Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 726

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч М.Мөнхбаатар, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

иргэдийн төлөөлөгч Д.Жимсээ,

улсын яллагч Х.Анхцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч., түүний өмгөөлөгч Д.Даваа,

гэрч Г.,

            гэрч Г., тэдний хууль ёсны төлөөлөгч Г.,

            гэрч Б.,

            шүүгдэгч А., түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр /ҮД: 1141/, 

шүүгдэгч, хохирогч Ч., түүний өмгөөлөгч Э.Ганбат /ҮД: 0362/, С.Намжилмаа /ҮД: 0176/, Э.Энххэрлэн /ҮД: 2703/, К.Баатар /ҮД: 2442/, Э.Батбаяр /ҮД: 2454/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ын , 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Авдарбаянуул овогт ийн  нарт холбогдох 1808024600569 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, барилгын засалчин мэргэжилтэй, хувиараа барилгын туслахын ажил эрхэлдэг байсан гэх, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон 15 дугаар байр 9 тоотод түр оршин суух, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 76 айл гудамж тоотод хаягийн бүртгэлтэй, урьд

           2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт ын / РД: /,

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй 39 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чиэмэглэлч мэргэжилтэй, хувиараа барилгын туслахын ажил эрхэлдэг, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Авдарбаян уул овогт ийн  //.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

Ч. нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, тоотод Ч.той маргалдаж толгойн тус газар нь цохиж алсан,

А. нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, тоотод Ч.тай “цалин өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан биеийг нь маажиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Талийгаач  бол миний төрсөн ах байгаа юм. ... би талийгаач ахтайгаа хамгийн сүүлд 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ээж н гэрт ирсэн байхад нь уулзсан. Одоо амь насаа алдсан учир гомдолтой байна. Талийгаачийн оршуулганы зардал нийт 7.490.210 төгрөг зарцуулсан байгаа. Үүн дээр өмгөөлөгчийн зардалд 1.500.000 төгрөг гаргаж байгаа учраас нийт 8.990.210 төгрөг нэхэмжпэх болно. ...” гэх мэдүүлэг /1 хх 48-49, 50 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний бие маш их гомдолтой байна. Иймд энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлж өгнө үү?. Оршуулгын зардал 7,490,210 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 1,500,000 төгрөг, сэтгэлзүйн зөвөлгөө 2 удаа авсан төлбөр гээд нийт 10,430,210 төгрөг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

- Хохирогч Ч.ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018.05.18-ны өдөр СХД-ийн 5-р хороо ийн гэрт би 15 цаг өнгөрч байхад очоод архи уусан. Тэгээд архи ууж байхад намайг гэрт усны савны хажууд зогсож байхад  над руу ажил хийсэн мөнгөө нэхээд өнөөдөр өгнө гэсэн яасан гээд дайрч намайг гараараа маажаад энд тэндээс татаад зулгаагаад байсан. Тэгэхээр нь би ажил дуусаагүй болохоор мөнгө өгөх боломжгүй гэж хэлсэн. Өөр над руу дайрч цохисон хүн байхгүй.  над руу дайраад байхаар нь би тэдний гэрээс гараад зугатаасан, намайг гэрээс гарахад  жорлонгийн тэнд ганцаараа зогсож байсан.  гэрт над руу дайрахад , талийгаач нар хажууд харж байсан. ... надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2 хх 219 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

- Шүүгдэгч Ч.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2018 оны 05 дугаар сарын эхээр Яармагт барилгын гадна пасадны ажлыг , талийгаач , , ,  нарын хамт эхлүүлж 12 хоног ажиллаад 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 14 цагийн үед дуусгасан. Ажил дууслаа гээд барилга дээр би бага зэрэг архи уусан, надтай ,  хоёр хамт архи уусан. Архи уухаас өмнө ,  хоёрыг үлдээгээд ,  бид 3 такси барьж Шар хадны эцэс ороод миний ломбарданд ын бичиг баримтаар тавьсан мөнгөн гинж, бугуйвчыг аваад буцаж ажил дээр ирсэн. Тэгээд архи уугаад нөгөө таксигаар , , ,  бид 5 Шинэ давхарын дотор байдаг ломбарданд миний мөнгөн бугуйвч, гинжийг 60,000 төгрөгөнд тавиад таксины жолоочид 40,000 төгрөг өгөөд ийн гадаа өдөр 15 цаг өнгөрч байхад буусан. Би эхнэр ирж байгаа болохоор харилаа гэсэн чинь ,  хоёр  эгчтэй уулзаад яв гээд намайг гэр лүү хариулахгүй байсан. Тэгээд бүгдээрээ ийн гэрт ороход хүнгүй байсан. ийг утсаар нь  дуудаад гаднаас  согтуу орж ирсэн.  гэртээ орж ирээд надаас цалингаа авья гэхээр нь надад мөнгө байхгүй 1 дэх өдөр цалин өгнө гэж хэлсэн. Тэгсэн  надад чи өчигдөр мөнгө авсан биздээ гэж уурласан. Би урьд өдөр нь т 80,000 төгрөг өгөөд бусад хүмүүст нь 10,000 төгрөг тус тусад нь өгсөн байсан. Тэгээд  надаас мөнгө нэхээд мөнгө байхгүй гэхэд архи авч өг гэхээр нь би үлдсэн 20,000 төгрөгөөр 1 шил Шим, 1 шил Хараа архи аваад ийн гэрт уусан. Архи ууж байгаад би харих гэхэд  намайг гаргахгүй хамт явна гээд байсан,  надаас бас цалингаа нэхээд байсан. Намайг гэрээс гарах гэхэд  миний цээж рүү гараараа түлхээд газар унагаагаад миний өмсөж явсан шар өнгийн фудволкноос татаад байхаар нь тайлаад нүцгэн болоод фудволк урчих байх гээд авсан. Тэгээд гаргахгүй намайг зуураад гэрийн голд байсан зуухны хажуугаар бас түлхэж унагаасан. Тэр үед  боль гээд гараад явсан. Би араас нь гараад шууд хашаа даваад зугтаасан. Намайг харих гээд явж байхад ийн том охин надтай зөрөөд Хилчин хотхоны автобусны буудал орчим харих гээд явж байсан. Тэгээд би Хилчин хотхоны тоот гэртээ ороход манай дүү , ээжтэй хамт байсан. Тэгээд би дүүгээ манай эхнэрийг тосоод ир гээд явуулсан. Намайг гэртээ ороход 16 цаг болж байсан. Тэгээд би гэрээс гараагүй. Манай эхнэр 17 цагт ирээд эхнэртэйгээ би сааданд жаахан суусан. Тэгээд би гэгээ тасрах үед гэртээ ороод 21 цаг өнгөрөөгөөд унтсан. Маргааш нь буюу 2018.05.19-ний өдөр 12 цагийн үед  над руу залгаад ыг зүрх нь хаагдаад нас барчихлаа ийн гэрт хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би худлаа яриад мөнгөө нэхэх гэж байгаа гэж хэлээд тоогоогүй. ...” гэх мэдүүлэг  /1 хх 168-170, 172-174, 179-180, 182-183 х/,

 

          - Шүүгдэгч Ч.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр такситай талийгаач  болон  бид нар гадуур  явж байгаад ажил дээр ирсэн. Тэгээд би такси бариад явах гэж байтал талийгаач,  хоёр т мөнгөө өгч чадаагүй гээд хэлчихээд явчих гэж надад хэлсэн. Тэгээд би таксиндаа 40000 төгрөг өгчихөөд ийн гэрт яваад орсон  гэртээ байхгүй байсан. Тухайн үед талийгаач 20000 төгрөгөөр ганц шил архи аваад ууя гэж хэлсэн. Бид хэд 1 шил архи аваад уусан чинь  эгч гаднаас ороод ирсэн. Тэгээд бүгдээрээ архи уугаад сууж байсан чинь бүгд мөнгөө авъя гэж над руу дайрч намайг энэ тэндээс татаж эхэлсэн. Тухайн үед би гэрийн баруун талд зогсож байсан бөгөөд зүүн хойд талд гарсан чинь  намайг түлхсэн. Тэгээд би зуухан дээгүүр давж унангуутаа тэр чигээрээ гарч гүйсэн. Гэрээс гарч гүйхэд  нойлын хажууд зогсож байсан бөгөөд нэг нохой над руу дайрсан. Дараа нь би хашааны баруун тал руу гүйж хашааг давсан. Тэгээд хойд талынхаа гудамжны хашааг тойрч дээшээ далан дээр гарч зогсоод ийн гэр рүү хараад зогсож байтал  миний араас гүйж гарч ирээд ийш тийшээ харж байснаа буцаад ийн гэр рүү орсон. Дараа нь би далан дээгүүр явж байгаад Хилчин хотхоны урдуур явж байтал ийн том охин нь Хилчин хотхоны автобусны буудал дээр явж байсан. Тэгээд би ногооны дэлгүүр орж ундаа зээлж уусан. Тухайн үед манай эхнэр Дундговь аймгаас ирж байсан бөгөөд дэлгүүрээс хүнсний зүйл авчихаад таньдаг таксины жолооч нар байна уу гэж харж сууж байгаад Цэргийн ангийн штабын тэр хавьд байдаг Сонгууль гэдэг ахынд очиж уулзчихаад дүү болох  руу болсон зүйлийн талаар хэлсэн. Тэгсэн манай дүү удалгүй хүрээд ирсэн бөгөөд г манай эхнэрийг тосчихоорой гэж хэлчихээд би өөрөө гэр рүүгээ яваад орсон. Маргааш өглөө 11 цагийн үед манай эхнэр 5 шарын тэнд байдаг эход харуулах гээд явчихсан байсан юм. Тэгсэн 95-тай дугаар миний гар утас руу залгахаар нь авсан чинь талийгаачийн эхнэр нь  өнгөрчихсөн энд бөөн юм болж байна хүрээд ир гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би надаас мөнгөө авах гээд л тоглож байна гэж бодоод утасаа тасалсан. Тухайн үед  надруу орилоод байсан болохоор нь ийг өнгөрчихсөн юм байх даа арай ч үгүй байлгүй дээ гэж бодсон. ...  намайг ийн гэрээс гарахад доороосоо хоёр дахь хүүхэд байсан бөгөөд одоо гэрчийн мэдүүлэг өгөх гэж байгаа охин байсан ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

- Шүүгдэгч А.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тай цалингаас болж маргалдахад  над руу ойртоод байхаар нь нь намайг цохиж магадгүй гээд баруун гараараа цээж хэсэг рүү нь 1 удаа түлхсэн. Өөр гар хүрээгүй, харин  48 цаг баривчлагдаад гарч ирээд надаас миний нүүр амыг хэн самардсан бэ, дахиж дэлгүүрээс архи авчирсан уу гэж асуухад нь би дахиж 1 шил архи авчирсан, би чамайг 1 удаа түлхсэн гэдгээ өөрт нь хэлсэн. өөрөө тухайн үед юу болсон талаар санахгүй надаас асуугаад байсан, одоо болохоор намайг зодсон гэдгээ санаад хүн гүтгэж байгаад гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /2 хх 235 х/,

 

          - Шүүгдэгч А.ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Би аас цалингаа нэхсэн юм. Тэгсэн 1 дэх өдрөөс болно гэхээр нь манайх олуулаа болохоор идэж уух юм байхгүй байна гэж хэлсэн. Тэгтэл цалин нэхэх ямар эрхтэй юм. Гэрээ хийгээгүй байж чаддаг юм бол шүүхдээд аваарай гэж хэлсэн. Тэгсэн талийгаач чи одоо юу яриад байгаа юм бэ бид нар хийсэн ажлынхаа цалинг авах гэж байна. Чамаас ямар зээлэх гэж байгаа биш гэсэн. Тэгээд талийгаач  хоёр хоорондоо барьцалдаж авсан бөгөөд , , бид гурав талийгаач болон  хоёрыг салгах гээд дийлээгүй. Дараа нь би гарцгаа гээд гэрээс гаргасан бөгөөд гэрт уначихсан байсан зуухаа янзлаад гэртээ үлдсэн ... манай хүүхдүүд надад  ах  ахыг тоосгоор цохиод хашаа даваад зугтаачихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаашаа гарч зугтаасан бэ гэхэд ийшээгээ тосон дэлгүүрийн зүг гүйгээд явчихсан гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

- Насанд хүрээгүй гэрч Г.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... манай гэрт ээж олон хүнтэй архи уусан. Тэр үед бригадын дарга ах  эгчийн нөхөртэй зодоон хийгээд тоосгоор толгой руу нь цохисон. Тэгээд хашаа даваад яваад өгсөн. Тэгэхэд манай ээж шонгийн модон дээр сууж байсан. Тэр хоёр ах гэрт бас зодолдсон. Өөр хүн зодолдоогүй. ...” гэх мэдүүлэг /2 хх 191 х/

 

            - Насанд хүрээгүй гэрч Г.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Тухайн үед цагдаа ахад ярьсан зүйлээ одоо ярьж чадахгүй, санахгүй байна ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

          - Насанд хүрээгүй гэрч Г.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...архи уугаад байж байхдаа нар жаргах үед бригадын дарга ах,  ах хоёр маргалдаад эхэлсэн. Тэгээд тэр хоёр зодолдоод гэр замбараагүй болгосон. Гэрт байсан хүмүүс болиулах гээд чадаагүй. Тэгээд энэ хоёр гадаа гарч хашаанд зодолдсон. Гадаа гарч зодолдсоныхоо дараа бригадын дарга ах манай хашааг хойш нь даваад зугатаачихсан. Бригадын дарга зугатахдаа дээгүүр хувцсаа тайлаад гартаа барьчихсан цээж нүцгэн байсан. Манай дүү  бид хоёр хашаан дээр гарч хартал бригадын дарга харагдаагүй. Тэгээд дүү бид хоёр хашаанд байдаг төмөр вагончиг дээр гартал бригадын дарга “Тосгон” гэж дэлгүүрийн тэнд хувсаа өмсчихсөн явж байсан.  ах хашаан дотор нэг урт модон дээр доошоо хараад сууж байсан, толгойноос нь цус гоожиж байсан. тэгээд  ах шанагатай ус толгой руу нь хийсэн чинь  ах толгойгоо өөрөө угаагаад цус нь тогтсон.  ах бригадын дарга ах хоёр зодолдсоны дараа аниа маань ирсэн. Аниа тэр хоёрыг зодолдсоныг хараагүй, би бүгдийг аниадаа ярьсан. ... манай гэрт бригадын дарга  ах нас барсан ах  ахтай зодолдсон. Тэгээд хашаан дотор зодолдож байхдаа бригадын дарга  ах  ахыг тоосгоор толгой хэсэгт нь цохиод тэгээд хашаа даваад зугатаасан. ...би мартаад хэлээгүй юм одоо санаж байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 68-70, 2 хх 192 х/,

          - Насанд хүрээгүй гэрч Г.ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... тухайн үед болсон асуудлын заримыг нь санаж байна ... гэрт тухайн үед манай дүү , ээж,  ах,  эгч,  ах нар байсан ...  ах,  эгч,  ах нар аймаар их согтуу байсан ...  ах,  ах хоёр зодолдсон бөгөөд манай гэрийн зуухыг унагаагаад тэр хоёр бие бие дээрээ давхралдаж ойчсон чинь ээж уурлаад гэрээс хөөсөн. Тэгсэн  ах,  ах гадаа гараад бас зодолдсон ... гадаа гараад  бие биенийгээ заамдалцаж авсан бөгөөд  ах байшингийн урд талд байсан тал шар тоосгыг аваад  ахыг цохичихсон ...  ах нь гэж одоо энэ зааланд , ээжтэй хамт шилэн хоргоны цаана байгаа байгаа хүн. ...  ах  ахыг нь тоосгоор цохих үед хашаан дотор манай ээж урд талын шонгийн модны хажууд талд унтаж байсан. Нөгөө хэд нь гэрт байсан ... Манай нойлоос  ах гарч ирсэн ...  ахыг тоосгоор цохичихоод дээгүүрх хувцасаа тайлаад нүцгэн хашаа давж зугтаасан. Тэгэхээр нь би  дүүтэйгээ хамт вагон дээр гараад харсан чинь  ах Тосон дэлгүүрийн урд талд дээгүүрх хувцасаа өмсөөд зогсож байсан ...  эгч нь тухайн өдөр Хилчин хотхоны тэнд найзуудтайгаа сагс тоглож байсан. ... Тухайн үед гадаа бүрэнхий, ... эргэн тойрны зүйл харагдаж байсан, ... тал тоосгоор  ах  ахыг цохих үед тархи нь жаахан шалбарч цус гарсан ...  ах  ахын толгойг төмпөн дотор угааж өгсөн ... Хашаан дотор  ахаас өөр  ах нойлоос гарч ирээд тоосго шидсэн чинь оноогүй ... Эхлээд  ах  ахын толгой руу тоосгоор цохисон. Дараа нь  ах тоосго шидсэн чинь оноогүй ... байшингийн үүдэнд бие биетэйгээ зууралдаж авсан. ...  ах  ахыг тоосгоор цохисон гэдгийг  эгчдээ тэр өдөр ирэнгүүт нь хэлсэн ... ээж надад болсон зүйлийн талаар үнэнээ хэлээрэй гэж хэлсэн манай ээж надад өөр юу ч хэлээгүй ... ,  хоёрын  ахыг бригадын дарга гэдгээр нь таньж байна ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

           - Насанд хүрээгүй гэрч Г.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... эгчийн нөхөр  нь гадаа гражид унтаж байсан. Намайг гэрт орох үед ээж намайг харчихаад буцаад унтаад өгсөн, гэр орны эд зүйл эмх замбараагүй архи үнэртсэн, галын дэгээ төмөр голоороо далийж мурийж хагас дугуй хэлбэртэй болчихсон, цахилгаан тогооны таг нь хагарчихсан, гэрийн үүдний 1 унь хугараад 2 унь сугарчихсан байсан. ...тэгээд би хувцсаа сольчихоод гэрээсээ гараад Хилчин хотхон явж сагсан бөмбөг тоглож байгаад орой 23 цагийн үед гэртээ ирсэн. Намайг ирэхэд манай ээж , , ,  эгч,  ах бас нэрийг нь мэдэхгүй 1 ах нар архи ууж байсан. Миний дүү  аниа өнөөдөр таныг гэртээ ирээд гарсны дараа 19 цагийн үед манай гэрт зодоон болоод  ах  ахтай зодолдоод  ахын духнаас цус гараад зодсон  ах хашаа даваад зугатаад явчихсан гэж хэлсэн. ...талийгаач ахтай зодолдсон гэх  ах нь намайг гэртээ ирэхэд байхгүй байсан, намайг гэртээ байх үед ч манай гэрт  дахиж ирээгүй.  ах манай гэрт 2 удаа ирж архи ууж байсан.  гэх хүнийг манай ээж л танидаг, манай аав танихгүй.  нь манай ээжтэй 1 газар ажилладаг, бригадын дарга нь гэсэн. ...Би өмнөх мэдүүлэгтээ бригадын даргыг  гэж буруу хэлсэн байна. учир нь  эгчийн нөхрийг , бригадын даргыг  гэж дууддаг юм. Хэрэг явдал болсны дараа ээж ээс асуухад бригадын даргыг , нөгөө  ахыг  гэдгийг мэдсэн. Манай дүү надад хэлэхдээ бригадын дарга  ахыг талийгаач  ах буюу  ахтай зодолдсон гэж хэлсэн. ... ” гэх мэдүүлэг /1 хх 64-66, 67 х/,

 

          - Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид нар 2018.05.18-ны өдөр ажлаа дуусч хүлээлгэж өгөөд орой 19-20 цагийн үед гэгээ тасраагүй байхад , , ,  бид тав  эгчийн гэрт ирсэн. Тэдний гэр лүү нь орохдоо   эгчийнд арын дэлгүүрээс 0,75 л Хараа архи 1 шилийг тамхитай аваад орсон. Тэгээд бид нар ийн гэрт ороход  эгч байхгүй хүүхдүүд нь байсан. Тэгээд утсаар  эгчийг дуудахад  эгчийнд байсан гээд хамт орж ирсэн, нэг танихгүй ахтай хамт орж ирсэн. Тэгээд архи ууж дуусаад талийгаач бид хоёр гарч  эгчийн арын дэлгүүрээс 2 шил 0,75 л Шим нэртэй архи авч уусан. Архийг , , , , , , нэг танихгүй ах бид нар хувааж уусан. Архи ууж байх үед бид нар аас цалингаа авья гэсэн чинь  1 дэх өдөр аваарай мөнгө орж ирээгүй байгаа гэхэд  эгч ын дүү рүү утсаар яриад мөнгө орсон эсэхийг асуухад дүү нь мөнгө шилжүүлсэн гэсэн. Тэгээд талийгаач  нь аас 150,000 төгрөг өгчих болий гээд нэхээд байсан чинь  1 дэх өдөр өгнө гээд маргалдаад гэрээс гарч  талийгаач хоёр зодолдсон. Тухайн үед хашаан дотор , , талийгаач бид дөрөв байсан. Би 00 орж бие засчихаад гарч ирэхэд , талийгаач хоёр барьцалдаад авчихсан хажууд нь  зогсож байхаар нь боль гээд ыг өмөөрөөд  руу тоосго аваад шидсэн чинь  хашаа даваад зугтаачихсан. Тэгээд талийгаач дээр очиход талийгаач ын зулай хэсэг нь хагараад цус гойжоод байхаар нь би толгой дээр нь  эгчийн гэрээс шанагатай ус авчраад хийж өгөхөд эхнэр  нь толгойг нь угааж өгсөн. Тэгээд зодоон болсны дараа би гийн хамт хойд гражид ор засаж унатаад талийгаачийн эхнэр гийн хамт  эгчийн гэрт унтсан. Тэгээд өглөө  босоод  эгчийн гэр лүү ороход талийгаач сонин болчихсон байна миний гар дээр амьсгал хураалаа гээд орилоод, эмнэлэг цагдаа  эгч дуудсан. ...би талийгаач ,  нар заамдалцаад зогсож байхаар нь салгах гээд тоосго шидсэн. Тэгээд миний шидсэн тоосго хэн нэгнийг оноогүй, тэр хоёрт хүрээгүй наана унасан. Би нэг удаа тоосго шидсэн. Намайг тоосго шидэхийг талийгаач ,  нар харсан. Өөр хүн харсан эсэхийг мэдэхгүй байна. тэгээд намайг тоосго шидэнгүүт  байшин тойроод зугатаасан. ... ” гэх мэдүүлэг /1 хх 78-79, 2 хх 43-44 х, 2 хх 197 х/,

 

- Гэрч Б.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... ийн гэрт  нь хэн нэгэнтэй зодолдсон талаар хэлж мэдэхгүй байна. Тухайн үед би нойлд бие засч байсан … ыг явсны дараа  // талийгаач,  хоёрыг барьцалдаж аваад зуух унагаасан гэж надад хэлсэн. Өөр зүйл надад хэлээгүй гэв. … Намайг нойлоос гарах үед , талийгаач хоёр барьцалдаад зогсож байсан. ... Талийгаачийн толгой нь зулай хэсэгтээ хагарчихсан байсан ... Талийгаачийн толгойных нь цусыг би толгой дээр нь ус хийж өгсөн бөгөөд талийгаачийн эхнэр толгойг нь угаасан ... ыг хашаа давж явснаас хойш ямар нэгэн хэрүүл маргаан зодоон цохион болоогүй ... ийн гэрийнх нь хажуу талд шар өнгийн дүнзэн байшин байдаг ... Нойлоос гарч ирээд , талийгаач хоёр руу тоосго авч шидсэн ... , талийгаач хоёр бие биетэйгээ заамдалцаад зогсож байсан ... Талийгаачийн толгойноос цус гоожчихсон байсан ...  талийгаачийг тоосгоор цохисныг би хараагүй ...Тухайн үед харахад талийгаачийн толгойноос цус гараад хатчихсан байсан ... Цус нь урсаад хатаж байсан ... Тухайн үед хүүхдүүд байсан эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна ...  18-19 цагийн үед явсан байх ... гэрт ороход Алтай, , талийгаач, , ийн хүүхдүүд байсан ... мөнгө нэхэхэд 1 дэх өдөр өгнө гэж байсан бөгөөд тэр өдөр 5 дахь өдөр байсан. Тухайн үед  нь мөнгөгүй гээд байсан хэрнээ ломбарданд тавьсан эд зүйлээ авч яваад байсан юм. Тэгсэн талийгаач ядаж 150,000 төгрөг өгчих гэсэн чинь  гэрээ байгуулаагүй байж шүүхдээд аваарай гэж хэлсэн. ... 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...  зугтаагаад явсны дараа талийгаач пизда чинь толгой хагалчихлаа ус хийгээд өгөөч...” /1хх-80/ гэсэн мэдүүлгээ сайн санахгүй байна. Тухайн үед талийгаач “толгой дээр ус хийгээд өгөөч гэж надад хэлсэн”  ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

             - Гэрч М.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өнөөдөр өглөө  нас бараад цагдаа, шүүх эмнэлэг ирээд надаас мэдүүлэг аваад талийгаачийн цогцосыг аваад явсны дараа  эгч,  хоёр гаднаас орж ирсэн. Тэр үед  эгчийн хүүхэд  нь үсээ угаах гээд монгол гэрийн баруун талын модон орон доороос төмөр түмпэн гаргаж ирэхэд ирмэг хэсэг нь цус болчихсон байхаар нь бид нар юун цус болчихсон юм бэ, бид нар хоорондоо зодолдож янз бүрийн асуудал гаргаагүй биз дээ гэсэн чинь  охин нь ,  хоёр гэрээс гараад хашаан дотор зодолдсон гэж хэлсэн. ...миний мэдэж байгаагаар хэн ч хувцсаа солиогүй. Цагдаа дээр ирэхдээ бүгдээрээ хувцсаа солиогүй 2018.05.18-ны өдөр өмсөж байсан хувцастайгаа байсан. ... миний мэдэж байгаагаар гаднаас нь харахад талийгаачийн биед ил харагдах гэмтэл бэртэл байгаагүй. Зүгээр унтаж байсан. Би сэрээх гээд дуудахад амнаас нь хүрэн өнгийн зүйл гараад байсан. ... ” гэх мэдүүлэг /1 хх 51-52, 53-54, 55-56 х, 2 хх 196 х/,

 

           - Гэрч Г.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018.05.18-ны өдөр орой 22 цагийн орчимд Хишиг-Од, , , манай нөхөр бид 5  эгчийнд СХД-ийн 5-р хороо тоотод ирж 0,75 литрийн 1 шил хараа, 05 литрийн шим нэртэй архи хувааж ууж байтал 22 цаг өнгөрөөгөөд араас  Мөөгий хоёр орж ирээд 1 шил архи уучихаад 23 цаг өнгөрөөгөөд гараад явсан. Тэгээд бид нар архиа ууж дуусчихаад унтаад өгсөн. Би өглөө 6 цаг 20 минутанд босоод дэлгүүр гарч явахад бүгд унтаж байсан. тухайн үед  нөхрөө амьд байсан эсэх талаар мэдээгүй. Унтаж байгаа байх гэж бодсон юм. Тэгээд дэлгүүрээс иртэл цагдаа ирсэн байсан. ...би  эгчид хэлэхдээ тухайн хэрэг болдог өдөр талийгаач бригадын дарга тай маргалдаж байсан талаар хэлсэн. Тэгээд мөн урьд өмнө зодолдож байсан талаар хэлсэн. Түүнийг ойлгосон байх гэж бодож байна. ... бид нар архиа хувааж уугаад сууж байтал  эгч аас цалингаа авмаар байна гээд уурлаад чи миний дүү нарын цалинг өгөхгүй байна, манай дүү нар робот биш шүү гэхэд  би өгнө ш дээ  өнөөдөр мөнгө өгнө гэсэн дансанд ороогүй байна 1 дэх өдөр өгье гээд хэрэлдээд,  уурлаад ширүүн зантай байсан тэгтэл  эгч талийгаачийг чи цалинга авья гэж хэлээч юундаа гөлөлзөөд байгаан гээд уурлаад хэлэхэд талийгаач битгий муудалцаад бай, чимээгүй бай, цалин мөнгөө автал битгий хэрүүл хий гээд хэлж байсан.Бид нар нэлээн их согтсон, би согтоод унтаад өгсөн, тэр үед болсон явдлыг сайн санахгүй байна ... талийгаач ыг хэн цохиж зодсон талаар мэдэхгүй байна.,  хоёр хоорондоо таарч тохирдоггүй урьд нь нэг удаа хоорондоо зодолдож байсан. ...  эгчийн хүүхэд  надад талийгаач ,  нарыг хоорондоо зодолдоод байсан, ... гэж хэлсэн ” гэх мэдүүлэг /1 хх 57-58, 59-60, 61-62 х, 2 хх 195 х/,

             - Гэрч М.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Талийгаачийн эхнэр  2018 оны 05 сарын 18-ны шөнө бригадын дарга гэх хүнтэй талийгаач зодолдсон гэж ярьж байсан. ... Яг яаж зодолдсон, юугаар цохисон талаар хэлээгүй. ...би тухайн үед ийн гэрт орой 22 цагийн үед ороод удаагүй гарсан. Тухайн үед талийгаач гэрийн зүүн хоймор хэсэгт шалан дээр унтаж байсан. Ил харагдах гэмтэл, бэртэл байгаагүй. ... ” гэх мэдүүлэг /1 хх 71-72, 2 хх 194 х/,

 

            - Гэрч В.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…манай дэлгүүр нь хяналтын камертай, бичлэгээ 7 хоног хадгалдаг. 2018.05.15-нд камер ажиллаж байсан, түүний дараа удаагүй эвдрээд өчигдөр буюу 2018.06.11-ний өдөр ажилд орсон. Юу нь эвдэрснийг мэдэхгүй нэг зүйл нь шатсан гэсэн. …” гэх мэдүүлэг /1 хх 100 х/,

 

            - Гэрч М.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай Хилчин хотхонд гадна талбайг харсан 8 камер байдаг. Камерийн бичлэгийг 14 хоног хадгалаад өөрөө устдаг юм. 2018.05.18-ны өдрийн бичлэг байхгүй. ...Би он сарыг нь сайн санахгүй байна хавар гэж санаж байна. Манай хүү нэг хэрэгт холбогдсон. Танай камерийг үзэх хэрэгтэй байна гэхээр нь би шүүж өгч байсан юм. Тухайн камерийн бичлэгийг захирал Ц. бид 2-с өөр хүн үзүүлж ашиглаж мэдэхгүй. Тэгээд тухайн үед хүүхдүүдтэйгээ орж ирээд утсан дээрээ бичлэг хийгээд аваад явсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 102-103, 2 хх 45-46  х/,

 

            - Гэрч М.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай 2 дахь хүү Ч. нь 1983.06.10-нд Улаанбаатар хотын 2 дугаар төрхөд төрсөн. Багадаа эцэг эхийн гар дээр өсч 117 дугаар цэцэрлэгт хүмүүжиж 67 дугаар сургуульд 1991 онд 1 дүгээр ангид орж 2 жил сураад сургуулиас гарсан. Сургуулиас гараад аав ын ээж аав дээр Архангай аймгийн Цэнхэр суманд мал маллаж байгаад 2000 онд Улаанбаатар хотод орж ирээд аав ын хамт цахилгааны ажил хийдэг байсан. Цэргийн алба хаагаагүй бөгөөд хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан. 2014 онд  гэдэг эмэгтэй хүнтэй гэр бүл болж  гэдэг охинтой болсон. Одоо эхнэр нь 6 сартай жирэмсэн байгаа. Манай хүү урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Миний мэдэхээр гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Манай хүү  нь цагаан сэтгэлтэй, хүнд тусархаг элдэв муу зуршил байхгүй. ... Манай хүү  нь эхнэр хүүхдийн хамт СХД-ийн 7-р хороо Хилчин тоотод аав, ээжийн хамт амьдардаг юм. 2018.05.18-ны өдөр би 16 цагийн үед үсээ засуулах гээд гарсан хойгуур  гэртээ ирчихлээ гэж  хэлсэн. Тэгээд би 17 цагийн үед гэртээ ирэхэд  нь байрны гадаа нэг залуутай юм яриад сууж байсан Тэгээд би хүүгээ дуудаад хамт гэр лүүгээ орсон. Гэрт ороод жаахан байж байхад аав  нь ирээд араас нь дүү  нь ын эхнэр хүүхдийг аваад ирсэн. Тэгээд гэрээс гараагүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 92, 2 хх 47-49 х/,

 

           - Гэрч Т.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хүү Ч. нь 1983.06.10-нд Улаанбаатар хотын 2 дугаар төрхөд төрсөн. Багадаа эцэг эхийн гар дээр өсч 117 дугаар цэцэрлэгт хүмүүжиж 67 дугаар сургуульд 1991 онд 1 дүгээр ангид орж 2 жил сураад сургуулиас гарсан. Сургуулиас гараад манай ээж аав дээр Архангай аймгийн Цэнхэр суманд мал маллаж байгаад 2000 онд Улаанбаатар хотод орж ирээд надтай хамт цахилгааны ажил хийдэг байсан. Цэргийн алба бол хаагаагүй бөгөөд хувиараа хедөлмөр эрхэлдэг байсан. 2014 онд  гэдэг эмэгтэй хүнтэй гэр бүл болж ододд  гэдэг 3 настай охинтой. Одоо эхнэр  нь 6 сартай жирэмсэн байгаа. Манай хуү урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Миний мэдэхээр гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Манай хүү  нь цагаан сэтгэлтэй, хүнд тусархаг элдэв муу зуршил байхгүй. Зан аашны хувьд дөлгөөн тайван зантай. ...Манай хүү эхнэр хүүхдийн хамт СХД-ийн 7-р хороо Хилчин тоотод аав ээжийн хамт амьдардаг юм. 2018.05.18-ны өдөр би машинаа засуулаад 17 цагийн үед гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд  нь гэртээ ирчихсэн байсан. Түүнээс хойш  гэрээсээ гараагүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 91 х/

 

            - Гэрч Ч.н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тусдаа амьдардаг бөгөөд 2018.05.18-ны аавын СХД-ийн 7-р хороо Хилчний тоотод бүтэн өдөр хэвтсэн. Учир нь би урьд өдөр нь найзуудтайгаа бага зэрэг архи уугаад архи уусны маргааш нь босож чаддаггүй болохоор аавын гэрээс гараагүй бүтэн өдөр хэвтсэн. Тэгэхэд манай ах өглөө Яармагт хийсэн ажлын цэвэрлэгээг хийгээд багажаа хураана 1 дэх өдөр нь ажлаа хүлээлцэнэ гэж хэлээд гарсан. Тэгээд 2018.05.18-ны өдөр манай ах согтуу яриад ажил хийсэн хүмүүс надаас мөнгө нэхээд дээрэлхээд байна гэхээр нь би уурлаад хаана байгаа юм байгаа газар чинь яваад очий гэхэд надад хаана байгаагаа хэлээгүй бөгөөд утсаа салгасан. Тэгээд өөр дугаараас дахиж залгахад Хилчин хотхоны ногооны дэлгүүрт байна гэхээр нь би гарч авсан. Тэр үед  нэлээн согтуу байсан бөгөөд хэнтэй архи уусан гэхэд манай ах ажил хийсэн хүмүүстэйгээ уусан гэсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 93-94 х/,

            - Гэрч Г.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018.05.18-ны орой 18 цагийн үед Дундговь аймгаас автобусаар ирсэн. Намайг ирэхэд манай нөхөр  тосч авна гэж байснаа түүний дүү  тосч авсан. Манай нөхөр гэрт юм хийж байна гэсэн. Тэгээд 18 цаг өнгөрөөгөөд очиход гэрт манай нөхөр , хадам аав, ээж хоёр байсан. Тэгээд хоолоо идээд бид нар унтаад өгсөн. Гэрээс огт гараагүй. Xишигбат тухайн өдөр хаагуур хэнтэй юу хийж явсан талаар сайн мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 95 х/,

 

            - Гэрч Ц.н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай талийгаач хүү маань 1988.03.24-нд Дундговь аймагт төрсөн бөгөөд айлын 3 дахь хүүхэд байгаа юм. Дээрээ 1 ах 1 эгчтэй доороо 2 эмэгтэй дүүтэй юм. Багадаа эцэг эхийн гар дээр өсч Дундговь аймгийн Адаацаг суманд 1996 онд 1 дүгээр ангид орж 7 дугаар ангиа төгсөөд хөдөө эмээ өвөөгийн малыг маллах гээд сургуулиас гарсан. Тэгээд хөдөө мал маллаж байгаад 2003 онд Улаанбаатар хотод орж ирсэн. Хотод ирээд барилын заслын ажил хийдэг байсан. 2012 онд том ачааны машин хөдөө явж барих болсон. Хугацаат цэргийн албыг 326 дугаар ангид 1 жилийн хугацаатай хаасан. Манай хүү  гэдэг эмэгтэйг гэртээ авчирч танилцуулсан. Талийгаач маань үр хүүхэд байхгүй. Манай хүү гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Тамхи татдаг бөгөөд архи нээх уугаад байдаггүй. Зан аашны хувьд даруухан томоотой хүний үгээр байдаг бөгөөд хүнтэй маргалдаад байдаггүй. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ элдэв зан авир байхгүй унтаад өгдөг юм. ...Би талийгаачтай хамгийн сүүлд 2018 оны 05 дугаар сард гэрт манай гэрт ирэхэд нь уулзсан. Түүнээс хойш уулзаагүй байсан бөгөөд манай хүү эхнэр гийн хамт тусдаа амьдарч байсан.  ...” гэх мэдүүлэг /1 хх 96 х/,

 

            - Гэрч Г.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018.05.18-ны өдөр 08 цаг 30 минутаас 2018 05.19-ний 08 цаг 30 минут хүртэл жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд жижүүрээс буухын өмнө 08 цагийн үед энэ хаяган дээр 32 настай эрэгтэй хүн ухаангүй байна гэх дуудлагын дагуу очиж үзлэг хийсэн. Тэгэхэд Ч  гэх хүн нас барсан байдалтай гаранд нь хөшилт үүсээд цогцос нь хөрсөн байсан. Тэгээд хамт байсан хүмүүст нь нас барсан байна гэж хэлээд гарах үед цагдаа нар ирсэн. ... Тухайн хүний биед нүдэнд ил харагдах шарх сорви байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 104 х/,

 

          - Шинжээчийн 1122 тоот дүгнэлт:

1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дух ясны баруун талаас, их далавч, суурийн дунд хонхорын яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа 170 гр, духны баруун хуйхны дотор тал, чамархайн булчингийн цус хуралт, тархи дарагдал, шахагдалт, зүүн зулайн урд хэсгийн хуйхны шарх, духны зулгарал гэмтэлүүд тогтоогдлоо.

2.Учирсан гэмтлүүд нь амьддаа үүсгэгдсэн болно. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнээ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. Уг гавал тархины гэмтлийг авснаас хойш тодорхой хугацаанд амьд байх боломжтой.

5.Талийгаачийн цогцост 2018.05.19-ны 08:50 минутанд хийсэн гадна үзлэгээр нас бараад 3-5 цаг болсон байж болохоор байна.

6.Талийгаач нь тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн хатуу бүрхүүлийн дээрхи цусан хурааны улмаас тархи дарагдал, шахагдалт үүсч амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.

7.Талийгаач нь цусны АВО системээр В 3-р бүлгийн цустай байна.

8.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

9.Талийгаачийн цусанд 0.9 промилли спиртийн агууламж илэрсэн нь хөнгөн зэргийн согтолтонд хамаарна. гэх дүгнэлт /1 хх 110-111 х/,

 

            - Шинжээчийн 3774 тоот дүгнэлт:

             1.Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад уранхай, цоорхой гарсан байна.

             2.Шинжилгээнд ирүүлсэн хувцасны улаан хүрэн цамцанд гарсан 58см, саарал цамцанд гарсан 55 см хэмжээтэй уранхай хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдсэн уранхай байна. Улаан хүрэн цамцанд гарсан  3,5*2,5см, саарал цамцанд гарсан Зсм, 11см, 2см, хар өмдөнд гарсан 11 см, хөх саарал дотоожинд гарсан 9 см хэмжээтэй уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн байна. Харин бусад уранхайнууд хуучин уранхай байна. Дээрх уранхайнуудыг хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй байна. Улаан хүрэн цамцанд гарсан 8х6мм, 5х5 мм, 5х5мм-ийн хэмжээтэй цоорхой хатуу үзүүртэй зүйлийн гогдох татах хүчний 1 удаагийн үйлчлэлээр гарсан хуучин уранхай байна. Саарал оймсонд гарсан 20х6 мм-ийн хэмжээтэй уранхай эдэлгээний явцад олон удаагийн үйлчлэлээр үүссэн хуучин уранхай байна. гэх дүгнэлт /1 хх 121 хуудас/,

 

            - Шинжээч эмч Т.Амартүвшингийн: “...Талийгаач Ч.ын биед учирсан гэмтлүүд нь бүгд шинэ гэмтэл хэрэг гарсан цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаач уг гэмтлийг аваад тодорхой хугацаанд хэвийн үйл ажиллагаа хийх боломжтой ...” гэх мэдүүлэг /1 хх 118 х/,

 

            - Шинжээчийн 6476 тоот дүгнэлт

            1.Ч.ын биед хамар, хөмсөг, хүзүү, цээж, хэвлий, шуу, тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

            3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

            5.Дээрхи гэмтлүүд тухай хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжто. Ахлах шинжээч Н.Туяа /1 хх 152 х/

            - Ч.ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 202 х/

            - Ч.ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 хх 214 х/

            - Ч.ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 220 х/

            - Хохирлын баримтууд /1 хх 236-250, 2 хх 1-5 х, 3 хх ... х/

            - Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /2 хх 64 х/

            - А.ийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /2 хх 237-239 х/

            - А.ийн иргэний үнэмлэхний лавлагаа  /2 хх 205 х/

            - А.ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хх 230 х/ зэрэг болно.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дараах нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Гэм буруугийн талаар:

Ч. нь архидан согтуурсан үедээ 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, тоот гэрт “цалингийн асуудлаас болж” Ч.той маргалдан гадаа хашаанд гарч тоосгоор толгойн тус газар нь цохиж алсан болох нь:

 

- Насанд хүрээгүй гэрч Г.ын “... манай гэрт ээж олон хүнтэй архи уусан. Тэр үед бригадын дарга ах //  эгчийн нөхөр //-тэй зодоон хийгээд тоосгоор толгой руу нь цохисон. Тэгээд хашаа даваад яваад өгсөн. Тэгэхэд манай ээж шонгийн модон дээр сууж байсан. Тэр хоёр ах гэрт бас зодолдсон. Өөр хүн зодолдоогүй. ...” гэх мэдүүлэг /2 хх 191 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

          - Насанд хүрээгүй гэрч Г.ийн “...архи ууж байгаад нар жаргах үед бригадын дарга ах,  ах хоёр маргалдаад эхэлсэн. ...  ах,  ах хоёр зодолдсон бөгөөд манай гэрийн зуухыг унагаагаад тэр хоёр бие бие дээрээ давхралдаж ойчсон чинь ээж уурлаад гэрээс хөөсөн. ... Тэгсэн  ах,  ах гадаа гараад бас зодолдсон ... гадаа гараад  бие биенийгээ заамдалцаж авсан бөгөөд  ах байшингийн урд талд байсан тал шар тоосгыг аваад  ахыг цохичихсон ...  ах хашаан дотор нэг урт модон дээр доошоо хараад сууж байсан, толгойноос нь цус гоожиж байсан. тэгээд  ах шанагатай ус толгой руу нь хийсэн чинь  ах толгойгоо өөрөө угаагаад цус нь тогтсон.  ах бригадын дарга ах хоёр зодолдсоны дараа аниа маань ирсэн. Аниа тэр хоёрыг зодолдсоныг хараагүй, би бүгдийг аниа //-даа ярьсан. ... ” гэх мэдүүлэг /1 хх 57-58, 59-60, 61-62 х, 2 хх 195 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

             - Насанд хүрээгүй гэрч Г.ийн “...манай гэрт зодоон болоод  /Хиштигбатын нэрийг гэрч ын нэртэй андуурсан гэх/ ах  ахтай зодолдоод  ахын духнаас цус гараад зодсон  ах хашаа даваад зугтаад явчихсан гэж хэлсэн. ...  ах манай гэрт 2 удаа ирж архи ууж байсан.  гэх хүнийг манай ээж л танидаг, манай аав танихгүй.  нь манай ээжтэй 1 газар ажилладаг, бригадын дарга нь гэсэн. .. .Би өмнөх мэдүүлэгтээ бригадын даргыг  гэж буруу хэлсэн байна. ... Хэрэг явдал болсны дараа ээж ээс асуухад бригадын даргыг , нөгөө  ахыг  гэдгийг мэдсэн. Манай дүү надад хэлэхдээ бригадын дарга  ахыг талийгаач  ах буюу  ахтай зодолдсон гэж хэлсэн. ... ” гэх мэдүүлэг /1 хх 64-66, 67 х/,

 

            - Гэрч Б.ын “...Тухайн үед хашаан дотор , , талийгаач бид дөрөв байсан. Би 00 орж бие засчихаад гарч ирэхэд , талийгаач хоёр барьцалдаад авчихсан хажууд нь  зогсож байхаар нь боль гээд ыг өмөөрөөд  руу тоосго аваад шидсэн чинь  хашаа даваад зугтаачихсан. Тэгээд талийгаач дээр очиход талийгаач ын зулай хэсэг нь хагараад цус гоожоод байхаар нь би толгой дээр нь  эгчийн гэрээс шанагатай ус авчраад хийж өгөхөд эхнэр  толгойг нь угааж өгсөн. ... ” гэх мэдүүлэг /1 хх 78-79, 2 хх 43-44 х, 2 хх 197 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

             - Гэрч М.гийн “...Өнөөдөр өглөө  нас бараад цагдаа, шүүх эмнэлэг ирээд надаас мэдүүлэг аваад талийгаачийн цогцосыг аваад явсны дараа  эгч,  хоёр гаднаас орж ирсэн. Тэр үед  эгчийн хүүхэд  нь үсээ угаах гээд монгол гэрийн баруун талын модон орон доороос төмөр түмпэн гаргаж ирэхэд ирмэг хэсэг нь цус болчихсон байхаар нь бид нар юун цус болчихсон юм бэ, бид нар хоорондоо зодолдож янз бүрийн асуудал гаргаагүй биз дээ гэсэн чинь  охин ,  хоёр гэрээс гараад хашаан дотор зодолдсон гэж хэлсэн. ...миний мэдэж байгаагаар хэн ч хувцсаа солиогүй. Цагдаа дээр ирэхдээ бүгдээрээ хувцсаа солиогүй 2018.05.18-ны өдөр өмсөж байсан хувцастайгаа байсан. ... миний мэдэж байгаагаар гаднаас нь харахад талийгаачийн биед ил харагдах гэмтэл бэртэл байгаагүй. Зүгээр унтаж байсан. Би сэрээх гээд дуудахад амнаас нь хүрэн өнгийн зүйл гараад байсан. ... ” гэх мэдүүлэг /1 хх 51-52, 53-54, 55-56 х, 2 хх 196 х/,

 

           - Гэрч Г.гийн “... би  эгчид хэлэхдээ тухайн хэрэг болдог өдөр талийгаач бригадын дарга тай маргалдаж байсан талаар хэлсэн. Тэгээд мөн урьд өмнө зодолдож байсан талаар хэлсэн. Түүнийг ойлгосон байх гэж бодож байна. ... бид нар архиа хувааж уугаад сууж байтал  эгч аас цалингаа авмаар байна гээд уурлаад чи миний дүү нарын цалинг өгөхгүй байна, манай дүү нар робот биш шүү гэхэд  би өгнө ш дээ  өнөөдөр мөнгө өгнө гэсэн дансанд ороогүй байна 1 дэх өдөр өгье гээд хэрэлдээд,  уурлаад ширүүн зантай байсан тэгтэл  эгч талийгаачийг чи цалингаа авья гэж хэлээч юундаа гөлөлзөөд байгаан гээд уурлаад хэлэхэд талийгаач битгий муудалцаад бай, чимээгүй бай, цалин мөнгөө автал битгий хэрүүл хий гээд хэлж байсан.Бид нар нэлээн их согтсон, би согтоод унтаад өгсөн, тэр үед болсон явдлыг сайн санахгүй байна ... ,  хоёр хоорондоо таарч тохирдоггүй урьд нь нэг удаа хоорондоо зодолдож байсан. ...  эгчийн хүүхэд  надад талийгаач ,  нарыг хоорондоо зодолдоод байсан, ... гэж хэлсэн ” гэх мэдүүлэг /1 хх 57-58, 59-60, 61-62 х, 2 хх 195 х/,

 

             - Гэрч М.гийн “... Талийгаачийн эхнэр  2018 оны 05 сарын 18-ны шөнө бригадын дарга гэх хүнтэй талийгаач зодолдсон гэж ярьж байсан. ... Яг яаж зодолдсон, юугаар цохисон талаар хэлээгүй. ...би тухайн үед ийн гэрт орой 22 цагийн үед ороод удаагүй гарсан. Тухайн үед талийгаач гэрийн зүүн хоймор хэсэгт шалан дээр унтаж байсан. ... ” гэх мэдүүлэг /1 хх 71-72, 2 хх 194 х/,

 

          - Шинжээчийн 1122 тоот дүгнэлт:

1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дух ясны баруун талаас, их далавч, суурийн дунд хонхорын яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа 170 гр, духны баруун хуйхны дотор тал, чамархайн булчингийн цус хуралт, тархи дарагдал, шахагдалт, зүүн зулайн урд хэсгийн хуйхны шарх, духны зулгарал гэмтэлүүд тогтоогдлоо.

2.Учирсан гэмтлүүд нь амьддаа үүсгэгдсэн болно. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. Уг гавал тархины гэмтлийг авснаас хойш тодорхой хугацаанд амьд байх боломжтой.

5.Талийгаачийн цогцост 2018.05.19-ны 08:50 минутанд хийсэн гадна үзлэгээр нас бараад 3-5 цаг болсон байж болохоор байна.

6.Талийгаач нь тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн хатуу бүрхүүлийн дээрхи цусан хурааны улмаас тархи дарагдал, шахагдалт үүсч амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.

7.Талийгаач нь цусны АВО системээр В 3-р бүлгийн цустай байна.

8.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

9.Талийгаачийн цусанд 0.9 промилли спиртийн агууламж илэрсэн нь хөнгөн зэргийн согтолтонд хамаарна. гэх дүгнэлт /1 хх 110-111 х/,

             Шинжээч эмч Т.Амартүвшингийн: “... Талийгаач Ч.ын биед учирсан гэмтлүүд нь бүгд шинэ гэмтэл хэрэг гарсан цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаач уг гэмтлийг аваад тодорхой хугацаанд хэвийн үйлдэл хийх боломжтой ...” гэх мэдүүлэг /1 хх 118 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            А. нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, тоотод Ч.тай “цалин өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан биеийг нь маажиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Шүүгдэгч А.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тай цалингаас болж маргалдахад  над руу ойртоод байхаар нь нь намайг цохиж магадгүй гээд баруун гараараа цээж хэсэг рүү нь 1 удаа түлхсэн. Өөр гар хүрээгүй, харин  48 цаг баривчлагдаад гарч ирээд надаас миний нүүр амыг хэн самардсан бэ, дахиж дэлгүүрээс архи авчирсан уу гэж асуухад нь би дахиж 1 шил архи авчирсан, би чамайг 1 удаа түлхсэн гэдгээ өөрт нь хэлсэн. өөрөө тухайн үед юу болсон талаар санахгүй надаас асуугаад байсан, одоо болохоор намайг зодсон гэдгээ санаад хүн гүтгэж байгаад гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /2 хх 235 х/,

 

Хохирогч Ч.ын мөрдөн байцаалдтын шатанд өгсөн: “...2018.05.18-ны өдөр СХД-ийн 5-р хороо ийн гэрт би 15 цаг өнгөрч байхад очоод архи уусан. Тэгээд архи ууж байхад намайг гэрт усны савны хажууд зогсож байхад  над руу ажил хийсэн мөнгөө нэхээд өнөөдөр өгнө гэсэн яасан гээд дайрч намайг гараараа маажаад энд тэндээс татаад зулгаагаад байсан. Тэгэхээр нь би ажил дуусаагүй болохоор мөнгө өгөх боломжгүй гэж хэлсэн. Өөр над руу дайрч цохисон хүн байхгүй.  над руу дайраад байхаар нь би тэдний гэрээс гараад зугатаасан, намайг гэрээс гарахад  жорлонгийн тэнд ганцаараа зогсож байсан.  гэрт над руу дайрахад , талийгаач нар хажууд харж байсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 219 х/,

 

Шинжээчийн 6476 дугаар дүгнэлт:

1.Ч.ын биед хамар, хөмсөг, хүзүү, цээж, шуу, тохиойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3.Уг гэмтэл нь шүүх эмнэлдэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /1 хх 152 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

                    Шүүгдэгч Ч.ын өмгөөлөгч нараас:Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй.Үүнд:

                    Прокурорын яллах дүгнэлтэнд “... толгойн тус газар нь цохисон ...” гэж бичсэн.Үүнээс үзэхэд юугаар, яаж цохисон нь тодорхойгүй, өмнө нь шүүхээс хэргийг прокурорт буцаасан ажиллагаа дутуу буюу гэрчээр Мөнхөө гэх хүнийг асуугаагүй, насанд хүрээгүй гэрчүүдийн 01 жил орчмын өмнө өгсөн “гарт нь юу ч байгаагүй” гэдэг мэдүүлгийг үндэслэж прокурор өмнө нь яллаж байсан, Мөрдөн байцаалтад буцаад шүүх дээр ирсний дараа тоосгоор ч гэж хэлж чадахгүй, гараар ч гэж хэлж чадахгүй толгойн тус газар нь цохиж алсан гээд яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн.Насанд хүрээгүй гэрч Г. шүүхийн хэлэлцүүлэгт “ээж ингэж хэл” гэж мэдүүлсэн, мөн насанд хүрээгүй гэрч Г. 01 жилийн өмнө юу ярьсанаа санахгүй гэсэн мөн мөрдөн байцаалтын шатанд дээрх гэрчийн мэдүүлэгт сурган хүмүүжүүлэгчийг оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, гэрч Б. тоосго шидсэн гэх боловч тэр тоосго олдоогүй, оносон эсэхийг тогтоогоогүй, гэрчүүдийн мэдүүлгүүд зөрүүтэй. Тухайн цаг үед насанд хүрээгүй гэрч нар ыг байсан гэх боловч  насанд хүрээгүй хоёр гэрчийг байгаагүй гэсэн мэдүүлэг өгдөг. Хохирогчид учирсан гэмтэл нь суурь яс цөмөрсөн ирмэгтэй хатуу мохоо зүйлээр үүсгэгдсэн гэмтэл байхад прокурор ямар зүйлээр цохиж учруулсныг тогтоогоогүй, ,  нарын Ч.Хишибатыг 23 цагт дахиж ирсэн гэх мэдүүлэг нь бусад гэрч нарынхаас зөрүүтэй.Гэрч  өмнө мөрдөн байцаалтын шатанд “... пизда чинь толгой хагалчихлаа ...” гэх мэдүүлгийг өгөөгүй гэх байдлаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, түүний  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “.. цус нь хатаж байсан ...” гэх мэдүүлэг нь өмнөх мэдүүлгээс зөрүүтэй, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа огт хийгдээгүй.Хэрэгт авагдсан баримтууд хохирогч нас барсныг нотлохоос хэн алсныг нотлоогүй, шүүгдэгч 1740-д хоолны газрын үүдэнд гадаа явж байгаа камерийн бичлэг байгаа, ын эцэг, эх, дүү нар гэрчээр мэдүүлэхдээ 1740 цагаас хойш гэрээсээ гараагүй гэдгийн мэдүүлдэг тул хэргийг прокурорт буцааж өгнө үү? гэх саналыг гаргацгаасан:

                    Шүүхийн дүгнэлт: “гэрээс гараад хашаанд Ч. нь амь хохирогч ын толгой руу тоосгоор цохисон” болох нь хэргийн үйл баримтууд болох насанд хүрээгүй гэрч Г. /2 хх 191 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/, насанд хүрээгүй гэрч Г. /1 хх 57-58, 59-60, 61-62 х, 2 хх 195 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/, насанд хүрээгүй гэрч Г. /1 хх 64-66, 67 х/ нарын мэдүүлгүүдээр тогтоогддог бөгөөд мөн дээрх гэрч нарын мэдүүлэг гэрч Б. /1 хх 78-79, 2 хх 43-44 х, 2 хх 197 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/, гэрч М. /1 хх 51-52, 53-54, 55-56 х, 2 хх 196 х/, гэрч Г. /1 хх 57-58, 59-60, 61-62 х, 2 хх 195 х/, гэрч М. /1 хх 71-72, 2 хх 194 х/ нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр давхар нотлогдсон. Мөн амь хохирогчид учирсан гавал тархины хүнд гэмтэл нь ирмэгтэй мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болох нь  Шинжээчийн 1122 тоот дүгнэлт /1 хх 110-111 х/, шинжээч эмч Т.Амартүвшингийн мэдүүлэг /1 хх 118 х/, тайлбар зэргээр тогтоогдсон, уг гэмтлийг авсан даруйдаа хэвийн үйл хөдлөл хийх боломжтой гэдгийг шинжээч тайлбарласан бөгөөд амь хохирогч нь гэмтэл авсан даруйдаа толгойгоо угаалгах, бусадтай харилцах зэргээр хэвийн үйл хөдөлгөөн хийж байсан болох нь гэрч нарын мэдүүлгээр мөн тогтоогдсон.

                    Мөнхөө гэх хүн хэрэг гарсан гэх цаг хугацаанд байсан талаар гэрч нар мэдүүлдэггүй тул түүнийг гэрчээр асуух нь хэрэгт ач холбогдолгүй,

                    Насанд хүрээгүй гэрч Г. шүүхийн хэлэлцүүлэгт “ээж ингэж хэл” гэж хэлсэн гэх мэдүүлгийг өгсөн боловч уг асуултыг дахин тодруулахад “ээж хэрэг болсон нөхцөл байдлын талаар үнэн зөв хэлээрэй гэж хэлсэн” гэх тайлбарыг өгсөн, насанд хүрээгүй гэрч Г. нь 06 настай, 01 жилийн өмнө өгсөн мэдүүлгээ санахгүй байгаа нь түүний нас, сэтгэхүй, биеийн хөгжлийн онцлоготой холбоотой бөгөөд түүний “өмнөх мэдүүлгээ санахгүй” гэж хэлсэн тайлбар түүний өмнө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

                    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Арван найман насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахад түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл төрөл, садангийн хүн, сурган хүмүүжүүлэгч оролцуулах бөгөөд ...” гэж зааснаас үзэхэд мэдүүлэг авах ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчийг оролцуулсан нь дээрх хуулийн шаардлагад нийцэж байгаа.

                    Гэрч Б.ын шидсэн тоосгыг заавал олох нь энэ хэрэгт ач холбогдолгүй.Учир нь уг шидсэн тоосго хэн нэгнийг оноогүй гэдгийг насанд хүрээгүй гэрч нарын болон гэрч Б.ын мэдүүлгээр тогтоогдсон.

                    Гэрч Б. “Насанд хүрээгүй гэрч нарыг хэргийн газарт байгаагүй” гэж өмгөөлөгч дүгнэлтэндээ тайлбарласан нь үндэслэлгүй болох нь гэрч Б.ын шүүхийн хэлэлцүүлэгт “насанд хүрээгүй гэрч нарыг байсан эсэхийг би сайн санахгүй байна, би жорлонгоос гарч ирсэн бөгөөд сайн анзаараагүй” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх мэдүүлгээр тогтоогдож байгаа.

                    ,  нар Ч.Хишибатыг 23 цагт дахиж ирсэн гэх байдлаар мэдүүлсэн нь бусад гэрч нарынхаас зөрүүтэй гэх асуудлын талаар:Шүүгдэгч болон энэ хэрэгт гэрчээр асуугдсан хүмүүс урьд өдөр нь мөн хамт архидсан байдаг бөгөөд шүүгдэгч А.ийн “... ,  нар урьд орой нь ирсэн явдлыг ярьсан байх ...” гэх тайлбарыг өгсөн нь үндэслэл бүхий гэж шүүх үзсэн.Учир нь хэрэг гарсан 2018 оны 05 сарын 18-ны орой  буцаж ирээгүй болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон.

                    Шүүгдэгч 1740 цагийн үед гудамжинд явж байсан нь камерийн бичлэгээр тогтоогдсон мөн гэрч Т., М., Ч., Г. нар “гэрээс огт гараагүй” гэх мэдүүлгийг өгсөн, дээрх гэрчүүд нь шүүгдэгчийн төрсэн эцэг, эх, дүү, хамтран амьдрагч нар бөгөөд шүүгдэгч өөрөө “эхнэрийгээ ирсэний дараа гарч ... очиж бэлгийн ажил хийсэн” гэх мэдүүлгийг өгсөн, шүүгдэгч Ч.ыг 19 цагийн үед гадаа явж байсан, мөн 19 цагийн орчимд хэрэг гарсан газраас явсан талаар гэрч нар мэдүүлсэн зэргээс үзэхэд гэрч Т., М., Ч., Г. нарын “Ч.ыг 1740 цагаас хойш гэрээс гараагүй” гэх мэдүүлэг няцаагдаж байгаа.

                    Шүүхээс гэмт хэрэг гарсан цаг хугацааг 19 цагийн үед гарсан байх боломжтой гэж үзсэн.Учир нь гэрч Г. “18 цаг гээд гэртээ ирэхэд архи уусан согтуу хүмүүс байсан, тэгээд гараад явсан, ... орой 23 цагийн үед ирэхэд дүү  таныг гэртээ ирээд гарсны дараа 19 цагийн үед манай гэрт зодоон болсон” гэх мэдүүлэг /1 хх 64-67 х/-ээр уг гэмт хэрэг гарсан цаг хугацааг тооцох хууль зүйн үндэслэлтэй.Учир нь дээрх цаг хугацаа гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2. “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно”. гэж заасантай нийцэж байгаа.

                    Насанд хүрээгүй гэрч нар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “... тоосгоор толгой руу нь цохисон ...” талаар тодорхой мэдүүлсэн, гэрч Б.ын 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...  зугтаагаад явсны дараа талийгаач пизда чинь толгой хагалчихлаа ус хийгээд өгөөч...” /1хх-80/ гэсэн мэдүүлгээ “сайн санахгүй байна, тухайн үед талийгаач толгой дээр ус хийгээд өгөөч гэж надад хэлсэн”  ...” гэх /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ байдлаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болохоос өмнөх мэдүүлгээ үгүйсгээгүй, гэрчийн мэдүүлгийг үг, үсгээр бус агуулга талаас нь дүгнэхэд түүнийг очиход “амь хохирогчийн толгой хагарсан цус гоожсон” гэх нөхцөл байдал тогтоогджээ гэж үзэх үндэслэлтэй тул уг хэрэгт хийгдвэл зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн.

Гэмт хэрэг гарсан цаг хугацаа, гэмтэл юугаар үүсгэгдсэн болохыг шүүх хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийх бүрэн боломжтой, энэ нь шүүгдэгчийн холбогдсон хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, ял шийтгэл оногдуулахад ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй учраас хэргийг прокурорт буцаалгах тухай өмгөөлөгч нарын саналыг хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.  

Шүүгдэгч Ч.ын хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын талаарх хууль зүйн дүгнэлт.

 Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хор уршгийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон, үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол Ч. нь Ч.той маргалдаж толгойн тус газар нь тоосгоор цохисон үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон хор уршигт хүргэсэн болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдэл, хор уршиг хоёр шууд шалтгаант холбоотой, хүний амь нас хохирсон нь хүнийг алах гэмт хэргийн объектив талын шалгуурыг хангаж байгаа.

 

            Шүүгдэгч А. нь хохирогч Ч.ын биеийг маажиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /1 хх 152 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.   

 

            Энэ гэмт хэргүүдийг нотлон тогтоож буй үйл баримтуудаар шүүгдэгч Ч., А. нар өөрсдийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарласан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учрах, бусдын амь нас хохирох хор уршигт хүргэх боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж тус тус үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэргүүд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. 

 

           Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ч.ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, А.ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжүүдийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нийт 10,430,210 төгрөгийн нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан баримт /1 хх 236-250, 2 хх 1-5 х/-аар нотлогдож буй амь хохирогчийн оршуулгын зардлын 7,490,000 төгрөгийг шүүгдэгч Ч.аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.д олгуулж, амь хохирогчийн төрсөн эхийн сэтгэл зүйн зөвлөгөө авсны зардал 1,440,000 т, өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөг нийт 2,940,000 төгрөгийн зардал нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай шууд шалтгаант холбоогүй, зайлшгүй гарах зардалд хамаарахгүй насанд хүрсэн хүн өөрийн сайн дурын сонголтоор өмгөөлөгч авсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй зэрэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

           Хохирогч Ч. өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохиролд хохиол төлбөр нэхэмжлээгүй нь түүний мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг /2 хх 219 х/-ээр тогтоогдсон тул шүүгдэгч А.ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй.

 

          Улсын яллагч: Ч.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, А.т холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 05 сарын 18-ны өдөр дууссан тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргасан.

          Шүүгдэгч Ч.ын өмгөөлөгч нар: Өмгөөлөгчийн хувьд Ч.ыг гэм буруугүй гэж үзэж байгаа учраас ял шийтгэлийн асуудал дээр давж заалдах гомдол гаргах тул хэлэх тайлбар байхгүй гэцгээв.

          Шүүгдэгч А.ийн өмгөөлөгч А.Буяндэлгэр: Шүүгдэгч А. нь уг гэмт хэргийг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдснээс хойш 01 жил 01 сар 10 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар “...гэмт хэрэг үйлдсэнээс хойш 01 жилийн хугацаа өнгөрсөн...” мөн хуулийн 2 дахь заалтад зааснаар “... гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж заасан байдаг тул шүүгдэгч А.ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэв.  

            Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж хуульчилсан.

           Хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг хоёр янзаар хуульчилсан:Үүнд:

           1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй.

          2.Мөн зүйлийн 2 дахь хэсэг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж хоёр өөр байдлаар хуульчилж Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг үүсгэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлд хамаарч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь зүйтэй.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ялын санкцын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ангилалд хамаарч байгаа, шүүгдэгч 2018 оны 05 сарын 18-ны өдөр гэмт хэрэг үйлдсэнээс хойш 01 жилийн хугацаа өнгөрсөн, дээрх хугацаанд яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан, дахин гэмт хэрэг үйлдсэн гэх хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулах, зогсоох хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй.

 

          Ч.ад холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг гарсан нөхцөл байдлын хувьд согтуурсан үедээ үйлдсэн, Ч. хувийн байдлын хувьд урьд 1 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан, бусдад учруулсан хор уршгийн хувьд нөхөн төлөгдөх боломжгүй буюу хүний амь нас хохирсон зэргийг харгалзан түүнд шүүхээс 12 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

 

          Шүүгдэгч А. шүүхийн зөвшөөрөлгүй 78 цаг баривчлагдсан, шүүгдэгч Ч. нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлан, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл нийт 401 хоног урьдчилан цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж, Ч.-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, А.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн труба 1 ширхэг, түмпэн 1 ширхэг, 1 тал нь далий төмөр 1 ширхэг, дээд хэсгээрээ улаан хүрэн өнгийн оруулгатай доод хэсгээрээ саарал өнгөтэй дугуй захтай ханцуйтай цамц 1 ширхэг, 1 хос цагаан өнгийн кет, 1 хос саарал өнгийн оймс, улбар шар өнгийн футболк 1 ширхэг, хар хөх өнгийн биеин тамирын өмд, саарал өнгийн пүүз 1 хос, дотоод 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэсэн.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Боржигон овогт ын ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            Авдарбаян уул овогт ийн ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

 

  2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч А.ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.ыг 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ч.-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Ч.ын урьдчилан цагдан хоригдсон 401 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

          6.Иргэний хуулийн 508  дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.аас 7,490,210 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян уулын 14-60 тоотод оршин суух ЗЮ89110221 регистрийн дугаартай Ч.өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,940,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          7.Ч.ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгч А. 78 цаг цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

          8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт хураагдан ирсэн труба 1 ширхэг, түмпэн 1 ширхэг, 1 тал нь далий төмөр 1 ширхэг, дээд хэсгээрээ улаан хүрэн өнгийн оруулгатай доод хэсгээрээ саарал өнгөтэй дугуй захтай ханцуйтай цамц 1 ширхэг, 1 хос цагаан өнгийн кет, 1 хос саарал өнгийн оймс, улбар шар өнгийн футболк 1 ширхэг, хар хөх өнгийн биеин тамирын өмд, саарал өнгийн пүүз 1 хос, дотоод 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.   

 

          9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, А.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ

 

                               ШҮҮГЧИД                                Г.ГАНБААТАР

 

                                                                                    М.МӨНХБААТАР