Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2020/0085

 

“К” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг    Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч, хариуцагч В.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 825 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “К” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Авто замын хяналтын улсын байцаагч В.М-т холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 825 дугаар шийдвэрээр: “ ... Авто замын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.6, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 1.3 дугаар зүйлийн 1, 14.5 дугаар зүйлийн 7-д заасныг баримтлан “К” ХХК-ийн “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Авто замын хяналтын улсын байцаагч В.М-ын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 0064569 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48,3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж” тус тус шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А давж заалдах гомдолдоо: “... Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Авто замын хяналтын улсын байцаагч 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 0064596 дугаар шийтгэлийн хуудсаар “К” ХХК-ийг зөвшөөрөлгүй орц, гарц гаргаж, зөрчил гаргасан гэж Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу шийтгэл ногдуулсан тул “К” ХХК-аас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар тус шүүхэд гомдол гаргасан болно.

Гэтэл анхан шатны шүүх 0825 дугаар шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 1.3 дугаар зүйлийн 1, 14.5 дугаар зүйлийн 7-д заасныг үндэслэн 0064569 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь огт үндэслэлгүй байна.

Дээрх шийдвэрийн үндэслэлд “ ... Зөрчлийн тухай хуульд харьяалуулан заасан зөрчилд тооцох, шийтгэл оногдуулах замаар шударга ёсыг тогтоохын тулд эрх бүхий албан тушаалтны зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.14-д заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяаллын дагуу гүйцэтгэх, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгчийг тогтоох, түүнчлэн мөн хуулийн 4.8 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг авах, 4.13 дугаар зүйлд зааснаар тэмдэглэл үйлдэх, хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д зааснаар зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх зэргээр гүйцэтгэсэн болох нь 1802000225 дугаартай зөрчлийн хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материал түүнд авагдсан баримтаар тогтоогдож байна” гэжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд заасан харьяаллын тухайд:

Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “инженерийн шугам сүлжээ хийх, эсхүл өргөтгөх зорилгоор зөвшөөрөлгүй авто зам эвдэж сэтгэх, орц, гарц гаргах, зогсоолын талбай, хурд сааруулагч хийх зэргээр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

Дээрх зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.8-д зааснаар “цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч ...”, мөн 6.10-т зааснаар “мэргэжлийн хяналтын улсын байцаагч” нар хамтран харьяаллын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахаар зохицуулсан байна.

Өөрөөр хэлбэл, дээрх зөрчилд хамаарах “ ... замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан” асуудлаар хяналт тавих эрх бүхий этгээд нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар эрх олгосны дагуу Цагдаагийн байгууллагын албан хаагчид хамаарахаар байх бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар энэ тохиолдолд шийтгэлийн хуудас ногдуулахаар байна.

Гэтэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Авто замын хяналтын улсын байцаагч тус зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагааг дангаар явуулж, улмаар 0064569 дүгээр шийтгэлийн хуудсаар “К” ХХК-д хамааралгүй зөрчлийг гаргасан гэж торгосон болно.

Анхан шатны шүүх дээрх хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх харьяаллыг харгалзан үзээгүй, гомдол гаргагчийн гаргасан тайлбарт дүгнэлт хийлгүй орхигдуулсан бөгөөд улмаар шийдвэртээ “эрх бүхий албан тушаалтны зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.14-д “оюуны өмчийн улсын байцаагч” гэж заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяаллын дагуу гүйцэтгэсэн” гэх байдлаар огт хамааралгүй этгээдийг харьяаллын дагуу уг зөрчлийг шалган шийдвэрлэсэн гэж дүгнэсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гээд 1.2 дахь хэсэгт хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэжээ.

“К” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдсан байх ба тус компанийн гүйцэтгэх захирал Б.Төгсбаяр болон нь тодорхой харагдаж байна.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт “Гомдол гаргагч “К” ХХК-ийн захирал Э.А-д Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын  дэд дарга С.Д-ийн ... албан бичиг, мөн газрын дарга Л.Э-ны ... албан бичгээр тус тус Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 7-д заасан зөрчлийн талаар удаа дараа  мэдэгдэж, ... хандсан” гэжээ.

Дээрхээс үзэхэд “К” ХХК-ийн төлөөлөх эрх бүхий этгээд болох компанийн гүйцэтгэх захирал Б.Т-т зөрчлийн хэргийн талаар огт мэдэгдээгүй болох нь тодорхой харагдаж байна.

Улмаар шийдвэрийн үндэслэлд “ ... Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгаагаа мэдэх, тайлбар гаргах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох гэхчлэн хууль заасан эрхээ гомдол гаргагч нь өөрөө хэрэгжүүлээгүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн улсын байцаагчийн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8-д зааснаар мэдүүлэг авсан гэх боловч тус хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээд болох Б.Ш гэх хүнээс мэдүүлэг авсан байдаг. Шийтгэлийн хуудасны үндэслэл болж буй мэдүүлэг нь компанийн төлөөлөх эрхгүй этгээдээс авсан мэдүүлэг байх тул шийтгэл ногдуулах нотлох баримт гэж үзэхгүй бөгөөд улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1-д заасан зөрчил шалгах ажиллагаа явуулахдаа өөр нотлох баримт цуглуулаагүй болно.

Авто замын тухай хуулийн 29.2.6 дахь заалтад барилга байгууламж барих, өргөтгөх, шугам сүлжээнд холболт хийх зэрэг зайлшгүй шаардлагаар гэж тодорхой шаардлага зорилгыг зааж өгсөн байх ба үүнийхээ дагуу хуульд заасан үйл ажиллагаа явуулж авто замын хэвийн байдлыг алдагдуулах гэх тодорхой нэг зорилго, тохиолдолд авто зам эзэмшигч байгууллагаас зөвшөөрөл авахаар зохицуулсан байна. Мөн Зөрчлийн тухай хуульд “Инженерийн шугам сүлжээ хийх, эсхүл өргөтгөл зорилгоор” гэж тусгасан байна.

“К” ХХК-ийн тухайд дээрх хуульд заасан “Инженерийн шугам сүлжээ хийх, эсхүл өргөтгөх” гэх зорилго, шаардлага байхгүй. Гомдол гаргагч компани ямар нэгэн хууль зөрчин, зөвшөөрөлгүй орц, гарц гаргасан зүйлгүй болно. Ийнхүү анхан шатны шүүх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байхаас гадна гомдол гаргагч компанид хамааралгүй зөрчлийг гаргасан гэж улсын байцаагчийн ногдуулсан шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь огт үндэслэлгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0825 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн бол гомдлоор хязгаарлахгүй” гэж заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

”К” ХХК-аас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Авто замын хяналтын улсын байцаагч В.М-т холбогдуулан гаргасан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын, Авто замын хяналтын улсын байцаагч В.М-ын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 0064569 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх 2018 оны 08 сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч У.Бадамсүрэнд хуваарилагдаж, улмаар захиргааны хэргийг уг шүүгч үүсгэсэн байна.

2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 891 дүгээр тогтоолоор “шүүгч У.Бадамсүрэн ээлжийн амралттай байх хугацаанд түүнд хуваарилагдсан хэрэг, нэхэмжлэлийг шүүгч Н.Дуламсүрэнд 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн шилжүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү хэрэг уг тогтоолоор шүүгч Н.Дуламсүрэнд шилжсэн байна.

Шүүгч Н.Дуламсүрэн тухайн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулж, шүүх хуралдаан товлон зарлаж, шүүх хуралдаан хийсэн захирамжууд хэрэгт авагджээ.

Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалан явуулж, шүүх хуралдааныг хойшлуулсан 6889 дүгээр захирамжийг гаргасан байна. Үүнээс хойших захирамж, 825 дугаар шийдвэрийг шүүгч У.Бадамсүрэн гаргаж байсан боловч түүнд хэргийг шилжүүлсэн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, Шүүх бүрэлдэхүүнийг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна” гэж заасан.

Хуульд заасан Ерөнхий шүүгчийн захирамж байхгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх ойлголтод хамаарах бөгөөд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болно.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.2, 121.3.3 дахь заалтыг удирдлага болгон