Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 153

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2019/0014/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч С.Насанбуян, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                       Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                                       Т.Баярмаа

Иргэдийн төлөөлөгч                                           Б.Шүрэнцэцэг

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                               С.Нарангэрэл          

Шүүгдэгч                                                               М.О, И.Н нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.О, И.Н нарт холбогдох 1839.... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Эко Могул” ХХК-д ерөнхий инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 74б байр 69 тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, М.О /РД: .../

Монгол Улсын иргэн,  1988 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Төмөр инверс” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо 19 дүгээр гудамж 679 тоотод оршин суух хаягтай, 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 04 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөгдсөн гэх  И.Н /РД:.../

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.О, И.Н нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын “Заан ширээгийн өвөр” гэх газар оршин суух Д.Гэрэлмаагийн гэрт Г.Цолмонбатад тусгайлан бэлтгэсэн хайч, мяндсан уяа, хар реминэн уяа зэргийг зэвсгийн чанартай хэрэглэн Г.Очирбатын өмчлөлийн “Ногоон дарь эх” шармал өнгийн бурханыг хүч хэрэглэж дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч М.О нь: “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хайч уяа зэргийг зэвсгийн чанартай ашиглаагүй” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч И.Н нь: “бурхан авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хайч уяа зэргийг зэвсгийн чанартай хэрэглээгүй” гэжээ.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-6 тал/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9 тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13 тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-17 тал/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 19-20 тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 32 тал/,

Хохирогч Г.О-н мөрдөн байцаалтанд өгсөн:...2018 оны 10 дугаар сарын 16-ны өглөө Хэнтий аймгийн Дадал сумын гэртээ байж байтал 06 цаг 40 минутын үед манай төрсөн дүү Цолмонбат миний гар утас руу залгаад “Ахаа дүү нь дээрэмдүүлчихлээ ” гэж хэлэхээр нь би өөрийн Тоёота Патрол маркийн 01-88 УНБ улсын дугаартай автомашинтай сумынхаа хоёр цагдааг аваад Хэнтий аймгийн Дадал сумын төвөөс баруун урд зүгт 26 км зайд байрлах Заан ширээгийн өвөр гэх газар байдаг хөдөө гэрлүүгээ очсон. Намайг хөдөө гэрт очиход манай дүү Цолмонбатын зүүн шанаа нь битүү хавдсан. Хамраас нь цус гарсан байдалтай. Гэр дотор байсан эрээн өнгийн модон авдарыг юу ч үгүй ухсан байдалтай байсан. Тэгээд би хоёр цагдаагаа дагуулаад гэрийн гадаа байсан машины мөрийг дагаж явж байгаад тухайн машины мөрийг Хэнтий аймгийн Баян-Адрага сумын төв рүү оруулаад алдсан. Тэгээд бид нар Жаргалтхаан сум хүртэл хайгаад олоогүй. ...Бид нарыг очиход манай дүү хүлээсээ тайлсан байсан. Хүлээсээ тайлаад над руу утсаар холбогдсон байсан. ...манай гэрийн авдар дотор байсан “Ногоон дарь эх” нэртэй өндөр нь 8 см, өргөн нь 7 см алтан бурхныг аваад явсан байсан. ...Манай дүү Цолмонбат хөдөө гэртээ ээж Гэрэлмаатай хамт амьдардаг Тухайн үед манай ээж Гэрэлмаа сумын төвд ажил гараад ирсэн байсан. Тэгээд манай дүү хөдөө гэртээ ганцаараа үлдсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 тал/,

Хохирогч Г.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би Хэнтий аймгийн Дадал сумын Заан ширээ гэх газар ээж Гэрэлмаагийн хамт амьдардаг юм. Манай ээж Гэрэлмаа 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр манай эгчийн хүүхдийг суман дээр цэцэрлэгт оруулна гээд манай ах Эрдэнэбат ээж дүү хоёрыг машинтайгаа ирж аваад явсан. Тэгээд би гэртээ ганцаараа үлдсэн. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 16-ны үүрээр 06 цагийн орчимд гэртээ унтаж байхад гэрийн гадаа том машины чимээ гарахаар нь орноосоо босоод гэрийнхээ хаалганы завсраар харсан чинь гэрийн урд талд хар өнгийн жижиг оврийн жип машин ирээд зогсохоор нь би гэрийнхээ хаалганы дотор талын түгжээг онгойлгочихоод буцаад орондоо ороод хэвтэхэд нэг хүн хаалгаар шагайгаад Дадал орох зам аль вэ гэж асуухаар нь зүүн хойшоо байгаа гэж хэлсэн чинь нөгөө хүн баярлалаа гээд хаалга хаачихаад цаашаа явах шиг болсон. Тэгэхээр нь би санаанд оролгүй нөгөө машинтай хүмүүсийг яваад өгч байгаа байлгүй гэж бодоод буцаад унтаад өгсөн байсан. Тэгээд нэг сэрсэн чинь нүүрэндээ цагаан өнгийн масктай хоёр залуу нүүрэн дээр тулаад хараад зогсож байхаар нь сандараад юун хүмүүс вэ гээд өндийсөн чинь нөгөө хоёр хүн зүүн гарыг маань мушгиад, миний толгойг доош нь тонгойлгоод өвдөгөөрөө миний толгойн дээр дараад хоёр гарыг маань ард хүлж байхаар нь юун улсууд вэ гэж хэлсэн чинь нөгөө хоёр хүний нэг нь өчигдөр орой явж байсан залуу мөн гэж хэлэхээр нь яасын гэж хэлсэн. Тэгсэн нөгөө хоёр хүн намайг малын хулгайч гэж хэлээд хоёр хөлийг маань гартай маань холбож уяад нэг нь миний толгой, нуруун дээр өвдөглөөд дараад байж байсан. Тэгсэн гэрийн баруун хойно нэг нь юм ухаж байхаар нь би хальт толгойгоо хажуу тийш нь болгоод харахад нэг залуу нь гүнгэрваа бурхныг маань хойд орон дээр тавиад юм түжигнүүлээд байсан. Тэгсэн миний дээрээс дарж байсан залуу нь үхсэнээ хараад байгаа юм гээд толгойны ар хэсэг рүү хоёр, гурван удаа цохихоор нь би доошоо тонгойход зүүн шанаа руу хүчтэй цохьсон. Тэгсэнээ нөгөө хоёр залуу гэнэт гэрийн хаалга онгорхой орхиод гараад гүйх шиг болсон. Тэгэхээр нь би өвдгөн дээрээ өндийгөөд хаалгаар харсан чинь нөгөө хоёр залуу машинтайгаа хөдлөөд аргалын цаагуур орж байсан.Тэгээд би хөлнийхөө уяаг гараараа тайлчихаад хоёр хүчтэй татсан чинь гар уясан уяа нь сулрахаар нь гараа мултлаад шууд утасруугаа гүйгээд утсаар ярих гээд утсаа автал утасны антенийг тас хайчилчихсан байхаар нь антенийхаа зэс утсыг гаргаад антенаа холбоод шууд Очирбат ах руу залгаад дээрэмдчихлээ гэж хэлсэн. Тэгсэн Очирбат яасан гэнээ гэхээр нь хоёр залуу уяаж орхиод бурхныг маань аваад явчихлаа гэж хэлсэн...Гөрсөн мяндас, хооронд нь холбосон хар өнгийн ремэнин уягаар уясан. Антений утсыг хайчаар тасалсан байсан. Хайч нь утасны хажууд байсан. Хайч нь манай гэрт байдаг хайч биш тэр хүмүүс хайчтай орж ирээд антений утсыг тасалсан байх....манай гэрийн баруун хойд талын авдран дээр гүнгэрваан дотор байсан шармал бурхныг авсан байсан....Толгойн ар хэсэг рүү цохиулаад дагз хэсэг хавдсан. Толгой өвдөж байгаа. Зүүн шанаа хавдсан... ...Тэр 2 хүн миний гарыг шуугаар нь хүлсэн юм, тэгээд би хүлээсээ сулруулах гээд уяаг нь шуугаараа татаж чангааж байхдаа 2 гарынхаа шууны арьсыг зулгалсан, мөн зүүн шанаа болон дагз руу цохисон болохоор тэр хэсэгтээ хавдаж хөндүүр болсон байсан... ...Мөнгө төгрөг зээлж байгаагүй, урьд нь уулзаж ч байгаагүй. Очирсүрэнг нь урьд нь сонсож л байсан. ...Энэ хайч болон уяаг би өмнө харж байгаагүй, манай гэрт лав урьд байгаагүй... Яг тэр хэрэг болох үед бол би царай зүсийг нь сайн харж чадаагүй, хальт л харсан. Тэгээд мөн байгаа байдлыг нь харж авсан. Тэр бурхан авсан нь арай жоохон махлагдуу гэмээр залуу байсан. Тэгээд сая надаас уучлалт гуйхаар ирэхэд нь харахад Очирсүрэн нь тэр авдар сав ухаад бурхан авч гарсан нь мөн байсан, харин миний дээрээс дарсан залуу нь туранхай өндөр шөвгөр царайтай Наранзул нь байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 44-45, 46-48 тал/

Гэрч Д.Гэрэлмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би өглөө 8 цагийн орчим өөрийн төрсөн хүү, охин бэрээ аваад өөрийн төрсөн хүү болох Эрдэнэбатын автомашинтай хөдөө гэр лүү явсан. Дадал сумын 1 дүгээр баг Заан ширээ гэх газар хөдөө гэртээ очиход төрсөн хүү Цолмонбатын зүүн шанаа ар дагз нь хавдсан нэлээн айсан байдалтай байсан. Миний төрсөн хүү болох Очирбат нь өглөө 07 цагийн орчимд гэртээ байж  байхад төрсөн дүү болох Цолмонбат нь хөдөө гэрийн утаснаас Очирбаттай утсаар ярихдаа 2 хүн масктай орж ирээд зодож уяагаар хүлж, дээрэмдэж гүнгэрваа дотор байсан ногоон дарь эх алтан бурханыг аваад хар өнгийн автомашинтай зүүн хойшоо зугтсан талаар хэлсэн... 2 гарынх нь шуу зулгарсан байсан, бодвол хүлэхдээ юм уу эсвэл манай хүү хүлээгээ тайлахдаа гараа гарынхаа шууг зулгалсан байх. Мөн зүүн шанаа болон дагз нь хавдчихсан байсан, өөрөө их хөндүүр байна гэж ярьж байсан. ...Тийм юм гэж огт байхгүй, Манай хүү Цолмонбат Очирсүрэнгээс мөнгө зээлэх битгий хэл уулзаж ч байгаагүй... ...хэргийн газрын үзлэгээр хураагдсан хайч, уяа зэргийг би харж байгаагүй ээ... манай гэрт ийм эд зүйл огт байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 53, 54-56 тал/,

Гэрч Г.Баярцогтын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Хэргийн талаар сонссон. Алдагдсан ногоон дарь эх бурханы хувьд бол 5 дахь үе дээрээ явж байгаа, бидний дээд 5 дахь үед 1870-аад оны үед хөвчийн жонон вангийн хошуу буюу одоогоор бол Хэнтий аймгийн Батноров сумын хойд талаар нутаглаж байсан Гомбо мээрэн гэдэг хүн байсан юм, энэ хүнээс түүний хүү Гомбын Сүнчин, түүний дараа Сүнчингийн Нэргүй, түүний дараа Нэргүй Гэрэлмаа буюу Очирбатын ээжид өвлөгдөж ирсэн. Одоо бол Гэрэлмаагийн Очирбатад ирээд байна. Бидний хувьд Гомбо мээрэн гэдэг хүнд энэ бурхан байсан гэдгийг нь мэдэж байгаа, энэ хүнээс дээшээ ямар хүнд байсан, ямар эх сурвалжаас гаралтай гэдгийг хэлж мэдэхгүй байна. Ур хийцийнх нь хувьд бол сайн хэлж мэдэхгүй байна. Энэ бурханыг бол манай удмынхан бүгдээрээ тахиж шүтдэг юм, яг ямар металаар хийсэн гэдгийг мэдэхгүй, өвөг дээдсээс ирэхдээ шүтэж явах ёстой алтан бурхан чинь шүү гэж заасан... гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/,

Гэрч Ц.Өлзийбатын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2018 оны 10 дугаар сарын 16-ны өглөө яг 07 цагт Очирбат нь өөрийн биеэр кабон дээр ирж “Манай дүүг хар машинтай залуучуд дээрэмдээд зугтаасан байсан” гэж мэдээлсэн.  Үүний дагуу аймгийн Цагдаагийн газрын 7056102 дугаарын утсанд мэдээлэл өгсөн. Тэгээд сумын цагдаа ахлах ахлагч Ханхүүг аваад сумын засаг даргын машинтай нь Очирбатын хамт хэрэг үйлдэгдсэн гэх газар буюу Дадал сумын баруун урагшаа 27 км-ийн зайтай газар байх Дадал сумын Онон багийн нутаг Заан ширээгийн өвөр гэх газар нутаглаж байсан Очирбатын гэрт очсон. Гэрт нь 07 цаг 40 минутын үед очсон.....Гэрт очиход Очирбатын дүү Цолмонбат нь хотныхоо зүүн талд үхрээ гаргаж байсан. Анх уулзахад зүүн шанаа хавдсан харагдаж байсан. Энэ нь нүдэнд илтэд мэдэгдэж байсан. Тэгээд болсон асуудлын талаар тодруулахад “Хүн байна уу гээд нэг хүн хаалгаар нэг шөвгөр царайтай залуу шагайгаад Дадал сумын төв хаана вэ гэж асуусан. Тэгэхээр нь би хаалгаар нь шагайгаад зүүн хойшоо энэ замаар явна гэж хэлчихээд орондоо орсон. Тэгээд би унтчихсан байсан. Нэг сэрсэн чинь миний дээр маск зүүсэн хоёр залуу зогсож байсан. Тэгээд шууд нэг нь миний шанаа руу цохиод нөгөө нэг залуу нь миний дээр дараад суусан. Харин нөгөө нэг  залуу нь авдар сав ухаад бурхан авсан. Миний хоёр гарыг ард нь хүлчихээд гараад явсан. Хаалга онгорхой үлдсэн араас нь харахад цонх нь тойроод гялгар, хар өнгийн жийп машин хөдлөөд зүүн тийшээ явсан. Би тэр хүмүүсийг гарсан хойно татаж чангааж байгаад уяагаа тайлаад утсаар ярих гэтэл манай суурин утасны кабелийг тасалчихсан байсан....гэж надад хэлсэн... Гэрт нь ороход гэрийн баруун урд талд 2 талынх нь бариул хар болон хөх өнгөтэй төмөр үйлийн хайч, цагаан мяндсан уяа, хар реминэн уяа газар харагдаж байсан. Мөн гэрийн баруун хойд талд байх модон авдрын таг онгорхой доторх эд зүйлийг нь гаргасан. Гэрийн хойд орон дээр бурханы шилэн гүнгэрваа онгорхой байж байсан... Тэгээд Цолмонбатын гарыг харахад 2 гарынх нь шуу улайж зулгарсан байсан... Яг гэрийнх нь гадаа өвстэй байсан болохоор явсан мөр нь бүдэгхэн харагдаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 62-64 тал/,

Гэрч Р.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2018 оны 10 дугаар сарын 16-ны өглөө 06 цаг 10 минутын үед бие засах гээд гэрээс зүүн талд байрлах нойлд орох гээд явж байтал хар өнгийн автомашин зүүнээсээ баруун тийшээ чиглэлтэй явж байсан. Тухайн машин тоос татуулаад явж байсан. Би бодохдоо Гэрэлмаа, Одхүү Батаа, Пүрвээгээ гэх айлууд руу явж байгаа юм болов уу гэж бодсон... Хар өнгийн автомашин нь 30-40 минутын дараа ирсэн замаараа буцаад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 68 тал/,

Г.Батцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Дадал сумын 1 дүгээр багийн нутаг Заан ширээ гэх газар очиход Цолмонбатын хоёр гар нь улайж зулгарсан. Зүүн шанаа ар дагз нь хавдсан нэлээн айсан байдалтай байсан. Гэрийн хойд талын авдран дотор байсан эд зүйлийг гаргаж тавиад гүнгэрваа дотор байсан ногоон дарь эх алтан бурхныг аваад гүнгэрвээ бурхны гадна талын хайрцгийг орхисон байдалтай байсан. Миний төрсөн ах болох Очирбат нь өглөө 07 цагийн орчим гэртээ байж байхад төрсөн дүү болох Цолмонбат нь хөдөө гэрийн утаснаас Очирбаттай утсаар ярихад хоёр хүн масктай орж ирээд зодож уяагаар хүлж дээрэмдэж гүнгэрваа дотор байсан ногоон дарь эх алтан бурхныг аваад хар өнгийн автомашинтай зүүн хойшоо зугтсан талаар хэлсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 57 тал/,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинээчийн 2016 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 457 дугаартай: ...Г.Цолмонбатын биед зүүн гарын бугуй, зүүн эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэнд сарниулаагүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 87 тал/,

Алдагдсан бурханы үнэлгээг 3.000.000 төгрөгөөр тогтоосон шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 116 дугаартай дүгнэлт /хх-ийн 91 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.О, И.Н нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын нутаг “Заан ширээгийн өвөр” гэх газар оршин суух Д.Гэрэлмаагийн гэрт хохирогч Г.Цолмонбатын нүүрэнд нь цохих, хөл гарыг нь хүлэх зэргээр хүч хэрэглэн хохирогч Г.Очирбатын өмчлөлийн 3.000.000 төгрөгийн үнэ бүхий шармал “Ногоон дарь эх” бурхныг авсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаа нь шүүгдэгч М.О, И.Н нарын үйлдлийг бүлэглэн тусгайлан бэлтгэсэн хайч, мяндсан уяа, хар реминэн уяа зэргийг зэвсгийн чанартай хэрэглэн Г.Цолмонбатаас бурхныг хүч хэрэглэн авсан гэж үзэн Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хайч, уяа зэргийг тусгайлан бэлтгэсэн, зэвсгийн чанартай хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Хохирогч Г.Ц мэдүүлэг өгөхдөө шүүгдэгч нар нь түүнд хүч хэрэглэхдээ хайч хэрэглэсэн талаар огт дурдаагүй бөгөөд хайчийг зэвсгийн чанартай хэрэглэн Г.Цолмонбат руу довтолсон, довтлохоор заналхийлсэн байдал шүүгдэгч нарын үйлдэлд байхгүй, харин жи-мобайлын суурин утсаар холбоо барьж тусламж дуудах боломжгүй болгох зорилгоор холбогч кабелийн утсыг таслахад ашигласан нөхцөл байдал тогтоогдлоо. Мөн уяануудыг Г.Цолмонбатын гар, хөлийг хүлж түүний эсэргүүцлийг зогсооход ашигласан бөгөөд түүний биед гэмтэл учруулах буюу ороолгох, гуядах, хоолойг боох зэргээр зэвсгийн чанартайгаар хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ. Иймд энэ талаар гаргасан өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч М.О, И.Н нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.О, И.Н нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын нутаг “Заан ширээгийн өвөр” гэх газар оршин суух Д.Гэрэлмаагийн гэрт хохирогч Г.Цолмонбатад хүч хэрэглэн Г.Очирбатын өмчлөлийн 3.000.000 төгрөгийн үнэ бүхий шармал “Ногоон дарь эх” бурхныг дээрэмдсэн болох нь хохирогч Г.Цолмонбат, Г.Очирбат нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Д.Гэрэлмаа, гэрч Ц.Өлзийбат, гэрч Г.Батцэцэг нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хуульд заасан арга замаар цуглуулж бэхжүүлсэн хэрэгт ач холбогдолтой хамаарал бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч нар нь бүлэглэж дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул  Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэн шүүгдэгч нарт оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэн хуульд заасан доод хэмжээнээс хөнгөрүүлж буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасан.

Өмгөөлөгчийн дүгнэлтийг дор дурдсан үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

Шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа хүлээсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсэхийг зайлшгүй харгалзан үзэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэх, ялангуяа шүүгдэгч гэм буруугаа бодитой хүлээн зөвшөөрсөн эсэхийг анхаарах ёстой.

Шүүгдэгч М.О, И.Н нар нь мөрдөн байцаалтын болон гэм буруугийн асуудлыг хэлэлцэх анхны шүүхийн хэлэлцүүлгийг дуусах хүртэлх үеүдэд гэм буруугаа огт хүлээн зөвшөөрөхгүй, маргадаг байсан ба анхан шатны шүүхээс хорих ял оногдуулмагц ялыг хөнгөрүүлэхээр давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлууддаа гэм буруугаа хүлээж байгаа талаар /2 хх-ийн 72,73, 117, 118 хуу/ дурдсан байдаг.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлын цогц илрэл бөгөөд өөрийн гэм бурууг ойлгож чин санаанаасаа гэмших байдлаар дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хүсэл зоригийг бий болгодог нийгэмд ашигтай сэтгэл зүйн хандлага гэж үзэж хөхүүлэн дэмжих зорилгоор хуулиар ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлд тооцсон болно. Шүүгдэгч гэм буруугаа хүлээж буй нь мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн хүлээн зөвшөөрөх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах, гэмт хэрэг дахин үйлдэхгүй байхыг амлах зэрэг хэлбэрээр илэрнэ. Гэтэл шүүгдэгч нарын хувьд гэм буруугаа хүлээж буй байдалд дээрх шинжүүд үгүйсгэгдэж байх бөгөөд гагцхүү ялыг багасгах зорилго агуулсан болох нь 2019 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр болсон тус шүүхийн хуралдааны тэмдэглэлд /2 хх-ийн 21-45 хуу/ тусгагдсан тэдний гэм буруугаа хүлээхгүй, мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон нөхцөл байдлаас зөрүүтэй байдлыг ярих мэдүүлгүүдээр нь хангалттай тодорхойлогдож байна.

Иймд шүүгдэгч нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй гэж  үзлээ. 

Шүүгдэгч нарын энэ хэрэгт цагдан хоригдсон 182 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу эдлэх ялд нь оруулан тооцож,  шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр хайч 1 ширхэг, 30 см урттай тасархай кабель 1 ширхэг, цагаан өнгөтэй сүлжмэл мяндсан уяа 1 ширхэг, хар өнгийн уяа 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч М.О, И.Н нарын гэмт хэрэг үйлдэх үедээ жолоодож явсан 02-59 УНП  улсын дугаартай “Волксваген Тоурэг” маркийн машин нь М.О “ХААН” банк нарын хооронд байгуулсан фидуцын гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, шүүгдэгч М.Огийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг зэргээр “ХААН” банкны өмчлөлийн зүйл байх бөгөөд шүүгдэгч нар нь уг автомашиныг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүгдэгч нарт хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр уг машиныг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож өмчлөгч “ХААН БАНК” ХХК-д шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон    

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч М.О, И.Н нарыг Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч М.О, И.Н нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-г 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч И.Н-г 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О, И.Н нарт оногдуулсан 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр хайч 1 ширхэг, 30 см урттай тасархай кабель 1 ширхэг, цагаан өнгөтэй сүлжмэл мяндсан уяа 1 ширхэг, хар өнгийн уяа 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Энэ хэрэгт 02-59 УНП  улсын дугаартай “Волксваген Тоурэг” маркийн авто машиныг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц автомашиныг өмчлөгч ХААН БАНК ХХК-д шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч нарын цагдан хоригдсон 182 /нэг зуун наян хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан  тооцсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХТУЛГА

                                ШҮҮГЧ                                              С.НАСАНБУЯН

 ШҮҮГЧ                                               Э.ОДХҮҮ