Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2019/ШЦТ/60

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга П.Рэнцэндорж,

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч С.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх мандир овгийн З-н Б-нд холбогдох эрүүгийн 1917000690055 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 22-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  дүгээр баг, Х.... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Хөх мандир овгийн З-н Б /РД:ЕЙ/

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч З.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Алсын худаг” гэх газар 13-97 ГСА улсын дугаартай Соната-7 маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/согтууруулах ундаа, эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”  гэснийг тус тус зөрчсөний улмаас онхолдож зам тээврийн осол гарган зорчигч  Д.Т-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч З.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Алсын худаг” гэх газар 13-97 ГСА дугаартай Соната-7 маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөний улмаас онхолдож зам тээврийн осол гарган зорчигч буюу хохирогч Д.Т-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  1. Шүүгдэгч З.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2019 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө  гадаа цас орсон байсан. Би хонхорт нэг хундаам ухсан байсан болохоор өглөө гэрээсээ гараад хонхорт очиж ухсан хундааманд маань хэр их цас дарсан байна, хүн харахгүй уначихвий гэж бодоод хундаамаа очиж эргэчихээд буцаж дээшээ яваад сэлбэгийн дэлгүүрийн ард явж байхад Т ах, Ш, О нартай таарсан. Тухайн үед Т ах, Ш, О нар Шивээговь сум руу явна, дэлгүүрээс нэг шил архи авсан гэж ярьж байсан. Тэгээд бид нар манай гэрийн гадаа очиж архийг нь хувааж уусан. О архи аягалж байхдаа надад хоёр удаа өгсөн. Би хоёуланг нь амсаад өгсөн. Тэгээд архи дуусаад хонхорын таксины зогсоол дээрээс такси аваад Шивээговь руу явна гэж байсан. Тэгэхээр нь би цас хайлтал би яваад өгье гэж хэлсэн. Тэгээд бид нар урагшаа давхиад газ авчихаад Дрем рестораны АТМ-с бэлэн мөнгө авах гэтэл хаалттай байсан. Дрем рестораныг нээхийг хүлээж байтал АТМ нь нүүсэн гэж байсан. Тэгээд дэлгүүр нь онгойхоор нь нэг шил архи аваад урагшаа явж байхдаа замын хажуу руу гулгаж унасан. Ш бид хоёр машинаас гараад Төмөрбаатар ахыг татаж гаргачихаад амьд гарсны баяр гээд дэлгүүрээс авсан нэг шил архиа хажуугийн жижиг овоон дээр гарч задлаад хувааж уусан. Тэгтэл хоёр ачааны автомашин ирсэн. Эхний машинд нь Т ах, Ш, О нар суугаад, би арын машинд нь суугаад Чойрт ирсэн гэв.

 

1.2. Шүүгдэгч З.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2019 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө би өөрийнхөө 13-97 ГСА улсын дугаартай Соната-7 маркийн автомашинтай ганцаараа явж байгаад Т ах, О, Ш нартай таарсан. Тэгэхэд тэд нар архи уух гэж байгаа бололтой Ерөөл архи авчихсан байсан. Тэгээд миний автомашинд тэд нар суугаад манай гэрийн гадаа очиж автомашин дотор Т ах, О, Ш нар 1 шил Ерөөл архи хувааж уусан бөгөөд би архи уугаагүй, амсаад өгсөн. Тэгсэн Ш Шивээговь сум явж ирнэ гэхээр нь бид нар бөөндөө миний автомашинтай явахаар болсон. Тэгээд Ш доод засмал замын Андууд дэлгүүрээс ахиад 1 шил Ерөөл архи аваад тэр архиа уулгүйгээр урагшаа Шивээговь сум руу явсан. Би өөрийн 13-97 ГСА улсын дугаартай Соната-7 маркийн автомашинаа жолоодож яваад зам тээврийн осол гаргасан. Тухайн үед миний хажуугийн урд талын зорчигчийн суудалд О, арын суудалд Ш, Т ах явсан. Өөр хүн байгаагүй. Осолд ороод автомашин 4 дугуй нь дээшээ харж унасан. Тэгээд би автомашинаас гарахаас өмнө залуучуудаа бүгдээрээ амьд уу гэсэн чинь Т ах автомашины арын суудал орчим дээшээ хараад ёолоод хэвтэж байсан. Тэгээд би хамгаалах бүсээ тайлаад буугаад очсон чинь Ш бууж ирээд бид хоёр Т ахыг автомашинаас татаж гаргасан. О автомашинаас миний талын хаалгаар гарч ирсэн. Тэгээд бүгдээрээ амьд гарсан гээд Шивээговь сум руу авч явж байсан Ерөөл архийг гаргаж ирээд хажуугийн дов дээр гараад архиа талд нь ортол хувааж уусан. Бид нар бүгдээрээ хувааж уусан. Тэгээд замын 2 ачааны автомашиныг зогсоогоод эхний автомашинд нь Ш, О, Т ах суусан. Тэд нар үлдэгдэл тал шил архиа аваад явсан. Би дараагийн ачааны автомашинд нь суугаад засмал замын гэрлэн дохион дээр буусан. Тэд нар хаана буусан талаар би мэдэхгүй. Тэгээд би эргээд автомашинаа авах гэж буцаад ослын газар дээрээ очсон. Цагдаа нар миний автомашиныг ачааны автомашины тайлнаас зүүчихсэн байхад нь зургийг нь авсан.  Би цагдаад очихоос өмнө осолд орсон газраасаа автомашины эвдэрхий эд ангиудыг автомашин дотор хийчихсэн байсан. Би осол гарах үед хэр хурдтай явж байснаа мэдэхгүй байна. Соната-7 маркийн 13-97 ГСА улсын дугаартай автомашин миний өөрийн өмч байгаа юм. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь “Очир мөнх хайрхан” ХХК-ийн нэр дээр байдаг юм.  Би уг компанийн нэр дээр хот хооронд таксинд явдаг байсан юм. Автомашинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй байгаа. “Очир мөнх хайрхан” ХХК-ийн захирал М гэдэг хүн байдаг бөгөөд бид хоёрын дунд өр авлагын асуудал байхгүй. Би “Очир мөнх хайрхан” ХХК-ийн нэр дээр хот хооронд таксинд явж байсан бөгөөд GPS төхөөрөмжийг нь хүлээлгэн өгөөгүй байсан учраас тээврийн хэрэгслийн нэрээ шилжүүлээгүй байсан юм. Харин сая “Очир мөнх хайрхан” ХХК-с албан бичиг авахын өмнөх нь GPS төхөөрөмжийг нь хүлээлгэн өгсөн. Би сандраад хаашаа ярихаа мэдэхгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 112-115 дугаар хуудас/

Манай эхнэр Х.О 2019 оны 06 дугаар сарын 20-ны үед Хаан банкны өөрийнхөө данснаас Д.Т ахын эхнэр Цэенпилийн Хаан банкны данс руу 1 000 000 төгрөг тушаасан. Одоогийн байдлаар өөр хохирол төлбөр төлөөгүй байгаа, ер нь бол хохирлыг төлнө. Миний жолоочийн үнэмлэх автомашин дотор байсан юм. Осолд орчихоод би Чойр дээр ирээд буцаад ганцаараа ослын газар дээр очиход явуулын танихгүй хүн миний автомашин дээр гараад зогсчихсон байсан. Тэгэхээр нь би яах гэж байгаа юм бэ, наадах чинь миний автомашин байгаа юм гэсэн чинь би дотор нь хүн байна уу үзсэн юм гэж хэлээд автомашин дээрээс буугаад урагшаа явчихсан. Тэр хүн миний жолоочийн үнэмлэхийг авсан байж магадгүй гэж бодож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 116-118 дугаар хуудас/

 

1.3. Хохирогч Д.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө 07 цагийн үед Ш болон О нартай таарсан. Ш цалингаа авсан гэж ярьж байсан бөгөөд бид гурав дээшээ дэнж рүү алхсан. Дэлгүүр онгойхоор Ш архи авна гэж байсан юм. Тэгээд 8 цаг болж байхад Э-н дэлгүүрээс Ш 0.5 литрийн Ерөөл архи авсан. Архиа аваад Ш, О бид гурав алхаж байхад Б Соната-7 маркийн автомашинтай ганцаараа явж байхад нь таарсан. Тэгээд О, Б-ны хажуугийн урд суудалд, Ш бид хоёр автомашины арын суудалд суугаад хамтдаа Б-ны гэрийн гадаа зогссон. Тэгээд Ш-н авсан Ерөөл архийг Б-ны машинд Ш, О, Б бид 4 хувааж уусан. Ш цалингаа авсан учир Шивээговь суманд байдаг охинтойгоо уулзаж мөнгө өгнө гэсэн бөгөөд Шивээговь сум явах такси ольё, таксины зогсоол оръё гэсэн чинь Б би автомашинаараа хүргэж өгье гэж хэлээд бид хэд бөөндөө Батсайханы автомашинтай явахаар болсон. Тэгээд хамтдаа яваад хонхорын дугуй дэлгүүрээс Ш 0.75 литрийн Ерөөл архи аваад бид нар урагшаа Шивээговь сум руу хөдөлсөн. Б өөрийнхөө Соната-7 маркийн автомашинаа жолоодож явсан. О урд зорчигчийн суудалд, Ш бид хоёр арын суудалд сууж явсан. Өөр хүн яваагүй. Тэгээд засмал замаараа урагшаа явж байгаад баруун гар тал руугаа шарвасан. Засмал замын ертөнцийн зүгээр баруун тал руу автомашин гараад осолд орж бүтэн 2 эргэсэн гэж би санаж байна. Тэгээд автомашинаас Ш намайг татаж гаргасан. О, Б нар машинаас гарчихсан байсан. Сүүлд хонхорын дугуйгаас авсан Ерөөл архиа задлаад О болон Б нар амьд үлдсэний баяр гээд ууж байсан шиг санаж байна. Би ослын дараа архи уугаагүй. Тэгээд Чойрын Т гэх хүн ачааны машинтай хойшоо явж байхдаа таараад Ш бид хоёр Чойр хүргүүлсэн. “Дрем” рестораны гадаа би буусан. О, Б 2 тусдаа өөр машинтай ирээд цэнгэлдэхийн тэнд байсан байхаа, Ш намайг “Дрем”-н гадна үлдээгээд тийшээ явсан. Тэгээд би өөрийнхөө гар утаснаас охин О луу яриад аав нь осолд орчихлоо гэж хэлсэн. Тэгсэн Дрем дээр манай хүү М, охин М нар ирээд намайг эмнэлэгт хүргэсэн. Ослоос болж надад бүсэлхийн 2-р нугалмын их биеийн хугарал, өвчүү ясны зөрүүтэй хугарал гэх мэт гэмтэл учирсан. Одоо ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Сая 2 нуруу 8 хадаасаар хадуулсан. Одоогийн байдлаар 1 000 000 төгрөгийн зардал гарсан. Батсайхан осолд орохын өмнө 4-лээ  0.5 литрийн архи хувааж уусан. Б надтай ирж огт уулзаагүй, санал хүсэлт байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 27-31 дүгээр хуудас/

Миний бие осолд орсон. 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн одоог хүртэл эмнэлгээр явж эмчлүүлж байна. Б сүүлд саяхан /хэзээ гэдгийг нь санахгүй байна/ миний эхнэр Ц-н данс руу 1 000 000 төгрөг шилжүүлсэн байсан. Тэрнээс өөр надад хохирол төлсөн зүйл байхгүй. Миний биеийн байдал одоог хүртэл дээрдэж өгөхгүй байна. Энэ хугацаанд хоёр удаа нурууны хагалгаанд орлоо. Намайг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад манай охин Т.М байнга намайг асарч байсан бөгөөд бүхий л эм тарианы баримтуудыг цуглуулж цэгцэлсэн. Манай охин тооцоо бодоод одоогийн цугларсан баримт нь 5 178 567 төгрөг болж байна гэсэн. Би 5 178 567 төгрөгийг З.Б-с нэхэмжилж байна. Одоо баримтаа гаргаж өгнө, баримтын талаар нарийн учрыг нь би тайлбарлаж мэдүүлэг өгч мэдэхгүй байна. Манай охин Т.М энэ талаар мэдүүлэг өгнө. З.Б-д би гомдолтой байна... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/

 

1.4. Гэрч А.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би хонхорын байранд амьдардаг бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө 06 цаг 50 минутын үед гараад хог хаясан. Тэгэхэд Ш дээрээс бууж ирэхтэй таарсан. Тэгээд Ш тортой хувцас барьчихсан Шивээговь суманд байдаг хүүгийнхээ охин /ач охинд/ юм аваачиж өгмөөр байна гэсэн. Тэгээд бид хоёр хонхорын таксины зогсоол орсон. Хонхорт Т ахтай таараад Ш бид гурав дээшээ хамт явсан. Дэнжийн гэр байрны дэлгүүрээс Ш 1 шил архи аваад гарч явахад Ханангийн эгнээнд З.Б өөрийнхөө 13-97 ГСА улсын дугаартай Соната-7 маркийн автомашинтайгаа ганцаараа явж байсан Тэгээд Б, Ш, Т ах бид дөрөв нийлээд Б-ны 13-97 ГСА улсын дугаартай Соната-7 маркийн автомашинд Ш-н авсан 1 шил архийг хувааж уусан. Б архинаас ганц л татсан байх. Жолоо барьж байгаа гээд нээх архи уугаагүй. Тэгэхэд ганц Ш л мөнгөтэй байсан. Тэгээд Дугуй дэлгүүрээс ахиад нэг шил 0.75 литрийн Ерөөл архи авсан. Тэгсэн Ш Шивээговь сум руу орж ирмээр байна гэсэн чинь З.Б би яваад өгье гэсэн. Тэгсэн Ш Б-с эхнэрээр чинь автомашин бариулаад явчихаад ирэх үү гэсэн чинь Б эхнэр одоо унтаж байгаа, би өөрөө явчихаад ирье гэсэн. Тэгээд Т ахыг буух уу гэсэн чинь би хамт явчихаад ирье гээд хамт явсан. Тэгээд Чойроос урагшаа явж байгаад хөгжмөө чангалаад дуу дуулаад явж байсан чинь гэнэт засмал замынхаа баруун гар тийшээ автомашин гараад онхолдсон. Юунаас болж унасан талаар надад мэдэх зүйл байхгүй. Автомашин онхолдох үед Батсайхан жолоо барьж явсан. Би урд талын зорчигчийн суудалд сууж явсан. Арын суудалд Т ах, Ш хоёр сууж явсан. Осолд орсны дараа Ш намайг автомашинаас татаж гаргасан. Т ахыг бас Ш татаж гаргасан байх. Хамгийн түрүүнд Б гарсан байх. Тэгээд бид нар ослын дараа амьд үлдсэний баяр гээд Шивээговь сум руу авч явсан 0.75 литрийн Ерөөл архиа Б, Ш, Т ах бид дөрөв хувааж уусан. Архи уугаад тал нь үлдсэн байхад ачааны хоёр том автомашин Чойр луу явж байхаар нь би нар гар өргөж зогсоогоод эхний автомашинд Ш, Т ах бид гурав, арын ачааны автомашинд Батсайхан сууж Чойрт орж ирсэн. Бид нар ослын газар ууж байсан Ерөөл архины талыг аваад суусан юм. Тэгээд бид нар бүгд Дрем рестораны харалдаа засмал зам дээр буугаад цэнгэлдэхийн тийшээ алхсан. Б эхнэртэйгээ яриад машин тэргээ янзалж авна гээд явчихсан. Тэгээд цэнгэлдэхийн тэнд Т ах, Ш бид гурав үлдэгдэл тал шил архиа хуваагаад ууж байхад Т ах охин руугаа яриад аавыгаа ирээд авчих гэсэн. Тэгсэн Т ахын охин нь цагаан суудлын автомашинтай Дрем рестораны тэндээс наадмын талбай руу ирж яваа харагдсан. Тэгсэн Т ах охиныхоо өөдөөс алхсан. Ш бид хоёр хонхор луу чигтээ алхсан. Тэгээд би гэр лүүгээ харьсан. Ослоос болж миний биед огт гэмтэл учраагүй. Шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргуулах шаардлагагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/

 

1.5. Гэрч Д.Ш мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө би Шивээговь сум руу өөрийн ач хүү дээр очих гэж гэрээсээ гарсан. Тэгээд хонхорт О-тэй уулзсан. Бид хоёр урд өдөр нь хамт архи уусан байсан юм. Тэгсэн 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө О бид хоёр Т гуайтай таарсан. Тэгээд бид гурав дээшээ яваад Андуудын хажуу талын дэлгүүрээс 0.75 литрийн Ерөөл архи аваад явж байхад З.Б өөрийнхөө 13-97 ГСА улсын дугаартай Соната-7 маркийн автомашинтайгаа ганцаараа явж байсан. Тэгээд О, Т гуай бид гурав Б-ны авто машинд суугаад Б-ны гэрийн гадаа очиж автомашинд нь Ерөөл архи хувааж уусан. Автомашины арын суудал дээр Т гуай бид хоёр сууж байсан. Урд талын зорчигчийн суудал дээр О суугаад архиа аягалаад тойруулсан. Харин Б жолооны арын суудалд сууж байсан. Би ард суудал дээр сууж байсан болохоор Б-г архи уусан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан Т гуай бид хоёр аягалж өгсөн архийг уугаад байсан. Одонхүү ч өөрөө уусан байх. Тэгээд би архи ууж байхдаа Шивээговь явж ач хүүгээ эргэчихээд ирье гэж хэлж байсан бөгөөд тухайн үед би мөнгөтэй байсан юм. Тэгсэн Б одоо манай эхнэр унтаж байгаа, өдөр л босох байх, би яваад өгье гэж Б өөрөө хэлсэн. Тэгээд бид нар Б-ны автомашинтай урагшаа гараад хонхорын Дугуй дэлгүүрээс би ахиад 0.75 литрийн Ерөөл архи аваад Дашваанжил ШТС-с 20 000 төгрөгөөр автомашинд газ хийсэн. Тэгээд урагшаа засмал замаар гарч яваад автомашин гэнэт муруйгаад гуйвганаад явчихсан. Тухайн үед хэдэн км цагийн хурдтай явж байсныг би мэдэхгүй байна. Тэгээд замынхаа баруун гар тал руугаа жалга руу ороод автомашин дээшээ хараад уначихсан. Тухайн үед 09 цаг болж байсан байх. Осол гарахад З.Б автомашиныхаа жолоог барьж явсан. Жолоочийн хажуугийн урд суудалд Одонхүү сууж явсан. Харин арын суудалд Т гуай бид хоёр сууж явсан. Өөр хүн байгаагүй. Тэгээд ослын дараа бүгдээрээ амьд үлдсэн гэж баярлаад Шивээговь сум руу авч явсан Ерөөл архиа бид дөрөв талд нь ортол хувааж уусан. Тэгээд урдаас ачааны хоёр том автомашин ирэхээр нь гар өргөж зогсоогоод эхний автомашинд О, Т гуай бид гурав суусан. Дараагийн автомашинд нь Б сууж Чойр луу орсон. Б осолд орсон автомашинаа явж зохицуулна гээд ганцаараа түрүүлээд салаад явчихсан. Тэгээд Дугуй дэлгүүрийн харалдаа засмал зам дээр бүгдээрээ буугаад үлдсэн тал шил архиа цэнгэлдэхийн хажууд хувааж уугаад салсан. Тэр үед Т гуай өөрийн охиноо дуудаад охин нь автомашинтай ирээд аавыгаа аваад явсан. Би анх бол Б-нд эхнэрээр чинь автомашиныг нь жолоодуулаад Шивээговь сум руу явчихаад ирье гэж хэлж байсан. Учир нь автомашиныг нь Б-ы эхнэр нь байнга бариад явж байдаг юм. Би Б-ныг архи ууж байгаад жолооны эрхээ хасуулчихсан гэж ойлгож байсан юм. Тэгээд эхнэрээр нь автомашин бариулаад явчихаад ирье гэж хэлж байсан юм. Тэгсэн Б эхнэрээ унтаж байгаа би өөрөө явчихаад ирье гээд хамт явж байгаад Чойроос урагшаа гараад осолд орсон юм. Б, О Т гуай бид дөрөв бүгдээрээ архи уусан. Миний биед ослоос болж ямар ч гэмтэл учраагүй. Би ослын дараа ажилдаа ороод хөдөө явчихсан. Ажлаа хийж яваад өчигдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Чойрт ирлээ. Одоо ч миний бие зүгээр байгаа. Надад шинжээч эмчид үзүүлэх шаардлага байхгүй. Тухайн үед бие зүгээр болохоор нь эмчид үзүүлээгүй юм. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 дүгээр хуудас/

 

1.6. Гэрч Х.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө 09 цаг өнгөрч байх үед манай нөхөр Б над руу утсаар яриад өөрийнхөө 13-97 ГСА улсын дугаартай Соната-7 маркийн автомашиныг унагачихлаа гэсэн. Би эхэндээ итгэхгүй тоглоод байна гэж бодсон чинь осол гаргасан нь үнэн байсан. Тэгээд би 10 цагийн үед нөхрийнхөө осол гаргасан газар нь очсон. Намайг анх очиход автомашины 4 дугуй дээшээ харсан байдалтай байсан бөгөөд миний дараах нь Б, О гээд манай нөхрийн найзууд ирсэн. Тэгээд тэд нар автомашинаараа осолд орсон автомашиныг татаж босгоод дугуйнууд нь хийгүй байсан учир 4 дугуйг янзлуулах гэж тайлж аваад Чойр явчихаад ирсэн. Тэр хооронд цагдаа нар ослын газар дээр ирсэн. Тэгээд үзлэг хийж дуусгаад цагдаа нар Б-г аваад явсан. Би үлдээд Б, О нартай цуг осолд орсон автомашиныг О-н автомашинаар чирээд цагдаагийн журмын хашаанд авчирсан. Б-ны биед гэмтэл учраагүй байсан бөгөөд өөрөө их шоконд орчихсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/

Манай нөхөр З.Б B, C, D, E ангилалын жолоочийн хүчинтэй үнэмлэхтэй байсан бөгөөд хэзээ гэдгийг нь мэдэхгүй ч дээрх л үнэмлэхээ түрийвчтэйгээ хаячихлаа гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/

 

1.7. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө 08 цаг өнгөрч байхад З.Б манай гэрт ирээд өөрийнхөө 13-97 ГСА улсын дугаартай Соната-7 маркийн автомашиныг Чойроос урагшаа унагачихлаа, ачих автомашин олоод өг гэсэн. Тэгээд Маяти маркийн автомашинтай Од гэдэг залуугийн гэрт нь Б бид хоёр очсон. Тэндээс Одыг автомашинтай нь аваад Чойроос урагшаа осол гаргасан гэх газар нь очсон. Тэнд очиход Б-ны эхнэр нь оччихсон байсан бөгөөд автомашин 4 дугуй дээшээ хараад уначихсан байсан. Тэгээд бид нар О-н Маяти маркийн автомашинаар осолд орсон автомашиныг татаж босгосон. Дугуйнууд нь бүгд хийгүй байсан учир бүгдийг нь салгаад Б хүргэн ахтайгаа дугуйгаа хийлүүлнэ гээд Чойр луу явсан. Тэр үед замын цагдаа ослын газар дээр ирсэн. Би тэгээд нээх удаагүй ослын газар дээрээс явсан. З.Б-ны биед гэмтэл учраагүй байсан байхаа. Ил харагдах гэмтэл байгаагүй. З.Б над дээр өглөө ирэхдээ архи уучихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/

 

1.8. Гэрч Н.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай нөхөр Д.Т 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө эрт 06-07 цагийн үед гэрээсээ гарсан байх. Ер нь тэр үед л архи уух гээд гараад явчихдаг юм. Би тухайн үед унтаж байсан. Тэгээд 9 цаг өнгөрч байхад манай охин М надад хэлэхдээ аав авто осолд орсон гэнээ гэж хэлсэн. Би болохоор гэртээ үлдсэн. М гэрээс гараад дүү М-н хамт автомашинтай хонхорын Дугуй дэлгүүрийн гаднаас аавыгаа аваад гэртээ ирсэн. Тэгээд бид нар бүгдээрээ эмнэлэг хүргэсэн. Манай нөхөр Д.Т-г эмч үзээд хот руу үзүүлье гэсэн бөгөөд эмч нь өөрөө хамт яваад Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд аваачиж Т-г эхлээд рентгенд харуулаад дараа нь компьютер томографикт харуулсан. Тэгсэн Т-н 3 хавирга хугарсан,  өвчүү хугарсан, бүсэлхийн нугалам бяцарсан гэсэн. Тэгээд шууд ГССҮТ-д хэвтүүлэн одоог хүртэл эмчилгээ хийлгэж байна. Энэ хугацаанд манайхаас зөвхөн эмчилгээнд нийт 5 000 000 гаруй төгрөгийн зардал гараад байна. Үүнд хоол унд, бензин тосны зардал ороогүй. Т-г манай охин М сахиж байгаа бөгөөд мөнгөний баримтуудыг нь бүрдүүлж байгаа гэсэн. Одоо 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ГССҮТ-с гарахаар болсон. Эмч нь ойр зуурын сувилал юм уу, хувийн эмнэлэгт хэвт гэж зөвлөсөн. Үүнд ойролцоогоор эхний ээлжинд 1 000 000 төгрөг шаардлагатай болчихоод байна. Миний хувьд мөнгө төгрөгийн ямар нэгэн бололцоо муу байгаа бөгөөд Б-с хохирлын мөнгө төгрөг авмаар байна. Сая Б-тай уулзлаа. Өөрөө ажилгүй, осолд орсон машинаа зараад мөнгийг нь өгнө гэж ярьж байна. Уг нь ах дүү хамаатан садны хүмүүс боломжтой хүмүүс байдаг бөгөөд Б-ны хэлснээр ах дүү хамаатан садны хүмүүс нь тоохгүй байгаа мэт ярьж байна. Миний хувьд хохирол төлбөр бага сага ч гэсэн авч нөхрийн эмчилгээг тасалмааргүй байна... гэх мэдүүлэг/хх-ийн 51-52 дугаар хуудас/

 

 1.9. Гэрч Т.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө 09 цаг 07 минутын орчим манай аав Д.Т өөрийнхөө 8322.... дугаарын гар утаснаас миний 9979.... дугаарын утас руу залгаад “аав нь автомашинтай явж байгаад онхолдчихлоо, 2 эргэсэн автомашинаас амьд гарлаа” гээд уйлаад ярьсан. Би ааваас хаана байгаа талаар асуухад аав өөдөөс уйлаад хэлсэн ярьсан нь ойлгогдохгүй байсан. Би аавд уйлахгүйгээр тайвширч байгаад хаана байгаагаа хэлээ гэсэн чинь хонхорын засмал зам дагуу Дрем-н залгаа Дугуй дэлгүүрийн энд байна, ирж аваач гэсэн. Тэгэхээр нь би наанаа байж бай, одоо очлоо гэсэн. Тэгээд манай автомашин асахгүй болохоор нь М эгчид аавыг осолд орсон, Дугуй дэлгүүрийн орчим байна гэж байна гэж хэлсэн. Тэгсэн М эгч, М ах нар аавыг очиж авсан. Тэгээд М эгч аавыг аваад гэрт нь очиж хувцасыг нь солиулж өмсүүлээд шууд аймгийн нэгдсэн эмнэлэг дээр очсон. Эмнэлэг дээр бараг 10 цаг болоогүй байхад очсон байхаа. Ээж, М ах бид нар эмнэлэг дээр очсон бөгөөд аавыг эмнэлэгт үзүүлэхэд жижүүр эмч Солонго байсан бөгөөд зургийг нь харуулахад тодорхой харагдахгүй байна гэж хэлээд Н эмчийг дуудаж үзүүлэхэд хугаралтай байх магадлал өндөр байна, хот руу явж үзүүлэх шаардлагатай гэсэн. Өглөөгүүр буюу тухайн үед эмчгүйгээр хот явуулна гэж байснаа үдээс хойш болоод ирсэн чинь аавын бие нь тааруу, амин үзүүлэлтүүд нь унаад байна гээд хүчилтөрөгч залгаад эмч хамт явуулна гэсэн. Тэгээд аавыг аваад /нэрийг нь мэдэхгүй байна/ хамт М ах, ээж Ц нар явсан. М эгч бид хоёр Чойрт үлдсэн. Аавыг Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд аваачиж хэвтүүлсэн.  Манай аав ГССҮТ-д 2019 оны 04 дүгээр сарын 07-ны оройноос 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Тэгээд эмнэлгээс гараад тэр өдрөө Оргил рашаан сувилалын газар очиж 10 хоног хэвтсэн. Тэгээд одоо буцаад ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь дээрдэхгүй байгаа. Аавын нуруу нь идээлээд өнөөдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр аавыг бүтэн норкозонд оруулан нурууг нь нээж идээ бээрийг нь гаргаж цэвэрлэж буцаан оёсон гэсэн. Одоо норкоз нь сайн гараагүй байна гэсэн. Сүүлийн хэд хоногийн хугацаанд өдөрт 3 тариа тариулж байгаа. 1 тариа нь л гэхэд 20 000 төгрөгийн үнэтэй. Өдөрт тарианд 60 000 төгрөг, үүн дээр нэмээд өвчин намдаах лаа, эм, наалт зэрэг эд зүйлд нилээдгүй мөнгө зарж байгаа. Эмчилгээний талаар нарийн ширийн зүйлийн манай эгч М сайн мэдэж байгаа. М эгч аавыг анхнаас нь одоог хүртэл сахиад дэргэд нь байгаа юм. Бид нарын зүгээс Б гэдэг жолоочид үнэхээр гомдож байна. Энэ бүх хугацаанд осол гаргасан жолооч нь манай аавд эмчилгээний зардалд зориулан мөнгө төгрөг огт өгөөгүй, энэ хэргийг шуурхай шийдэж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/

 

1.10. Гэрч Т.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай аав Д.Т З.Б автомашинд явж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө осолд орсон. Тэрнээс хойш дан эмчилгээтэй байгаа бөгөөд би аавтай байнга хамт явж асарч сувилж байна. Энэ хугацаанд 2 удаа нурууны хагалгаанд орсон. Эмчилгээнд гарсан зардлынх нь талаар би ярихгүй бол манай аав зарим зүйлийг нь сайн мэдэхгүй байгаа. Цугларсан баримтын хүрээнд яръя. Баримт аваагүй зардлууд бол их гарсан. Одоо ярих зардал дээр 1 900 000 төгрөгийн баримт аваагүй байгаа. Үүнийг би хотоос бүрдүүлж авах юм, шүүхийн шатанд гаргаж өгмөөр байна. Аав Д.Т 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө осолд ороод 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 05 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Улаанбаатар хот ГССҮТ-д, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Оргил рашаан сувилалын газарт, 05 дугаар сарын 15-ны өдрөөс 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ГССҮТ-д эргэн хэвтэн эмчлүүлсэн. Тэгээд эмнэлгээс гарсан өдрөө Чойрт ирсэн.

Энэ хугацаанд эмчилгээнд

  1. 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Лазер мэд эмнэлэгт компьютер томографикт 120 000 төгрөг, нурууны бүс 37 000 төгрөг, өвчин намдаах эм, лаа 58 200 төгрөг,
  2. 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр цус шингэлдэг эм 7 000 төгрөг, өвчин намдаах /PCV/ 100 000 төгрөг,
  3. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нуруу хадуулах хагалгаанд 798 979 төгрөг,
  4. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өвчин намдаах лаа 2 200 төгрөг,
  5. 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ШШҮХ-д дүгнэлт гаргуулсан 8000 төгрөг,
  6. 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр өвчин намдаах лаа 16 800 төгрөг, тохойвчтой таяг 25 000 төгрөг, эм 27 500 төгрөг,
  7. 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өвчин намдаах лаа 5 550 төгрөг,
  8. 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нурууны наалт тариа 14 500 төгрөг, нурууны наалт 7500 төгрөг,
  9. 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр лент 24 900 төгрөг, 
  10. 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дархлааны дэмжигч цэнэг 8400 төгрөг,
  11. 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өвчин намдаах лаа эм 23 800 төгрөг, дархлааны цэнэг 2 400 төгрөг, нурууны наалт 10 000 төгрөг,
  12. 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дархлааны тариа 14 000 төгрөг, уян бент 1500 төгрөг, эм тариа 98 500 төгрөг, тариа 23 000 төгрөг,
  13. 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тэргэнцэр 230 000 төгрөг,
  14. 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр алтан гагнуур, наалт, цэнэг 5200 төгрөг, алтан гагнуур 9 ширхэг 14 400 төгрөг, эм 6500 төгрөг, наалт 2900 төгрөг, тариа 250 000+84 000 нийт 334 000 төгрөг,
  15. 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тариа 34 000 төгрөг,
  16. 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр харшлын тос, эм 9000 төгрөг, өвчин намдаах наалт, лаа 32 400 төгрөг,
  17. 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр наалт 5000 төгрөг, наалт 5100 төгрөг, өвчин намдаах лаа 18 000 төгрөг, эм тос 22 000 төгрөг,
  18. 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шивх уян бент 7700 төгрөг, наалт 2200 төгрөг,
  19. 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр наалт 2700 төгрөг, наалт 2700 төгрөг,
  20. 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр наалт 6700 төгрөг,
  21. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр үрлэн барагшуун 2600 төгрөг, наалт 7500 төгрөг,
  22. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нурууны бүс дархлааны цэнэг 98 450 төгрөг, наалт 3600 төгрөг,
  23. 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр витамин 600 төгрөг, өвчин намдаах лаа 9000 төгрөг,
  24. 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр витамин В 750 төгрөг, эм 5850 төгрөг,
  25. 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр наалт 1600 төгрөг, наалт 2700 төгрөг, наалт 5 ширхэг 6000 төгрөг, эм өвчин намдаах лаа 15 300 төгрөг,
  26. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Оргил рашаан сувилалын эрх 520 000 төгрөг, өвчин намдаах эм 5300 төгрөг, наалт 5 600 төгрөг,
  27. 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өвчин намдаах лаа, наалт 6250 төгрөг,
  28. 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр өвчин намдаах тариа 3000 төгрөг,
  29. 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өвчин намдаах лаа 7800 төгрөг, наалт 4 000 төгрөг,
  30. 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр эм 27 553 төгрөг, тариа 7600 төгрөг,
  31. 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр иод 3200 төгрөг, өвчин намдаах лаа, тариа 12 725 төгрөг, тариа 9100 төгрөг,
  32. 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр лаа 4500 төгрөг, нурууны наалт 10 000 төгрөг, тариа 4000 төгрөг, наалт өвчин намдаагч 10 561 төгрөг, дусал 3700 төгрөг, тариа 5700 төгрөг,
  33. 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дусал тариа 14000 төгрөг, клизм 900 төгрөг,
  34. 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр наалт, өвчин намдаах тариа 9061 төгрөг, дэвсдэг памперс 2000 төгрөг, памперс, наалт, иод 88 600 төгрөг,
  35. 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр лаа 4100 төгрөг, наалт 1900 төгрөг, хөтөвч алхуулагч 160 000 төгрөг, наалт 2400 төгрөг,
  36. 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тариа 18000 төгрөг, витамин 31 200 төгрөг, наалт 1500 төгрөг, уян бент наалт 7300 төгрөг,
  37. 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тариа наалт 16 100 төгрөг, тариа 13 200 төгрөг,
  38. 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр эм наалт 11050 төгрөг, эм наалт 11050 төгрөг, наалт 12 000 төгрөг,
  39. 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тариа 20 000 төгрөг/хагас баримт нь ирээгүй/ наалт 15 000 төгрөг, наалт 6400 төгрөг, тариа 8 340 төгрөг, наалт 1600 төгрөг, лаа 2 900 төгрөг, лаа 4500 төгрөг,
  40. 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр лаа 4500 төгрөг, хальсан наалт /иодтой/ памперс 27 000 төгрөг, тариа 2 ширхэг 40 000 төгрөг, наалт 6000 төгрөг,
  41. 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр дэвсдэг памперс 2000 төгрөг, дэвсдэг памперс 2000 төгрөг, өвчин намдаах эм, наалт, памперс 38 000 төгрөг, тариа 3500 төгрөг,
  42. 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шарх цэвэрлэдэг тос 19 500 төгрөг, хагалгааны гуурс 13 000 төгрөг,
  43. 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр лаа 3200 төгрөг,
  44. 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр эм 3000 төгрөг, уян бент наалт 20 000 төгрөг, лаа 6000 төгрөг,
  45. 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр наалт 5000 төгрөг, өвчин намдаагч 1800 төгрөг, цаасан лент 1500 төгрөг, эм нийт 8200 төгрөг, тариа 2700 төгрөг,
  46. 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр тарим эм 2150 төгрөг,
  47. 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр наалт эм 6100 төгрөг,
  48. 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр наалт 3000 төгрөг,
  49. 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тариа, эм 3600 төгрөг, өвчин намдаагч  эм, наалт 40 000 төгрөг
  50. 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр эм 7000 төгрөг,
  51. 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр наалт 3000 төгрөг, эм тариа 3600 төгрөг,
  52. 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр КТГ 270 000 төгрөг,
  53. 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тариа 4520 төгрөг,
  54. 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр дусал 1 ширхэг 19 000 төгрөг,
  55. 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр эм 3350 төгрөг, ариун цэврийн цаас 3600 төгрөг,
  56. 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр наалт 5100 төгрөг, /нийт 4 125 889 төгрөг/

                                                        Шатахууны зардал

  1.  2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Чойроос Улаанбаатар хот руу явахад 60 000 төгрөг /59-03 УБТ/
  2. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Чойроос Улаанбаатар хот руу явахад 60 000 төгрөг /73-10 ГСА/
  3. 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Чойроос Улаанбаатар хот руу явахад 43 663 төгрөг /67-36 УНК/, Улаанбаатар хотоос Чойр явахад 101015 төгрөг /73-10 ГСА/
  4. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Чойроос Улаанбаатар хот руу явахад 60 000 төгрөг,
  5. 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Чойроос Улаанбаатар хот руу явахад 45 000 төгрөг, /дүү ирж ээлж солигдсон/
  6. 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хот дотор 10 000 төгрөг,
  7. 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Чойроос Улаанбаатар хот руу явахад 40 000 төгрөг,
  8. 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот дотор 20 000 төгрөг,
  9. 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хот дотор 20 000 төгрөг,
  10. 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот дотор 20 000 төгрөг,
  11. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хот дотор 17 000 төгрөг,
  12. 2019 оны 05 дугаар сарын 02-ны Улаанбаатар хот дотор 25 000 төгрөг,
  13. 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот дотор 25 000 төгрөг,
  14. 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот дотор 20 000 төгрөг,
  15. 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хот дотор 30 000 төгрөг,
  16. 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот дотор 21 000 төгрөг,
  17. 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот дотор 20 000 төгрөг,
  18. 2019 оны 05 дугаар сарын 16-ны Улаанбаатар хот дотор 15 000 төгрөг,
  19. 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот дотор 20 000 төгрөг,
  20. 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот дотор 20 000 төгрөг,
  21. 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот дотор 20 000 төгрөг,
  22. 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот дотор 10 000 төгрөг,
  23. 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот дотор 15 000 төгрөг,
  24. 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот дотор 10 000 төгрөг,
  25. 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот дотор 15 000 төгрөг,
  26. 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот дотор 12 000 төгрөг, /хоол зөөх, эм тариа авах/
  27. 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хот дотор 20 000 төгрөг,
  28. 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот дотор 30 000 төгрөг,
  29. 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот дотор 20 000 төгрөг,
  30. 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот дотор 15 000 төгрөг,
  31. 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот дотор 13 000 төгрөг,
  32. 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот дотор 10 000 төгрөг,
  33. 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хот дотор 15 000 төгрөг,
  34. 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот дотор 20 000 төгрөг,
  35. 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот дотор 20 000 төгрөг /нийт 942 678 төгрөг/

           Улаанбаатар хот дотор авсан бензинээр хоол зөөх, эм тариа авах гэх мэт ажилд явсан. Авто машины зогсоолд эхлээд баримт авдаг гэдгийг мэдэхгүй байж байгаад сүүлд эхэлж авсан. Үүнд

  1. 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ГССҮТ-н автомашин зогсоолд хонуулахад 2000 төгрөг,
  2.   2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр автомашин зогсоолд хонуулахад 2000 төгрөг
  3. 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр автомашин зогсоолд хонуулахад 1000 төгрөг, автомашин зогсоолд хонуулахад 2000 төгрөг
  4. 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр автомашин зогсоолд хонуулахад 2000 төгрөг
  5. 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр автомашин зогсоолд хонуулахад 2000 төгрөг
  6. 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр автомашин зогсоолд хонуулахад 2000 төгрөг,
  7. 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр автомашин зогсоолд хонуулахад 2000 төгрөг,
  8. 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр автомашин зогсоолд хонуулахад 2000 төгрөг,

100. 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр автомашин зогсоолд хонуулахад   2000 төгрөг,

101.  2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр автомашин зогсоолд хонуулахад   2000 төгрөг,

102. 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр автомашин зогсоолд хонуулахад   2000 төгрөг,

103. 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр автомашин зогсоолд хонуулахад   2000 төгрөг,

104. 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр автомашин зогсоолд хонуулахад   2000 төгрөг,

105. 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр автомашин зогсоолд хонуулахад   2000 төгрөг,

106. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр автомашин зогсоолд ороод гарахад 1000 төгрөг, авто машины зогсоолд хонуулахад 2000 төгрөг,

107. 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр авто зогсоолд ороод гарахад 1000 төгрөг, авто машины зогсоолд хонуулахад 2000 төгрөг,

108. 2019 оны 05 дугаар сарын 03-ны автомашин зогсоолд хонуулахад   2000 төгрөг,

109. 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр автомашин зогсоолд хонуулахад   2000 төгрөг,

110. 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр автомашин зогсоолд хонуулахад   2000 төгрөг,

111. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Оргил сувилалын автомашинд зогсоолд ороход 1000 төгрөг,

112. 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ГССҮТ-д автомашин зогсоолд ороод гарахад 1000 төгрөг, Оргил сувилалын автомашинд зогсоолд ороход 1000 төгрөг,

113. 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Оргил сувилалын автомашинд зогсоолд ороход 1000 төгрөг,

114. 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Оргил сувилалын автомашинд зогсоолд 1000 төгрөг,

115. 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Оргил сувилалын автомашинд зогсоолд 1000 төгрөг,

116. 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Оргил сувилалын автомашинд зогсоолд 1000 төгрөг, ГССҮТ-д автомашин зогсоолд ороод гарахад 2000 төгрөг,

117. 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ГССҮТ-д автомашин зогсоолд 500 төгрөг,

118. 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Оргил сувилалын автомашинд зогсоолд 1000 төгрөг,

119. 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ГССҮТ-д автомашин зогсоолд ороход 1000 төгрөг, ГССҮТ-д автомашин зогсоолд хоноход 2000 төгрөг,

120. 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Оргил сувилалын автомашинд зогсоолд 1000 төгрөг, ГССҮТ-д автомашин зогсоолд ороод гарахад 5000 төгрөг, ГССҮТ-д автомашин зогсоолд хоноход 2000 төгрөг,

121. 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ГССҮТ-д автомашин зогсоолд хонуулахад 2000 төгрөг,

122. 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр автомашин зогсоолд хонуулахад   2000 төгрөг,

123. 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр автомашин зогсоолд хонуулахад   2000 төгрөг,

124. 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр автомашин зогсоолд хонуулахад   2000 төгрөг,

125. 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр автомашин зогсоолд хонуулахад   2000 төгрөг,

126. 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр автомашин зогсоолд хонуулахад   2000 төгрөг,

127. 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр автомашин зогсоолд хонуулахад   2000 төгрөг, ГССҮТ-н автомашин зогсоолд ороод гарахад нийт 3000 төгрөг,

128. 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр автомашин зогсоолд хонуулахад 2000 төгрөг, ГССҮТ-н автомашин зогсоолд ороод гарахад нийт 1500 төгрөг,

129. 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр автомашин зогсоолд ороод гарахад 2000 төгрөг,

130. 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр автомашин зогсоолд хонуулахад   2000 төгрөг,

131. 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ГССҮТ-н автомашин зогсоолд ороод гарахад нийт 1500 төгрөг,

132. 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр автомашин зогсоолд хонуулахад   2000 төгрөг, ГССҮТ-н авто машины зогсоолд ороод гарахад 1500 төгрөг,

133. 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр , ГССҮТ-н автомашин зогсоолд хонуулахад 2000 төгрөг,

134. 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ГССҮТ-н автомашин зогсоолд ороод гарахад нийт 1500 төгрөг,

135. 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ГССҮТ-н автомашин зогсоолд ороод гарахад нийт 1000 төгрөг,

136. 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр автомашин зогсоолд ороод гарахад 2000 төгрөг, Автомашины зогсоолд хонуулахад 2000 төгрөг,

137. 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр автомашин зогсоолд ороод гарахад 2000 төгрөг, автомашины зогсоолд хонуулахад 2000 төгрөг,

138. 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр автомашин зогсоолд хонуулахад   2000 төгрөг, ГССҮТ-н автомашин зогсоолд ороод гарахад нийт 1500 төгрөг,

139. 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ГССҮТ-н автомашин зогсоолд хонуулахад 2000 төгрөг, /нийт 110 000 төгрөг/

Миний хувьд бараг автомашиндаа амьдарсан гэж хэлж болно. Их гомдолтой байна. Мөн аав Төмөрбаатар нийт 2 удаа нурууны хагалгаанд орсон. Тэрний фото  зургийг гаргаж өгмөөр байна. Нийт зардал баримтаараа 5 178 567 төгрөг болж байна. Манай аав эдгээр эмчилгээний баримтуудыг сайн мэдэхгүй бөгөөд нэхэмжлэх мөнгөн дүнгээ өөрөө хэлэх байхаа... гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-63 дугаар хуудас/

 

1.11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 4603 дугаартай дүгнэлтэд:

- Д.Т-н биед бүсэлхийн 2-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, зүүн талд 4,5,6-р хавирганы суганы дунд шугамаарх зөрөөгүй хугарал, өвчүү ясны зөрөөтэй хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалданд нөлөлөөхгүй.

-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Г.Х гэжээ. /хх-ийн 65 дугаар хуудас/

1.12. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 176 дугаартай дүгнэлтэд:

- З.Б-ны биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 69 дүгээр хуудас/

 

1.13. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 184 дугаартай дүгнэлтэд:

- Д.Ширмэнбаатарын биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлэх зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 69 дүгээр хуудас/

 

1.14. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 177 дугаартай дүгнэлтэд:

- А.О-н биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 76 дугаар хуудас/

 

1.15. Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Айраг сум дахь сум дундын цагдаагийн тасгийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19 дугаартай дүгнэлтэд:

1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17. “зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д заасан байдаг ба Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6 дахь хэсэгт зааснаар “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгох тул дээрх үйлдэл нь зам тээврийн осол мөн гэж үзэж байна.

2. Соната-7 маркийн 13-97 ГСА улсын дугаартай автомашины жолооч З.Батсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7. жолоочид дараах зүйлийг хориглоно. а/согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалт, мөн дүрмийн 12 дугаар бүлэг “Тээврийн хэрэгслийн хурд” 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалт, мөн дүрмийн 12 дугаар бүлэг, Тээврийн хэрэгслийн хурд 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

3. Соната-7 маркийн 13-97 ГСА улсын дугаартай автомашины жолооч З.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7. жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалт, мөн дүрмийн 12 дугаар бүлэг “Тээврийн хэрэгслийн хурд” 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу  үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалт, мөн дүрмийн 12 дугаар бүлэг, Тээврийн хэрэгслийн хурд 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна.

Дүгнэлт гаргасан: Айраг сум дахь сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Ууганбаяр гэжээ. /хх-ийн 80-81 дүгээр хуудас/

 

1.16. “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 86-87 дугаар хуудас/

 

1.17.  Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-12 дугаар хуудас/,

 

1.18. Согтолтын зэрэг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

1.19. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-18 дугаар хуудас/,

 

1.20. Хохирогч Д.Т-н Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

1.21. Хохирогч Д.Т-н Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлэн өвчтний түүх /хх-ийн 120-133 дугаар хуудас/,

 

1.22. Хохирогч Д.Төмөрбаатарын сувилуулагчийн түүх /хх-ийн 135-137 дугаар хуудас/,

 

1.23. Хохирлын тооцооны баримт /хх-ийн 139-193 дугаар хуудас/,

 

1.24. Хохирогч Д.Т-н хагалгааны дараах гэрэл зураг /хх-ийн 195-197 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Прокуророос шүүгдэгч З.Б-ны үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч С.Ганбат нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь шүүгдэгч З.Б нь согтуурсан буюу мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдыг хэтрүүлэн явсны улмаас энэ гэмт хэрэг гарсан байна гэж шүүхээс дүгнэв.                 

          Иймд шүүгдэгч З.Б-ыг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч З.Б-нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

 

2.1. Гэрч Х.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би З.Батсайхантай 2004 онд танилцаж гэр бүл болж байсан бөгөөд албан ёсны гэр бүлийн батлах байгаа. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй бөгөөд том охин 12 настай Б.А, бага хүү 10 настай Б.А-д одоо 1 дүгээр сургуульд сурцгаадаг. З.Б ерөнхий боловсролын сургууль төгссөн. Их дээд сургуульд сурч байгаад хаясан гэсэн. Энэ талаар би сайн мэдэхгүй. Сүмбэр сумын ЗДТГ-т жолооч хийж байсан. Өөрөөр тогтсон ажил хийж байгаагүй. З.Б зан байдлын хувьд дөлгөөн, архи дарс нээх уугаад байдаггүй хэрнээ ослоос хойш архи уугаад байдаг болсон. Шокноосоо сайн гараагүй юм шиг байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,

 

2.2. Шүүгдэгч З.Б-ны эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90 дүгээр хуудас/,

 

2.3. Шүүгдэгч З.Б-ны гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 95 дугаар хуудас/,

 

2.4. Соната-7 маркийн 13-97 ГСА улсын дугаартай автомашины гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 103 дугаар хуудас/,

 

2.5. “Очирмөнх Хайрхан” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаартай тодорхойлолт /хх-ийн 23 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч З.Б-нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Иймд шүүгдэгч З.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Б-нд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдлээ.

 

Шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдав.

 

Шүүгдэгч З.Б нь хохирогч Д.Т-т хохирол төлбөр болох 1 000 000 /нэг сая/ төгрөг төлсөн, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 4 178 567 /дөрвөн сая нэг зуун далан найман мянга таван зуун жаран долоо/ төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн  болохыг  тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч З.Б-ны жолоодож явсан Соната-7 маркийн 13-97 ГСА дугаартай тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигч нь З.Б болох нь “Очирмөнх Хайрхан” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаартай тодорхойлолтоор нотлогдон тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Б-с 4 178 567 /дөрвөн сая нэг зуун далан найман мянга таван зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Т-т олгохоор шийдвэрлэв.

           Хохирогч Д.Т нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч З.Б-с Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдлаа.

Шүүгдэгч З.Б-нд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар - 425 дугаар нээлттэй хорих ангид даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт З-н Б-г согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт З-н Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж,  хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Б-нд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч З.Б нь хохирогч Д.Т-т хохирол төлбөр болох 1 000 000 /нэг сая/ төгрөг төлсөн, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 4 178 567 /дөрвөн сая нэг зуун далан найман мянга таван зуун жаран долоо/ төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн  болохыг  тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Б-с 4 178 567 /дөрвөн сая нэг зуун далан найман мянга таван зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Т-т олгосугай.

         

8. Хохирогч Д.Т нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч З.Б-с Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

9. Шүүгдэгч З.Б-нд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар - 425 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.

 

10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ЭНХМАНДАХ