| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/5894/и |
| Дугаар | 181/ШШ2016/00525 |
| Огноо | 2016-08-18 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 181/ШШ2016/00525
| 2016 оны 08 сарын 18 өдөр | Дугаар 181/ШШ2016/00525 | Улаанбаатар хот |
ͪ
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 байр, 116 тоотод оршин суух С.Ш /РД: 0000/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, үндсэн хуулийн гудамж, НШнд холбогдох
НШны үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Баасанбат, хариуцагчин итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 3737 тоот шийдвэрийн дагуу НШны шийдвэр гүйцэтгэгч Б.Даваадорж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 3/42236 тоот мэдэгдэлээр миний эзэмшлийн байрыг 118.000.000 төгрөгөөр үнэлж үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах болсныг мэдэгдсэн. Уг Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 дугаар байр 116 тоот 4 өрөө байр нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр 48 м.кв гэж бүртгэгдсэн байдаг боловч 2009 онд батлагдсан Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал стандартын дагуу уг байр нь 100 гаран м.кв болж байгаа бөгөөд үнэлгээ гаргасан шинжээч уг байрыг 48 м.кв-р тооцон үнэлсэн нь үнэлгээ буруу гарч миний үл хөдлөх хөрөнгийг хэт хямдаар үнэлсэн гэж үзэх үндэслэл болж байгаа юм. Иймд уг үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчмнгүй болгож дахин үнэлгээ хийлгэх нөхцөл боломжоор хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 3737 дугаар шийдвэрээр Аваасүрэнгийн Батзориг, Дамдингомбын Зоригтбаатар нараас 121.802.729 төгрөгийг гаргуулан Ж.Энэрэлд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2585 дугаар гүйцэтгэх хуудсанд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-т зааснаар А.Батзориг, Д.Зоригтбаатар нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201004389 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 дугаар байрны 116 тоот 4 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгүүлэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар заасан.
Иймд дээрх барьцаа хөрөнгийг эд хөрөнгө битүүмжлэх 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 09/24 тоот тогтоолоор битүүмжлэн тус өдрийн 35 тоот шүүхийн шийдвэр тогтоол биелүүлэх мэдэгдлийг хугацаатай өгөхөд төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэр биелүүлж төлбөрийг төлөөгүй тул 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10/01 тоот эд хөрөнгө хураасан тогтоолоор хурааж Шүүхийн шийдвэрийн биелүүлэх тухай мэдэгдэл өгсөн боловч төлбөрийг дахин төлөөгүй болно. Иймд шүүхийн шийдвэрийн биелүүлэхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10/14 тоот, 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/29 тоот хугацаатай мэдэгдлийг дахин хүргүүлсэн боловч төлбөрийг төлөөгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу төлбөр төлөгч нар болон барьцаа хөрөнгийн емчлөгчөөс үнийн санал авахад С.С.Ш болон төлбөр төлөгч нар нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан үнийн санал өгөхөөс татгалзсан.
Иймд шинжээч томилох тухай 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 124 тоот тогтоолоор Сангийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 286 тоот тушаалаар олгосон 07120004 тоот хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн эрхтэй Хөрөнгийн үнэлгээний Мөнх оргил трейд" ХХК-иар зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгосон. Мөнх-оргил трейд ХХК нь Хөрөнгийн үнэлгээний 62/ш тоот тайлангаас үнэлгээ хийсэн байдлыг харахад Үнэлгээчин нь өөрийн мэдлэг, дадлага туршлага, цуглуулсан мэдээлэл, батлагдсан норм, норматив болон захиалагчийн гаргаж өгсөн материалд тулгуурласан бөгөөд үнэлгээний стандартыг баримталан хөрөнгөтэй газар дээр нь биечлэн танилцаж уг хөрөнгийн өнөөгийн болон ирээдүйн байдалд ямар нэг хувийн сонирхолгүй, үнэлгээг гадны ямар нэг шахалт дарамтгүй явуулж зах зээлийн бодит үнийг 118.000.000 төгрөг болохыг тогтоосон байна. Дээрх зах зээлийн бодит үнийг төлбөр төлөгч болон өмчлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 3/42438, 3/42236, 3/42237 тоот мэдэгдлээр мэдэгдсэн болно.
Анхны албадан дуудлага худалдааны 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3/44001, 1/44006, 1/4405 тоот мэдэгдэлүүдийн төлбөр төлөгч авагч, өмчлөгч нарт өгч, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт болох иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177,1-т зааснаар анхны албадан дуудлага худалдааны үнэлгээчний үнэлсэн зах зээлийн үнэ болох 118.000.000 төгрөгийн 70 хувиар 82.600.000 төгөргөөр оруулсан боловч үнийн санал ирээгүй болно. Гуравдагч этгээд болох С.С.Ш нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2254 тоот шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17233 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй тул нэхэмжпэлийг буцаан шийдвэрлэсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт үл хөдлөх эд хөрөнгийг 2 дах албадан дуудлага худалдаанд иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар үнэлгээчний үнэлсэн зах зээлийн үнэ болох 118.000.000 төгрөгийн 50 хувиар тооцон 59.000.00 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон оруулсан боловч дахин үнийн санал ирээгүй болно.
Хуульд зааснаар 70 хувь, 50 хувиар тооцон 82.600.000, 59.000.0000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирэхгүй байгаа нь дээрх орон сууцыг үнэлгээчин зах зээлийн үнээр үнэлсэн болох нь амьдралд нотлогдож байна. Дээрх орон сууцыг 2 удаагийн дуудлага худалдаагаар оруулсан боловч үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй байхад үнэлгээн дээр маргах нь утга учиргүй зүйл юм. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явагдаж хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллагаар зах зээлийн бодит үнийг тогтоолгосон тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ؿ
:
Нэхэмжлэгч С.С.Ш хариуцагч НШнд холбогдуулан НШны үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 3737 тоот захирамжаар А.Батзориг, Д.Зоригтбаатар нараас 121.802.729 төгрөг гаргуулж, Ж.Энэрэлд олгохоор шийдвэрлэсэн ба Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20-116 тоот 48 м.кв, эд хөрөнгийн эрхийн Ү-2201004389 дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай байрыг 2015 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр 09/24 тоот тогтоолоор битүүмжилж, тэмдэглэл үйлдсэн, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10/01 тоот тогтоолоор хураан авч, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд С.С.Шгаас үнийн санал авахад ...үнийн санал өгөх боломжгүй тул шинжээч томилж өгнө үү гэсний дагуу 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 124 тоот тогтоолоор шинжээчээр Мөнх оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үнэлгээ хийж Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20-116 тоот 48 м.кв, эд хөрөнгийн эрхийн Ү-2201004389 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг 118.000.000 төгрөгөөр үнэлсэн, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 3/42236 тоот мэдэгдэх хуудсаар үнэлгээг мэдэгдсэн болох нь баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заажээ.
Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20-116 тоот 48 м.кв, эд хөрөнгийн эрхийн Ү-2201004389 дугаарт бүртгэгдсэн орон сууцны үнэлгээний тайлантай 2015 оны 12 дүгээр сарын 07-ны өдөр өдөр танилцаад 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдөр шүүхэд үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17233 тоот зохирамжаар нэхэмжлэлийг буцаасан ба 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл дахин гаргажээ. Нэхэмжлэгч нь анхны нэхэмжлэлийг хуулийн хугацаанд гаргасан байх тул нэхэмжлэлийн хуулийн хугацаанд гаргасан гэж үзэв.
Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан, харин шинжээч хэт өндөр үнэлсэн, мөн орон сууцыг 48 м.кв гэж буруу үнэлсэн гэж маргаж байгаа бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа бага үнэлсэн гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан болохыг дурдах нь зүйтэй.
Шинжээч Мөнх-оргил трейд ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20-116 тоот 48 м.кв, эд хөрөнгийн эрхийн Ү-2201004389 дугаарт бүртгэгдсэн орон сууцны байршил, хийц конструкц, өрөөний хувьд ойролцоо зарагдаж байгаа орон сууцны зах зээлийн үнэлгээтэй харьцуулалтын аргаар гаргасан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20-116 тоот 48 м.кв талбайтай болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000196327 тоот гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд шинжээч үнэлгээ хийхдээ улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан м.кв-ыг баримтлан үнэлгээ хийсэн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлгэгч нь эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор гаргаагүй байх тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэв.
115 115.2.2, 116, 118-
:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан хариуцагч НШнд холбогдох Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20-116 тоот 48 м.кв, эд хөрөнгийн эрхийн Ү-2201004389 дугаарт бүртгэгдсэн орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.С.Шгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. ؿ 120 120.2- , .
3. 7 7.1.2, 56 56.1, 60 60.1- нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн И гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
С.ЭНХБАЯР