Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2020/0093

 

Монгол Улсын Их Хурлын гишүүн

С.Э-ийн нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, хариуцагч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, Ц.Т нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 726 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Э-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 726 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “ ... Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг тус тус баримтлан Улсын Их Хурлын гишүүн С.Э-ээс Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд тус тус холбогдуулан гаргасан “Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримтын хуулбарыг олгохыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд даалгах, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримтын хуулбарыг олгохгүй байгаа Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

              2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.13-т тус тус заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж” тус тус шийдвэрлэжээ.

              Нэхэмжлэгч Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А давж заалдах гомдолдоо:

 

              1. “...Улсын Их Хурлын гишүүн С.Э 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн баримт бичиг”-ийн хуулбарыг авахаар Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хандан хүсэлт гаргасан. Гэвч Засгийн газрын хэрэг эрхлэх газраас уг хүсэлтийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд шилжүүлсэн талаар хариу мэдээлсэн. Мэдээлэл авах тухай хүсэлт гаргаснаас хойш олон сар өнгөрсөн хэдий ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Улсын Их Хурлын гишүүний мэдээлэл авах хүсэлтийг шийдвэрлэсэнгүй.

              Уг эс үйлдэхүйд нь холбогдуулан шүүхэд гомдол гаргасан боловч шүүх “төрийн нууцад хамаарах мэдээлэл” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

              Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч уг баримт бичгийг төрийн маш нууцын зэрэглэлд авсан гэсэн тайлбарыг өгсөн хэдий ч хариуцагч байгууллагаас маг нууцын зэрэглэлд хамруулсан ямар нэг нотолгоо, холбогдох шийдвэрийг ирүүлээгүй.

              Ийм байтал шүүх нь “нууцлах арга хэмжээ авч байгаа” гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэн “БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримт” нь төрийн маш нууцын зэрэглэлд хамаарч байгаа талаар дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг... үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэнд нийцэхгүй байна.

              2. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Төрийн байгууллага, бусад хуулийн этгээд нь энэ зүйлийн 13.1-д заасан жагсаалтын хүрээнд салбар, байгууллагын хэмжээнд нууцлах төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг боловсруулж, тагнуулын байгууллагын саналыг авч Засгийн газраар батлуулна” гэж заасан.

              Энэ заалтын хүрээнд Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолын хавсралтаар Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт баталж, 2019 оны 196 дугаар тогтоолоор нэмэлт орсон. Түүний “к” хэсгийн 11-д “Үндэсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслийн ажил, түүнд оролцуулах зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийн тоо хэмжээ болон ус хангамжийн эс үүсвэр, худалдан авах үйл ажиллагааны нууцалбал зохих хэсэг” гэж заасан.

              Харин үүнд “БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримт” гэж заагаагүй. Тиймээс төрийн нууцад Засгийн газрын тогтоолоор хамааруулаагүй заалтыг төрийн нууц /төрийн нууцад хамааруулах процесс явагдаж байгаа/ гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт нийцэхгүй байна.

              3. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар 7.1.17-д зааснаар Улсын Их Хурлын гишүүн нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл шаардаж авах эрхтэй. Харин уг мэдээллийг хүлээ авах ашиглах нь нууцын тухай хууль тогтоомжид зааснаар зохицуулагдана.

              “БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримт” нь 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн биелэлтийн хүрээнд хийгдсэн ажлын үр дүн юм.

              Гэтэл УИХ-ын гишүүний “хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл шаардаж авах” эрхийн Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан “төрийн болон албаны нууцтай танилцах тусгай нөхцөл”-тэй шүүх хольж хэргийг хянан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй.

              Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 726 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 ны 10 дугаар сарын 24-ний өдрийн 726 дугаар шийдвэртэй хэргийг хянав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т хэргийг давж заалдах гомдлын үндсэн дээр хянах гэж заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хянаад гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу энэхүү маргааныг харьяалан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Э-ээс Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд холбогдуулан “Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримтын хуулбарыг олгохыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд даалгах, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримтын хуулбарыг олгохгүй байгаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс хариуцагч нар нь эс үйлдэхүй гаргасан эсэх талаар тус тусад нь зөв дүгнэлт хийжээ.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч нарын хариу тайлбар зэргээс үзэхэд Улсын Их Хурлын гишүүн С.Э-ээс анх 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.З-т хандан 166 дугаар албан бичгээр Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах Нефть боловсруулах үйлдвэр-ийн техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримтыг хуулбарлан авах тухай хүсэлт гаргажээ.

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ХЭГ/223 дугаар албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад тус хүсэлтэд зохих арга хэмжээ авч, хариу өгөхийг уламжилсан, энэ тухайгаа Улсын Их Хурлын гишүүн С.Э-д мэдэгдсэн байх тул Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэх боломжгүй.

Иймд энэ хэргийн хамтран хариуцагч болох Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам эс үйлдэхүй гаргасан эсэх, уг эс үйлдэхүй нь хууль бус эсэх, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатай.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.17-д заасан Улсын Их Хурлын гишүүний мэдээлэл шаардаж авах эрхийг зөрчиж байна гэж тайлбарлаж маргажээ. Бас Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар иргэнд олгогдсон мэдээлэл авах эрх зөрчигдсөн хэмээн тайлбарласан байна.

Гэвч дээрх 2 хуулийн зохицуулалт харилцан адилгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн тухайд “Баянгол дүүргийн иргэн С.Э” хүсэлт гаргаагүй тул Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль зөрчигдсөн гэж үзэх боломжгүй байжээ. Уг хуулийн зорилт нь “... төрийн үйл ажиллагааны ил тод байдал болон иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заажээ.

Харин Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зорилт нь уг хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлын /цаашид “Улсын Их Хурал” гэх/ бүрэн эрх, түүний зохион байгуулалтын бүтэц, бүрэлдэхүүн, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал, түүний бүрэн эрхийн баталгааг тогтоох, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино”, мөн хуулийн “Гишүүний бүрэн эрх” гэсэн 7 дугаар зүйлийн 7.1.17-д “хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл шаардаж авах” эрхтэй гэж тус тус заажээ.

УИХ гишүүн С.Э-ийн гаргасан хүсэлтээс үзвэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох баримтуудтай танилцахыг шаардсан байна. Иймд энэ хэргийн тухайд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль зөрчигдөөгүй байна.

Хэдийгээр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.17-д зааснаар УИХ гишүүн Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл шаардаж авах эрхтэй боловч энэхүү эрх нь ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хэрэгжих эрх биш юм.

Хууль тогтоогчоос Төрийн болон албаны нууцын тухай хуулийн зорилтыг Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах үндэсний тогтолцоо, эрх зүйн үндсийг тодорхойлж, мэдээллийг нууцлах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино хэмээн тодорхойлж, 3 дугаар зүйлийн 3.1-д хуулийг Монгол Улсын байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн дагаж мөрдөх-өөр, 6 дугаар зүйлийн 6.1-д төрийн болон албаны нууцыг хамгаалах үүргийг төрийн байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэхээр тус тус заажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай 196 дугаар тогтоолоор мөн Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 247 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт-ын “в” Засгийн газрын Хэрэг эрхлэх газар гэсний 32-т, “к” Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар хэсгийн 11-д Үндэсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслийн ажил, түүнд оролцуулах зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийн тоо хэмжээ болон ус хангамжийн эх үүсвэр, худалдан авах үйл ажиллагааны нууцалбал зохих хэсэг гэж тус тус нэмжээ.

Нөгөө талаас Улсын Их Хурлын гишүүн нь ... ТЭЗҮ баримт бичгийг хуулбарлан авах хүсэлт гаргахдаа уг мэдээллийг хэзээ, ямар хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх асуудлын хүрээнд шаардаж байгаа талаар дурдаагүй байх тул төрийн байгууллага нь Төрийн болон албаны нууцын тухай хуулиар хүлээсэн нууц хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэх шаардлагын үүднээс Улсын Их Хурлын гишүүний хүсэлтэд дурдсан баримт бичгийг гаргаж өгөөгүйд хариуцагчийг буруутгах, эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх боломжгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын Улсын Их Хурлын гишүүн нь гаргасан хүсэлтдээ уг баримт бичгийг ямар зорилгоор ашиглах талаараа дурдаагүй нь төрийн нууцад хамаарах баримт бичигтэй танилцах нөхцөл шаардлагыг хангаагүй гэсэн тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн  төлөөлөгч Н.А давж  заалдах гомдолдоо  “Төрийн  болон  албаны  нууцын  тухай  хуулийн  13.2-т  “Төрийн байгууллага,   бусад   хуулийн   этгээд  нь  энэ  зүйлийн  13.1-д  заасан  жагсаалтын хүрээнд    салбар   байгууллага    хэмжээнд    нууцлах    төрийн    нууцад    хамаарах

мэдээллийн жагсаалтыг боловсруулж. тагнуулын байгууллагын саналыг авч Засгийн газраар батлуулна” гэж заасан.

Энэ заалтын хүрээнд Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолын хавсралтаар Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт баталж, 2019 оны 196 дугаар тогтоолоор нэмэлт орсон. Түүний “к” хэсгийн 11-д “Үндэсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслийн ажил, түүнд оролцуулах зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн. техник хэрэгслийн тоо хэмжээ болон ус хангамжийн эх үүсвэр, худалдан авах үйл ажиллагааны нууцалбал зохих хэсэг" гэж заасан.

Харин үүнд БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримт” гэж заагаагүй ...” гэсэн үндэслэлийг давж заалдах гомдолдоо дурдаж байна.

Давж заалдах гомдолд дурдаж буй Засгийн газрын тогтоолд “Үндэсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслийн ажил” гэж тухайлан заасан тул нефть боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой түүн дотроо уг үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримт нь нууцад хамаарахаар байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Мөн давж заалдах гомдолд: “БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримт” нь 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн биелэлтийн хүрээнд хийгдсэн ажлын үр дүн юм. Гэтэл УИХ-ын гишүүний “хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл шаардаж авах” эрхийг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 21-т заасан “төрийн болон албаны нууцтай танилцах тусгай нөхцөл”-тэй шүүх хольж хэргийг хянан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй гэжээ.

Анхан шатны шүүхээс “мэдээлэл шаардаж авах эрх” болон “нууцтай танилцах тусгай нөхцөл” гэсэн ойлголтуудын хольж ойлгоогүй бөгөөд гагцхүү дурдаж буй эрх нь хэрэгжихийн тулд төрийн нууцын тухайд тусгай нөхцөлийг хангасан байх ёстой гэж дүгнэсэн байна.

Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. Харин хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,