| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 183/2022/01743/И |
| Дугаар | 210/МА2025/00915 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Даалгавар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2025/00915
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/02685 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Даалгаврын гэрээний үүрэгт 1,350,000 ам.доллар буюу 4,188,443,000 төгрөг гаргуулах,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, уг гэрээний дагуу үндэслэлгүйгээр төлсөн 1,180,081,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь 2012 оноос эхлэн *******-ийн толгой компани буюу хөрөнгө оруулагч болох ******* компани /тус компанийн хувьцаа эзэмшигч ******* *******/-тай 30 МВт-ын нарны эрчим хүчний үйлдвэр-ийн төслийг хэрэгжүүлэх үндсэн нөхцөлийг бүрдүүлэх ажиллагааг бүхэлд нь хариуцан ажиллахаар харилцан тохиролцсон. Тодруулбал, ******* аймгийн хотод хэрэгжиж эхэлсэн нарны цахилгаан станцын үйлдвэр барих төсөл хэрэгжүүлэх Санамж бичиг-ийг 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Эрчим хүчний яамтай байгуулан ажиллаж эхэлсэн үеэс *******-ийн захирал д уг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн нөхцөлийг бүрдүүлэх бүхий л үйл ажиллагааг гардан гүйцэтгэхийг ******* компанийн хувьцаа эзэмшигч ******* /*******/ даалгаж, уг үйл ажиллагаанд гарсан зардал мөнгийг нөхөн төлөх, даалгасан ажлыг гүйцэтгэсний хөлсөнд нийт 2,000,000 ам.доллар төлөхөөр харилцан тохиролцсон.
******* компанийн даалгасан үүрэг даалгаврын дагуу *******-ийн инженер техникийн ажилтнууд, үйл ажиллагааны менежерүүд, хуулийн, жолооч, туслах зэрэг 10-14 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр 7 жилийн турш хариуцан ажиллаж, ******* аймгийн сумын нутгийн захиргааны байгууллага, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв, Диспетчерийн үндэсний төв, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв зэрэг байгууллагуудтай харилцаж, холбогдох гэрээ хэлцлүүдийг байгуулан, төсөл хэрэгжих судалгаа, үнэлгээ, тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөл, станцын газрын асуудал зэрэг төсөлтэй холбогдох бүх ажлуудыг өөрсдийн хүн хүч, зардал мөнгөөр хийж гүйцэтгэсний үр дүнд ******* аймгийн суманд нарны цахилгаан станц хэвийн ажиллаж, эрчим хүч үйлдвэрлэж байна. Гэтэл ******* компани нь даалгавар гүйцэтгэсэн хөлсөнд төлөхөөр тохирсон 2,000,000 ам.доллароос 300,000 ам.долларыг төлж, үлдэх 1,700,000 ам.долларыг төлөөгүй.
1.2 *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ХБНГУ-ын хуулийн этгээд компани нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хувьцаагаа ХБНГУ-ын компанид шилжүүлсэн боловч эцсийн өмчлөгч ******* /*******/ хэвээр байсан. Толгой компани болох ХБНГУ-ын компанийн 50 хувийн хувьцааг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын компанид худалдсан. Үүнээс хойш компанийн гүйцэтгэх захирал // *******-ийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж ирсэн. Манай компани төслийг хэрэгжүүлэх бүхий л ажлуудыг хийж гүйцэтгэсний хөлсөнд 1,700,000 ам.долларыг авах ёстой гэдгийг бүрэн мэдэж байсан. Ийм учраас нарны цахилгаан станцын төсөл хэрэгжиж дуусах үе шат буюу Улсын комисст станцыг хүлээлгэн өгөхөөс өмнө 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төлбөрт 1,700,000 ам.доллар төлөх үүргийг ******* нь төлнө гэдгийг баталгаажуулан бичгээр Гэрээ байгуулсан.
1.3 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр *******-тай байгуулсан Гэрээ-ний 1-т нь ******* ба ******* компаниас 1,700,000 ам.доллар нэхэмжилсэн бөгөөд ******* ба ******* нар нь компанийн шууд бус хувь эзэмшигчдийн тоонд багтдаг тул нь -д 1,700,000 ам.доллар төлөх үүрэгтэй болохыг нотолж байна, гэрээний 3-т нь ын нарны цахилгаан станцын эрчим хүч үйлдвэрлэсэн орлогоос 1,700,000 ам.долларыг энэхүү гэрээний 1-р хавсралтад заасан төлбөрийн дагуу -д төлнө гэж тус тус зааж, төлбөрийн үүргийг биелүүлнэ гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
Гэтэл гэрээний хавсралтад заасан хуваарьт төлбөрөөс эхний 5 төлбөр буюу 350,000 ам.долларыг төлж, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлбөл зохих 300,000 ам.доллар, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлбөл зохих 400,000 ам.доллар, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлбөл зохих 650,000 ам.доллар, нийт 1,350,000 ам.долларыг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Манай компани гэрээний 2.3, 2.4-т заасан үүргээ бүрэн биелүүлснээс гадна гэрээний 4 дүгээр заалтад заасан нарны цахилгаан станц ажиллах бүхий л боломжийг бүрдүүлж ажилласныг нотлох бүх эрх зүйн бичиг баримтуудыг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр *******-ийн дэд захирал т хүлээлгэн өгсөн.
Иймд, талуудын хооронд 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан гэрээний 1-т заасан 1,700,000 ам.долларын төлбөрийн үүргээс төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрт 700,000 ам.доллар буюу 1,994,602,000 төгрөг, төлбөрийн хуваарьт зааснаар 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлөх үүрэгтэй 650,000 ам.доллар буюу 2,193,841,000 төгрөг, нийт гэрээний төлбөрт 1,350,000 ам.доллар буюу 4,188,443,000 төгрөгийг *******-иас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* нь Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамнаас баталсан төсөл хөтөлбөрийн дагуу ******* аймгийн сумын нутагт 30 МВт-ын хүчин чадалтай Говь нарны цахилгаан станц барих ажлыг 2013 онд эхлүүлж 2020 онд төсөл амжилттай хэрэгжиж уг нарны цахилгаан станцаа ашиглалтад оруулсан. ******* Говь нарны цахилгаан станц-ын төсөл боловсруулагдаж эхэлсэн 2012 оны 12 дугаар сараас эхлэн тус төслийг хэрэгжүүлэн ажиллаж байсан ХБНГУ-ын компани буюу хувьцаа эзэмшигч ******* /*******/-тай хамтран ажиллаж байсан гэх боловч манай *******-тай харилцаж, хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт хийж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гэрээ, хэлцэл байгуулж байсан тохиолдол байхгүй.
2.2 ХБНГУ-ын компани буюу хувьцаа эзэмшигч ******* /*******/-ээм нарны цахилгаан станц барих төслийг *******-д шилжүүлэн өгч, ажил хүлээлцэх үед ХБНГУ-ын компани нь *******-д хамтран ажилласан үйл ажиллагааны зардал болгож 2,000,000 ам.доллар төлнө гэж мэдэгдсэн гэх бөгөөд тухайн үйл баримт нь *******-д хамааралгүй зөвхөн тус хоёр аж ахуй нэгж, компанийн хамтын ажиллагаа болно. ХБНГУ-ын компанийн зүгээс Говь нарны цахилгаан станц төслийн үйл ажиллагааг манай *******-д хүлээлгэн өгөх процессын явцад төсөлд хөрөнгө оруулалт хийгдсэн учир *******-ийн хувьд 2,000,000 ам.долларын төлбөр төлнө гэх үүрэг шилжиж ирээгүй. Төслийн үйл ажиллагааны зардал, төлөвлөгөө болон компанийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн тайланд 2,000,000 ам.долларын төлбөр төлөгдөх талаар тусгагдаагүй.
Гэтэл *******-ийн зүгээс 2020 оны 03 дугаар сараас эхлэн *******-иас Говь нарны цахилгаан станц-ын төсөлд зарцуулсан гэх 2,000,000 ам.долларын төлбөрийг нэхэмжилж эхэлсэн бөгөөд компанийн зүгээс тухай бүрд нь ... Хөрөнгө оруулалт хийж хамтран ажилласан гэх ХБНГУ-ын компани буюу хувьцаа эзэмшигч ******* /*******/-д дээрх шаардлагаа тавьж шийдвэрлүүлэх тухай... Шаардлагатай холбоотой Говь нарны цахилгаан станц төсөлд зарцуулсан гэх 2,000,000 ам.долларын зардлыг баримтаар нотлох тухай... мэдэгдэл албан бичгүүдийг хүргүүлж харилцаж байсан.
2.3 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Гэрээ-д *******-ийг төлөөлж гүйцэтгэх захирал // гарын үсэг зурж гэрээг баталгаажуулсан гэжээ. Гэтэл *******-ийн гүйцэтгэх захирал БНАУ-ын иргэн // нь дэлхий нийтээр тархсан Covid-19 цар тахлын улмаас 2019 оноос хойш Монгол Улсад ирээгүй, компанийн үйл ажиллагааг хуульд заасан итгэмжлэлийн дагуу дэд захирал гүйцэтгэж байгаа энэ цаг үед гүйцэтгэх захирал // нь өөрийн биеэр байсан мэт гэрээг уншиж танилцан гарын үсэг зурж баталгаажуулах боломжгүй.
Гэрээний //-ийн гарын үсэг нь эх хувь биш, өөр бичгийн баримт дээр зурагдсан гарын үсгийн бичвэрийг комьютер, фотошопын аргаар хуулбарлан тавьж хэвлэсэн болох нь тодорхой харагдах бөгөөд дээрх байдлаараа тухайн гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсгүүдэд заасан хэлцлийн хэлбэр, хэлцэл хийсэн гэж үзэх хууль зүйн зохицуулалтуудыг ноцтой зөрчсөн хэлцэл.
2.4 *******-ийн зүгээс 2020 оны 03 дугаар сард цагдаагийн байгууллагад ******* нь хөрөнгө оруулалтын 1,700,000 ам.доллар өгөхгүй залилсан гэх гомдол гаргасан. Улмаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1219 дугаар тогтоолоор *******-иас гаргасан гомдлыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн.
Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:
3.1 *******-ийн хувьд Говь нарны цахилгаан станц-ын төсөл боловсруулагдаж эхэлсэн 2012 оны 12 дугаар сараас эхлэн тус төслийг хэрэгжүүлэн ажиллаж байсан ХБНГУ-ын компани буюу хувьцаа эзэмшигч ******* /*******/-тэй хамтран ажиллаж байсан гэх боловч *******-тай харилцаж, хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт хийж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гэрээ, хэлцэл байгуулж байсан тохиолдол байхгүй. ХБНГУ-ын компани нарны цахилгаан станц барих төслийг манай *******-д шилжүүлэн өгч ажил хүлээлцэх үед компани нь *******-д хамтран ажилласан үйл ажиллагааны зардал болгож 2,000,000 ам.доллар төлнө гэж мэдэгдсэн гэх бөгөөд тухайн үйл баримт нь *******-д хамааралгүй, зөвхөн тус хоёр аж ахуй нэгж, компанийн хамтын ажиллагаа болно.
*******-д төслийн үйл ажиллагааг хүлээлгэн өгөх процессын явцад төсөлд хөрөнгө оруулалт хийгдсэн учир *******-д 2,000,000 ам.долларын төлбөр төлнө гэх үүрэг шилжиж ирээгүй бөгөөд төслийн үйл ажиллагааны зардал, төлөвлөгөө болон компанийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн тайланд 2,000,000 ам.долларын төлбөр төлөгдөх талаар тусгагдаагүй.
3.2 *******-ийн гүйцэтгэх захирал БНАУ-ын иргэн // нь 2019 оноос хойш Монгол Улсад ирээгүй, компанийн үйл ажиллагааг хуульд заасан итгэмжлэлийн дагуу дэд захирал гүйцэтгэж байсан. Иймд, гүйцэтгэх захирал //-ийг гарын үсэг зурж баталгаажуулсан гэж үзэхгүй.
2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Гэрээ-д зурагдсан гүйцэтгэх захирал // гарын үсэг нь эх хувь биш, өөр бичгийн баримт дээр зурагдсан гарын үсгийн бичвэрийг комьпютер, фотошопын аргаар хуулбарлан тавьж хэвлэсэн байна. Иймд, дээрх байдлаараа тухайн гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2,43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт тус тус заасныг ноцтой зөрчсөн. Тус гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, үр дагаварт тус гэрээний дагуу констакшин ХХК-д үндэслэлгүйгээр төлсөн 350,000 ам.доллар буюу 1,180,081,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:
4.1 ******* 2013 оны 05 дүгээр сарын 09-ний өдөр үүсгэн байгуулагдсан. Хувьцаа эзэмшигчээр ХБНГУ-ын хуулийн этгээд бүртгүүлж байсан. ХБНГУ-ын хуулийн этгээд компанийн хувьцаа эзэмшигчдээр нь / хойд эцэг/, / төрсөн эх/, // нар байдаг. ХБНГУ-ын хуулийн этгээд буюу Thucher & Smith Group компани нь доороо M&P Group буюу М&Р ingeneieurgesellschaft Holding GmbH & Co.KG болон охин компаниудыг, буюу болон охин компаниудыг, буюу компаниудыг тус бүр байгуулсан.
Монгол Улсад үүсгэн байгуулсан *******-ийнхаа хувьцаа эзэмшигч ХБНГУ-ын хуулийн этгээд -ийг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр сольж, ХБНГУ-ын хуулийн этгээд -ийг бүртгүүлсэн. *******-ийн хувьцаа эзэмшигч хуулийн этгээдүүд солигдож байгаа хэдий ч эцсийн хувьцаа эзэмшигчид хэвээрээ байсан. 2018 онд / нь өөрийн овгийг солиулж, ******* /*******/ болсон буюу / овгийг авсан. Монгол Улсад нарны цахилгаан станц байгуулах төслийн үйл ажиллагааны хүрээнд *******-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй боловч 2013 оноос хойших өдөр тутмын үйл ажиллагааг орлон гүйцэтгэж, гүйцэтгэх захирлын өмнөөс албан бичиг, гэрээ, контракт бүрд төлөөлөн гарын үсэг зурж ажиллаж байсан.
4.2 хоёрын хооронд нарны цахилгаан станцын төслийг амжилттай хэрэгжүүлсний төлбөрт 2,000,000 ам.долларыг төлөх тухай хэлцлийн асуудал байсан бөгөөд нь өөрийгөө төлөөлөх эрх, зөвшөөрлийг д олгож, нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудтай ажил гүйцэтгүүлэх гэрээ хэлцэл хийж явсаар ашиглалтад оруулах болсон. 2013 оноос хойш нь өөрийнхөө *******-ийн өмнөөс нарны цахилгаан станцын төсөлд зориулан нийт 1,910,306,567 төгрөгийн зардал гаргасан байсан бөгөөд *******-д 2020 оны 04 дүгээр сарын 02-ны 18/20 албан тоотоор мэдэгдэж, хөрөнгө оруулагч компаниас амлалтыг зөвшөөрч баталгаажуулсан албан хариуг ирүүлж байсан.
*******-иас 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, *******-ийн дансыг хаасан. Гэтэл *******-ийн төлөөлөгч нь ...Компанийнхаа хувьцаа эзэмшигч нарт мэдэгдсэнд *******-д төлөх ёстой 2,000,000 ам.долларын төлбөрийг төлье. Шууд төлөх боломжгүй тул гэрээ байгуулан графикийн дагуу хэсэгчлэн төлнө. Энэ Эрүүгийн хэрэг маргаан болоод Эрчим хүчний яам болоод бусад газруудад өгсөн албан бичгээ татаж ав. Нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулахад дэмжиж ажиллах хэрэгтэй байна гэсэн. Мөн цаашид *******-иас шууд бус хувьцаа эзэмшигч буюу аас авлага нэхэмжлэх үед шүүхэд гэрчлэх, нотлох баримтыг гаргаж өгөхийг хүссэн. ч үүнийг нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд өөрсдийнх нь бэлдэж өгсөн гэрээнд гарын үсэг зурцгааж баталгаажуулсан. Энэ гэрээний үүргийн дагуу 2020 онд төлөх ёстой төлбөрөө төлж байгаад 2021 он гарснаас хойш дахин төлбөрт үүргээ гүйцэтгэхгүй гэснээр маргаан болсон.
4.3 Аливаа гэрээ, итгэмжлэл, албан бичигт тус компанийн гүйцэтгэх захирлууд гарын үсэг зурахдаа харилцаа холбооны WhatsApp программ хангамжийг ашиглан мэдээлэл дамжуулж, харилцан ярилцдаг байсан. Өөрөөр хэлбэл, гадаадад байгаа гүйцэтгэх захирлаас аливаа зөвшөөрөл, албан бичгийг авахдаа тус компанийн албан бланк дээр Монгол хэлээр бичиж гаргаад тус бичгээ сканердаж явуулдаг бөгөөд явуулсан бичгээ орчуулан тайлбарладаг. Үүнтэй гүйцэтгэх захирал танилцаад сканердсан бичгийг нь хэвлэж гаргаж байгаад гарын үсгээ зурж баталгаажуулан буцаагаад сканердаж явуулна. Ирсэн бичгийг энд хэвлэж гаргаж байгаад огноо дугаарыг тавьж, тамга дарж баталгаажуулан холбогдох газрууд руу нь илгээдэг байсан. Энэ бол тус компанид тогтсон зөвшөөрөл олгох процесс байсан бөгөөд анхны нэхэмжлэлд хариу тайлбар татгалзал өгөхдөө ийм итгэмжлэл ашигласан гэдгийг шүүхэд хариуцагчийн өгсөн баримтаар нотлогдоно.
4.4 Харин хөрөнгө битүүмжилсэн захирамж гарсны дараа тус захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн гомдол гаргасан бөгөөд энэ үеэс миний бие *******-ийг төлөөлөн гомдлын хуралд орж тухайн итгэмжлэл хуульд нийцээгүй гэдгийг нь тайлбарласнаас хойш албан ёсоор Апостиль гэрчилгээ болон Нотариатын батлах-ын хамтаар хуульд нийцсэн итгэмжлэлийг шүүхэд гаргаж өгөх болсон. Үүнээс өмнө ******* нь хэзээ ч хэнд ч ийм итгэмжлэл гаргаж байгаагүй юм. *******-тай байгуулсан 2020 оны 06 сарын 25-ны өдрийн Гэрээ нь *******-ийн төлөөлөгч өөрөө гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан гэрээ болно. Гэрээг Иргэний хуулийн 196 дугаар зүйл 196.1.1 дэх хэсэгт эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр зааснаар тодорхойлон тооцох нь зүйд нийцнэ.
Иймд, сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
5.1 Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 124 дүгээр зүйлийн 124.1-т зааснаар хариуцагч *******-иас 4,188,443,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2020.06.25-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах, гэрээний дагуу үндэслэлгүйгээр төлсөн 1,180,081,000 төгрөгийг хариуцагч констракшин ХХК-иас гаргуулах тухай *******-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч констракшин ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /10,130,960+11,127,155/ 21,258,115 төгрөг, хариуцагч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,861,892.5 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 21,258,115 төгрөг гаргуулан нэхэмжлэгч констракшин ХХК-д олгож, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 144,427.5 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж хариуцагч *******-д буцаан олгож шийдвэрлэсэн.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
6.1 Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ... Даалгаврын гэрээний үүрэгт ... гэх байдлаар тодорхойлж нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээс илт зөрүүтэй байдлаар хууль зүйн дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч нь хэргийн оролцогчийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд нэхэмжлэгч нь шүүхэд хандан гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг өөрөө тодорхойлох эрх, үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч *******-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд огтоос тусгагдаагүй Иргэний хуулийн 399 дүгээр зүйлд заасан даалгаврын гэрээний эрх зүйн харилцаа, хууль зүйн зохицуулалтыг үндэслэж хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.
Нэхэмжлэгч нь даалгаврын гэрээний эрх зүйн зохицуулалтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргаагүй. Хэрэв нэхэмжлэгчийн зүгээс түүний гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлд заасан даалгаврын гэрээний эрх зүйн зохицуулалтад үндэслэж байгаа гэдгээ шүүх хуралдааны явцад тодруулан тайлбарлаж байгаа бол тухайн шаардлагын хууль зүйн үндэслэлийн талаар шүүх тодруулах, хариуцагчид тодруулсан шаардлага, хууль зүйн үндэслэлийг танилцуулах, түүнтэй холбоотой хариуцагчаас тайлбар, нотлох баримт гаргах эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн боломжоор хангах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн журам хэрэгжинэ. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй хууль зүйн зохицуулалтыг үндэслэл болгон хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчсөн.
6.2 5 дугаар хавтаст хэргийн 241 дүгээр талд авагдсан Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийн гэрчилгээ гэх баримтаар Монгол Улсын хуулийн этгээд болох 49 хувь, ХБНГУ-ын хуулийн этгээд компани 51 хувийн хувьцааг тус тус эзэмшиж Монгол Улсад хамтарсан хөрөнгө оруулалттай -ийг 2012 оны 05 дугаар сарын 12-ны өдөр үүсгэн байгуулж 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 12-402 дугаарын гэрчилгээ олгогдож байсан нь тогтоогддог бөгөөд 5 дугаар хавтаст хэргийн 242 дугаар талд -ийг улсын бүртгэлд бүртгүүлж 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 9019063110 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдож байсан нь мөн нотлогддог.
Дээрх бичгийн баримтуудаас дүгнэн үзвэл 2012 оны 12 дугаар сард ******* компани болон *******-ууд нь Эрчим хүчний яамтай Санамж бичиг байгуулж 30 МВт-ын нарны эрчим хүчний үйлдвэрийн төслийг эхлүүлж байсан гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл үгүйсгэгддэг бөгөөд дээрх үйл баримтыг нэхэмжлэгч *******-ийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад үгүйсгэж няцааж чадаагүй. Анхан шатны шүүх 5 дугаар хавтаст хэргийн 228 талаас 6 дугаар хавтаст хэргийн 50 дугаар талуудад авагдсан бичгийн нотлох баримтыг бүхэлд нь үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон бөгөөд дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын хуульд заасан шаардлагыг хангаагүй.
Хариуцагчийн зүгээс татгалзлын үндэслэлээ дэмжих, хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг бодитой тогтоох зорилгоор 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 5 дугаар хавтаст хэргийн 241-242 дугаар талуудад авагдсан Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийн гэрчилгээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ мөн үйл ажиллагааны эхлэл болсон гэх 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Эрчим хүчний яамтай байгуулсан Санамж бичиг зэрэг 5 төрлийн бичгийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар холбогдох байгууллагаас гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх тухайн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон.
6.3 Нэхэмжлэгч нь *******-ийн 2014 оны 12 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарыг хүртэлх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн дэлгэрэнгүй лавлагаа гэх 78 хуудас баримтыг хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн. Дээрх 78 хуудас бүхий бичгийн баримтууд нь зөвхөн нэхэмжлэгч компанийн тамга дарагдаж нотариатаар гэрчлүүлсэн баримтууд байдаг бөгөөд Нийгмийн даатгалын байгууллагаар баталгаажуулсан эсэх нь тодорхойгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй. Нэхэмжлэлийн шаардлагын дээрх үндэслэл болон тус шаардлагатай холбогдуулан гаргасан бичгийн баримтуудаас харахад *******-ийн хийж гүйцэтгэсэн гэх үйл ажиллагааны төрлүүд дотор Хуулийн-ийн үйл ажиллагаа хамаарч байгаа бөгөөд тухайн ажил үүргийг *******-д хуулийн ажилтай ажил үүргийн хуваарийн дагуу гүйцэтгэж тус компанийн үндсэн ажилтнаар ажиллаж, цалин хөлс авч, нийгмийн даатгал төлөгдөж байсан үйл баримт тогтоогддог.
Гэтэл тус компанийн үндсэн, хуулийн нь 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж хариуцагч *******-д холбогдуулан ... 380,000 ам.доллар буюу 1,333,496,000 төгрөг гаргуулах ... нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 181/Ш32023/04450 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжаар иргэний хэрэг үүсэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Тус иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... *******-ийн хэрэгжүүлсэн Нарны цахилгаан станц төсөлд 2013 оноос хойш үзүүлсэн эрх зүйн туслалцаа үйлчилгээний хөлс төлбөр ... гэж тодорхойлсон бөгөөд түүний гүйцэтгэсэн гэх ажил үйлчилгээний төрөл, үйл ажиллагаа нь *******-ийн нэхэмжилж буй ажил үйлчилгээний хөлс, төлбөрт хамаарах үйл ажиллагааны төрөл, чиглэлтэй давхцаж байгаа бодит нөхцөл байдал хэргийн хүрээнд тогтоогдсон.
6.4 Талуудын хооронд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Бичиг баримт хүлээлцэх акт-ыг хариуцагч талаас анх хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн бөгөөд үндэслэл нь дээрх баримтууд нь талуудын хооронд 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан гэрээний 4-т заасан *******-ийн үүрэгт хамааралгүй баримтууд болохыг нотлох зорилго бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Тус гэрээ байгуулагдаж ******* нь нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлэх, гэрээнд заасан нотлох баримтыг гарган өгөх үүрэг хүлээсэн. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрчим хүчний Үндэсний төвийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1/802 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт-ээр ******* нь 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Нарны цахилгаан станц-ыг улсын комисст хүлээлгэн өгсөн.
Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 05/2020 дугаартай дүгнэлтийн 1.5-т зааснаас үзэхэд *******-ийн хэрэгжүүлсэн Нарны цахилгаан станц-ын төсөлд холбогдох шаардлагатай бичгийн баримтууд нь улсын комисс ажилласан 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр *******-д өөрт байсан болох нь нотлогдоно. Гэтэл нэхэмжлэгч ******* 2012 оноос хойш 2020 оныг хүртэл нарны цахилгаан станцын төслийн бүхэлд нь хариуцаж ажилласан дээрх үйл баримтыг нотлох ач холбогдол бүхий баримтуудыг хариуцагч талд хүлээлгэн өгч улмаар хариуцагч нь нарны цахилгаан станцыг улсын комисст хүлээлгэн өгч станц хэвийн ажиллаж эхэлсэн гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад тайлбарлаж, тухайн тайлбар дүгнэлтийг нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна.
Эрчим хүчний сайдын тушаалаар байгуулагдсан бүрэлдэхүүнтэй комисс ажиллан холбогдох бичиг баримтад үзлэг шалгалт хийж цахилгаан станцыг хүлээн авах шийдвэр гаргаж байгаа нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгчээс хариуцагчид хүлээлгэн өгсөн бичгийн баримтуудын ач холбогдол, төслийн ажилд зайлшгүй шаардлагатай байсан эсэхэд дүгнэлт хийж хууль зүйн ач холбогдол бүхий үр дагавар үүсгэж байгааг анхан шатны шүүх дүгнэж чадалгүй орхигдуулсан.
6.5 Нэхэмжлэгч *******-ийн зүгээс талуудын хооронд 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Гэрээ-г үндэслэж *******-ийг хариуцагчаар татахдаа 2012 онд тус компанийг нарны цахилгаан станц төсөлд ажиллах үүрэг даалгавар өгсөн гэх ******* буюу хувьцаа эзэмшигч ******* /*******/-ыг *******-ийн шууд бус хувьцаа эзэмшигч гэж тодорхойлон түүнтэй 2012 онд хэлэлцэн тохирсон гэрээ, хэлцлийн үр дагаврыг ******* хариуцна гэж үзсэн. Гэтэл хэрэгт авагдсан *******-ийн дүрэмд зааснаар тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь ХБНГУ-ын компани бүртгэлтэй байдаг бөгөөд хэрэгт авагдсан бусад бичгийн баримтын хүрээнд хувьцаа эзэмшигч ХБНГУ-ын компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын хуулийн этгээд болох бүртгэлтэй болох нь тодорхой харагдана.
Гэтэл анхан шатны шүүх хариуцагч компанийн болон тус компанийн хувьцаа эзэмшигч хуулийн этгээдийн бүртгэлд огтоос бүртгэлгүй ХБНГУ-ын хуулийн этгээд болох ******* мөн ХБНГУ-ын иргэн ******* /*******/ нарт холбогдох маргаан бүхий асуудлыг *******-д хамааралтай гэж дүгнэж шийдвэр гаргаж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон.
Дээрх үйл баримтын хүрээнд хариуцагч *******-ийн зүгээс компани буюу компанийн зүгээс 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр буюу компаниудтай байгуулсан бүртгэлийн № H 2235/2016 дугаартай Компанийн хувьцаа худалдах, худалдан авах ба шилжүүлэх гэрээг баталгаат орчуулга болон эх хувийг нотариатаар баталгаажуулсан байдлаар хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн. Tucher& Gmbh компани буюу болон буюу компаниудын дунд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан № Н 2235/2016 дугаартай Компанийн хувьцаа худалдах, худалдан авах ба шилжүүлэх гэрээгээр Tucher and Gmbh компани нь өөрийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг компанийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхээ компанид 2,000,000 ам.доллароор худалдсан бөгөөд дээрх гэрээний дагуу компанийн бүхий л эрх үүрэг хувьцаанд шилжин ирсэн.
компани болон *******-ийн зүгээс нэхэмжлэгч *******-ийн өмнө хүлээсэн аливаа өр төлбөр, үүрэг байхгүй юм. Гэтэл хэрэгт авагдсан дээрх баримтуудыг анхан шатны шүүх хариуцагчийн татгалзал, тайлбартай холбогдуулан хэрэгт ач холбогдолтой эсэхэд дүгнэлт хийлгүй орхигдуулж Иргэний хуульд зааснаар өр шилжсэн гэх мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.
6.6 Нарны цахилгаан станц-ын төслийн ажлыг цаг алдалгүй дуусгавар болгох зорилгын хүрээнд тухайн цаг хугацаанд *******-иас тавьсан хууль бус шаардлагыг хүлээн авч гэрээ, хэлцэл байгуулах хэмжээнд хүрсэн талаар шүүх хуралдаанд удаа дараа тайлбарлан мэдэгдсэн. Энэ нь гэрээний 2.1-т зааснаар бүрэн нотлогдох бөгөөд хэрэгт авагдсан Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 201000708 дугаартай мөрдөгчийн тогтоол, Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай хяналтын прокурорын 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1219 дугаартай тогтоол зэрэг бичгийн баримтуудаас тодорхой харагдана.
Дээрх үйл баримтын хүрээнд нэхэмжлэгч ******* нь 2019 оны 10 дугаар сараас эхлэн 2020 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд өөрийн ******* ба ******* /*******/-тай холбогдон үүссэн маргаан бүхий асуудалд хариуцагч *******-ийг холбогдуулан хууль, хяналтын байгууллагад гомдол гаргах замаар *******-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд саад учруулж эцэстээ 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр *******-ийн хүсэл зоригоос гадуур төлбөр төлөх агуулга бүхий Гэрээ байгуулсан болох нь үйл баримтын хүрээнд тодорхой харагдана. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарт дурдсан үйл баримт түүнд холбогдох бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадалгүй орхигдуулсан байна.
6.7 Хэрэгт Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 11845 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа-аар ******* үүсгэн байгуулагдсан 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн болон хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагын бүртгэлд *******, тус компанийн захирал нарын хэн аль нь бүртгэгдэж байсан үйл баримт тогтоогддоггүй бөгөөд энэ тохиолдолд ******* цаашлаад тус компанийн захирал г *******-ийн гүйцэтгэх захирлын эрх үүргийг хэрэгжүүлж тус компанийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байсан гэж үзэх боломжгүй юм. Нэхэмжлэгч *******-ийн зүгээс ч *******-ийн эрх бүхий албан тушаалтнаас тус компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх эрх олгосон талаарх аливаа бичгийн баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй.
Гэтэл нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай гэж үзэж буй нэхэмжлэгч нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд явагдаж буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд *******-ийн тухайн үеийн гүйцэтгэх захирал гэх хүнээс 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 03/13 дугаартай албан бичгээр д /нэхэмжлэгч *******-ийн захирал/ компанийн өмнөөс бие даан үйл ажиллагаа явуулах эрх олгосон итгэмжлэл өгч байсан гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулсан. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Криминалистикийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2599 дугаар дүгнэлтийн 1 дэх хэсэгт ... гэсний урд байх гарын үсэг мэт зүйлийг энгийн хэрэглээний шингэн хортой өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн байна ... гэж дүгнэсэн.
Тухайн итгэмжлэл бүхий албан бичиг дээрх гарын үсэг нь тухайн хүний өөрийн гараар зурсан гарын үсэг бус хэвлэлийн аргаар принтерлэж хэвлэсэн гарын үсэг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Гэтэл дээрх нотлох баримтад үндэслэн гаргасан татгалзлын үндэслэлд шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.
6.8 Анхан шатны шүүх Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсгүүдийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Талууд даалгаврын гэрээг төлбөргүй байхаар тохиролцсон эсхүл энэ тухай хуульд тусгайлан заасан бол ийм гэрээ нь бүрэн бус хоёр талын гэрээнд хамаарна. Даалгаврын гэрээ хариу төлбөргүй бол даалгаварийн гүйцэтгэх үүрэг нь даалгавар гүйцэтгэх үүрэгтэй харилцан хамааралгүй. Түүнчлэн Иргэний хуулийн 401 дүгээр зүйлийн 401.1 дэх хэсэгт заасан даалгаварийн хүлээх үүрэг ч мөн адил үүрэг ба хариу төлбөрийн харилцан хамааралтай холбоогүй болно. Даалгавар өгөгчийн хүлээн авах үүрэг нь 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үүрэгтэй харьцуулахад үндсэн үүрэгт тооцогдохгүй. Энэ тухай Иргэний хуулийн 401 дүгээр зүйлийн 401.1 дэх хэсэгт тусгайлан зохицуулсан.
Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан төлбөрийг урьдчилгаа болон нөхөн төлөх зардлаас ялгаж үзэх хэрэгтэй. Урьдчилгаа эсхүл зардлыг нөхөн төлөх нь гэрээ хариу төлбөртэй байгуулагдсан гэж үзэх үндэслэл огтхон ч болохгүй. Нэхэмжлэгч *******-иас 2012 оноос эхлэн 2019 оныг хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн гэх ажлын бодит үр дүнг *******-д хүлээлгэн өгсөн үйл баримт хэргийн хүрээнд тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Иймд, шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах болон шүүх хуралдааны явцад нотлох баримтыг үнэлэхтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдож байх тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
7.1 Нэхэмжлэгч нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, шаардлагын үндэслэлийг тодруулсан бөгөөд нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авах эсэхийг мөн өдөр шүүх хуралдаанаар хэлэлцсэн. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын үндэслэлийг тодруулж байгаа талаар тодорхой тайлбарласан.
Тухайлбал, 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан нэмэлт тайлбар нь 6 дугаар хавтаст хэргийн 109-121 дүгээр талд авагдсан. Тухайн нэмэлт тайлбарт нэхэмжлэгчийн хувьд талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй талаар тодорхой тайлбарлаж нэмэлт тайлбар гаргасан. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хэлэлцэхтэй холбогдуулж гаргасан тайлбарт Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн учраас уг хүсэлтийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэх байдлаар тайлбар гаргаж оролцсон нь 6 дугаар хавтаст хэргийн 130 дугаар талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно. Үүнээс хойш 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хэргийг хэлэлцсэн шүүх хуралдаанаар мэтгэлцэх зарчмыг зөрчсөн үйлдэл гаргаагүй.
7.2 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, түүний үндэслэлийг тодруулахдаа 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн санамж бичгийг дурдахдаа албан ёсоор энэ төсөлд даалгаврыг гүйцэтгэж эхэлсэн цаг хугацаатай холбогдуулж тайлбарыг гаргасан болохоос нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь санамж бичиг болох талаар нэг ч тайлбар гаргаагүй. Нотлох үүргийн хуваарилалтаар бодоход нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нь санамж бичиг гэж тайлбарласан бол хариуцагч яагаад энэ баримтыг гаргуулахаар гомдол гаргасан нь ойлгомжгүй.
Сэргээгдэх эрчих хүчний салбарт өөрийн оюутан цагийн найз ******* /*******/-тай хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх анхны тохиролцоо 2012 онд үүссэн. Энэ агуулгаар 2012 оны 05 дугаар сард -ийг үүсгэн байгуулж байсан хэдий ч энэ үйл баримт нь хэрэгт ач холбогдолтой үйл баримт биш юм. 2012 оны 10 дугаар сараас хойш нарны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх төсөлд ******* оролцсон бөгөөд энэ талаар баримт хэрэгт хангалттай авагдсан. 2012 оны 12 дугаар сараас уг төсөл дээр ажиллаж эхлэхдээ ******* буюу компанийн 100 хувь эзэмшлийн компанийг үүсгэн байгуулахыг компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ******* /*******/ нь д санал тавьсан учраас нарны цахилгаан станцын төсөл нь *******-ийн нэр дээр хэрэгжсэн. Энэ үйл баримтыг үгүйсгэх няцаах үндэслэл байхгүй. нь талуудын анхны тохиролцооны үндсэнд байгуулагдсан компани болохоос уг компаниар хэрэгжсэн төсөл байхгүй. Энэ талаар санамж бичиг гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтад хамаарахгүй тул шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 14310 дугаар захирамжаар хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн ноцтой зөрчилд тооцогдохгүй.
2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 05753 тоот шүүгчийн захирамжаар үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Тухайн үзлэг нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хийгдсэн үзлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хөндлөнгийн 2 гэрч оролцсон. Тухайн үзлэгийн тэмдэглэлээр 5 дугаар хавтаст хэргийн 228 дугаар талаас 6 дугаар хавтаст хэргийн 50 дугаар тал хүртэл баримтуудыг үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан баримтуудыг баталгаажуулж хавсаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 51 дүгээр зүйлийн 51.2, 51.5 дахь хэсэгт зааснаар үзлэг хийсэн тул анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй.
7.3 Нэхэмжлэгчийн зүгээс *******-ийн нийгмийн даатгалын тайланг гаргаж өгсөн. Уг баримтыг гаргаж өгөхдөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар нотариатчаар гэрчлүүлсэн байх шаардлагад нийцүүлэн гаргаж өгсөн. Тухайн баримттай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр танилцсан нь 7 дугаар хавтаст хэргийн 107 дугаар талд авагдсан баримтаар нотлогдоно. Эдгээр баримтуудыг хуулийн шаардлага хангаагүй гэж үзсэн бол хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсан хэдий ч энэ талаар хүсэлт гаргаагүй. Анхан шатны шүүх энэхүү баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй байхад ямар үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан нь ойлгомжгүй.
Мөн ын хувьд *******-д хуулийнөөр ажилладаг байсан, гэхдээ ын шүүхэд гаргасан нэхэмжлэл, иргэний хэрэг үүсгэсэн захирамж, шинжээч томилсон захирамжуудаас дүгнэхэд *******-д холбогдуулан 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан. 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр баталгаа гаргах тухай баримтыг үндэслэн 76 сарын хугацааны хууль эрх зүйн туслалцаа үйлчилгээний төлбөр гэж 380,000 ам.долларыг *******-иас гаргуулахаар нэхэмжилсэн.
Үүнд ******* нь *******-д холбогдуулаад нарны цахилгаан станцын төсөлд даалгаврын гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг даалгаврын хөлсөө гаргуулахаар нэхэмжилсэн. Даалгаврын гэрээний хөлсийг төлөх нөхцөлөө 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулаад өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Тухайн гэрээний дагуу 5 удаагийн төлбөр төлсөн баримт байдаг. Үүнээс үзэхэд болон *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг давхацсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй тул энэ талаар давж заалдах гомдол үндэслэлгүй.
7.4 Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын үндэслэл болгож буй тухайн баримтыг хүлээж авсны үндсэнд улсын комисс ажиллах талаар огт дүгнээгүй. Шүүхээс хэрэгт авагдсан баримтуудаар ******* нь ******* аймгийн сумын нутагт баригдаж буй нарны цахилгаан станцын төслийн ажлын гүйцэтгэлтэй холбоотой 2012-2019 оны хооронд хийж гүйцэтгэсэн ажлын баримт бичгүүдийг цахилгаан станц ашиглалтад орсны дараа буюу талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хүлээлгэж өгсөн талаар тодорхой дүгнэсэн. Иймд, *******-ийн захирал нь голчлон хувь нэмэр оруулсан гэх үйл баримтыг хариуцагч талаас баримтаар няцаагаагүй, мөн тухайн ажлыг гүйцэтгэхэд түүний оролцоо байсан гэдэгт маргаагүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэсэн.
7.5 2013 онд ******* үүсгэн байгуулагдсан. 2013-2016 он хүртэлх хугацаанд ******* /*******/-ын 100 хувийн эзэмшлийн ******* компани нь *******-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байсан. 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс хойш хувьцаа эзэмшигч болж өөрчлөгдсөн. Гэвч даалгаврын гэрээний хэрэгжилтийн хугацаанд ******* компани нь *******-ийн эцсийн өмчлөгч хэвээр байсан. Хавтаст хэрэгт хариуцагчийн зүгээс хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс гадна хотын ІІ шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайн шийдвэрээр компани нь компанитай гэрээ байгуулсан хэдий ч гэрээний үүргээ биелүүлээгүй талаар тодорхой дүгнээд 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хотод шүүхийн шийдвэр гарч байх үед *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч компанийн 49 хувийг *******, 51%-ийг компани эзэмшдэг талаар дүгнэсэн. Иймд, зохигчдын хооронд 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ байгуулагдах үед *******-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч компанийн хувьцаа эзэмшигчээр ******* /*******/ нь эцсийн эзэмшигч хэвээр байсан нь нотлогдож байгаа учраас талуудын хооронд хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр ямар нөхцөл тохирсон нь *******-ийн өмнө гэрээгээр хүлээж байгаа үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
7.6 Нэхэмжлэгч тал шүүхийн шат бүрд гэрээний хүчин төгөлдөр байдалтай холбоотой тайлбар нь өөрчлөгддөг. Шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхэд гаргасан тайлбаруудыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсье. 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасан үеэс хойш сөрөг нэхэмжлэл гаргахдаа // гэрээнд биечлэн ирж гарын үсэг зураагүй учраас цахимаар байгуулагдах хэлцлийн шинжийг хангахгүй гэх агуулгаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл энэ цаг хугацаанаас хойш 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хяналтын шатны шүүх хуралдаанд даргалагчаас асуусан асуултад хариулсан хариултаар гэрээний хүчин төгөлдөр байдалтай маргахгүй гэж тодорхой илэрхийлсэн нь 3 дугаар хавтаст хэргийн 90 дүгээр талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдсон.
Мөн гэрээний зохицуулалтаас гадна анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний хэрэгжилттэй холбоотой үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэж Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1, 199.3 дахь хэсэгт заасныг баримтлан *******-ийн хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үндэслэл бүхий дүгнэсэн.
7.7 Даалгаврын гэрээний онцлог зохицуулалт нь тухайн даалгаврыг даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс даалгавар өгөгчийн ашиг сонирхолд нийцүүлж гүйцэтгэсэн. Даалгаврын гэрээний харилцааны хүрээнд хэн нэгнээс заавал итгэмжлэл олгогдох, цаашлаад хувьцаа эзэмшигчээр бүртгэгдэх хуулийн шаардлага байхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ******* болон захирал оролцсон ажлын гүйцэтгэл үр дүнг няцаасан үйл баримт гаргаж өгөөгүй. гийн хувьд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг гүйцэтгэх удирдлагын бүртгэлд бүртгэгдсэн эсэх үйл баримт бол хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримт биш юм. Анхан шатны шүүх энэ талаар Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлаж хэрэглэсэн.
7.8 *******-ийн энэхүү төсөлд оруулсан хувь нэмэр, хариуцан гүйцэтгэсэн ажлуудын цар хүрээ, 7 жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын хугацаа, гүйцэтгэл зэргээс дүгнэхэд нэг найз нь нөгөөдөө хариу төлбөргүйгээр тусалсан гэж үзэх үндэслэлгүй. Харин хариу төлбөртэй даалгаврын гэрээний харилцаа байсан нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар хангалттай нотлогдсон. Иймд, хариуцагч компанийн хувьд даалгавар өгөгч гэж үзэж 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулж, тухайн гэрээний дагуу төлбөр төлсөн. Энэ үйл баримтын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн. Нарны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхэд ******* нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, шаардлагатай бүх бичиг, баримтыг бүрдүүлж, тогтоосон бүхий л нөхцөл, шаардлагыг хангуулан ажилласнаар улсын комисс ажиллаж, тухайн орлогоос 1,700,000 ам.долларыг төлнө гэдгээ талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээний 3-т зааснаар хоёр талаас хүлээн зөвшөөрч уг гэрээг байгуулсан.
Иймд, анхан шатны шүүх Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлаж хэрэглэсэн учраас шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан, гэрээний үүрэгт нийт 1,350,000 ам.доллар буюу 4,188,443,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.1 Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэрээний дагуу шилжүүлсэн 350,000 ам.доллар буюу 1,180,081,000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
4. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон.
4.1 ******* нь 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр үүсгэн байгуулагдаж, гүйцэтгэх захирлаар овогтой томилогдож, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гүйцэтгэх захирлаар овогтой r өөрчлөн бүртгэгдсэн. /1хх 35/ Мөн *******-ийн шинэчилсэн дүрмийн 1.3-т компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн, хариуцагч тус компанийн товчилсон нэрийг ХХК гэж, Англиар гэсэн байна. /1хх 175-178/
4.2 компани буюу болон буюу -ийн хооронд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан Н2235/2016 дугаар Компанийн хувьцаа худалдах, худалдан авах ба шилжүүлэх гэрээ-ээр компани нь өөрийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг компанийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхээ компанид 2,000,000 ам.доллароор худалдсан. Мөн тус компанийн цорын ганц хувьцаа эзэмшигч компани гэж тэмдэглэсэн. Дээрх гэрээний урьдчилсан тайлбарт худалдагч тал нь хотод байрладаг. тойргийн шүүхийн Аж ахуйн нэгжийн бүртгэлд HRB 224986 регистрийн дугаарт бүртгэгдсэн компанийн цорын ганц хувьцаа эзэмшигч мөн болно гэжээ. /2хх 93-100/
4.3 ХБНГУ-ын компанийн гүйцэтгэх захирлаар овогтой /2018 онд овгоо өөрчилж ******* /*******/ болсон/ бүртгэгдсэн.
4.4 *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус компанийн хувьцаа эзэмшигчээр 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ХБНГУ-ын компани, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр компани тус тус бүртгэгдсэн байна. /6хх 177/ Иймд, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулагдах үед *******-ийн хувьцаа эзэмшигч ******* /*******/ байсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.
5. ******* болон ******* нар 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Гэрээ байгуулж, гэрээгээр ба нар компанийн шууд бус хувь эзэмшигчдийн тоонд багтдаг тул нь -д 1,700,000 ам.доллар төлөх үүрэгтэй болохыг нотолж, гэрээний 1-р хавсралтад заасан төлбөрийн хуваарийн дагуу компанийн зүгээс урьдчилгаа төлбөр шилжүүлсэн өдрөөс хойш нь group болон тэдгээрийн удирдлага,,,, туслан, мөн ын нарны цахилгаан станц,,, гэх зэрэгид,,,,, болон аливаа гуравдагч этгээдтэй холбоотой одоогийн болон ирээдүйд гаргаж болзошгүй аливаа нэхэмжлэлээс татгалзахаар, ******* тусгай зөвшөөрөлтэй тусланийн хувьд ын нарны цахилгаан станцыг нэгдсэн сүлжээнд холбогдоход болон улсын комисст хүлээлгэн өгөх, цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авахад өөрийн зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлэхээр харилцан тохиролцсон байна. /1хх 89-94, 205-210/
5.1 Талууд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Бичиг баримт хүлээлцсэн акт үйлдэж, ******* нь ******* аймгийн сумын нутагт баригдаж буй 30 МВт нарны цахилгаан станцын төслийн ажил гүйцэтгэлтэй холбоотой 2012-2019 оны хооронд хийж гүйцэтгэсэн ажлын баримт бичгүүдийг *******-тай байгуулсан 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Agreement гэрээний хүрээнд тус компанийн т 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэн өгөв гэж, гардуулж өгсөн *******-ийн зүгээс , хүлээн авсан *******-ийн зүгээс гарын үсэг зурж, тус бүр компанийн тамга дарж баталгаажуулсан байна. /2хх 159-167/
Энэ тохиолдолд Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн байвал зохино гэж зааснаар талуудын хооронд гэрээ, хэлэлцээр байгуулагдсан гэж үзнэ.
5.2 Анхан шатны шүүх 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл-ээр дээрх баримтуудыг нотлох баримтаар бэхжүүлсэн. /5хх 214-226/ Дээрх баримтыг шүүх ******* аймгийн сумын нутаг дэвсгэрт нарны цахилгаан станц байгуулах төсөлд хамааралтай, *******, захирал нь *******-ийн нэрийн өмнөөс ******* аймгийн сумын нутаг дэвсгэрт нарны цахилгаан станц байгуулах төслийг бүрэн хэрэгжүүлэхэд хамаарах холбоотой ажил, үүргийг биечлэн гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцсэн байна. Иймд, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй.
Өөрөөр хэлбэл, *******-иас өгсөн даалгаврын дагуу ******* нь Монгол Улсад 30 МВт-ын нарны эрчим хүчний үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх, нарны цахилгаан станц барих ажлыг хийж гүйцэтгэхэд *******-ийн нэрийн өмнөөс тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд оролцсон талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.
6. Түүнчлэн, ******* болон *******-ийн хооронд 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан гэрээнд хэдийгээр *******-ийн гүйцэтгэх захирал БНАУ-ын иргэн // гарын үсэг зураагүй гэж маргаж байгаа боловч гэрээнд гарын үсэг зурсан эсэхээс үл хамааран хэргийн үйл баримтаар ******* нь төслийг хэрэгжүүлэх, нарны цахилгаан станц барих ажлыг хийж гүйцэтгэхэд оролцсон, улсын комисс уг ажлыг хүлээн авсан үйл баримт хэрэгт авагдсан 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Бичиг баримт хүлээлцсэн акт, 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 05/2020 дугаар Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт, болон *******-уудын хооронд байгуулагдсан Монгол улсын хотод барих 30 МВт-ын нарны цахилгаан станц-ын тусланийн гэрээ, ******* ба -уудын хооронд байгуулагдсан Монгол Улсын хотод барих 30 МВт-ын нарны цахилгаан станц-ын барилгын ажлын гэрээ зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.
Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрээнд гарын үсэг зураагүй гэх татгалзлыг хүлээн авах боломжгүй.
7. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө тодорхойлох үүрэгтэй боловч шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд талуудын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн эрх зүйн дүгнэлт хийх учиртай. Иймд, анхан шатны шүүх талуудын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй хууль зүйн зохицуулалтыг үндэслэл болгон хэрэг маргааныг шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт зааснаар даалгаврын гэрээгээр даалгавар нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг хүлээнэ.
8.1 ******* ******* аймгийн сумын нутаг дэвсгэрт нарны цахилгаан станц байгуулах төслийг хэрэгжүүлэх ажлыг хэрэгжүүлсний дагуу ******* нь нэхэмжлэгчид хөлс 2,000,000 ам.доллар төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдсон. Уг тохиролцооны дагуу ******* нь хөлс 300,000 ам.долларыг нэхэмжлэгчид төлсөн талаар нэхэмжлэгч маргаагүй.
9. ******* нь өөрийн хамаарал бүхий ******* компани болон тус компанийн хувьцаа эзэмшигч ******* /*******/-аас Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэгийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ. гэж заасны дагуу өрийг шилжүүлэн авсан гэж үзнэ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Түүнчлэн, гэрээ байгуулагдсаны дараа ******* буюу хувьцаа эзэмшигч ХБНГУ-ын иргэн ******* /*******/ өөрчлөгдсөн нь тус компанийг гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул ... компани болон ******* нь *******-ийн өмнө хүлээсэн аливаа өр төлбөр, үүрэг байхгүй гэх хариуцагч талын гомдол үндэслэлгүй.
10. ******* нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 52/20 дугаар Албан хариу хүсэх тухай ...Танай компанийн ******* аймгийн суманд 30 МВт-ын Нарын эрчим хүчний үйлдвэрийн төслийн ажлыг 2012 оноос хойш Герман улсын иргэн групптэй хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон бөгөөд Монгол Улсын хуулийн этгээд *******, нь 2012 оноос хойш урт хугацаанд өөрсдийн санхүү хүчээ шавхан ажиллаж өнөөдрийн өндөрлөгч хүргэснийг дахин сануулъя. ....манай компанийн 15-20 хүний бүрэлдэхүүнтэй Улаанбаатараас 450 км зам туулан ******* аймаг суманд очиж ажиллаж байсан болно. Энэ маань *******-ийн өмнөөс холбогдох бусад байгууллагуудад өгсөн албан тоот, хийгдсэн гэрээ контрактаар нотлогдоно гэх албан бичгийг *******-ийн хувьцаа эзэмшигч нарт хүргүүлжээ. /2хх 31-32/
10.1 ******* нь 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 46/21 дугаартай Гэрээний хэрэгжилтийн тухай албан бичгээр ...гэрээний 4 дүгээр заалтад тохиролцсончлон ******* нь / -ийн зүгээс төлөх ёстой төлбөрийн нотлох баримтыг гаргаж өгөх үүрэг хүлээсэн. Энэхүү нотлох баримт нь *******-ийн зүгээс / -ээс төлбөрийг нэхэмжлэх, асуудлыг шийдвэрлэх үндсэн баримт бичиг болох юм. Хэдий тийм боловч, өнөөг хүртэл *******-ийн зүгээс дээр дурдсан нотлох баримтыг бидэнд ирүүлээгүй гэх мэдэгдлийг /1хх 236/, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 148/21 дугаартай Гэрээний дагуу төлөгдөх төлбөрийн нөхцөл хангах тухай албан бичгээр ...гэрээний 4 дүгээр заалтын дагуу *******-ийн / -ийн зүгээс *******-д төлбөр төлөх үүрэг хүлээсэн аливаа хүчин төгөлдөр нотлох баримтыг ирүүлж гэрээний хэрэгжилтийг хангахыг хүссэн билээ. Хэдий тийм боловч шаардлага хангасан нотлох баримт бичиг өнөөг хүртэл ирүүлээгүй байна гэх мэдэгдлийг /1хх 232/, мөн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06/22 дугаартай Гэрээний хэрэгжилтийг түдгэлзүүлэх тухай албан бичгээр ...гэрээний дагуу цаашид төлбөр төлөхгүй, тус гэрээний хэрэгжилтийг түдгэлзүүлж байгааг үүгээр мэдэгдэж байна. гэх мэдэгдлийг тус тус *******-д хүргүүлсэн байна. /1хх 233/ Дээрх мэдэгдлүүдийн дагуу талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй, баримтыг хүргүүлээгүй гэж үзэх боломжгүй. Иймд, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний дагуу Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт зааснаар үлдэгдэл хөлс 1,700,000 ам.долларыг хариуцагчаас шаардах эрхтэй талаар дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
11. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна. Талуудын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Гэрээ-г хуульд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч хэлцлийг хүч хэрэглэж хийсэн, хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй байгуулсан гэх нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байхаас гадна анхан шатны шүүх талуудын WhatsApp ашиглан харилцсан үзлэгийн баримт, гэрч гийн мэдүүлэг, мөн и-мэйлээр харилцаж байсан баримтыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.
12. нь *******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 380,000 ам.доллар буюу 1,333,496,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан нь *******-ийн нэхэмжлэлийн шаардлагатай давхацсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...ын нэхэмжлэл нь *******-ийн нэхэмжилж буй ажил үйлчилгээний хөлс, төлбөрт хамаарах үйл ажиллагааны төрөл, чиглэлтэй давхацсан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
13. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Эрчим хүчний яамнаас тус яамтай 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан хамтран ажиллах Санамж бичиг-ийг гаргуулах, гадаадын хөрөнгө оруулалтын газраас , ХБНГУ-ын -иуд хамтран 2012 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан -ийн 12-402 дугаартай 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдөр олгогдсон гэрчилгээ болон тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, компани үүсгэн байгуулах хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тус яамны 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 6/2110 дугаар албан бичгийг нотлох баримтаар гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн захирамжаар хэрэгт ямар ач холбогдолтой болох нь тодорхой бус, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай хэрхэн холбогдох эсэх нь тодорхойгүй, тухайн баримтуудыг гаргуулж авснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд юуг нотлох талаар хүсэлтэд бүрэн тусгаагүй гэх үндэслэлээр хангахаас татгалзсаныг буруутгахгүй. /9хх 71-74/
Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно гэж заасны дагуу дээрх хүсэлтийг шүүх хуралдааны үед гаргаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо нотлоогүй, мөн уг баримтыг өөрөө бүрдүүлэх цуглуулах боломжгүй гэх баримтгүй байх тул уг хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцжээ. Иймд, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
14. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас *******-д хадгалагдаж буй 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр *******-иас хүлээлгэн өгсөн баримтуудад үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШЗ2024/05753 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн. /4хх 80/ Улмаар, шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл-ээр 5 дугаар хавтаст хэргийн 228 дугаар талаас 6 дугаар хавтаст хэргийн 50 дугаар талд авагдсан баримтуудад үзлэг хийлгэж бэхжүүлсэн байна. /5хх 214-226/ Иймд, анхан шатны шүүх тус баримтуудыг нотлох баримтаар үнэлснийг буруутгахгүй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
15. Анхан шатны шүүх 7 дугаар хавтаст хэргийн 29-106 дугаар талд авагдсан *******-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг шийдвэрийн үндэслэлээ болгоогүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...*******-ийн 2014 оны 12 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарыг хүртэлх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн дэлгэрэнгүй лавлагаа гэх 78 хуудас баримт нотлох баримтын шаардлага хангаагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
16. 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 05/2020 дугаар Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт-ээр эрчим хүчний барилга байгууламжийн ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд хөрөнгө оруулагч, захиалагч болох *******-ийн мэдэлд ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэсэн. 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Бичиг баримт хүлээлцсэн акт-аар ******* нь хийж гүйцэтгэсэн ажлын баримт бичгүүдийг *******-д хүлээлгэн өгсөн нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг үгүйсгэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, улсын комисс ажилласны дараа гүйцэтгэсэн ажлын баримт бичгүүдийг хүлээлгэж өгсөн нь нэхэмжлэлийг хангахгүй байх үндэслэл болохгүй.
Иймд, ...хариуцагчид шаардлагатай бичгийн баримтууд нь улсын комисс ажиллах үед өөрт байсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
17. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийн гэрчилгээнд -ийг 2012 оны 05 дугаар сарын 12-ны өдөр үүсгэн байгуулж, тус компанийн 49 хувийн хувьцааг , 51 хувийг эзэмшдэг талаар тэмдэглэлээ хийсэн байгаа нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/02685 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,865,165 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
М.БАЯСГАЛАН