Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 747

 

                                        

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн, улсын яллагч Н.Түвшинбаяр, шүүгдэгч-хохирогч Х.Б, Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Үст-Инжээ овогт Хайдавын Батболд, Г.Энарт холбогдох эрүүгийн “1909017170521” дугаартай, 185/2019/0736/э индекстэй хэргийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 05-ны өдер Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хуиараа мод үржүүлгийн ажил эрхэлдэг, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт, Сухбаатар дүүргийн 16 дугаар хороо Ойчдын 1-153 тоотод оршин суудаг гэх,

- 2001 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 383 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 75000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан. Х.Б /РД:ШЖ74120514/,

Монгол Улсын иргэн, 1972 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд төрсөн, 47 насгай, эрэгтэй, тусгай дунд болсвсролтой, модны технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр, хадам ээж, хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Ойчдын 1-153-Г тоотод оршин суудаг гэх, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Г.Э /РД:МЮ72052912/,

          Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Г.Э нь Сүхбаатар дүүргийн 16 хороо, Ойчдын 1 дүгээр гудамжинд 2019.04.29-ны өдөр Х.Б той хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Х.Б нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Ойчдын-1 дүгээр гудажинд 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Г.Энхбаатарыг “авто машинаа

хашааны хаалганаас холдуулсангүй” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдож улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн  мэдүүлэг:

           1.1.Шүүгдэгч Х.Б хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Тухайн өдөр өглөө 11.00 цагийн орчим би гэрээсээ гараад машинтай явж байгаад гудамжны шаварт суусан. Машинаа гаргаж чадахгүй нэлээд удсан. Гэрээсээ багаж авахаар очиход Г.Эмашинаа зам хаагаад гадаа хашааны гадаа тавьсан байсан. Би машинаа оруучих байх гэж бодоод юм хэлээгүй явсан. 16.00 цагийн орчим машинаа шавраас гаргаад гэртээ ирсэн. Г.Энхбаатарыг машинаа холдуулчих гэж хэлэхэд араар нь тойроод гар, гарч чадахгүй бол жолооч байгаад хэрэггүй гэж хэлээд нэлээд маргасан. Г.Эсогтуу байсны үндсэн дээр намайг 2 удаа нүүрэн тус газар цохисон. Олон удаа цохилцсон зүйл байхгүй. Тухайн өдөр Г.Эноосон цамцтай, түүнийхээ дотуур даавуун фудболктой байсан. Миний хувд сорочикон цамцтай байсан. Ийм өндөр жацтай хүн боочихоор энэ хүний биед хүрэх ямар ч боломж байгаагүй. Энэ хүн хар ажил хийдэг хүн. Гэтэл би бичиг зохиолын хүн. Миний дунд хуруу бүрэн нугардаггүй. Хар ажилд нухлагдсан чадалтай хүнтэй би эн тэнцэхгүй. Энэ хүний биед хохирол учруулах боломжүй. Би урьд нь зүрхэндээ хутгалуулж байсан зүрх муутай. Уурлаж хүнтэй муудаж болдоггүй. Хамаагүй хүнтэй муудвал ухаан алдаж унадаг. Амь насанд халтай учир би хүнтэй зодолдохыг хүсдэггүй энэ хүн надаас газар авна гэж маргаан үүсгэсэн. Би энэ хүнтэй хэрүүл маргаан хийхийг хүсээгүй. Миний зүгээс ямар нэгэн газрын маргаан байхгүй. Тухайн өдөр Г.Эсогтуу байсан. Согтуу хүнтэй хамаагүй харьцаж болохгүй гэдгийг би мэднэ. Энэ хүнтэй маргах ямар нэгэн шалтгаан байдаггүй. Манай ах дүүс хуулийн байгууллагад ажилладаг учир би ямар нэгэн байдаар хэрэг маргаанд холбогдохгүй байхыг хичээж явдаг. Г.Этүр зуур машинаа гадаа тавихад намайг уурласан гэсэн байдлаар мэдүүлсэн. Хэрвээ тэгж үзвэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эсхүл гэртээ ороод архи уугаад машинаа гадаа тавьсан болж байна. Машинаа хашааны гадна албаар удаан байрлуулсан. Газраас болж надтай маргах гэсэн ээлжит нэг арга байсан. Машиныг ойролцоогоор 40 цаг манай хашааны гадаа байрлуулсан. Өдөр бүр би гарах болгондоо Г.Энхбаатарын машиныг тойрч жолооны шалгалт өгөх гэж байгаа мэт гарах албагүй гэж бодож байна. Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр энэ хүн автомашинаа байрлуулах үүрэгтэй. Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн нь 40 цаг, түүнээс өмнө 5-6 цаг хашааны үүдэнд автомашинаа хөндлөнгөөр нь байрлуулсан. Энэ хүнтэй би таарамжгүй харилцахыг хүсдэггүй. Г.Энхбаатарынд сүү чихэр бариад эв найртай байя гэж хэдэн жилийн өмнө орж байсан. Мөн 2006 онд 590 м.кв газар байсныг 2014 он хүртэл довтолсоор байгаад  369 м.кв болгож манай хашааг шахсан. Үүн дээрээ нэмж газар авна гэж зүтгэж байна. Ингэж авахын тулд надад маш их дарамт шахалт үзүүлсэн. Өмнөх шүүх хуралдаанд ирээгүй. Ирээгүй байхдаа манай хашааны үүдэнд байсан тоосго, төмөр утсыг аваад явчихсан байсан. Манай хашаа руу налуулж нохойны хоолоо хадгалж манай хашааг өмхийрүүлдэг. Машин холдуулаагүй гэх шалтгаанаар энэ хүнийг зодох ямар ч шаардлага надад байхгүй. Шинжээчийн дүгнэлтэд эрүүний доор зулгаралт гэж бичсэн. Бага зэргийн улайлт байсан. Урьд нь энэ хүн гэмтэлтэй байсан. Би энэ хүнд хүрээгүй байхад яагаад хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоогдсон нь ойлгомжгүй байна. Тархи нь доргисон гэж шинжээч дүгнэсэн. Доргилт үүсэх үндэслэл нь сэгсрэхэд үүснэ гэдэг. Гэтэл байцаагч энэ байдлыг овжин ашиглаж ээжийн гэрчээр өгсөн мэдүүлэгт сэгсрэлт гэдэг үгийг оруулж найруулж бичсэн. Тархинд доргилт үүсгэх үйлдэл хийгээгүй. Миний хоолой битүү улайлт хөхрөлттэй, мөн хамрын яс хугарсан, дух язарсан байсан. Би тодорхой

хэмжээнд эсэргүүцэл үзүүлсэн боловч өөдөөс нь ноцолдох ямар ч боломж байгаагүй. Гартай нь зууралдсан болохоос биед нь хүрсэн зүйл байхгүй. Эрүүн доорхи зулгаралтыг би мэдэхгүй.Эрүүлжүүлэхэд цохьсон уу, би энэ хүнд ямар ч гар хүрээгүй.Дээрээс нь миний хамраас цус гарчихсан учир хүнтэй зодолдох боломж байгаагүй. Г.Энхбаатарын болон миний өмсөж байсан хувцас дээр цусны толбо байхгүй. Би бол шинжээчийг хуйвалдсан л гэж бодож байна.Би энэ хүнд ял хөнгөдсөн гэж үзэж байна.Би зөвхөн өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн. Шинжээчийн дүгнэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний цамцыг урсан. Би 45.000 төгрөгөөр авч байсан. Үүнийгээ нэхэмжилнэ, газар авах гэж давуу байдал олох гэж гэмтэл учруулсан байна.

Харамсаж байна.Ийм бодить зүйл дээр шууд гүтгэх боломжтой юм байна л даа.Би энэ хүн шиг худлаа ярихгүй.Монголын төрд би харамсаж байна гэв.

 1.2.Шүүгдэгч Г.Эхэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Тухайн өдөр машин эвдэрсэн байсан учир оруулах гээд хашааны гадна тавьсан. Хашааны гадаа машин 2 цаг орчим хугацаанд байсан. Би дэнжийн 1000-руу нохойны хоолонд явж ирээд нохойгоо хооллочихоод орж ирээд ганц шил хүйтэн шар айраг уугаад байж байтал энэ хүн хаалга нүдээд таавчигаа холдуул гэж хэлсэн. Хүний унадаг машиныг тэгж хэлж болохгүй. Би хэл амаараа ойлголцоё гэхэд над руу дарч намайг заамдсан. Энэ байдлыг манай хөрш айлын хүн болох Эрдэнэ хараад “Салгах уу?” гэхээр нь салчих байх гэж хэлсэн.Хамрын хугарлыг түлхэхэд л хугарсан байж магадгүй.Би бол түлхсэн.Урьд нь газрын асуудлаас болж үүссэн маргаан байсан. Жилийн өмнө намайг цохиж байсан. Тэр асуудлаас үүдэлтэй. Би нүүр рүү нь нэг удаа мангасдах байдлаар түлхсэн. Миний биед огт халдаж байгаагүй гэж хэлж худлаа хэлж байна. Урьд болж байсан маргаан цагдаа дээр очиж байсан боловч би ажилтай байсан учир өргөдлөө буцааж авсан. Х.Батболд өөрөө зан харьцаа муутай хүн. “...Шүүх цагдаад манай таньдаг хүмүүс байдаг би чамайг шоронд хатаана, чи уучлалт гуйгаад ирнээ...” гэж дарамталсан. Тухайн өдөр намайг ална гээд хашаандаа төмөр бариад яваад байсан. Энэ асуудлыг гэрч нар харсан. Цагдаа ирээд намайг эрүүлжүүлэх рүү авч явсан. 0.20 хувийн согтолттой гарсан. Машины ард хааш хаашаагаа 20 см-н зайтай автомашин гарах зайтай байсан. Хэрүүл хийх сэдэл нь автомашин байсан. Энэ хэргээс болж ажилд орох гэж байсан боловч орж чадаагүй. Би зундаа ажил хийгээд өвлийн идэш түлээ нүүрсээ бэлдчихдэг байсан. Гомдолтой байна, Би бол түлхсэн гэдэгээ хүлээн зөвшөөрч байгаа, амьдарлаараа хохирлоо, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед  хохирогч Х.Б-ын:.. 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Ойчдын 1-53 тоот хашааны үүдэнд өөрийн эзэмшлийн "Town ise" маркийн цагаан өнгийн автомашиндаа ээж Ариунааг суулгасан унаад хашаандаа байрлуулаад тавих гэтэл манай байшин ордог хашааны үүдэн дээр хажуу айлын Энхбаатар гэгчийн машин хөндлөн зогсож байхаар нь машинаасаа буугаад Энхбаатарын хашааны хаалгыг цохиж Энхбаатарыг дуудаад Энхбаатар нь гэрээсээ гараад ирсэн. Тэгэхээр нь би Энхбаатараа машин оруулах гэсэн юм машинаа холдуулчих гэж хэлэхэд Энхбаатар нь миний машины арын зайгаар ухраад гарч чадахгүй байна уу чи жолооч байгаад яадаг юм бэ гэж хэлээд намайг хэл амаар доромжилж эхэлсэн. Энхбаатартай хэрүүл хийж байхад ээж Ариунаад танай хүүхдийг цохих юм бол хэдэн төгрөг надаас нэхэх бол гэх мэтээр ээж рүү дайраад байсан. Энхбаатар нь

баруун гараараа миний нүүрэн тус газарт хоёр удаа цохиод авахад миний хамраас цус гарч эхэлсэн гэх мэдүүлэг. /хх-н 11-13/,

2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч  Г.Э :..2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр би машинаа хашааныхаа гадаа, хашааныхаа хаалгаар оруулах гээд бэлдээд тавьчихсан байхад Батболд гаднаас машинтайгаа ирээд хашааруугаа орох гэж байхдаа намайг хэл амаар доромжлоод пизда минь машинаа яах гэж ингзж хаалга үүд хаагаад тавьж байдаг юм бэ машинаа дандаа ингэж тавьдаг гэж хэлсэн. Тэгээд Батболд эхлээд миний цамцны энгзрээс нэг гараараа 2 удаа бсогоод нөгөө гараараа миний эрүү хэсэг рүү 2 удаа цохисон. Дараа нь миний зүүн талын хавирга руу 2 удаа цохисон. Би Батболдын нүүрлүү мангасдах гэзд гараараа түлхтэл Батболдын хамар нь миний гарт цохигдсон..." гэсэн мэдүүлзг /хавтаст хзргийн 14-17/,

2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч  гэрч П.Ариунаагийн:.....Батболдын хамт түүнтэй хамт машинаар явж байсан. Батболд машинаа хашааныхаа хаалгаар оруулах гэтэл Энхбаатар өөрийнхөө машиныг хаалга голлуулаад тавьчихсан байсан. Батболд Энхбаатарт хандаж машин багтахгүй байна, чи машинаа холдуул гэхэд Энхбаатар чи энэ завсраар багтаагаад оруулж чадахгүй байна уу пизда гэнэ үү, амьсгаа гэнэ үү нэг хараалын үг л хэлсэн. Тэгэхээр нь Батболд уурлаад энэ хоёр
юу болсон юм, би гэрийнхээ хаалгаруу очоод, буцаад харахад Энхбаатар, Батболд
хоёр муудалцаад заамдалцаад, бие биенээ түлхэлцээд, Энхбаатар Батболдын
цамцны захаар нь хоолойг нь бооход Батболд Энхбаатарын гарыг тавиулах гээд
гараараа бариад сэгсэрсэн. Энхбаатар Батболдын нүүр хэсэг рүү нь цохисон.
гэх мэдүүлэг. /хх-н 20-23/,

2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5308 тоот актын:

1.Х.Батболдын бие хамрын ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүү, баруун эгэм, баруун хөмсөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Г.Амартүвшин гэх дүгнэлт. /хх-н 29/,

2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5423 тоот актын:

1.Г.Энхбаатарын тархи доргилт, эрүүний баруун доор зулгаралт, гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдэлээр үүсэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч цагдаагийн ахмад Ч.Эрдэмболор гэх дүгнэлт. /хх-н 84/, 

 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Улсын яллагч:..шүүгдэгч нарын гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 11-13 дугаар хуудас яллагдагч Х.Батболдын гэрчээр өгсөн мэдүүлэг, 20-23 дугаар хуудас яллагдагч Г.Э гэрчээр өгсөн мэдүүлэг, 6-7 дугаар хуудас хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, 29, 34 дүгээр хуудас шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв. 

     Шүүгдэгч Х.Б:...Хавтаст хэргээс шинжээчийн дүгнэлтүүдийг шинжлэн судалъя гэв. 

Шүүгдэгч Г.Э:..Хавтаст хэргээс шинжээчийн дүгнэлтүүдийг шинжлэн судалъя гэв. 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж,   хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг

зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

 

Шүүгдэгч Г.Э нь Сүхбаатар дүүргийн 16 хороо, Ойчдын 1 дүгээр гудамжинд 2019.04.29-ны өдөр Х.Б той хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Х.Б нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Ойчдын-1 дүгээр гудажинд 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Г.Энхбаатарыг “авто машинаа хашааны хаалганаас холдуулсангүй” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдож улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн   болох нь хохирогч Х.Б гэрч Г.Э, П.Аринаа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х.Б, Г.Э нар нь хүний эрүүл мэндэд /харилцан бие биелээ/ хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтэндээ шүүгдэгч Х.Б, Г.Энхбатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцуулж, мөн хуулийн тусгай ангид зааснаар 450 нэгж буюу 450 000 төгрөгөөр торгох   ял оногдуулах санал гаргасан болно.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч-хохирогч Х.Б шүүгдэгч Г.Э нар нь /өөрийгөө өмгөөлж оролцсон/  гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд  Г.Эмаргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй, харин шүүгдэгч Х.Б нь шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэм буруугийн хувьд маргаж, шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Шүүх шүүгдэгч Х.Б-ын гаргасан санал, хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.Учир нь шүүгдэгч Л.Э ын гэрчээр өгсөн мэдүүлэг ...тэгээд эхлээд Батболд миний цамцны энгэрээс нэг гараараа хоёр удаа боогоод, нөгөө гараараа миний эрүү хэсэг рүү 2 удаа цохьсон, миний эрүү хөндүүр...гэх мэдүүлэг /хавтас хэргийн 16-17 тал/, гэрч Г.Ариунаагийн мэдүүлэг ...тэгэхээр нь Батболд уурлаад энэ хрёх юу болсон юм, би гэрийнхээ хаалгаруу очоод буцаад харахад Энхбаатар, Батболд хоёр муудалцаад заамдалцаад, бие биенээ түлхэлцээд Энхбаатар Батболдын цамцны захаар нь хоолойг нь бооход Батболд Энхбатарын гарыг тавиулах гээд гараараа сэгсэрсэн, Энхбаатар Батболдын нүүр хэсэг рүү нь цохисон, хэдэн удаа яаж цохисныг мэдэхгүй...гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5423 дугаар шинжээчийн дүгнэлтэнд

    1.Г.Энхбаатарын тархи доргилт, эрүүний баруун доор зулгаралт, гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдэлээр үүсэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэг зэргээс шүүгдэгч Х.Батболдыг Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Ойчдын-1 дүгээр гудажинд 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Г.Энхбаатартай харилцан зодолдож улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Х.Б ыг хохирогч Г.Э ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Харин шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсэн хор уршгийн хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцсэн, гэм буруутай этгээдэд ял шийтгэл нь тохирсон байх зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  тус тус торгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон хохирогч Г.Энэхэмжлэх зүйлгүй гэснийг болон хохирогч Х.Батболд нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн өмсаж байсан гэх цамцны үнэ болох 45 000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүхэд энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж  шийдвэрлэв.

 

 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон             

                                                                                                                     ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Үст-Инжээ овогт Х, Б., Г.Э нарыг   хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Б, Г.Э нарыг 450 /дөвөн  зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр  тус тус торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.Б, Г.Энарт  оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.Б, Г.Энар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус сануулсугай.

 

5. Шүүгдэгч Х.Б, Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Энэ хэрэгт хохирогч Г.Э хохирол нэхэмжлээгүй, хохирогч Х.Б ын цамцны үнэ 45 000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б, Г.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ