуулахад өмсөж явсан ногоон өнгийн юүдэнтэй цамцны зүүн талын халааснаас 8x5 см-н хэмжээтэй тунгалаг зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл байх ба уг зүйлийг албаны Capacity гэсэн бичиглэл бүхий гар жин дээр жинлэхэд 9,18 грамм бол байх бөгөөд уг мөс мэт зүйлийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх Trunarc багажаар шалгахад 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламж илэрсэнийг тэмдэглэлд тусгав...

/HER-MET-COC-AMP-THC-КЕТ/ төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийн саванд шээлгэж үр дүнг хүлээхэд 3 минутын дараа HER хэсгийн Т,С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/, MET хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/, COC хэсгийн Т,С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/, AMP хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/, THC хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/, КЕТ хэсгийн Т,С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/ гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд гэх тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /2-р хх-ийн 184-192 тал/,

-Шүүгдэгч Ц.Эрдэнийн биед үзлэг хийсэн тухай:

Ц.Ээс та биедээ байгаа эд зүйлээ гаргана уу гэхэд өмсөж явсан куртканыхаа баруун халааснаас хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт, Лидокайн гэсэн бичиглэл бүхий дотор хэсэг нь доод хэсгээрээ хүрэн өнгийн зүйлээр дээд хэсгээрээ цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон орой хэсгийг хагалсан тарианы усны шил, Лидокайн гэсэн бичиглэл бүхий дотроо өнгөгүй шингэнтэй тарианы усны бүтэн шил гаргаж ирсэнийг хураан авлаа...

/HER-MET-COC-AMP-THC-КЕТ/ төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийн саванд шээлгэж үр дүнг хүлээхэд 3 минутын дараа HER хэсгийн Т,С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/, MET хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/, COC хэсгийн Т,С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/, AMP хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/, THC хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/, КЕТ хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд гэх тэмдэглэл /2-р хх-ийн 199-204/,

Шүүгдэгч Э.Энхтулгын биед үзлэг хийсэн тухай:

...Э.Энхтулгын өмсөж явсан хувцасанд үзлэг хийхэд: Үзлэг хийхийн өмнө Э.Эас таны биед мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах бодис хэрэглэхдээ ашигладаг хэрэглүүр зэрэг эд зүйлс байгаа бол сайн дураараа гаргаж өгөхийг зөвлөхөд Э.Э нь миний өмсөж яваа куртикны зүүн талын дотор халаасанд мөс гэх мансууруулах бодис байгаа гээд куртьикны халааснаасаа дотор талдаа мөс мэт тунгалаг зүйлтэй гялгар ууттай зүйл гарагж ирсэнийг албаны гар жин дээр жинлэж үзэхэд 2,7 грамм зааж байв...

/HER-MET-COC-AMP-THC-КЕТ/ төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийн саванд шээлгэж үр дүнг хүлээхэд 3 минутын дараа HER хэсгийн Т,С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/, MET хэсгийн Т, С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/, COC хэсгийн Т,С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/, AMP хэсгийн Т, С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/, THC хэсгийн Т, С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/, КЕТ хэсгийн Т, С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/ гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд гэх тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /2-р хх-ийн 216-220 тал/,

-Э.Энхтулгын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /2-р хх-ийн 221-224/,

-Э.Энхтулгын  гадаад паспортанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /2-р хх-ийн 229-231/,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /3-р хх-ийн 106-107 тал/,

Шүүгдэгч Ц.Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Би тэр өдөр найзуудынхаа хамт 61 дүгээр гарам гэх газар руу явж ахыгаа Улаанбаатар хотод авчирсан. Би хот руу орж ирээд Баянбүрдийн тойрог дээр буусан. Би тухайн өдөр Сансар гэх газрын “KFC” дээр хүнтэй уулзхаар болоод бэлэн хувцас зархаар очсон. Уг эмэгтэй миний интернетэд тавьсан зарыг хараад бэлэн хувцас авахаар надтай холбогдсон байсан. Би уг эмэгтэйд хүүхдийн фудволк, платье зарчихаад “KFC” орж хоол идсэн. Тэгээд Энхтулгын 886655...-тай дугаар руу залгаад “хаана байна нөгөө яриад байсан дрон /нисдэг камер/-оо засуулах гэсэн юм” гэтэл “би Дүнжингарав зах дээр явж байна хүрээд ир, би хүнтэй уулзах гэж байна” гэж хэлсэн. Намайг Дүнжингарав зах дээр очоод Э руу залгатал байгаа газраа зааж өгсөн бөгөөд олоод очиж уулзсан. Э нэг машин руу суугаад суучих гэхээр нь суутал Б уг машиныг барьчихсан, хажууд нь Б сууж байсан. Би жолоочийн эсрэг талын хойд суудал дээр буюу Бий хойно суугаад Э Бий ард суусан. Тухайн үед Э гартаа цүнх барьчихсан зогсож байсан санагдаж байна. Машинд суугаад хоорондоо мэндэлцгээгээд хаа хүрэх гэж байгаа юм бэ гэтэл Б нь “би одоо явлаа” гэсэн. Харин Б нь миний машин “Home Plaza”-ийн хажуу талын зогсоол дээр байгаа тэндээсээ би 21 дүгээр хороолол орно гэхээр нь Э бид 2 тэгвэл дайгдаад 21 дүгээр хороолол орно гэж хэлээд хамт явсан. Б Бий машин байгаа газар руу хүргэж өгөхөөр болоод явж байтал Э надаас задгай мөнгө асуусан. “Задгай мөнгө байгаа хөгшөөн” гэж хэлтэл эмийн сан дээр зогсоод 2 тарианы усны шил авчихаач гэхээр нь би зөвшөөрөөд Их Монгол шиг санагдаж байна, уг хорооллын эмийн сан руу орж 2 новокиан гэсэн тарианы ус 1 ширхэгийг нь 250 төгрөгөөр авсан. Тэгээд буцаж машинд суугаад Бий машины суухаар хөдлөөд явж байх үед Э ууттай мөс гэх бодис гаргаж ирсэн. Уг мөсөө хаанаас гаргаж ирснийг нь хараагүй. Миний авчирсан тарианы усны шилний оройг хагалчихсан Э ууттай мөснөөсөө жоохонг гаргаад тэр шилэнд хийгээд доороос нь галаар халаагаад ууршихаар нь уурыг нь Э сороод Бд өгсөн. Б сороод буцаагаад Эд өгсөн, Э надад өгөхөөр нь би нэг сороод утаа гарахаа больчихоор нь би хаях санаатай уг шилийг нь халаасандаа хийсэн. Тэр үед Б явлаа гээд Э, Б бид 3 буух гэж байх үед цагдаа нар бид нарыг баривчилсан. Уг хар өнгийн үүргэвч бол миний үүргэвч байгаа юм. Дотор нь байсан эмэгтэй хүний гутал, өмдийг би дуудлагаар зарж явсан юм. Харин цүнхний урд халаасанд байсан хатаасан өвсийг би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 1-58 дугаар байрны гадаа суудлын хойноос олсон. Би өглөө 61 дүгээр гарам гэх газар явах үедээ тэнд машин хүлээгээд зогсож байтал сандалны ард эмэгтэй хүний саарал цүнх байхаар нь онгойлгоод үзтэл дотор нь 500 төгрөг, уруулын будаг эмэгтэй хүний гоо сайхны хэрэгсэл ууттай өвс байхаар нь өвсийг нь аваад бусдыг нь буцаагаад байранд нь тавьсан. Машин хүлээж байх зуураа би тэр өвсийг нөгөө мансуурдаг өвс мөн болов уу, биш болов уу гэж бодоод уг газраа цаасанд ороож байгаад сорж үзтэл мөн шиг болохоор нь би аваад цүнхэндээ хийчихсэн юм. Би өмнө энэ өвсний хэргээр ял шийтгэгдэж байсан учир уг өвсийг хараад мөн байна гэж гадарласан юм. Зүүн хойд суудлын хойд хэсгээс олдсон мөс хэнийх гэдгийг мэдэхгүй байна. Миний бодлоор уг мөс Энхтулгынх байх, Э л ууттай мөс гаргаж ирээд хэрэглэсэн гэх мэдүүлэг /3-р хх-ийн 123-124 тал/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн үндэсний төвийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 478 дугаар:

У.Б нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. У.Б нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. У.Б нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. У.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. У.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна. У.Б нь одоогоор сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. У.Б нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. У.Бд сэтгэцийн хувьд эмнэлгийн чадвартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. У.Б нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна гэх дүгнэлт /3-р хх-ийн 127-128 тал/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн үндэсний төвийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 504 дүгээр:

Ц.Б нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Ц.Б нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Ц.Б нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Ц.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ц.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна. Ц.Б нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Ц.Б нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. Ц.Бд сэтгэцийн хувьд эмнэлгийн чадвартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх нэршлүүд нь утга нэг ойлголтууд болно. Ц.Бөтдөлгөөнд мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна гэх дүгнэлт /3-р хх-ийн 131-132 тал/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн үндэсний төвийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 496 дугаар:

Ц.Э нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Ц.Э нь одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Ц.Э нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Ц.Э нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ц.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Ц.Э нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Ц.Э нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. Ц.Э нь сэтгэцийн хувьд эмнэлгийн чадвартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Ц.Э нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна гэх дүгнэлт /3-р хх-ийн 134-135 тал/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн үндэсний төвийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 475 дугаар:

Э.Э нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Э.Э нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Одоогоор Э.Э нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Э.Э нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018 оны 04 дүгээр сарын 27-ноос 29-ний өдрүүдэд сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Э.Э нь одоогоор сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Э.Э нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. Э.Э нь сэтгэцийн хувьд эмнэлгийн чадвартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Э.Э нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна гэх дүгнэлт /3-р хх-ийн 143-144 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 4832 дугаартай:

Шинжилгээнд тэнцэнэ. “У.Б”, “Цэрэнгийн Б 2018.04.29” гэж хаягласан шээсний дээж тус бүрээс /2ш/ Метамфетамин /МАМР/ илэрсэн. “Э.Э РД:УХ88050777”, “Цагааны Э 2018.04.29” гэж хаягласан шээсний дээж тус бүрээс /2ш/ Метамфетамин /МАМР/, Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Илэрсэн Метамфетамин /МАМР/, Тетрагидроканнабинол /ТНС/ нь Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургын үзүүлэлт /3-р хх-ийн 146-148 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 4833 дугаартай:

Шинжилгээнд ирүүлсэн №1, №2, №3, №6 дугаартай мөс мэт зүйл, №7 ургамал мэт зүйл, №8 гэсэн дугаартай хуйлсан байдалтай мөнгөн дэвсгэрт, үзүүр хэсэг нь хагархай лидокайн гэсэн бичигтэй тарианы шил зэрэг нь тус тус хэмжээний хувьд хүрэлцэхүйц, битүүмжлэлтэй тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №7 дугаартай ургамал мэт зүйлд дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydro-cannabinol-/-ын агууламж илрэв. Шинжилгээнд ирүүлсэн №1, №2, №3, №6 , №8 гэсэн дугаартай хуйлсан байдалтай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, үзүүр хэсэг нь хагархай лидокайн гэсэн бичигтэй тарианы шил зэрэгт тус тус метамфетамин /methamphetamine/-ны агууламж илрэв. Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydro-cannabinol/, метамфетамин /methamphetamine/ нь Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургын үзүүлэлтүүд /3-р хх-ийн 151-156 тал/,

            Шүүгдэгч Э.Энхтулгын мөрдөн байцаалтад өгсөн:

Надад мөнгөний хэрэг гараад 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улс руу мөс гэх мансууруулах бодис худалдан авч ашиг олох зорилготой Монгол улсын хилээр оруулж ирэхээр явсан юм. Тэгээд би 28-ны өдөр Замын үүдээр Бүгд Найрамдах Хятад Ард улсын Эрээн хотруу ганцаараа гаран Эрээн хотоосоо автобусанд суугаад Хөх хот орон нэг эмэгтэйгээс 2 хэсэг ууттай мөс гэх нэршилтэй мансууруулах бодисыг аваад эргээд Эрээн хотдоо 29-ний өдрийн үүрийн 4 цагийн үед ирэн буудалд өрөө аван жаахан нойр аваад өглөөний 08 цагийн үед буудлаасаа гаран буудлын үүднээс хил гарна гэсэн унаанд суугаад Монгол Улсын хилээр 10 цагийн үед орж ирсэн юм. Би хилээр орж ирэхдээ мөс гэх мансууруулах бодисоо өмсөж авсан куртикныхээ энгэрийн халаасанд хийгээд гарч ирсэн юм. Тэгээд хилээр орж ирээд Замын-Үүдэд хоолны газарт хоол идэн автовокзалаас хот явна гэсэн таксинд 60,000 төгрөг өгч суугаад Улаанбаатар хотод 19 цаг өнгөрч байхад ирээд Дүнжингарав захын урд ирэн таксинаасаа буугаад Дүнжингарав захын авто зогсоол дээрээс Б буюу Дөдө, Б буюу Бэкү, Э буюу Мадка нартай уулзан Бий машинд суухад машины голын хайрцаг дээр жижиг гар жин байсан ба Б нөгөө юмаа үүн дээр гаргаад тавьчих гэхээр халааснаасаа мөс гэх мансууруулах бодисоо гаргаж тавиад жинлээд Б, Б, Э нар хоорондоо ярилцаж байгаад мөсөө хуваагаад авцгаасан юм. Тэгээд бид дөрөв миний авчирсан мөсний чанарыг шалгах санаатай нэг нэг удаа хэрэглэж үзээд Б надаа чиний ашиг шүү гээд гялгар ууттай багахан хэмжээний мөс өгсөн юм. Тэгээд бид дөрөв Дүнжингаравын зогсоол дээрээс машинтайгаа хөдлөөд явж байтал машинтай цагдаа нар ирээд бид нарыг бариад авсан юм.

...Тэгээд мөнгөний хэрэг гараад явж байхад найз Б таараад би өөрт тохиолдсон асуудлаа түүнд хэлэхэд Б бас өрөнд орсон мөнгөний хэрэгтэй байна, гэхдээ мөнгө олох нэг арга байна гээд надад Хятад улс руу яваад хар тамхи авчраад өгөх юм бол би чамд 2 саяаас 3 сая төгрөг өгье гэсэн юм. Тэгээд би яах ч арга байхгүй байсан тул түүний саналыг хүлээн зөвшөөрөөд Бээр хаана очоод хэнээс хар тамхи авах гээд бүх зүйлийг заалгуулан замын унааны мөнгө аваад 2018 оны 04 дүгээр сарын 27-ны шөнө Замын үүдрүү вокзалаас 40.000 мянган төгрөгөөр таксинд суугаад явсан юм. Б надад хэлэхдээ Хөх хотод очоод энэ хүнтэй холбоо бариарай гээд надад нэг хүний we chat хаяг өгсөн юм. Тэгээд би хөх хотод очоод we chat-aap нөгөө хүний хаягруу мессэж бичээд "сайн уу" гээд би өөрийн байгаа газрыг зааж өгөхөд нэг эмэгтэй хүн ирээд намайг дагуулан өөр газарт аваачаад Бээс мөнгө шилжүүлэхийг хүлээж байна, мөнгө шилжиж ирэх юм бол чи юмаа аваад яваарай мөн чи тэр байрны 15 давхарт гараад байж бай гэхээр нь би нэг байрны 15 давхарт гаран хүлээсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө эмэгтэй над дээр эргэж ирээд май гээд надад эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэлд боочихсон 2 хэсэг зүйл өгөхөөр нь түүнийг аваад халаасандаа хийсэн. Тэгээд тэр эмэгтэй намайг машинд суулгаж өгөөд өөрөө үлдсэн. Тэгээд би Эрээнд ирээд буудалд ороод эмэгтэйн өгсөн ариун цэврийн хэрэглэлтэй 2 хэсэг зүйлийг задлахад дотор талаас нь гялгар ууттай 2 хэсэг мөс гэх мансууруулах бодис байсныг зургийг нь дараад Бий we chat-руу явуулсан.

Би одоогоос 2 жилийн өмнөөс хар тамхи гэх зүйлийн талаар мэдэх болсон. Би хамгийн анх өвс гэх нэршилтэй мансууруулах бодис хэрэглэж байсан. Тухайн үед өвсийг хүүхдүүд хэрэглэхээр хүний мэдрэмж сайжруулдаг гэх мэтээр яриад байхаар сонирхоод хэрэглэж үзсэн. Харин мөс гэх мансууруулах бодисны хувьд бол 1 жил гарны өмнө Бээжин хотод ажиллаар явж байгаад мөсийг анх удаа хэрэглэж үзсэн. Тэгээд хамгийн сүүлд өнөөдөр Б, Б, Э нартай хамт машин дотор Хөх хотоос авсан мөснөөсөө хэрэглэсэн. Мөнгөний дарамтнаас болоод энэ зүйлийг хийх болсон. Одоо бол маш их гэмшиж байна. Цагдаад баригдахгүй л байх гэж бодсон гэх мэдүүлэг /3-р хх-ийн 204-205 тал/,

Шүүгдэгч У.Бий мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 оны 04 дүгээр сарын 29-ний орой 18 цагийн үед би гэртээ 2 хүүхдийн хамт байж байтал Э өөрийнхөө 88665508 гэсэн дугаараас миний 91420001 гэсэн дугаар руу залгаад “намайг Дүнжингарав зах дээрээс тосчих боломж байна уу, зардлын 10.000 төгрөг дутчихлаа” гэсэн. Чи хаанаас ирж байгаа юм бэ гэж асуутап Замын-Үүдээс ирж байна гэж ярьсан. Тэгээд би гэрээсээ гараад машингүй байсан учир автобусанд суугаад Сансарын колонк гэх газар буугаад найз Б рүү ярьтал ойрхон машинтай явж байна гэхээр нь байгаа газар руугаа дуудсан. Б 2700 гэсэн дугаартай хар өнгийн Бенз маркын машинтай ирээд бид 2 тэндээсээ шууд Дүнжингарав зах орсон. Дүнжингарав дээр очиход Э ирчихсэн байсан бөгөөд Эд 10.000 төгрөг өгөхөд цаашаагаа нэг машины жолоочид өгсөн. Тэгээд Бий машины хойд суудал дээр суусан. Э өөрөө ярихдаа би Бүгд Найрамдах Хятад ард улс руу камерын сэлбэг авахаар явчихаад ирлээ. Тэгээд хил гараад иртэл Замын-Үүд дээр нэг танихгүй залуу таараад дайвар ачаа өгч явуулсан. Би замдаа үзсэн чинь ийм юм байна гээд гаргаад ирсэн. Тэрийг нь харахад ногоон өнгийн гялгар уутанд ороочихсон өнгөгүй жижиг уутанд хийсэн 2 хэсэг цагаан өнгийн мөс гэх хар тамхи байх шиг байсан. Тэндээсээ би гэр рүүгээ явах санаатай Дүнжингарав захаас Дүнжингарав хороолол руу хөдөлсөн бөгөөд тэндээс эхнэрээ авах гэж байсан юм. Дүнжингарав хороолол руу хөдлөхөөс өмнө найз Э машинд ирээд суучихсан байсан. Мөс гэх бодис гаргаж ирэхээс өмнө машинд cуусан уу, дараа нь суусан уу тэрийг санахгүй байна. Э Этай холбоо барьж байгаад ирж уулзсан бөгөөд хоорондоо дрон, камер засуулах талаар ярилцаж байсан. Дүнжингарав хороолол руу явж байх замдаа Баянмонгол хороолол орчим нэг эмийн сангийн гадаа очиж зогсоод Э эмийн сан руу орсон. Бид нар нөгөө цагаан өнгийн мөс гэх зүйлийг хэрэглэж үзье гэж тохиролцоод Эрдэнийг эмийн сан руу тарианы усны шил авхуулахаар орсон. Э эмийн сангаас 1 тарианы усны шил авчраад Дүнжингарав хороолол руу орж бид нар машинтайгаа зогсоод Э, Э 2 тарианы усны шилэнд мөс хийгээд надад галаар доороос нь шатаагаад өгөхөөр нь би утааг нь хэд сорсон. Дараа нь Э, Э нар өөрсдөө сорсон. Б бол тэрнээс сороогүй. Би тэр гялгар ууттай мөс гэх зүйлийг би аваад нөгөөхийг нь Б аваад үзээд сууж байтал багтай баахан хүмүүс буу бариад гүйж ирээд машинаас буулгаад суулгаад хэвт гээд хэвтүүлж гавласан. Би тэр үед айж сандрахдаа бариад үзэж байсан мөс гэх зүйлийг халаасандаа хийсэн гэх мэдүүлэг /3-р хх-ийн 215-216/,

Шүүгдэгч Ц.Бий мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр би эгчийн эзэмшлийн 2700 УБГ улсын дугаартай машинтай 100 айл руу явж барилгын материалын дэлгүүрээс бүргэд хаалганы үнэ судалхаар явсан. Би гэртээ бүргэд хаалга авах гэж байсан юм. Намайг 100 айл дээр явж байхад манай найз Б 91420001 гэсэн дугаараасаа миний дугаар руу залгаад хаана явж байна гэтэл Сансарын колонкоос ирээд Дүнжингарав хотхон руу хүргээд өгөөч би машингүй явж байна гэж гуйсан. Тэгэхээр нь би шууд яваад очтол Б ганцаараа байсан бөгөөд би 2 эхлээд Дүнжингарав зах орсон. Б хэлэхдээ Дүнжингарав зах руу очоод хүнтэй уулзаадхая гэсэн. Надад хэнтэй уулзах гэж байгаагаа хэлээгүй. Дүнжингарав захын зогсоол дээр очиход Э ганцаараа зогсож байсан. Би Энхтулгыг 21 дүгээр хороололд өссөн хүүхэд гэдгээр нь мэддэг, таньдаг найзууд. Э машинд орж ирээд суутал, араас нь мөн 21 дүгээр хорооллын найз Э машинд орж ирж суусан. Би машинаа барьж явсан, Б жолоочийн хажуу талын сандал дээр, Э миний хойд сандал дээр, Э Бий хойд талын сандал дээр суусан. Би тэд нарт харьлаа гэж хэлтэл Б нь машин Дүнжингарав хороололд байгаа хүргээд өгчих гэж хэлсэн. Э, Э 2 хаанаас ирсэнийг би мэдээгүй. Тэгээд явж байтал Баянмонгол хорооллын ойролцоо эмийн сан дээр зогсчихоорой гэж Б хэлсэн. Би зогстол Э өөрөө буугаад эмийн сан ороод новикины тарианы ус аваад эргэж орж ирсэн. Тэндээсээ Дүнжингарав хорооллын зогсоол дээр очоод Бий машины хажууд очиж зогссон. Би явлаа гэтэл Б жоохон байж байгаад яваач гэтэл Э хойд суудал дээр сууж байгаад 2 ууттай зүйл гаргаж ирээд энэ мөн үү гэсэн утгатай юм хэлээд Бд өгсөн. Намайг харахад жижиг түгжээтэй ууттай цагаан өнгийн зүйл гаргаж ирэхээр нь би нэг ууттайг нь сонирхоод авсан. Гэтэл Э нөгөө тарианы усны шилний дээд хэсгийг хагалчихсан ийшээ жоохон хийчих гээд шилээ барихаар нь би гартаа барьсан байсан нэг ууттай юмнаасаа жоохныг хийж өгсөн. Би урд суудал дээр ууттай юмыг хараад бариад байж байтал нөгөө тарианы усны шилийг доороос нь халаагаад нөгөө дотор хийсэн зүйлийг ууршуулаад нөгөө 3 утааг нь сорж хэрэглэсэн. Би бол тэр зүйлээс нь сороогүй. Би тэр үед гэрлүүгээ харих гэж байсан учир тэр зүйлээс нь хэрэглээгүй, бас би ийм төрлийн хэрэгт шалгагдаж байгаа, мөн энэ төрлийн хэрэгт ял шийтгэгдэж байсан учир хар тамхи, мансууруулах бодисоос хол байя буруу үйлдэл гэдгийг ойлгож байсан учир хэрэглээгүй. Би шууд тэр найзуудыгаа машинаасаа буу гэж хэлэхэд хэцүү байсан ч би шууд буу гэж хэлээд тэд нар машинаас буух гэж байтал цагдаа нар ирж баривчилсан. Дүнжингарав хотхоны гадаа очоод 2 орчим минутан дотор дээрх үйл явдал болсон. Машинаас хураагдсан гар жин хэнээс гарч ирсэнийг би сайн мэдэхгүй. Мөн машины хойд хэсэгт байсан мөс гэх мэт зүйл хэнийх гэдгийг мэдэхгүй байна. Уг машин нь миний нэр дээр байдаггүй, дээрээс нь манай найзууд машин гуйж унадаг, хойд аав Бат-Э, машины эзэмшигч Цэрэн, найз Мөнхдэлгэр хааяа унаж хэрэглэдэг.

...Өвс гарч ирсэн гээд байгаа цүнхийг Э барьж явсан миний цүнх биш. Харин миний биенээс хураагдсан мөс мэт зүйл болохоор Энхтулгын гаргаж ирсэн 2 ууттай юмны нэг нь байсан. Э гаргаж ирээд энэ мөн үү, биш үү гээд өгөхөд нь би нэгийг нь аваад сонирхоод үзэж байх үед цагдаа нар баривчлах ажиллагаа хийх үед нь сандарсандаа халаасандаа хийчихсэн. Тэгээд биед хийсэн үзлэгээр уг мөс мэт зүйл хураагдсан гэх мэдүүлэг /3-р хх-ийн 234-235 тал/,

Хил хамгаалах ерөнхий газрын албан тоот Э.Энхтулгын 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Монгол Улсын хилээр орсон бүртгэл, лавлагаа /4-р хх-ийн 59-60 тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. 

            Хавтаст хэргээс:

Шүүгдэгч Э.Энхтулгын иргэний үнэмлэхний лавлагаа /3-р хх-ийн 249 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3-р хх-ийн 250 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /4-р хх-ийн 01 тал/, “Зохиомж” Дээд сургуулийн бакалаврын диплом /4-р хх-ийн 02 тал/,

Шүүгдэгч У.Бий төрсний бүртгэлийн лавлагаа /4-р хх-ийн 07 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /4-р хх-ийн 08 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 10 тал/, Б.Нарангүнж, Б.Наранбаатар нарын төрсний гэрчилгээний хуулбар /4-р хх-ийн 30-31 тал/,

Шүүгдэгч Ц.Эрдэнийн иргэний үнэмлэхний лавлагаа /4-р хх-ийн 36 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 38 тал/,

Шүүгдэгч Ц.Бий төрсний бүртгэлийн лавлагаа /4-р хх-ийн 45 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /4-р хх-ийн 46 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 48 тал/ зэргийг шинжлэн судлав.

 Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарынн гэм бурууг нотлоход хангалттай байна.

Гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт У.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Э нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч Ц.Б, У.Б, Ц.Э нар урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдлоо. 

Шүүгдэгч Ц.Б нь хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, шүүгдэгч У.Б нь Э.Этай гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдан, төлөвлөж зохион байгуулсан, хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, биедаа хадгалсан, Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, тээвэрлэсэн, шүүгдэгч Э.Э нь У.Бтэй гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, гэмт хэргийг өөрөө гүйцэтгэсэн, хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, биедаа хадгалсан, Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, тээвэрлэсэн, шүүгдэгч Ц.Э нь хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн нь хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх тестийг ашигласан тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Ц.Б, Э.Э, У.Б, Ц.Э нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, хуулинд заасан ял хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Э, У.Б нарт хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Э, У.Б нарт оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 0.6 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан үйлдэлд Нийслэлийн прокурорын газраас 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болох нь 1702000610021 дугаартай прокурорын тогтоолоор тогтоогдсон. Шүүгдэгч нь Ц.Б гэмт хэрэгт холбогдон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох байгууллагад шалгагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн болно.

Хэргийн учир шүүгдэгч Ц.Б 181 хоног, Ц.Б 28 хоног, Э.Э 61 хоног тус тус цагдан хоригдсоныг тэдний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй юм.

Хэрэгт Т.Цэрэндэлгэрийн эзэмшлийн 2700 УБГ улсын дугаартай Бенз-140 маркийн тээврийн хэрэгслийг битүүжилсэн тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны өмчлөгч эзэмшигчид буцаан олгож, АЕ4388052, АЕ3909142, АF9013464 сери дугаартай 20.000 төгрөг 3 ширхэг, AG20415688, AG7722820, AH8703224, PS0587824, AG2177156, AJ7352893, AD8823015, AJ3108779, AH8861796, AF4546566, AJ2257303, AF5196962, AF4323299 сери дугаартай 10.000 төгрөг 13 ширхэг, AN5749955, AN9915346 сери дугаартай 5000 төгрөг 2 ширхэг, 50 төгрөг 1 ширхэг зэргийг улсын орлого болгохоор Монгол банкинд шилжүүлж, Е1349619 дугаартай Э.Энхтулгын гадаад паспортыг буцаан олгож, №1 гэж дугаарласан 17.5 см урттай өнгөгүй гуурс шургуулж холбосон дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, №2 гэж дугаарласан 20 см урттай цэнхэр өнгийн соруул мэт зүйл, 23 см урттай ногоон өнгийн судалтай соруул мэт зүйл 2 ширхэг, №8 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уутны хамт 0.5 грамм мөс мэт цагаан өнгийн тунгалаг талстлаг зүйл, “Parlament” гэсэн бичиглэл бүхий хайрцагтай 27 ширхэг зиплок түгжээ бүхий уут, “Pocket Scale” гэсэн бичиглэл бүхий хар өнгийн жижиг жин, №7 гэж дугаарласан хар өнгийн хатаасан нунтаг ургамал мэт зүйл 11.4 грамм, Ц.Бий биед хийсэн үзлэгээр хураан авсан №01 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл 8.6 грамм, Э.Энхтулгын биед хийсэн үзлэгээр хураан авсан №02 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл 2.4 грамм, У.Бий биед хийсэн үзлэгээр хураан авсан №03 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл 11.9 грамм, Ц.Эрдэнийн биед хийсэн үзлэгээр хураан авсан №08 гэж дугаарласан оройн хэсгийг нь хагалсан лидокайн гэсэн бичиглэл бүхий тарианы усны шил, бүтэн шил сав нь гэмтэлгүй лидокайн гэсэн бичиглэл бүхий тарианы ус зэргийг устгуулхаар, 27-00 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн дүрс бичлэг бүхий СиДи 1 ширхэг, У.Бий биед үзлэг хийсэн дүрс бичлэг бүхий СиДи 1 ширхэг, Ц.Бий биед үзлэг хийсэн дүрс бичлэг бүхий СиДи 1 ширхэг, Ц.Эрдэнийг биед үзлэг хийсэн дүрс бичлэг бүхий СиДи 1 ширхэг, Э.Энхтулгын биед үзлэг хийсэн дүрс бичлэг бүхий СиДи 1 ширхэг зэргийг хэрэгт хадгалуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүллээ.

Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бийг Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрт хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, гэмт хэргийг санаачлан удирдан төлөвлөж зохион байгуулж, бусадтай хамтран үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Эг Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрт хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг өөрөө гүйцэтгэн, бусадтай хамтран үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Бийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Эг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар дөрвөн жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гурван жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Э.Энхтулгыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар дөрвөн жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гурван жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч У.Бийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Ц.Бийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Ц.Э нарыг тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч У.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бий нэг зуун наян нэг хоног, шүүгдэгч У.Бий хорин ес хоног, шүүгдэгч Э.Энхтулгын жаран нэг хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 1.4 дэх заалтад зааснаар Т.Цэрэндэлгэрийн эзэмшлийн 2700 УБГ улсын дугаартай Бенз-140 маркийн тээврийн хэрэгслийг битүүжилсэн тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны өмчлөгч эзэмшигчид буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 200.000 төгрөг, хуйлсан 50 төгрөг 1 ширхэгийг улсын орлого болгуулахаар Монгол Банкинд шилжүүлж, Э.Энхтулгын Е1349619 дугаартай гадаад паспортыг буцаан олгож, мөрдөн байцаалтын ажиллагааг бэхжүүлсэн СиДи 5 ширхэгийг хэрэгт хавсаргаж, бусад эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн №1 гэж дугаарласан 17.5 см урттай өнгөгүй гуурс шургуулж холбосон дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, №2 гэж дугаарласан 20 см урттай цэнхэр өнгийн соруул мэт зүйл, 23 см урттай ногоон өнгийн судалтай соруул мэт зүйл 2 ширхэг, №8 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уутны хамт 0.5 грамм мөс мэт цагаан өнгийн тунгалаг талстлаг зүйл, “Parlament” гэсэн бичиглэл бүхий хайрцагтай 27 ширхэг зиплок түгжээ бүхий уут, “Pocket Scale” гэсэн бичиглэл бүхий хар өнгийн жижиг жин, №7 гэж дугаарласан хар өнгийн хатаасан нунтаг ургамал мэт зүйл 11.4 грамм, Ц.Бий биед хийсэн үзлэгээр хураан авсан №01 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл 8.6 грамм, Э.Энхтулгын биед хийсэн үзлэгээр хураан авсан №02 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл 2.4 грамм, У.Бий биед хийсэн үзлэгээр хураан авсан №03 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл 11.9 грамм, Ц.Эрдэнийн биед хийсэн үзлэгээр хураан авсан №08 гэж дугаарласан оройн хэсгийг нь хагалсан лидокайн гэсэн бичиглэл бүхий тарианы усны шил, бүтэн шил сав нь гэмтэлгүй лидокайн гэсэн бичиглэл бүхий тарианы ус зэргийг устгуулхаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э, У.Б, Ц.Б, Ц.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тооцсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ