| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 184/2022/00049/И |
| Дугаар | 210/МА2025/00875 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2025/00875
*******, *******,
******* нарын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/01083 дугаар шийдвэртэй,
*******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй
*******, *******, *******,*******, *******т тус тус холбогдох
Нөхөх олговорт 7,025,070,745 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч болон нэхэмжлэгч *******-ийн төлөөлөгч *******, нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, , *******-ийн өмгөөлөгч , нэхэмжлэгч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч , , , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. *******, *******, ******* нарт *******ын газрын 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр дугаар тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай олгосон. Бид урт хугацааны үйл ажиллагаанд зориулж их хэмжээний хөрөнгийг техник, тоног төхөөрөмж болон тусгай мэдлэг бүхий мэргэжилтэн, ажилтнуудыг авч ажиллуулахад зарцуулж эхэлсэн.
1.2. Гэтэл үйл ажиллагаа явуулаад удаагүй байхад 2009 онд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдан гарснаар бидний үйл ажиллагаа хязгаарлагдаж, асар их хэмжээний хохирол учирсан.
1.3. ******* чиг үүргээ хэрэгжүүлэх явцад иргэн, хуулийн этгээдэд хохирол учруулсан тохиолдолд түүнийг арилгах үүрэгтэй. Нэхэмжлэгч нарын улсад төлсөн мөнгөн дүнгийн талаар хариуцагч ******* маргадаггүй атлаа бидэнд учирсан хохирол, нөхөх олговрыг төсөвт суугдаагүй гээд гаргаж өгдөггүй.
1.4. *******ын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно. гэж заасны дагуу бидэнд дүйцүүлэн газар олгох байдлаар хохирлыг барагдуулах боломжтой ч газрыг өгөөгүй. Энэ тохиолдолд нөхөх олговрыг олгох ёстой.
1.5. Бидэнд учирсан хохирлын хэмжээг тогтоолгохоор шүүхээс ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд хохирлыг 7,025,000,000 төгрөгөөр тогтоосон. Иймд 7,025,070,745 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож өгнө үү.
Үүнээс эрсдэлгүй хүүгээр олох байсан орлогын 4,222,676,852 төгрөгөөс 2,642,627,296 төгрөгийг *******-д, 43,736,624 төгрөгийг *******д, 1,516,962,388 төгрөгийг *******-д, бодитой учирсан хохирол болох 2,821,744,436 төгрөгөөс 1,580,049,556 төгрөгийг *******-д, 15,169,625 төгрөгийг *******д, 1,226,525,254 төгрөгийг *******-д тус тус олгож өгнө үү.
1.6. Хариуцагч *******, *******,*******, анд тус тус холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
2. Хариуцагч тайлбар, татгалзлын агуулга:
2.1. 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсан бөгөөд уг хуультай холбогдуулан нэхэмжлэгч нарын эзэмшлийн тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2022 онд цуцалсан.
2.2. Тусгай зөвшөөрлийг цуцалсан тохиолдолд нөхөх олговор олгох асуудлыг 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмаар зохицуулна. Тус журмын 3.4 дэх хэсэгт нөхөх олговор олгохгүй байх үндэслэлийг заасан бөгөөд 3.4.2-т зааснаар тухайн нөхөх олговор олгох асуудлыг цуцалсан мэдэгдлээ нийтэд мэдээлснээс хойш 90 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд хүсэлтээ гаргасан тохиолдолд нөхөх олговрыг олгохоор зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч нар тухайн хугацаанд хүсэлтээ гаргаагүй.
2.3. Тусгай зөвшөөрлийн төлбөр гэдэг ойлголт нь тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг нь хүчинтэй байлгахын тулд төрд өгч байгаа төлбөр бөгөөд нэхэмжлэгч нар үйл ажиллагаа явуулж байх хугацаанд төрд 1,568,000,000 төгрөг төлсөн нь шинжээчийн дүгнэлтээс харагддаг.
2.4. Харин нэхэмжлэгч нар 7 тэрбум төгрөгийг нэхэмжлэхдээ банк үүсгэн байгуулах байсан, эсвэл өөр юм хийх байсан гэж хэт хийсвэр буюу абстракт байдлаар нэхэмжлэлийн дүнгээ тодорхойлсон. Үүнд ******* ямар шалтгаант холбоотойгоор гэм буруутай болох нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******ны тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж зохицуулсан. ******* нь нэхэмжлэгч нарын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан эсэх, учруулсан тохиолдолд ямар хохирлыг хэрхэн учруулсан талаар нэхэмжлэлийн шаардлагад тодорхой дурдаагүй байна.
Иймд *******анд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч *******, тайлбар, татгалзлын агуулга:
4.1. аймгийн нутагт дэвсгэрт орших 28,65 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тоот дугаартай тусгай зөвшөөрлийг *******ын хэрэг эрхлэх газрын , /хуучин нэрээр/-ны даргын 2004 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1031 дүгээр шийдвэрээр *******-д олгосон бөгөөд уг тусгай зөвшөөрөлтэй талбай нь 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон усан сан бүхий газартай 18,42 га талбайгаар хэсэгчлэн, эдэлбэр газартай бүхэлдээ давхцалтай байна.
4.2. Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолоор *******ын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан заалтыг тайлбарлахдаа тусгай хэрэгцээнд авах гэдгийг Газрын тухай хуульд заасан газрын нэгдмэл сангийн ангиллын газрыг Улсын Их Хурал болон Засгийн газраас уг хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд улсын тусгай хэрэгцээнд авч, тухайн газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглох үйл ажиллагааг ойлгоно гэжээ. Гэтэл маргаан бүхий дээрх талбайг ******* бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай хэрэгцээнд аваагүй. Өөрөөр хэлбэл маргаан бүхий талбай нь 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон усан сан бүхий газартай хэсэгчлэн, эдэлбэр газартай бүхэлдээ давхцалтай байна. Нөгөө талаар *******ын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал юм.
4.3. 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор баталсан ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмын 3.4.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бус, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй бол нөхөх олговрыг олгохгүй гэж заасан ба уг хугацаанд ******* нөхөх олговор авах хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргаагүй байх тул нөхөх олговор олгох хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч аны тайлбар, татгалзлын агуулга:
5.1. *******ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь заалтуудад нөхөх олговрын асуудлыг тухайн шийдвэр гаргасан байгууллага төлөхөөр заасан бөгөөд а нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах чиг үүргийг хэрэгжүүлдэггүй, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргадаггүй тул аливаа хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хүрээнд явуулсан үйл ажиллагаатай холбогдох зардлыг хариуцан шийдвэрлэх эрхгүй.
5.2. *******ын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан зохицуулалт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг улсын тусгай хэрэгцээнд авч, нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх асуудлыг зохицуулсан байх бөгөөд эл тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцээ хийж, асуудлыг шийдвэрлэх эрх зөвхөн тусгай зөвшөөрөл олгох, цуцлах эрх бүхий этгээдэд буюу *******, чиг үүрэгт хамаарах асуудал юм. Түүнчлэн уг хуулийн заалтад дурдагдсан улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайг тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцээ хийж нөхөн олгох асуудлыг ч мөн а хариуцан шийдвэрлэдэггүй болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч гэм хорын хохиролд нэхэмжлэгч *******-д 4,222,676,852.26 төгрөг, нэхэмжлэгч *******д 58,906,250.65 төгрөг, нэхэмжлэгч *******-д 2,743,487,642.69 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч *******, *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******, *******, ******* нар нь хариуцагч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-а, **************, хариуцагч ******* нарт холбогдох гэм хорын хохиролд гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,271,334 төгрөг, нэхэмжлэгч *******гаас төлсөн 522,681 төгрөг, нэхэмжлэгч *******-иас төлсөн 13,945,588 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
7. Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
7.1. Нэхэмжлэгч ******* нь *******ын газар /хуучин нэрээр/-ын 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр дугаар тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшсэн. Энэхүү тусгай зөвшөөрөл нь 30 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байхаар заасан тул бидний зүгээс урт хугацааны үйл ажиллагаанд зориулж нэлээдгүй их хэмжээний хөрөнгийг техник, тоног төхөөрөмж болон тусгай мэдлэг бүхий мэргэжилтэн, ажилтнуудыг авч ажиллуулахад зарцуулсан.
Гэтэл 2009 онд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдан гарч компанийн үйл ажиллагааг хязгаарласан. Үүний зэрэгцээ 2010 оны 299 дүгээр тогтоолоор Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам батлагдсан юм.
7.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг тогтоосон эрх бүхий этгээдийн болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал байхгүй түүнчлэн алдаатай шийдвэр, үйл ажиллагаа үйлдэл, эс үйлдэхүй/-г тогтоосон Үндсэн хуулийн цэц, шүүхийн шийдвэр, тогтоол, эрх бүхий этгээдийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдоогүй тул хохирол, цаашлаад хариуцлага тооцох үндэслэлгүй юм гэжээ.
Анхан шатны шүүхээс дээрх дүгнэлтийг хийж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ямар хуулийн заалтад үндэслэж дүгнэлт хийсэн нь тодорхойгүй, юуны учир ийнхүү дүгнэлт хийснээ тайлбарлаагүйд гомдолтой байна.
Хэргийг шийдвэрлэсэн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүн энэ талаар огт тодруулж асуугаагүй, хэргийн оролцогчид тайлбар гаргах, нотлох боломж олголгүй, гэнэтийн буюу нэхэмжлэгчийн тооцоолох боломжгүй дүгнэлтийг хийж, шийдвэр гаргасан нь шүүхэд сонсгох зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
Нэхэмжлэгчийн маргаж буй үйл баримт нь 2009, 2010 оны үйл баримт бөгөөд алдаатай шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүйг шүүх, цэц тогтоох боломжгүй юм. Учир нь 2002 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан гээд 4.1.1-д ******* гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт ******* бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн, Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно гэж заасныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.
Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар алдаатай шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүйг тогтоох боломжгүй бөгөөд 2002 оны Эрүүгийн хууль, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу хэрэгжүүлж буй үйл ажиллагааг хянах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн тогтолцоо байхгүй болно.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2015 оны Захиргааны ерөнхий хууль, 2016 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үйлчлэлд ч мөн хамаарахгүй болно.
Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
8. Хариуцагч нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
8.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Захиргааны байгууллагын гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдол гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй. Өмнө нь нэхэмжлэгч нар т холбогдуулан гомдол гаргаж байгаагүй.
Өнөөдрийг хүртэл тус агуулгын хүрээнд маргаагүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.8, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг буруу хэрэглэсэн гэх агуулгаар тайлбарласан. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.8 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалт нь гэм хорын ерөнхий ангид хамаарах зохицуулалт болно. Ерөнхий ангийн зохицуулалтыг үндэслэн тусгай ангид зааснаар шаардлага гаргахдаа мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг буюу гэм хорын асуудлыг шүүх хянаж 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хэргийг шийдвэрлэсэн. Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарласан.
нэхэмжлэгч нарт хохирол учруулсан шалтгаант холбоо тогтоогдохгүй байна гэх агуулгын хүрээнд шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч нарын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******, *******, ******* нар нь хариуцагч *******, *******, *******,*******, *******т тус тус холбогдуулан нөхөх олговорт 7,025,070,745 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч *******, *******, ******* нарын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч *******, *******,*******, ыг тус тус хариуцагчаар татах хүсэлтээс татгалзсан гэх агуулгаар гаргасан тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар уг хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй. Энэ талаар зохигчийн хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй болно.
4. Нэхэмжлэгч нар 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулахдаа нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч 7,025,070,745 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн үндэслэлийг *******ын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно. гэж зааснаар тус тус тодорхойлжээ.
Харин нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаан дээр ... гэм хорын хохирол гэж тодорхойлоод учирсан хохирлоо гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан гэж нэхэмжлэлийн үндэслэлийг өөрчилсөн тайлбарыг гаргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэлийг өөрчилсөн гэж үзэж буй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно гэж зааснаар нэхэмжлэгч талаас бичгээр гаргуулан авч, хариуцагчид гардуулан өгөх, тайлбар авах ажиллагааг хийсний дараа мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан зарчмын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хариуцагчийн тайлбараар хэргийн маргааны хүрээ, хэмжээг тодорхойлно. Гэтэл уг ажиллагааг хийлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг гэм хор учруулснаас үүсэх үүргийн хүрээгээр тодорхойлсон нь алдаатай болсон. Уг алдааг залруулах боломжтой.
5. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон, зохигч энэ талаар маргаагүй. Үүнд:
5.1. *******, газрын тосны хэрэг эрхлэх газраас 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч *******-д ******* ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон ба уг зөвшөөрлөөр аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт Хараа 1 нэртэй элсний орд газарт орших 28 га талбайд хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу ашигт малтмалыг ашиглахыг зөвшөөрч, уг зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай олгожээ.
5.2. 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Хилийн заагийг тогтоох тухай 194 дүгээр тогтоолын дагуу нэхэмжлэгч ******* нь тусгай зөвшөөрөлтэй талбайд бүхэлд нь үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.
6. *******ын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно. гэж заасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолоор батлагдсан *******ын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын албан ёсны тайлбар-ын 3-т *******ын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг тусгай хэрэгцээнд авах, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авах талаар эрх бүхий этгээдээс шийдвэр гаргах боломжийг хуульчилсан, аль ч тохиолдолд хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг Улсын тусгай хэрэгцээнд авсны улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд тухайлан заасан үндэслэл, журмын дагуу нөхөх олговор шаардах эрхтэй. гэжээ.
Иймд нэхэмжлэгч нар нөхөх олговор шаардах эрхтэй.
7. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам-ын 1.1-д Энэхүү журмын зорилго нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл (цаашид тусгай зөвшөөрөл гэх)-ийн давхардлыг арилган солбицолд нь зохих өөрчлөлт оруулах, шаардлагатай тохиолдолд холбогдох тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох харилцааг зохицуулахад оршино гэжээ.
Нэхэмжлэгч *******, *******, ******* нар тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2007 оноос 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуустал төлсөн нь тус зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгдсэн байдлаар тогтоогдож байх бөгөөд тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон байхад захиргааны байгууллага нь уг тусгай зөвшөөрлийг дээр дурдсан хугацаанд цуцлаагүй байна. /1 хх-ийн 8-10 дахь тал/
8. *******, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн *******-д илгээсэн 2/5490 тоот албан бичигт ... Танай компанийн эзэмшлийн .... ашигт малтмалын ашиглалтын дугаартай ... тусгай зөвшөөрлийн талбай нь аймгийн эдэлбэр газартай бүхэлдээ, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай 18,42 гектар хэсэгчлэн тус тус давхцалтай байна. ... *******ын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т ... заасан нь бүрэн эрхийн асуудал бөгөөд хуулийн дээрх зохицуулалтад танай компанийн талбай хамаарахгүй байна. гэжээ. Энэ хариуг авснаас хойш нэхэмжлэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнээс хойш хамтран нэхэмжлэгчээр ******* болон ******* нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож хэд хэдэн удаа нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрчилж байсан.
9. Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолоор батлагдсан *******ын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын албан ёсны тайлбар гарснаар нэхэмжлэгч нар нөхөх олговор шаардах эрхтэйг мэдсэн гэж дүгнэнэ.
10. Мөн 2010 оны 299 дүгээр тогтоолоор Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам-ын 3.4.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй бол нөхөх олговор олгохгүй байх үндэслэл бүрдээгүй гэж дүгнэнэ. Учир нь эрх бүхий этгээдээс тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлсэн гэх баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй.
Түүнээс гадна нөхөх олговор авах эрхтэй болохыг нэхэмжлэгч тал Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоол гарсан өдрөөс хойш тоолбол нэхэмжлэгч нарыг нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэхгүй.
11. 2010 оны 299 дүгээр тогтоолоор Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам-ын Гурав. Нөхөн олговор тооцох хэсгийн 3.2.2-т уул уурхайн үйлдвэрлэл явуулаагүй ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ журмын 2.1.1-2.1.5-д заасны дагуу олгох бөгөөд 2.1.1.7-д ... ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн төлбөр, 2.1.1.8-д *******ын тухай хуулийн 10.1.4-т заасан тусгай зөвшөөрөл авах, хугацааг нь сунгах, шилжүүлэх, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг хүлээлгэн өгөх, хилийн маргааныг шийдвэрлүүлэх, хайгуулын ажлын төлөвлөгөө, мэдээ, тайланг хянуулах ажиллагааны үйлчилгээний хөлс-ийг тус тус нөхөн олговорт оруулан тооцохоор байна.
12. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 77 дугаар дүгнэлтийг үндэслэн нөхөх олговрыг тооцно. Учир нь уг шинжээчийн дүгнэлтийг гарахдаа ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлт, ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт, ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ болон нэхэмжлэгч талын санхүүгийн баримтуудыг үндэслэсэн тул энэ дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй гэж үзнэ.
Энэ дүгнэлтэд дурдсан бодит хохирол болох лицензийн төлбөрт ******* 319,793,332 төгрөг, ******* 5,641,448 төгрөг, ******* 120,066,322 төгрөг, үйлчилгээний төлбөрт ******* 32,771,600 төгрөг, ******* 1,521,625 төгрөг, хайгуулын ажлын зардалд ******* 452,292,400 төгрөг, ******* 636,260,100 төгрөг байх бөгөөд нөхөх олговорт нийт 1,568,346,827 төгрөгийг тооцож хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Харин шинжээчийн дүгнэлтээс төлбөр төлсөн мөнгийг хадгаламжийн хүүгээр нэмэгдүүлэн тооцсон хэсгийг хүлээн авах боломжгүй. Учир нөхөх олговрыг бодит зардалд үндэслэх бөгөөд нөхөх олговорт иргэний эрх зүйн хариуцлага болох хохирлыг оруулан тооцохгүй. Харин мөнгөн хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ буурах /инфляци/ үндэслэлээр нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
13. Иймд 1,568,346,827 төгрөгийг гаргуулж, *******-д 804,857,332 төгрөг, *******д 7,163,073 төгрөг, *******-д 756,326,422 төгрөгийг тус тус олгож нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/01083 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг *******ын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т зааснаар 1,568,346,827 төгрөгийг гаргуулж, 804,857,332 төгрөгийг *******-д, 7,163,073 төгрөгийг *******д, 756,326,422 төгрөгийг *******-д тус тус олгож, нэхэмжлэлээс 5,456,723,918 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан нэхэмжлэгч *******-иас төлсөн 22,271,334 төгрөгийг, нэхэмжлэгч *******гаас төлсөн 522,681 төгрөгийг, нэхэмжлэгч *******-иас төлсөн 13,945,588 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч 4,182,237 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д, 129,559 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д, 3,939,582 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д тус тус олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******, *******, ******* нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,739,599 /522,681+11,271,330+7,945,588+11,000,000+6,000,000/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Э.ЗОЛЗАЯА